АЯЛЛЫН АНХНЫ ӨРТӨӨ

DSCN1040

2005 оны 11 сарын 9

Монгол Бадарчин 1-р аян. 1 дахь төр.

ОХУ, Мушгиа хот

Бүхэл бүтэн 4 өдөр, шөнө галт тэрэгний 4 хүний ортой купенд амьдарч, цонхоор харж, коридороор алхсаар хойд хөршийн нийслэл Мушгиа (Москва) хотын галт тэрэгний буудал дээр ирлээ.

6,304 км газар нутгийг саадгүй туулдаг үүн шиг урт төмөр замыг би өөр газар үзээгүй л байна. 60 инчийн зурагт шиг цонхоор нэгэн чигт хөдлөх дүрс харсаар байгаад залхаж, галт тэрэгнээс буухад хөдөлгөөнгүй зүйл хүртэл хөдөлж буй мэт санагдаж байв.mongol badarchin books

Новгородын ван Александр Невский нь Эзэн Хааны ач, Бат хааны ивээл дор, мушгиа(Москва) голын эрэг дээр хэрэм(Кремль) барьж, аравтын(Арбат) тогтолцоог хэрэгжүүлж байхдаа ХХ зуунд, магадгүй XXI зуунд газар нутгаараа хамгийн томд тооцогдох улсын нийслэлийн шавыг тавьж байна гэж төсөөлөөгүй байх.

Дэлхийн хамгийн том хотуудын жагсаалтын 7-д ордог, Уралын уулсаас цааш орших Европын бүсийн хамгийн том энэ хотод 10 гаруй сая хүн аж төрдөг гэсэн албан ёсны баримт уншиж байсан юм. ЗСБНХУ буюу Зөвлөлт Холбоот Улс задрах үед холбооны улсад багтаж байсан олон үндэстэн энд суурьшиж, мөн гадаадын эдийн засгийн болон улс төрийн цагаач, хууль бус иргэд нэмэгдэж, дээрх тоог бодит биш болгож байгаа гэсэн.

Энэ хотод ирэх бүрдээ “Ямар азаар Хубилай хаан XIII зууны дэлхийн хамгийн том их гүрний нийслэлийг Хар Хориноос Дайду (Бээжин) хот руу шилжүүлсэн юм бэ” гэж боддог юм. Тэгээгүйсэн бол өнөөдөр Монгол улсад цэвэр Монгол үндэстэй хүн бараг л үлдэхгүй байсан биз.

Улс, хот бүр өөрийн дүр төрхийг илэрхийлсэн брэнд гэж болох барилга байшин, домог түүх байдаг. Мушгиа хотыг Кремль гэх улаан тоосгон хэрэм, улаан талбайгаар төсөөлж болох юм.

Оросын вангууд амьдарч байсан, өнөөдөр ерөнхийлөгч, төр засгийн удирдагчид нь амьдарч, ажилладаг хэрмийн доторх орд харш нь ОХУ-ын сүр хүчийг илэрхийлсэн төв нь юм.

Mongol Badarchin Moscow (24)

Красная площадь буюу Улаан талбайг мэдэхгүй хүн бараг үгүй болов уу. Улаан буюу Красная гэдэг үг нь орос хэлэнд хөөрхөн, үзэсгэлэнтэй гэсэн утгыг бас илэрхийлнэ.

Социализмын үед монголчуудын дэлхий ертөнцийн тухай ойлголт энэ л хотоор хязгаарлагдаж байсан тул алтан Москва, үзэсгэлэнт Москва гэцгээдэг байв.

Саарал барилга байшин, гудамжтай, тэнгэр нь байнгын бүүдгэр, хүмүүс нь хүйтэн харцтай, завгүй холхих тийм л том хот миний сэтгэлд бага байхад хадгалагдан үлджээ.

Өнөөдөр ч гэсэн өөрчлөгдсөн гэхэд эргэлзэж байна.

Маш сонин санагдсан нэг зүйл нь газар доорх метро.

Mongol Badarchin Moscow (41)

Ийм зүйл төрөлх хотдоо хараагүй хүү анх газрын гүн рүү цахилгаан шатаар бууж, галт тэргийг нарийн хонгилоор яаран довтолж буйг хараад гайхширч билээ. Москвагийн метроны буудал болгон нь музей мэт өвөрмөц засалттай, хөшөө, зургуудтай байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм.

