img_2152

2009 оны 7 сарын 31ны өдөр Косовогийн Приштина хот

Өглөө Мартиныд босоод цүнхээ яаралтай баглаж Мексик 2 аялагч Мартины хамт 4 үүлээ гарлаа. Өглөөний цайгаа замдаа уугаад хотын төв дахь НЬЮВБОРН гэдэг бүтээлийн өмнө Косовогийн сүүлийн дурсамжит зургаа дарууллаа.

img_2156

Замаараа албан улсын элчин сайдын яман дээр очиж миний виз гарсан эсэхийг асуугаад бүтээгүй тул автуусны буудал дээрээс Серби улсаар дамжин 62 дахь улс Булгарлуу хөдөллөө.

Автуусны буудал дээр Приштинагаас Сербийн Ниш гэдэг хот орох унаа асуутал байхгүй гэсэн бөгөөд, төвөөс 7 км зайнд оршдог Сербүүдийн дүүргээс Ниш явдаг автуус асуухыг санал болголоо.
Косово миний хувьд маш сонин санагдсан. Үндэстэнгүүд хоорондоо хуваагдаж амьдардаг. Нийслэлээс автуусаар Сербүүдийн дүүрэгт ирэхэд гудамжны самбар бичгүүд бүгд Сербиээр кирилл үсэг ашиглаж бичсэн, цагдаа нь Серб, тэгээд дэлгүүрт борлуулагдаж буй зүйлс нь Сербээс авчирсан.
Албан Сербүүдийн хоороонд зурчил ийх гарч байсан тул энэ бусэд КФОР цэргууд хамгаалтийг сайжруулсан байдаг юм. Ортодоx шашинтнуудын маш чухал сүм энд байрладаг бөгөөд түүнийг Шведийн Кфор цэргүүд хамгааалдаг юм.
Эргэн тойронд цэргийхэн, тэнгэрт нисдэг тэргүүд өдөр бүр эргүүл хийдэг.
img_2161

Хүмүүсийн амьдрал аль хэдийнээ сайжирч энх тайван байдал тогтцон юм шиг харагдаж буй ч юмыг яаж мэдхэв гээд тэгэж байгаа болвуу.

Сербүүдийн дүүргэд ирээд Ниш явах автуус асуутал 20 минутын дараа ирнэ гэлээ.Хүлээж байгаад автуусанд суух гэтэл – Захиалга хийсэн үү ? гэж асуулаа. Захиалга байгаагүй тул автуус надгүйгээр хөдөллөө.
Улс хоорондын хил нэвтэрдэг тээврийн хэрэгслүүд гадны хүн авч явах хүсэлгүй байдаг юм учир нь, тэр хүнээс болж хилийн шалган нэвтрүүлэх дээр бүх автуусыг хүлээлгэдэг тул.

Буцаад Приштинад ирээд автуусаар Нишийн зүг хотоос гараад замын салаан дээр бууж гараа өргөж зогслоо. Удалгүй нэгэн машин зогсч хуучин хөгжим дээр транс хөгжмийн хэмнэл сонсож хилрүү дөхлөө. СД зурагдсан байсан ч 90 оны сүүл үеийн Транс хөгжмүүд намайг цаг үеийн машинаар буцааж сайхан дурсамжуудруу авч явлаа.

Хилийн өмнөх Подүво суурин дээр бууж хил орох замруу гараа өргөлөө.

Удалгүй унаа зогсож шинэхэн байгуулагдаж буй улсын хилийн байдал ямар байгаа бол гэдэг сонин байлаа. Машинууд эгнээстэй зогсож байсан бөгөөд арааас нь авахуулаад очер дайран алхаж гарлаа. Хэрвээ би унаагаар хил давах байсан бол лав орой болтон хил гархааргүй их унаа хүлээж байлаа. Хоёр хөлөөрөө ямар ч бэрхшээлгүй хилийн цэг дээр ирлээ.

img_2172

Пасспортоо байцаагчид өгөх үед, Косово руу орох үед тусгай цаас пасспортонд хавчуулсан байсан бөгөөд түүнийг эргүүлэн авлаа. Сербийн тал Косовог хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул Пасспортон дээрээ Косоворуу орсон гэсэн тамга даруулах сайнгүй гэдгийг хүмүүс анхааруулж байсан юм.

