Покер тоглоом

img_0972-be

2009 оны 9 сарын 8 Македон улс. Струмица хот. Добреци

90-ээд оны хувьсгал бидэнд юу авчирваа ?

Сайн тунгаагаад уздээ !
Бид зөвхөн сайн талыг нь хараад байгаа боловч муу талд юу байна аа ? ?

Би хэдийг тойчоод үзье.

-Хүмүүс гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч эдийн төлөө амьдралаа зарах болсон.

-Хажуугын хүний уналтанд баярладаг, дэвшилд атаархдаг болсон.

-Гадны хүнийг хараад, учрыг нь судлалгүй дууриадаг болсон. Г.м

яваад байвал зөндөө байгаа. Македони улсын Охрид хотод хүмүүстэй хамт дэлхийн Покерын аврага шалгаруулах тэмцээнийг үзэж байхдаа Покер гэдэг тоглоомыг Монголчууд хэр мэддэг юм бэ ? гэсэн бодол төрлөө.

Ерөнхий сайд Баяр гуай нэгэн нэвтрүүлгээр Покэр сурч байгаа, маш сонирхолтой стратегтэй юм байнлээ ! гэж покерын тухай хэлтэл юм үзээгүй ард түмэн нь– Өө, казино, мөрийтэй тоглоом сурталчилж байна ! гээд л шуугиад гарсан.

Тухайн тоглоомын учрыг ойлгосонд би гүнээ хүндэтгэсэн тул энэ удаа ПОКЕР тоглоомын тухай товч бодлоо хүргэх гэсэн юм

Би мөрийтэй тоглоомд нэлээд дургүй. Гашуун туршлага байгаа. Нэг л удаа өвдөж сургамж авсан тэгээд шунал үгүй болсон. Казинод хожьё гэвэл Казино худалдаж ав ! гэж нэг кинон дээр мафууд хэлдэг шүүдээ.

Алдаанаасаа сургамж авч чаддаггүй хүн хэрхэн дараагийн алхмаа хийх билээдээ !

Би мөрийтэй тоглоомд аз гэж маш их итгэдэг байлаа. Харин тоглож буй хумуусийг ажиглаж, суралцаж байгаад , үүний цаана тоо, математик байдаг юм байна гэж ойлгосон юм.

Тоглоом эхэлдэг, тэгээд газраас ямар мод гарч ирж надад аз авчирах болоо ? гэж тоглож мэддэггүй хүмүүс горидож байдаг бол, мэргэжлийн тоглогчид хөзрөө авсан, ширээн дээр өнгө гарсан мөчөөс эхэлж томьёогоор тоо боддог юм.

Газарт байгаа хөзөр, тоглож буй тоглогчдын тоотой харицуулаад ялах магадлаа тооцоолоод байна гэсэн үг. Бас аз гэдэг маш чухал. Тэгээд хувийн сэтгэлзүйн тоглолт.

Тоглогчид тоглоомыг үргэлжлүүл чадахгүй болох тусам, хожих магадлал нэмэгдээд байна гэсэн үг. .

Дээрээс нь хоосон модтой хэрнээ хоёр тамагтай хүнрүү нүүр эгц хараад үнэ дуудаж эргэлзээ түрүүлдэг тийм тоглогчид л ялна. .

Манайд сүүлийн үед Казино гэдэг үг. Хэрэглээ болоод байгаа.

Ард түмэн нь ядуу, зарим хүмүүс гэр бүлээ хооллох мөнгөгүй тул хутаг барин шөнө дунд гарч байхад, тэр мөнгийг нь ичгүүргүй хулгайлчихаад түүгээр тэнэг хүслээ хангаж байдаг хүмүүс бидний хажууд байсаар.

Манайд мөрийтэй тоглоом, казино гэдэг ойлголт коммунизмийн ачаар бараг үгүй болсон билээ.

Хөдөлмөрлөж юм бүтээн гэсэн ухааныг суулгахын тулд.

Харин 90-ээд оны төрийн бодлого үгүй болсноос болж бид Глобалчлалын явуулж буй ухуул сурталд автан, өөрийн үнэт зүйл, дуртай амидралаасаа татгалзсан билээ. Кино бол нэгэн төрлийн бараа борлуулах сурталчилгаа. Кинонд явж буй машины марк, өмссөн хувцас, арын ханан дээр бичээстэй самбар хүртэл цаагуураа борлогдсон сурталчилгаа байдаг .

Сайхан амьдрал гэдэг бол үнэтэй байшин, машин ганган сайхан хүүхэн гэж үзүүлсээр байгаад бид өөрийн амьдралын боломж, үнэт зүйлсээ хаян хэзээ ч хүрхээгүй гэмээр зүүднийхээ төлөө зомби болж байгаа билээ.

Монголчууд гадаад явхаараа амандаа Сигар зуугаад казиногийн покерын ширээнд суудаг гэсэн. Ихэнх талхны оочир, ноормоор өгдөг чихэр, картаар өгдөг барааг мартсандаа.

Барууны ихэнх кинонууд дээр баян хүн ямар харагдах ёстойг бүх төрлийн мэдээллийн хэрэгслэлийн тусламжтай ухуулж байгаа. Тоглоомныхоо учир, ялах магдлалын томёогоо ч мэдэхгүй байгаа мэргэжлийн тоглогчид өдөр ирэх тусам Монголд цөөрч байгаа болвуу.

