home-shot

2009 оны 6 сарын 6 ны өдөр. Монтэнэгро улсын Хэрцэг Нови хот.

Өнөөдөр Favebook дахь захиагаа уншиж байтал нэгэн найз үзсэн киногоо яриад, -Энэ киног үзэж байхдаа чиний тухай бодсон ! гэж бичсэн байсан тул явуулсан холбоосоор нь намайг санагдуулахаар ямар кино байсан юм болоо гээд үзлээ.

Сүүлийн удаа (Zeitgeist), (Plannet Earth) зэрэг кинонуудаас хойш ингэтлээ сэтгэл хөдөлж байгаагүйг санлаа. Нэг доор хоёр ч удаа үзлээ. Хэдийгээр 3 жил 7 сар аялж өдөр бүр англи хэлээр ярьж байгаач бүрэн дүүрэн ойлгох болоогүйгээ ийм үэд л мэдрэх юм.

Орос орчуулагатай хувилбар байсан тул, түүнийг нь бас үзлээ.

КИНО
Би Кино Донтон (КД) гэдэг бүландаа дэлхийн сонин хачин дотроос киноны урлаг, түүний тусламжтай хэрхэн нийгмийг өөрчилж болох талаар залуустаа тайлбарлахыг хичээж байгаа юм. Нөгөөтэйгүүр үнэгүй олдсон болгоныг хяналтгүй үзэж хайран цагаа зарж, оюун тархиа дэмий бузарлаад хэрэггүй гэдгийг хэлж байгаа юм.

Кино гэдэг бол яг сургууль гэсэн уг, чанар зэргээрээ бага ангийнханд, дунд , ахлах тэгээд дээд сургууль, магистрантууд, тэгээд докторууд гээд ангиллаж болно.
Миний санал болгож байгаа кинонууд бол киноний магистр докторт суралцаж байгаа хүмүүст.

Кино урлагийн тусламжтай Монголчуудад комуньзмийн үэд сайн хүн, муу хүн гэж хэн бэ ? гэдгийг заадаг байсан, Дэлхийн хоёрдугаар дайны үэд хамгийн хүчирхэг Кино соёлоор Гэрманчүүд ард түмэндээ Үндсэрхэг үзлийг сүүлгаж өгсөн, харин өнөө үэд Амэрикчүүд Киноны тусламжтай дэлхийг Амэрикжих ёстойг заахын цаагуур МөНГө бүхний түлхүүр гэдгийг сурталчилж байгаа юм.

20080702-030

Өнгөрсөн 7 сарын нэгний Нийслэл рүү зэвсэгт хүчнийг онцгой байдлыг далимдуулж оруулсан зургуудыг хараад өрөвдөж билээ. Барууны дайнтай Киноноос -яаж сүртэй аймар харагдах уу ! гээд бодсон цэргүүд, хэнийг айлгах гэж байгаагаа ч мартсан байсан.

Өдөр бүр цэрэг хүчний байгуулгийн дарамтанд байдаг Африкийн олон орноос дутхааргүй дүр зураг эх орондоо хараад үнэхээр харамсмаар, ичмээр санагдсан.
Уул нь Монгол цэрэг намайг хамгаална ! гэж иргэний оюун санаанд суусан байх ёстой шүүдээ !
Өөрийн ах эгч гэр бүл найз нөхөд шиг хүмүүсдээ сумалсан буутай зэвсгэлсэн харагдах тийм гоё сүртэй байсан гэж үү?

Арай ухаалаг цэргийн удирдлаг байсан бол- Залуусаа ! бид эх орондоо байна, Улсынхаа нийслэлрүү анх ингэж орж байна шүү ! Иргэддээ айдас төрүүлж болохгүй! Үүргээ л зөв биэлүүлэн шүү ! гэж хэлэх байсан даа.

Барууны сүртэй байлдаантай Кино манай зээвсэгт хүчинд хүртэл ингэж нөлөөлж байна даа!

Сайныг нь аваад мууг нь ЦЭНЗУРДАХ хэрэгтэй !
Төр ард иргэдийнхээ авч буй сөрөг мэдээлэлд саад тавьх, шүүж нэвтрүүлэх эрхтэй шүүдээ !
Төр боловсролдоо ийм их мөнгө зарчихаад эцийн дүндээ мөнгө сайхан, хувцас, зугаа цэнгэл л бодсон шинэ үэ биэ болоод байгааг ойлгох хэрэгтэй.

Ялангуяа биэ биэнтэйгээ англиар ярьж эхэлсэн төөрсөн ард түмнээ авраасай !

Талх масло элсэн чихэр идэж, гэр хороололд тоглож, хэдхэн өрөө байранд амьдарч, нүүдэлчидтэй хамт цагийг өнгрүүж байсан би, өндөр хөгжилтэй гэх бусдаас тийм ч доор биш гэдгээ ойлгосон.
Магадгүй зарим нэг БРАНД мэдэхгүй байж болох юм, хоол ВИНО-г нь бүрэн дүүрэн ялгахгүй ч байж болно.
Гэхдээ өөрийнхөө орчиндоо зохицон мэдлэг хүмүүжилтэй миний хувьд өөр соёлын сайн мууг хөндлөнгөөс харах, түүнд сохроор уусахгүй байх чадвартайдаа би баяртай байгаа юм.

Хамгийн гол хадгалж үлдэхийг хичээж байгаа зүйл бол ХҮН ЧАНАР.

ГАЙХАМШИГ !

Энэ үгийг хажууд сууж байсан найзуудда Киногоо үзснийхээ дараа хэлж, заавал үзэх ёстой Кино шүү ! гэж зөвлөлөө. Энд байгаа найзууд ЭКО ФЭСТ буюу байгал орчныг хамгаалахын ач холбогдлыг сурталчилсан фэстивал наадам зохион байгуулж байгаа тул энэ Кино яг цагаа олсон явдал байлаа.

