img_2124

2009 оны 7 сарын 30 ны өдөр. Косово улсын Приштина нийслэл. Мартиныд.

Өнөө өглөө дахин Албани улсын элчин сайдын яаман дээр очоод виз бүтсэн эсэхийг асуулаа.

Үүдэн дээрээс – Ямарч хариу ирээгүй байна ! гэж хэллээ.

Aлбаний визийг Монтенегрод байхдаа авахыг хичээсэн боловч Монгол улсын иргэн Бээжингээс эсвэл Болгараас авах ёстой гэсэн хариулт сонссон боловч юмыг яаж мэдэх вэ, гээд анкетыг нь бөглөөд хэд хоног хүлээсэн юм, Серби улсийн нийслэлд Албаны виз хүсэх бодолтой байсан ч хоёр улсын хоорондын харилцаа сайнгүй гэж сонсож байсан тул ийнхүү Косовогоос дахин хүсэлт гаргасан юм.

Нийтдээ 7 хоног шахуу болж байна. Маргааш дахин очоод бүтээгүй байх юм бол замд гарахаас өөр аргагүй. Буцаад Серб улсаар транзитлаад Болгар орох бодолтой байна.

Бусад улсын иргэд эдгээр улсуудаар ямарч визний бэрхшээлгүй аялж, зарим улсын иргэд зүгээр иргэнийхээ үнэмлэхээр нэвтэрч байхад бидэнд даанч сайн гадаад харилцааны бодлого байхгүй юмдаа.

60-70 аад оны үед гадаад харилцаагаа сайжруулсаны ачааар Монгол гэж улс дэлхийд оршдогыг мэдэгдүүлсэн боловч, ирээдүйч ардчилсан чөлөөт улс болох үед иргэдээ ямарч бэрхшээлгүй аялуулах тухай бодох боломжгүй байсан болвуу.

Хэдийгээр өнөөдөр миний туулж буй бэрхшээлүүд наадад маш их хэцүү, сэтгэл санааны дарамт учруулж байгаа боловч, ирээдуйн залуучуудад дэлхий ертөнцийг нээх замыг тавьж байна гэж итгэсээр байна. МОНГОЛ УЛСЫН ПАССПОРТ гэсэн бичгээр хүссэн улсруугаа ямарч виз, үзэл суртал, бичиг баримтны дарамтгүй аялах өдрийг би харна гэж найдаж байна.

Үүний тулд бид гадаадад цагаачлах, харлаж ажилах юм бол бүх юм сайхан болно гэсэн бодлоосоо татгалзаж эхлэх хэрэгтэй болвуу. Хүний нутагт сурсан мэдлэг боловсролоороо ажиллаж чадахгүй, дундаас доод түвшний ажил хийж, найз нөхөд гэр бүлгүй гадны хүнээр үзүүрлүүлэн амьдрах ямар байдгийг туршлагтай хүмүүсээс асуух хэрэгтэй байна.

Хэд хоногийн өмнө Гжаково хотод айлд өглөө сэрэхдээ яагаад ч юм гэртээ байна гэсэн бодол төрлөө. Нүдээ нээхгүй мөрөөдөөд л баймаар байлаа.

Одоо босоод галт тоогоонд орход Аав Ээж хоёр цай ууж байна, – Миний хүү халуун цай уу ! гэж ээж маань хэлж байна. Гэрээсээ гараад хүссэн зүгрүүгээ хаяг асуухгүй алхаад, найз нөхдийнхөө гэрээр орж буу халж байна. Сайхан л мөрөөдөл. Даан ч хэдэн жилийн дараа.

Би өөрийнхөө блогоо зөвхөн найз нөхөддөө зориуулан бичдэг. Тиймээс хэн нэг нь орж ирээд тэмдэглэл уншаад тэгээд хийж буй мөрөөдлийг шүүмжлээд байхыг харах үнэхээр сонин санагдах юм. Миний бичсэн зүйл ч гэсэн миний л бодол, дургүй эсвэл эсрэг байж ч болно.

Гэхдээ гадны олон хүмүүс хийж буй зүйлийг огт тоохгүй байдаг хэрнээ нутаг нэгт залуу чинь хүч хөдөлмөрөө зарж, арай гэж хийж байгаад дургүй хүрдэг ямар сонин нийгэм өнөөдөр бий болоод байнаа ? Огт танихгүй хүмүүсийн амьдрал сайн байгааг тоодоггүй хэрнээ ахан дүүс, найз нөхөд нутаг нэгтнүүд тань дэвшил гаргаж буйд шар гозоож, харааж зүхдэг хүмүүсийн амьдрал яаж өөдөлдөг болоо.

Хүн сэтгэлээ цэвэр байлгаж чадахгүй л бол хүн чанараа алдаж, амьдралдаа төөрч эхэлдгийг оюуны хичээл болох өөрийн аялалаасаа зөндөөг олж харлаа.

