img_0388

2009 оны 6 сарын 30 ны өдөр, Монтенегро улсын нийслэл Подгорица хот.

Төрсөн өдрийн маргааш нь замдаа гарч нийслэл Подгорицад ирлээ.
Интернэтээр танилцсан Александр гэж залуугынд хоноод өглөө Албаны элчин сайдын яамруу ярилаа. 5 хоногийн өмнө виз хүсхэд татгалзсан бөгөөд, арай гэж гуйж бараг сөгдөж байж шахуу миний визний өргөдлийг авхуулахаар болсон юм. Утсаар ярина гэсэн хариуг 5 өдөр хүлээсэн бөгөөд энэ удаа хариу өгөөгүй тул шийдвэр яаралтай гаргах хэрэгтэй боллоо.

Хэд хоногийн өмнө би аялалынхаа нэгэн том шийдвэр гаргахад хүргэсэн юм.
2 сар гаруй өмнө 58 дахь Серб улсын Нови Сад гэдэг хотод байрлаж байхад хүн бүр энэ хотод болж өнгөрдөг EXIT гэдэг хөгжмийн наадмаар амьсгалж байсан юм. Уг наадам ны 2 сарын дараа буюу 7 сарын 9-12 ны хооронд болох байсан тул ийм удаан хугацаанд хүлээх боломжгүй гэж шийдсэн юм. Харин энэ удаа Балкан болон Европын хамгийн том хөгжмийн наадмуудын нэгийг үзэх боломж байхад холуур тойрох шалтгаан байна уу гэж бодлоо.

www.exitfest.org

Дурсамжаас…

Монголд байхдаа Электро хөгжмийг хөгжүүлэхийн тулд маш удаан хугацааны тууштай төлөвлөгөө зохиож, ДЖ нарыг нэгтгэж, Радио ТВ клубуудад электро хөгжим нэвтрүүлж, Монголын залуус Электро парты зохион байгуулах замаар Шинэ урсгалаа танилцуулах ажлыг маш амжилттайгаар өрнүүлсэн юм. Харамсалтай нь сайхан манай найз нар Монголын бараг бүх клубуудад Электро явж байна, чи яллаа! гэсэн мэдээ дуулгахад би баярлаагүй юм. Электро хөгжмийг Монголд нэвтрүүлэхийн ач холбогдол нь РОК ПОП ХИП ХОП гэсэн гуравхан стилийн дунд зууралдсан байсан залуусыг илүү өргөнөөр сэтгүүлэхийн тулд шинэ давалгааг нэвтрүүлсэн боловч, тэрхүү давалгаа нь бүгдийг хамарсан нь, манай залуусийн туулшрамтгай зантай холбоотой болвуу.

Бидэнд дэлхийн олон дуу хөгжим сонсож сурах мэдэрч эхлэх хэрэгтэй байна. JAZZ, REGGE, CHILL OUT, BALKAN FOLK, OPERA, CLASSIC гээд нэрлээд байвал дуусхааргүй хөгжим урлагийн ертөнц биднийг хүлээж байна.

Электро хөгжим бол хүний сэтгэлийн олон үеүүдийн нэгээхэн хэсэг!

Монголоосоо явах үедээ Электро урсгалыг нэвтрүүлэхээр бий болсон СА буюу Style Amai студигоо хааж, цүнхэндээ өөрийнхөө бүтээлүүдээс ч авалгүй хөгжмийн ертөнцийн хаалгийг хааж шинэ мэдрэмж шинэ амьдрал шинэ соёлын эрэлд гарсан юм.

Хааяа нэг ДЖ, Электро продуцеруудтай танилцаж үерхэж байхдаа тэдгээрийн хэрэглэж буй хөгжмийн төхөөрөмжүүдийг харахдаа ялтачгүй гунзгий амьсгалж буйгаа анзаарсан юм.
Дж төхөөрөмж, Программуудыг хая оролдох үедээ ялтачгүй дурсамжууд дундаа уусдаг юм.

Эдүүгээ 3 жил 8 сар гаруй болсоны дараа анх удаа Электро хөгжмийн том арга хэмжээг үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн бөгөөд EXIT гэдэг үгийг өдөр бүр давтаж эхэлсэн юм.
MOBY, the Prodigy, Sasha, John Digweed гэсэн нэрнүүд миний хуучны амьдралтай 4 хоногийн турш холбох болвуу гэж найдаж байна. саяхан санаандгүй Боб Синцларын тоглолтонд таараад, аялалын бэрхшээлүүдэд замхарсан амьдрал маань цэцэглэж буйг анзаарсан юм.

