national-flag-of-macedonia

2009 оны 8 сарын 31ны өдөр. Болгар улсын нийслэл Софиа хот.
Аялалынхаа 62 дахь улс Болгарт ирээд сар боллоо. 7 хоногийн өмнө Элчин сайдын яамнаасаа найзын гэрлүү нүүж, Албани улсын визийг өнөөдрийг хүртэл нийт 14 хоног хүлээлээ.
Ногоон пасспорт, Элчин сайдын нот, гадаад хэргийн яамны нот бичиг ч тус болоогүй тул өнөөдөр яалтачгүй замд гарахаар боллоо.

Болгар улсад ногоон пасспорт визгүй байсан ч 30 хоногоос илүү байж болохгүй тул замд гарахаас өөр арга байсангүй.Албани улсын визийг Македони болон Косово улсуудад буй элчин сайдын яамнаас нь хүсээд бүтээгүй тул ийнхүү Софиа хотоос оролдсон юм.

Бас л амжилтгүй…
Өмнө нь Зимбабве улсын визийг хил залгаа 3 улсаас хүсэж бүтээгүй тул алагсаж байсантай адил энэ удаа алгасхаас өөр араг байхгүй байна. 2 сар хагас гаруй хугацаа зарцуулаад бүтэхгуй байгаа улсыг яалтай ч билээ.
Аз болж Англи улс шиг пасспортон дээр хар тамга дарж миний цааш аялах бусад улсуудад мууг үзүүлэхгүй байгаа нь яамаадаа†! гэж бодогдлоо.

Өглөө эртхэн босож, усанд орж замын өмнөх уламжлал болсон сахлаа хуслаа.
Манай найз гэртээ ирэх үедээ намайг өөр болсныг анзаарсан ч яг яасан юм болоо†? гэж гайхлаа.
–Би сахлаа хуссан байгаа биздэээ†! – Ямар сонин юм, би чамайг өөрчлөгдснийг анзаарсан ч, чамайг сахалтай байсан гэж төсөөлөгдөхгүй байх юм†!

Македони улсаас намайг хүлээж авах, туслах хүсэлт юу ч байгаагүй тул хав харанхуйгаар цүнхээ баглаж, үл таних 63 дахь улсруу замд гарлаа. Надтай таарсан нөхөрлөсөн хүн бүр намайг өрөвдөх н өрөвдөж, хүндлэх нь хүндэлдэг юм.
Найз -Чи яаж ингэж зогсолтгүй байнга замд гардаг байнаа?

img_2828

Би Монгол хүний хамгийн хол явж болох тэр тэвчээр хатуужлыг харуулж, дэлхий ертөнцийг жирийн Монгол залууд ойлгомжтой хэлээр нь хүрэгмээр байгаа тул надад ядрах, гутрах эрх байхгүй байна. Тэгээд ч мянга мянган хүмүүс миний аян замд ерөөл дэвшүүлж надаар бахархаж байгаа тул тэднийг итгэлийг хугалмааргүй байна.

img_2723

гэрийн цонхоор, замд гарах зүг харагдаж байна. Тээр тэнд Македон улс

Хэрхэн хотоос гарах талын зөвөлгөөд аялагч найзуудаас авсан байсан тул хотын гаднах Македони ордог замруу нийтийн тээвэр трамвайгаар дамжиж очлоо.

Эцсийн буудал дээрээс нэлээд зайтай хотын унаа явдаггүй цэг хүртэл алхаад тэндээс гараа өргөж унаа хүлээлээ.

img_2830

Эхний унаа 2 км гаруй дөхүүллээ, Хэсэг удаж байж нэгэн такси зогсож үнэгүй хилээс 30аад км зайтай хот үнэгүй хүргэхээр боллоо.

img_2832

Хурдны замгуй тул Софиа хотоос 110 км зайтай Македони улсын хил хол санагдлаа.
Болгар хэл мэдэхгүй тул жолоочтой хэл амаа ололцох хэцүү байлаа.
Удалгүй тус хотод ирж, таxины жолооч зогсоол дээрээ очлоо.

img_2842

Харин би тус хотын сүпермаркет орж талх, элэгний нухаш, огурцы тэгээд ус 4 лев буюу 2 еврогоор худалдан авч, аяныхаа хутгаар замын хоолоо бэлдлээ. Энэ мөч сонин санагдлаа.
Дахиад замын хуурай хоолтой амьдрана гэжүү†? өөрийн гал тогоотой, хүссэн үедээ хоолоо хийж идэж болдог ямар сайхан байсан юм бэ†!

img_2843

Цайгаа уугаад дахиад хотын захруу гарлаа.