Зарим хөрөнгөтэй хүмүүс энэ ширээний ард суухдаа тодорхой хэмжээний зарлагаа тооцоолж, өөрийн бизнесийнхээ стратегийг энэ тоглоомын явцад яах ёстойгоо ойлгож авдаг юм. Далимаар нь бусдын сэтгэлзүй судлаж, өөрийн математикийн чадвараа бататгадаг.

Нэлээд өндөр үнэтэй дадлага гэсэн үг .

энэ киног үзэхийг зөвлөж байна. Бага ч болов казино гэдэг зүйлийг мэдэж ав.

Мөнгө хожих бодолтой байвал заавал томьёог нь олох хэрэгтэй, түүнийг нь мэдэхгүй бол аз нэг удаа ирнэ гээд хамаг мөнгөө барна, насанд ганц таарсан аз давтагдхыг хүлээсээр хамаг амьдралаа зарна .

Тэд миний энэ бичсэн тэмдэглэлийг анхааралтай уншаарай ! тийм амархан ялж болдог газрыг тэнэг баян л хийнэ шүүдээ ! Мэргэжлийн хүмүүс өөрийн аз, авяасаа ашиглан хөзөр тараах мөчөөс төгсгөлийг нь тооцоолж байхад зөвхөн аз дээр түшиглсэн тоглоомны үр дүнг урьдчилан гадралхад хэцүү биш билээ.

Дэлхийг тойрч аялаж байхдаа Олон улсын харилцааны тухай ойлголт бүрэн биш байснаа ойлголоо .

ОУХ гэдэг бол улс орнуудын бие биентэйгээ тохиролцож хуйвалдаж, найралцаж болдог нэгэн төрлийн ПОКЕР тоглоом юм.

Манай сайд энэ тогломыг дурьдахдаа мөрийтэй тоголдог гэж үг хэлээгүй, харин покерын ширээний цаан суусан мөчөөс ялах ялагдах, эсвэл алдагдалаа аль болох бага дээр барих тоо бодож эхэлдэг гэсэн юм.

Дэлхийн покерын тэмцээний тоглогчдын сэтгэл юуг анхаараарай, зарим нь замарч магдлал үгүй хэрнээ сэтгэлзүйн тусламжтай хожиж байгаа.


Ард түмэн ! бие биенийхээ яг юу хэлэх гээд байгааг төрлөх сайхан хэл дээрээ маш анхааралтай сонсож, үгүйсгэх бус илүү хөгжүүлэх үгээр дэмжицгээе.

Бидний хайгаад байгаа дэвшлийн олон томёнуудын нэг н энэ болвуу.

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

99801420

Uuganaa wrote on 2009/09/08 - 23:57
#2

Sain uu Amai Ene udriin mendiig hyrgey. zuv utgaar ni l hugjyylvel boloh bailgyi dee.

bold wrote on 2009/09/09 - 00:15
#3

manai zaluuchuud suuliin uyed aygui ih poker toglodog bolood bga shd. Setgel hudlul uu mash sain nuuj chaddag bh heregtei yum shig sanagdsan.

Tsetsegee wrote on 2009/09/09 - 04:52
#4

Kaziond toglood hojino gej baihgui yum bna lee. neg oroi orj harlaaldaa rulet geed sharig ergedeg togloomiig. neg Japan baagii 200.000.000 wonoor (mongoloor 200.000.000 togrog) toglood barag 400.000.000 bolgoj baigaad ter mongoo neghen tsagiin dotor aldaad garch bna lee. ruelet gedeg togloomiig het abtomjuulsan hun hojih magadlalgui yum bna. hun bolgon oorsdiin ongotoi hasaa bna ter hasaanuudiig bugiig ni yalgaad haan hen hediig tabisan baina geed heniig turuulj hoojuulhuu hend joohon ogch hoshigruulahuu gedgiig bugdiig computeree hiih bolomjtoi togloom baina lee. iim yumiig bi ch gesen hiigeed hunees mongo salgaj bolno shdee gej bodogdson. jishee ni har tagaan gedeg ongon deer tabij togloj bolno hojih magadlal 50%. ali neg ongo ni 3 daraalaad garbal nogoo ongo garah maglal mash ih bolnoodoo getel ter ongo daraalaad 6-9 udaa garna. ooroor helbel mongo shidbel too yumuu suldeereel buuna ali neg buuh ni 50% magadlalatai getel tanii shidsen mongo neg talaaraa daraalan 6-9 udaa buubal az gehuu esbel taniig gaihaltai shidegch gehuu? mergejliin shidegchtei sonirhogch toglood hezeech hojih gui. mergejil gedeg yumiig bid nar sain oilgohgui baih shig bna.
Manai mongolchuud aimaar dontdog yum bna lee! solongost hamgiin hetsuu ajiliig neg odor 60-70mayangan togrogoor hiigeed oroi ni terguugeeree Kasinod togloj aldaad harij chadahgui margaash ogloo ajiltai yanaa geed zogsoj baigaa mongol negel oroi 10 garan hun yabj bna lee. ondoodor tomchuud ireegui yum baihadaa geed. Tomchuud gedeg ni alt uhdag hed UIH hed nogoo hadgalmaj zeeliin horshoogoor togoldoh heden hun shuudee. hen neg hojbol nogoo duul ni mongo guigaal unheer haramsaltai.

hohtolbo wrote on 2009/09/09 - 09:51
#5

21 dajgui kino shuu

eko wrote on 2011/09/19 - 23:17
#6

Amai – it was a great honow to have you visit us in Pennsylvania at Camp Oct 4-5, 2014,
Buz

Unkle Buz wrote on 2014/10/06 - 09:45
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.