Эргээд тэмдэглэлдээ…
Өөрийн интернэтгүй тул Подгорица хотын ТОМБОЛА гэдэг барны wifi интернэтийг ашиглаж суунгаа яахаа шийвэрлэх хэрэг гарлаа. Миний тэмдэглэл бүр цаагуураа ямар нэг хэмжээгээр зардал байдаг бөгөөд 2 цаг гаруй суух үедээ СЕРБИ улсын Нови Сад хотруу хөдөлхүүр боллоо. Өмнө танилцаж байсан найзууддаа захиа бичээд, цүнхээ баглаад замд гарлаа.

Галт тэргээр явах 30 евро орчим, харин замын унаагаар явбал 20 евро орчим, гагцхүү цагийн хувьд хамаагүй их хугацаа зарцуулна гэдгийг мэдэж байлаа. гэхдээ – Адал явдал миний уриа!

img_0911

Халуун нарны доор, хотын захруу алхаж эхэллээ. Белград хотруу явдаг замаар нэлээд удаан алхасан бөгөөд, хажуугаар явж буй машинуудыг зогсоох гэж оролдсон боловч бүтээгүй юм.

Алхсан зогссон хугацаа нийтдээ 3 цаг гаруй байлаа. Хотоос зайдуу очсон байсан бөгөөд цаг аль хэдийнээ 5 болсон байлаа. Сүүлийн газраа нэлээд удаан зогсож байхдаа хажуугаар өнгөрч буй жолооч нарийн нүдийг олж харахийг хичээж байлаа.

img_0914

Энэ улсад хүмүүс замын унаанд дайгдаж буйг би харсан боловч, гадны хүнийг авах таал дээр тааруу гэсэн дүгнэлтийг би аль хэдийнээ хийсэн юм. Ерөнхийдөө эдийн засгийн бодол хүмүүсийн амьдралд маш том дарамт болсон тул, нэгэн чиглэлд яваа хүнийг хоромхон зуур зогсоод аваад явах сэтгэл гээгдэж эхэлсэн гэж хэлж болно. Үнэхээр тусч боловч ажилаар яарч яваа, эсвэл авч явах боломгүй байгаа үедээ жолооч гараараа дохидог бол энэ улсад энэ чанар үгүйлэгдэж байгаа нь анзаарагдсан юм.

Удаан зогссоны эцэст нэгэн сүүний үйлдвэрийн автуус зогсож муухан англи хэлээр хаа хүрэхийг асуулаа. Серби гэж хариулах үед хилээс 12 км зайнд оршдог Бело Полже гэдэг хотруу дөхүүлье гэлээ.

img_0916

Машинд нь суухдаа сурсан зангаарааа өөрийгөө танилцуулаад Монголиа гэж хэллээ.
- Аан Аттила, Чингис хаан ! гэж мэддэг ганц зүйлүүдээ хэллээ.
Аялаж байх явцдаа байнга энэ хоёр нэрийг сонсдог бөгөөд –Монголчууд анхны байгалийн дархан цаазат газрыг байгуулж байсан, Цаасан мөнгө, нэг хэлэнд 10 цагаан толгой зохиож байсан. Сүүлчийн нүүдэлчний соёл иргэншил, амьтаныг дуугаар уйлуулж хэр баргийн хүний хийж чаддагүй авиаг амаараа хийдэг гэсэн мэдээллүүдээ бид яагаад илүү түлхүү сурталчилж болдоггүй юм бээ ? гэсэн бодол төрж байлаа.

Ийнхүү бид замд гарах үед гадаа маш хүчтэй бороо орж эхэллээ. Аз болж энэ хүн хэдэн цаг зам дээр зогссоны эцэст борооны өмнө машиндаа аваад хил хүртэл явах болж байдаг.

img_0923

Би Монтенегро улсруу хойд зүгээс Босниа Хэрзэговиний хилээр орж ирсэн бол энэ удаа зүүн зүг Серби руу буцаж явж байлаа. Монтенегро улсад сар хагас байх хугацаандаа ихэнх газруудыг нь үзэж маш сайн судалж авсан гэж бодож байна.

