img_3108

2009 оны 9 сарын 12 Македон улс Добрейцы

Монгол хэл өдөр бүр баяжиж байна гэж хэлэх хэцүү боллоо, учир нь гадны үгс ямарч тайлбар, зохион байгуулалтгүй мэдээллийн хэрэгслээр бидэнд хүрч, хэрэглээнд нэвтэрч байна. Хэдийгээр Монгол хэлэнд байхгүй гэж тайлбарлаж болох авч, дэлхий хөгжөөд байх юм бол улам их үгс төрлөх хэлэнд нэвтэрч, 70 жилийн коммунизмын дараа Ерөөлөөс хараал хүртлэх бүх харилцаанд Орос үгс шингсэнтэй адил Монгол хэл энэ хурдаараа явбал үгүй болох магадгүй байна.

Өнөөдрийн залуус Монгол үгсийн толь бичгийг нээвэл тэнд буй үгсийн дор хаяж 60 хувийг нь ойлгохгүй болоод байна. Хоорондоо гадны үгээр мэндэлхээс авахуулаад, ардын үндэсний соёлоосоо илүү барууны Америкийн соёлыг шууд дагаж эхэлж байна.

Дэлхий англижиж буй явдал өөрийн хэл соёлоороо дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулж, өөрийн байр сууринаас тайлбарласан мэдээллээ бидэнд хүргэх зорилготой улсуудын эрх ашигт нийцэх боловч, үндэснийхээ хэл соёлоороо дамжуулан олон мянган жил амьдарч ирсэн хүн төрлөхтний сүүлийн нүүдлийн соёлоо алдаж, глобалчлагдсан дэлхийд уусах аюул нүүрлээд байгаа бид харж байгаа тул юм бодох цаг болсон болвуу гэж бодогдож байна.

Нүүдлийн соёлоос Суурин соёлруу шилжих үед коммунизмын нэрийн доор түүх соёлоо ойлгож болдог үндэснийхээ бичгээс татгалзаж, байгал дэлхийгээ хайрлах тухай өвөг дээдсийн үгээ тоохоо болисон бид яах ёстой вэ ?

Монголын боловсрол, соёлын яамууд улс төржөөд энэ тал дээр анхаарах завгүй байгаа тул, үндэсний соёлын зөвлөл байгуулж, Шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын салбарын шилдэг сэхээтнүүдийг нэгтгэж үндэснийхээ соёлоо авч үлдэх бус хөгжүүлж, дэлхий дахинаа түгээх цогц бодлого боловсруулж явуулах нь зүйтэй болвуу.

Бид өв уламжлалаа яаж нэг муу хойч үедээ үлдээнээ ! гэж бодохоо болих нь зөв .

Хойч үедээ үлдээх бус өнөө үедээ зөв сурталчилж, дэлхийн улс орнуудад таниулах юм бол Монгол улсын иргэн гэсэн пасспорт дэлхийн аль ч өнцөгт хүндэтгэл хүлээх юм.

1911-bichig

Бидэнд түүхэн дурсгалт барилга байшин, хот суурин бараг байхгүй ч, нүүдлийн соёлын чухал өв хадгалагдаж үлдсэн хэвээр байгаа билээ. 60 байтугай 100 жилийн дараах байгаль цаг агаарыг өдрөөр бус жилээр урьдчилан хэлж болдог нүүдэлчдийн цаг тооллын бичгээс гадна, хөөмий, дэлхийд ганц сүүнээс гаргаж авдаг шимийн архи, байгаль дэлхийд хоргүй, өдөрт 60 хувь агаар шинчлэгддэг Монгол гэр, иргэний, төрийн, шашиний, түүхэн гэх мэт бичгийн10аад цагаан толгой гээд нэрлээд байвал хамраа сөхөж явах зүйл зөндөө байгаа билээ.

