img_1765

2009 оны 7 сарын 22 өдөр. Серби улсын нийслэл Белград хот.

Өнөө өглөө нэлээд ядаруу бослоо, яагаад ч юм шинэ улс орон, шинэ газар луу явахаас халширдаг болсноо замд гарахын өмнө мэдэрдэг болоод удаж байна. Дахиад шинэ газар очиж шинэ хүмүүстэй танилцаж шинэ нэр томъёо, хэл соёлыг судлах хэрэг гарах нь.

Очих гэж буй газар нь Ибиза арал, Парис, Миами биш Косово.

90-ээд оны үед энд маш хүчтэй нийгмийн хагарал бий болж иргэний дайны аймшигт үр дагварыг өнөөг хүртэл мартаж чадахгүй байгаа бөгөөд, хамгийн сүүлийн халуун мөрөө үлдээсэн дайн бол 99 оны Косово дахь Албани, Серби хоёр үндэстний хоорондын дайн юм.

Би өөрийн тэмдэглэлдээ хэний буруу, хэний зөв гэдгийг дүгнэхээс айж байна, учир нь аль аль талд надад сайн найз нөхөд, гэр бүлүүд байгаа учир. Гагцхүү миний тэмдэглэлийг уншиж буй хүмүүст, хэрэв бид одооноос бие биенээ ойлголцож, ярилцаж, хүндэлж сурахгүй бол биднийг ч гэсэн ийм ирээдүй хүлээж байгаа шүү! гэдгийг анхааруулахыг хүсдэг юм.

Югослав гэж ямар өндөр хөгжилтэй улс байсныг аав, ээж, ахмад үеэсээ асуугаарай!

Цүнхээ баглаад найз Бэбад баярлаа гэж хэллээ. Түүний нүднээс нулимс гарч, магадгүй дахиж хэзээ ч уулзахгүй гэдгийг мэдэрсэн болов уу.

Өчигдөр орой Серби улсийн хойд зүгийн Ада, Мол гэдэг хотуудаас замын унаагаар Белградад ирсэн шалтгаан нь миний аяллын тухай Вечерние новости гэдэг улсын хэмжээний том сонинд ярилцлага өгөхийг урьсан юм. Бас том ТВ нэвтрүүлэгт оролцох боломж байсан ч миний цаг хугацаа, дараагийн адал явдал хүлээж байсан тул ийнхүү орой ирсэн даруйдаа ярилцлагаа өгөөд, өнөөдөр 61 дахь цэг Косово руу замд гарч байгаа нь энэ юм.

Өндөр хөгжилтэй улсуудад, гэрээсээ гаралгүй интернэтээс зам тээврийн хуваарийг харж болдог бол, энд тэр асуудал бэрхшээлтэй хэвээр байлаа, манайд ирсэн жуулчид арга замаа яаж олдог байнаа? гэсэн бодол ч төрлөө.

Цагийн хуваарийг интернэтээс олоогүй тул шууд автобусны буудал дээрээс эхний унаанд сууж Косовогийн зүг хөдлөхөөр боллоо. Буудал дээр ирэхэд 1.30 мин дараа унаа байсан тул билет аваад улмаар унаандаа суутлаа, дэлхийг тойрох аялийнхаа явцад харсан хамгийн царайлаг охидуудыг ширтлээ.

5 цаг гаруй явна.

Аяллынхаа туршид нэг зүйлийг анзаарсан бөгөөд, байнга зам ширтэж явсаар байгаад миний нүдэнд тэрхүү өнгөрч буй цагаан зураас, хажуугийн бургаснууд хальт харагддаг болсон юм.

Унаанаас буугаад сууж байхад хуртэл тэрхүү холын хол нарийссан зам өнгөрч буй харагдсаар.

Белград хотод нийтдээ 4 удаа ирснээ бас бодлоо. Энэ удаа өмнө зүг хөдлөнө. Байдал тэнд ямар байгаа болоо? Дайны дараахан манай энхийг сахиулагчид тэнд алба хааж байсан, бас НҮБ -ийн шугамаар Монгол хүмүүс ч ажилладаг гэсэн. Дайн албан ёсоор дуусаад 10-аад жил болж байдаг.