Алхаж байгаад нэг хэсэг дээр зогсоод удалгүй дараагийн унаа намайг хилээс 10-аад км зайтай уулзвар хүргэж өглөө. Замын дагуу хурд хэмжүүр барьсан цагдаа их байсан тул хүн бүр болгоомжтой дүрэм дагаж байлаа. Нэг буланд цагдаагийн машинтай адил зурагтай самбар тавьсан байсан бөгөөд холоос яг цагдаа отоод байж байгаа мэт харагдлаа. Жолооч нар ч гэсэн айдаг биз.

img_2850

Уулзвар дээр намайг буулгаж унаа өөр зүг эрэглээ. Би замын тэмдгийн хажууд зогсож – Монгол улс кирилл ашиглаж эхэлснээс хойш 70аад жил болж байна. Гэтэл Кирил цагаан толгойг Болгар улсаас гаралтайг хэд нь мэддэг болоо†? гэж бодогдлоо. Орос гэж бодсоор байгаадаа.

img_2852

Гэнэт хил байгаа зүгээс нэгэн цэргийн, дээрээ анивчсан гэрэлтэй ланд ровер жийп над дээр ирж, цэрэг хувцастай хоёр хүн тулж зогссон машинаасаа бууж ирлээ. Нэлээд онгироодуу маягаар –Бичиг баримтаа†! гэлээ. Миний юу хийж буйг асууж, пасспорт шалгасны эцэст холбоогоороо – Энд зам дээр нэгэн Монгол байна, яахуу гэж байгаа санагдлаа.

img_2853

Болгар хэл нь слав хэлний бүлэг тул, орос хэлийг 4 жил нутагт нь сурсан миний хувьд ойлгоход тийм ч бэрхшээлгүй санагдсан юм. Тур найзлаж байсан охинд найз маань Болгар хэлээр ханд хаяж буйг ойлгосон хэрнээ, ойлгоогүй дүр гаргах хэрэг ч гарч байсан. Монгол хэлийг мэддэг гадаад хүн цөөн ч огт мэдэхгүй гэж бодож намба алдахаас сэргийлж байх хэрэгтэй болвуу. Монгол хэлээр ярьдаг Япон охинтой Болгарт таарсан явдал надад сургамж болсон юм.

Тэд хоорондоо ярилцаж байгаад намайг хил хүртэл дөхүүлж өгөхөөр боллоо. Зураг авах хүсэлтэй байсан ч бүтсэнгүй, харин хэдэн км өмнө байсан ХИЛИйН БҮС†! гэсэн тэмдгээс хойш хилийн цэргийн хувцастай хүмүүс нилээд их буй нь анзаарагдсан юм.

img_2854

Магадгүй Македони улс Европын холбоонд элсээгүй, байсан тул ийнхүү хамгаалж байгаа ч байж болох. Удалгүй хил дээр ирлээ. Тэд хоорондоо ярилцаж намайг тамаг дардаг хэсэг хүртэл хүргэх гэж байснаа болиод гаалийн шалган дээр буулгалаа. Би Өмнөд африк, Ангол, Либери улсуудад цагдаагийн машинд сууж байсан бөгөөд энэ удаа хилийн цэргийн машинд сууж үзлээ. Зураг авч чадаагүй тул Дэлхийг тойрохдоо ашигласан унаа†! гэдэг зургийн үзэгслэнд энэ зураг дутагдах болвуу гэж бодогдлоо.

Саатуулагдсан залуу шиг харагдаж байсан би чөлөөтэй бууж, тэр хоёртой гар бариж байгааг харсан хилийн гаалийхан намайг шууд өнгөрөөлөө. Хилийн цэг дээр очиж пасспортоо өгөхөд, цэрэг миний пасспортыг авч ороод нэлээд удлаа.
Би аялаж байх явцдаа нэг улсаас хил хүртэл яваад, хөлөөрөө хил гаталж тэндээс дараагийн газарлуу явдаг юм. Учир нь хүний унаагааар хил гарах гэхээр хилийх нь Монгол пасспорттой намайг шаналгахаас гадна, дөхүүлж буй жолоочийг давхар хүндрүүлдэг тул ийнхүү өөрөө тамаа цайх нь дээр гэж шийдсэн юм.

img_2855

Чиний СЛУЖЕБНЫЙ пасспортонд яагаад шенгений виз байгаа†? гэж гайхаж буй харцаар байцаагч над дээр буцаж ирлээ. Угаасаа дээр доороо хөлөө олж чадахгүй байгаа улсын иргэн тул – Манай албаны пасспортонд шенгений виз авах ёстой байдаг юм гэж тайлбарллаа. Тэрээр нэлээд гайхсан харцаар буцаад орлоо. Хэсэг шалгаж байснаа гарах тамга дарлаа.
Би Македоний хил дээр ирээд анзаарагдхааргүй зураг дарж, тэгээд шалган нэвтрэх дээр пасспортоо өглөө.

img_2856

Манай Сайд Македони улсад Албаны пасспорт визгүй гэж хэлж байсан тул ийнхүү шалгахааар шийдсэн юм. Гадаад хэргийн яамны Монгол иргэдийн пасспорт, визний тухай мэдээлэл дээр Макүдони улс визгүй гэсэн зүйл байгаагүй тул хил залгаа байсан Косово улсаас Болгарлуу хоолын замыг туулж байсан юм. Харин байцаагч миний пасспортон дээр нэвтрэх тамга дарах үед – Бүхэл бүтэн Монгол улсын гадаад харилцааг хариуцдаг албатай хэрнээ иймхэн мэдээллийг бүрэн тавичихаж чадахгүй байдаг. Гэж бодогдлоо.

