
2008 оны 8 сарын 11 ны өдөр. Болгар улсын нийслэл Софиа. Эх нутагтаа !
Бид дэлхийн түүх бүтээх ажилд оролцохоо болиод хэдэн зуун жил болсон билээ.
Энэ хугацаанд хүмүүсийн харилцаа, улс хоорондын харилцаа, шашин хоорондын харилцааны маш олон шинэ зүйлүүд, түүхэн шалгуураар бий болсон бөгөөд, тэрхүү шатлалыг нь бид судлалгүй шууд хуулж авснаас болж бидний амьдралд маш олон бэрхшээлүүд бий болоод байгаа билээ.
Шууд дууриахаар адил болно гэж итгэхээ болиод үнэхээр сайн судлаж эхэлбэл яасан юм ?
Би аялж байх явцдаа яг юу болоод өнгөрвөө, юу болж байнаа ? гэсэн асуултуудыг өөрөөсөө байнга асууж хариултыг өдөр шөнөгүй хайдаг билээ.
Мэдлэг гэдэг бол диплом ! гэж заадаг системд би суралцаж амжилт гаргаж чаддаггүй байсан ч, үүний цаана юу байнаа ? гэсэн өөрийн сонирхолдоо хөтлөгдөх үед хариултын эрэлийг хэн ч зогсоож чаддаггүй байсан юм.
Мэдлэг гэдэг бол хэрэглэж болох мэдээлэл.
Аялалынхаа явцдаа хэд хэдэн тайлан бичсэн бөгөөд энэ удаа Косово улсын талаархи бодлоо бичихээр шийдлээ. Серби болон Монтенегро улсуудад байхад хүмүүс надад Косовогийн талаар өөрсдийнхөө бодлыг яриж байсан юм.
Серби үндэстний хамгийн чухал Ортодоx сум нь Косовогийн нутагт байдгаас гадна.
Туркүүдтэй хийсэн хамгийн том дайнууд нь КОСОВОГИйН ТАЛ гэдэг газар болж байж.
Косово улсын 90-ээс дээш хувь нь Албанчууд тул өнөөгийн нөхцөл байдалд Албанчуудын нутаг гэж тооцож болох авч, энэ нутагт өмнө амьдарч байсан Сербүүдийн эрх ашгийг бас сонсох нь чухал юм.
- Албанчууд Ислам шашинтай тул, хүүхдийг гаргаж л байвал болдог. Нэг л мэдэхэд тэд биднээс илүү болсон юм ! гэсэн Серб Монтенегрочуудын яриа байнга сонсож байлаа.
Харин Косовогийн Албанчууд – Бид энэ нутагт Карпатын нуруунаас Славчууд ирэхээс өмнө байжил байсан, тэд ирээд энэ нутгуудыг эзэлсэн. Милошевич манай Автономыг зогсоохоос өмнө бид Югославын бүрэлдэхүүнд Бусад мужуудтай адил эрх эдэлж байсан. Гэж ярих хүн ч байна.
Олон улсын байгууллагийн хүмүүсээс энэ нутаг дахь байдлийг асуухад – Тэр хэдэн зуун жил энээ тэрээ гээд яадаг юм ? улс бүр л том байх жижих байх үеүүд байсан, тэглээ гээд газраа буцаах гэж байнга дайн хийх болж байна уу ?
Албанчууд ДАРДАНИ гэж улстай байж, тиймээс түүнийгээ дахин сэргээх хүсэлтэйгээ нуухгүй хүн их байна. Тэр улс нь газар нутгаараа Албаны Албанчууд дээр Косовогийн, Монтенегрогийн, Македоны тэгээд Болгарын албанчууд нэмэгдэж байгаа юм.
Энэ санааг мэдээж хөрш орнууд хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа ил тодоор эсэргүйцэж буй Серби, 3 үндэстэнгээс бүрдсэн Македони, алга дарам газар нутгаасаа алдах Монтенегро, хүчирхэг хоёр Ислам шашинтай улсуудын хооронд хавчуулах Грек Ортодоx шашинтай Грек улс. Мэдээж мусулман шашинийг Европруу нэвтрүүлэх сонирхолгүй улсууд ч бас далдуур нэгдсэн Албаныг дэмжихгүй л болвууу.
Тэгвэл яагаад 2 сая хүн амтай, 10000 км кв газар нутагтай, жижиг улс ийм хүчтэй олон улсын дэмжлэгээр тусгаар тогтнолоо зарлах гээд байна ?

