dsc00695

2008 06 сарын 27 Сиерра Леон улс, Freetown нийслэл. НАРЛАГ Монголын энхийг сахиулагчдын бааз
Өнөөдөр миний амьдралд мартхааргүй сонин зүйл боллоо. Би сүүлийн 10-д хоног манай Энхийг сахиулагч залуусд зориулж жижигхэн видео клип маягийн юм хийж байгаад дуусгалаа. Яг дуусгах үед үүдэн дээр хүн уулзъя гээд миний шинэ гадаад пасспорт авчирж өглөө. Өмнөх гадаад пасспортны хугацаа нь дууссан байсан тул шинийг гадаад хэргийн яамнаас хүсэлт гаргаж аваад Монголоос илгээхийг хүлээж байсан юм.

Энэ тухайд сүүлд жич бичье, харин сонирхолтой гээд байгаа нь би өнөөдөр анх удаа Монгол улсын зэвсэгт хүчний Монгол улсын далбаатай, хар сүлдтэй хувцасыг өмсөж үзлээ.

Маш сүрлэг санагдлаа.

Би дэлхийг тойрох аялалдаа гараад бараг 2 жил 8 сар гаруй болж байна, үүнээс өмнөхөн Монголын батлан хамгаалах салбарын талаар мэдлэг тааруухан байсан юм. Харин Африк дахь Монголын хамгийн том цэргийн анги дээр ирээд бага багаар цэрэг амьдралтай танилцаж эхэллээ.

Өглөө эрт босож дасгал хийнэ, 24 цаг бүрэн бэлтгэлтэй байна. Тушаал ёсоор гүйцэтгэнэ гээд

dsc00696

Анх Либериагын Монровиад ирээд Монголын 2 залуусдаа цуг байхдаа Монголын цэргийн албан хаагчдын хувцас маш сайжирсныг олж харлаа. Таних тэмдгээс авахуулаад загвар дезайн, өнгө нь хүртэл содон.

img_8576

Либериа улсын нийслэл Монровиа хотын НҮБ-ийн төв байр дээр бүх албан хаагчдын дүрэмт хувцастай харьцуулахад бусдаас муу гэж хэлхээргүй, гэхдээ өнгөөрөө маш содон харагдаж байлаа. Ногоон ургамал ихтэй Африкийн орнуудын цэргийн албан хаагчид гол төлөв ногоон эрээн хувцастай байсан бөгөөд бор хувцастай хүн ганц ч харагдаагүй юм.

img_8373

Монголын цэргийн хувцас маш содон харагдаж байсан ч яг Африкийн ширэнгэн ойтой ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй байж магад гэж бодогдлоо. Гэхдээ миний ойлгосноор НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд улс бүр өөрийн дүрэмт хувцсаа өмсдөг бололтой.Гагцхүү энхийг сахиулагч гэдэг нь хөх малгайгаар сондгоордог юм байна.

Африкийн орнуудаар аялж эхэлхэд Судан-аас авахуулаад цагдаа цэргийн хувцас ерөнхийдөө адил гэхдээ маш сайн загвартай санагдсан. Тэд мэдээж өөрсдийн загвар хийлгүй барууны сайныг нь хуулсан байх гэсэн бодол, улс болгоны цэрэг цагдаагын хувцас бараг адил загвартай байснаас харагдаж байлаа.

Монровиад байж байгаад хилрүү хөргүүлж, Сиерра Леонд алба хашиж байгаа манай энхийг сахиулагчдаар тосуулах үед манай цэргийн онцгой үедээ өмсдөг хувцасыг олж харлаа.

img_8506

Яаая!

Монголын хувцас үнэхээр саак! Гэж хэлэхээр .

Манай залуус ч гэсэн маш өнгөлөг, өөртөө итгэлтэй сүртэй харагдаж байлаа.

