Cape Town хотод ирээд сар гаруй найзындаа амьдарлаа. Дараа нь “Абанту” гэдэг backpackers даа буцаад ирлээ. Өмнө нь анх энэ хотод ирсэн шөнөө Абантуд 1 өдөр байрласан бөгөөд маш их таалалгдсан юм. Шинэхэн байгуулагдсан backpackers нь Энэ хотын хамгийн төвд байрладаг бөгөөд хаашаа ч явсан маш ойрхон бас доороо Бартай, болкон дээр буйдан дээр суугаад шөний хотын гудамжийг харж суух нь үнэхээр сайхан байдаг байлаа. Өмнө дэлхийн олон backpackers-уудад байрлаж байсан ч хэзээч сар гаруй удаан амьдарч үзээгүй билээ. Харин энд амьдарсан сар гаруй хугацаандаа маш олон үндэстэн, соёлийн хүмүүстэй танилцаж үнэхээр харилцааны том хичээл сурч авлаа.
Абантугийн байр. Хотын төв гудамжинд байдаг бөгөөд ихэнх клуб цэнгээний газрууд энд байрладаг юм. Long Street-д би амьдарч байлаа гэж бардам хэлэхээр боллоо.
Болкон дээрээс
Болкон дээрээс
Абантугийн захирал Руй /нүдний шилтэй/хааяа бүгдийг хоолонд урьж. Гарийн хоолоороо дайлна. Энэ хотод ирэхэд надад анх маш их тусалсан Бэрно. Бид зарим үдэш байгаа бүх хөгжимөө цуглуулж болкон дээрээ хүмүүст зориулж хөгжим тоглож байлаа. Тэнд байрлаж байсан хэнч болов бидэн дээр ирж хөгжимд өөрийн хувь нэмрээ оруулдаг байлаа.
Манай доор байдаг бар. Энд гэртээ юмшиг байж болдог тул хааяа бүгдээрээ шөнжингөө гудамжруу харж сууна. Зурагт ,ДВД кино үзнэ.
Johanna гэдэг эмэгтэй бүгдээрээ МААМ гэж дууддаг. Тэрээр бүх аялагч залуусийг арчилж хааяа хоол хийж өгнө, Хамгийн баруун талд байгаа нь Руй. Португалийн иргэн. Абантугийн захирал. Хамтдаа нэгэн гэр бүлшиг. Сайн муу хамтдаа оршино .
Өвлийн анхны бороо. CAPE TOWN нь Африк тивийн хамгийн өмнөд цэгт оршдог тул өвөл нь манайхаар зуны 6, 7, 8 сарын үед болно. Нээх хүйтрэхгүй +9 өөс +17 хэм орчим. Гэхдээ энэ хот Атлантын болон Энэтхэгийн тэнгэсийн зааг дээр байдаг тул маш их бороо орно. өдөр шөнөгүй!
Миний төрсөн өдөр найзууд хамтдаа тэмдгэлцгээлээ. Никол гэдэг Америк охинтой муудалцахгүй өдөр гэж байсангүй гэхдээ бид гомдож муу санаж байсангүй. Христин хөөрхөн Өмнөд Африк охин, надтай байнга хардалт гэдэг тоглоом тоглодог байлаа.
Найз ХИРО гэдэг Япон залуу ДЖ хийж байгаа. Найз япон охиний хамт энд амьдардаг байлаа. Хааяа Азиуд гэсэндээ нэлээд ойр харилцана. Тэд Японд амьдрах хэцүү бөгөөд энд дүрвэх бодолтой байгаагаа хэлж байлаа.
Мозамбикээс ирсэн Hedsen энд хараар байдаг бөгөөд амьдралдаа маш их бэрхшээлтэй байсан байх гэмээр өдөр бүр маш чухал царайтай байна. Бид бүгд хамтдаа миний төрсөн өдрийг тэмдэглэлээ.
Найз Руй маш их сэтгэлийн дарамттай тул хааяа хамт машинаараа зугаална.
Бие биенээрээ тоглоом тохуу хийх энүүхэнд
Нэг гал тогоотой тул бүгдээрэ амжиж хоолоо хийхийг хичээнэ. Зарим нь өөрсдийнхөө сав суулгыг цэвэрлэхгүй орхиж хааяа хэрүүл бас болно.
Янз бүрийн өдрүүдээр ээлжилж хоолны соёлоо хуваалцана. Баруунаасаа хоёрдох залуу Kaya Турк.
Papa Jo. Энэ хүний талаар ХҮМҮҮС гэдэг булангаараа бичнээ.
Баруун залуус маш чөлөөтэй, Манайх шиг юм болгоныг өлгөж аваад уурлаад байдаггүй.
Cape Town хотыг орхиж аян замдаа гарахдаа МОНГОЛ ёсоо дагаж цагаан цаасан дээр гишгэж гарлаа. Дэлхийн альч улсад байсан амьдарч байсан газраасаа аян замдаа гарахдаа цагаан зүйл дээр гишгэж аян зам сүү шиг цагаан байхыг билэгдэж байлаа. Би үндэсний онцлог соёлоо байнга дагаж гаднийханд гайхуулж байлаа. Бид маш том түүхтэй бөгөөд шинэ үейин залууст түүнийгээ илүү сайн сурталчилбал.
Найз Руй сүүлийн өдөр гэртээ урьж хамтдаа маш сонирхолтой сэдвээр ярилцсан бөгөөд өглөө нь хамгийн ойрийн хурдны зам дээр намайг дөхүүлж, аян замдаа сайн явахыг ерөөлөө. Өнөөг хүртэл Абантууг хааяа зүүдлэх юм. Үнэхээр сонирхолтой. Маш олон үндэстэнгүүд Баян Ядуу, хоорондийн дайснууд, хэлний бэрхшээлууд гээд бүгд нэгэн доор бие биенээ хүндлэж амьдрах ямар сонирхолтой байдгийг та бүхэн үзээрээ гэж зөвлөж байна. Хэрвээ гадаадруу аялах бодолтой байгаа бол Backpackers / Хостэл /-д байрлахыг зөвлөж байна. Хямд бөгөөд маш олон аялагчидтай туршлага солилцоно. Тэгээд хүмүүс үндэстнүүдийн талаар илүү ойлголттой болох болно.



2007/09/05
| 3,730 Үзсэн 


















Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)
tiimee bi zarimdaa aylahdaa backpackersiin hosteld bairladag uneheer olon gazaraas irsen namaig mongoloos irsen geheer zarim ni gaihaad minii hamgiin ankh udaa harsan mongol hun geed bdag tegeed l tuuh soyoliinhoo tuhai tedentei buu halj olon ornii naiz nohodtei bdog er ni saihan shuu
za tand amjilt huseye
goe yum bna aa. Buur ataarhchihlaa