img_10051

2009 оны 07 сарын 04 ны өдөр. Сэрби улсын нийслэл Бэлград хот.

Өнөөдөр эртхэн Бэлград хотод ирээд Унивэрсиад спорт наадмын хэвлэл мэдээлэл хариуцсан газар очиж уг наадмыг сурвалжлах эрхийн бичиг авлаа. Нэлээд их ажил болдгийг мэдлээ.

Ямар төрлийн сурвалжлага авах хүсээлтэй байгаа ? гэсэн асуултанд, Монголын баг руу хамгийн ойр очиж болох үнэмлэх хүслээ.

Рэпотэр буюу сурвалжлагчийн үнэмлэх авах юм бол бүх спортын арга хэмжээг сурвалжлах эрхтэй болох авч, тоглолтын талбайруу ойртох боломж гарахгүй үзэгчийн суудлаас харах юм.
Харин Фотограф гээг үнэмлэх авах юм бол талбай руу ойртож болохыг сонсоод Зурагчин гэсэн бичигтэй тусгай зэрэглэлтэй үнэмлэх газар дээр нь хэвлүүлж авлаа.

Хэвлийн төв дээр сэтгүүлчдэд зориулсан интэрнэт компьютэрын заал байсан бөгөөд түүн дээрээс багийнхаа тоглолтын хуваарийг олж, улмаар тоглолт болж буй газар луу явахаар шийдлээ.

img_1009

Уг үйл ажиллагаанд оролцож байгаа, үнэмлэхтэй бүх хүмүүст зориулсан тусгай үнэгүй автобусыг заасан маршрутын дагуу явуулж байсан боловч, Монголын волэйболын багийн тоглолт болж буй газар нь Бэлград хотоос 1.30 цагийн зайтай өөр хотод байсан тул, автобусны төв буудал дээрээс автобусанд суулаа. 2 евро төлөөд явж байхдаа уг үнэмлэхтэй бол үнэгүй явж болохыг мэдлээ.

Дэлхийн цаг агаар өөрчлөлдөг буйг Грэкийн нийслэл Афин хотод орж буй цаснаас эхэлж мэдэрсэн бол, зуны дунд сард халуун нартай байдаг Бэлград хотод энэ жил хүчтэй цахилгаантай бороо орж буйгаар ойлголоо. Байнагийн бороотой үүлтэй байдаг Лондонд хүртэл нартай халуун байна гэж хүмүүст ч гайхаж байлаа. Бидний оролцоогүй дэлхийн цаг агаарын өөрчлөлт сүүлийн хэдэн жил бүх хэвлэл мэдээллээр ярьж эхэлж байна.

Би өмнө олон улсын тэмцээн, арга хэмжээг сурвалжилж үзээгүй тул яг ямар үйл ажиллагаа, ямар замаар болдгийг огт мэдэхгүй байлаа. Сэтгүүлчийн үнэмлэх авах үэдээ хаана хаана нэвтэрч болох, юу хийж болох талаар товч мэдээлэл л байлаа.

Өнөөгийн Сэрбийн нийслэл, хуучны Югославын нийслэл Бэлград хот бол спорт арга хэмжээ зохион байгуулах, бэлдэх тал дээр маш мэрэгшсэн улс юм. Дунджаар 1000 гаруй спортын цогцолборууд байдаг бөгөөд Бүх төрлийн спортыг сургаж арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм. Монгол улсын нийслэлд яг хэдэн Спортын арга хэмжээ зохион байгуулах, сургах боломжтой газар байдгийг тоолоод энэ улстай харьцуулах юм бол бид хэрхэн хоцорч буйг ойлгох болно. Нийслэл нь хүн амаараа УБ с 2 дахин л их !!!

Сэрби болон балканд ирсэн цагаас хүн амын дунд спортын төрлүүд дээр маш их анхаардаг нь анзаарагдсан. Охид залуусын биэийн галбир эрүүл мэндийн талаар ярилтгүй, ТӨГС гэж хэлэхээр.
Спортыг тулгасан бус, ойлгуулсан улсуудын нэг болов уу.

Хотоос нэлээд зайдуу нэгэн хотын цогцолборт ирлээ. Гаднаа хаа сайгүй цагдаагийн хамгаалттай, арга хэмжээ зохион байгуулж буй хүмүүс тэгээд тээврийн хэрэгслүүд.

Бороонд бага зэрэг норсны эцэст үүдэнд нь ирж үнэмлэхнийхээ ид шидийг шалгалаа.