Монголчууд өмнө олон улсын энхийг сахиулах, бүтээн байгуулах ажилгаануудад оролцож байгаагүй үед цэргийн хувцас, хэрэглэл гэж нөгөө Чацаг ногоон төдийл байсан санагдана, харин одоо олон улсын үйл ажиллагаанд нүүр бардам оролцох боломжтой болж.

Би хэдийгээр Ирак-ыг эзлэн түрэмгийлэх дайнд Монголын зэвсэгт хүчнийхэн оролцсонд дургүй байгаа ч Афган болон дэлхийн энхийн сахиуулах ажилгаанд оролцсон нь Монголын цэргийн шинчлэлд маш их хувь нэмрээ оруулсан байх гэж бодлоо.

манай олон залуус гадаадын цэргийн сургуульд, дэг журамтай танилцаж өөрийнхөө салбарт хэрэгцээтэйг нь сурч авсаны нэг жишээ нь өнөөгийн цэргийн хувцас, тоноглол бас аюулгүй ажиллагааны дүрмүүд юм.

Өнөө өглөө би Энх Амраас гуйж байгаад запас Монголын цэргийн дүрэмт хувцасыг өмсөж нэг өдрийг өнгөрөөхөөр боллоо. Удирдлага ч зөвшөөрлөө. Бусад хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд өөрийнхөө УНМИЛ-ийн сэтгүүлчийн итгэмжлэгдсэн үнэмлэхээ зүүлээ.

dsc00715

Дөнгөж угаалгаас гарсан хувцасыг нь өмсөөд, бүх тоноглол, зэвсгийг үүрч нэг хэсэг явлаа.
Бүгд надруу харж, гайхаж байлаа. Миний сахал бас урт ургуулсан үс жоохон содон бөгөөд зохимжгүй байсан байх.

Цэргүүд дүрэмт хувцас, тоноглолоо өмсөөд ямар мэдрэмж төрдөг болоо гэж мэдэрхийг маш их хүсч байсан юм. Сүүлийн үед борооны улирал эхэлж бага зэрэг сэрүүн болсон ч одоо ирэх гэж буй ээлжний залуус борооны улирлын сүүлээр ирж Африкийн халууныг энэ хувцастай мэдэрч эхлэх юм.

Одоо байгаа ээлж Монголын өвлийн эд хүйтэн улирлаас Африкийн хамгийн халуун үед ирээд ямар байсан болоо? Манай залуус анх төрсөн сэтгэгдлийнээ талаар тэмдэглэл бичдэг болвуу? -20 оос +40 руу 60 хэмийн өөрчлөлтийг мэдэрсэн гэсэн, тэгээд энэ халуун хувцас хантааз, зэвсгээ авахаар ямар байсан болоо! Яааааа.

Ази царайтай Монголоос Африк царайтай Сиерра леонд ирээд нутгийхантай хэл амаа олох гэж нэлээд хөгтэй явдал болдог гэсэн.

Энэ хавиар бага зэрэг алхаж, өөрийн хувцсан дээрх цолоороо доод албаны хүн дээр очиж

– Зааг, дээд цолтой хүнтэй ёслохоо болиж дээ! Гэж цэргийн хүмүүсийн хооронд ярьдаг шиг хэлж үзлээ, зарим нь үнэхээр ёслох гээд байсан шүү! Хэ хэ.

Би Монголын цэргийн анги дээр ирсэн өдрөөс намайг эрчимт эмчилгээнд оруулснаас гадна, цэргийн анхан шатны сургалт эхлүүлсэн юм.
- Сургалт дуусгаад, шалгалт авсны дараа ахлах байлдагч цол өгнөө! гэж тэд хэлэх үед
Би татгалзлаа. Би Монголын Энхийг сахиулагч аялагч юм. Тиймээс биедээ зэвсэггүй бүх асуудлыг хэл амаараа шийдвэрлэхийг хичээх юм. Нөгөөтэйгөөр олон улс орноор аялах бөгөөд элдэв визний асуудал дээр цэргийн цол энээ тэрээ гэж асуугаад, албан хаагч байх юм бол бүүр их төвөг болох юм.Магадгүй гэртээ хариж байгаад юу юм гэхээс.

