800px_flag_of_kosovo

2009 оны 7 сарын 21 ний өдөр. НҮБ ийн удирдлага дор буй Косово. Митровьца хот

Амьдралын олон өдрүүдэд байнага ямарваа нэгэн мэдээлэл сонсож цээжилж мартаж байдаг билээ. Тэдгээрийн нэг бол Митровьца хотын гүүр байсан юм. Дэлхийн хүний гараар хийсэн бүх гүүрүүд хүмүүсийг хооронд нь холбодог бол энэ гүүр хооронд нь салгадаг гэж хэлж болох юм.

img_1818

Албан бусаар Сэрби Албанчуудыг тусгааарладаг хил дээр ирснээ ойлголлоо.

Тусгаар тогтнолоо зарласан Косовогийн албан ёсны хил хэдэн км өмнө байсан ч энэ улсад амьдардаг Сэрби Албанчуудын халуун цэг энд байгаа нь мэдэгдэж байлаа.

Гүүрний наад талд Сэрбийн далбайнаууд хадаастай, Хүмүүсийн яриа нь Сэрби, мөнгөний нэгж Динар, машины дугаар нь КМ (Косовская Митровьца)

img_1806

Хүүхдийн тоглоомын талбай дээр эцэг эхчүүд хүүхдүүдээ тоглуулж, хажууханд 99 оны үэд амь насаа алдсан хүмүүсийн нэрстэй хөшөөний дэргэд хар алчуураар толгойгоо боосон хөгшид дуугүй сууна.

img_1815

1979 онд төрөөд 99 онд амь насаа алдсан залуусыг хараад – Надтай адил аялаад эсвэл үэийнхэнтэйгээ адил гэр бүл үр хүүхэдтэй болж, өнөөдөр амьдарч байж болох байждээ ! гэж бодогдлоо.

img_1908

Ийм л дүр зураг харагдлаа.


Нэг л биш. Хэдийгээр хүмүүс ажлаа хийгээд амьдрал үргэлжилж буй мэт анхан үэд санагдах боловч, сайн ажиглавал юм бүхэн төвөгтэй байгаа нь анзаарагдана.

Гүүр лүү ойрттол нэгэн самбар дээр Бичиг баримтаа биэдээ авч явах, шаардлагатай бол шалгуулах. Олуулаа цуглах өдөөн хатгалаг хийх хориотой гэм мэт сануулгатай самбар байлаа.

Гүүрний өмнөхөн хоёр цагдаа өнгөрч буй цөөхөн машиныг ажиглаж, явган хүний замын хажууд хураалттай хадаастай торон хашлаг энд байдал ямар байсныг элтгэх юм.

Би Балкан царайтай биш тул намайг цадаагийн пост өнгөрхөд анзаарч буй хүн байсангүй.

Алхсаар гүүрний голд ирлээ. Миний ард талд Сэрбүүдийн амьдардаг Косовская Мэтровьца гэдэг хуучны коммунист загварын барилгуудтай хот байсан бол, урд талд Мэтровьца. Үзуур нь харагдаж буй Исламын сүмийн орой, тэгээд шинээр баригдаж буй олон барилга байшингууд .

Хотын Албаны талд маш их хөрөнгө оруулалт шинчлэлт хийгдэж буй нь харагдаж байлаа.
img_1817

Гүүрийг өнгрөх үэд ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ЗОГСООЁ гэсэн бичиг байсан бөгөөд, улсын гэмээр байрны дээвэр дээр элсэн шуудайгаар хаалт хийсэн бүрэн зэвсгэлсэн цэргийн пост гүүрний эсрэг талруу чигэлсэн харагдана. Цагдаагий болон КФОР -ийн цэрэгүүд эргүүл хийнэ.

img_1816

Төмөр бетнон ханаар хүрээлэгдсэн НҮБ байгуулгийн байр, гаднаа олон улсын байгуулгийн ажилчдын тусгай дугаартай машинуудаар дүүрэн.

img_1821

Шинэхэн байгуулагдсан КОСОВО гэж улсад албан ёсоор хөл тавьсан гэж тооцохоор боллоо !