Монгол хэлний зөв бичлэгийг албан ёсоор хуульчилж, хэвлэл мэдээлэл боловсролын салбаруудаар дамжуулан илүү хүчтэйгээр сурталчилж заах хэрэгтэй байна, ялангуяа шинэ гадаад үг ирэх үед тус зөвлөлөөр оруулж Кирилл Монгол, Уйгаржин Монгол бичигт хэрхэн тусгах тухай маш нухацтай ажилууд хиймээр байна. Тайлбарыг нь бас товч тодорхой хиймээр.

Дэлхий дахинаа латин үсэг англи хэл тэргүүн байранд орсон өнөө үед, түүний эсрэг зогсох бус, хэл соёлоо хөгжүүлэхэд хэрхэн ашиглаж болох тухай бодох хэрэгтэй байна.

Над шиг хүний нутагт латин үсэгтэй компьютер ашиглах нь кирил бичихээс хамаагүй хялбар байна. Монгол кирилл товчлуурын байрлал Латин болон Орос хэлний товчуудаас хамаагуй өөр байдаг тул цээжилхэд үнэхээр хэцүү билээ.

Македони улсад кирилл үсгээ авч үлдэхийн тулд компьютерийн товчуудыг латин үсэгтэй нь харицуулаад үсгүүдээ байрлуулсан байна. Х үсэг дээр кирил үсгийн X-г байрлуулсан байх жишээтэй. Бас англи болон хөгжилтэй орнуудад интернэт болон зарим програмуудад үг үсгийн алдаа засдаг программ суулгасан байгаа нь хэл буруу хөгжихөөс сэргийлж байгаа билээ.

Монголын засгийн газрын зүгээс хүн ам, зах зээл цөөтэй улсын хувьд өөрийн зардлаар үг үсэг, өгүүлбэр засдаг программ зохиож, хэрэглээнд нэвтрүүлэх нь чухал байна. Хэрэгтэй ч байна.

Бид сүүлийн үед европ болон дэлхийн хүн амын сонорт хүрж эхэлж байгаа мэдрэгдэж байна. Монголын талаас ямарваа нэгэн зохион байгуулттай ажил хийснээс бус барууны соёл иргэншил, хотын хүмүүс хүний нөлөө хүрж сүйрээгүй газар нутаг байдаг гэж сонсоод биширч эхэлсэн хэрэг. Өдөр бүр хотын хөл хөдөлгөөн, ажил амьдрал гээд том хотуудад стресс гэж гадаад нэртэй өвчин хүнд хэлбэртээ орсон нь харагдаж байна.

Стресс гэж үгийг Монгол хэлэнд шууд оруулж ирсэн шалтгаан нь Монгол хэлэнд орчуулан хувьргах үг байхгүй байснаас болвуу.

Стресс гэж үгийг Монголчилбол юу гэж хэлхүү?


Монгол хэл бол эртний хэл гэдгийг хэл шинжээчиж нотолсон. Уг хэллэгүүд нь хүний анхны мэдрэмж дээр суурилсан байдаг. Тэгвэл бидэнд стресс гэж ойлголт байгаагүй хэрэг үү ?

Өнөөдөр хотыхон өдөр бүр хэлээд байгаа стресс гэж мэдрэмж бидэнд шинээр бий болсон суурин соёлын сөрөг үр дагавар уу ?

stress

Стресс…

Стресс гэж үгийг бид шууд ашиглаж эхлэхдээ юу гэдэг мэдрэмжийг шингээсэн бэ ?

Сэтгэл санаагаараа унах, Нервтэх (бас л гадаад уг гэхдээ уурлах гэж үгээр орлуулж болох байх), Мөнгөгүй болох, ажлаасаа ядрах, гэх мэт цөөхөн хэдэн үг санаанд орлоо.