Дүрэмт хувцсаа өмсөөд энэ хавиар явж байтал Болдбаатар хараад – Өө аз аз! чи цэргийн хүн болсон байншдээ, одоо чамайг захирч болох юм байна! Гэж тоглож инээх үед. – нээрээ ямар аз болж цол авахгүй гэсэн юмбээ гэж бодлоо.

Би хичээлд суухаас өмнө цолны талаар ямарч ойлголтгүй байсан тул – Чи тэгээд ямар цол авмаар байгаа? Гэсэн асуултанд ичихчгүй –Ахмад гэж хариулсан санагдлаа. Хэ хэ. Мөнч сайн авж байндаа гэж тэд бодсон байх. Би бол ахмад хошууч хоёрыг хооронд нь ялгах биш.

Гэхдээ л цэрэг явахаас айдаг байсан залуу энд ирээд, жинхэнэ цэргүүдээс хүндэтгэл хүлээн гэдэг…

Би зүгээр нэг аялагч боловч, үзсэн харсан зүйлүүдээ тэмдэглэж, Монголчууддаа хүргэхээс гадна, илүү дээр болгох, өөрчлөх шаардлагтай зүйлүүдүүдийг бичихийг хичээдэг юм. Ингээд дүрэмт хувцасны талаар бичье.

Каск буюу Дуулга.

dsc00708

Монголд байхад ТВ-зээр Монголын цэргүүд НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй дадлагыг 5 толгой дээр хийж байсан санагдана. Цэргүүд нээх ядарсан хувцастай, бас хуучны дэлхийн 2 –р дайний үеийн Зөвлөлтийн малгайтай . Би хувьдаа
– Ээ, манай зэвсэгт хүчин гэж иймэрхүүл байх юмдаа! Хуучин олон давхар будсан каск дээр цэнхэрээр нэмээд будсан нь илт харагдаж байлаа. Жоохон зүлгэчихсэн бол. Гэж санаа алдаж байлаа. Магадгүй маш олон хүмүүс үүнийг хараад тэгсэн байж магад. Харин өнөөдрийн хувцас сайжирч байгаа нь харагдаж байна.

Энэ малгай нь доторх маркаараа ТУРК-д үйлдвэрлэгдсэн байна, яг төмөр биш, тусгай пявар шиг ,сум хамгаалах чадвар хэр байдгийг нь мэдэхгүй гэхдээ загвар сайн санагдлаа. Турк цэргүүд НАТО-д орно гэж бас зэвсэглээ шинэчилсэн гэж сонсож байсан. Энэ малгайн дотор зөөлөвчтэй бөгөөд хүнд цохилтоос бол хамгаална гэж бодлоо. Оосор сул бэхэлгээтэй гэж цэргүүд хэлж байсан юм.
Манай цэргүүд бүгд ийм дүрэмт хувцастай болоогүй байх, гэхдээ уул нь уг технологийг оруулж ирээд Монголд хийх боломжыг судалбал! Бид энэ төрлийн тоноглолуудыг хийдэг үйлдвэрийг дэмжиж эхлэх хэрэгтэй, зөвхөн цэргийн малгай биш, энэ технологоор маш олон зүйлүүд хийдэг үйлдвэртэй болно шүүдээ! Тэгээд ч Батлан хамгаалах салбарт үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдхүүнийг нийлүүлэх тал дээр улсаас дэмжээд эхэлбэл олон төрлийн жижиг үйлдвэрүүд шинээр бий болгоно шүүдээ!
Манай цэргүүд НҮБ-ийн энхийг сахиулах ажилгаанд зорулж цэнхэр өнгийн бүрээс наасан байсан бөгөөд, гадны нөлөөний улмаас тэр нь хууларч байсан юм. Баруунд байдаг малгааны гадуур өмсүүлж болдог бүрээс хийвэл зүгээрсэн гэж Онцгойбаяр дарга хэлж байсан.