Балканы дайн хуучны хүчирхэг Югослав улсыг задлах үед Серби Монтенегро хоёр хамтдаа байсан бөгөөд ноднин Монтенегро тустай гарч бие даасан улс болсон юм.
Иргэд нь өөрсдийгөө Сербүүд гэдэг боловч, улс тусгаар болох нь юуны түрүүнд Европийн холбоонд элсэж эдийн засгийн илүү дэмжлэг авахад орчиж байгаа гэж хүмүүс тайлбарлаж байсан юм. Европийн холбоог бид өөрсдийн нүдээр сайн судлаж хар хайрцагны бодлогийг нь нэвт харах хэрэгтэй байна..

img_0918

Уулын хавцлаар явж байсан дүрслэл үнэхээр үзэсгэлэнтэй, Уулын хаяагаар нарийхан зам гаргасан бөгөөд хоёр талаар тэнгэр тулсан ойт уулс, харин замаас доошоо гүн хавцал тэгээд ёроолд нь уулын гол. ТИТО гэж хуучны Югославын ерөнхийлөгчийг бүх үндэстэнгүүд хүндэж дээдэлдэг юм байна. Өнөөгийн задарсан бүх улсуудын зам тээвэр, үйлдвэрлэл боловсрол гэх зүйлүүд түүний ажилтай шууд холбоотой юм байна.

ТИТО гийн талаар судлаж бичсэн номыг Монголчууддаа орчуулж хүргэх юмсан, бидэнд эв нэгдэл зохион байгуулалт, бүтээн байгуулалтын талаар суралцах зүйл их байгаа болвуу.
Уулийн дундуур туулж буй түнелүүд ихэнх нь цементээр бүрээгүй байсан бөгөөд хааяа нурвал яанаа гэсэн бодолч толгойд орж ирж байлаа. Гэхдээ энэ зам үнэхээр үзэсгэлэнтэй заавал үзмээр зам гэж хэлмээр байна.

img_0928

Монтенегро буюу ХАР УУЛ гэсэн нэртэй энэ улсын ихэнх газар нутаг нь уулс байсан юм.
Хэдийгээр газрийн зураг дээр харахад маш жижиг юм шиг боловч 150 км газрыг бараг 2 цаг 30 минут явж байж тууллаа.

img_0930

Бело Полже хотод ирээд жолооч өөр зүг хөдөлсөн бөгөөд би тэндээс замаа дагаад алхаж гарлаа. Хоёр залуу 4 км газрын хотын төврүү хүргэж өгсөн бөгөөд цааш алхсаар түлшний станц дээр ирлээ. Цаг орой болж байсан бөгөөд хэрвээ харанхуй болох юм бол эндээ хонох газар хайх тухай ч бодлоо, шөнө дунд замын дагуу зогсож буй хүнийг авахгүйг би мэдэж байсан тул.

Миний явах зүгрүү олон машин өнгөрч байсан ч зогсьё гэсэн хүн ганц ч байсангүй, нэгэн дугуйтай залуу ирээд англиар надтай яриа өдлөө, эндээс 12 хон км зайг туулахийн тулд би энд удаж буйгаа хэлтэл тэрээр- Байж бай тэр миний таньдаг такси байна ! гээд дуудлаа. Би такси барих хүсэлгүй байсан ч тэрээр найзаасаа суугаад 2 еврогоор намайг хил дээр хүргэж өгөхөөр боллоо.

img_0934

2 евро төлж энэ замыг туулах нь хамаагүй ашигтай байсан, жолоочын хувьд бензины мөнгөө л олж авж байлаа. Тэрээр намайг хил дээр буулгаад буцлаа.

Жилийн өмнө нэг улс байсан энэ хоёр улсын хилийн байдлаас харилцааг нь судалмаар санагдлаа.

Алхаад хилийн байцааг ч дээр очтол хаа хамаагүй хүмүүс хүртэл миний бичиг баримтыг үзэх хүсэлтэй буйгаа хэлж байлаа.

-Монголиа ? гэж гайхаад дахин дахин гар дамжуулан шалгалаа.
Би Монтенегро улсын визийг нэг сараар авч байсан бөгөөд сүүлдээ сунгуулмаар санагдаад мэдэлгүй Гадаад хэргийн яаман дээр нь ортол маш дотноор хүлээн авч ямарч чирэгдэлгүй сунгаж өгч байсан юм.