2008 оны 2 сард тусгаар тогтнолоо зарласан дэлхийн хамгийн шинэ улс
Олон улсын харилцаа.
Косовогын тусгаар тогтнолыг хамгийн их дэмжсэн хүн, болон улс бол Билл Клинтон ерөнхийлөгчтэй Америк улс. Хотынхоо нэгэн төв гудамжийг Клинтоны өргөн чөлөө гэж нэрэлсэн байсан бөгөөд, өөрсдийгөө Америкийн нэгэн муж гэж бодож буй залуустай ч таарч байлаа.

Клинтоны өргөн чөлөө нь хотын төвийн том гудамжуудын нэг. Самбарын доод талд Олон улсын байгууллагийн дарамт нөлөөг эсэргүйцэж, гарах хүсэлтэй хүмүүсийн Граффити бичиг харагдаж байна.
Харин өнөөг хүртэл эсрэг байр суурьтай байгаа улс нь Серби болон Орос юм.
Европын холбоонд өргөдлийг хүлээж авах, иргэдэд нь шенгений улсуудад визгүй зорчих боломж олгох замаар Серби улсыг хүлээн зөвшөөрүүлж байгаа дүр төрх харагдсан.Серби улсын удирдлага ЕU холбоо НАТО-той нэг тал болж Оросыг ганцаардуулж буйд дургуй хүмүүс их байсан.

Харин үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй Оросын хувьд татгалзах байр сууриа хадгалсаар үлдэх байх. Америк болон НАТО-гийн Баазууд аль хэдийнээ Оросын газар нутгийг бүсэлж шаадлагтай үед бүх цэргийн цэгүүдэд яаралтай цохилт үзүүлэх боломжтой байгаа юм.Белград дахь жагсаал дээр хүмүүс НАТОгийн бөмбөгдөлтийн 10 жилийн ойг сануулж ЕU НАТОгийн эсрэг жагсаж байгаа нь.
Хятад болон Спани гэх мэт улсууд Косовогийн тусгаар тогтнолийг хүлээн зөвшөөрөх юм бол дотооддоо тохиож буй тусгаар тогтнолын төлөөх тэмцэгдийг бас хүлээн зөвшөөрөх хэрэг гарах юм.
Гурж Оросын дайн 2008 оны 8 сарын 8нд болсоны дараах нь Оросын холбооны улс Өмнөд Осэтийн тусгаар тогтнолийг нь хүлээн зөвшөөрсөн боловч хуучны холбоотонгууд хүртэл энэ санааг нь дэмжээгүй байхад, хэдхэн хоногийн дараа Косовогийн тусгаар тогнолыг олон улс шууд хүлээн зөвшөөрсөн юм.
Бараг адил шахуу түүхтэй хоёр улсын жишээн дээр Дэлхий дахь улс хоорондын байр суурийг мэдэхээс гадна, Дэлхийг хэн удирдаж байнаа ? гэдгийг бас давхар ойлгож болох юм.
Косовог шууд нэг асуудал мэтээр ойлгож болохгүй бөгөөд хэд хэдэн хэсэгт хувааж нарийвчлан судлах нь зүйтэй мэт бодогдсон юм.