Миний цүнхнээс ёрдойж байсан Монгол улсынхаа тугийг тогтоосон ишийг мань нэвтрүүлэхийг хориглосон тул, тугаа тайлж аваад орлоо.
Тусгай үнэмлэхтэй хүмүүс л ордог хаалгаар нэвтрэх үэд хамгаалтынхан миний үнэмлэхэнд байгаа элдэв өнгө, тэмдэгтээр миний байрлалыг зааж өглөө.
Үзэгчид хоёр давхар луу гардаг бол Сэтгүүлч зурагчин нь тоглоомын талбайн араар байрладгийг хэллээ.

Би аялж байхдаа ичих булчирхайгаа гээсэн гэж бодож байтал, тэр булчирхай байдгаа санууллаа.

img_1014

Миний аяллын үэд зураг авдаг сонирхогчийн 3 жилийн өмнөх 3 мэгапихэлтэй камэрын хажууд хоёр гараараа арай гэж дийлэхээр том аппарат харагдлаа. Мэргэжлийн зурагчид бололтой.
Би хэдийгээр фото сурвалжлага хийдэг ч, зургийнхаа аппаратыг шинчлэх нь зүйтэй юм байна даа ! гэсэн бодол төрлөө. Швейцар улсад байдаг Монголын төвийн захирал болон тэнд ажилладаг хүн хоёр надад СОНИ фирмийн сүүлийн үэийн камэр бэлгэлсэн боловч, миний ашигладаг камэраас өөр байсан тул, тус төвд ажилладаг Монголчуудаас канон камэр болгоод надруу явуулахыг хүсээд тэндээ орхисон юм. Өдөр бүр хариугаа хүлээсээр байна. Үнхээр 3 мэгапихэлтэй камэр барьсан хүн өнөөдөр харагдахгүй байна.

Миний блог дахь бүх зургууд энэ л камэрийн хязгаар юм шүү.

Монголиа гэсэн үнэмлэх дээр фотограф гэсэн бичиг байсан тул тун удалгүй заалнаас гарч үзэгчдийн дунд суулаа. Сэтгэлд ч амар.

img_1015

Зурагчдын байрлал руу алхаж байхад запасанд зогсож байсан Монгол охид намайг харсан боловч, таниагүйгээс гадна Монгол гэж бодоогүй бололтой харцаар харлаа.

- Юу болж байна ? гэж асуух үэд нэг охин нь эхний тоглолт ялагдаж буйг хэллээ.
Үзэгчдийн суудалд суугаад тугаа гаргаж дэлгэлээ.

Манай багийнхан болон дасгалжуулагч хараг гэж бодоод, завсраар нь амжилт гэж ч хашгирсан ч, хүний хүн шиг надруу хараад өнгөрлөө.

Хөөх, ямар сонин юм ? зааланд байгаа ганц Монгол тугны ард байгаа залууд гараараа далалж болохооргүй хөндий байдаг. Ялагдаж байгаадаа бүгд гутарч эхэлсэн болов уу.

Дасгалжуулагч нь ямар хүн юм болоо гэж ажиглаж байтал, Монголд байдаг гарын хөдөлгөөн хийхгүй байлаа. Солонгос дасгалжуулагчтай юм байна ! гэж ойлголоо.

Монголын бага ИИспаний багтай тоглож байсан бөгөөд, Испаний баг миний анхаарлыг татлаа.

img_1021

Би Испани оронд аялж байсан, Испани найз нөхөд, үэрхэдэг охинтой ч байсан тул тэдний тухай багагүй мэдээлэлтэй гэж боддог. Испаничууд нэлээд дуу чангатай юманд их хөөрөө хүмүүс гэж санагдсан, гэтэл энэ тоглолтонд ямарч сэтгэлийн хөөрөлгүйгээр маш сайн зохион байгуулалттай байгаа харагдлаа.

Огт хүнгүй заалны цуурай Монгол охидын хашгиралтаар дуурч байлаа.

Үзэгчдийн суудалд суусан цагаас Монголын бага хожигдох нь ойлгомжтой мэт санагдлаа.
Испаний багийн тоглолтыг Монголынхоо охидуудтай харьцуулхааргүй байлаа.