Намайг аялж байхад таарсан хүн бүр Монголын ардын урлаг гэж ямар байдгийг асуудаг юм. Миний компьютэрт ямарч дуу байхгүй, яагаад ч юм нутгийн аялгуу соншсохор эрх чөлөө, эх нутаг санаанаас гардаггүй тул өөрийнгөө ийнхүү тусгаарлаж байгаа нь энэ юм. Миний өөрийн дуу ч байхгүй. Хааяа хэрэг болох үэд интэрнэтээс татаж авдаг.

img_9090thumbnail

Монголчууд бид 800, 1500 жилийн өмнө дэлхийг донсоглож байсан гэдгийг хүн бүр мэддэг боловч, өөр юугаараа цээжээ дэслэх тухай мэддэггүй.

Миний шүтээн бол олон мянганаар мөрдөж ирсэн байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах ухаан юм ! гэж нүүр бардам хэлж араас нь БИ МОНГОЛ ! гэж үргэлжлүүлэх үнэхээр бахархууштай. Тэгэж өөрийгөө танилцуулж хэлж үзээрэй !

Тийм учраас уг Киног эхлэх үэд, дундуур нь бас Монголын уртын дуу, хөөмийг оруулсан болов уу гэж бодож байна.

Гаднийхан биднийг байгал орчиндоо зохицож амьдардаг Нүүдэлчний соёл иргэншилтэй агуу эртний соёл гэж Өнөөг хүртэл итгэсэээр байгааг би аялж байхдаа мэдсэн, харин тэрхүү Байгал орчин н БҮРХАН шүтээн гэж итгэж ирсэн ард тумний ихэнх н ажиллаж ях юм ? сэтгэж, боловсорч ях юм ? газрийн баялгаа зараад, хуваагаад л хүн бүр мөнгөтэй машинтай болж болох юм байна шт ! гэж бодож байгааг мэдээгүй байх.

Бид байгал дэлхийгээ худалдаж амьдарч байгаа бусад үндэстнүүдээс гол гүн ухаан (философи) шашинаараа өөр шүүдээ !

img_3940

Нийгмийг, улсыг удирдах маш олон аргууд байдаг.
Тэдгээрийн нэг бол сайхан амьдралын тухай сурталчилгаа.
Барууны өдөр тутам гарч байгаа Кино, хөгжмүүд дээр Барууны орнуудад хүн бүр баян тансаг амьдарч, амьдрал сайхан байгааг сурталчилдаг.

Хэзээч дүүрхээргүй том харш бол сайхан амьдралын шинж чанар гэдэгт би эргэлзэж байна. Найз нөхөд гэр бүл хажууд, өдөр бүр сэтгэлээ нээгдтлээ ярилцаж баяр зовлонгоо хуваалцаж болдог тийм амьдралыг л сайхан амьдрал гэх байх.

Японд ядуу хүмүүс гудамжинд явлагны хайрцаганд унтдаг гэж хэлбэл гайхах хүн их, Эсвэл Амэрик шиг сайхан амьдрал гэдэг худалдагчдын суртаалчилгаанаас болж амьдралынхаа 30 жилийг зээлийн барьцаанд тавьж, өдөр бүр ажлаасаа халагдахгүй байх, өрөө төлөх гэж хамаг нэрвээ барж байгаа хүмүүсийг харах үнэхээр өрөвдмөөр.

Мэдээж зээл авах нь хөгжлийн түлхүүр гэж хэлэх хүн байгаа, гэхдээ…

Ийм замыг сонгосон хүмүүсийн дотор амжилттай хүмүүс байгаа ч, корьдорт хэн нэг нь чанга ярьсанд нэрэвтдэг болсон хүмүүс даанч их юмдаа.

Монгол яг л энэ зам руу явж байна.

Бид мэдээллийн аюулгүй байдлаа алдснаас болж Иргэдийн хэрэглээний хайрцаг орлогоосоо хамаагүй том болсон. Бусдад гоё боловч Монголчуудад огт хамаагүй зүйл хүртэл тансаг амьдрал, СОЁЛТОЙ гэж хэлүүлэх зэрэглэл болсон.
Шинэ жил, хурим арга хэмжээнүүдэд ямарч зохилдгоогүй барууны хувцсаар гангалдаг нь сонин.

Бэнзингүй машин, нэгжгүй үнэтэй гар утас, алт мөнгөөр гоёсон мөнгөгүй хүмүүс гээд. Хүн эд хөрөнгийн барьцаанд орохоороо амьдралын гол үнэт зүйлээ мартаж эхэлдэг. Гэр бүл, найз нөхөд, сэтгэлийн таашаал.

Барууныг хэт тахин шүтснээс болж Монголд болж буй хамгийн аймшигтай зүйл бол Олон мянган жилээр мөрдөж шүтэж байсан байгаль орчиноо хайрлаж, хамгаалж, шүтэн тахих гэдэг уламжлаа уландаа гишгэж эхэлсэн явдал юм.

Энэ бол бидний сүүрлийн эхний зам, сүүлдээ бид бусдаас ялгагдахаа болин, амьдрах орчингүй болно. Мөнгөний төлөө байгаа бүх үнэт зүйл, итгэл бишрэл эх орноо ч худалдана.

Өнөөгийн шинэ үэийн залуус гадаадад өөрсдийгөө Монгол гэж хэлэхээс ичиж байна ! Хүн ядуугаасаа бус Тэнгээсээ ичих ёстой шүү !

21_nuudel

Ийм сайхан байгальтай, уламжлалт агуу түүх соёлтой , хүн төрлөхтний сүүлийн НҮҮДЭЛЧИН удмын үр хүүхэд болж төрчихөөд өөрөөсөө ичих бус нүүр бардам явж сурах хэрэгтэй шүү.