Миний пасспортны хуудас бүрийн зай маш чухал тул, хаана тамга дарвал дээр гэдгийг нь зааж өгөөд тамгаа дарууллаа. Миний цүнхийг шалгах хүсэлтэй хүн байгаагүй нь үүгээр Үүргэвчтэй аялагчид гарч өнгөрдөг болвуу гэсэн бодолд хүргэлээ.

Цаашаа алхах гэтэл хажуугийн хүн – Хүүе Сербийн хил хуртэл 8 км шүүдээ ! гэлээ.

Монгол Дундад Улс, Монгол Орос улс хоёрын хооронд хүртэл арай 8 км байдггүй байхаа гэж бодогдлоо. Дөнгөж шалгалт өнгөрсөн машиныг гараа өргөж зогсоогоод Сербийн хил хүртэл хүргэж өгөхийг гуйлаа. Уул нь цаашаа дөхүүлж өгөхийг гуйя гэж бодож байсан ч МОНГОЛ ПАССПОРТ хил гарахад ямар их дарамт тулгардгийг мэддэг тул ийнхүү ганцаараа хилийн бэрхшээлийг даваад дараа нь замын унаанд дайгдахаар шийдлээ.

Харанхуйд энэхүү үзэсгэлэт уулын замаар явж байхдаа бүдэгхэн тусч буй гэрэл уулын хүрээг хэрхэн үзэсгэлэнтэй харагдуулж байгааг харж алмайрлаа.

Тун удалгүй WELCOME TO SERBIA гэсэн Серби Англи хил дээрх самбар харагдлаа.

img_0938

Яагаад ч юм Серби улсруу орохоор маш амаглан болдгийг анзаарсан юм.
Удалгүй хил дээр буй машинуудын араас миний машин зогсох үед би буугаад цүнхээ үүрч хилийн цэгрүү алхаж эхэллээ.
Ганцаараа алхаж буй залууг харсан хилийхэн миний пасспортыг авч хоорондоо дамжуулж эхэллээ.– ОО Монголиа ? Чингис Кхаан, Аттила гэдэг нөгөөл зүйлүүдийг хоорондоо ярилцаж эхэллээ.

Байлдаж, дээрэмдэж, эзлэн түрэмгийлж, алдаг үндэстэн гэж бахархаас өөр зүйлгүй мэт бид дуугүй байгаад дургүй хүрч байна. Миний аялалын нэг зорилго бол бас энэ юм. Монгол нүүдэлчин үндэстний соёл урлаг гүн ухааны гайхамшгийг хүмүүсд хүргэмээр байна.

Миний пасспортыг авч явсан бүсгүй буцаж ирээд- Нэвтрүүлэх боломжгүй байн, виз хэрэгтэй ! гэлээ. Уучлаарай миний пасспорт СЛУЖЭБНИй юмаа, виз шаардлаггүй, би 2 сарын өмнө танай улсад зочилж байсан.

Гэж тайлбарллаа. Миний пасспортыг авч явах хооронд бусад ажилчид намайг хаа хүрч буйг асуулаа – НОВИ САД хотын EXIT1 гэж хэлэх үед тэдний нүүрэнд инээмсгэлж орж ирлээ.

Үнэхээр Энэ хөгжмийн наадам иргэний дайний дараах балканы болон бусад улсын иргэдийг хооронд нь холбож буйгаараа маш их ач холбогдолтой санагдсан тул ийнхүү наадамруу чиглэж байгаа юм. Түүнээс гадна Серб гэсэн дайчид гэсэн барууны кинон дахь имижийг өөрчлөх давуу талтай байж болох юм.

Тоглоомоор ч юм шиг, инээмсгэлж байгаа нэг байцаагч нь – Чамд Мабо байгаа юу ? гэж асуулаа, – Үгүй, ПИВО ЕЛЭН байхад ! гэж нутгийн пиний нэрийг хэлэхэд эргэлзээ үгүй болж тэд инээмсгэллээ.
Хил гарах, цэрэг цагдаагийн шалгалтанд хүмүүстэй харилцахдаа юу хийж болох юу хийж болохгүй тухай сайн суралцаж амжсан тул ийнхүү 60 гаруй улсыг туулж байгаа юм.