Шүүмж.
Манай охидууд нэлээд нуруу томтой байсан ч биээ дааж шийдвэр гаргах тал дээр дутмаг, заавал багийн дасгалжуулагчийн шийдвэрээр яваад сурсан харагдсан.
Багийн дасгалжуулагч байс хийгээд л завсарлага авч байсан бөгөөд охидууддаа хэрхэн бөмбөг тосох ёстойг хүртэл хатуу хэлээр зааж байлаа. Эсрэг талын дасгалжуулагч бүх тоглолтын үэд охидууд руугаа хатуу уг байтугай ямар нэгэн байдлаар нөлөөлөхөөс цаарлаж, хүндий зогсож байгаа харагдлаа. Бусад орны тоглолтуудыг ч харж байхад ялгаагүй, дасгалжуулагч тоглолтын үэд учиргүй тоглогчидтойгоо тэгээд харьцаад байдаггүй юм байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр тоглогчиддоо хэрхэн бөмбөг авах ёстойг хөдөлгөөнөөрөө үзүүлж байгаа нь, эсрэг багад өөрсдийгөө хэрхэн дутуу бэлтгэлтэй ирснийг илэрхийлэх болов уу.
Бүх үг, хичээл, дадлагууд аль хэдийнээ эх нутагтаа байхдаа хийгдсэн байх ёстой шүү дээ !

Олон улсын тэмцээн!

img_1016

Эхний тоглолтын дараа, хоёр дахь тоглолтыг ялгаагүй хоёр дахин бага тоогоор ялагдаж эхэллээ. Запасанд зогсож буй охид талбай дээр байгаа охиддоо юу хийхийг заасан маягаар хашгирч байсан нь, сэтгэл оюун санаагаа төвөлрүүлэх ёстой тоглогчдод саад болж байсан нь ойлгомжтой. Бусад улсуудын багуудын тоглолтыг харж байхад, ард байтугай дасгалжуулагч нь элдвээр зааварлахаас зайлсхийж, багийн дотор биээ даасан тоглолт бүрэлдэхийг хүсэж байлаа. Завсарлагаар эсрэг багийханд заалны нэг талааас нөгөө талруу хагас гүйлт хийж, биэнийхээ халаалтыг бууруулахгүйг зохион байгуулттай хийж байлаа.

Манай бага зогсолтоо авсны дараахан Испаний бага Испани хэлээрээ Трэсс, досс гэх мэтчилэн ямар нэгэн кодыг хэлээд байрлаа сольж буй харагдлаа. Монгол хэл мэддэгийн хувьд манайханд хоорондоо шинэ нөхцөл байдалд тохирсон шинчлэл биэ дааж хийж чаадхааргүй байлаа.

Сайн дарга гэдэг бол гэртээ суугаад тайван юмаа бодож байхад, ажил нь өөрөө явж байдаг хүнийг хэлнэ. Лидэр хэт их нөлөөг гишүүддээ тулгахаар, гишүүн бүр нь биээ дааж шийдвэр гаргах, алдаанаасаа айснаас болж шуурхай арга хэмжээ авах санаачлагаасаа татгалздаг юм.

Яг ийм байдал минь өмнө байлаа. Бизнэс, улс төр, спорт гэдэг нэг л дүрэмтэй байдаг юм байна гэдгийг энэ өдөр ойлголоо. Учир нь бүх дүрмүүд хүмүүсийг зохион байгуулахад оршдог тул. Манай багийнхан тоглогчоо заримдаа сольхдоо заал аваад хоорондоо тоглодог шиг, ямарч мэдэгдэлгүй хийж байгаа ч анзаарагдсан. Шүүгч нар Монголчууд анх орж байгааг ойлгоод тоогоогүй байж магад.

Багийн дасгалжуулагч нь Солонгос хүн байсан бөгөөд шийдвэр гаргах, санаа оноогоо тоглогч охидуудад хэлэх нь төвөгтэй байгаа нь харагдаж байлаа. Гэхдээ дэлхийн түүхэнд үндэсний багаа гадны мэрэгшсэн хүнээр дасгалжуулах тохиолдол элбэг байдаг.

img_1018

Монголынхоо багаа дэмжих гэж холийн холоос ирсэн миний хувьд бага зэрэг гутарч эхэллээ.
Би учиргүй спорт сонирхдоггүй бөгөөд, амьдралдаа анх удаа далбаагаа барьж Монголынхоо багийг дэмжиж байгаа нь энэ байлаа.

