DSC03786

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB-%D0%A1%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%A8%D2%AF%D2%AF/212910968744783

2007 оны 02 сарын 08.

№22, Танзани улс, Дар Эс Салам хот.

Аяллын 22 дахь улс, Африк тивийн 5 дахь улс Танзанид хөл тавиад хоёр дахь өдөр нийслэл Дар Эс Салам хотод буулаа. Тус хотын анхны сэтгэгдэл гэвэл манай 1990-ээд оны дунд үе, зарим талаараа 2000 оны эхэн үетэй төстэй санагдлаа. Орчин үеийн шинэ барилгууд бараг байхгүй, тэгээд гудамжаар дүүрэн японы хуучин машинууд.

Нэгэн номон дээр зөвлөсөн ёсоор хостел буюу бага төсөвтэй аялагч залуусын буудалд ирлээ. Огт хямд санагдсангүй. Өөр хаашаа явж болох тухай бодож байтал хажууд нэг хар залуу ирээд, Нихонго вакаримаска? Япон хэл мэдэх үү? гэж асуулаа. Би мэднэ гэдгээ японоор хариулаад, зөрүүлээд англиар ярьж эхэллээ. Замд гарснаас хойш тэр болгон японоор ярих боломж гарахгүй байсан тул англиар ярих нь хамаагүй хялбар байлаа. Би: -Би япон биш, монгол. Гэхдээ Япон хэл мэднэ,-Чи хаанаас Япон хэл сурсан юм? -Би Японд амьдарч байсан юм гэлээ. Удалгүй нэгэн япон охин түүн дээр ирлээ. –Танилц манай эхнэр. Би гайхаж орхив. Тэр залуу японд хараар ажиллаж байгаад эхнэр авч хамт буцаж ирснийг сүүлд нь ойлголоо. Би арай хямд буудал хайж байгаа юм гэж хэлтэл –Хотоос зайдуухан манай гэрийн тэр ойролцоо жижиг буудал байгаа, очоод үзвэл яах вэ? Тэр залууг танихгүй ч, япон эхнэртэй, тэгээд японд амьдарч байсныг нь бодоод итгэв.

270959_212911545411392_7241114_n

http://inom.mn/detail/369

Бид гараад хаа хүрэхийг асуутал, хажууханд зогсож байсан машинд суухыг урилаа. Наяад оны хуучин Тоёота Карина машинд нь суугаад үл мэдэх зүг явлаа. Хотын төвийг өнгөрөөгөөд ядуусын хорооллын нарийн шавхаатай гудамжаар явсаар гэрийнх нь гадаа зогслоо. Шавраар барьсан амбаар, жижиг баар, уушийн газруудын гадаа зогсож, жижигхэн ТҮЦ шиг газраас дассан зангаараа нутгийн пиво авч уулаа.

Монголд байхад манай нэг найз маань гадны пиво импортолдог компанид ажилладаг байсан юм. Гадагшаа гарах болгонд тэр зөвхөн Монгол пиво авч ууна. –Чи яагаад гадны лаг лаг пиво оруулж ирдэг хэрнээ Монгол пиво авч уугаад байдаг юм бэ? –Хүнд битгий хэлээрэй! Чи гадны лаг лаг нэртэй пивонууд Монголд ирэх гэж ямар зам туулдаг гэж бодож байна? Зарим пивонуудыг өөрийн ус ч байхгүй улсууд үйлдвэрлэдэг гээд бод доо! Тэгээд халуун, хүйтэн нөхцөлд заримдаа хэдэн сараар ч контейнерт байна. Тэгээд дэлгүүрт лангуун дээр зарагдтал удна. Чамд гэж зөвлөхөд монголдоо дандаа өөрийнхөө орны пиво авч ууж байгаарай! Хэдийгээр амт нь гойд сайхан биш ч гэлээ ядахнаа биед хоргүй шүү дээ! гэж билээ.