Малгай

Энэ ээлжинд ирсэн Энхийг сахиулагчдын малгай чанар муутай, өнгө нь хурдан гандсан гэж анх Либериад байхад сонссон. Маш хурдан элэгдэж эхэлсэн тул Манай Чинзориг Энхцог хоёр НҮБ-ээс нэмж авах гэж хөөцөлдөж , сайн үр дүнд хүрээгүй юм. Миний зургууд дээр манай цэргүүд цагаан малгай өмссөн биш, НҮБ-ийн хөх малгай гандаад тийм болсон юмшүүдээ!
Ийм саравчтай малгай өмсөх урлаг гэж байдаг. Хип Хоп чид өөр шүү. Саравчтай малгайг хэрхэн өөртөө тааруулах тал дээр бага зэргийн зөвлөгөө өгөх хэрэгтэй байж санагдсан. Угааж хатаахдаа хэлбэрийг алдагдуулахгүй гээд.

Цув.

dsc00688

Сиерра Леоне бол баруун Африкийн тропиц бүсэд багтдаг юм. Энд борооны улирал эхэлсэн үед Бороо гэж төмпөнгөөр асгаж байгаа мэт байдаг. Ямар ч дуугуй байж байгаад гэнэт орно. Тиймээс энэ бүсэд цэргийн үүрэг гуйцэтгэж байгаа хүмүүс тусгай зориулалтын цув хэрэгтэй юм.
Энэ цувыг би өмсөж үзэх үед зузаан, сайн чанрых санагдсан. Сүүлд тайлбарыг сонжоод гадуураа бас уутан бүрхүүлтэй байлаа. Цувыг доогуур нь холбож, өмөд шиг алхахад амар болдог юм байнлээ.
Ганц ноо нь Монголын цэргийн дүрэмт хувцастай огт цохицохгүй байлаа. Алаг эрээн дотор улаан өнгө байгаа нь Монголын орчинд цэргийг үл үзэгдэгч биш, анхаарлын төвд авчирах аюултай байх. Бас чанар тааруу гэж зарим цэргууд хэлж байсан, энд цаг агаарын онцлог бас нөлөөлж байгаа байх. Зарим нь дотроосоо хөгзөрч байсан. Энд чийг халуун хоёр манайх, Европоос тэс өөр шүүдээ!
Европын аль нэг улсын цэргийн нормын цув гэж байсан. Манай зэвсэгт хүчин бага багаар шинчлэгдэж байгаа тул дараагийн удаа цувнуудаа үндсэн дүрэмт хувцастайгаа жигдрүүлнэ байх гэж найдаж байна.

Сум нэвтрүүлдэггүй Хантааз

dsc00709

Хантаазны хувьд Монголд үйлдвэрлэгдээгүй бөгөөд загвар хийц сайн байсан ч хийсэн даавууны өнгө бас үндсэн хувцастай зохицохгүй байлаа. Дараа дараагийн ээлжүүдэд гаднах өнгийг нь үндсэн хувцастай ижилсүүлбэл гоё байх.дотрыг нь ямар материалаар хийдэг юм болоо?
Онцгой үед гадуур нь сум нэвтруулдэггүй ялтас хийдэг юм. Халуун үед маш хөлрүүлдэг бөгөөд, ээлжгүй үедээ байнга хатааж байгаа харагддаг .
Залуус халуунд энэ бүхчим хантаазыг зууж явна гэхээр. Хүндийг нь яанаа.
Манай оёдлын үйлдвэрүүдэд захиалга өгч гадуур нь тайлаад угааж болдог тийм бүрхүүл оёулбол, ээлж солигдсон ч, нойтон үнэртэй байсан ч шууд тайлаад угаагаад хатаачихна.