Шөнөжин бухимдуу байснаас сайн унтаж чадаагүй бөгөөд автобусны сандал, түшлэг хоёрыг халзартал ноолж, унтахчаашүү боллоо. Холын замд гарахын өмнө заавал хоол идэж авах, эсвэл цүнхэлж бэлдэх гэсэн аав, ээжийн маань багаас зааж өгсөн рефлэкс ч хэрэг боллоо.

img_1769

Серби улс хойд хэсэгтээ тэгш талтай бол урагшлах тусам уулс болж өөрчлөгдөж буй нь анзаарагдлаа. Алга дарам газар хүртэл тариа тарьсныг хараад, бидэнд ийм ухаан хэзээ суух болоо гэж бодлоо. Хятадууд шиг бүгдийг нь тарьдаггүй юмаа гэхэд хүн амаа тэжээх хэмжээнд эргүүлэн хүргэчих юмсан.

Замын хажуугийн тэмдэгтүүдийн дунд маш олон хуучний сүмийн байрлал заасан самбарууд байлаа. Миний анзаарснаар хамгийн эртнийх нь 1000-аад жилийн түүхтэй Христийн сүм.

img_1780

Автобусанд цаг огт явахгүй байсан тул, амьдрал, бага нас, бичвэл зүйтэй сэдвүүдийг дахин дахин бодож тунгааж байлаа. Удалгүй автобус нэгэн цайны газрын өмнө зогсоход маш сонирхолтой зүйл олж харлаа. Ямар ч хүнгүй гэхээр хээр газар, хамгийн орчин үеийн, нарны эрчим хүчээр ажилладаг замын гэрэл дохио байлаа.

img_1773

Аан? Энэ хээр газар хэн нь замаар гарна гэж дохио тавьдаг байна аа?

Буцаад л замдаа гарлаа. Хот суурингуудын хажуугаар өнгөрөхдөө, яг юуг нь харах ёстойгоо ч мэдэхгүй байлаа.

Замд гарснаас хойш 5 цагийн дараа дугаарласан машинуудын араас автобус зогслоо.

img_1779

Туслах жолооч урагшаа явж хэрхэн заль хэрэглэж болохыг судаллаа. Би ч гэсэн өөрийгөө сэтгүүлч гэж итгэсэн тул дагаж явлаа. Цуг автобусанд байсан залуу

– Энэ бол Серби, Косовогийн Сербийн талийн хил гэлээ.

Олон машиныг гүйцэж түрүүлтэл урд талд хоёр замын цагдаа машиныг нэг нэгээр нь дуудан шалгаж байлаа. Шалгах ч гэж дээ ирсэн машинд буй хүмүүсийг хараад л өнгөрөөнө.

Бид урсгал сөрж байгаад арай гэж цагдаа дээр ирлээ.

- Хэн байгаа?

- Олон хүн байхгүй ээ, ганц гадаад хүн байна.

- За за. Яв яв.

img_1781

Серби Косовогийн хил дээр намайг буулгаж, уламжлал ёсоороо бичиг баримт шалгаж, элдэв өө хайх болов уу гэсэн чинь огт тоосон шинжгүй автобусыг явууллаа.

- Ингээд л болоо юм байх даа?

Серби улс Косово бүсийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул, ийнхүү тусгай хил шалган нэвтрүүлэх барихгүй байгаа юм байна гэдгийг ойлголоо.

1999 оны Косовогийн дайныг зогсоохийн тулд НАТО, Америкууд Сербийн том том хотууд, цэрэг зэвсгийн агуулах, гүүрүүдийг бөмбөгдөж 3000 хүний аминд хүрч байж, энэ бүсээс Сербийн зэвсэгт хүчнийг гаргахад хүргэсэн юм. Гэхдээ аяллын туршид маш сайн ойлгосон зүйл бол бүх дайны цаана зэвсгийн борлуулалт, том гүрнүүдийн байр суурийн төлөөх тэмцэл байдаг юм байна.

Сербийн шалганыг өнгөрөөд нэлээд явсны эцэст тохижуулсан, замын хоёр талдаа давахааргүй бетонон хашилт байрлуулсан, хуягт, цэрэг зэвсгээр хангагдсан Косовогийн хил дээр ирлээ.

img_1784

Автобус дөхөх тусам наана хамгаалж буй цэргүүдийн хувцаслалт, цамцны арын бичгүүдээс Францын цэргийн цагдаа буюу GENDARMERIE байна гэдгийг ойлголоо.

Автобусыг шалгахаар зогсоох үедээ гадны хүн байгаа эсэхийг Косовогийн цагдаагийн хувцастай хүн асуухад би пасспортоо үзүүлээд, тамга дарах эсэхийг асуутал

– Зүгээр зүгээр, би нэгэн бичиг бичиж өгье гэж маш соёлтой хэллээ.