Манай багийн сул байдал, бэлтгэлгүй зохион байгуулагдаж амжаагүйг харад гутрах сэтгэл ч төрлөө. Харин сүүлд олж мэдснээр ФИСУ буюу олон улсын оюутны спортын наадамд анх удаа орж байгаа нь энэ байсан гэдгийг мэдээд, сул байсныг ойлголоо. Тоглож буй хоёр бага нуруу чацуу байсан ч, уг арга хэмжээнд оролцож байсан туршлага цаг хугацаагаараа хамаагүй өөр байлаа.

Тоглолт бараг тэмцэлгүйгээр ялагдсан гэж нэрлэж болохоор . Хоёр багийн хоорондын чанрын ялгаа хэтэрхий их юм.
Facebook дахь өөрийн нүүрэндээ – Монголчууд өнөөдөр Испаничуудад ялагдлаа, учир нь Монголд волэйбол, хол бөмбөг, гимнастик гэдэг спортууд хөгжөөгүй тул ! гэсэн тайлбар бичлээ. Испаний багт ч баяр хүргэлээ.

Дэлхийг тойрч аялж байхдаа нэгэн анзаарсан зүйл нь Спорт нь хүмүүс болон нийгэмд үзүүлдэг хүч юм.
Ялангуяа багийн спорт нь хүмүүсийг хооронд нь нэгтгэж, биэ биэнээ хүндлэх, хүлээн зөвшөөрөх, өөрийн амбьцаа ялалтын төлөө мартах, багаар ажиллаж сурах гэсэн сэтгэлзүйн сургууль болдог юм байна.
Монголд өнөөгийн байдлаар зөвхөн ганцаарчинсан спорт хөгжөөд байгаа нь бидний хоорондоо эвлэлдэн нэгдэж, нэг санааны төлөө нэг чиглэлд явах чадвар муугийнх юм !

img_1051

Маргааш нь Испаний багийн дасгалжуулагчтай гадаа санаандгүй таарахдаа, өөрийгөө танилцуулаад Монголын багийн талаар асуусан юм.
Мэдээж яг бодож байсан зүйлийнхээ талаар хэлээгүй ч Монголчууд эхний бөмбөг хүлээж авах чадвар байхгүй байна ! гэсэн юм.
Бид анх удаа волэйболийн бага бүрдүүлээд Унивэрсиадад орж байгаа тул ойлгох байх ! гэсэн тайлбарыг хүлээж авлаа. Манай дасгалжуулагч Монгол биш Солонгос хүн гэдгийг мэдэж байсан уу үгүй юу – Танай багийн тоглолтын стил Азийн Япон Солонгостой төстэй байсан, бид хааяа өөрсдөө жоохон сандарсан шүү| ! гэсэн Испаний дасгалжуулагч товч тайлбар хэлээд явсан юм.

Өнөөдрийн баян ходоод, Маргаашийн түрүү магнай гэж үгийг түүнд хэлээд.Өнөөдөр манай бага ялагдсан нь зөв ч байж магад, бидэнд туршлага дадлага хэрэгтэй байна. Эхний удаа ч, сүүлд илүү хүчтэй болноо! гэж салах ёс гүйцэтгэсэн юм.

Спорт гэдэг бол юуны түрүүнд DISTSIPLIN дэг журам, манай спорт төдийгүй нийгмийн өдөр тутамд энэ чанар байхгүй байгаа тул нийгмийн бүх салбар дахь ажил хэрэг унж, амжилтанд хүрэхгүй байгаа болов уу.

Испаний багийн урианаас авахуулаад сурах зүйл их байгаа санагдсан.
Спортоороо дагнасан улсууд байнга өөрийн видэо опэратортой байгаа харагдсан, тоглолтын бичлэгээ үзэж, ямар тоглогч юун дээр алдаж буйг дараагийн тэмцээн хүртэл засахын тулд, бас эсрэг талын тоглолтын тактикийг судлах гэж.

Мэдээж бидэнд ийм хүн байгаагүй (No Money No Honey), тэгэхээр дараагийн тоглолтонд бүхнийг шинээр эхлэх, алдах хэрэг гарах болов уу.
Манай оюутны волэйболын баг өнөөдөр анх удаа олон улсын тэмцээнд орж байгаа тул ялагдах нь байж болох зүйл, гагцхүү дараагийн удаа ялахын тулд юу хийвэл зөв вэ ? гэдэг дээрээ маш нарийн бодлоготой ажил хийх нь зүйтэй юм. Уламжлалт тогтвортой бодлого үгүйлэгдэж байна.