61 дахь улс…

10 887 км газар нутагтай, 2 сая гаруй хүн амтай энэ улсад Косовогийн дайны дараа үндэстнүүдийн тооны харьцаа өөрчлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 88 хувь нь Албанчууд, 8 хувь нь Сэрбиүд, тэгээд бусад нь .

12 дугаар зууны үэд Косово Сэрбүүдийн уугуул нутаг байсан гэж тэд үздэг бөгөөд Сэрбийн хамгийн чухал Ортодох сүм нь энд байдаг юм. Харин Албанчууд Сэрбүүдийг Карпатийн нутгаас ирсэн Славууд бөгөөд бид энд анхан цагаас байсан гэж тайлбарлдаг юм.

Туркийн 500 гаад түрэмгийллэл энэ нутгийн гэо болон шашны газарзүйг өнөөдөр тодорхойлох болсон гэж болно. Балканы 90 оны сүүлийн дайны дараа олон үндэстэн, шашинтай Югослав улсын үндэстэнгүүд хоорондоо бараг шашинаар хуваагдсан байгааг би олж харлаа.

Зарим хотууд 98 хувийн нэг үндэстэн шашинтан байх жишээтэй.

1912 оны үэд Сэрбүүд Косовог Атаман (Туркийн их гүрэн )-аас авсан бөгөөд дэхийн хоёрдугаар дайны үэд Италийн мэдэлд шинжиж улмаар 1944 онд чөлөөлөгдсөн байж.

Югослав улсын ерөнхийлөгч Тито Албаныг Косовотой нэгтгэх хүсэл байсан ч бүтээгүй бололтой.

74 онд онд Югослав доторх хамгийн сул эдийн засагтай Косовог өөртөө засах мужийн статустай болгосон ч 89 онд Слабодан Мэлошэвич уг хуулийг хүчингүй болгож удаан хугацааны иргэний дайн, одоогийнхоор бол улс хоорондын дайны эхлэлийг тавьсан байна.

Слабодан Мэлошэвич гэж төр улс, олон үндэстний улсыг удирдлаг ур ухаангүй хүн өндөр боловсрол, хөгжилтэй байсан хуучны Югославын бүсэд иргэний дайныг авчирч, дахин хэдэн арван, хэдэн зуунаар үргэлжлэх үзэн ядалтыг сэргээсэн гэж хэлж болохоор.

Дайн 1992 онд эхэлсэн гэх бөгөөд Косовогийн тусгаар тогтнолын төлөөх КОСОВОГИЙН Чөлөөлөх АРМИ 1996 онд биэ болж тэмцлээ үргэлжлүүлсэн бөгөөд, олон зуун мянган дүрвэгсэн энэ нутгаас гарч,

1999 оны 3 сараас НАТО-гийн бөмбөгдөлт Сэрбийн зэвсэгт хүчинд болон үйлдвэр дэд бүтцийг бараг үгүй хийсэн тул 6 сард Слабодан Мэлошэвич цэргээ гаргаж НҮБ, НАТО гийн удирдлаг доор Косовогийн тусгаар тогтнол, сэргээн босголтын ажлыг явуулахаар болсон байна.

Косовогийн Албанчууд өөрсдийгөө Амэрикийн нэг муж гэж хэлж байсан бөгөөд, Билл Клинтоны өргөн чөлөөг нээж, Европдоо, магадгүй Дэлхийг хамгийн томд тооцогдох Амэрикийн цэргийн баазыг энд байрлуулсан байна, Косовог тусгаар тогнуулах нь Цэргийн баазаа энд байрлуулах Амэрик улсын цаад бодлого байж болох юм.

Дэлхийн гэо польтькийн хоёр том улс хүйтэн дайны дараа ч биэ биэнтэйгээ тэмцсээр.

Оросын талыг баримталдаг адил Ортодох шашинт Сэрби улсыг Амэрикийн талыг баримталдаг Европийн орнууд элсүүлэх ажлыг эрчимтэй хийж буй нь харагдсан юм.

Олон улсын харилцааг судлаж байхад, НҮБ ямарваа нэгэн улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөгдсөн юуны түрүүнд төрийн бүтэц тэгээд эдийн засгийн биээ даах чадварыг харгалздаг билээ. Эс тэгвээс НҮБ-ийн дансан дээр шинэ улсын зардал буух тул.