Агсамж

dsc00704

Хувцасны гадуур өмсдөг жэлэт шиг, зэвсгийн магазин болон нэмэлт хэрэглэлүүдээ хийдэг олон кармаатай. Загвар нь надад маш их таалагдсан, цэргийн хувцасыг улам бүр сүртэй болгож байгаа юмшиг, бас хуучны цэргий цүнхнээс хамаагүй дээр, биетэй наалдаж, үүрэг гүйцэтгэж буй үед савалж тээг болохгүй. Гагцхуу дахиад л нөгөө үндсэн дүрэмт хувцасны өнгөтэй зохицохгүй, кармануудын тагийг нь ус нэвтрүүлдэггүй цувны материалаар хийвэл бороотой нөхцөлд сумаа норгохоос хамгаална. Кармааны ёроол нь бас даавуугаар хийгдсэн байдаг тул магазинаа олон дахин хийж гаргахад хурдан цоордог гэж байсан. Цээжинд бэхэлсэн жадны гэрийг илүү сайн тогтоох тал дээр анхаарвал бас хэрэгтэй байх.
Зарим залуус Афган Иракд алба хааж ирээд өөрийн загварын, шинэлэг зүйлүүд хийсэн байсан, түүнээс суралцвал.

Дүрэмт хувцас

dsc00711

90-ээд оноос хойш манай зэвсэгт хүчний хамгамж маш муудаж, Монгол улсын өөрийгөө хамгаалах хүчин чадал доройтож. Маш олон оффицерууд цомхтголд орж зарим нь өөрийн хүсэлтээр гарж байсан юм.Хуучин социализмын үед 100-гаад мянган цэрэгтэй гэж сонсож байсан бол өнөөдөр хэдэн цэргийн албан хаагчидтай болоо?
Монголын шинэ цэрэгийн хувцасыг харах үнэхээр гоё санагдаж байна.
Гэхдээ ямарваа нэгэн зүйл хүмүүсийн шинэ санаан дээр улам бүр сайжирдаг тул өөрийнхөө саналуудыг бичихээр шийдлээ.

1.Монгол цэргийн хувцас нь хүйтэн цаг агаартай Монголын нөхцөлд маш сайн тохирсон гэж бодож байна, сайн материалтай өнгө үзэмжтэй. Гэхдээ манай цэрэг залуус Африкд алба хашахаар ирж байгаа гэдгийг манай хариуцлагтай хүмүүс ойлгох хэрэгтэй.Би Африкт ирээд бараг 2 жил гаруй болсон тул, энэ тивийн орнуудын амьдрал, соёл цаг агаарын талаарх мэдлэгээрээ би хэнээс ч доор орохгүй гэж бодож байна.
Байнгийн чийгтэй, халуун 30 аас 40 хэм давдаг газар дулаалгатай хувцас!

2.Карманууд бүгд нэг хэмжээтэй. Нэг талдаа өргөжүүлэгчтэй, уул нь хэд хэдэн карма нь хэмжээгээрээ бусдаасаа том байвал хэрэгтэй байх. Ялангуяа өмдний кармаа бол цээжний кармаанаас хамаагүй том байх ёстой. Цэрэг хүн байтугай надад өмдний нэмэлт карманд юмаа хийх хэрэг байнга гардаг юм чинь.

3. Гуяны кармаанууддаа урт уяатай, хэрвээ ямар нэгэн байдлаар хөлөндөө шахадвал, тэрхүү бэлэн уяагаараа шархаа боож болно.

4. Зүүн цээжний кармаандаа үзэг бал тогтоодог гэр байсан, үүнтэй адил зүйлийг гарныхаа карман дээрээ хийвэл, учир нь хантааз өмссөн үед цээжний карманаасаа бал авах боломжгүй болдог юм.

5.Манай цэргийн хувцасны ихэнх карманууд адил байсан бөгөөд, нэг ч болов битүү цахилгаантай карма хийгээсэй гэж бодогдсон, аялж байх үед заримдаа чухал жижиг зүйлүүдээ битүү кармаанд хийгээд цахилгаанаараа хаах шаардлага гардаг юм.Би хэдийгээр цэргийн албан хаагч биш ч гэлээ, удаан аялалынхаа явцдаа маш олон зүйлүүд сурч авсан юм.