Би хоёрдохоо Монголын талын мэдээлэл дутмагаас аялалын бэрхшээлийг туулж байна. Хэрвээ би Македони улс албан пасспортой бол визгүй нэвтэрч болохыг өмнө мэдэж байсан бол Косово улсаас Македони орж тэгээд Булгараар Туркруу төвөггүй нэг чигт явах байсан, гэтэл одоо Косовогоос Сербээр дамжин Болгар ороод тэгээд Македонируу нэвтэрч, буцаж Болгар орж Туркруу дамжих болдог.
Уул нь Монголын иргэдийн гадаад орнуудаар шилжих зааварт Македонийг оруулсан байсан бол миний аялал хамаагүй амар болохсон. Өмнө бас ийм байдал Серби улсын хил дээр болж байсан юм. Тус визны журамтай жагсаал дээр Серби улсад визгүй байдаг гэсэн бичгийг хийгээгүй байснаас бас би маш их цаг алдаж төвөг болж байсан юм.

Гадаад Хэргийн Яаманд хүргэх мэдэгдэл†!
-Монгол улсын албаны ногоон пасспорт нь Серби болон Македони улсуудад визгүй нэвтрэх эрхтэй байдаг юм байна. Энэ мэдээллийг өөрийн албан ёсны салбрууддаа тараан уу гэж хүсмээр байна. Дараа дараагийн албан хаагчид төвөг багатай энэ нутгуудийг дайлаг.

Хилийн байцаагчаас тамагтай пасспортоо аваад 63 дахь улсынхаа агаарыг гүнзгийгээр амьсгалаж нүүрэнд инээмсэглэл орж ирлээ. –

Дахиад нэг улс. Намайг 63 улсруу хүрж чадна гэдгийг замд гарч байх үед хүмүүс төсөөлж байсан болвуу†? Би явсаар байх бол.
Эцсийн цэг хүртэл. Хэсэг алхаж байгаад замын унаанд гараа өргөхөөр шийдлээ. Түрүүхэн пасспортоо өгөж байхад хажууд зогсож байсан залуу яриа өдөж миний хийж буй зүйлд ангайж байсан юм. Тэрээр удалгуй бенз машинтайгаа ирж намайг авч явахаар боллоо.

img_2860

- Чи хаа хүрэх юм†?
– мэдэхгүй, та хоёр хаа хүрэх юм†?
- Бид хоёр Охрид хот орно.
– Миний дотор бурханд итгэх гал асч эхэллээ. Би Македони улсын талаар сайн мэдлэггүй ч Македоний Александр гэдэг дайчин эр, тэгээд Охрид гэдэг үзэсгэлэнтэй нуурын талаар сонсож байсан юм. Найз бүр Македони орохоороо Охридийг үзээрээ гэж зөвлөж байсан тул.Шууд зөвшөөрч Македони улсын зүүн хязгаараас баруун хязгааар хүртэл нийслэлийг нь алгасаад орохоор боллоо.

Нийтдээ 300гаад км бололтой.

Танзаг бенз машинд бас сууж байгаагүй санагдлаа. Өнөөдөр дэлхийг тойрох аялынхаа нэгэн зорилт болох бүх төрлийн тээврийн хэрэгслэл ашиглах жагсаалтандаа гараа өргөж ТАКСИ, Хилийн цэргийн жийп, тэгээд бензийг оруулах боллоо.

Бид замд гарч, өмнөх суудал дээр байсан залуу
Би өөртөө итгэхгүй байна, би Монголын талаар байнга мэдээлэл цуглуулж, аавдаа хүртэл Монголын тухай яридагшдээ, гэтэл чи бидэнтэй явж байдаг.Танай улс дэлхийд хүн амд ноогдох газар нутгаараа хамгийн дээр байдаг тиймээ†!
-Тийм, гэхдээ хүнд ноогдох малын тоогоороо бас. 2.8сая хунд 46 сая мал†!
-Яа, бас Чингис хаан.
-Та нарт бас Македоний Александр гэж байгаа биздээ†!
-Тэр нөхрөөс болж Македони улс нэлээд их бэрхшээлийг амсаж байна. Манай улс төрчид Александрийг Македоний түүхийн баатар болгох гэж зорисноос болж Грекүүд бидэнд нэлээд төвөг болж байна, Европын холбоо хүртэл элсэж чадахгүй байна.

Дэлхийг тойрох бадарчлалын үед төрөл бүрийн мэдээ мэдээлэл сонсож, зарим үед гайхширч байсан бөгөөд тэдгээрийн нэг нь Македони улстай холбоотой юм.
Хэрвээ интернэт болон зарим нэг мэдээллийн хэрэгслүүдээс үзэх юм бол Македони улсыг ФЫРОМ гэж нэрлэж байсан юм. FORMER YUGOSLAVIA REPUBLIC OF MAKEDONIA (Хуучин Югославийн хэсэг Македони гэж орчуулж болохоор нэр юм). Учир нь Грек улсын хойд зүгт Македони гэсэн бус байдаг бөгөөд цаагуураа Македони гэж нэрийг хүлээн зөвшөөрөх юм бол Александр Македонийн их гүрэн байгуулж байсан түүх Грекүүдаас Македончуудад шилжих юм.

