img_2573

2009 оны 8 сарын 17 ны өдөр. Булгар улс Софиа хот МЭС яам.

Цаг зав л гарвал өөрийн бичлэгүүдээ дуусгаж, зарим нэг зургуудыг янзалдаг билээ.
Өнөө өглөө элчин сайдын яамны 2 давхрын коридорт интернет бариж сууж байтал Жолооч Сандагтай хамт Манай нэртэй боксчин Үйтэм гараад ирлээ.
Би өчигдөр зүүн зүгийн далайн эргээс оройтож ирсэн тул Манай боксийн бага энд ирснийг сонссон юм. Гэхдээ уулзаж амжаагүй байлаа.ноднингын Олимпын тоглолтын интернетээс үзсэний дараа тэрээр танил царайтай болсныг нь анзаарлаа.

Бид хоёр танилцаж, түүнийг зурагтаар түүхэнд үлдэх Олимпийн тоглолтын тайлбарыг үзсэн тухай хэллээ. Бид хоёр инээлдэж- Чи бидэнтэй сууж хоол ид ! гэж намайг урилаа.

Би өөрийн оффисс байхгүй тул элчин сайдын яамны коридорт шалан дээр сууж өөрийн тэмдэглүүдээ та бүхэндэ хүргэдэг билээ.

Үйтүмэн хэсэг баж байгаад буцаж ирээд шигуа, тэгээд Монголоос ирсэн Хиам бас өглөө.

Би тэмдэглэлээ түр зогсоогоод залуустай цуг үдийн хоол идэхээр очлоо.

img_2640

Аялж байх зуур хоол гэж ямар чухлыг би ойлгосон юм. Боломж гарвал хэзээ ч татгалзаж болохгүй гэж дүрэм хүртэл дагаж байгаа билээ.

Гал тогооны өрөөнд залуус ширээний ард сууж нэг тогооноос хоол идэж байлаа.

– Хэзээ би ингэж нэг тогооноос олон Монгол залуустай хоол идэж байлаа ?

Лапша ! Шууд Монгол санагдуулж гарлаа. Бүгд Монголоороо яриад л. уул нь сайхан юмдаа гэж бодлоо. Даан ч удахгүй дахиад замд гарж танихгүй хэлтэй өөр хүмүүстэй замаа хуваах болж байдаг.

Т. Үйтүмэн нь багийн ахлагчын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ахмад настай хүн нь Монгол Улсын Ардын Багш, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Академич Д. Банди гуай гэж хүн байлаа. Тэрээр багийн ахлагч дасгалжуулагч гэлээ. Бас нэг ахмад хүн нь Д . Ганзориг гэсэн бөгөөд тэрээр багийн дасгалжуулагч байлаа. Харин бусад залуустай мэндлээд өнгөрлөө. Нэрүүдийг нь цээжилэх боломжгүй байсан тул.

Бид хоолондоо орсны дараа тэд 4 цаг гээд дасгалдаа гарна, цуг очиж сонирхоорой гэж урилаа.

4 цагийн орчимд гадаа залуус цугалаж Элчин Садын Яамны хашаанд ургасан олон жимснүүдийг амтал, гайхширч байлаа.

Бид холгүй орших Боксын бэлтгэл хийх заалруу алхалаа.
Нэг доор ийм олон Монгол залуустай алхах сонин байлаа. Би ХААНА БАЙНАА ?

Бид нэгэн спортын цогцолборт ирж, багш дасгалжуулагч нар нь Болгарын талын дасгалжуулагч нартай уулзаж гарын бэлэг болох Монголын Спортын холбооны календар, Чингис Архиний хамт өглөө. Тухайн уулзаж байсан хүн нь 80 оны Олимпийн Боксын аврага гэж багш надад хэлээ.

img_2570

Дэлхийг тойрч аялаж байхдаа нэгэн зүйлийг би ойлгосон юм.
Аливаа нэгэн улс үндэсний болон олон улсын спортыг өндөр хэмжээнд хөгжүүлээгүй бол улс болон нийгэм нь нэгдэж хөгждэггүй юм байна.

Учир нь Спорт гэдэг бол тус улсын иргэдийн эрүүл мэндээс гадна өөрийгөө дайчлах амжилт гаргах хүчин зүйл болдог. Гэхдээ хамгийн чухал зүйл гэвэл ард түмнийг нэгтгэдэг тал бас байдаг юм байна.

img_2575

Европын улсууд спорт урлагтаа их анхаардаг бөгөөд БОКС-ын бэлтгэл хийдэг заалын тохижилт сайн байлаа. Залуус биеэ халааж эхлээд, улмаар Болгарын багийн залуустай дадлага хийлээ.