Өөрсдийгөө барууны хотын залуустай адил гэж бодсон хэсэг хүмүүс НҮҮДЭЛЧИД, Хөдөөнийхнийг Хотын соёлтой болгъё ! гэж уриалж байхыг би уншсан.

Нүүдлийн соёл хаа явж маш сайхан соёл гэдгийг ойлгох цаг болоогүй байна уу ?

Дахин хэдэн жил бид сармагчин шиг баруун зүүнрүү үсрэх болж байна аа ? Суурь соёлоо хүндэлж хайрлах цаг болсон юм бишүү ?
Ирээдүйн улсаа авч явах залуу үэ бид одоо л зөв сонголтоо хийх ёстой юм шүү !

Хүн бүр л Амэрик, Англи Солонгос шиг болох гээд бүр хэтэрхий ядаад байгаа юм биш үү?

Бүрэн баруунжиж бусад Монголчуудаасаа арай соёлтой болж харагдах гэж байгаа хүмүүс бол бүүр өрөвдөлтэй ! Тэр мөрөөдлийн баруунд амьдрач байгаа Монголчуудаасаа – Амьдрал ямар байна аа найзаа ? гэж сэтгэлээ нээтэл ярилцвал миний юу хэлж байгааг ойлгоно шүү ! Хүний нутаг бол хүнийх.

Эдийн засаг дээшилж доошилдгийг хүн төрлөхтний аль ч Улсын түүхээс харж болно. Бидэнд итгэл биэ болох юм бол эх орондоо хэнээс ч дутхааргүй амьдарч болно шүү.

Монголын байгалийн гайхамшгийг гадаадад төрж, өсөж буй Монголын шинэ үэдээ ярьж өгч байхыг ахмад үэ битгий мартаарай !

xovsgol-hdr

Хязгааргүй ногоон тэнгис шиг хээр тал. Мөнх Цаст уулс, нуур гол, ой мод, Уран зураг шиг Говь гээд.

Монголын уугуул соёл бол гайхамшигтай ! Бидэнд байгаа дэлхийн сүүлчийн дархан цаазат байгалаа хамгаалж үлдсэн цагт л би хөгжин. Түүндээ итгэж байсан цагт бид хүчирхэг ч байсан.

Амьдарч буй гэрээ бузарлаж, устгаж хайчихаад өөрсдийгөө соёлтой гэж бодож буй соёл иргэншлийг би лав хүлээн зөвшөөрч чадахгүй.

Би энэ Киног үзэж байхдаа дээрхи бодлуудыг бичье гэж бодсон юм,
Францууд энэ Киногоороо дэлхийн олон улс орнуудын дотор соёл, урлаг, сэтгэлгээгээрээ хувьсгалчид гэдгээ дахин нотолсон болов уу.

За ингээд ямар Кино яриад байгаагаа нээе !

Киноны нэр бол англиар HOME ! Монголоор ГЭР. Монгол гэр биш гэр орон эх нутаг гэсэн утгаар.

Энэ Кино бүхэлдээ Монголын уугуул шүтээн болох байгаль дэлхийд зориулсан юм, өөрөөр хэлбэл Монголчуудад зориулсан ч гэж хэлж болно. Бидний гэр бол байгаль дэлхий, бидний бүх сургаалиуд дээр ус мод тэнгэр гээд байгалийн зохицлын тухай үгүйлсэн байдаг шүүдээ.

- Хэрвээ бид байгал дэлхийгээ хамгаалж эхлэхгүй бол хүн төрлөхтөн, ан амьтан, байгалийн гоо үзэсгэлэнд хохирол учирч, бид цааш оршин тогтноход бэрхшээлтэй болно шүү ! гэдгийг анхааруулсан юм. Цаг тооны хязгааргүйн үээс бидний мөрдөж ирсэн гүн ухаанийг дэлхийн хөгжилтэй гэх бусад улс орон одоо л ойлгож байна гээд та бүхэн боддоо !

Хэдэн зуухан км газар нутагт амьдардаг ард түмэн үндэстний амьдралыг үзлээ, хүмүүс хэдэн саяараа нэг дүүрэг шиг газар хольхож байхыг ч мэдэрлээ, энэ бүхний цаана өргөн уудам талд эрх чөлөөтэй нүүдэлдэг үндэстэн ямар агуу гүн ухаан, шашин шүтлэгтэй юм бэ ! гэдэгтээ би илүү бардам боллоо.

Миний аялын туршид хүмүүс надаас- Чиний шашин юу вэ ? гэж асуудаг.
Тэнгризм буюу тэнгэр бурхан байгаль дэлхий, эртөнцийн онгодыг шүтдэг хүндэлдэг түүний зохицолд итгэдэг гэдэг юм. Хэдийгээр Монголын 97 хувь нь Буддын шашинтай гэж хариулдаг ч, тэдгээрийн дотор хэн нь яг Буддизмыг мэддэг вэ ? гэж асуух юмсан.

Буддын шашин бус Буддын гүн ухаан юм шүүдээ ! Үүнийг сайн судлаж мухраар дагахгүй байх нь чухал. Боловсролгүй залхуу хүмүүс юмны учрыг олохоос залхуурч бусдын хийж буй хэлж буйг шууд дагдаг. Өөрийнхөө гүнд байгаа сэтгэлээ ямарваа нэгэн үл мэдэгдэх зүйлд зүгээр өгж байгаагаа мэдэж байна уу ?

Буддын гүн ухаан бол агуу ! гэхдээ түүнд хийморийн сан 5000 төгрөг, нүглээ наминчилхад тэдэн төгрөг гэж заасан ямарч сургааль судар байхгүй.

Эн бол үнэгүй энрэнгүй сэтгэлийн төлөө хийгдэх Лам (багш) нарын сайн дурын ажил байх ёстой.