Бид Чингис хаан гэдэг хүнээ өөр үндэстэнрүү алдах юм бол Монголын их гүрэн гэсэн түүх өөрөөр бичигдэхтэй адил. Дундад улс Чингис хааныг өөрийн хаадын жагсаалтандаа оруулсан байсан, үүнийг би учиргүй эсэргуйцдэггүй юм. Үнэхээр тухайн үейин Дундад улсыг удирдаж байсан нь үнэн юм чинь. Гэхдээ Хятадын нэг овог аймаг байсан гэдгээр түүхийг гуйвуулж байгаа нь цаагуурааа ирээдүйн геополитикийн ашиг сонирхолтой холбоотой болвуу.

Товч Македони улсын талаар.

macedonian-map

1991 оны 9 сарын 8ны өдөр хуучин Югослав улсаас дайнгүй тусгаар тогтнож чадсан явдал, тухайн үеийн мэргэжлийн улс төрчдийн гавьяа болвуу. Югославийн дайн дэгдэж байх үед ийнхүү тайван замаар гарч чадсан түүхийг илүү судлаж өөрийн хүмүүстэй тайлбарлаж өгмөөр байна. Югослав улс нь Монголтой адил нэг улс байгаагүй юм. Зөвлөлт холбоот улс, Дундад улс, Америкийн нэгдсэн улстай адил олон улс үндэстнүүдийн нэгдэл байсан юм.

93 онд НҮБ-д бүртгүүлсэн ч Македони гэж нэрнээс авхуулаад шинэ улсын туг нь хүртэл Грекийнтүүх соёлтой холилдож өнөөг хүртэл хоёр улсын хооронд шийдэгдээгүй олон зүйлүүд үлдсээр байгаа юм.
Хэдийгээр НҮБ-д ФЫРОМ гэсэн нэрээр бичигдсэн ч зарим улсууд Републиц оф Макэдониа гэдэг нэрийг хүлээн зөвшөөрдөг юм. Монгол улсын байр суурь энэ тал дээр ямар байгааг би олж мэдээгүй ч. Македони улсаар явахад буруугүй болвуу.

Серби, Косово улсуудтай хойд хилийг, зүүн хилийг Болгар улстай, Өмнөд хилийг Грек улстай, баруун хилийг Албани улстай хилэлдэг далайд гарцгүй энэ улс миний мөрөөдлийг гүйцээсэн тийм өндөр ач холбогдолтой улс байсан юм.

Бага арван хэдхэн настай байхаасаа Югослав улсыг үзэх мөрөөдөлтэй байсан бөгөөд 90-ээд оны иргэний дайны дараа улс задарч эхэлсээр , хамгийн сүүлийн Косовогийн тусгаар тогтнолын дараа нийтдээ 7 тусгаар улс болсон юм.
хуучны Югослав улс Словени, Харват, Серб, Босни Херцеговин, Монтенегро, Македони гэж хуваагдсан бөгөөд өнөөдөр би албан ёсоор мөрөөдлөө биелүүлж Югослав улсад зочилж байсан гэж өөрийгөө тооцохоор болсон юм.

Би угийн тийм хүн. Ямарваа нэгэн зорилго тавьсан бол цаг хугацаа, хүч хөдөлмөрийг эс тооцон түүнийгээ биелүүлхийн тулд эцсийн амьсгал хүртэл явахад бэлэн байдаг юм. Хэрвээ хүсэлдээ хүрч чадахгүй бол гутранги амьдралд утга юу байнаа†?

Миний үзсэн хамгийн үзэсгэлэнт тугтай улсуудын тоонд оруулж болох Македони улсын хүн ам нь 2 сая 100 мянга гаруй гэдгийг сонсоод –Биднээс бага хүн амтай улс нэг ч болов байндаа гэж бодсон юм. 25 мянга 700 км газар нутгийг манай аль аймагтай харицуулахаа мэдэхгүй байна.
Гэхдээ угаасаа эх орныхоо газар нутгаа 1 сая 5зуун жараад мянган км квадрат гэдгээ ч мэддэгүй хүн амын олонхитой хүмүүсдээ тоо хэлээд нэмэр байдаг болвуу гэж бодогдлоо.
Македони хэл нь Булгар хэлтэй төстэй бөгөөд Македони бол Болгарын нэг хэсэг мөн†! гэсэн зуун хөрштэйгээ асуудалтай, Македоний Ортодоx сум нь Сербийн сүмийн хэсэг гэсэн Хойд хөрштэйгээ асуудалтай, Хүн амын 24 хувийг эзэлдэг Мусулман Албаничуудын тусгаар тогтнолын тэмцэлтэй энэ улс Европын холбоонд элсэх өдөр ойр гэдэгт яагаад ч юм эргэлзээтэй байгаа юм.

Македони бол хуучин Албаний нутаг байсан гэж нэг нь хэлж байхад, Македони бол Серби, Македони бол Болгар , Македони бол Грек гэсэн хөршүүдтэй энэ улс тусгаар улсын тоонд ороход нэлээд хөдөлмөр хэрэгтэй байх болвуу.

1999 оны Косовогийн дайны дөрвөгсөд болох 350 мянга Албанчууд энэ нутагт ирсэн бөгөөд, дайны дараахан тэдгээрийг нутаг буцаасан юм, харин 2001 оны 3-с 6 сар хүртэл Засгийн газар болон Албан босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч.

НАТО-гийн оролцоотойгоор хоёр талыг ширээний ард суулгаж, босогчдын зэвсгийг хураалгасан юм.