Сэтгэл санаагаараа унавал, өөдлүүлэх зүйл хийх ёстой. Ууртай байгаа бол шалтгааныг нь олж шийдэх ёстой. Мөнгөгүй болоод стрессдэж байгаа бол Ядуурах гэсэн угээр орлуулж, Ажил хийх хэрэгтэй. Ажилаасаа ядраад байгаа бол амарч авах хэрэгтэй. Их бодсоноос болж стресс гэж зүйлд орж байгаа бол хөдөлгөөнтэй хөдөлмөр хийх ёстой.

Энэ мэтчилэн Монгол үг хэрэглэж байсан бол тус асуудлын үүсэл шалтгааныг нь ойлгож засах ажил хийж болох билээ. Харин Стресс гэж гадны үгийг ашиглаж эхэлснээс түүнийг тайлах түлхүүр байхгүй байгааг ойлгох хэрэгтэй байна. Стрессээ тайлан гэж Согудаж, Мабодож байгаа бол өөрийгөө улам бүр юманд зуршилтай болгож байна гэсэн үг.

fleamkt-von-penguins-perfect

Зах зээл…

90ээд оны шилжилтийн үейин шинэ нийгмийнхээ нэрийг хайж байхдаа Риночне отношение гэдэг Орос үгнээс орчуулж ,Монголын өнөөгийн нийгмийн амьдралыг ЗАХ ЗЭЭЛ гэж нэрэлснээс, бараа авч өндөр үнээр зардаг, банкаас зээл авч ажил явуулдаг гэсэн ойлголттой болсон Монгол хөгжих тухай бүүр ярилтгүй болоод байгаа билээ. Яагаад дэвшлийн нийгэм гэж нэрлэж болоогүй гэж !

Юмны нэрийг зөв өгөх, зөв талбарлах нь үндэстний оршин тогнох, хөгжих боломжийг нээдэг гэдгийг бид түүх ёс заншилдаа мэддэг билээ. Гэхдээ сүүлийн үед бий болоод байгаа олон асуудлуудын шалтгаан нь залхуурч байгаагаас, эсвэл боловсрол ухамсар суугаагүй хүмүүсээр толгойгоо бариулсанаас болж буй билээ.

дээр зурган дээр буй шиг, өнөөгийн амьдралаа төсөөлхүү болих хэрэгтэй .

ussr

Зөвлөлт Холбоот улс гэдэг нь Орос улс гэсэн үг биш шүүдээ !..

Монгол улс социализмын үед Зөвлөлт Социалист Бугд Найрамдах Улсад (ЗСБНУ) гишүүнээр элсэх тухай саналаа дэвшүүлж байсан ч, Дундад улстай хил залгаа зөрчилдхээс айсан Коммунизмын төв Москва хот татгалзсан юм. 18 дах републик болох нь эдийн засгаа хөгжүүлэх, аюлгүй байдлаа баталгаажуулахад хэрэгтэй байсан ч, үндэснийхээ онцлог чанараа авч үлдэхэд аюултай байсан нь өнөөгийн үндэстэн соёлын холимог болсон эx зөвлөлт улсуудаас харж болох билээ.

ЗСБНУ-ыг Орос улс гэж андууран нэрэлснээс болж маш олон асуудлууд хариултгүй байгаа билээ. Сталин гэдэг Орос хүн биш, Гүрж хүн, түүнээс хойш олон үндэстнүүд ЗСБНУ-ыг удирдаж байсан. Өнөөдөр Европын холбоо гэдэгтэй адил тухайн үеийн коммунист үзэл баримтлал адил улсуудын нэгдэл холбоо байсан юм.

Европын холбоо гишүүдээ өндөр шалгуураар элсүүлж байгаа бол ЗСБНУ н цэрэг, улс төрийн хүчээр өөртөө нэгтгэж дэлхийн түүхэн дахь Нэг үндэстэн, нэг шашинтанаас бүрдсэн Их Гүрнүүдийн дунд анхны Үзэл Баримтлалаар бий болсон Их гүрэн байгуулсан юм.

