Түүнийг Руй гэдэг бөгөөд Тавь орчим насны хүн. Би Cape Town-д ирэхэд анх танилцсан хүмүүсийн нэг! Түүний тухай бяцхан түүхийг та бүхэндээ хүргэхээр шийдлээ!
Руй нь Португалийн иргэн бөгөөд залуудаа энд сурч байхдаа найз охинтой болж , улмаар түүнтэйгээ сууж гэр бүл болж хүүтэй боллоо. Бусдын адил аз жаргал зовлонгоор дүүрэн амьдралыг өнгөрөөж байв. Эхний сонголт буруу байсан гэж бодсон уу, өөр зүйл сонирхосон уу! Эхнэрээсээ салаад өөрөөсөө залуухан хүүхэнтэй сууж. Тэрээр Өмнөд Африкийн цагаан арьстан гэр бүлийнх бөгөөд маш консерватив үзлээр өссөн юм. Тэд гэрлэж 11 жилийг хамтдаа өнгөрөөжээ. Нэг л өдөр эхнэр нь бүх хөрөнгийг нь хувцасны хамт аваад явчихаж, Хамт амьдрах үедээ эхнэр нь бага багаар хөрөнгийг өөртөө шилжүүлсээр байсан ч, тэрээр үүнийг нээх анзаарсангүй. Угаасаа гадаадын иргэний нэр дээр байснаас энэ улсын иргэний нэр дээр байг гэж тухайн үед бодож байлаа. Гэр бүлийн хөрөнгө гэхэд нэлээд сайн байсан бөгөөд 2-3 Хоустай, Сүүлийн үейин 2 Бенз хөлөглөсөн сайхан гэр бүл гэж бодогдохоор байсан ч нэг л өдөр бүх юм өөр болж. Хэдийгээр би энэ түүхийг зөвхөн нэг талаас сонссонч хуучин эхнэр нь өөр түүх ярьж өгөхийг үгүйсгэхгүйч гагцхүү насны эцэст ганцаараа, тэгээд бүх хөрөнгөө хураалгаж байгаад харамсалтай санагдаж байлаа.
Руй надтай буу халах дуртай бөгөөд өдөр бүр Согу-даж өөрийнхөө гашуудлыг тайлна. Таарсан хүн бүрт ямар алдаа гаргаснийг ярьж. Хүмүүсч түүнийг бага зэрэг өрөвдөж байлаа. Зарим үед надаас Америкийн тухай асуудаг бөгөөд, хэрвээ тийшээ явж энгийн баранд ч болтугай ажил хийж амьдардаг юм билүү гэнэ. Би тэр санааг нь дэмждэггүй бөгөөд 50 хүрсэн хүн шинэ газар тийм амар ажил олоод амьдрана гэдэг хоосон мөрөөдөл мэт санагдаж байлаа.
Тэрээр байрандаа амьдардагч өдөр бүр -хэзээ шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар ирж машин байрыг нь хурааж авах болоо гэж гуниглаж сууна. Сүүлдээ машины болон байрны төлбөрөө төлөхөөс татгалзан- Тэртээ тэргүй хураагдах юмчин гээд. Энэхүү асуудлууд гарч эхлэх үед өөрийнхөө сэтгэл санааг засахийн тулд жижиг Abantu гэдэг backpacker нээсэн бөгөөд энэ нь илүү их ажил төвөг болж одоо яахаа мэдэхгүй болсон нэгэн хүний тухай бяцхан тэмдэглэл хийлээ.
Үнэхээр бид хүнтэй гэрлэхдээ! тэр миний дайсан болвол яанаа гэж боддоггүй шүүдээ! Баруунд гэрлэхийн өмнө хөрөнгийн гэрээ гэж хийдэг бөгөөд салсан тохиолдолд талууд анх байсан хөрөнгөө эргүүлж авдаг билээ. Энэ гэрээ үнэхээр зөв үү? Хүнтэй суухдаа гэрээ хийе! сүүлд салвал өөрийн хөрөнгөтэйгээ үлдэнэ гэх мэтийн зүйл анх суух үедээ салах бэлтгэлээ хийж байгаа мэт байгаа биз?
Яасан ч байсан 11 жил ханилсан хүн хаяад явах ямар хэцүүг би мэдэхгүйч сэтгэлийн гүнд маш хүнд байгааг мэдэрч байнга түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг оролддог байлаа.



2007/09/05
| 3,393 Үзсэн 




















1 person has left a comment
hun haana baihaas ul shaltgaalah amidraliin asuudal gej baihiima. hoorhii doo… nutag yavah ene ter gesen garts baidaggui l yum baihdaa te? yamartai ch tsaashdaa saihan amidraasai bilee. magadgui ehnii avsan ehneree gomdoosnoos bolj amidral ni ingej ergej baij ch bolohiin… medehguim daa…