Өдөрт 8 сая гаруй хүн үйлчлүүлдэг дэлхийн хамгийн том метроны сүлжээний нэг болох Москвагийн метрог 1935 онд байгуулсан гэх бөгөөд дайны үед бөмбөгнөөс хоргодох байрны үүрэг гүйцэтгэж, харин цөмийн зэвсгийн аюул нүүрлэж эхэлсэн хүйтэн дайны үед цацраг идэвхт туяа нэвтэрдэггүй хаалтууд хийж, өөрийгөө бүрэн хангаж чаддаг газар доорх хотын сүлжээ болгожээ. Онцгой үед хэдэн давхар төмөр хаалга хэрхэн хаагдаж буйг нэгэн нэвтрүүлгээр үзээд хүн гэдэг амьтны амьдралын төлөөх, амьд үлдэхийн төлөөх тэмцэлд хязгаар үгүй гэдгийг ойлгосон юм.

Энэ улс социализмыг бүтээн байгуулахаар 3 үеийнхэн хамаг амьдрал, аз жаргалаа зориулж, дэлхийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтыг хамгийн богино хугацаанд хийсэн боловч бидний түүхтэй адил социализмын задралын дараа хулгай дээрэмд өртөж, нийт хүн амын 5 хүрэхгүй хувь тэрхүү баялгийг хуйвалдан, хулгайлан авсан ажээ. Зөвхөн Москва хотод гэхэд 70 гаруй тэрбумтан байдаг гэж бодохоор энэ хотын амьдралын өртөг ямар байгааг ойлгож болох бизээ.

Байгалийн баялаг нь ард түмний өмч мөн гэдгийг ухааран, төр нь хулгайн аргаар хувьд очсон хөрөнгөө өөрийнхөө мэдэлд эргүүлэн авч чадсанаараа биднээс илүү юм.

Mongol Badarchin Moscow (1)

Галт тэрэгнээс буух үед монголчуудын зарим нь таньж зургаа татууллаа. Замд гарахын өмнө дэлхийг тойрох бодолтой байгаагаа хэд хэдэн телевизэд ярьсны үр дүн байх.

Москва хотод буудаллах газраа товлолгүй, адал явдалд найдаж байсан бөгөөд гудамжны таксофоноор манай угсааны Зориг ахынх руу ярилаа.

Монгол төр, улсыг 45 жил залсан, аугаа их удирдагч Ю.Цэдэнбал даргын хүү Зориг ах ерээд оны хэлмэгдэлтэд өртөж, иргэншлээ хасуулаад эх нутгаасаа хол ОХУ-д амьдарч байгаа. Монгол нутагтаа ирж хөлөө олохыг хичээж байсан ч бүтээгүй.

– Байна уу? Золоо байна аа, та бүхэн сайн сууж байна уу?

– Сайн уу Золоо? Хаанаас ярьж байгаа?

– Сая Москва хотод галт тэрэгнээс буулаа. Дэлхийг тойрох төлөвлөгөөтэй явна. Танайд өртөөлж болох уу?

– Мэдээж бололгүй яахав, манай хаягийг мэдэж байгаа юу?

– Бичгэн хэлбэрээр байна. Очиж байгаад олъё.

– Олохгүй бол манай Элчингээс асууж болно шүү.

– За, ингээд очлоо.

Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн том зүтгэлтний хүүтэй ийм дотно харилцаатай байгаадаа баяртай байв. Урьдчилан сануулах, гуйх зүйлгүй Москвад буусан даруй шууд залгаад, гэрт нь зочлох болж байгаа нь сайхан.

Хотын төвд байрлах Худалдааны төлөөлөгчийн газарт очих хэдэн монголчуудтай таарч таксиныхаа үнийг хувааж төлөөд явахаар боллоо. Тэндээс холгүй байрлах Монголын Элчин сайдын яамны зүг алхаад, улмаар Зориг ахын гэрийг хайхаар шийдэв.

Өмнө нь үүргэвчтэй аялал хийж үзээгүй, ихэвчлэн онгоцоор нисэж, ачаагаа тэр болгон үүрээд байгаагүй болохоор энэ удаа маш том асуудалд орсноо мэдлээ. Баруун гарт фенди (fendi) цүнх, нөгөө гарт замд таарсан танил хүмүүстээ өгөх монгол үйлдвэрийн сархад (6 л орчим), нуруун дээрээ хүнд үүргэвчтэй цүнх. Нийт жин дунджаар 40-50 кг байсан тул Арбатын гудамжийг арайхийн тууллаа.

Mongol Badarchin Moscow (52)

Москва хотод бууснаа мэдэгдэж, аяллынхаа анхны мэдээг төв рүү хүргэхийн тулд замд таарсан интернет рүү орж, найзууд болон гэрийнхэндээ захиа бичлээ. Хэсэг сууж байтал миний хажуугийн ширээнүүд хоосорч, сүүлийн хэд хоног идсэн хонины махны үнэр тэр өрөөг шууд дүүргэлээ.