Зарим газруудад КФОР (Косово Форц) баруун доод буланд буй лого-гоор техник нь НАТОгых гэж таамаглаж болно..
ШАШИН…
Балкан тэр дотроо Косовогийн асуудал бол шашинтай юуны түрүүнд холбоотой. Ортодоxууд Мусулмануудтай түүхэн өшөө авалтын төлөө тэмцэж байгаа юм. – Мусулманууд биднийг 500 гаруй жил даралсан ! гэсэн үг сонсогдох нь элбэг.
Исламтай улсууд тусгаар тогтнолыг нь дэмжиж байгаа харагдсан.Төрөл бүрийн төсөл ажилууд хийгдсэн байсан. Гэхдээ тэд энэ бүсэд орж ирэх боломж багтай юм. Учир нь Ислам шашин Косовод ёс төдий л байгаа юм. Монголд байгаа Буддын шашинтай адил.
Хоёр шашны асуудалд гол төлөв Протестант шашинтай Америк юу хийж байнаа ? гэж би өмнө боддог байсан. Ялангуяа Америкчууд Мусулмануудын хоорндын харилцаа таагүй өнөө үед сайн хүн болох гэсэн юм болвуу ? үгүй л байх…

Католик, Мусулман сүмүүдэд хамгаалтгүй хэрнээ Ортодоx сумууд КФОР-ийн өндөржүүлсэн хамгаалттай байсан. 2004 оны Албан иргэдийн Сербүүдийн эсрэг үймээний үед олон Сербүүд амиа алдаж, Ортодоx сумууд халдлагад өртсөн юм.
Жилийн 135 сая долларын төсөвтэй ЭУЛЭX буюу Европын холбооны хуулийн төслийг энд хэрэгжүүлж байгаа бөгөөд Сэрби, Оросын тал үүний эсрэг байгаа юм. Учир нь НҮБ-ийн үйл ажиллагаанаас гадуур бөгөөд Косовогийн тусгаар тогтнолийг хүлээн зөвшөөрүүлэх, хууль тогтоомжийг бүрдүүлэх ажил дээр анхаарч байгаа юм.
Косово гэж улс тусгаар тогтносон юм шиг харагдаж байгаа ч үндсэн хуулиас илүү хүчтэй ЭУЛЭXийн удирдлагтай энэ улс 126 сайдтай Босний улсыг гүйцэхгуй ч, улсыг удирдаж буй гэж хэлж болох 4-5 байгууллагийн дунд яг юу болж буй жуулчин надаас гадна нутгийн иргэд бас ойлгохгүй байсан юм.
Ерөнхийлөгч, засгийн газар ЭУЛЭX-ийн зөвшөөрөлгүйгээр ямарч бодлого хэрэгжүүлж болохгүй, гадны удирдлага доор байгаа МАРИАНЭТ гэж хэлж болохоор санагдсан.

Өөрийн ард иргэдийн итгэл бишрэлээр бус, гадны томилгоогоор бий болсон засгийн газар түүнээсээ салах аргагүй болдог жишээ Монголын түүхэнд байгаа билээ. Шинэ Косово улсын удирдлага нь маш хүчтэй МАФийн гэр бүл гэж иргэн бүр яриж байсан. Харин албаны хүмүүс – Тэд хүчтэй мафууд тул, иргэдийн зүгээс элдэв бослого хувьсгал гарахгүй амар. гэж байна юм. Олон улсын харилцаа гэж ямар байдгийг би аялж байхдаа маш сайн ойлгож эхэлж байна.

Ийм бичгүүд хотоор дүүрэн байсаныг бодоход, Тусгаар тогтнолоо зарлаад буй Косово улсын иргэд удирдлагаа гартаа авах хүслээр дүүрэн байх шиг, гэхдээ хээл хахууль дээд цэгтээ байгаа, зохион байгуулалттай гэмт хэрэг Тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөөгүй Серби хөрштэй энэ улсад бүх юм тийм амаргүй байх болвуу. Ялангуяа улсын төсвийг дэмжигч 22 орны санхүүжилтээр бүрдүүлж байгаа үед тэд Мөнгө хаашаа явж буйг хянахийг хүсэх нь ойлгомжтой шүүдээ
ГЕОПОЛИТИК…
Хуучин Зөвлөлт холбоот улс байхад Нөлөөний бүсэд шахуу байсан ихэнх улсууд өнөөдөр сөрөг талийг дэмжиж, зарим нь цэрэг зэвсгийн эвсэлд хүртэл орж, тоглоомын талбарт ганцаардаж буй Орос улс сөрөг талыг дэмжигч нэгэн улс нэмэгдэж буйд дургуй байх нь ойлгомжтой.
Нөгөөтэйгөөр Оросуудтай нэгэн цустай гэж боддог Серби үндэстэнг цөөнхийн холбоондоо авч үлдэх бодол байгаа болвуу.
Европын хоолбооны хувьд зохиомлоор нэгтгэгдсэн улсад дахин асуудал гарахаас эмээж тусад нь байлгасан нь дээр гэж бодож байж ч магад. Хэдийгээр Босниа Херцеговиний туршлагийг Косово дээр хэрэглэж байгаа ч цөөнхүүдийн эрх ашиг баталгаагүй байгаа хэвээр.