Өнөөдрийг хүртэл би очсон улсдаа дандаа нутгийн пиво авч уусаар байгаа юм. Монголд байхдаа зарим найздаа анхааруулж байсан ч, бааранд ороод монгол пиво авч уух юм бол хүний нүдэнд нарийлж байгаа мэт харагддаг гээд манай стиль найзууд дандаа гадныхныг авдаг байсан юм. Намайг клубд харсан залуус мэдэж байгаа, дандаа монгол пиво! Ядахнаа эрүүл мэндэд хоргүй. Гэхдээ одоо үндэсний үйлдвэрлэл маань сайжирсан байлгүй дээ.

Шинэ танил найз гэрээрээ орууллаа. Манай гэр хорооллын амбаартай адил сууцанд эхнэр, бяцхан хүүхдийн хамт амьдарна. Тэр япон охиныг хараад яаж энд амьдарч чадаж байгаа болоо! гэсэн бодол төрөв. Маш цэвэр орчин, зохион байгуулалттай улсаас энд ирнэ гэдэг нэлээд тэсвэр хатуужил шаардсан байхдаа, Гадуур чөлөөтэй явж болохгүй, хүн хүний нүдэнд өртөөд, дарамттай байдаг нь мэдээж. Нөхөр нь харин нутагтаа байгаа тул маш эрх дураараа байв. Надтай пиво ууж эхлэхэд эхнэр нь дургүйцсэн ч тоосонгүй.

DSC03753

Тэр залуу намайг дагуулж, нэгэн буудал руу орлоо. Бүх байшингууд нэг давхар, шавраар барьсан, халтайсан хороолол дотор хоёр давхар тохижуулсан байшин байсан нь содон. Шинэ найз буудлын залуу дээр ирээд –Энэ миний найз буудаллах хэрэгтэй байна, ямар үнэтэй вэ? гэхэд 10 ногоон. Танзани улс албан ёсоор Англи болон Свахили хэлийг ашигладаг тул Англиар яриаг нь ойлгож –10 ногоон төлье, тэгээд 2 хоноё гэлээ. Тэрээр үгүй гэсэн боловч, ямар ч зах зээлгүй энэ хороололд надаас өөр хүн энд хонохгүй шүү дээ, хэдэн өрөөнийхөө нэгийг ч болов хүнд хямдаар хөлслүүлбэл чамд дээр шүү дээ! гэсээр өрөөнд нь орохоор боллоо.

Ойр орчим цахилгаангүй, усгүй байхад энд өрөөндөө сэнстэй, хүйтэн устай байгаа нь дээдийн заяа. –Хүүе, энэ манай найз шүү! Хулгай мулгай гэсэн зүйл байхгүй шүү! гэж шинэ найз буудлын залууд хэллээ. Мэдээж энэ буудал тийм ч баталгаатай байгаагүй тул намайг гарсан хойгуур нөөц түлхүүрээрээ ороод бүх зүйлийг хамаад явахыг үгүйсгэхгүй шүү дээ! Би аялж байхдаа хамаг юмаа тэгж алдсан аялагчидтай таарч байсан нь олон. Гэхдээ би нутгийн хүн таньдаг байсан тул, арай ч тэгэхгүй байх гэж бодлоо.

Танзани найзтайгаа түүний гэрийнх нь дэргэдэх бааранд сууж пиво ууж байхдаа бас өөр нэгэн залуутай танилцаж буу халав. Тэрээр: –Чи энэ хавиар юм үзэх үү? Би Танзани улсын ядуусын хороололд танилтайгаа чөлөөтэй явах боломж байхад үгүй гэвэл миний аяллын гол зорилго болох үзэх, судлах, мэдрэх, туулах, айхгүй байх! гэсэн урианаасаа буцсан хэрэг болох байсан тул зөвшөөрөв. Бид хоёр тэр хавиар хэсэж гарлаа. Тэр ядуусын дүүрэг нь манай гэр хороолол шиг нэг чигийн урт гудамжнууд байхгүй хэн бол хэн, хаа бол хаа хамаагүй амбааруудаа барьсан байсан тул бид хоёр зарим айлын урдуур өнгөрч, нөгөө айл руу гарч байлаа. Яг хаашаа хэрхэн яваад байгааг би ойлгохгүй байсан бөгөөд, тэрээр найзуудтайгаа намайг танилцуулъя гэсэн тул дагаж явсаар нэгэн модон амбаарын гадаа ирлээ. Өвөл болдоггүй газар амьдралын өртөг бага ажээ. Хэдэн банз нийлүүлээд л орон сууц.