Тамгаа даруулаад хилийн цэгээс холгүй гэрэлтэй газар зогслоо.
Өмнөх Монтенегро улсын хилийн цэг нь төмөр байгууламж барьж, зохион байгуулсан байсан бол энэ Сербийн талд хэдхэн контейнэр тавьсан байсан юм. Үүнээс Монтенегрогийн тал тусгаар тогтнол, яваандаа Европын холбоонд элсэх юм бол хил визний шалгалтаа энэ хэсэгтээ хүндрүүлнэ гэсэн бодолтой буйг анзаарсан юм.

Яагаад ч юм хил болгон дээр байцаагч нар Монгол гэж сонсоод – Өө чи анхны Монгол байна ! гэж хэлдэг тул, туулсан улс болгон, туулсан хил болгон дээр миний араас явах Монгол бадарчид, аялагчдын замыг нээж буй мэт сэтгэгдэл төрдөг болсон юм.

Гараа өргөж нэлээд зогсож байхдаа аян замын хоол цүнхэндээ авсан байсан 200 гр хиам, талхаа устай даруулж идлээ.Халуун цай гэдэг юм бол хааяа бараг жилээр мартагддаг болсон. Цүнхээ онгорхой орхитол хажуугийн золбин нохой өрөвдөлтэй царайлж ирснээ нэг уутыг нь зуугаад зугтах гэж оролдлоо. Уутны нөгөө өнцгөөс зулгааж байгаад хамар дээр нь хоёр хуруугаараа цохилоо.

Нохой гасалж тэр хавийн хүмүүс хоолны төлөөх зодооны гэрч боллоо. Яагаад ч юм нохойг өрөвдсөн боловч шөнө дунд хоолгүй бол яанаа гэсэн бодол намайг аль Африк тивээс айлгадаг болсон юм. Удалгүй нэгэн автуус зогсож Нови Сад орохоо хэллээ, би Белград орж тэндээс цааш явах бодолтой байсан ч шууд унаа олдсонд бөн баяр боллоо.

img_0939

Тухайн жолооч Эxит фэстийн сурталчилгааны материалийг хэвэлдэг компанид ажилдаг тул ЭXИТ дээр уулзья гэлээ. Бид замдаа гарах үед харанхуй байсан тул замын дагуу гуйж буй гэрлийг харж дотроо элдэв зүйл бодох үлдлээ. Жолооч англиар бараг яридаггүй байсан бөгөөд эвдэрхий антентай радиогоо асааж шуугиантай дуу сонсож эхэллээ. Нэг хоромд Сербийн төрийн дуу эгшиглсэн бөгөд, тухайн үед Монголынхоо төрийн дууг бодлоо.

Монголын төрийн дуу.
Монголын төрийн дуу бол ард түмний эв нэгдэлтэйгээ дуу хоолой зүрх сэтгэлээ нийлуулж дуулдаг дуу билээ. Харамсалтай нь ард түмэн байтугай төрийн удирдлага их хуралын гишүүд хүртэл наадмын энгэр дээр ном бариад дуулж байгаа харагддаг.

8 мөрт дуу цээжилж чадахгүй байгаа хүмүүс хуулин дээр ажиллаж байна гэхээр. Монголын төрийн дуулалын яг уг түүхийг би сайн мэддэггүй ч орос улмаар барууны унгу турх школ ажиглагддаг. Яг дуулах гэхээр зарим хэсгууд дээр хэт дээшээ тэгээд доошоо явдаг тул хоолой хүрдэггүй, би ганцаараа тийм юм болвуу гэтэл миний ихэнх танилууд бас дуулж үзээд тийм байншдээ ! гэж хүлээн зөвшөөрч байсан.

Бүх ард түмэн хоолойгоо нэгтгэж дуулах ёстой дууг ийм өнгөөр хийсэн н бас тухай үедээ бодолцоогүй байх. Өмнөх төрийн дуулалын үгийг солисон байснийг би жилийн өмнө уншаад гайхсан.
Төрийн дуулал гэдэг бол улс орон ямарч үед дуулж ур удмаараа дамжуулах ёстой дуу.
Монголын шинэ төрийн дуулалд баатарлаг чанар, дайчин чанарыг үгүйлсэн үгс байхгүй байнлээ, магадгүй өнөөдөр тайван байхад цуст дайны тухай дуулаад яах юм ! гэж бодсон байж магад, гэтэл дайн дажин болоод ард түмэн эвлэрэлдэн нэгдэх хэрэг гарвал яахуу ? нөгөө л хөгжил инээ тэрээгээ дуулаад байлтай биш ! дэлхийн олон орны төрийн дуулалд дайсыг даран, тэмцэн цусаа урсган гэсэн үгнүүд байжил байсан. Би аялж байхдаа улсуудаас төрийн дуулал ямар үгтэй асуухад ингэж хариулдаг юм.