Сербийн улсийн хил 5 минутын зайн байсан тул төвөггүй алхаж хүрлээ. Косовогийн хилийн цэг хамгаалалтаас гадна барилга бариж тохижуулсан байсан бол Сербийн хил зүгээр хэдэн контейнер тависан байлаа. Миний пасспортыг шалгааж байх үед Монтенегро улсаас орж ирсэн тамгийг үзүүллээ. Хэрвээ Сербиээс биш бусад улсаас Косоворуу орсон байх юм бол Сербийн тал нэвтрэх тамгагүй шалтгаанаар оруулдаггүй гэж сонссон.

Буцаад Сербийн талд орж ирлээ.

img_2173

Замаа дагаж алхаад гараа өргөж удаан зогссоны эцэст нэгэн СД буюу Дипломат корпусын машин Ниш хотын ойролцоо дөхүүлэхээр боллоо.
EU LEX гэдэг олон улсын байгуулгад ажилладаг хүн байсан тул зураг авахыг хоргиллоо, харин Косовогийн ирээдүй, бодит байдлын талаар хоорондоо халуун яриа өрнүүллээ.

Косово хэдийгээр өнөөдөр олон улсын байгуулгуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарлаж, эдийн засгаа тогтворжуулахыг хичээж байгаа ч ирээдүйд бие даан хөгжих боломж хэр байгаа нь миний хувьд маш сонин байгаа хэвээр юм.

Нийгэмд иргэний дуу хоолойг сонсох тогтолцоо байхгүйгээс гадна, Улсын удирдлага нь ЭУЛЭX байгууллагийн зөвшөөрөлгүй ямарваа нэгэн үйл ажиллагаа бие даан явуулах боломжгүй байгаа юм.

Тэрээр – Косовогийн төрийн удирдлага нь Мафийн гэр бүлийн мэдэлд байгаа тул нийгэм өөрчлөгдөх ямарч бололцоогүй, бүгд айдаг ! Албаны мафи гэдэг маш хатуу дүрэмтэй аюултай байгууллага тул ийнхүү 10 жил олон улсын байгууллага энд үйл ажиллагаа явуулааад байгаач ямар ч үр дүнд хүрэхгүй олон тербум доллар хий урссаар байгаа юм ! гэж маш элэн далангүй тайлбар хэллээ.
Харин би – Косовог тусгаар тогтнуулах нь Оросыг холбоотонгуудаас холдуулахаас гадна, Виетнамын дараа орох хамгийн том цэргийн баазыг Косовод байрлуулж байх бодлогтой болвуу гэж хэллээ. Тухайн цэргийн баазыг гооглэ эартх програмааар үзэж болохоос гадна дотроо америк дэлгүүр түргэн хоолны газрын сүлжээнүүд хүртэл байдаг гэж сонссон.

Миний үзэл бодол, тэмдэглэлүүдийн талаар сонсоод пасспортыг чинь үзье гэлээ. Тухайн хүнтэй адил Албаны пасспорттой байсан тул намайг тагнуул биш биз гэж асуулаа.
Би тагнуул биш, зүгээр дэлхийн улс орнуудаар аялж байдлийг өөрийн биеэр судлаж, дүгнэлт хийх хүсэлтэй байгаа юм гэж хариуллаа. Тэр мөчөөс бид хоёрын яриа хөндийрч тэмдэглэл бичдэг надаас эмээж буй нь харагдлаа.

Хотоос холгүй автуусны буудалд буулгаад цаашаа явлаа. Би маш олон удаа ийм төрлийн үл итгэх байдалтай тулгарч байсан бөгөөд, тагнуулын газрын шалгалтанд хүртэл өртөж байсан удаатай юм.