Хятад улсад иргэд босоод хэдхэн хоногт мянгаас илүү хүн алга боллоо гэж зарлаад байхад хэн ч ю ч хэлэхгүй байгаа хэрнээ, Македонид босогчид зэвсэг барин засгийн газрын эсрэг тэмцэж байхад Македончуудийг терористуудтай хэлэлцэээр хий гээд тулгаад байгааг юу гэж ойлгох вэ†? гэж цуг сууж байсан залуугийн үгэнд бодох зүйл их байлаа.

img_2868

Буцаад…

Бид замын дагуу буу халж, би санаж буй Эх орныхоо тухай ярьж, харин тэд Македоний талаар бага зэрэг мэдээллийг хэллээ. – Югослав улс байхад бидний цалин өнөөгийхөөс 5 дахин их байсан.

Полш Болгар гээд энэ хавийн улсууд манай зах дээр зогсож юм зараад мөнгөтэй болж буцдаг байсан, гэтэл өнөөдур Болгар хүртэл Европын холбоон элсээд биднээс дээгүүр харж явж байна. Бид хоёр Болгар болон Македоний пасспорттой. Македоний пасспортоор хаашаа ч явж болохгүй, байнга визний бэрхшээл, харин Болгар улс нь ЕХ пасспорттой тул дэлхийн ихэнх улсуудад визгүй.

Манай эдийн засаг Болгараас арай гайгүй байх ёстой, чи эн дэд бүтцийг харалдаа†! тэгсэн хэрнээ хөрш улсуудтай асуудалтайгаас болж ЕХ-д элсэж чадахгүй байдаг.

Тэр уулийг хардаа түүний нэрээр нэрлэгдсэн македони үйлдвэрийн дэлхийд алдартай SHARPLANINEC гэдэг нохойны төрөл байдаг юм, гэтэл тэр үйлдвэрийг Сербууд, Туркууд Грекууд манайх гэх юм.Тэр нохойны үйлдвэрийн нэр нь хүртэл манай нутагт байхад гарал үүслээр маргалдаж байдаг.

Бид Монголыг Европын холбоонд элсэхэд цуг элсэх байхөө†! гэсэнчлэн ярилцсаар Македоний нийслэл Скопже хотын хажуугаар өнгөрлөө.

img_2869

Хэдийгээр Македони улсын 60 гаруй хувь нь Ортодоx шашинтай ч Мусулманы сүмүүд ихээр харагдаж байлаа.
Машины тухлаг арын суудал дээр сууж байхдаа -дахиад л замын энэ цагаан зураас зүүдэнд орж эхлэх байхдаа гэж хэллээ.
Машин бариж байсан залуу – би Казинод хамгаалалт хариуцдаг юм, надад шөнө бас Рулет ширээ бас эргэж байгаа харагдаад байдагшдээ†! гэлээ.
Замын дагуу яваа нэгэн машин миний инээдийг хүргэлээ. Ар тал дээрээ – НАМАЙГ БИТГИй ФЫРОМ ГЭЖ ДУУДААД БАЙ†! гэсэн наалт наасан байлаа.

img_2874

Миний хийж буй зүйлд бишэрсэн хоёр шинэ танил утсаа шүүрч аваад найз нөхөдрүүгээ залгаж гарлаа. Монгол, тэгээд дэлхийг тойрч байгаа, тэгээд 63 дахь улс дээрээс нь аялынхааа 3 жил 10 сар замд байна! гээд яриж гарлаа.Утсаар Охрид хотын засаг захиргааруу хүртэл ярьж маргааш уулзалтанд оруулахаар боллоо. Магадгүй тус хоттой танилцах нуурын үзэсгэлэнт газруудыг үзэх унаагаар ч тусалж магадгүй болоод явлаа.

Яагаад ч юм Монголчууд дээрээ очихоор миний аялал ямарч утга учиргүй мэт тэд надад санагдуулж чадах юм, харин гадны хүмүүс энэ аялал үнэхээр том, гайхамшигтай гээд бишрээд байх юм. Юунд учир байнаа?

Бид хотын захад ирэх үед тэд намайг хаана байрлах талаар асуулаа.
Би угаасаа Охрид явах төлөвлөгөөгүй байсан тул очиж байгаад олнодоо гэлээ.
Тэр хоёр миний аялын тухай их сонссон тул ойлголоо. Үнэхээр 3 жил 10 сар гаруй өдөр бүр төлөвлөгөө зохион гэдэг сүүлд залхмаар санагдана шүүдээ.

Хотын захруу орж ирэх үед сонин санагдсан зүйл нь замын хажууд хүмүүс сандал дээр сууж, байр өрөө хөлслүүлнэ гэсэн бичиг барисан байлаа. Бид зогсож асуух үед өрөө хоногийн 20 еврогоос 7 евро хүртэл буулаа. Дэлхийг тойрон гэдэг бол тийм ч хямд амар зүйл биш, болдогсон бол ядахнаа санхүүгийн асуудлаа шийдвэл бусад зүйлүүд дээр санаагаа төвлрүүлэх юмсан.
Виза, байр хаяг, хоол унд, аюулгүй байдал, хил соёл, интернэт дахь тэмдэглэл, унаа тээвэр гээд дээрээс нь санхүү†! амьдрал ямар хүнд байнаа…

Би найзууддаа талархал илэрхийлж, хотын төвд буулгахийг хүслээ. Хүнд төвөг болоод яахав.
Хотын төвийн гудамж надад танил санагдлаа. Яагаад ч юм жуулчал хөгжсөн улсын далайн эргийн хотын худалдааны гудамжууд бүгд адил байх юм.

img_2875

тэр ЮНЕСКО-д багтсан хот нуур хоёрыг маргаашнаас сайн судлья гэж бодлоо.

