
2009 оны 6 сарын 1 Монтэнэгро улс Хэрцэг Нови хот.
6 сарын нэгэн миний хувьд ямагт сонин мэдрэмж түрүүлдэг юм.
Багадаа гэр бүлээрээ эсвэл найзуудтайгаа Паркаар зугаалж ундаа пэчэнь, хуушуур авч идээл.
Хүүхэд насны тухай бодогдож эхэлдэг тул нэгэн дурсамжаа бичье гэж бодлоо.
Айлын бага
Би 6 нас хүртлээ айлын бага байсан бөгөөд угаасаа биээ даасан ахын хажууд эрхлэхийг ёстой үзүүлж гардаг байлаа. Орсон гарсан хүнийг зүгээр байлгахгүй. Өднө өөрийг нь хүртэл тоглоно.
Хүмүүс намайг дурсгүй гэж боддог байсан байх, уул нь хүн гэдэг амьтаны сэтгэлзүйг судлаж байсан байхгүй юу ? Ямар хүнтэй яаж тоглох, хэнийг оролдож болохгүй гээд л.
Өнөөдөр дэлхийг тойрч байх явцдаа сайн муу аюултай хүмүүстэй уулзаж учирахдаа аргийг нь олох нь хамгийн чухал байгаа юм. Таны хүүхэд дурсгүй байгаа бол надтай адил Хүмүүсийг судлах ажил хийж байгаа ч байж магад.
Айлын бага юм чинь ээж аавын дунд орж унтан, хүссэн зүйлээ авхуулна гээд давуу талууд их байсан боловч нэг л өдөр дуусгавар боллоо. Ээж сүүлийн үэд гэдэс нь том байсан бөгөөд нэг өглөө босоход эмнэлэг явсан гэлээ. Хэд хоног боллоо бүү мэд.
Нэгэн өдөр цэцэрлгээсээ иртэл манай гэрээр дүүрэн хүнтэй байлаа.
Намайг харсан Хүмүүс өхөөрдөж хацар чимхдэг муухай зуршлыг ч хийхгүй байлаа.
Аав ээжийн унтлагны өрөөнд бүгд цугласан байсан бөгөөд Хүмүүсийн хөлний завсраар арай гэж чихсээр Аав Ээжийн авсан шинэ эргэн тойронд хашлагатай модон оронд нэгэн жоохон улаан хүүхэд хэвтэж байгааг харлаа.
Ээж – Золоо чиний жижиг дуу чинь ! гээд намайг тэвэрч үнссэн санагдана.
Эргэн тойрондоо хашлагатай орны голд хэвтэж байсан тэр жижиг хүүхэд хэн юм болоо ? гэж хараад л байлаа. Тэр жижиг хүү бас надруу гайхсан харцаар хараад байлаа. Дүүтэй болно гээд гэдэсрүү зааж байснаа хаанаас ч юм нэг хүүхэд авчирсан нь бүр сонин.
Би тэр өдөр нэлээд удаан зогссон.
Яагаад ч юм хүн бүр намайг өхөөрддөг байсан бол энэ өдрөөс бүх юм өөрчлөгдсөн бөгөөд шинээр манайд ирсэн энэ хүүхэд өрсөлдөгч болох юм байна гэж бодож билээ.
Би түүнрүү хараад зогсоод л байсан, хэнтэй ч юу ч ярьхгүй.
Аав ээж хоёр надаас уравсан ч юм шиг санагдаад.
Тэр шөнө намайг өвөртөө авч унтаагүй бөгөөд би, эзгүй шинэ гишүүний модон орон дээр анхаарал татах гэж унтаж билээ.
Ирсэн зочидод хацраа чимхүүлэх, үнсүүлэхээс зугтдаг байсан бяцхан Золоо модон орны өмнө зам таглаж зогсоод анхаарал авахын тулд Тамхилсан ч, Чимхүүлсэн ч, Үнсүүлсэн ч яахав гэж билээ. – Алив Золоо холдож байдаа ! гээд миний хажуугаар өнгөрөөд хүүхдийг гартаа тэвэрдэг байсан зочидод дургүй хүрж байсныг нь яанаа.
Ах намайг тоохгүй бол дүүтэйгээ тоглож болох юм байна ч гэж бодож байсан санаанд орж байна.
Амьдралын хэцүү үэд намайг бэрхшээлээс аврах тэрхүү дүүгээ анх харсан тэр мөч маш сонин байсан. Өнөөдрийн энэ тэмдэглүүд та бүхэнд хүрч байгаа гавьяа бол миний хайртай Ах Дүү хоёрын нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг ойлгоорой
Гэр бүл нэгэн зорилготой, нэгэн итгэлтэй байхын ач холбогдлыг 60 Монгол залуу 60 орон туулснаар харж болно. Харин 3 сая хүн эв нэгдэлтэй нэг бодлоготой байв аа?