Ниш хотруу автуусаар хүрээд цаашаа хэрхэн Булгарын хил хурж болохийг лаваллаа.

img_2179

Шөнө 2 цагийн үед Софиа хүрэх галт тэрэг байсан бөгөөд, автуусаар бага багаар дөххөөр шийдлээ. Хэдийгээр миний бичгэнд Булгар улсруу ногоон пасспорт визгүй гэсэн байсан ч юмыг яаж мэдэх вэ гээд хил хүртэл яваад явганаар хил гаталж цааш Софи хүрэхээр шийдлээ.

img_2184

Автуус дамжиж явахаар шийдлээimg_2187

3 автуус дамжсаар Сербийн хил дээр ирлээ. Маш олон машин оорчерлон зогссон байсан бөгөөд хоёр хул машинаас хурдан байх боломж хил дээр л гарах юмдаа гэж бодож оочергүй байцаагч дээр тамгаа дарууллаа.

img_2191

Замын нөгөө талд Булгар улс гэсэн гарчиг харагдлаа.
Байцаагч дээр очиж пасспортоо өгөөд, виз асуух үед албаны пасспорт виз шаардлагагүй, дэлхийг тойрох ажлийг хийж байгаа юм гэж тайлбарллаа. Миний 3 дахь пасспорт дуусч байгаа тул зай хэмнэх үүднээс тамгыг шахаж тавихыг хүссэн ч шинэ хуудсан дээр тамга нэвтрэх тамга дарчихлаа.
Аялалын 62 дахь улс Булгар гэж гүнзгий амисгаллаа.

img_2193

Бичгийн үсэг кирилл, тэгээд орос хэлтэй төстейг замын тэмдэг сурталчилгаанаас ойлголоо.
Хилийн цэгээс алхаж байтал цагдаа ирж бичиг баримт шалгалаа. Оростой төстэй байнга бичиг барим шалгадаг улс юм биш биздээ ! гэж бодлоо. Сүүлийн 4, 5 улс биедээ пасспортоо авч явахгүй байх ямар сайхан эрх чөлөөтэй байдгийг мэдэрч эхэлж байсан юмсан.

Цагдаа намайг орос хэл мэдэх эсэхийг асуулаа. Оросоор төвөггүй яриж байгаад гайхсан бөгөөд надад унаа барьхад тусалхаар боллоо, – Дараагийн цагдаагийн цэг хүртэл алхаад тэнд манай найз байгаа, түүнийг гуйж байгаад Софиа орох унаа зогсоолгочих !

Дараагийн цагдаа дээр очоод харанхуйд унаа барих хэцүү байна, бас хил дээрээс ямарч нийтийн тээвэр явахгүй байгаа тул унаа барихад туслахийг гуйтал тэрээр хэд хэдэн унаа зогсоож байгаад Софиа орох унааг зогсоолоо.

Хоёр залуу намайг Софиагийн зах хүртэл хүргэж өгөхөөр болоод намайг орохын өмнөхөн суудлаа сөхөж доороос нь олон хайрцаг тамхи гаргаж ирээд арын ачаандаа хийлээ.
Тамхи Серби болон балканы орнуудад маш хямд байсан бөгөөд EU холбооны улсууд тамхины татвар эрүүл мэндийн хамгаалалд нэгдсэн бодлого явуулдаг тул үнэтэй байдаг юм.

Хил дээрээс 57 км зайнд буй Софиаруу дөхөж байхдаа багийн мөрөөдөлд байсан хот гэдгийг саналаа. Коммунизмын үед Бэлград явсан хүмүүс маш гоё хот гэж яриж байж билээ. Гэхдээ дэлхийн хамгийн сайхан гэх хотуудыг аль хэдийнээ жагсаалтандаа оруулсан миний хувьд дараачийн нэг дугаар б

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Neg heseg baij baigaa l blog-oor chin orohoor sonirholtoi yum ih bichsen baih yumaa. Tegeed amjilt husie. Neeree tiin sanhuugiihaa taliin yumiig hutulj yavj baigaa yu? Jishee n odoo niitdee mongoloos garaad ene 4 jiliin dotor hed orchmiig ene ayalaldaa zartsuulsan bna? Tegeed hezee USA-d ireh gej baina? Irvel Chicago bolon Chicago-iin suburb-oor dairaarai. Chadval uulzah yumsan. Za tegeed dahiad amjilt husie.