Хуучин хотын гудамжуудаар хэсэг алхаж анхныхаа сэтгэгдлийг өөртөө шингээж эхэллээ.
Үлдсэн еврогоо Македоны ДЕНАР мөнгөөр солиуллаа. Сербийн ДЕНАР мөнгөнөөс И үсгээр ялгаатай юм байна. Интернетэд орж фацэбоок дээрээ аялынхаа 63 дахь улсдаа амжилттай гишгэлээ гэдгээ дэмжигчиддээ мэдэгдэж, байрлаж болох хаягийг интернэтээс оллоо.
Өдрийн 5 евро†! 3 өдрийн 15 евро. 10 хоногийн 50 эуро (100000 төг)! хэдийгээр хямд байрлах газар олсон ч хэд хоног байх юм бол төсөв үгүй болохоор санагдлаа.
Тус хувийн буудлын залуутай утсаар холбогдож 28кг жинтэй цүнхээ үүрч гэрт нь хүрлээ.
Австрид 8 жил хараар ажиллаж -Хэдийгээр цалин хэд дахин өндөр байсан ч эх орон бол эх орон шүүдээ†! гэсэн амьдралын сургамж авсан залуу ээжийнхээ хамт амьдарч, байрныхаа өрөөнүүдийг түрээсэлж байлаа.Над шиг ганц залуугаас 5 евро өдөрт аваад амьдрал сайн болох нь юу л бол, гэхдээ би 5 илүүг төлж чадахгүй тул тэдэнд бас санаа зовоод дэмий байлаа.

img_2876

Энэ бүсэд жуулчид их ирдэг тул хувь хүмүүс өөрийн байр, өрөөнүүдээ гадны жуулчдад түрээслэж амьдардаг нь гудамжаар бичиг барьсан хүмүүсээс харагдлаа. Харин жуулчны аюулгүй байдал. Эд хөрөнгийх нь бүрэн бүтэн байдалд хэн хариуцлага хүлээдэг юм болоо†?

За за, 5 евро (10000 төг) төлчихөөд юун тэр аюлгуй байдал, бүрэн бүтэн байдал†!

Монгол тэвчээр замд гарснаас хойших 3 жил 10 сарынхаа ойг Ахын маань төрсөн өдрөөр 3 хоногийн дараа тэмдэглэх гэж байдаг.

Өчигдөр ээжийн маань төрсөн өдөр болсон. Харамсалтай нь дансанд мөнгө байихгүй байсан тул мэнд хүргэж ярьж чадсангүй, гэхдээ хайртай Ээжийгээ өдөр бүр санаж, Төрсөн өдрийн бүх мэндчилгээнүүдийг цуглуулж байгаад гэртээ харьсан үедээ хүргэнэ гэдгийг мэдэж байгаа байх.Аав маань уламжлал болсон шампанск, чихрийн набор, цэцэг ээжид өгсөн байхдаа…

Миний аялалд, бадарчлалд итгэж өнөөг хүртлэх хугацааны түшиг тулгуур болж буй гэрийхэндээ болон намайг дэмжигч цөөхөн хүмүүсдээ баярлаж буйгаа дахин мэдэгдмээр байна.

Аялалын 63 гэж тоогоо хэлж сурах хэрэг өнөөдрөөс гарч байндаа…
Македони улсын Охрид хот. 2009 оны 9 сарын 1 ны өдөр. Үүрийн 7 цаг 17 мин.

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

Sain uu. Ayalalin 63 dahi ulsdaa hursend chin bayar hurgie. Bie chin sain bizde. Mongolchuud bid oorchlogdoj hogjij bga. Tand hetsuu bga gedgiig oilgoj bn. Bie sain bodooroi. Negent l zorison yum chin hiisen ni der. Onoodor namaig hotoor alhaj yavtal neg egch taraldaad teged ter egch helehdee duu ni avtiin osold orchihson ged avtusni mongo bdaggui ged nadas avtuusni mongo huslee. Teged bi avtuusni 300 tog ogloo. Tegsen chin egch ni damjij yavah yuma gelee. Tegheer ni bi uuchlaarai iluu mongo alga gelee. Suuld ni bi yagad ene egch shuud gemtel ruu yavah avtuus bhad yagad damjih ged bgag gaihlaa. Esvel nadad hudal helsen yum bolvuu? Zuger l avtuusni mongo heregtei bolood iim shaltgaan helj avsan yum bolovuu? Gehdee yamarch shaltgaan bsan hund tusalsandaa bayartai bailaa. Onoodor hund baga ch gesen tus bolson bolod ch teruu minii husch huleej bsan zuil naashtai hariu ogson yum. Hohriin hereg butvel ooriin hereg butne gedeg unheer unen bolhiig ulam l ih mederch oilgoj bn. Bi Amaigin helsener medremjee hogjuulehiig hicheej bga. Hyazgaargui olon medremj bga ter buhniig mederch chadahgui ch chadhinha herer mederch amidralas tashal avna geher ih saihan sanagdaj bn. Bolgoomjtoi yavarai.