Сар гаруйн өмнө Универсиад арга хэмжээг сонирхож тэмдэглээ бичиж байсан бөгөөд энэ удаа Монголын Боксчидтой хэд хоногыг өнгөрөөж, бэлтгэл ажилтай нь танилцах боломж нээгдсэндээ баяртай байлаа. Магадгүй эдгээр залуусын нэг нь эх орондоо олон улсын медаль авчирч, Монгол улсыг дэлхий дахинаа сурталчилах ч юм билүү.

манай дасгалжуулагч Банди багш нь Ноднингийн Олимпын наадамд Боксын багаа бэлдэж оруулсныг сонсоод хувиасаа хүндэлмээр санагдлаа. Нөгөөдөр нь нутгийн РАКИА авж багшид болон дасгалжуулагчиддаа өргөлөө.

img_2576

Жилийн өмнө төрийн цэргийн эргэлт гараад хэд хонож буй Мауритани улсад Монголынхоо багийн тоглолтыг үзэж байгаад Боксын төрөлд алт болон мөнгөн медаль авахад өөрийн эрхгүй нүднээс нулимас гарч, кока кола ундаатай баяраа тэмдэглэж байсан санагдсан юм.

- Таны байгуулсан гавьяаны ачаар Монгол улс 2 медалтай болсноос гадна энх тайван, эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортын ачаар эх оронд маань тайван байдлыг авчирсан билээ.
Иргэд төр хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөнтэй, иргэний дайнтай газруудаар явсан туршлагаас Монголд 7 сарын 1 ны дараа байдал нэлээд хурцадмал байсан бөгөөд Олимпийн шагналууд ард түмний дунд бие болоод байсан үзэн ядалтыг саармагжуулж итгэлийг бие болгосон юм. Таныг би анх мэдээгүй ч, таны болон манай спортын залуусын бүтээсэн гавьяаг хувьдаа ихэд хүндэлж байна шүү ! гэж хүндэтгэл үзүүлж хундага өргөлөө.

img_2577

Хэрвээ бид Олимпод медалиуд аваагүйсэн бол улс төр нийгмийн байдал цаашаанаа хэрхэн өрнөх байсныг төсөөлхийн аргагүй юм.

Дэлхийн Боксын Аврага шалгаруулах тэмцээн Италийн Милан хотод 2009 оны 9 сарын 1 нээс 9 сарын 12 ны хооронд болох бөгөөд дэлхийн 200 гаруй орноос 700гаас боксчин оролцож, манайхаас 9 жинд 9 залуу хүчээ үзэхээр бэлтгэлээ Болгарт хийж байгаа юм байна.Боxын түүхэн дахь хамгийн том арга хэмжээг улсдаа зохион байгуулахын тулд Италийн тал 1.3 сая доллар зарцуулсан гэж мэдээлэл олж уншлаа.

img_2578

Цаг агаар ойролцоогоос гадна Болгарын шигшээ багтай бэлтгэл хийж хүчээ сорих нь чухал байгаа юм. Италид бэлтгэл хийх боломжийг мэдэхгүй гэхдээ зардлын хувьд нэлээд өндөр өртөгтэй болох тул ийнхүү Болгар дахь элчин сайдын яамаа бараадаж байгаа болвуу гэж бодогдлоо. 2009 онд мөнгөн медаль авсан П. Сэр-Дамба, Дэлхийн цомын мөнгөн медалт У. Мөнх-Эрдэнэ, Олон улсын хэмжээний мастер З. Энхзориг зэрэг залуус манай багийн бүрэлдэхүүнд байгаа юм байна.

img_2581

Нэгэн орой Үйтүмэнтэй ярилцаж сууж байхад ийм төрлийн арга хэмжээнд багаа авч оролцохын тулд хөрөнгө олох төвөгтэй байдгийг ойлгосон юм.

img_2669

Угаасаа эдийн засаг султай манайх шиг улсын төр нь ийм зүйлд бүрэн анхаарах хэцүү байдаг болвуу, магадгүй Монголын нэр төрийн төлөө эдгээр залуус хүчээ дайчилж буйг ойлгохгүй хүмүүс ч байгаа байх.
Шагнал аваад очих үед гэнэт ухаарсан юмшиг хөөргөдөг байдлаа болиод, эхэн үеэс нь дэмжиж эхэлдэг болоосой.

img_2634

Манай 12 хүний бүрэлдхүүнтэй багийг Олон улсын нэр хүндтэй ийм том арга хэмжээнд оролцох зардлыг Монголын Боксын холбооноос гадна Эрдэнэт үйлдвэр, Монголын Алт компанууд ивээн тэтгэж дэмжсэнийг сонсоод хувиасаа баярласнаа хэлмээр санагдаж байна.

img_2636

Эх орныхоо төлөө өдөр бүр бэлтгэл хийж, ялалтын төлөө тэмцэх гэж буй эдгээр залууст хувиасаа болон миний блог уншдаг найзуудынхаа өмнөөс амжилт хүсье !