Сэрбийн талтай тэмцэх үйл ажилгааг НАТО тэр дотроо Амэрикчууд дэмжиж, галт зэвсгээр Косовогийн чөлөөлөх армыг хамгаалж байсан ч, өнөөдөр тэр бүх зэвсгээ гар дээрээс эргүүлэн цуглуулж чадахгүй гэмт хэргийн гол суурь болсон хэвээр байна. Намайг ирсний өмнөх өдөр хүмүүс засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүйцэж цуглаан хийж байхдаа гогцоог нь тайлаагүй гранат хүртэл албан газар луу шидэж сүрдүүлсэн гэсэн.

ГРАНАТ !…
2004 онд Албаны хоёр хүү усанд живсэн байсан бөгөөд нутгийнхан Сэрбчүүд тэднийг хөөж живүүллсэн гэж үзснээс болж Косовогийн олон хот сууриудад бослого тэмцэл үүсч 19 хүн амь насаа алдаж олон зуун барилга байшингууд шатаж, шашны сүм хийдүүд устсан юм.

КФОР уг ажиллагааг зогсооход ямар ч арга хэмжээ аваагүй гэж хохирол амссан Сэрбийн тал мэдэгдсэн бөгөөд тэр цагаас эхлэн хүн амын цөөнх Сэрбүүдийг болон Сэрбийн Ортодох шашины бүх сүм хийдүүдийг КФОР өндөржүүлсэн хамгаалтанд авсан юм.

Энэ улс бол Боснигийн дараа орох олон улсын байгуулгуудын удирдлаг доор буй хоёрдох туршилтын улс гэж хэлж болно. EULEX гэх хөтөлбөр хууль нь энэ улсын биээ дааж бодлого явуулах боломжийг бүрэн хаасан бөгөөд олон улсын байгууллгууд тус улсын нийгэм эдийн засгийн чухал шийдвэрүүдэд гарын үсэг зурсаар байгаа юм.

Дайн дуусснаас хойш бараг 10 аад жил болсон бөгөөд, EULEX -ийн өмнө ямарч хүчин төгөлдөр шинжгүй үндсэн хуультайгаа ойлгосон нутгийн иргэд дахин бослого гаргах, Олон улсын байгуулгуудыг эсэргүйцсэн тэмцэл гаргах болзошгүй санагдлаа.

Мэдээж шинэ байгуулагдаж буй Косово улсsг тохижуулхад гаднs 20-иод улс, олон улсын байгуулгууд хөрөнгө мөнгө, хүн хүчээ зарцуулж байгаа тул, тэр хөдөлмөр хоосон байлгахгүйн тулд хянаж зохицуулж ажиллах нь зүйтэй гэдгийг ч бас нутгийн иргэд ойлгох хэрэгтэй болов уу.

Монгол улс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ ?

Монгол улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш, Зөвлөлт улс, дараа нь Хойд Солонгос улс, тэгээд гуравт Албан улс биднийг хүлээн зөвшөөрсний хувьд, Албанчууд олонхи болсон Косово улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь АГТНЫ хариу болох юм.

Гэхдээ…

Эвропийн холбооны болон бусад 62 улс эдүүгээ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн байгаа бөгөөд, Орос улс, Сэрби улсууд эсэргүйцэж үлдсэн улсууд нь байдлыг ажигласан хэвээр.

Грэк улс хөрш Албан улс Косово тусгаар тогтнолоо олсноор хүчирхэг болж магадгүй гэж үзсэн тул хүлээн зөвшөөрөөгүй ч, Амэрик улс олон сая доллар төлж гарын үсэг зуруулсан гэж сонссон.

Орос улс Амэрик, НАТО гийн газарзүйгээ тэлж буйг анхааралтай ажиглаж байгаа тул ийнхүү шинэ холбоотон Натод биэ болж буйд эсэргүйцэх нь ойлгомжтой. Бэлград нийслэлтэй хуучны Югослав улстай бид найрсаг дотны харилцаатай байсан бөгөөд, шинэ Сэрби улстай харилцаагаа тодорхойлж амжаагүй байгаа юм.