Маргааш дахиад л замд гарч, шинэ хүмүүс, шинэ хот шинэ амьдралтай танилцаж, бусдад хэрэгтэй байж болох мэдээлэл, амьдралын сургаалийг хайж эхлэнэ. Гэтэл ойн багтаамж хүрхээ болиж байгаа ч юм шиг сүүлийн үед санагдаж эхэллээ. Албани хэлээр баярлалаа гэж ганц үг ч цээжилж чадахгүй байдаг.

Европ, Араб, Африк гээд өдөр бүр тохиолддог адал явдал, амьдралын тухай тэмдэглэлүүдээ бичмээр байгаа боловч, цаг хугацаа олдохгүй эсвэл тархин дахь бүх мэдээллүүдээ цэгцэлж чадахгүй байна.

Маргааш визнээс шалтгаалж дараагийнхаа замаа сонгон, хаан очих юу хийх бүүдгэр байна, гэхдээ аргаа олноо. Хэрвээ Болгар улсруу явахаар болбол тэнд буй Элчин Сайдынхаа яамыг бараадаад түрч болов өртөөлөх болодтой байгаа ч учиргүй намайг хүлээн аваад цаашдын аялалын хүч тэнхээг сэлбэхэд туслана гэдэгт нээх итгэхгүй байна.

Их сансан газар 9 шөнө хоолгүй ! гэдэг зүйр цэцэн үг ямар үнэн байдгийг 3 жил гаруй мөрөөдөж байсан газраа хүрээд ойлгож байсан.

Миний өдөр бүр унтахийн өмнө хардаг зэрэглээ бол бүх хүчээ дайчлаад нутгийнхаа хилийн цэг хүрэх явдал юм. Бодвол Тува Бурьяад Монголын хил хүрээд тэндээ нутгийн зүг бөхийн ёслож хоромч болов сууж нутгийнхаа тухай бодож бясалгал хийхийг хүсэж байна.

Ямар их хүч сэлбэгдэх болоо ?

Африкаас Европод орж ирээд эндээ аялж байгаад цааш Америк хүртэл явах бодолтой байсан ч Хойд Өмнөд Америк тивүүдрүү гарчихвал зүрх сэтгэл маань оршдог Монгол нутгаасаа хамаагүй холдох тул ийнхүү хил хүртэлх аялалаа шинээр бий болгосон юм. Европоос Монголын хил хүрээд буцаж Европдоо ирэхэд дунджаар жил гаруй зарцуулах байх гэж бодож байна. Тэгээд л шинэ тив.

Миний яг юу хийгээд байгааг ойлгохгүй хүмүүс зөндөө, ойлгох ч албагүй. Хүн бүр өөрийн хувь заяатай байдаг, түүнийгээ мэдэрч дагаж, бүтээж чадаж байвал амьдралын утга учир болвуу.

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

Chamaar baharhaj bna! Uragshaa!!!

AG wrote on 2009/07/31 - 10:31
#2

Sain uu aylal sain biz dee. Bainga chinii blogoos shine , sonin saihan medeelel unshdagdaa oh bayartai baidag. Za amjilt mongol zaluuchuud vrgelj chamtai hamt bga shvv.

Tuvsheekidd wrote on 2009/07/31 - 10:57
#3

tarxin daxi medeelluudee tsegtslexed xetsuu bval jijighen diktafon deer bolson zuiluudee bicheed bval deer ym bolov uu? xexe

erdene_n wrote on 2009/08/01 - 00:37
#4

good luck. uragshaa zutgeed bnaa hu.

#4 wrote on 2009/08/01 - 10:29
#5

Uneheer chinii ene ih erch huchiig Mongol hunii huvid baharhaj baina. Chi 3 jiliig tevchij bolson yum chini dahiad daraagiinhaa ayalald chamaig shantrahgui gej itgej baina shuu uudrug baina shuu Amai.

Irgen wrote on 2009/08/03 - 06:15
#6

Амай анд минь чи бол Монгол хүний тэсвэр хатуужлын үлгэр жишээ. Шүлэг минь Хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй гэж дорны их яруу найрагч хэлсэн шиг чамд дэлхийн улс орнууд ойрхон байна.

Orgil wrote on 2009/08/03 - 15:02
#7

sain bnuu? chinii blogiig anh udaa uzej bn l da. bi ch gesen ingej delhiin ulsuudtai taniltsahiig boddog. ingej yavah yumsan gej bodoj muruuduj bdag yuma. chamaas bi neg yuma suuh gesen yum chi ene aylal hiih mungu haaanaas avdag yum ve? haanaas sanhuujdeg yum gedeg ni sonirholtoi bna. heden jiliin daraa bi ch gesen ingej yavmaar bn.

sarnai wrote on 2009/08/05 - 17:11
#8

Amai. Sain yavj bnu. Chamd yamar hetsuu bgag temdeglelig chin unshih burtee medreh yum. Daan ch nadad tuslah tenhee algada. Chadah chinegere l setgegdlee uldeej tus bolj bn gj dotroo bodoh yumda.

otgonbat wrote on 2009/08/12 - 18:52
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.