Уул нь учиргүй хотжилт энээ тэрээ гэснээс үндэсний уламжлал байгал дэлхий, эх орон газар нутгийн бүрэн бүтэн байдал, овог ястангуудын эв нэгдэл гээд илүү Монгол санаа агуулсан үгнүүд байсан бол…

буцаад…

Ийнхүү бид явж байгаад нэгэн кафед зогслоо, юумны үнэ өөрчлөгдсөн буйг анзаарлаа. Монтенегро нь Евро ашгиладаг бол Серб нь Динар ашгилдаг юм. 1 евро нь 100 динар.

Нэг сэндвич ямар үнэтэйг асуутал 3 евро гэлээ. Миний хувьд арай үнэтэй санагдсан тул цүнхэндээ буй хиамтай талхаараа өөрийг угтхаар шийдлээ. Магадгүй жуулчинд зориулсан үнэ ч байж магад.Удалгүй манай жолоочын найз араас ирж цуг ундаа уухаар боллоо.

img_0940

Би пиво авлаа. Уламжлал ёсоор хил давах болгондоо нэг пиво уудаг хэвээрээ.

Намайг Нови Сад авч явж буй жолооч ядарсан байсан тул автуусандаа тур унтахаар болж , харин найз нь намайг цааш замд авч явлаа. Хил даваад удаагуй байхдаа найз Ласлогоос байрлах газар асуусан бөгөөд тэрээр нэгэн найзтайгаа холбосон тул санаа зовох зүйлгүй боллоо.

Машинаа солиод хэсэг явж байтал замын цагдааа хоёрдохоо шалгалаа.
Манайхтай адил санагдсан. Арай оросын цагдаа шиг дугуйний хээ чинь өөр байна, эмний хайрцганд эм дутуу байна гэж мөнгө авах гэж нээнтгэлэхгүй байлаа.

Баруун европ Балкан хоёрын ялгаа нь энэ хэсэгт хурдны зам багатай, тэр утгаараа надад таалагддаг юм. Замын унаанд дайгдаж болохоос гадна хажуугаар өнгөрч буй хот суурин хүмүүсийн амьдралтай харилцаж болно. Харин хурдны зам бол бүх талаараа эсрэг, цаг хугацаанд баригдаж амидардаг нийгмийн бүтээгдэхүүн.

img_0941

Хэрвээ аялагч замын унаанд дайгдаж сурвал маш сонирхолтой аялал юм, байнга өөр өөр хүмүүстэй учирна. Амьдралын хичээл суралцаж байна л гэсэн уг. Сайн муу, баян ядуу, Араб Африк Европ Ази, аймхай харамч сэрдэмтгий, өгөөмөр өглөгч гээд л. Тэгээд тэдгээр хүмүүстэй хэл амаа ололцох гэж, муухай аашийг нь тэвчих гэж, нийгэмд хүн чанартай гэж южг хэлдгийг ойлгох гэж зөндөө юм болж байгаамдаа.

Хурдны замруу нийлж ороод удалгүй БЕЛГОРОД сербийн нийслэлрүү эргэх зам харагдлаа.
Бид хоёр шууд хойд зүгийн замыг сонголоо.

Нови Сад хотоос 35 км зайнд нэг зогсож Плесковица гэдэг нутгийн хамбургэр устай авж идээд хотын зүг хөдөллөө. Замын хоёр талаар тэр чигээрээ тариалангийн талбайнууд байсан бөгөөд Сербийн хойд хэсэг болох ВОЙВОДИНА аймаг нь улсын газар тариалангийн бүтээгдэхүүнийг хангадаг гол бүс гэдгийг ойлголоо.

img_0947

Жолоочын хажуугийн хүн унтаж болдоггүй юм ! гэж мэдэмхийрээд байсан залуу замын хагасыг унтаж өнгрөөлөө. Пивонд учир байгаа болвуу.
Хотын захруу орж ирэхдээ жолооч төврүү явах замыг зааж өгөөд цаашаа хөдөллөө. Би цүнхээ үүрээд 6 цагийн үед хуучны танил Католик сүмийн өмнөх төв талбайруу алхлаа.
Нойрмог бас ядарсан байсан тул талбай дээр ирээд ус авч уунгаа намайг хүлээж авах ёстой найзруу месеж бичиж, сандал дээр хүлээхээр шийдлээ.