otgonbat wrote on 2009/09/01 - 20:43
#2

Sain bn uu?Aylaliinhaa 63dah ulsad amar mend ochsond n bayrtai bna.Minii huwid temdegleluudiig chin sayhnaas unshdag bolood bgaa.Ih zorigtoi tewcheertei zaluu yum.Ene heweeree baij hussen zorilgodoo zaawal hureerei.Zarim humuus ih dawchuu uchuuhen uzel bodoltoi bolohoor chinii ymar aguu zuil hiij bgaag oilgohgui eldweer helj bas zorilgiig chin mohooh gj oroldood bh shig sanagdsaan.Gehdee chi ene bugdiig dawaad garah chadaltai bolohoor udiig hurtel amjilttai ywj bn.Ene ercheeree baigaarai.Chamaar mash ih baharhaj bgaa olon humuus bgaa.Neg yum helehed zarim Mongol humuus denduu muuhai yumaa yg nuguu tamiin togoonii ulger gedeg shig.Ter hun bolgonii bichseniig unshaad yrisniig sonsood bh hereggui shuu.Hiij chadahguidee ataarhaj horsoj bgaa n ter.Za tegeed olon gazraar ywaad yum uzej nud tailsan hund neeh olon yum zahiad ch yaahaw te.Ymarch bsn amjilt husie teged hunii nutagt bolgoomjtoi ywaarai!

bada wrote on 2009/09/02 - 04:34
#3

Congrats, ochigdor neg naiziinhaa tursun uduriig temdeglej suulaa, 9 sariin 1 geed arhi zardagguin baina, gehdee yamar neg argaar sogu uusaan. Yanz buriin l yum yarisan, chinii tuhai ch yarisan. Bi tedend chamaig bolgart 62 dahi ulsdaa bi gej hellee. Ted chamaar baharhaj zarim neg ni hamt yavmaar baina gej bailaa. Gevch tednii ehner huuhed, huviin business ni tiim bolomj olgohgui l dee. Bugd l chamaig chinii tuhai medej bailaa, africt humhaa tussan ene ter geed l. Gol ni ted internet neeh ordoggui um, gehdee l yamar neg baidlaar chinii talaar medeelel ochdog baih ni. Chamaig delhiid ene ayalalaaraa aldartai boloosoi gej husej baina… chuham yaj, magadgui youtube iluu bolomj olgoh um shig sanagdaad bdg um. Umnu ni ch bichej bsn daa, chuham chi minii commentiig unshaad yu gej boddog um medehgui. Chamd zuvluhud comment uldeej baigaa humuusteigee commentooroo damjuulaad haritsaad yavbal deer sanagdah um, unshij baigaa humuust iluu LIVE sanagdana shuu dee. Jishee ni #3t bichsen hund gej baigaad l. I donno, its just an idea, totally up to u. Anyway, chi ene zaluugiin bichlegiig uzeerei http://www.youtube.com/watch?v=W-jVauuqRaE Chinaag hundlu guld yavgan aylasan gesen ug ni Beijingees Germany hurtel ayalah sanaatai yavsan um bilee. esvel youtube deer longest way gej bicheed uzeerei, bas where the hell is matt gej haigaad uzeerei… heden zuun myanga, saya sayaaraa ene humuusiin videog uzej famous bolj baina. Chi yagaad ingej bolohgui gej. You should try it, open every f***ing door buddy…

Batka wrote on 2009/09/02 - 09:46
#4

ayan zamda sain yavj bn u? #3tai sanal neg bn.chi comment bichij bui humusin heregtei sanaludig uurtuu tusgaj avdag u.lav asusan asultand n baragtai bol hariuldaggui ym shig haragddag.ene tal deere anhaarna bizee.johon uurimsug setgel gargaval chini ajil uils ter hemjegere buteltei baih biz.
martsanas mal menduu gegcher nom chin zaragdad duusch bga yu,ayalald chin baga ch bolov nemer boloh l bh.uur turluur sanxuuge nemegduuleh tuluvluguu bn u?
sonirholtoi temdeglel bichdegt chin bayrladag shuu.
huuchni yuogaslav uls dotro yamar olon zadarsan ym be bi urid n meddeggui baij chini temdegleles unshij medlee.ingej olon zadarch zurchiltei bga n hetsu sanagdaj bn.

buya wrote on 2009/09/02 - 13:16
#5

Bayar hurgey! Anai. Bi chinii aylaliig deer uyd sonsoj bsnaa sayhan ter nuhor er ni haana yavnaa geed internetees haisan chin chi yavj bdag bgaa. Tegeed baahan unshlaa. Yooyo. Bi buur bisherchihlee chamaig. Anh chamaig ulgeriin baagii haana yavah ni hend hamaatain gej bodoj blaa. Harin ene site iig chin uzeed tegeed adal yavdliig chin uzeed uneheer bishirlee. “Gal jinhen boldiig bii bolgodog harin jinhen er huniig zovlon bii bolgodog” gej neg ug sonsson yum bna. Ter ug chamd zohij medne shuu. Chamd sanhuugeer baga ch gsn tuslah husel bna . Harin yaaj ve?