Монгол улс бол тусгаар биээ даасан гадаад болон дотоод бодлоготой улс тул. Манай улс төрчид, гадаад бодлогийг хариуцан авч явдаг албан тушаалтнууд энэ асуудал дээр маш болгоомжтой хандаж, дундыг баримталсан байр сууриа хадгалж үлдэн гэдэгт найдаж байна.

Дарангуйлагчтай ч гэсэн энх тайван байсан тусгаар улсыг түрэмгийлэн эзлэх дайнд орж, өдөр бүр хүмүүс амь насаа алдах тэрхүү аймшигтай байдлыг биэ болгоход гар биэ оролцсон гашуун туршлаг бидэнд бий шүү !

Одоо гадаад бодлогоо биээ дааж олон зуун жилийн дарааг харж, бодож хийх цаг болсон болов уу.

Буцаад…

Маш өлссөн байсан бөгөөд гудамжинд зарж буй шарсан төмс авахаар шийдлээ. Үнийг нь асуугаад ДИНАР буюу сэрби мөнгөөр төлж болохыг асуутал маш гайхсан харцаар харж үгүй Евро гэж дурамчхан хариуллаа. Гүүрний цаана наана ! би евро байгаа эсэхийг шалгахаар түрүүвчээ уудалтал хажууд зогсож байсан царайлаг охин- Би чамд авч өгье, зүгээрээ, хямд гэлээ.

Охиноор төмс авахуулаад байх нь хаашаа юм бэ дээ – Зүгээрээ надаа евро байгаа.

Худалдагч Косовод тавтай морил гээд өглөө. Арабын орнуудад нэг иймэрхүү байсан, хүмүүс зочинд сайхан сэтгэл төрөлхийн тулд борлуулж буй зүйлээ үнэгүй санал болгож.

Би хэдэн мөнгө олоод өгөх гэтэл худалдагч- зүгээрээ би чамайг дайлмаар байна ! гэлээ.

Ямарваа нэгэн улсруу орохдоо ийм жижиг зүйлүүд дээрээс дүгнэлт хийж болох юм.

Би автобусны буудал дээр очоод унаа асуутал 8 цагаас хойш автобус явдаггүйг мэдлээ.

img_1823

15 км зайнд буй жижиг сууринлуу яваад тэндээс дараагийн хотоор дамжаад нийслэл Приштина руу хөдөлхөөр боллоо. Автобусны үнэ 50 цэнт. Гэхдээ надад бол 2 евро.

Дараагийн суурингийн буудал дээр очоод нийслэл явдаг замруу алхлаа. Яагаад ч юм дотор нэг л эвгүй санагдсаар. Гудамжууд хав харанхуй, тэгээд Албанчууд гэмт хэрэг хийх нь их гээд өмнө олон удаа сонссон байсан бөгөөд, гар дээр б%D

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Bolgoomjtoi yavaarai zaluu

jinchin wrote on 2009/07/29 - 12:33
#2

sain yavj bn u tsarailag zaluu min.nugu hugjmin naadmin talar bichne gesen yasan be.hed honog saihan kaif avbuu.
usgee jijig shrifter bichsen bolohor oniij baij unshlaa.
ene albani serbi kosovo ged oilgoh ym alga.yanz n kosovo ged shiner baigulagdsan ulsin hun amin diilenx n albani unsdesten ym bn gj oilgolo.huchni yugoslav uls odo yamar nertei bolchihson ym be.naad haviarh gazar nutag aygui hetsu dain baildantai baisan gazar yma te.yamar azaar mongol saihan orondo turvuu bi xe xe.
bolgoomjtoi yavarai!

buya wrote on 2009/07/29 - 21:33
#3

Ingehed bnaa, chi olon uls sudlalaar sursan eswel surah sonirholtoi yu? Sonirholgui ch gelee, ene olon ornoor aylsan hunii huwid mash sain analyse hiisen bna shuu.
Chamd amjilt husie,

ariunaa wrote on 2009/12/22 - 00:17
Both comments and pings are currently closed.