DSC03770

Залуу хаалгыг тогшиж, свахили хэлээр хэдэн үг хэлэнгүүт цоож дугарч бид хоёр дотогш орлоо. Миний зүрх гэнэт хүчтэй цохилж, -Би хаана ирчхэв ээ! гэсэн бодол төрөв. Солиотой гэхэд хэтэрхий гэнэн хэрэг байлаа. Би Африкт бараг 10 сар гаруй байсан ч, 8 сарыг нь Араб угсаатай Египетэд өнгөрөөгөөд, үлдсэн 2 сар гаруйг Араб, Суданаас авахуулаад Этиоп, Кени хүртэл Европчуудтай хамт өнгөрөөсөн юм. Өнөөдөр анх удаа хар Африк хүмүүсийн дунд орж, харилцаж эхэлж байгаа нь энэ.

Би монголд төрж өсөхдөө цорын ганц монгол-харын эрлийз найзтай байсан бөгөөд түүнээс өөр таньдаг хар хүн байгаагүйгээ саналаа. Америкт байхдаа ч гол төлөв Монголчуудтай, эсвэл цагаануудтай цаг нөхцөөж байсан юм. Ахын найзууд гэж хэдэн цагаан, хар реппэрүүдтэй танилцан нөхөрлөж байсан ч англи хэлний ертөнцөд анх удаа, тэгээд ч нэг их удаагүй болохоор тэгтлээ дотно танилцаагүй юм.

Намайг ороход миний ард хаалга цоожлогдох чимээ сонсогдлоо. Надтай танилцсан залуугаас гадна өрөөнд 5 залуу сууж байв. Модон амбаарын нүхнүүдийн цаанаас бага зэрэг гэрэл тусаж байсныг эс тооцвол, хав харанхуйд ганц монгол зогсож байлаа. Монголд өснө гэдэг бол яалт ч үгүй “чанга” болдгийг би ойлгосон юм. Хэдийгээр би гадуур сэлгүүцэж, хүмүүсийг үзүүрлэн харж, өөрийгөө атаман болгохыг зорьдоггүй байсан ч, дошны атаман дүр эсгэсэн овгор залуусаас эхлээд олон нийтийн газар, ордог клубүүдэд хүртэл ууснаа шингээж чаддаггүй синдромуудтай аргаа ололцох хэрэг гардаг байлаа. Чонын дунд чоно бай! гэсэн дүрмийг би аялж байхдаа бус, Эх орондоо байхдаа сурсан учраас ямар ч сандарсан дүр үзүүлэлгүй бүгдтэй хип хоп маягаар мэндлэв.

HEY Whass up! гэж Америк кинон дээр гардаг харууд шиг хэлээд атгасан гараа тэдэнтэй тулгахад бүгд намайг цагаан арьстай боловч өөрсдийнхөө өрөөсөн дугуй байна гэж бодлоо. Анх намайг хаалгаар орж ирэхэд бүгд сандарч, намайг дагуулж ирсэн залууд ямар нэгэн зүйлийг Свахили хэлээр хэлж байсныг бодвол байдал хэвийн болох тийш хандлаа. Намайг дүүргийнхээ амьдралыг үзүүлэх гэж дагуулж гарсан залуу маань мансууруулах өвс ороож, хууль бусаар зардаг залуучууд (гангста) дээр дагуулж ирж, намайг ямар том аюулд оруулсныг мэдэхгүй байлаа. Түүний хувьд энэ бол жирийн л амьдрал. Залуус марихуана төрлийн МАУ-г цэвэрлэж тамхинд ороож байсан тул гадны хүн ороод ирэхэд цочсон нь мэдээж.