Болкон.
5-6 тай байхдаа 2 насны зүрүүтэй ахтайгаа гэртээ хөөцөлдөж тоглоод зугтахдаа болкон дээр гарчихлаа, ах миний араас хаалгийг цоожлоод цаашаа явлаа.
Би хэсэг зуур болкон дээр сууж байгаад баригдахаар шийдээд буцаад хаалга тогштол ах сонссонгуй. Сайндаа ч биш миний давсаг хагарах гээд байсан болохоор тэр.
Байдал улам бүр хэцүүдэж эхэлсэн бөгөөд алхаж, үсэрч, сууж ч үзлээ.
Шийдвэр – Болкон дээрээс шээхээс өөр арга алга !
Түүх нөгөө булангаас.
Манай гэр бага тойрогт бөгөөд манай доод хөрш Монголын хамгийн урдаа барьдаг зохиолч МААМ агсангуай амьдардаг байсан юм. Тэрээр нэг өдөр тамхилхаар болкон дээр гарлаа.
Тамхиа асаатал унтарчихдаг юм байгаа. Гайхаад тэнгэрт борооны уул байгаа эсэхийг шалгах гэтэл…
Буцаад миний түүхрүү.
Би давсгаа яаралтай сулалчихаад хан налаад 5 мин суулгүй хаалганы түгжээ онгойлоо.
Ах биш манай доод хөрш Маам ах байна.
Маш ууртай – Намайг шээснийг асуугаад гэрлүүгээ дагуулж орлоо.
За будаа ! ингээд өгзгөн дээрээ авахуулдаг юм байна.
Маам ах нэлээд ууртайгаар намайг гэртээ дагуулж ороод шкафан дотроосоо чихэр билүү нэгэн амттан өгөөд – Миний хүү дахиад болкон дээрээс шээж болохгүй шүү ! гэж миний сэтгэлд байсан тэрхүү хариуцлагийг инээмсгэлээрээ сэргээж билээ.
Хэрэг хийсэн биш амттантай буцаж гэртээ орж ирэхдээ ахтайгаа хуваасан эсэхийг санахгүй байна, гэхдээ хүүхдийг хүчээр бус ухаанаар ямагт сургаж болдог жишээ бол би юм. Тэр цагаас дээвэр дээрээс, орцонд, буланд гээд олон газрыг тэмдгэлж байсан ч болкон дээрээсээ хэзээч морь харж байгаагүй юм.
Маам ах Дунгама эгч тэгээд хоёр хүүгийн хамт бид яг л нэг гэр бүл шиг байдаг байсан. Хоёр хүүтэй ах бид хоёр нөхөрлөөд. Цонхноосоо лааз өлгөөд дуудах үэд түүнийгээ сэгсэдэг байсан санагдана. Маам ах гэж Монголын ГАЗАР ШОРОО гэдэг том номыг бичсэн хүнтэй хөрш амьдарч байсандаа би бахархдаг. Тэрхүү номыг одоохондоо уншиж амжаагүй байгаа ч, дэлхий эртөнцийн ухааныг суралцаад дараа нь уншивал Маам ах яг юу бодож, юу хэлэх гээд байсныг ойлгох болов уу.
Өнөөдрийн нийгмийн Эльт гэдэг нь Жээп унсан, Мөнгөө гайхуулсан Хүмүүс харагддаг бол, хуучны социальзмийн үэийн Элитүүд бол мэдлэг боловсрол тэгээд даруу зангаараа бусдаас ялгардаг байсан санагдана.
Хөгшин нохой буюу эр хүн.
Миний блогд орж ирдэг Хүмүүс миний найз нөхөд ахан дүүс гэж би итгэдэг тул өөрийн амьдралынхаа сонирхолтой хэр баргийн хүнд хэлдэггүй дурсамжуудаас тавьж байхыг хичээдэг юм.
6-7 насны орчим Эмээ Өвөө дээрээ Баянхуушууд байлаа.
Миний бага нас Эмээ Өвөө дээрээ өнгөрсөн бөгөөд хүн чанар, Монгол соёл, амьдралын ухааны эхний сургуулиудыг тэд нар надаа зааж эхэлсэн юм.
Нэгэн өдөр найзалдаг хүүхэдтэй хашаа хисч байгаад гинжтэй нохой харлаа.
Тэрээр – Энэ миний нохой ! гэж хэлэхээр угаасаа зөрүүд би – Үгүй миний нохой !