Үзэл баримтал дуусаж Их гүрэн унах нь ойлгомжтой байсан, гагцхүү хэзээ хэрхэн гэдэгт асуудал байв. Югослав бас адил замаар жижиг улсууд нэгдэж Южне Славяне буюу Умард Славчууд гэдэг улсыг байгуулсан юм. Түүх, шашин, эдийн засаг, гадаад дотоод нөлөөнүүд зөрчилдөж, хуучны Югослав гэдэг нэг үндэстэн, найз нөхөд хөршүүдийг хэрхэн дайсан болгосныг би нүдээрээ харлаа. 11 оноос 91 он хүртлэх өнөөгийн Оросыг Зөвлөл улс гэж нэрлэх нь зүйтэй шүү.

chinese_character2

Дундад Улсыг Хятад улс гэхээ больё !…

Хятад улсын нэр бас олон зөрчилдөөнтэй юм. 1949 онд коммунист засаг түр бариж People Republic of China гэж англиар нэрлэгдсэн юм. Гэхдээ Чина гэдэг нэрийг Марко Поло, Персүүдын тусламжтай дэлхий дахинаа танигдсан ч, өнөөгийн Хятад улсыг огт илэрхийлэхгүй байгаа юм. Жунгуа гэж тэд өөрсдийгөө нэрэлдэг бөгөөд тэр нь Дундад улс, Төв улс гэж ханз үсэгнээс тайлбарлагддаг юм. Ханз үсэг мэддэг хүмүүсээс асуугаарай. .

Өнөөдрийн Дундад улс нь Хан үндэстнуудээс гадна
Манж, Төвд, Монгол, Уйгур гээд маш олон үндэстэн ястнуудаас бүтдэг бөгөөд хүн амын 90 хувь болох Хан үндэстэн бусад үндэстнээ удирдаж буйг халхалхын тулд ийнхүү Коммунист намын удирдлага гэж тайлбарладаг юм.

-Чина гэдэг улс уу үндэстэн үү? гэж хүмүүсээс асууж үзээрэй. Чина гэдэг өмнө байсан улсын нэрээр өнөөгийн Хан үндэстэн давамгайлсан Дундад улсыг андуураад байгаа юм.


Хан үндэстэн нийгмийн бүх удирдлагыг бариж буй Дундад улс гэж нэрлэж эхэлбэл бидний дунд бий болоод буй маш олон зүйлүүдийн хариултууд гараад ирэх билээ. Сайн бодоорой.

700943330_2d061299f8

Монгол улс Латинаар бичиж, англиар ярьдаг болоогүй юмсан. Хотод амьдарч буй иргэдийн 50 хүртэл хувь нь гадаадаар ярьдаггүй юмсан. Жуулчлалын 3 сарын хугацаанд хүн амын тоо тэгтлээ өсдөггүй юмсан.

Үндэсний соёл дампуурсан улсуудын нийтлэг жишээ бол өөрийн улсын үндэсний хэл биш хэл дээр сурталчилгаагаа явуулдаг бөгөөд, тухайн сурталчилгаа нь дэлхийн жишгийх гэж итгэх боловч үнэхээр иргэддээ хүрж байгаа эсэхийг бодолцдоггүй юм.

Англиар хийсэн бол гоё орчин үеийн гэж боддог зүйл зөвхөн Монголд биш юм байна.

Тухайн үед 3 сургуульд Англи хэл сурсан би хотын гудамжуудаар тавиастай сурталчилгаануудыг ойлгохгүй байхад, жирийн иргэдэд тус сурталчилгаа хүрж байгаа эсэхэд бодолцох хэрэгтэй болвуу.