Ном уншүүлах мөнгөгүй хүмүүс тэгээд нүгэлтэн, хийморьгүй явж байх болж байна уу ? Ядуу ард түмнийг хуучны фэодлийн үэ шиг мөлжиж байна аа !

Зарим хүмүүс Монголынхоо уугуул шашинаа БӨӨ-гийн шашин гэдэг (Шаманьзм).
Гэхдээ бөө бол бүрхан биш, Байгалийн ан амьтан онцгой мэдрэмжтэй байдаг, цаг агаар энэргийн өөрчлөлт, Байгаль бурхны хэлж буй зүйлүүдийг ойлгож мэдэрдэг тул газар хөдлөлт, элдэв байгалийн гамшигаас зайлсхийж чаддаг. Үүнтэй адил БӨӨ гэдэг бол хүн анх биэ болсон цагт байсан тэрхүү онцгой мэдрэмж нь бусдаас давуу, Энэрги Хүн хоёрын хооронд холбоос болдог хүн юм шүүдээ ! тэрхүү чадвараара зэрэгт багтдаг. Зөвхөн Монголд ч биш, Африк, Амэрикт хүртэл бөө нар байдаг.
Бөөгөөс худлаа айж эмээх бус ойлгож хүндлэх ёстой.

Бидний уугуул шашин бол Тэнгэр бүрхан.
Би өөрийнхөө аялын нэг зорилго бол дэлхийн хамгийн аюултай цэг, газруудаар ганцааараа явж өнгөрөөд миний итгэл бишрэл хэр үнэн зөв байхыг Монголчууддаа нотолмоор байгаа юм. Бүрханы ивээлээр Өнөөг хүртэл явсаар байна…

Бүрхан гэдэг үгний орчуулга ГОД, эсвэл БОГ гэдэг бол буруу гэж би боддог.
Өнөө үэд Бүрхан гэж хэлэхээр нэг л хүн дүрстэй бурхан тэнгэрт суугаад биднийг хараад байдаг юм шиг, тэгвэл миний хувьд бурхан гэдэг Миний дотор байгаа сэтгэл эргэн тойронд байгаа энэргийн (ОНГОДыН бүрхадын) харилцан холбоо юм.

Хүн дотроо зөв сэтгэж, зөв итгэж зөв амьдрах юм бол бүх юм болно бүтнэ.

01_naadmiin_talbai

6 сарын 5 ны өдөр бол Олон Улсын Дэлхий эртөнцийн өдөр.

Монголчууд энэ өдрийг зохиогоогүй ч, Олон мянган жил мөрдөж, тахиж шүтэж байсан байгал дэлхийн өдрийг Олон улсаар тэмдэглэж эхэлсэн байхад бидэнд яагаад өөрийн шүтээний өдөр гэж байхгүй байна аа ?
Крист, Мусулман Хиндү шашинтнууд өөрийн бүрханы өдрийг тэмдгэлдэгтэй адил бид энэ өдрийг хүлээн зөвшөөрч өөрийнхөө үндэснийхээ баяр болгож яагаад болохгүй гэж ?

Энэ киноны нээлтийг яг энэ өдөр дэлхийн 50 оронд тв, Кинотэатруудад тавьсан бөгөөд, интэрнэтийн www.youtube.com дээр 6 сарын 14 ны өдөр хүртэл үнэгүй үзэж болохоор суулгасан байсан. Нэг л өдөр боломжтой юм байна. Гэхдээ энэ Киног сайн чанартайгаар татаж авах хаягийг мэддэг хүмүүс байвал бусад Монголчууддаа туслан биз. Бид биэ биэндээ хундага архиар бус чухал мэдээллээр туслах нь хэрэгтэй болов уу.

Англи хувилбрыг үзмээр байвал

http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU

Орос хувилбрыг үзмээр байвал

http://www.youtube.com/watch?v=7hFivbgIEqk&feature=channel

Дуу бичлэгийн үэд Монгол дуучид энэ агуу Кинонд оролцсон байдал.

http://www.youtube.com/watch?v=CbZ-7WJCQKs&feature=channel

хэвлэлийн бага хурлын үээр

http://www.youtube.com/watch?v=yL33hii4Y9U&feature=channel

Албан ёсны вэб хуудас нь

http://www.home-2009.com/us/index.html

Киноны дундуур байгаль орчин цаг агаарын өөрчлөлтэй үүдэн зарим газар дөрвөгсөд биэ болж байна гээд Монголын жоохон хэсэг гарч байгаа.

Уул нь бид цаг агаарын өөрчлөлтэй болж хамгийн их хохирсон юмсан. 8 сая гаруй малаа алдаж, олон зуун мянган нүүдэлчид хотын гэр хорооллыг бөглөж өдөр тутмын талхны мөнгөний төлөө тэмцэж байна шүүдээ.

ППР гэдэг компани 12 сая ногооноор бүтсэн энэ Киноны 10 саяыг нь ивээн тэтгэсэн тул ийнхүү үнэгүй олон нийтэд хүрч, хүн төрлөхтөн байгал дэлхийтэй тулгарч буй асуудлыг маш оновчтойгоор хүргэж, сэрэмжлүүлж чадсан юм.

Кино эхлэх цагаас дуустал камэрын өргөн линзээр тэнгэрээс авсан нь амьдралыг дээрээс харуулж, бид энэ хорвоо эртөнцийн нэг л жоохон хэсэг шүү гэдгийг үзүүлэх гэсэн байх.

Дэлхийг тойрч байгаа миний хувьд харах өнцөг хамаагүй өөр болсон гэж хэлмээр байна.

Би Кинон дээр хэтэрхий их тайлбар тавьж хүмүүсд юм олж харах боломжийг хааж байна гэсэн санлууд над дээр ирсэн тул, Киног үзээд амьдралынхаа тухай, юуны төлөө явж буйгаа дахин бодож. Энэ Кинонд олж харсан сонирхолтой бодлуудаасаа бусадтай хуваалцахыг хүсэж байна. КД клубт тавтай морил.