Анх энэ арга хэмжээнд оролцон бүх хүмүүс өөрийн гэсэн тайлангаа бичиж, Унивэрсиада тэмцээний дараагийн Монголын багд сургамж, хийвэл зөв гэсэн санаануудаа үлдээгээсээ гэж хүсэж байна. Энэ санаа нь зөвхөн тоглолтын тухай биш, анх онгоцноос буугаад ямар бэрхшээлүүд гарсан мөчөөс эхлүүлэх ёстой юм.
Нэг алдаагаа дахин давтдаг хүн нэг бол тэнэг, нэг бол алдаанаасаа суралцдаггүй.

img_1028

Талархал.
Монголчууд 1977 оноос энэ байгуулгийн гишүүн болсон ч анх удаа оюутны Волэйболийн багаа илгээх боломж гарсанд хэд хэдэн хүнд хувиасаа болон уншигчдынхаа өмнөөс талархснаа илэрхийлмээр байна. Энэ бидний амжилтанд хүрэх эхний шат байж ч магад шүүдээ !

Монголын Голомт банкны захирал нь Баясгалан нь ФИСУ гэдэг Унивэрсиадаг зохион байгуулдаг байгуулгад том албан тушаал гүйцэтгэдэг юм байна. Дэлхийн шилдэг оюутны 16 волэйболын багт Монголын шинковууд орох нь ойрын хэдэн жилдээ бүтэхээргүй ажил боловч энэ хүний ачаар бид энэ наадамд оролцож, Монголынхоо далбаанд салхи хүргэсэн юм.

Танд баярлалаа.

img_1316

Бас дараагийн талархлаа Манай багийг дасгалжуулсан, ивээн тэтгэсэн хоёр хүнд дэвшүүлмээр байна.
Солонгос улсын иргэн Чанг Жи Хонг, Жунг Ёнг ха та хоёр Монголын оюутны анхны волэйболын багийг дэлхийн том арга хэмжээнд оролцуулахад бэлтгэх болон санхүүжүүлэх ажлыг даасанд хувиасаа болон уг ажлыг тань сайшааж буй Монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.

Би Солонгос хэлний мэдлэгэгүйгээс энэ хоёр хүнтэй тухтай уулзаж чадаагүй ч, явахынхаа өмнө өрөөнд нь тусгайлан орж уулзахдаа- Монголын багийг энэ талбайд гаргасанд баярлалаа ! гэдгийг биэчлэн дэвшүүлсэн юм.
Монголд Солонгосын болон гадаадын олон байгуулгууд үйл ажилгаагааа явуулдаг.
Бизнэс уул уурхай шашин гээд. Тухайн хоёр хүн яг ямар салбарт ажилладгийг нь би сайн мэдэж амжаагүй ч Монголн нэрийг гаргъя, Монголын спортыг хөгжүүлье гэсэн сэтгэл ажлыг нь хүндэлж, толгойгоо бүхийлгэх нь миний үүрэг байсан юм.

Өөрсдийгөө Монгол гэж нүүр бардам ярьж, Монголын нийгэм дээр хөрөнгөжиж буй олон компаниуд энэ хүмүүсийг хараад ичих ёстой болов уу ! үндэснийхээ багийг дэлхийд хоёрт ордог том спортын арга хэмжээнд дэмжих, туслах хамтран ажиллах санаачлага сэтгэл байгаагүй дээ !
Монголын компаниудын нийгмийн хариуцлагийн дүнг ийм арга хэмжээнүүдээс л харж болдог юм. Өөрийнхөө нэрийг сурталчи

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

sain yabj bna uu6 bi chinii bichsen temdegleluudigg unshaad mash olon udaa samsai shagsa=hirch blaa

baigal wrote on 2009/07/08 - 17:58
#2

Sainuu? anh gereese garsnaas hoish uzel bodol, alivaa ymiig harah untsug hurtel mundag bolson bn. uhaantai, zorigtoi zaluu mini uragshaa. eruul enhiig husii. take care. zorigtoi bgaarai.