6. Зарим хувцасны оёо нь задарсан харагдсан, сайн чанарын утсаар оёж байхыг анхаарах хэрэгтэй. Зарим хувцасны бэхлээсүүд нь сул байсан тул залуус чөлөөт цагаараа түүнийг нь бэхлэх гэж цаг чөлөөт цагаа барж байсан. Цэрэг хүн өдөр тутам маш их ачаалалтай ажиллаж байгаад гэртээ ирээд муу чанартай байсан оёноос нь болж шөнжингөө дахин сууж байгааг тэрхүү оёдол болон гүйцэтгэл хийсэн хүмүүс анхаараасай! Хувцас аюултай үед бас урагдаж асуудал болохгүй байх ёстой

7. Таних тэмдгүүд Англи, Латинаар байсан бөгөөд бусад дагвар улсуудаас ялгарах Монгол үндэсний бичиг тэмдгийг хувцас дээрээ байрлуулбал зүгээрсэн. Ялангуяа төрийн дөрвөлжин бичиг цэгцтэй сүрлэг харагддаг шүүдээ!

8. Халуун газар алба хааж байгаа хүмүүсийн цэргийн хувцасыг анхаарч үзэх маш чухал байх.
Залуусын хувцас халуунд хөлөрч норох тохиолдол их. Тэгээд зузаан материалаар хийгдсэн тул хатаж өгөхгүй.

9. гадуур цамц арай урт байвал. Ялангуяа алхаж байх үед богино байгаа нь мэдэгдэж байсан. Доод товч нь хүйсэн дээр биш, арай доор байвал. Монгол цэргийн хувцасны загварыг барууны стандарт дээр тулгуурлаж бүтээсэн байх нь гарцаагүй, гэхдээ Монгол хүн Барууны хүнээс гарны үе мөч богино шүүдээ, тэгэхээр цэрэг залуус гаднах цамцаа авахдаа ханцуугаар нь тааруултал доогуураа багадаад байгаа байх.Маш олон залуусын хувцас арай багадсан юмшиг санагдсан

10. Цэргийн хүн биедээ холбооны хэрэгсэл авч явбал түүнийгээ амны хажууд тогтоох тийм жижигхэн хавчаарганд зориулсан зүйл оёх хэрэгтэй байх. Би станц бариад хийх газраа олж ядсан .
Цэрэг хүний өдөр тутам хэрэглэж болох зүйлсийн жагсаалтыг гаргаад хувцасныхаа загвар дээр хэрхэн тэдгээрийг нэгтгэж болох тухай бодолцох хэрэгтэй болвуу.

Монгол цэргийн хувцасны хээ угалз нь усан будаг шиг байсан бөгөөд, аялж байх явцдаа орчин үеийн, цэргийн өндөр хөгжилтэй улсуудын өнгө нь дижитал буюу дөрвөлжин дөрвөлжин хээтэй байсан. Сүүлийн үеийн дурангууд бүгд дижитал болсон тул, ийм хувцастай байхад огт харагддаггүй гэж байсан. Технологи гэж …..

Таних тэмдэг. Эмблем

img_8571
Монгол улсын зэвсэгт хүчин, Монголиа гэсэн наалтуудын загвар өнгө чанар маш сайн байсан ч Монгол төрийн уламжлалт бичгүүдээс оруулсан бол дээр байхсан болвуу? Кириллээр бичсэн үед хуучин Зөвлөлт системийн колон улсуудаас ялгархаа байдаг юм.
Мөрдөс. Миний үзэж байсан дүрэмт хувцаснуудын мөрдөс нь цолоосоо хамаарч өргөн байсан. Манай албан хаагчдых адил санагдсан.
Нэмэлт. Би аялалаа үргэлжлүүлэхдээ Монгол улсын зэвсэгт хүчний эмблемийг цүнхэндээрээ тохсон бөгөөд хүн бүр намайг Орос уу? Гэж асууж байсан. Кирилл үсэгнээс болсон байх