Болдогсон бол цүнхээ орхиод явмаар байсан ч аялалд, шинэ амьдралд хэрэгтэй байж магад гэж цуглуулсан баахан юм сүүлдээ тээр боллоо.

Нүүдэлчид хэрэгцээнээсээ илүү зүйл цуглуулдаггүй нь зөв юм байна. 2 үнэртэй ус, 2 куртка, костюм пиджак гээд үүргэвчтэй аялагчид огт хэрэггүй зүйлс бадарчилж явааг дахин сануулав.

Хүн амьтнаас лавлаад арай гэж Зориг ахынд ирлээ. Москвагийн төвд байдаг олон давхар байшингийн нэг орон сууцанд амьдарч байна. Төрийн албанд 4 хүрэхгүй жил ажиллаад л хувийн үйлдвэр, эдлэн газар, өвөл, зуны байшин,  их хэмжээний мөнгөтэй болдог өнөө үеийн дарга нартай харьцуулахад, 45 жил Монголынхоо төлөө зүтгэсэн Бал даргын гэр үнэхээр даруухан санагдана.

Zorig ah

Зориг ах, Дариймаа эгч хоёртой уулзаагүй 2 жил гаруй болсон тул намайг хараад тэд их баярлацгааж байв. Цүнхээ нэг өрөөнд нь тавиад гал тогоонд цай ууж, хоол идэнгээ монголд болж буй үйл явдлын талаар ярилцлаа.

Би аав ээжийн захисны дагуу ах, эгч хоёр Мушгиад ямаршуухан амьдарч буйг лавлав.

Ерөнхий байдлаас нь ажвал дундаж жишгээр л амьдарч буй бололтой. Биологийн шинжлэх ухааны өндөр зэрэглэлийн боловсролтой Зориг ах сэхээтний бүлгийн хүн тул үнэтэй машин, элдэв том зурагт, эд хогшил сонирхдоггүй, тохилог дулаан орчин, гэр бүлийн эгэл тав тухыг эрхэмлэдэг нэгэн билээ. Гэрийн тавилга энээ тэрээ гэж онцлоод байх зүйлгүй, хаа сайгүй түүх, шинжлэх ухаан, шашин, соёлын холбогдолтой номууд өрөөстэй. Ачаа хүндрүүлж байсан сархдынхаа нэгийг ах эгчдээ бэлэглээд, жингээ 1 литрээр багасгасандаа баярлалаа.

Ах, эгч хоёр Монголын амьдрал болон ах дүү, хамаатан садангуудынхаа талаар сонсохыг их хүсэж, бид буу халсаар шөнө дунд өнгөрлөө. Дэлхийг тойрох тухай сэдэв ярианы явцад бараг хөндөгдөхгүй байсан шалтгаан нь миний хэлээд байгаа зүйлийг тэд бүрэн ойлгохгүй байсан болов уу.

Хүнд ачаандаа түүртэж, ядарсан байсан тул зассан орон дээр нь хэвтээд “Аяллын анхны өртөө” гэдэг тэмдэглэлээ зүүднийхээ өмнө оюун санаандаа бичлээ. Монголын түүхэнд мөрөө үлдээсэн төр улсын томоохон зүтгэлтэн энэ өрөөнүүдийн дунд эх нутгаа, элгэн саднаа санагалзан гансарч байсан байх даа гэхээр надад тун сонин мэдрэмж төрж байв. Холын замын анхны өртөө нь Бал даргын гэр, одоо хүү Зориг ахынх байсан нь ерөөл учралтай сайхан тохиол боллоо.

Номуудыг захиалах бол фейсбүүкийн /амай “Тайвшир” хэвлэл/ хаягаар хандана уу

Published by amai

AMAIzing world...