Тэдний хоёр нь намайг хэн юм болоо? гэсэн харцаар зэвүүн харсан хэвээрээ. Би Монгол! гэж Англиар хэлсэн ч, хаана байдгийг мэддэггүй тэдгээр залуус Америкийн нэг хот юм болов уу л гэж ойлгосон биз. Америкчууд энд маш нэр хүндтэй, нутгийнхан байнга Америк хип хоп, R&B хөгжим сонсдог юм билээ. Би буу халж байгаад бит бокс үзүүлэв. Тэд ам дагуулан үглэж гарлаа. Өвс ороож байхдаа бүгд мансуурсан байсан тул миний тоглож буй хөгжим улам гоё санагдсан нь ойлгомжтой.

Бүгд над руу харж төвлөрч, зарим нь инээмсэглэнэ. Хөгжим, урлаг гэдэг бол агуу хүчтэй ямар ч хүйтэн орчныг дулаацуулж чаддагийг би ямагт мэдэрдэг. Маш аюултай газар байгаагаа мэдэж байсан тул хурдхан гарахын түүс болов. Гай таарч цагдаагийнхан баривчлагаа хийх юм бол Монголын МАУ-гийн хууль бус наймаачинг баривчилсан гэж хэн нэгэн одонгоор шагнуулж, харин би дээлээ нөмрөх байлаа.

Египет улсад байхдаа зургийнхаа камераа алдсан ч Чинтүшиг гэдэг найз маань намайг аяллаа амжилттай үргэлжлүүлээрэй гээд орчин үеийн Сони камераа бэлэглэсэн байсан юм. Тухайн үед тийм хавтгай, орчин үеийн камертай хүн бараг байгаагүй тул хүн болгоны нүд түүн дээр тусч байлаа. Нэгэнт дотны хүн нь болсон болохоор халааснаасаа камераа гаргаж ирж байгаад зургаа хамт даруулъя гээд хариулт хэлж амжаагүй байхад нь зураг дарчихлаа. МАУ хууль бусаар ороож хэрэглэж буй залуусыг хэргийн газар нь, үйлдэл дээр нь ямар ч айдасгүй зураг дарчхаж чаддаг хүн нэг бол шал солиотой, эсвэл хэрээс хэтэрсэн зоригтой байх ёстой болов уу. Энэ хоёрын аль нь ч биш бол Монгол байх ёстой.

DSC03754

Тэд зураг үзье гэж түгшин хэлэх үед дэлгэцэн дээрх зургийг үзүүллээ. Тэд камерын гоё сайхныг нь гайхаж байсан боловч, хэрвээ хэрэгт холбогдвол эд мөрийн баримтад дүрсээ үлдээж буйгаа нэг л ойлгохгүй байгаа бололтой. Харин над хосгүй өвөрмөц зураг үлдлээ. Удалгүй би харихаар болж, шинэ найзаа хүргэж өгөхийг гуйлаа. Төөрдөг байшин шиг гудамжаар буцаж явахдаа, юу болоод өнгөрснийг ойлгосон залуус араас ирэх вий гэж айж байв. Эргэж ирээд буудлынхаа өрөөний хаалгыг түргэхэн цоожлоод ороороо хаалга налуулан дарж, гадагш дахин гаралгүй амрахаар шийдэв.

Цагаан (шар) арьстай жуулчин ядуусын хороололд ирээд, буудалд буусан байсныг тэр хавийнхан бүгд мэдсэн гэдэг нь ойлгомжтой. Холын замд ядарсан тул өрөөнийхөө шумуулыг үргээдэг сэнсээ асаан зүүрмэглэв. Удалгүй гудамжинд хэдэн залуусын дуу гарч, хаалга түлхэн, улмаар нэрийг минь дуудлаа. Би чимээгүй унтсан юм шиг л байв. Зүрх хүчтэй цохилж буй нь сонсогдсоор… Бүр сүүлдээ хаалга балбаж эхлэхээр нь –What? Who is it? Юу? Хэн бэ? гэж асуулаа. Нэр цээжлэхдээ муу тул хэн нь гэдгийг мэдэх аргагүй байлаа. I’m sleeping! Би унтаж байна! гэдгийг маш нойрмог маягаар хэлэхэд, дахин хэдэн удаа хаалга балбаад ашгүй чимээгүй боллоо. Миний анх удаа хар Африкчуудтай тулж харилцаж үзсэн өдөр байсан тул өөрийн эрхгүй гүн санаа алдав.