Нэг мэдэхэд унтцан байлаа. 20 цаг гаруй машин, зам, хүнд цүнхэндээ хэрхэн ядарснаа ойлголоо. Тэр хавийн нэгэн туцнээс утсаар ярингаа худалдагч охинтой яриа удтал улмаар
Хүний амьдралруу дахин орсноо ойлголоо. Тэрээр өнөөгийн Босниа Херцеговин улсын Сараево хотод амьдардаг байсан бөгөөд дайн эхлэх үед дүрвэсэн гэлээ. Аав, эмээ, ах нь алагдсан гэлээ.- Тэгэхдээ одоо яаая гэхэв, амьдралаа үргэлжлүүлэхээс өөр яалтай билээ ! гэсэн харц намайг Хэрцэг Нови хотод хэтэрхий удаан амарснийг ойлгууллаа.

Би буцаад Нови Сад хотдоо эргээд ирлээ гэжүү ?

img_8673

Албан улсын виза авах хүсэл угаасаа байхгүй байсан бөгөөд, хэрвээ бүтсэн бол 7 хоног л байж байгаад буцаж ЭXИТ дээр ирэх төлөвлөгөөтэй байсан юм. Би анх удаа виз болон улс төр хүнд сурталын дарамтаас бус өөрийн хүслээр буцаж аялсан улсруугаа ирж байна.

Хүслээрээ аялах ийм сайхан байдаг билүү ?

Эх оронд маань Түүхийн хамгийн харамсалтай сургамжтай үйл явдалын талаар хүмүүс ярилцаж байгаадаа.

img_0953

Уг хөгжмийн наадмыг сонирхоод үзсэн харсан зүйлүүдийнхээ талаар дараагийнхаа тэмдэглэлд бичнээ. Facebook дээр надтай холбогдсон хүмүүс аялалын зургуудыг үзэж болно гэдгийг битгий мартаарай !
Facebook дээр байгаа AMAI AROUND THE WORLD TRAVELER фен клубыг ЛГ монгол хэлнээ хөрвүүлж, миний анхны фан клуб болж байгаа тул нэгдээрэй ! facebook -ийн миний гроуп мөдхөн 1000 хүний гишүүнтэй болж байна, гадны таньдаг хүмүүсдээ англи хэл дээрхь гроупийг маань түгээхэд туслаарай !

Ухралт уу ? Сонголт уу ?

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Amai , how are your ? This is Matthieu ( Conkouati )

Bonnet Matthieu wrote on 2009/07/02 - 07:44
#2

Hi dear how are you

animaa wrote on 2009/07/02 - 10:24
#3

sainuu naizaa?
30 nas ch nas shuu
sain saihan saaatalgui ayalaarai.

bagabandi wrote on 2009/07/03 - 03:27
#4

sain uu. Temdegleliig chin unshsandaa bayartai bn. Ushuu sonirholtoi yum bicheerei. Amjilt

Tuvsheekidd wrote on 2009/07/03 - 19:42
#5

hi, zuragtai temdeglel unshihad taatai bla.baigal n uneheer saihan yma.
uls bolgoni turin duulal ayalguu saitai baidag.nadad orosinx ih taalagddag.mongolinx tasarhai shd ter deesh doosh boloh yahav.uneheer saihan aylguutai/ug bish/.
chi hugjmin naadam uzeh gej bga chin bolj dee durtai zuile uzeed erch huch avarai.

buya wrote on 2009/07/03 - 20:24
#6

hi ayan zamdaa sain yawj bna uu. Duu ni tanaar uneheer ih baharhaj bna aa. zuvhun bi ch geltgui mongoliin tuluu tsohiloh zurhtei hun buhen tanaar baharhaj bgaa shuu. ta ergeed nad luu hariu bicheerei. bi taniig ayalalaa duusgaad ireh muchiig tesen yadan huleeeh bolnoooo.
Zaawal hariu bicheerei

Batmunkh wrote on 2009/07/04 - 00:58
#7

hi, temdegleluud chin sonirholtoi adal yavdlaar duuren goy yumaa. Ayan zamdaa sain yavaarai, amjilt!