img_8456

Эрээн подволк

Африкт цамт, өмднөөс илүү Подволк маш их хэрэгтэй байдгийг би өөрийн туршлагаасаа сайн ойлгосон, дор хаяж 4-5 подволктой байхгүй бол хэцүү, өдөрт нэг л удаа өмсөөд хөлсөнд норж үнэр орчихсон. Тэр бүр угаагаад байх хэцүү, хатахгүй.

Ялангуяа Монголчуудад бол бүүр хэцүү.
Монголчууд маш их тостой, махтай хоол иддэг, Халуун Африкт ирээд ч адилхан хооллоно. Африк бол маш халуун газар, бас бүхчим чийгтэй тэр үед тостой хүнд хоол идсэн хүний дотроос халуун дүйгээд шатаж гарна.

Халуун оргих үед хамаг бие хөлөрч иддэг хоолноосоо хамаарч үнэр ялгарна.
Би Монголын бааз дээр ирэх үед манай залуус маш хурц үнэртэйг мэдсэн.

Долоо хоногт дор хаяж 3-4 удаа солиж болохоор подволкны запастай байвал сайн байна гэсэн тэдний саналыг сонсож байсан, ээлжийн 2 подволк нь өдөр бүр угаасаар байгаад зах нь сунасан харагдсан.

Африкт нэмэлт ПОДВОЛК маш хэрэгтэй шүү!

Хар Гутал

dsc00713

Борооны улиралд маш зохимжтой, бас цэвэрлэж байхад амар. Монголын цэргийн хар гутал бөх бат, чанар сайтай санагдсан. Харин халуун өдрүүдэд дээрээсээ доороосоо халаад үнэхээр хэцүү байдаг тул бүгд шар гутландаа шилждэг гэж манай залуус хэлсэн.
Гадаадын цэргийн үйл ажиллагаанд оролцож байсан цэргүүд өөр төрлийн хар гутал өмссөн байгаа харагдсан .
Энэ хар гуталыг Монголд үйлдвэрлдэг болвуу? Тийм байгаасай! Үгүй бол үйлдвэрлэж эхлээсэй! Жил бүр олон мянган цэргүүдэд хангадаг гутлыг гаднаас авчирдаг гэвэл –Яагаад? Гэж асуух асуулт бий болно шүүдээ!
Угаасаа өчигдөрч авж байсан, өнөөдөрч, маргааш ч авах зүйлийг өөрсдөө хийдэг байгаад дампууруулаад гаднаас авж байгаа бол буруу! Магадгүй ЛОБИ байж ч магад.
Made in Mongolia гэсэн бэлэн худалдан авагчтай ийм салбаруудаа дэмжиж эхэлбэл.

Шар гутал

dsc00712

Манай цэргүүдийн хувцаслалтын хамгийн их шүүмжилмээр санагдсан зүйл нь энэ шар гутал байлаа. Миний таарсан ихэнх цэргүүдийн шар гуталны ул нь ангаасан, эсвэл урагдсан байсан. Африкийн энэ тропиц бороотой бүсэд норхоос авахуулаад шавар шавхаанд хэртэх гээд тохиромж муутай байсан.
Би энэ гутлыг өмсөж үзсэн нэг өдөрт, алхахад маш хөнгөн, зөөлөн байсан ч энэ гутал нь цэргийн зориулалтгүй тул материаласаа авхуулаад маш сайн чанарых байгаасаа гэж бодогдсон!
Манай цэрэг цэргийн албан хаагчид ч гэсэн энэ гуталны чанар мууг хүлээн зөвшөөрч байсан.
Дараагийн ээлжинд ийм төрлийн муу чанартай, байгаль орчиндоо тохироогүй гутлаасаа татгалзана байх гэж найдаж байна.