Saruul wrote on 2009/09/02 - 14:49
#6

ok, bi chamaar baharhaj bn, baharhaj bgaa uchraas ene setgegdlig bichiheer shiidlee. End bichigdsen ihenhi humuus shig bi chinii ayalal sain uu muu yu gedeg talaar yamar negen yum bichmeergui bn. Chi idealist hun, uunii zarchim deer songoltoo hiigeed 4 jiliin turshid “badarchilj” yavj bgaa. Ihenhi mongolchuudiin heldegchlen hiij buteej amidrald holoo oldog yag ter nasan deer buhnee hayaad yavsan uchraas chamd ene ayalliig yamar negen baidlaar duusgah, yamar negen yum olj avalgui ongoroono gedeg haramsaltai, chamd buur ingeh erh ch bhgui. Eronhiidoo ayalal hiij bgaa humuus (bi end arhag ayalagchdiig yarij bna l daa) 2 hesegt huvaagddag gej boloh yum. Ehnii heseg ni zovhon ayalahiin toloo l ayaldag tegeed l boloo, harin 2 dahi heseg ni yamar negen yum olohiin toloo, medehiin toloo, naad zah ni bi yag hen yum be gesen asuultad hariu olohiin toloo ayaldag bj boloh yum. Minii anzaarsnaar chi bol negdugeer kategori yaavch bish yum, negdugeer kategoriin humuust niigmees hol ajiglaad ayalaad gantsaaraa bh ni chuhal, iluu nurshihaa bolii, chi ene kategori bish. Harin chi 2dugaar kategori yum shig bgaan. Chi bol idealist, bagaasaa moroodoj bsan zuilee hiisen, ene bol gaihamshigtai. Gehdee chamaas bi asuumaar bna l daa, chi bas ooroosoo mash sain asuugaarai “Chi chin zurhniihee gund yag yunii toloo ayalj yavna ve?”. Oilgooroi, eniig bi chinii ayalliig buruushaasan, esvel hariult ni nadaa sonin bgaa uchraas asuusangui. Eniig chi ooroosoo asuu, chi yag yunii toloo ayalj yavaa yum be? chi yu olohiig husej bgaan? chi hair olohiig husej bnuu? chi erdenes olohiig husej bnuu? esvel chi dursamj olohiig husej bnuu? Tegeed guij bn, bitgii l ulig bolson nogoo Mongol ulsiin mandan badralt sain saihnii toloo olon olon zaluuchuudiin…. geh met yumaa yariarai, mongol hun gedeg bol urgelj mongol hun bh uchraas chinii ingej ayalaj oorsdiinh ni toloo yamar negen baidlaar huvi nemer oruulj bgaa gedgiig hezee ch oilgohgui, magadgui tiim uchraas ted chinii ayalliig urgelj uguisgedeg bh. Daraagiin bas bodoh yostoi neg zuil bol, chinii ayalal hezee negen odor duusna, buh yum duusdagtai adil hezee negen odor duusaj l taaraa. Zia tegeheer chi yah ve? ene asuultiig chi oortoo tavisan l bgaa bh, gehdee chamd neg zuiliig Mongold hataj bgaa hunii huvid helehed ene orond tsag hugatsaa zogstson bdag yum shuu. Chi bol jinhene tsag hugatsaagaar ayalagch ayatai, ireeduigees Mongold irne, chi ireed shokond orno chinii yarij bgaag niigem huleej avahgui, chi ene niigmiin soliorliig oilgohgui. Tiimees, chinii zorilgo delhiin 150 orond orno gesen zorilgo ch bj bolno, oor yu ch bj bolno zugeer dugneed helehed ene ayalliig chi yamar negen bdlaar setgel hodolsnii ur dund zogsooh erh chamd bhgui, gants l tohioldold zogsoo chi haij bsan zuilee olson tohioldold. Tegsen tsagt mongold zogsson tsag, soliorol geh met buh zuil chamd noloo uzuulehgui, harin chi uunii esreg jinhene utgaar temtseh chadvartai bolno gesen ug. Yu ch gesen, minii bichsen zuiliig chi ooroo heden myangan udaa bodson blgui dee, tiimees “soliotoi” hun soliorloo il gargah shaardlagati bsan bolood bichsen geed bodchooroi.

Aion wrote on 2009/09/02 - 16:01
#7

ayalal chin az hiimorior duuren, zorison uils chin setegchlen buteh boltugai

eskith wrote on 2009/09/04 - 11:45
#8

Greetings from Ohrid, Macedonia… hope that everything is fine and you are well too… please send to me some e-mail how can I replay with a picture of you I took when we were at the monastery of St Naum…

all the best

Petar Boev wrote on 2009/09/15 - 16:21
#9

temdeglelee krilleer bichij uguuch

aagii wrote on 2009/09/17 - 18:36
#10

Албани руу ороход заавал македониор дайран өнгөрөх хэрэг гарна энгийн паспорттой бол виз хүсэх үү эсвэл шууд орох болов уу цаашаа албани орж үзсэн үү

Албани wrote on 2017/09/17 - 18:30
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.