nature wrote on 2009/07/04 - 03:14
#8

sain ybj b.n uu………………… ooroo aylsan ym shig setgegdel torj b.n daraa daraagiin sonirholtoi aylalin tuhai hogjmiin haadamin talaar mash saihan zvil sonsgono gedegt naidaj b.n.chamd amjilt hvsie bie ee sain bodoj ybaarai .

tseegii wrote on 2009/07/04 - 06:10
#9

bi neg l oilgosongui. Ayalaliin zorilgo neree ireeduid uldeeh, ireeduigees aij ene ayalald garsan um shig l sanagdlaa. Nuudelchin soyol zovhon mongold harin orchin ueiin zaluus maani ali hediin enuuntei salah yosoo hiisen ali ortsnii gariig hodoo mal mallaa gevel sal*** l ogoh bh. ulamjlalaa hairlaj hamgaalah gej yarij l bna chuham yah gej?globalchlald mongolooroo uldeh geju?!esvel holildohgui bhiin tulduu. tsever mongolchuudaaraa bailaa geed yamar uchir utga herge bgam be? tsever tsus ene ter bi l lav medehgui yamar shorootoi holildson bish. er ni yah gej aylana ve?humuust unen zov medee hurgeh gej u? unen medee, medee gej er ni yugaa yariad bgam?afrikiin ter mujid tsuglaan bolj bna gui tegeed tegeed yu gej… delhii resourceoo duuslaa tegeed… bugdeeree hamt duuswal buur amar. ayalaliin temdegleluudiig haraad bhad Amerik, Swiss metiin bayan mongooroo hiih umaa olj yadsan humuust l zoriulsan um shig sanagdaj bna. ted temdegleliig chine unshij iish tish gants 2 nogoon shidsen shigee l suuh u. talhniihaa mongiig humaslan bj internet-d suuj ter mongooroo iimerhuu siteluu oroh l bolow u?esvel talhaa avah u?zaza shuumj gehed haashaa ch um ugiin mongol tsusand mine shingesen lalriin zan mine hodlood l, hogiin mongol zangaaraa jaahan teneglel bichlee gehdee sain bodoldoO. Yamar neg humuust shine harah ontsog nemsen gej bodoj bna u?

bi wrote on 2009/07/05 - 05:51
#10

Wow, amai delhii toirood mongoldoo irjee tuuniig zuragtaar gargaj bna. hevleliin baga hural hiij gene, nom sonin gargah um gene, yamniihan yarij bgaad aylal zuulchlaliin neg heltsiin dargaar tavihaar bolj gene… sariin daraa bugd ene uil yavdliig martav. ornuudaar yavahdaa I am the Mongol geed yavj gene olon hun mongoliin talaar ih meddeg bolj gene magadgui hezee negen tsagt ter humuus ni mongold ailchilj gene esvel horongo oruulj gene. uul ni uneheer gegeelgeer bodvol neg iimerhuu. gehdee gol dur maani l oorchlogdohoos bish uzegchid hezee ch oorchlogdohgui ni bololtoi. chi sain tevcheertei, sain olsoj, yadarch, daarch,… tegeed bodohoor chi lag ch um shig yag um uzsen hodoonii malchin hal uzsen hashir patsaanii hajuud yugaa ch medehgui nyalhaaraa ch um shig.

bi wrote on 2009/07/05 - 06:26
#11

#9,10a chini bichsen comment sonin bish bn.yu heleh ged bga n oilgomjgui.er n teged ene zaluu ayalana uu bn u,zorilgo n neree uldeeh bn u ugui yu chamd yamar hamaa bnaa.

buya wrote on 2009/07/06 - 04:27
#12

Ih saihan bichsen bna sho Amai. Ayn zamda sain yawarai.

#9, 10 ooroo joohon zorilgogui bga nohor yumaa da. Harin Amai yasan chinii derged arai hol ireeduin zorilgo n todorhoi bna u? Aan tiin shuumjileh l*** zan hodlood genuu tanhai nohor be chi yasan!
Delhii deer mash olon Amai shig aylal hiideg. Uund tewcheer mash ih heregtei. Chamd ter tewcheer zorig n bhgvi bol zvgeer yadaj baharhaj sur, huni hiisen hodolmoriig unshchihaad yu dongosood bgaan be.

ariunaa wrote on 2010/01/05 - 05:05
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.