Монголийн залуус халуун Африкт 6 сар гэр орон , нутаг найз нөхдөөсөө хол 24 цагийн бүрэн бэлэн байдалд ажил үүргээ гуйцэтгээд авсан цалингаас нь шимтгэл авж ийм төрлийн хувцас хэрэглэлийг нь бэлдэж өгдөг.
Хүн өөрөө цалингаараа хэзээ ч ийм чанар муутай гутал авахгүй шүүдээ! Ялангуяа цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа бол чанарт илүү анхаарана.
Гэтэл тэрхүү мөнгийг нь авсан хүн хуурамч чанаргүй ийм гутал авчираад цэргүүдэд нийлүүлсэн (шахаад) байгаа явдал бол хууль бусаас гадна, зүгээр л хүнийг доромжилсон явдал мөн.
Цэргийн албан хаагчид гомдлох эрх байхгүй тул, тэгээд л дуугүй өнгөрдөг байх.
Буруу алхвал ул нь салж магад гэж бодож өдөр тутам алхах ямар байдаг гэж бодно? Цэрэг хүн ийм зэргийн зүйл дээр санаа огт зовох ёсгүй!

Маск

dsc00705

Маскны тухай мэдлэг хомс тул хэлэх зүйл алга, гэхдээ цүнхний дизайн дээр анхаарах хэрэгтэй! Үндсэн нэг стилийн хувцастай болцгооё!
Колашниковыг би дүгнэх түвшинд хүрээгүй гэж бодож байна, гэхдээ оосрыг нь солиод, элэгдсэн модон хэсгүүдийг нь лакаар бүрвэл шинэ юм шиг үзэмжтэй харагдах байх

dsc00706

Аяны цүнх

dsc00714

Аяны цүнх гэдэг бол бүхэл бүтэн гүн ухаан. Энэ тал дээр өөрийн мэдэрсэн туршлагаараа нэгэн тэмдэглэл бичнээ! Гэхдээ одоо хэрэглэж буй цүнхний чанар, дезайн, хэрэглэж болох тал дээр МУУ гэсэн дүн тавилаа.
Энэ миний жижигхэн сурвалжлага байлаа. Хүмүүс миний тэмдэглэлд зураг оруул гэж шуумжилж байна.Гэтэл нэг тэмдэглэл бичих, зураг оруулахад ямар их цаг зав, мөнгө ордог гэж бодож байна! Ялангуяа зураг оруулж янзлах гэдэг бол их ажил.
Хүн хөдөлмөр хийхэд хариу хэрэгтэй байдаг шүүдээ! Энэ их хөдөлмөрийг үнэгүй үзээд ганц санаа бодлоо бичиж чадахгүй байгаа хумуусд юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Бид юм болгон дээр өөрийн саналаа хэлж сурвал яасан юмбэ?
Саналаа бичиж байгаан гээд зүгээр хүний хийсэн их хөдөлмөрийг үгүйсгэх бус, өөрийн санал бодлоо нэмж өргөжүүлэх нь чухал шүүдээ!

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

amaig zodson Deegi dahin deegidej bagad shorond orloo doo hoo,
Amaid amjilt

MENDEE wrote on 2009/08/14 - 11:09
#2

sak niitlel bolson baina. amjilt. yavaad biagaarai zaluu mini!!!

Gana wrote on 2009/08/14 - 11:57
#3

Karmaanii hemjee ih zuv zuitei sanagdlaa. Manaihan ene tal deer anhaarch zevsegt huchnee chanartai, hereglee urt,ajil mergejliin ontslogiig hargalzan uzsen eeljiin tsergiin huvtsastai bolgul. TEr haluund ter ih yumtai, huls ch tsuvdag bhdaa

ugang wrote on 2009/08/14 - 12:36
#4

Bichsen niitlel chin taalagdlaa. Unen ugiig helj l baih heregtei.

Orgil wrote on 2009/08/17 - 19:11
Both comments and pings are currently closed.