Жил хагасын өмнө тусгаар тогтнолоо Косовочууд өөрсдөө тунхагласан тул визний бүртгэл, элчин сайд энэ тэрээ байгуулж амжаагүй байж магад гэж бодож байсан ч, юмыг яаж мэдэх вэ? гэсэн айдас аяллын зуршил болсон байлаа.

Ялангуяа Серби, Косово хоёрын хамгийн халуун цэгийг өнгөрч байсан тул амаргүй.

Косовогийн энэ хилийн постыг жилийн өмнө тусгаар тогнолоо зарласны дараахан Сербүүд шатааж, дараа нь дахин сэргээсэн гэж хамт явсан залуу ярьж өглөө.

Юмыг яаж мэдэх вэ? гээд Либери улсад ашиглаж байсан UN PRESS үнэмлэхээ ч авч очлоо. Тун удалгүй бичиг бэлэн болж, буцаад автобусандаа ирэх зуураа хажууд байсан хуягтны зургийг авлаа.

img_1785

НҮБ-ийн энхийг сахиулах ажлын үед бүх техник төхөөрөмж цагаан дээр хараар UN гэсэн үг сийлсэн байдаг бол энэ хуягт цэнхэр өнгөтэй Европын холбооны тугтай Францын цагдаагийн GENDARMERIE гэсэн нэртэй харагдлаа.

Автобус хөдлөөд удаагүй байхад эргүүлийн хуягт өнгөрсөн бөгөөд десант ногоон өнгөн дээр KFOR гэсэн бичиг байлаа.

img_1800

KFOR гэдэг нэрийг өмнө зөндөө сонсож байсан бөгөөд KOSOVO FORCE гэсэн үгний товчлол юм. Олон улсийн зэвсэгт хүчнийхэн энэ багт хамтдаа ажиллаж, дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлыг КОСОВО-д хангадаг юм. Уг энхийг сахиулах олон улсын цэргийн ажиллагааны үед 160 гаруй цэрэг ямар нэгэн байдлаар амь насаа алдсан юм.

Гол удирдлагыг НАТО хариуцаж байгаа бөгөөд Монголын Зэвсэгт Хүчин аливаа цэрэг зэвсгийн холбоо, эвсэлд орохыг үндсэн хуулиар хориглосон байдаг тул НҮБ-ийн энхийг сахиулах мандат доор оролцож, үүргээ амжилттай биелүүлсэн юм.

Автобус явсаар. . .

Би өнгөрч буй тосгон, зам, хүмүүсийн байдлыг анзаарахыг хичээж байсан бөгөөд, замын уулзвар, зарим нэг бааз дээрхи KFOR нэртэй десант өнгөтэй байлдааны техникийг эс тооцвол Сербиээс ялгагдах зүйл байхгүй байлаа.

img_1786

Миний олж мэдснээр Косовогийн Митровица хотын гүүрнээс хойд зүгт зөвхөн Сербүүд, өмнө зүгт зөвхөн Албаниуд амьдардаг тул энэ бүсийн хаа сайгүй Сербийн туг өлгөөстэй, зарим нэг KFOR техник хүртэл өмнөө Сербийн туг хадаастай явж буй харагдсан юм.

KFOR таны аюулгүйн төлөө, дундыг баримтлана гэсэн хэд хэдэн самбарууд ч байлаа.

img_1791

Сербүүд ORTHODOX /Монголоор үнэн алдартны шашин/шашинтай тул сүрлэг барилгууд тосгон болгонд.

img_1790

Албан бус хилийн өмнөх Сербээс ялгагдахааргүй, хүмүүс гадна кофе ууж, сагс тоглож, албан ёсныхоо кирил, латин үсгээрээ хаягуудаа давхар бичсэн, бүх юм адил юм шиг санагдаж байснаа нэгэн зүйлийг би олж харлаа.

