ub2009

2009 оны7 сарын 4 ний өдөр. Серби улсын Бэлград хот.

Сербийн нийслэл Бэлград хотыг хоёрдохоо дайллаа.
Энэ удаа дэлхийн шилдэг 5 хөгжмийн наадмын нэг болох EXIT ийг үзэхээс гадна, Дэлхийн оюутны спортын их наадам УНИВЭРСАД ын тухай өөрийн тэмдэглэлээ бичиж эхлэхээр шийдлээ.

Дурсамжаас…
Хэдийгээр өнөөгийн шинэ үэийн Монголын залуус амьдарч үзээгүй Социальзмын үэийг муулж байгаа ч, тухайн үэд сайхан гэх зүйл үнэхээр их байсан юм шүү !
Хүмүүсийн хүн чанар, нөхрийн чанарын талаар ахмад үеэсээ асуувал зүүгээр санагдаж байна.

Лавтай 50 хан жилд өнөөгийн УБ хотыг байгуулж, 100 хувь бичиг үсэг тайлуулж, хүн амынхаа анхны хэрэгцээ болох хүнсний хангамжийг давуулан биэлүүлж, эрүүл мэнд спортын их амжилтуудыг нийтээрээ хийж байсан юм. Айл өрх, Хөршүүд гэдэг бол маш чухал нийгмийн тогтолцоо байсан, биэ биэндээ тусалдаг, баяр хөөрөө хуваалцдаг, зарим ахан дүүсээс илүү дотны харилцаа тогтоодог байсан юм. Бага байхад манай сайн хөрш талийгаач Бямбажав ахынх миний гэрээс дутхааргүй дотны байсан. Аав Ээж ажилтай завгүй үэдээ тэднийд ах бид хоёрыг даатгадаг, хүүхдүүдтэй нь эгч дүүс шиг тоглож нааддаг. Хааяа хоол ундаа нэг тогоонд хийдэг гээд л… Би талийгаач ахынд орох маш дуртай байсан, гэрийн үүдээ ч цоожилдоггүй. Бямбажав ах тухайн үэд яг ямар албан тушаал эрхэлдэг байснийг санахгүй байна, Гэхдээ гэрийн ханаар дүүрэн спортын одон мэдалиуд өлгөөстэй, дэлхийн улс орнуудын дурсгалын зүйлсийг сэрвантандаа өрөөстэй байдагсан.

Жирийн айлаас шал өөр орчинд орж байсан тул би дуртай байсан байж магад. Тухайн үэд дэлхийг тойрох тухай бодлууд анх биэ болж байсан ч байж магад. Ханаараа дүүрэн өлгөсөн тус мэдалиудын учрийг хүүхдүүдээс нь асуудаг, хааяа тэрээр бас ярьж өгдөг байсан санагдана. Тухайн үэд анх удаа дэлхийн оюутны олимпиад гэж сонсож, олон орны залуус хамтдаа зургаа авхуулсныг хараад – ийм арга хэмжээнд явж үзэх юмсан. гэсэн бодол ч төрж байсан.

УНИВЭРСИАД.. Унивэрсиад гэдэг гарчгийг сүүлийн хэд хоног манай сонин хэвлүүдээр харагддаг болсон байна, Гэхдээ яг ямар учиртай наадам юм болоо ? гэж асууж буй хүн хэр их болоо ? Уг наадмын ач хоолбогдол, цар хүрээг тухайн гарчиг бичлэгүүдээс олж харах хэцүү санагдсан тул ийнхүү өөрийн бодлоо бичихээр шийдлээ. Унивэрсиад гэдэг нь УНИВЭРСИТЫ (Их Сургууль) Олимпиад гэсэн хоёр үгний нийлбэр юм. Хэдийгээр анх Францчууд 20-иод оны үэд Оюутны Спортын тэмцээн хэлбэрээр хийж эхэлж байсан ч, 1957 онд ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫН СПОРТЫН ХОЛБОО (ФИСУ) Олон Улсын Оюутны Спортын Наадам нэрээр зохион байгуулж, улмаар 1959 онд УНИВЭРСИАД гэдэг нэртэй болсон юм. Тухайн үэд Дэлхийн Хоёрдугаар дайн дуусч, энх тайван эв нэгдлийг бэлэгшээсэн олон төрлийн байгуулгууд, үйл ажиллгаанууд эхэлсэн бөгөөд тэдгээрийн дотроос дэлхийн хэмжээний байр суурь эзэлсэн нь энэ наадам юм. 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг, Зуны, Өвлийн гэсэн ангилалтай энэхүү наадам нь Дэлхийн Олимпийн авраг шалгаруулах наадмын дараа ордог спортын том арга хэмжээ юм. 1973 оноос Монгол улс анх удаа энэ арга хэмжээнд оролцсон бөгөөд 77 онд уг байгуулгийн гишүүн болсон юм.

УНИВЭРСИАД 2009. Серби улс Бэлград… Одоогоос хэдэн сарын өмнө аяллынхаа 58 дахь улс Сербийг дайлаад явж байхдаа, энд бэлтгэгдэж буй Унивэрсиад наадамд буцаж ирэх тухай бодохгүй байлаа. Маш өндөр өртгөөр Оюутны БЭЛЛЭ ВИЛЛЭ гэдэг цогцолбор ч ашиглагдах гэж буйг Хүмүүс ярьж байсан юм. Буцахгүй гэсэн зарчмын дагуу замдаа гарлаа. Харин Монголын мэдээлэл уншиж байхдаа Монголынхоо спортын багууд энд ирж оролцохыг сонсоод ялтачгүй ганцаараа ч болов дэмжлэг үзүүлж, дэлхийг тойрч буй тугандаа салхи оруулж, өөрийн харсан зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэн юм. Спорт гэдэг бол юуны түрүүнд эрүүл мэнд, чадал авьяасын илрэл юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, саруул ухааныг хөгжүүлэхийг зорьсон улс бүр Спортын хөгжил, эрүүл мэндийн байдалд анхаарч, төрөөс цогц бодлогоор зохицуулдаг билээ. Монгол улс 90 оны хувьсгал хүртэл Спорт, эрүүл мэндийн салбартаа маш их анхаарч, ард иргэдийнхээ дунд спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулттай явуулж, улмаар эрүүл мэндийн аюулгүй байдлын бодлогийг давхар гүйцэтгэж байсан юм. Өнөөгийнх шиг эмнэлэг эргүүлсэн олон иргэдтэй байгаагүй санагдана. 10 хороололд баригдаж байгаад зогсож, улмаар спорт бус зугаа цэнгэлийн газар, орон сууц болсон тэрхүү барилгууд нь манай ирээдүйн спорт, эрүүл мэндийн чийрэгжилтэд хүчтэй дэмжлэг болохоор төлөвлөгдөж байсан юм. Харамсалтай…

Амиа боддог, улсын бодлогийн түвшинд сэтгэж чаддагүй Хүмүүсийг удирдлагтай залснаас болж сүүлийн 20 жил ямар их муу үр дүн гарч буйг нийгмийн, амьдралын салбар бүрт харж болох юм. Спорт нь эрүүл мэндийг сайжруулхаас гадна, тухайн хүний өөрийгөө дайчлах, багаар ажиллах туршлагуудыг давхар биэ болгодог тул, өндөр хөгжилтэй орнуудад тухайн хүний спортын ямар төрөлд хүчээ үздгээс хамаарч ажлын байрыг нь олгодог юм. Монголд биэ болоод байгаа гол бэрхшээл нь Спорт болон соёл урлагийг зөвхөн мэргэжлийн Хүмүүс л хийж болно ! гэсэн буруу ойлголтыг нийгэмд суулгаснаас болж бусад Хүмүүсд огт хамааралгүй мэт сэтгэгдэл төрүүлсээр байна. Спорт, урлагийн чадвар авьяас нь жирийн хүн бүрт хөгжсөн байх ёстой ! Монгол оронд жилийн өмнө болсон иргэний дайны тухай хэлэлцэж байх үэд Серби улсын нийслэл Бэлград хотноо Дэлхийн Оюуны Спортын Унивэрсиад наадам эхэлсэн. Спорт, Соёл урлаг нь ямарваа нэгэн үндэстний, улс орноороо бахархах, биэ биэнтэйгээ нэгдэх тэрхүү сэтгэгдлийг төрүүлдэг тул өндөр хөгжилтэй улсууд спортын төрлүүдийг нэмэгдүүлж, хөгжүүлэх нь үндэсний тэргүүний бодлогт хамрагддаг юм. Олон улсын Спортын наадам гэдэг бол цусгүй дайн гэж хэлж болно. Ялагчийг хүлээн зөвшөөрч, тухайн улсыг дээдэлж хүндэлдэг уламжлал хүн төрлөхтөнд тогтоод удаж байна. -Сумод Монголчууд хамгийн чадалтай нь ! гэж бахрахдаг хүн олон. Гэтэл дэлхийн хэмжээний оюутан залуусын дунд эх орон, нутаг нэгтнүүдийнхээ амжилт хөдөлмөрт бахархах тийм чухал ажлыг бид яагаад анзаарахгүй байна аа ?

6 сарын 26 наас манай Волиболын бага 77 оноос хойш сүүлийн 32 жилд анх удаа энэ наадамд оролцохоор явж байгааг би олж уншаад маш их баярласан. Монголчууд 2009 оны 7 сарын 1 нээс 12 ны хооронд болж буй уг наадамд 37 хүнийг зохион байгуулж илгээж байгаад би урамшсан. Мавритан улсад – Хөөе Монголоо ! танай Жудогийнхан үнэхээр хүчтэй юм байна лээ шүү ! гэж гадныхнаар хэлүүлэх ямар сайхан байсныг би өөрийн биэрээ мэдэрсэн тул. Дэлхийн 145 орны 9000 гаруй оюутан, ирээдүйн тухайн улс орны спортын аваргуудыг цугуулсан ийм том арга хэмжээнд Монголын төр засаг, Эрүүл мэндийн болон спорт хариуцсан албан тушаалтнууд, Халим агнуурт анхаардаг Олимпийн хороо бодит туслалцаа үзүүлж чадаагүйг би өнөөдөр сонсоод үнэхээр гутарсан. Ийм том наадамд Монголынхоо далбайг намируулж, өөрийн биэ хүчээрээ улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах гэж буй эдгээр оюутан залуусыг хичнээн хүн дэмжиж, ядахнаа холын замд гаргаж өгсөн болоо ? Өрөвдөлтэй байдал байсан болов уу гэж бодогдож байна. Уг арга хэмжээнд бэлдэх үеэс эхэлж, эцэс хүртэл нь ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэрнээ алдаанд нь дарамталж, амжилтыг нь хуваах хүсэлтэй байдаг Хүмүүс одоо бодох цаг ирсэн болов уу. Хоёр жилийн өмнө болсон уг наадамд алт, мөнгө авчирсан залуусыг олон нийтэд таниулж, бусдад үлгэр жишээ болгох ажлыг хэн нэг нь хийж байна уу ?

Тайлбар. Францын багийн туслах өрөө. Эмч массаж чинь, массажны ор, тэгээд бүх мэдээллийн сантай хамт ирсэн байна. Өндөр хөгжилтэй гэх орнууд зөвхөн мөнгө баялгаараа тийм нэр зүйдэггүй юм байна, хүний эрх, нийгмийн хариуцлага гэдэг зүйл маш дээгүүр тавигддаг юм байна. Нийгэмд үйлчилгээ үзүүлж түүнээс ашиг олж буй ямарч байгууллага, тухайн байгууллагийн хөрөнгө оруулагчиддаа тайлагнхаас илүү тухайн нийгэмдээ олсон ашигаараа хийж буй сайн үйлсээрээ бас тайлагндаг юм байна. Соёл урлаг, Спорт, Боловсрол гээд нийгмийн оюунлаг эрүүл мэндийн салбарыг дэмждэг ашгийн төлөөх байгууллагийн нэр хүнд , үйл ажиллагаа нь сайжирдаг жишээнүүд бишгүй байна. МОНГОЛД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ! гэсэн үүргийг ухамсарлан ойлгодог ашгийн төлөөх байгууллага байна уу ? Эсвэл нийгмээ зөвхөн мөлжиж баяжиж байвал болоо гэсэн бүдүүлэг бодолтойгоо үлдэв үү ? Уг арга хэмжээнд оролцож буй бусад улсын баг, төлөөлөгчдөөс бэлтгэлийн талаар асуух үэд, спортын яам, засгийн газар Олимпийн хороодоос гадна хувийн бизнэсийн салбарууд анхаарлаа тавьж санхүү болон бусад бүх төрлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн байсан юм. Монголчуудын НААДАМд ямар их ивээн тэтгэгч туслалцаа бүрэлддэг билээ, тэгвэл дэлхий дахин аа Монгол нэр, Монгол далбаа намирах гэж буй уг арга хэмжээг зөвхөн Монголын оюутны спортын холбооны нуур нь дээр тохсонд иргэн бүр шүүмжлэлтэй хандаж, дараа дараагийн арга хэмжээнүүдэд анхаарлаа хандуулах ёстой билээ.

Сэтгүүлч… Би хэдийгээр Их Сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж, тус мэргэжлээрээ дадлага хийж байгаагүй ч өөрийн бичлэгүүдээр бодож санаж явдаг зүйлүүдээ бусадтай хуваалцахыг хичээдэг билээ. Өдөр бүр хэл соёл, хөрөнгө мөнгө дасан зохицохын бэрхшээлийн хажуугаар бичсэн тэмдэглийн үг үсгийн болон найруулга зүйн алдааг бус хэлж буй өгүүлбэрийн утгийг уншигчид ойлгож авахаасаа гэж би хүсдэг билээ. Намайг бодлоо бусдад тулгадаг ! гэсэн шүүмжлэл их хүлээн авдаг. Миний блог үндэсний ТВ-ээр өглөө босохоос шөнө хүртэл явдаг нэвтрүүлэг биш, Хичээл дээр заавал цээжил, үгүй бол хөөнө ! гэж тулгасан даалгавар биш. www.amai.mn гэж сайн дураараа орж, миний бодож буй зүйл таныхаас хэр өөр байна, хэр адил байна ? гэж дүгнүүлэх зориулттай миний оюуны сайн дурын ажил юм. Юмыг би тэр болгон нарын судалж амжихгүй л байна, заримдаа бүрэн дуусгаад блог дээрээ тавьх зав, интэрнэт ч олдохгүй юм. Гэхдээ өнөөдөртөө бичсэн 500 гаруй тэмдэглэл дотроос ядахнаа нэг нь ч болов танд юм бодогдуулсан бол, миний зорилго үүрэг биэлж байна гэж би итгэх болно. Хүний нутагт ажил амжуулах байтугай амьдралаа авч явах ямар хэцүү байдгийг сүүлийн 20 жилд олон Монголчууд ойлгосон байх, гэтэл бух бэрхшээлүүдийг туулж, амьдралаа авч явахын хажуугаар бусдад хэрэгтэй байж болох мэдээлэл цуглуулна гэдэг тийм амар биш шүү !

- Чи Унивэрсиадаг сурвалжлах албан ёсны үнэмлэх хаанаасаа олж авсан юм ? гэж Монголын багийн хүн асуух үэд, юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байлаа. Олон улсын ийм арга хэмжээний албан ёсны үнэмлэх миний дэлхийг тойрсон аяллын НҮБ-ийн сурвалжлага хийх зөвшөөрлийн дараа орох хоёр дахь албан бичиг болж байгаа юм. Тийм ч амар байгаагүй шүү ! Ганцаараа явж сурч байна, амьдарч сурч байна, ажлыг ч гүйцэтгэж сурч байна. Манай сэтгүүлчдийн холбоо хэзээ нэгэн цагт 26 тай Монгол залуу ганцаараа дайны цэг, байгаль дэлхийн, улс орнуудын талаархи тэмдэглүүдийг уншаад санал бодлоо хэлэх болов уу. Буцаад… Хүний нутагт ганцаараа удаан явахад яалтачгүй нутаг нэгтнүүдээ санаж, тэдэнрүү тэмүүлэх сэтгэл төрдөг юм байна. Уг наадмын ажлыг өөрийн тэмдэглэлдээ бичих зуураа төрлөх хэлээрээ ярьхын сайхныг мэдэрч байна. Дараагийн тэмдэглэлдээ уг арга хэмжээ, манай багийн талаар бичлэгээ үргэлжлүүлэх бодолтой байна.

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

amai chi odo 7sarin 1ni uimeen samuunig irgenii dain gej helehe boli l do.ymar dain bolson ymu?!! helle helle gehed arai ch de.chi bas tegj bgad humusin helsnig tusgaj avahda taaru bn u ugui yu aan?!

buya wrote on 2009/07/07 - 04:17
#2

Chi neeree amjuulah yumaa, survaljlah erh hurtel avchdag,
Mongoliinhoo bagiig demjeed sain survaljlaga hiigeerei gej yuruuy doo
and mini…

meteorite wrote on 2009/07/07 - 06:30
#3

Harin Mongoliinhoo bagiig dalbaagaa barin garah ued amaa angaaj, yu bolj buig oilgohgui, gaihlaa.

Mongol uls Mongol tumen, Mongol undesten unuug hurtel orshin togtnoson shaltgaan n hajuu, hursh ulsuudtai uusalgui unesniihee soyol yos zanshliig hamgaalj baisan yavdal yum.

ДЭЭРХ ӨГҮҮЛБЭРТ МИНИЙ СЭТГЭЛ МАШ ХӨДӨЛЛӨӨ.НЭЭРЭЭ Л ТИЙМ ШҮҮ ДУНДАД УЛСАД УУСААГҮЙ./БОДОХ Л ХЭРЭГТЭЙ…/

НЭЭРЭЭ. ШАР ӨНГИЙН ХУВЦАС ЯГ ЮУГ БЭЛЭГШЭЭЖ БАЙСАН ЮМ БОЛОО…

ДАРАА ОЛИМИПИЙН НЭЭЛТИЙН БИЧЛЭГИЙГ ЭРГҮҮЛЖ ҮЗНЭЭ.

ЦООМОО wrote on 2009/07/07 - 08:22
#4

Harin Mongoliinhoo bagiig dalbaagaa barin garah ued amaa angaaj, yu bolj buig oilgohgui, gaihlaa.

Mongol uls Mongol tumen, Mongol undesten unuug hurtel orshin togtnoson shaltgaan n hajuu, hursh ulsuudtai uusalgui unesniihee soyol yos zanshliig hamgaalj baisan yavdal yum.

ДЭЭРХ ӨГҮҮЛБЭРТ МИНИЙ СЭТГЭЛ МАШ ХӨДӨЛЛӨӨ.НЭЭРЭЭ Л ТИЙМ ШҮҮ ДУНДАД УЛСАД УУСААГҮЙ./БОДОХ Л ХЭРЭГТЭЙ…/

НЭЭРЭЭ. ШАР ӨНГИЙН ХУВЦАС ЯГ ЮУГ БЭЛЭГШЭЭЖ БАЙСАН ЮМ БОЛОО…

ДАРАА ОЛИМИПИЙН НЭЭЛТИЙН БИЧЛЭГИЙГ ЭРГҮҮЛЖ ҮЗНЭЭ.

ЦООМОО wrote on 2009/07/07 - 08:32
#5

bi uul ni garchiganas ni haraad voliboliin temtsenii talaar Mongoliin bagiin tuhai outanii naadamiin tuhai unshih baih gej bodson chin shal oor yum unshchihlaa yu bichih ni chinii erh gehdee chinii talaar gej bodloo.
Amaid amralt heregtei boljee. yagaad gebel suuliin ueiin niitluud chin gomdson, gomdolson, suragsan, zaasan zaabaralsan yum ih bichdeg bolson bna. joohon buhimdaltai baigaa yum boluu gedeg minii bodol. deer ni bas joohon uimraad baigaa yumuudaa. yanz buriin yumnuud ih holij bichsen bna. jishee ni outanii naadam gej ehelsenee 7 sariin negen dain baildaan beejingiin olimpo ene ter bolood yabchihlaa.
90 onoos omnoh ueiig ARDCHILSAN uzeltei zaluuchuud gazar dor ortol muulna getel ter ued mash ih ololt baisanii neg sport soyol urlagii hogjuulsen yabdagl gedegiig notlood bichsen bna.

hohtolbo wrote on 2009/07/07 - 19:20
#6

hubtsanii ongonii talaar bol ter hubtsasiig SUMO-giin eh abraga Dabagdorj ogson gesen. neg oroi ah duu 3 eeljilj yarial sportoo demjij bna hubtsas unegui belgelee geed baisan. tegehleer ongonii songoltiig ter 3 hiisen baih.
unegui ogchihloo gej TV oroi yarisan mortloo Margaash ni Sangiin yaman deer tatbaraas choloolj og nuu! dagalsan yabaa humuusiig ni MIAT-aar unegui nesgej ognuu gesen bichig ASA sangaas buyu DABAGDORJiin sangaas irsen baisan.
yagaad unegui niseh gej baigaan gesen chin Hubtsas garduulj ogoh gej Japanaas olon huntei irsen uchraas. yagaad tatbaraas choluuleh gej baigaan gej asuuhleer. Olimpod oroltsoh bag tamirchidiin hubtsas abch irsen bolhoor.
tegeed yag heden hun unegui nismeer baigaan gesehleer dagaldaj yabaaa humuus.
hedii her hubtsas tatbaraas choluuleh ni todorhoigui baina. dagaldaj yabaa humuus gedeg ni yag heden hun gedeg ni todorhoigui bna geed butsaasan chin uurlaad boon yum bolson gesen.
Mongolchuud ingej demjij baih shig bna. yag bodood uzbel MOngol uls ooroo hudaldaj absan hongolt edelsen Dabagdoriin beleg 2 yag adilhan bolood baigaan

hohtolbo wrote on 2009/07/07 - 19:30
#7

Sain uu aylal amjilttai biz dee. Goy niitlel bolson bn. Bi bolon nadtai adil olon mongol zaluus uuriin chin heregtei, shilgeg medeelelvvdiig awch baigaadaa bayartai baigaa gedegt itgeltei bn. Bi gadaadad baidag. Mongol geheer gantshan Chingis haan uu gej l meddeg, yahaw ydaj gadarlaj baigaa n sain ch bid uur zvileer delhii ertuntsud uursdiiguu ilvv taniulaasaa gej bodoh yum. Amaigiin heldegchilen urlag, sport bol hvmvvsiig negtgeh, busdad taniulah hamgiin tom heregsen baih gej bodoj bn. Tiimees zaluus bid uursduu joohon ch boltugaui mongoloo delhiin tawtsand hul niilvvlen alhahad huwi nemeree opuuliy.

Tuvsheekidd wrote on 2009/07/10 - 20:23
Both comments and pings are currently closed.