Миний блогийг уншдаг найзууддаа нэгэн шинэ мэдээ хүргэмээр байна.
Манай гэрийхэн болон найзууд миний аялын тэмдэглүүдээр цуврал номууд гаргаж эхлэхээр болсон бөгөөд магадгүй ирэх долоо хоногт худалдаанд гарах байх.

Яг ямар загвартай болж байгаа, ямар үнэтэйг одоохондоо мэдэхгүй ч Тайвнаа найз мань тэр асуудлыг зөв хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Миний хүү ядуу ард түмнээсээ юм гуйж хэрэггүй ! гэж хэлсэн аавын захиас намайг гуйлга гуйх бус өөрын хөдөлмөрөөрө аялаа цааш үргэлжлүүлж эхлэх ёстой юм байна гэсэн бодол түрүүлсэн бөгөөд, энэхүү цуврал номны борлуултаар миний аялал, тэмдэглэл үргэлжлэх боломжтой юм байна гэдгийг ойлголоо.

Миний тэмдэглүүд маш өндөр өртөгтэй биэ болж байгааг аялж үзсэн хүмүүс л мэдэх байх, гэхдээ надад туслах, надтай хамт байх хүсэлтэй хүмүүс миний номыг цуглуулгандаа авч хэзээ нэгэн цагт- Дэлхийг тойрч байсан анхны Монгол залууг ингэж нийтээрээ дэмжиж байсан юм ! гэж нүүр бардам хэлэх ч юм билүү.

Миний тэмдгүүдэд дунджаар 600 гаад хүн орж байна.

Зарим нь 2000 хүрсэн ч байна, тэгэхээр бага үнэтэй ном байсан ч олон хүний тусламжтай бол яваад байж болохоор санагдлаа. Манай гэрийхэн сүүлийн 3 жил 7 сар гаруй байж болох бүх хүч хөдөлмөрөө зориулж намайг энд хүргэсэн билээ.

Одоо таны жоохон дэмжлэг бас чухал байна.

Би явсаар байх болно.
Би хийнэ гэсэн учир эцийн цэг аль хүрэхээр байна түүнрүү хүрнэ.
Энх тайван оршдог, үзэгслэнт сайхан Монгол нутагтаа хөл тавих өдрийг өдөр бүр мөрөөдөж байна.

Монгол улс Мандтугай !

Horaayy..there are 24 comment(s) for me so far ;)

#1

Amai…duu mini sain yavj baina uu?.Chinii talaar medeelel avch baisan bolovch site-tai chini suuliin hoer honog nohorloj chamtai tsug ayalaj,zovlon jargaliig chini huvaaltsaj sain nohod boloh shig l bolloo.Humuusees handiv haraad heregguiee duu mini.ekh ornoor chini duuren orlogogui ulsuud l baina.Erkh medeltnuudiin oir toirniihnoos busad ni…Iimd chamd zovlohod Mongold mash olon TV bii bolson ali negtei ni ashigtai nohtsoloor hamtarch ajillah heregtei.\Bur 30 aad suvag bii bolson shuudee\”Uurgevchtei ayalal”nevtruuleg mash ikh amjilt olj zarim negiig ni zardalguigeer UIH-n gishuun bolgoson jishee ch baina.Deer ni IT tech-n achaar cassete mongol ruu ilgeemjeer zooh shaardlagagui bolson shuudee..Bolomjoo erthen ovsgootoi ashiglaj ayalalaa amjilttai urgeljluuleh bolomj chamd ikh bii….hamgiin gol ni zov management shuu..Tulkhuur ug”UIL AJILGAAGAA BUSDIIN ASHIG SONIRHOLTOI HOLBO”yaduugaas money haraad ,gomdood hereggui..!!Setgel garval ikh yum ..Nomiig chini garanguut ni avnaa..Chamd money yavuulhaas busdaar tuslahad belen negen huurai ah huu chini. large_one@live.com. Chamaig ekh nutgiin chini bosoo tsagaan hiimori urgelj tsug baij,iveeg!

