Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Өнөөдөр EXIT хөгжмийн наадам!!!

img6212panorama2rf

2009 оны 7 сарын 9 ний өдөр. Сэрби улсын Нови Сад хот.

Өнөөдөр миний хүсэнэ хүлээсэнэ өдөр ирлээ.
3 сарын өмнө Нови Сад хотоос явж байхдаа 7 сард болох EXIT гэдэг дэлхийн 10 шилдэг хөгжмийн наадмыг үзэх тухай бодохгүй байлаа. Цаг хугацаа туулсан улс орноор хэмжигдэж байгааагаас гадна, хонсон өдөр бүхэнэ зардал гарч байсан тул тийм удаан хугацаанд энэ наадмыг хүлээх бүтэхээргүй байлаа.


Босни Хэрцэговин, Монтэнэгро орсны дараа цаг хугацаа ч тэгэж таарч буцаж 58 дахь улс Сэрби руугаа буцаж ирлээ. Таньдаг хот таньдаг найз нөхөдтэйгээ буцаж уулзах ийм сайхан байдаг билүү.

EXIT гэдэг хөгжмийн наадмын 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд анх Сэрби улсыг олон улсын хар данснаас гаргахын төлөө хийж эхлэж байсан бол, өнөөдөр байгаль орчны хамгаалал гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм байна.

Moby, Prodigy, John Degweed, Sasha, Corn, Madness гэх мэт дэлхийн урлагийн шилдгүүд 4 өдрийн турш өдөр шөнөгүй 13 тайз дээр зогсолтгүй тоглох юм.
Аялд гарсан цагаас анх удаа ийм том хөгжмийн наадмыг сурвалжиллах болж байна.
4 өдрийн билэтийн үнэ 100 гаад евро боловч, сайн найз нар 65 еврогоор билэтийг олж өглөө.

Хүмүүстэй хүн чанраар хандаж, хүндэлж тусалж байх юм бол ажил ямагт бүтэн гэдгийг би дахин ойлголлоо.

МОНГОЛООС EXIT-ийг үзэх гэж байгаа хүн байна уу ?
Нэг хүн надтай нэгдэхээр болсон. 2 Монгол !!!

Нови Сад гэдэг жижиг хот 7 хонгийн дотор яаж жуулчдаар дүүрч байгааг харж байна.
Монголын НААДАМ гэж олон зуун жилийн түүхтэй үндэсний баяр жуулчин цуглуулах гэж арай хийн байхад, зөв менежмент, зөв сурталчилгааны ачаар 10 хан жилийн түүхтэй энэхүү EXIT наадам нь өөрөө өөрийгөө цалинжуулаад, дэлхийн хэмжээний одуудыг урьж, хот болон улсдаа орлого нэр хүндийг авчирч чадаж байна.

Бидэнд туршлагатай, сэтгэдэг удирдлагууд хэрэгтэй байна.
Тэгвэл НААДАМ, гэх мэт үндэсний үзүүлбэрээрээ төсвөөс ганц ч мөнгө гаргалгүй улсдаа орлого оруулж, Монгол нэрээ дэлхий дахинаа цуурайтуулах боломжтой байна . Нэг доор 5 мянган морьтон цуглуулж морины уралдан хийж чаддаг өөр ямар улс үндэстэн байна? Энэ тухайгаа хэлэхэд хүмүүсийн нүд орой дээр гардаг.

Наадмын тасалбар 12000 төгрөг буюу 6 еврогоор борлуулах гэж зүтгэж байхад энд 100 еврогоор билэтээ борлуулж байна.

Дэлхийд 6 тэрбум хүн амтай тэдгээрийн дор хаяж 1 тэрбум нь жуулчлах боломжтой, хэд нь бидэнд ирж байна?

ТУРШЛАГА СУДАЛЦГААЯ !

Дараагийн хэд хоног алга болбол битгий гайхаарай !

www.exitfest.org

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

ХЭД ХОНОГ АЛГА БОЛБОЛ ГАЙХГҮЙ ЭЭ.

БИДЭНД ТУРШЛАГА ДУТАЖ БАЙГАА НЬ ҮНЭН. ДЭЭРЭЭС НЬ ЧАДВАРТАЙ БОЛОВСОН ХҮЧНҮҮД НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

ЦООМОО wrote on 2009/07/10 - 09:30
#2

==================================================

НААМДЫН АМАЙ АХАА.

НАР ХУР ТЭГШИРСЭН САЙХАН НААДАМ БОЛЖ БАЙНАА.

ЯАГ ОДОО ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭЖ НААДМЫН НЭЭЛТ БОЛЖ БАЙНАА.

==================================================

ЦООМОО wrote on 2009/07/11 - 19:24
#3

[size=200]УЛААНБААТАРТ БҮРХЭГ, ҮҮЛТЭЙ, ХАЯА БОРОО ШИВРЭН ОРЖ БАЙНА.

АМАЙ АХ Ч ХЭД ХОНОГ НЭЭРЭЭ АЛГА БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА[/size] :hihi:

ЦООМОО wrote on 2009/07/12 - 01:52
#4

ХҮМҮҮСЭЭ АМАЙ АХ ХААЧИХВАА.
ЗАЛУУЧУУД ЯГААД СЭТГЭДЭЛ ҮЛДЭЭХГҮЙ ЯААЧИХВАА

ЦООМОО wrote on 2009/07/15 - 04:49
#5

yooo ene zuragnaas ni haraad l dogdolj bna shd. saihan naadamlaad saihan EXIT leed ali boloh hurdan ergej ireerei^^

suvda wrote on 2009/07/15 - 08:51
#6

aztai yumaa iim udan yavj bhad anh udaa tarch bga yum ba. amai 1 yum asuuya mun medeh hun bval helj ugch tusalval juger ba. electro hugjim bolon tunii angilal yugaraa yalgatai g johon todorhoi heleed uguuch?????
bi ene hugjimiig jugeer sonsdog bolovch bur ormoor ba nismeer ba tuslaach :D

bond wrote on 2009/07/17 - 03:24
#7

manaihan ch ingej olnooroo tsugluul nileen hun uheh baihoo!
zuv management-s gadna humuusiih ni uhamsar doroi baihaar ali ali talaasaa l bolohgui bolood bnaa.ingej soyoltoi baij chadahgui shu dee manaihan.

anon wrote on 2009/07/17 - 09:43
#8

jeee exit fest in Serbia its good

George wrote on 2009/12/06 - 15:01
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.