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ !

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

ᠰᠡᠢᠢᠨ ᠪᠡᠢᠢᠨ ᠦ
Сайн явжийн уу. Хэрэв Румынд очвол тус улсын Гадаад яаманд 91-96 онд МУИС-т сурч байсан хоёр залуу байгаа. Нэг нь Европын холбооны асуудал хариуцсан ажилтан, өмнө нь Казахстанд Элчин байсан. Нэр нь Саоре Василе. Нөгөө нь Христо Траян. Эд хоюул монголоор чөлөөтэй ярина. Аягүй бол чин бараг таних байх. Уулзах боломжтой бол уулзаарай.

Gongor wrote on 2009/08/23 - 04:59
#2

Amaidaa sain saihan yabj baigaad n bid bayrtai bn. eruul enh esen mend yabj tulgarah berhsheeliin umnu uridiinh shig hatuujiltai baij zorison heregee guitseegeerei. berhsheelgui amar um gej horbood ugui,teriigee daban tuulj chadaj baigaa hun amidraliin soriltond had chuluu met buh ajguu.urgelj saihan muljuurtei zuil bichij baidagt bayrlaj baidagaa ilerhiilie, zam chini saruulhan baih boltugai.

AMTSG wrote on 2009/08/23 - 14:07
#3

SAin uu amai. ene odriin mendiig hyrgey. mail bichihgyi yasan yum bi commentoor olon zyil bichmeergyi bna, ideagaa hynd delgemeergyi bna. mail bichij sanaa bodloo huvaaltsamaaar bna. tsaashdiin aylald chin ondroos ondor amjiltiig hysen yorooy.

bold wrote on 2009/08/23 - 14:29
#4

UITUMEN,BANDI geel chi Mongol ulsiin Gavyaat,Ardiiin bagsh 2 huniig veiin yum hsg bichjee bichihdee joohoon hundetgeltei bval zvgeer yum hugshuun.1 t ner hundiin bodson ch 2t chamaas ch olon ah humuus

aaaaaaaaaa wrote on 2009/08/24 - 10:10
#5

Sain uu sain ywj bn uu? Udur bvr shine sodon medeelel hvrgej baidagt mash ih bayraldagaa helmeer bn. deer n mongoliinhoo boxchidod temtseendee amjilttai opoltsood, eh opondoo olon mydaltai ipeerei

Tuvsheekidd wrote on 2009/08/24 - 10:37
#6

GOOGLE ADS

http://hawk87.blogspot.com/2009/04/google-adsense.html

Амай ийшээ ороод Гоогле Адс ийн талаар мэдээлэл аваарай .Тэгээд ЗАавал бүртгүүлээрэй

ganzorig wrote on 2009/08/26 - 15:08
#7

Puuh!! Amai mini yamar olon shine shine post nemegdee we!!! Chinii blog-ruu orolgui barag 2,3 sar bolson baina sht, olon saihan niitlel nemegdjee, yawaad baigaarai zaluu mini,

Tengis wrote on 2009/09/01 - 20:31
#8

boxers maani tyn amjilttai yavj bn a.

ganbold wrote on 2009/09/10 - 08:31
#9

MGL-n sport ulam hogjih boltugai! Uuhai uuhai uuhai

onon wrote on 2009/09/12 - 04:22
#10

Амай привет!
Тебя только по нету можно найти)))
Сейчас где находишься?
Я глядя на тебя тоже начала путешествовать,но у меня путешествия связаны с работой-думаю как токо получится ехать в Амстердам,Вьетнам,ливан))У тебя там какие нибудь контакты есть?

Лена wrote on 2009/12/17 - 13:54
#11

alt mungu hurel avsan shdee..gj

SECRET wrote on 2010/01/04 - 04:47
#12

ene Bandi bagsh uy hiij buteesiin, dandaa hunii beldetsen tamirchid deer ajillaj bdag.

mongol wrote on 2010/01/12 - 00:04
#13

mongoliin boks vvrd gal met dvrelzex boltugai

Батаа wrote on 2011/11/23 - 20:49
#14

how are you?
nice pictures
where are you now?

fan wrote on 2012/06/01 - 20:02
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.