Zag wrote on 2009/06/14 - 08:52
#2

FB- iinhaa haygiig uguuch

Sissi wrote on 2009/06/14 - 13:52
#3

Amai Ehleed biee zaschih tgd geree zas,ternii daraa turuu zas gdg ug bdag bhaa…chi neg l shuumjlegch ayatai neg taliig heterhii ih barimtlah uym.chinii 7sariin negnii uil ywdal deer tushiglesen 2,3n niitleliig unshsan…minii bodloor chi iimerhuu asuudald hushuugaa durj uurteigu ijil jaaluudiin tarhiig ni ugaah hereggui,chi ter udur uy bolsniig medehgui bj end ingej shuumjlel bichhiig chin haraad ineed hurch bn.Zuwhun interneteer unshsan hdn uymaa battai eh surwalj bolgoj bolohgui.Chamd l gej helhed hundlungiin hun sanaa tawih hereggui taiwan bj bolno.Neg l ih ardchilal neg l ih erh chuluu yrisan hun bh uym.uuriin edleh Erh chuluuguu medeed engiin jiriin irgen hunii uurgee medehgui bj ardchilal enter gej bult bult usreed bh chich seheeten boldoo.Tegwel ter chinii heldgeer ter seheetnuud elituud 7sariin 1nd jagssan bh.tgd mongoldoo hairtai bolhoor morin huuriin chuulganii bairiig tuweejee.ter ued morin huurin chuulgan BBC 2 morin huurnii tuhai kino hiiheer geree hiitsen bichlegee bichuuleed ywj baisan.Chi terniig itgehgui bol youtube-s uzeere.Tegwel ter ih eh orondoo hairtai ard tumniihee tuluu humuus ELIT SEHEETNUUD iim uym hiihuu.Medehgui minii bodloor chi ted nariin l neg seheeten angid oroh uym shig bn.gants chi mongol orniig gadaadad surtchilaagui bga biz.Hairan BBCtei hiih baisan morin huuriin tuhai kino.ayayay…7sariin 1n bol zugeer l ard tumnii neriig barisan deerem tanhairal.ter hed zugeer ch garaagui buh morin huur buh zemseg,tgd deed dawhart ni garaad computeriin delguuriin buh computer buh sandal hiws hugailj,tgd daraa ni door ni bdag anod banknii haalgiig ewdlej bhad MONGOL ULSIIN ERONHIILOGCH N.ENHBAYR ontsgoi baidal zarlaj awarsan uym shu.Tend unheer songuuliin dungiin buhimdlaas irsen humuus 5 10n huwi baisan bh busad ni zugeer l deerem hiih zorilgtoi chinii herldgeer elituud.Ter heregt oroltson hen bugdiig bariwchilj nasaar ni horiwol taaarna…chi ter humuusiin araas ingej ih haramsaj ter humuusiig ingej ih uruwduj umuurch bgaad chin haramsaj bn.unendee helhed chamaig hen seheeten elit geed ongirootson uym buu med…erdemtei hun daruu ih murun dulguun bdag uym….bas saw l hiiwel mongol ulsiig muulahaa zogsoo arai heterch bn.mongol uls cham shig haltar batsaanaar uruwduuleh boloogui.minii mongol muuhai,yaduu enter ch geh shig. jinhen eh oronch hezee ch bi eh oronch gej tseejee delddeggui uym!!!

tszpun wrote on 2009/06/14 - 23:55
#4

Yun turuun ayan zamyn mend hurgeye. Nom gargah gej baigaad chini talarhaj bna. Mongol hun delhiig iim uvurmugts baidlaar toirch baigaag olon hun medeh ni chuhal gej bodoj bna. Zugeer ch neg toirood baigaa bish MONGOL ZALUU UURIIGUU EREH EREL-d davhar mordoj surag gargaj tuuniigee olon olon tuursun, PR-duulsan zaluuchuudtai harangui huvaaltsaj tednii tuuchee bolj ehelj baigaad chini bayar hurgemeer bna.Deerhi met ue zalgamjilsan socialism-iin prazituud, shine ueiin buunii nohoinuudaas ogthon ch emeehguigeer (baabaryn “AIDAS” gardag shig unuudur mongold hun bur aidastai bna. Songuulias hoish arai deerdej baih shig bna) jinhene ardchilalyn mun chanariig senhruulj,zaluuchuudiin yurtuntsiig uzeh uzliig aytahan gilj baigaad chini setgel taatai bna. Hii hooson magtaal bish shuu. Burmaar tetgeheer urmaar tetge gedeg biz dee.
Nomynhoo uniig bodoltsoj gargana biz dee olon jiriin zaluust hurgeh ni chuhal gej bodoj bna. Bodit baidal mungu sanhuutei holbootoi ch suuliin ueiin bichleguud chini soyon gegeeruuleh henjeend boljee, zaluu hunii, mongol hunii tuluvshild ih huvi nemer oruulah ni damjiggui.
Bayartai uulzya.

BAT wrote on 2009/06/15 - 00:52
#5

Sain baina uu nuhur Alumni of SFS, Proud of NEW MONGOLIANS!

Manai niigem 200 garui jiliin busdiin ezerhiilel, 70 jiliin busdiin tuivelt, “buteen baiguulalt” hosolson undesnii huvid taraan butargalt, 20 garui jiliin dotood-iin “ezlen turemgiilel-iin” daraa unuudriin baigaa baidlaa olood baigaag bid buhen harj, teren dotroo amidartsgaaj baina.

Magadgyi heterhii gutranga uzel met sonsogdovch ene ulsad maani, uursniiguu heduulhnee uldsen MONGOL undestnii hamgiin etssiin buren erhet ulsiin irged gedgee uhaaran, terniigee udur tutmiin uil heregtee uhaalgaar tusgadag uur shig chine humuus hovor baina.

Am l angaival gadagshaa garch “bayan” amidrah, am l angaival Altaa zarj ajil hiilgyi busdaar tejeelgeh, am l angaival darga tsereg bolj negniigee DARLAH gesen humuuseer duurchee.

Manai niigem burheg baina… Manai niigem burheg baina… gej zuhuj hotsrolgyi, esvel haa negen hugjiltei orond bugin shigdelgyi ene haranhui baraand avtaad baigaa niigemee uurchluh, chuham ene niigmiig burduulj baigaa MONGOL hunee uurchluhuur setgel shuluudan, uuriin bie-eer ulger uzuulj yavaa uurt chine bayarlaj baina!

Mongoliin jiriin negen surch bolovsrohoor, eh nutagtaa saihan amidrahiig husej yavaa nadad uuruu ih uram, er zorig hairlaj baina. Uur mash ih iim setgegdeltei zaluus baigaa gedegt itgeltei baina.

Ayan zamdaa anhaaral bolgoomjtoi yavj, eh orondoo zorison hergee buteen esen mend irgej ireh heregtei shuu! Uurtuu bolon nad met busdad burelduulj bui odoogiin itgel unemshilee ulam tsaash hugjuulj, Mongol undesten, hel soyol, es ulamjlalaa uriinhee urd uvluulen badraatsgaaya! TA GANTSAARAA BISH!