Анх монголд Канон фирмийн хувьлах машин орж ирсэн тул, үйлчилгээний газартаа Панасоник хувьлах машинтай хэрнээ КОНОН үйлчилгээ гэж зарлал тавьсаар байгаа юм .

mongolian-traffic-police-american-looks-korean-made

Монголчууд ардчилал, эрх чөлөө ирж байна гээд бүх үндэснийхээ нэр томёноосоо татгалзаж Англи Америк хэлбэрийг сонгосон юм. Хэдийгээр гадны иргэн цагдаагийн машиныг таних ёстой ч, юун түрүүнд Монгол хүн нэрийг унших боломжтой байх ёстой билээ. нийт иргэдийн дунд санал асуулга явуулбал хэд нь Полице гэж үгийг мэддэг, хэд н өдөр тутмынхаа ярианд ашиглдаг тухай ойлгомжтой болно. тэгээд машин дээр бичээстэй ТРАФФИК гэж үгийг жирийн Монгол хүнээс асуувал, шаал дэмий зүйлэнд будаг барсан нь мэдэгдэх юм.

Монгол хүнд зориулж уг таних тэмдгийг тавиж байна уу?Өөрсдийгөө хөгжсөн соёлтой гэж гадныхаар хэлүүлэхийн тулд хэрэглэж байна уу? Цагдаа гэдэг Монгол уг байдаг л юмсан.


Гадны үгийг буруу хэрэглэж буй жишээнүүд маш их байгаа бөгөөд үндэснийхээ гүн ухаан соёлоо тайлбарлаж чадахгүй байгаа үндэстэн мөдхөн устаж, хүн төрлөхтний түүхээс арчигдах билээ. Олон улс үндэстнүүд хүн төрлөхтний түүхээс арчигдсан олон шалтгаануудын нэг нь энэ юм. Усыг нь уувал ёсыг нь дага ! гэдэг үгний учрыг ойлгож буй хүн хэд байнаа ?

Очисон газартаа тус нутгийн хүнтэй адил бол гэж байгаа биш шүүдээ ! тэнгэр шүтлэгтэй нүүдэлчин үндэстэн очисон газрынхаа уул усыг шүтэж хайрла гэж байгаа юм .

Монгол улс үндэснийхээ хэл бичгийг хамгаалах, иргэдийнхээ оюун ухааныг тэлүүлэх ажлыг Коммунист системийн үед байсан түвшинд хүргэж чадах юм бол Эх оронч үзэл, Нүүдлийн соёл иргэншлийн ирээдүйд баталгаатай оршин тогтнох нөхцөл болж өгөх юм.

Монгол хэл өнөөдрийн хэрэглэгдэж байгаа шиг муухай сонсогдож байгаагүй. Хуучны кино, ахмад үеийнхэн хэрхэн яриж буйг анзаараарай. Үнэхээр уянгалаг гоё сонсогддог шүүдээ.

Утга уран зохиолын утга санаа, аялгуу бол бүүр гайхамшигтай. .

img_8791

бид яаралтай хэл бичгээ цэгцлэхгүй бол нэг үгийг 3 янзаар бичсэн байгаа энэ гашуун түүхийг давтах болно шүү!

Эх орноо хөгжүүлье гэж зүтгэж буй хүмүүс юуны түрүүнд Монгол хүмүүс хоорондоо харьлцахдаа хэргэлдэг хэл соёлоо ойлгомжтой, хялбар болгох нь хөгжлийн түлхүүрүүдийн нэг билээ. Хүн дүрстний хөгжлийн эхэн нь үг болон хэл яриа бий болсон үеэс эхэлсэн гэдэг шүүдээ. Тэгвэл улсынхаа иргэд нь хоорондоо тод бөгөөд ойлгомжтой үгсээр харилцаж эхэлбэл…

Хүмүүсийн өдөр тутам үздэг мэдээ, тв нэвтрүүлэг соёл урлагийнхаа хэлний онцлогийг шинэчилж, сайжруулах юм бол өнөөгийн ирлиз, ядуу Монгол хэл баяжиж, уянглага шинэ аялгуу бий болох юм. Гагцхүү боловсрол соёлын яам энэ тал дээр зохион байгуулалттай ажил явуулж үндсэн Монгол хэлийг нийгэмд эргүүлэн нэвтрүүлэх ажил явуулах хэрэгтэй юм. .