Хотоос холгүй оршдог, манайхаар 5 шар. Сербүүдийн дүүрэгт бичиг нь Кирилл үсэгтэй бөгөөд, самбар дээрхь үг нь Эрх чөлөөний Төлөө! гэсэн байна. Албанчууд Слав хэлнээс өөр бөгөөд Кирилл үгс тэр болгон уншдаггүй.
Европын холбооны нэгэн давуу талыг би аялж байхдаа олж харлаа. Улс бүр бие биенээ хяндаг тул, EU орнуудын албан байгууллага засгийн газруудтай ажиллах нь бусад улсуудыг бодвол хамаагүй дээр болвуу. Учир нь хэрвээ тухайн гүйцэтгэгч ажилаа буруу хийвэл гомдлыг EU – д гаргаж болно.

UNMIK (United Nation Mission In Kosovo) колончлол! гэсэн гарчиг хотын төвд харж болно. Өөрөөр хэлбэл НҮБ-ийхан биднийг колончиллоо! Зарим нэг талаараа үнэн үг байна гэж би явахын өмнөх өдөр энэ бичгийг уншаад бодож байсан.

EULEX буюу Европын холбооны Косовод зохиож буй хуулийн төслийг цаагуураа Сербүүд хийж байгаа гэсэн гарчиг байсан бол, Сербийн талууд бас ЭУЛЭX-ийг эсэргүйцэж байсан юм. Дайн дуусаад 10 жил болоход хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон байсан. тэд 16 нас хүрээд биеэ даааж амьдралаа авч явах хүсэлтэй ч тэднийг биеэ даалгах хүсэлтэй улс харагдахгүй байсан.
Ямарваа нэгэн олон улсын ажил, хөтөлбөрийг явуулахын тулд нийтийн төсвөөс хөрөнгө гаргах хэрэгтэй болдог. Компаниар ярьвал хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр, Улсаар ярьвал татвар төлөгчдийн мөнгөөр. Харин Олон улсын хувьд нийт улсуудын татварын хөрөнгөөр.
- Ийм дайн болж өнгөрсөн, эсвэл эдийн засгийн бэрхшээлтэй улсууд байгаад бурханд баярлаа ! гэж албаны хүн хэлж буйг сонссон.
Өөрөөр хэлбэл ийм бэрхшээл гарсан үед НҮБ л гэхэд нийт улс орнууд төлсөн татварын мөнгийг зарцуулдаг юм. НүБ-ийн ажилчдын хангамж цалин, хэрэглэж буй техник төхөөрөмж бүгд хуримтлагдсан сангаас гаралтай. Либериад болон Косовод харсан үнэтэй техник төхөрөмж, тээврийн хэрэгслүүдийн цаана ямар том том бизнесүүд , лоббинууд хийгддэг болоо ? гэсэн бодол төрж байж билээ. Тэгэхээр Олон улсын байгууллагууд ийм асуудалтай бүсэд удаан хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь цаагуураа бас л ашигтай байгаа юм.