Oogii wrote on 2009/06/15 - 05:27
#6

Za sain uawj l bna uu oiriin heden odor Amai andiinhaa site aar zochilsongui zarim neg stgegdel bichsen humuusiin bichsen zuiluudiig harj l suuna zarim ni Amai-g tuilshirch bna ene ter geed bodluudaa bichsen bna l daa. Ter nohduud Urmiin ug heldegguimaa gehed duugui l yum bichehgui garaad ogno biz :D

ZA za ene ch yahaw yamar ch bsan NOM gargana gedeg bol mash zow sanaa AAWIIN CHINE Helsen ug uneheer zow bas ih pilosoftoi ug helsen bna shuu Yaduu ard tumneesee bitgii guilga gui gej Er ni ooriin temdegleliinhee tuhai nom gargahaar shiidsen chine mash zow sanaa Mongoliinhoo zaluuchuudad ch tustai AMai chamd ch gesen sanhuugiin tal deer heregtai sht yamar ch bsan bi hamgiin turuund nomiig chine garwal hudaldaj awch unshina

NETS wrote on 2009/06/15 - 06:15
#7

3-d handaj heleh heden ug bainaa… hun bolgon oor ooriin tsonhtoi.Oyunii tsonh gehuudee.Ter tsonhnii hemjee uzsen ,duulsan, yum huleej avah hunii torolhiin medremj,IQ zergees shaltgaalaad yanz bur baidag.Ooriin chini tsonh neg tsoojnii nuherhuu baina.Tegeed tom tsonhoor olon yum olj haraad baigaa huniig haraaj zuheed baidag.Tsoojnii nuheer olon yum haragdahgui ldee.Mulguu torson ni chinii buruu ch yum bishdee..

Zag wrote on 2009/06/15 - 22:27
#8

nom gargah bolsond bayar hurgie!!

buya wrote on 2009/06/15 - 22:32
#9

Сайн уу? Амай
би энэ киног үзсэн, сайхан кино болсон байна лээ, бас чиний дээр бичсэнтэй санал нэг байна, алтанд шунасан хүмүүс байгаль орчноо үнэхээр там болгож байгааг хараад өөрийн эрхгүй харамсдаг, би хотын унаган хүүхэд, жил болгон хөдөө нэг их явж байгаагүй ээ, ердөө 10 илүү жилийн өмнө цэцэг алагласан хөндий одоо алтанд шунагсдын балгаар дахиж хэзээ ч унаган төрхөндөө орохгүй болчихсон байгааг харах үнэхээр харамсалтай,

dk wrote on 2009/06/15 - 23:36
#10

Т.Галсан “Өгсүүр замын дуун”

Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь намайгаа өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхэй насандаа би чинь
Оготно бор толгодыг уул, уул гэж эндүүрч явжээ
Оцор цацар довцгууд дундаа сүмбэр
Очир хэлбэрт уулс минь намайгаа өршөө
Отгонтэнгэрийн зулай дээр гишгэхээсээ урьд би
Огторгуйн багана, огторгуйн багана гэж уулсыг андуурч явжээ
Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр их хайрхан минь намайгаа өршөө
Отог жинстэй Алтайг давахаасаа урьд би
Огторгуйн багана, огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ
Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн их Алтай минь намайгаа өршөө
Од зүлгүүддэг Хималайг давахаасаа урьд би
Орчлонгийн зулай, орчлонгийн зулай гэж Алтайгаа андуурч явжээ
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оготно бор толгод минь намайгаа БҮҮ ӨРШӨӨ
Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад
Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байна шүү дээ

dk wrote on 2009/06/15 - 23:53
#11

“An inconvenient truth” үзсэн үү, уйлмаар юм гарна даа. Дэлхийн экологийн сүйрэл харьцангуй бидний төсөөлж байгаагаас гамшгийн байгаа гэж би боддог. Надад ойр жишээгээр, манай өвөөгийнх Налайхаас урагш төв аймгийн нутагт 45 км-т зусдаг байсан юм. Ам болгон нь горхитой, өвс ногоо халиурсан сайхан нутаг байсан даа. Одоо алтны компани, ямаа 2 тэр нутгийг юу ч үгүй талхалж цөл болгосон. Өвөөгийнх маань нүүж Гачуутраас хойшоо Дээндий гэдэг газар зусах болсон. Хэдэн жилийн дараа Дээндий нь ч бас цөлж болно гэдэгт мөрийн тавьсан ч болж байна. Сүргийн бүтцээ харж ямааны тоо толгойг хязгаарлахгүй бол, удахгүй ямаа байтугай малгүй болноо доо. Үүнийг залхуу малчин, унхиагүй улс төрчид шийдхийг хүсэхгүй байна. Шийдхийн оронд бидний татварын мөнгөнөөс нэг нь авч нөгөөдөө ямаа өсгөлөө гээд өгч байгааг бодхоос уур хүрдэг юм.

Batka wrote on 2009/06/16 - 02:07
#12

uuchlaarai #7 bi tiim ih uym uzsen hun bish.bi zugeer l neg gadaadad surdag jiriin l neg zaluu…2t ta minii buhimdsan gol zuiloog anzaaraagui bn.mongoliin amidralaas 3n jil tasarhai baisan hunii shuumjleliig ni sonsood buhimdsanaa bichsen…bas olon doloon uym yrij tsetserheh hereggui.tuiliin unen tuiliin buruu gej zuil baidaggui…chinii ter ouynii tsonhtoi chin tendee l uym bga biz.olon ornoor ayalj uzsen ni ih tom tsonhtoi bol ene delhiin buh hun tom tsonhtoi bolj boloh uym bnlda.mungu l bwal gadaad dotoodoor ywaad SEHEETEN boloh ni l dee…ai medku amai ehleed uuriiguu hugjuulcheed ulsaa hugjuul…blogoos chin unshhad mongold baar tsengeen gej nileen hoshuursan gar hiih uym oldohgui delhiig toirno gej garsan uym shig bga uym…eh ornoo hugjuulmeer bga uym bol uuriiguu hugjuul tegeel boloo…