Join the Conversation

9 Comments

  1. sain bnuu amai tand ene odriin mendiig devshyyley. blogiin bichlegyydiig bainga unshij dotroo olon zyiliig urguulan bodoj, muruuduj, erch hycheer tseneglegdej, eh ornooroo baharhaj yavdag negen zaluu bna. minii negen sonirhoj bga zyil gevel delhiin geopolitikiin asuudliig jiriin negen mongol zaluugiin bair suurinaas harj dyn shinjilgee hiih bolomj oldoj bgaad gynee talarhdag bilee. bi ooroo olon ulsiin hariltsaagaar tugssun bolovch Mgl-d ene chigleleer material haih ni olon urgalich talaasaa tun hovor yum uu gej boddog. tanii helsenchlen manai mglchuud laluud geheer l terorist hemeen oilgoj, hoid solongos geheer l hezee hezeegyi l tsumiin bombog hayj medeh uls geh ni holgyi l bodoj bdag. globalchlagdaj bgaa ene tom toirogt manaih shig hyn am tsuuntei uls uusah ayuld urtuud bgaa ni nydnee ilhen haragdaj bgaa bilee. LAST SAMURAI gdg kinon deer samurainuud soyoloo hadgalj yldehiin tuld herhen temtsej bgaag haruuldagtai adil manai uls yndesniihee yos zanshil, soyoloo hadgalj hoich yedee yldeehiin tuld asar ih bodoj turuus dalaitstai bodlogo yavuulahgyi bol mglchuud amerikjij duusah ayuld urtuud bna gej oilgoj bna. heden jiliin umnu hel shinjleliin uhaanii professor hynii yariag zuragtaar sonsoj suuhad odoogiin zaluuchuud 2,3haan myangan ygend l yariltsaj bna gej helj bsan. yg yaria ni hyrtel baylaggyi bolj heterhii gadaad yg helleg heregleseer bgaad yndesniihee heliig martaj ulmaar saarmag heltei uls boloh magadlal ih bgaa ni haragdaj bna. Zunduindorjiin HEL, HIL, MAL guravaasaa salval HEN yaduu ve gedeg yg yneheer zuv helsen yg shyy. zaluuchuud heterhii dagan duuraih hev mayagt shiljij bgaa ni haramsaltai bna heseg zaluuchuudiig es tootsvol. solongosjson zaluus olshirloo savangiin duuri yzseer bgaad ys gezeg ni hyrtel hachin bolson. solongosiin kino ynegyi orj irdeg gej duulsan yum bna ene ni mongoliin ediin zasgiig bolood zaluuchuudiin setgelgeeg heterhii deeremdej bgaa yum uu daa gej boddog shyy. MONGOL MONGOLOOROO l baival goy sanagdah yum.

    heden zyir yg bichey.
    Hyn ovog yazguuraa medehgyi bol
    Oin sarmagchintai adil
    tsai aygalahgyi dailah
    malgai umsuhgyi zolgohtoi adil
    Dotroo har hor sanaj gadnaa magtah ni
    Hurts mes zuulun urguj hajuunaas shidehtei adil
    Zan zangaa medeltsvel heleltsehed amar
    Zam zamaa ololtsvol yavahad amar
    Zangaaraa yavbal bied amar
    Zamaaraa yavbal morind amar
    Muu hynii uvug bolohoor
    Sain hynii hutuch bol
    Ard bayan bol Uls bayan
    Uls bayan bol ard bayan
    ireg targan bol hot dyyren
    irgen bayan bol uls bayan
    nom bayan bol tur bayan
    yr bayan bol yndes bayan
    Durvun zygt yavah zamaa
    Dut duhum bolgo
    Naiman zovhist yavah zamaa
    Nairtai duhus bolgo
    Nar butsdag
    Nas utuldug
    Nar sar eeljilne
    Nas jil ungurnu
    za ingeed tyr ondorloy doo. blogiig chin hyn bolgond helj unshaarai yneheer aguu zaluu shyy. amai gedeg zaluu delhiig toirch bgaa hamgiin hyamd zardlaar mglchuudiin hul hyreegyi gazar mongoliinhoo soyoliig ochson uls bolgoniihoo hymyyst taniltsuulj yavaa yneheer gaihaltai gej helj yavdag shyy. tegheer hymyys zarim ni neeh toohgyi bayan ailiin hyyhed yum uu, esvel gai bgaad aa gej helj bsan hyn ch taaraldaj bsan. tegeheer ene aylaliig tuushtai demjigch zaluus neg udriig hamtdaa unguryylj amaid sanhyygiin bolon setgelzyin erch hych uguhiin tuld yu hiivel zygeer ve gedgiig yariltsah heregtei yum shig sanagdaj bna. fan club baidag esehiig medehgyi bna. bhgyi bol amaig demjigch club baiguulj hiij byteesen uran byteelyydeer ni ch yum uu, end bgaa naiz nuhduur ni damjuul, trance, house, electro shoug negen ydesh amaigiin tuluu unguryylj tyynees olson ashigaa amaid tuslah argaar sanhyygiin bolood setgel sanaanii asar ih demjleg boloh yum bolov uu gej bodoj bna. zaluusaa amaigiin tuluu negdetsgeey. MONGOLOO MONGOLOOR NI GOY BAILGAY ZALUUSAA. AMAIDAA DAHIN AMJILT HYSIE. MINII mail bold318@yahoo.com minii id taalagdsan bol zaaval mail bicheerei. amai. tesen yadan hyleej bna.