zochin wrote on 2009/07/08 - 20:23
#3

manai bag hojigdsond baga zereg gonsoij l bn.gevch ym negere duusdaggui darachin temtsen togloltudad amjilt gargah bizee.
golomtin zahiral baysgalan shd.bayarsaihan bish.zurgan deer baysgalan haragdaj ble.umnu n beejingin olymp-d mongolinxo tamirchidtai yavj baisan.
chi facebook deere yagaad mongold voleibol,hul bumbug gymnastikin sportud hugjugui tul! gej bichij bgan.olon ulsad deeguur bish ch gesen mongoldo bol todorhoi hemjeger hugjil baisan sportud gej boddog.mongold uusch hugjsun tuuh zamnal tsag hugatsag tuulsan l bga.tehed chi hugjugui ged mun amarhan dugnelt hiichij bnaa.chi uuru sudalsan bolod ingej helegui bailgui.za za ug oldoj uher holdloo…

buya wrote on 2009/07/09 - 00:59
#4

chamtai adilhan bodoltoi hun bga shuu Amai!. odoo harin biden shig bodoltoi mongol hun olon boloosoi, ih bgasai gj husej ba.
amjilt :D

bond wrote on 2009/07/09 - 07:02
#5

<<<<<<<<<<>>>>>>>>>

3 MPixal GEHED TANI SITEDAA TAVIJ BGAA ZURGUUD IH SAIN SHUU

ЦООМОО wrote on 2009/07/09 - 07:16
#6

hey ispani bag chn tgj yarih iin bol delhiin ehnii shildeg 5 bagiin neg shuudee .manai ulsiin bags azi daa ehni shilged 8daa orj chaddag ghdee (ungursun Doha iin naadmaar delhiid deegyr ortloo udii bn doo ter boltol guumu ih mungu ,teswer tewcheer,beltgel heregte bhaa….bagiin sport hugjihed sain dasgaljuulagch,bas sain iween tetgegch hamgiin chuhal ……

nomin wrote on 2009/07/11 - 02:31
#7

volibolsiin temtseen uzej demjine gedeg shuud setgel sanaagaaral unahiin nemer. medial abah shanstai tiim temtseenii uzej balshiglah heregtei. voliboliin ohiduud chamaig demjij baigaag haraad gaihna. gaihaj baigaag chi haraad gaihna. oodoosool gaihna. volboliin huuhnuud ondor, goyo bieiin hogjiltei baidgiin hundiin orgolt choloot judoo gedeg shig bulchin shormos ni zangirahgui. magadgui iim shaltgaanaas bolj demjih gej ochson yumdaa gej ochuuhen minii tolgoid orj irj baihiin. er ni bol naadam surbaljlah bol gol zorilgo bish yum shig sanagdlaa. hogjimiin EXIT bolon volibol 2 iig uzsenees. judo goor medial absaniig, busad sportiin talaar, heden tsengeldeh baigaag. yamar torol ordog geed ogt bicheegui zeregees hiisen dugnelt shuu. voliboliin temtseeruu yablaa geseniig unshaad bi netees alban yosnii sitiig olood hen hen gedeg tamirchin baigaag hen dasgaljuulj baigaag heden onoogoor hojigdsoniig medchihsen. getel ochood gadaad hun yum shig bna gej bichsen baihiig haraad gaibah. Yagal Mongol surbalchlagchid shig. yu surbaljilah gej baigaa hentei uulzah gej baigaa sudalgui haranhui ochij gurildag shig.

hohtolbo wrote on 2009/07/13 - 06:59
#8

Khoorkhon toim bichjee. He he, zurgiin apparataasaa ichsen gedgiig unshaad jaahan ineelee. 3 pixeliin camera chin yu ch bolokhgui l dee. Gekhdee chi gaigui zurag avdag yum baina lee.

belgrade wrote on 2009/07/15 - 04:01
#9

za yahaw de hojigdool biz. hojigdson ch gesen ene amjilt shv. ene bag delhiin shildeg baguudtai ingej togloh gej yamar ih hodolmorloj, yamar ih hols hvchee ursgasniig medeh vv. delhiin shildegvvdtei toglood yawj bna geheer baharhmaar biz dee. amniihaa zorgoor soliorhoo boli

azaa wrote on 2009/07/23 - 05:00
#10

hi ene temtseenii tuhai bol heleh vg algoo bi ene bagt beltgel hiideg bsan manai das solongos hvn gehdee ih sursan. manai ene bag zvvn aziin awargar hvrel awsan ym shvv herwee bi ene temtseend ywj chadsan bol taniig haraad mash ih bayarlah bsan bas zondoo ih ym asuuj yriltsah bsan shvv tanii altan shar zam olziitei baig

nainaa wrote on 2009/12/07 - 15:44
#11

mgl ohiduud taniig taniagvi n haramsaltai l bn. mgl hvn ingeed delhii toirood ywhj bgaa gej ed nar medehgvi bhoo. tanid amjilt hvsiii

nainaa wrote on 2010/02/04 - 16:31
Both comments and pings are currently closed.