tszpun wrote on 2009/06/16 - 04:07
#13

7 BOLON 12-T CHI CH DEE NEG AVILGALCHIN DARGIIN ERH BATSAAN BIZ HU NAMAA TAHIN SHYTEJ TYYGEEREE HOOLOO ZALGUULDAG OROVDOLTEI AMITAN BAS DEER NI HEN CH TOODOGGYI TSARAI MUUTIIN TUIL ESHYL BELGIIN CHADAVHGYI GAR BIZ DE IIM L HYMYYS HYNII AMIIG YUMAN CHINEE TOOHGYI MORIN HUUR GEJ HUTSDAGIIN ZA CHI 7 SARIIN 1 NII YIL YAVDALIIG SAIN MEDEHGYI BNA MANGAR BATSAANAA AMAI ZOV BICHJEE TER AFRIKIIN ORNUUDIIN DAINTAI BAILDAANTAI DARANGUILALTAI ULSUUD SHIG BOLCHIH VII GEJ SETGEL ZOVSON NI ZOV TEGEED CH MONGOL ULS 7 BOLON 12 T BICHSEN MANGAR MALNUUDIIN TUSLAMJTAIGAAR AFRIKIIN ORNUUDIIN GASHUUN TYYHIIG DAVTAH GEED L BGAA SHYY

AALZ wrote on 2009/06/16 - 05:13
#14

Namaig demjsen namaig muulsan ali ali taliihand zahihad minii blog boolhumuusiig uzsen harsan deeree dugnelt hiij setgelgeend bas negen songolt uguh gesen ajil yum shuu! sanaa niilehgui baij ch bolno, gehdee bid bugd yag adil setgeh shaardlaggui. Minii blog deer haraaliin ug bichsen sanal huselt bolgon ustaj baigaag anhaaraaraa! suuliin haraaltai sanluud ustah bolno gedgiig helmeer bain.
Bid Mongol heleeree zuv soyoltoi hariltsaj surah heregtei bain.

Amai wrote on 2009/06/16 - 11:51
#15

Durgui hun Ineej baigaa n hurtel zevuun haragddag gedegshuudee! Uul n minii ene bichlegt shaal uur zuild anhaaral tavihiig hussen baisan yumsan.

Amai wrote on 2009/06/16 - 11:52
#16

sainu? amai?
yuunii umnu olon jil ger ornoosoo hol ingej yavaa chamd amjilt huseye!
nileen deerees blog iig chin unshilaa, haraad baihad suuliin uyed uurtuu anhaaral taviach ee!!!
anh gereesee garch bsan zaluugiin zurgiig uuruu sain neg hardaa bas suuliin uyiin zurgaa,
gereesee hol iish tiishee nuuj yavaag chin oilgoj baina ldaa gehdee l gereese garch bsan tiim saihan zaluu iim muuhai bolchihson bolhoor sanaa zovood helj bainaa, usee zasuulaad, narnii tos avch turher arisaa hamgaal lda, hichneen nuuj yavaa ch gesn goo saihandaa anhaar l daa, dendyy haramsmaar sanagdaj bn shyy hairan zaluu gj bodogdood

zochin wrote on 2009/06/16 - 22:14
#17

sain uu amai bi ene kinog byren iheer ni tataj avlaa. yyniig yaj olnii hyrteel bolgoh ve. jinhene original english huvilbariig ni.

bold wrote on 2009/06/17 - 00:44
#18
bold wrote on 2009/06/17 - 00:45
#19

Одоо харихаараа номыг чинь авч уншинаа.

Хонгор wrote on 2009/06/19 - 03:47
#20

hehe bi dunguj say youtube deres ene kinog chin uzched chamaig iim yumandaa sain busdadaa ch damjuulj chadah bh geed orj irsen chin harin oruultsan bnshd Baigal delhii chin hamgas chuhalshuu ard tumen min baigal delhii gej yarih yum bol manaig undesten gej yarih ni bas utgaguilde bugdere l neg delhii der amidradagaa bodoh heregteishuu

Baigal wrote on 2009/06/24 - 07:33
#21

chinii talarh bodol setgegdel mash undur bolj bga shuu

Baigal wrote on 2009/06/24 - 07:34
#22

Uneheer uilmaar yumaa.. Minii eh oron Tsoliin negen uls bolj baigaag ireeduig buteegch zaluuchuud bid yu ch hiij chadahgui haraad suuj baigaad. Uneheer ene torin tomchuudiin esreg yu hiij chadah we?? bidnii tsag irne hemeen huleeseer baital eh saihan oron mini Ingej suidaj baih ch gej… Bas boloogui nogoo Yamaa gegch belcheer nutag suitgegch d 3000 tog. Gazriin bayalag ord gazruudad 3000 s iluugeer ni zowshoorol ogch baidag ene toriin Deed ELIT uudee….. Ta nariiig tenger burhan harj baidag yum shuu.. Hoh Mongoliig Unesen saaral Mongol bolgoj baigaa ta nar hezee negen tsagt gemsheed barahgui bizdee…

2. Ter 3rh t comment uldeesen zaluud handaj helehed…
“Hairan BBCtei hiih baisan morin huuriin tuhai kino.ayayay…” Yasan surhii haruusal ve???
hiij buteeh nasan deeree yawsan 5 saihan zaluu min ayayayaya…
Bi omnoos chn ingej haruusmaar baina.. Gadaadad surdag zaluu hun gehed zaluu minin chi bas l boloogui bnadaaaaaaa !!!!!

Matsushde wrote on 2009/09/06 - 22:22
#23

ЗАЛУУЧУУДАА ЭНЭ КИНОГ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ ҮНЭХЭЭР гайхамшигтай

narangerel wrote on 2010/12/26 - 14:09
#24

mash caihan scurleg uran surag bolcon baina.

anna wrote on 2012/01/25 - 21:26
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.