Khaka wrote on 2009/08/03 - 10:09
#2

Aan tiin bas neg yum baina. Blog-oor chin duuren ih goyo goyo zuragnuud baina. Tegeed ene zuragnuudaa yaj avhuulj baina? Ergen toirondoo baigaa hunees minii zurgiig ingeed avaad uguuchee gej heleed avhuulj baina uu? Za zunduu olon asuult bichchlee. Chadval hariulaarai. Za dahin amjilt!

Khaka wrote on 2009/08/03 - 12:12
#3

elchingiinhen yamar boh untddag yum bee

seriyoz wrote on 2009/08/03 - 12:19
#4

chi bur ayalad surchjee.hund ali boloh monjuulj deerelhulehguig bodoroi.ter taxi 2.30-s ehelj tootsoh gehed n boliod buusan chin taalagdla.humuses demjleg avad zardla hemnehig hichegtun.sofi goe hot baihaa.kommunizmin ued orosig bodohod iluu hugjil saitai uls bsan shig sangdana.hel n orostoi tustei,duu hugjim n dajgui baisan da.bolgarin zalusin tuhai neg kino uzej baisan sanaand tod bn.

buya wrote on 2009/08/04 - 14:14
#5

hey amai. za huu zutgeed l baigaarai. harin evropoos butsah tuhai bodoj baigaa bol tiimerhuu baina. neg ehelsniih latin amerikiin bolood caribiin ornuud ruu ayalalaa urgeljuulbel yamar ve, daraa n zuun umnod aziin ornuud ch yanztai daa. tegeed south pacificiin jijig arluudiig duusgaval za neg saihan baina.

a wrote on 2009/08/05 - 16:12
#6

Хнн, тэгээд одоо яасан? Болгар гэсэн чинь их ойрхон байгаа юм шиг санагдаад байхын хэхэ

Pearle Deppsu wrote on 2009/08/05 - 17:31
#7

Амай, би өнөөдрөөс чиний явсан орнуудыг уншлаа.Надад африкууд аймар санагдлаа.Тэр олон боловсролгүй мудакуудын дундуур явдаг чинь их бөх зүрх юмаа.Эзэн Чингис хаан чамайг харж байгаа.Амжилт хүсье
p.s. Би гадаадын хэд хэдэн орноор явахдаа Global Chillouts сонсдог байсан.Чи сонсож үзээрэй.Эсвэл надаас аваарай надад Arabic,Asian,Orient,Africa,Indian and Tibet Chillouts байгаа шүү.Найзруугаа BUZZ хийгээрэй.

Syndicate Tsog wrote on 2009/08/05 - 17:58
#8

Amai bi chamaar baharhdag shuu. nadad daanch handiv uguh mungu alga l daa. Gehdee neg sanaa helehed chi mongold messejeer mungu bosgo. Skytel, Mobicom, Unitel, G-mobile-iin marketingiin albatai yriad zar tsatsuulaad ta Amaig demjij baival Reply hiichih gehed l bolno shuu dee. Chi nadad mail bichvel bi ih bayarlahaas gadna avgaidaa, naizuuddaa uzuulj gaihuulnaa. Amai nadad mail bichsen gej. Dashiramd durdihad naiz ni hevleliin kompanyd eh beltgegch hiideg tul chamaig Mongold irsenii daraa nomnii chini ehiig une tulburguigeer beldej uguhduu tuiliin setgel hangaluun baih bolno shuu. Za tegeed minii naiz zutgeed baigaarai. Nadad mail bichihee martav aa NAIZAA.

orgil wrote on 2009/08/05 - 21:12
#9

NAIZAA BICHEEREI

orgil wrote on 2009/08/05 - 21:16
#10

Chinii ene ug chini taalagdsan shuu. Ойлгож мэдэрдэггүй юм аа гэхэд ядахнаа хором ч болов өөртөө юу байгаагаа бодож үзээрэй !

orgil wrote on 2009/08/05 - 21:36
#11

Ugluu ajildaa irenguutei shalgadag boljee.hehe

Syndicate Tsog wrote on 2009/08/06 - 09:26
Both comments and pings are currently closed.