  2. HOME kinog ih huviar ni tataj avsan ter kinog tv-yydeer orchuuluulj tsatsay gej bodoj bgaa shyy. yneheer yum bodogduulah bh gej bodoj bna. gaihaltai.

  3. Sain uu Amai. Ene odriin mendiig hyrgey. bi anh blogiig chin meddeg bolson tsagaas hoish ali boloh medeeleliig chin aldalgyi unshihiig ermelzdeg bolson. yneheer bishermeer, baharhmaar, bayar baysal, aidas, gantsaardal, hynii mon chanart bgaa byhii l mederhyig ashiglan zorig shuluudan yavaag harahaar bi huvidaa tuiliin ih baharhdag. her baragiin chadaltai hymyys iim alhamiig hiij chadahgyi tiim bolohoor chadaj bgaa hyneeree baharhaj tyyneesee ylger duurail avj bh yostoi yum bolov uu gej bodoj bna. tiim ch utgaaraa yrgelj blogiig chin shimten sonirhdog zaluu bna. minii huvid ene zorimog alhmiig chin ynelj bishirch itgej yadaj bhad INTO THE WILD gesen kino garsan suragaar olj avj yzsen yneheer minii gaihaj bsan zyilyydiin uchriig tailj nydiig min baga ch bolov neesen bolov uu gej bodoj bna. engiin zyilyydeer asar olon zyiliig oilguulj chadsan kino bna lee. ter zaluug haraad yneheer amai gedeg zaluu yamar adal yavdaltai uchirch yavj bgaag bodohoor yneheer aimar sanagdaj bna. medeej ta 2 zaluugiin hoorond tanii helsenchlen yalgaa bgaa. ter zaluugiin huvid Eh orondoo l zerleg baigalidaa l zohitson amidarch ediin zasgiin zarlagagyi aylaj yavsan bol Amaigiin huvid ooriin eh ornoosoo haa bsan tiv algasan soyol zanshliig ni medehgyi tanih ch ygyi uls orond ediin zasgiin hemnelt, enee tereeg zerleg baigalitai ni herhen zohitsuulan yavaa ni yneheer heleh yg alga. Ene byh aylal sanasnaar chin bytej Eh orondoo ireh yed chin Amai gedeg hyn Zaluusiin, todiigyi uls yndestnii baatar bolno gedegt itgeltei bna. amjilt hysie. Amai. neeree aylalaa zogsooj ireh gej bgaa ged neg sited bichsen bsan ynen yy. bold318@yahoo.com mail bicheerei. Amjilt.

  4. bold shig eh orniihoo toloo sanaa zobj, garts haij yabdag 100 shildeg zaluu garch irbel hund baidald baigaa eh ornoo lab abarch chadna.bolosroltoi, shudraga,hunleg setgeltei,eh oron ard tumnee hairladag,huvia hicheedeg bertegchin bish zaluuchuud neghiig ard tumen huleej baina.

  5. bold shig eh orniihoo toloo sanaa zobj, garts haij yabdag 100 shildeg zaluu garch irbel hund baidald baigaa eh ornoo lab abarch chadna.bolosroltoi, shudraga,hunleg setgeltei,eh oron ard tumnee hairladag,huvia hicheedeg bertegchin bish zaluuchuud neghiig ard tumen huleej baina.uragshaa shine ireeduin toloo

  6. ZA SAIN UU AND MINI AYALSAAR L BN UU CARRY ON AND TAKE CARE OF URSELF

  7. SAIN BN UU? BI MONGOLD AMIDARDAG AMAI DELHUUG TOIRSON GEDEG MEDEEG ANH HIT NEWTRUULGEES SONSOJ BAILAA. TEGEED DELHIIG TOIRCH YAH GEJ BGAA YUM BOL OOR HIIH YUM OLDOHGUI BGAA YUM BHDAA GJ BODOJ BAILAA. ENE SITAAR ORJ UZEED BODOL MAANI 180 GRADUS ERGELEE. BI ANH UDAA ORJ BGAA YUMAA. CHAMAAR MASH IH BAHARHAJ BN. AMJILT HUSEY DANSNII DUGAAR BWAL DANSRUU CHIN CHADLAARAA MONGO HIINE GJ BODOJ BN. GEHDEE DOLLARAAR HIIWEL DEER GJ BODOJ BN.AMJILT DAHIN HESEY.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *