img_1011

2009 оны 7 сарын 4 ний өдөр 1 цаг 15 мин.

Сэрби улсын нийслэл Бэлград хотод ирлээ. Унивэрсиад 2009 гэдэг оюутны олон улсын наадам болж буй газар Монголынхоо багийг дэмжихээс гадна тэдгээрийн талаар өөрийнхөө тэмдэгллийг бичмээр санагдаж байна..

Одоохондоо Монголынхоо багтай уулзаж амжаагүй байгаа ч Уг Спортын олон улсын арга хэмжээг сурвалжлах эрхийн бичиг Прэсс пасстай боллоо.

Дэлхийг тойрч буй залуу, НҮБ-ийн Прэсс Пасс авч байсан хүнд зарим замууд хялбар нээгддэг болохыг анзаарлаа. Надад олгосон прэсс нь Сурвалжлах эрхээс гадна Фото зураг авах эрхыг бас давхар агуулсан тул, спорт тоглолтын газар нэвтэрч бодит байдалтай танилцах боломжтой боллоо. Маргаашнаас Монголын бага амьдарч буй бүсрүү нэвтрэх эрхийн бичгийг бөгөлсөн бөгөөд аюулгүйн алба зөвшөөрвөл тэнд бас зураг авъя гэж бодож байна. 76 онд болсон Гэрманы Мюнхений олимпийн тоглолтоос хойш ийнхүү аюулгүйн арга хэмжээ маш өндөрт тавигддаг болсон юм. Хотын Спортын арга хэмжээ болж буй газруудад цагдаа болон тусгай хамгаалтууд хаа сайгүй тавьсан байна. Манай Монголын спорт багийхан өөрийн сурвалжлагчтай ирсэн эсэхийг одоохондоо мэдээгүй байна. Гэхдээ Монголын нэр хүнд, Монголчуудад эх орны бахархалыг таниулах ийм чухал арга хэмжээнд улсын зардлаар сэтгүүлчид байнга явуулж байх нь чухал билээ. Одоогоос 2 цагийн дараа Монголын эмэгтэйчүүдийн волэйболын бага Испаний багтай тоглох гэж байгаа тул, тэнд очиж нутагт нэгтнүүдээ дэмжхээс гадна фото сурвалжлагаа хий гэж бодож байна. Хотоос нэлээд зайтай газар болж байгаа тул, олон үзэгч байх эсэх нь тодорхойгүй байна. За за. Замдаа гарлаа. Монголын бага ялах болтугай !

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

good job dude…

TTT wrote on 2009/07/05 - 17:13
#2

ok amjilt

zaya wrote on 2009/07/05 - 22:20
#3

woow U r the man. keep going

A wrote on 2009/07/06 - 09:57
#4

yragshalah zorilgoosoo hazain baij Universiade.d oroltsoj baigaa mongolchuudaa demjiheer ayalaliin chiglelee Serbia ruu erguulsend bayarlalaa.

Muruudulduu baigaa zuilee higeerei. Bid huleej baina.

shinee wrote on 2009/07/06 - 12:37
#5

АЛЬ БОЛОХ ЗУРАГ ИХ ОРУУЛААРАЙ. ТЭГЭЭД ВИДЕО БИЧЛЭГ ТАВЬЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ. ТАНЫ АЯЛАЛ ЯМАР БОДИТОЙГ ИЛҮҮ МЭДРЭХ БОЛНО Ш ДЭЭ.

ЦООМОО wrote on 2009/07/06 - 20:51
#6

sn ba shuu amjilt :D

bond wrote on 2009/07/06 - 22:51
#7

amai ayalaliinxaa ylsyydiig dygaarlaad gazriin zyrgaar marshyyrtaar xaryylaach jishee n gazriin zyrag deer OXY 1 gej bicheed ochson xotyydaa temdegleed. bolj ugvul b,san xygatsaagaa bichix xeregtei b,na. xyalbarshyylsan tanix temdeg gex yumyy daa

mo wrote on 2009/07/07 - 00:33
#8

Mongol zaluuchuuddaa amjilt husiy bas chinii aylald ch bas amjilt husiy

Kc wrote on 2009/07/07 - 01:03
#9

news.mn iin surwaljlagch naana chin ajillaj bgaa. Mongoloos oor surwaljlagch barag ochoogui bhaa. Herew huswel ID-g n ogii holboo togtoono biz

uka wrote on 2009/07/07 - 03:19
#10

mundag ajillaj bn shyy, mash taatai medee bn

seriyoz wrote on 2009/07/07 - 03:29
Both comments and pings are currently closed.