Косовогийн цэрэг цагдаагийн техникүүд бүгд шинэ, маш өндөр өртөгтэй. EU холбооны улсууд өөрсдөө техниктээ ингэтлээ хөрөнгө зарж,түлш ихээр хэрэглэдэг өндөр үнэтэй техник төхөөрөмжүүд авах болвуу? хэдэн тербум долларын санхүүжилт энэ улсад хийгдсэн хэрнээ ямарч үндэсний үйлдвэр, хүн амын санхүүгийн баталгаажуулах ажилд зараагүйд иргэд дургуйцэж – Энэ олон гадныхан одоо явбал таарна, бидний татвар төлөгчийн мөнгөөр өндөр цалинжиж баяжиж байгаа юм! гэж хэлж байгаа сонсогдсон.
Ажилгүйдэл 62 хувьтай, дундаж цалин 200 евро! Монголчуудтай адил барууны кино мэдээ үзээд гэв гэнэт Татвар төлөгчийн мөнгө энээ тэрээ гэж эхэлсэн. Ажил огт хийдэггүй хэрнээ бас хэлж байсан шүү. Манай эдийн засаг барууны 1000 ногооныхоо 40 хувийг татвардаа төлдөг улсуудыхаас өөр шүүдээ. тэр мөнгөө татварт өгсөн хүний түрүү хянах хяналт ч өндөр.
Монгол улс тусгаар тогтнох явдалыг дэмжиж улмаар эрхшээлдээ авсан Зөвлөлт улсын түүх Косовод давтагдаж буй харагдсан. Тусгаар тогтнолыг нь баталгаажуулсан Америк улс цахилгааны эх үүсвэр болон зарим нэг түүхийин эдийн олборлолт, сэргээн босголтын ажлуудыг авж байсан. Косово улс нь эдүүгээ биеэ даан хөрөнгийн эх үүсвэр гаргаж боломжгүй байгаа тул нэг бол олон улсын байгуулгуудын мөнгөөр, нэг бол олон арван жилийн турш эргэж төлөх зээлэнд унаж байгаа болвуу.

Замаар ТАНК хүнд техник явуулахад зориулсан замын тэмдгийг би энд анх удаа олж харсан. Олон жил НҮБ-хан байрлаж буй Африкийн орнуудад ч байгаагүй. Тэгэхээр энд зэвсэгт хүчин хэр удаан байрлах бодолтой байгаа юм болоо? байдал тогтвортой болно гэж итгэхгүй байгаа хэрэг уу? эсвэл тогтвортой байлгах хүсэлгүй байна уу?
Дээр асуудлууд дээр би Америкийн оролцоог сайн гаргаагүйг анзаарсан байх.
Энэ тал дээр бүгдээрээ саналаа солилцъё, хэн нэг нь мэддэг зүйл байвал бусадтайгаа хуваалцнуу.
Косовогийн тусгаар тогтнолыг Америкчууд хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа хамгийн том шалтгаан нь Цамп Бондстээл болвуу… гэж би бодож байна

Энэ газрын тухай олж уншвал тусгаар тогтнолын цаад санааг ойлгох болно шүү!
August 11, 2009
| 1,735 Үзсэн 











![n46530640685_1727845_2745[1]](http://www.amai.mn/wp-content/uploads/2010/04/n46530640685_1727845_27451.jpg)



Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)
nariin uchrig n oilgohgui bga hedii ch hoorondo durgui 2 undesten niilsen tusgaar bie daasan uls baigulah hereg baisan ymu.
chi ali talig n demjij bn ve amerikin bair suurig u esvel orosin talinxig u?
amerik demjed bga n tsaagura ashig sonirhol baij bga biz gej bodoj bn.
a ter oi dotorh hugjmin naadam dajgui sanagdla.chini ayalj bga tuhai bas temdegleludes chin zarim neg sonin deer garsan baisan saehan lav 2 sonin deer garsan baisnig olj harsan.
Kosovo-n asuudal tsaana gazryn tostoi holbootoi. Trans Balkanyn hooloi gazryn zurag deerees haraad uzeerei. Camp Bondsteel bol ene hooloig hamgaalah zorilgoor baiguulagdsan. Deer ni Orosyn nuluund baidag Serbudtei hel amaa ololtsoj baisnaas jijighen Kosovotoi uchraa olohod amar uchraas Americ Kosovogiin tusgaar tognolyg zuvshuursun bolov uu. Medeej tsaan ni mash ikh $$$ sonirhol tom corporatsuudyn lobby baiga.
Batu bayarlaa!
Zaluuchuudaa yumnii tsaad uchriig iluu uhaj sudalj eheltsgeei!