Амьдралдаа олон орноор аялж байсан ч ийм АВТОБУСНЫ БУУДАЛ байдаг гэж төсөөлөөчгүй юм. Гурван талаараа төмрөөр хаалттай бөгөөд унаа зогсдог тал хаалтгүй, тэгээд унаа ирж буйг харж болох нүх унаа ирэх талын ханан дээр цоолоостой байсан юм. Магадгүй бутан дундаас мэргэн буучийн хараанд өртөхөөс хамгаалсан болов уу?

img_1797

Замд гарснаас хойш 6 цагийн дараа арай гэж Косовская Митровица хот руу орж ирлээ. Хэл яриа, шашин шүтлэг өөр бөгөөд голын хоёр талд бие биенээ харж амьдардаг гэж би сонсож байсан юм.

img_1804

Комунизмын үеийн барилгын хажуугаар орчин үеийн барилгууд баригдсан, сайн муу олон машин холхисон, НҮБ болон цагдаагийн шив шинэ унаа тээврүүд эргүүл хийсэн, нэг их онцгойлоод байхаар юмгүй байлаа. НҮБ-ийн энхийг сахиулагчид энэ бүсэд албан ёсоор үйл ажиллагаагаа дуусгаж эдүүгээ олон улсын байгууллагын хүмүүс л байгаа гэж байсан.

img_1803

Автобус замын хажууханд зогссон бөгөөд буух үед

– Тэр Албаний тал, гүүрээр бид Сербүүд гарч болохгүй! гэсэн үг сонслоо.

img_1808

Үргэлжлэл бий . . .

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

sain bnu. shan naadamlasan uu amai? svvliin hed honog why chimeegvi suraggvi bolchihwoo. ervvl enh ywaj bga biz dee. haana ywaj bgaagaa bicheerei. mongolchuud bid nar chin nvdee bvltiitel, chihee deldiitel surag chimeeg chin n hvleegeed suuj bn shvv. amjilt

tsas wrote on 2009/07/23 - 02:38
#2

sain uu Zoloo ahaa? hed honog yaagaad chimeegui bolchov? za bolgoomjtoi yavaarai taniig demjij yavdag zorilgodoo hureed eh orondoo esen mend ireerei!

namsrai wrote on 2009/07/23 - 13:22
#3

Hi amai, keep going! Huuchin Yugogiin neg heseg ch gesen Kosovo hotsrogdson hyazgaariin yadarsan ulsuuddaa. Pristina hezee ochih ve? Kosovog Serbees chuloolj ugson tul Amerikiig extremely demjigch delhiin tsoriin gants laliin uls yum. Khamgiin tom gudamjaa Bill Clinton avenue geed nerlechihsen, neg tom baishingiin khanan deer Klintonii mash tom zurag khadchikhsan baigaa. Tendkhiin UN-d neg egch ajilladag gesen, harin bi ajlaas bain bain ochino. Gadnii tusol tuslamjaar zogoodog ba gadaadiin expertuud khogooroo, tiimees khoolnii gazar, busad uilchilgee unetei taldaa.

pristina wrote on 2009/07/23 - 22:59
#4

hi sain yawj bn uu? Zorigtoi zaluu shuu chi odoo endee see garaad haachih be?
gereesee garaad her udaj bn daa
chamaig mongold ireh mochiig bi tesen yadan huleej bn daa

tsoojoo wrote on 2009/07/24 - 15:14
#5

Sain uu? Amai amjilt husie!!!

mng wrote on 2009/07/27 - 15:43
#6

Chinii hiij bui, sanaj sedej bui ajil uilsed chini amjilt husye, chamaar baharhdag shuu…

SARNIITUYA wrote on 2009/07/27 - 18:26
#7

sonirxoltoi yum amjilt xusie zutgeed bai zaluu min

uuganbyaar wrote on 2009/07/28 - 09:13
#8

Sainuu Zoloo?

Urt udaan ayalaldaa tsohrolgui onoodoriig hurtel yavj baigaad chamaar baharhaj baina. Bid urd n mail-eer hariltsdag baisan daraa n Berlind uulzaj baisan sanaj baina uu? Bilguuniid ( x-mas party ) deer. Oluulaa bujignaldaad ih saihan baisan shuu! Ter odor ochigdor yum shig l setgeld ih tod baina. Atom Molekul bolj toglood daraa n bugdeeree suuj baigaad baigaa zuilsee hogjimiin zemseg bolgood bugdeeree niilj hogjimdson. hehehe… Uneheer hogjiltei..

Bi Swiss-ees Mongoldoo bur irchihsen baigaa. Hezee negen nartai odor ayalalaa duusgaad eh orondoo irhed chin nohriin haluun setgeleer ugtaj avnaa.. Zorison zorilgodoo hurch chadna gedegt chin itgej baina. Chamd amjilt husie!

Edaa.. :)

Edaa wrote on 2009/07/28 - 11:35
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.