Үндсэн Монгол гэж аялгуу (акцент) нь коммунизмаас өмнө яриж байсан аялгууг нэрлэж байгаа юм .

Юуны түрүүнд залуус бид хоорондоо төрлөх сайхан хэлээрээ мэндчилж, харилцаж эхэлмээр байна .

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Amai mash saixan yum bichijee..Bayarlalaa ^_^

Nargil wrote on 2009/09/13 - 14:54
#2

Sain uu Amai. ENe odriin mendiig hyrgey. yneheer zuv asuudliig devshyyljee. gaihaltai.

bold wrote on 2009/09/13 - 22:32
#3

Энэ асуудал ч хамгийн их хэрүүл уруулыг бий болгоод байгаа даа одоо.

Pearle Deppsu wrote on 2009/09/14 - 12:30
#4

Gadnaas orj irsen ugiig ormol ug gene. Za ene ch yahav.
Bi 1982 ond tursun. Ene tsag ued amidarch baigaadaa bi baharhana bas guniglana. 80-90 onii sots niigmiin ueiig bi harsan, 90- zah zeeliin ue, 2000- shine ue -2009- orchin ue. Bi uuriin medeh tsag ueiig iinhuu 4 hesegt huvaaj uzdeg.
Yund guniglana ve gevel bi urid baisan baigaliig ugui bolohiig uzlee, gol shirgej duund munhurch uldehiig harj bn. Nuudelchin soyol irgenshil, heden myangan jil buteesen soyol herhen ugui bolj baigaag uzej bgad yum.

Mongolhuu99 wrote on 2009/09/14 - 18:58
#5

hehe, amai neg shon deer apparataa avtomataar tavichihaad gyals guij ochood ooriinhoo zurgiig avsan baina. suuder n haragdaad baina shuu.

he he wrote on 2009/09/15 - 06:12
#6

shaal teneg

aaruul wrote on 2009/09/16 - 07:53
#7

Ene bol yahiin argagui unen zuil, zarim ch odoo buur zuvhun angli ug heregleh baitugai televizeer garaad bdag solongos kinogoo uzeed hun bur l barag solongosjood irsen, meddeg ch bai meddegguich bai saihan mongol helee deedleh l heregtei.

otush wrote on 2009/09/20 - 01:07
#8

amai chi uuruu tegeed bitgii sogu en ter geed ug gargaad baildaa :)

ogo wrote on 2009/11/10 - 17:30
#9

heretgtei yum bichje, hun gadagsh dotogshaa yawaad ireheere terii chen iluu sain oilgodim bnle, orosuudiin hajuud oros usgeer bichih, amerikchuudiin hajuud angli ug hereglej yarih sheg gutamshig bhgu, bosoo bichgee sergeej eh heleeree yaridag bol saihan l sanagdsan, minii naiziin turshlagaas 2 sariin dotor l bosoo bichgeer aldah yumguu bichij sursan bnle, hun ooroo hicheewel bolnodoo, odoo ch muulj zalhuursaar ulam l martagnalaa daa!

dun wrote on 2009/12/24 - 05:20
#10

Ovog deedsiin mergen ugsiig meddeg ch mederdeggui ni denduu olon. Aaviin biid xuntei uulzaj agtnii biid gazar uzej ooriinxoo todiigui olnii oyunii melmiig neej uxaaruulj bui mergen duud mexiiye.

1388 wrote on 2011/01/29 - 15:08
#11

tiim shuu arai l denduu yu nogoo sain bn uu zugeerl hi gedeg boltson onoo niigemd gants ch hun boltugai mongol heleeree zow yriy gj bgaa in bahriishtai hereg bolgoo.Humuusee sain saihan mongol heleeree zow zohistoi yrij surchaad daraa in ter gadaad ugsee heltsgeegeerei

sarangerel wrote on 2013/11/08 - 22:27
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.