Би тийм гойд зоригтой залуу биш л дээ, шалгалтад ороход хүртэл хааяа тэвдэх гээд байдгаа нуугаад яахав. Харин энэ удаа адреналин гэдэг бодисыг маш хүчтэйгээр зүрхэндээ амталж мэдэрсэн юм. Тэр шөнө делфин шиг л хагас тархиа асаалттай унтаж, ийм төрлийн адал явдал илүү их таараасай гэж бодлоо.

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

Ene ongorson jiluudiinhee tuuhiig dahin bichij bgaam uu esvel sergeen zasvarlaj bn yy. Gehdee sonirholtoi bailaa. Afrikaa gej negro nar l evlelden negdej bdag gazar bh daa oolhiis. Mongold torson mini yutai ondor huvi tavilan be.

casper wrote on 2009/08/13 - 16:10
#2

Tanzania gdg uls iim aimar bsan ym uu. manai end bdag tanzania zaluugaas yoo ystoi aimar uner unertdeg sh d uuriih ni orond ni us hovor bolohoor usand baragtaal orohgui sh de. tanii aylal uneheer sonirholtoi bn a bi unuudur anh udaa tanii bblogoor orj ehnees ni uzeel meddeggui zunduu ym aa medej zarim 1 zuiliig buruu tashaa boddog baisnaa medlee.Bas comment uldeej bga zarim humuus ymar medlegtei ymar ih ym unshij baidagiig buur bisherlee. Tgd MONGOL bolj tursunuuruu baharhah shig l bolj bn. End suugaad zarim zuiliig unshaad shoknoos garj chadahgui bishreel heleh ch ug alga…Ohh amjil

Dogi wrote on 2009/12/04 - 00:15
#3

Ih sonirholtoi bichijee, juulchid ter bur ger horoololoor n aimshigguigeer aylaad bhgvi n oilgomjtoi. hehe.
Tanzania bol baigaliin mash vzesgelent gazar, iim horoolol bol ali ch ulsad bdag zuil, mongoliin ger horoololoor yawah yamariig medeh zaluuchuud oilgoh bh. Tuunees bish Dar-es-Salaam hot bol bas l goe hot shuude. Manai UB-g bodohnee l Subway, Starbucks taigaa, hehe.

ariunaa wrote on 2010/03/15 - 03:58
#4

yu ch oilgosongui

todeus wrote on 2010/04/30 - 01:42
#5

Drug Pass Swab Test http://soggydogblog.com/ – order levitra online Levitra has been very successful in helping many men to treat the erectile dysfunction that impairs their ability to have normal sexual relations. buy generic levitra

Twismsaipsepe wrote on 2010/12/17 - 14:56
#6

Buy Accutane Here cheapest accutane. Order Accutane Online Canada buy accutane mastercard. Generic Accutane 5th Month buy accutane uk online. Accutane Price In The Philippines buy accutane no prescription.

Nurnbuncrhymn wrote on 2012/11/05 - 23:10
#7

amai bol uneheer gaihaltai ayalsan ene olon jil ene ih urt zamd zovlon zudguuriig bieree tuulsan zarim humuust bol sonin bish bgaa bh getel jinhen uhaalag yumiig zuv untsguus hardag humuust ene bol gaihaltai dahin gaihaltai l gej helmeer bna

lord wrote on 2013/11/30 - 14:35
#8

furosemide 20 mg 657977 azithromycin 250 mg gjvqro zithromax 715692 levitra zrslywc2246

furosemide 40 mg wrote on 2016/04/24 - 16:26
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.