Тэр хүүхдийн гэрийн гадаа гинжлээстэй байсан нохой минийх биш гэдгийг бид хоёр мэдэж байсан ч миний зөрууд занг ямар ч юм бэ дээ.
Би чамд нотлох уу ? гээд би өмдөө шувтлаад нохойруу шээж гарлаа.
Нохой хоромхон зуур уурласан уу надруу дайрлаа.
Тэр мөчөөс хойш юу болсныг сандаггүй юм. Харанхуйлаад явсан.
Ээжийн яриагаар нохой надруу дайрсан бөгөөд Манай Цэрэг өвөө ирж намайг яаралтай цэргийн эмнэлэгрүү авч явсан гэсэн. Өөрийн хайртай ач үр удмаа үргэлжлүүлэхгүй болбол яанаа гэж үхтлээ айсан байх. Сорив байдаггүй бөгөөд Амьдрал үргэлжилсээр. Тэр мөчөөс элдэв газар, элдэв зүйлрүү шээж болохгүй болгоомжтой байх хэрэгтэй гэдэг амьдралын ухаанд суралцсан юм.
Хэ хэ.
Бага насны хүүхдийн шээсийг эмчилгээний зориултаар ашиглах арга Монголын үндэсний эмчилгээнд байдаг бөгөөд, энэ сэдвээр ярих нь тийм ч муухай биш гэж бодлоо.
Эмээтэйгээ галт тэргээр.
Миний эмээ намайг харж үлддэг байлаа. Эмээтэйгээ Вагоноор Оросод сурч байгаа Аав руу явъя гэж тоглоом тоглохоор болоод ШКАФАНД эмээгээ суулгаад гаднаас нь цоожиллоо.
Харин гүйж явахдаа түлхүүрээ хаан хийснээ мартчихлаа.
Нэлээд удсны дараа Ээж Өвөө хоёр гэртээ ирээд хаалга тогштол хэл нь ойлгогдохгүй бацаан нэг л юм шулганчихаад явлаа. Хэд хэдэн удаа хаалга тогшсон бөгөөд шулгансан үг дотроос эмээ гэдэг үг л ойлгогдсон тул манай Ээж Өвөө хоёрын санаанд Эмээтэй нэг юм болсон байхаа гэж айлаа. Хаалга эвдэж орсон билүү яалаа, ячиж байсан тэд эмээгээ шкафанд цожилоод гэртээ ганцаараа байсан хүүгээ олж хараад – Эмээ нь хаана байна ?
Би шкафруу заасан бөгөөд арай гэж хаалгийг онгойлгоход эмээ байдгаараа хөлөрсөн байлаа.
Яагаад ч юм миний хайртай эмээ намайг загинж байсан удаа ганц ч үгүй. Ямагт ур ухаан хайраар намайг хүмүүжүүлж байсан тул, өнөөг хүртэл юманд хүч хэрэглснээс ухаан зарсан дээр гэдэгт итгэж явдаг юм.
Бид хоёр аавруу вагоноор явна гэж тохирсон хэрнээ эмээг ганцааранг нь вагонд суулгасан бяцхан Золоогийн тархинд юу эргэлдэж байсан юм болоо ? Эмээгээ би явуулчихаад би яаж ганцаараа Монголдоо үлдэх байсан юм болоо ? хэ хэ
Монголынхоо бүх хүүхэд багачуудда Хүүхдийн баярын мэндийг холын Монтэнэгро улсаас хүргэж байна. Амьдралд утга учир өгдөг хүүхэд тань эрүүл энхийг эрөөж аз жаргал хүсье.
Хэрвээ та хүүхэдтэй бол түүнд эцэг эхийн хайрыг хязгааргүйгээр олгохоос гадна мэдлэг боловсролд анхаарах нь чухал юм шүү. Магадгүй таны хүү, охин Монгол түмний нэрийг дуурсгах хувь заяа хүлээж байгаа ч юм билүү !
June 2, 2009
| 1,386 Үзсэн 






















Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)
SAIN YAWJ BNA UU END MANAI MONGOLCHUUD BAYAR GEED GOE L BNA CHAMD BAYARIIN MEND HURGEYE HUUHED NASNII DURSAMJ CH GEGEELEG SHUU BOLKON DEER HUUHED BAIHDAA IH GARDAGSAN AMAIGIIN BICHSENIIG UNSHSAN CHINE ENE SANAAND ORCHLOO.
ХҮҮХЭД НАСЫГ ЮУГААР Ч СОЛИШГҮЙ НАНДИН.
АМАЙ АХЫН БИЧСЭНИЙГ УНШИХАД ИХ САЙХАН БАЙНА.
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУДДАА БАЯРЫН МЭНД.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.
BI ERDENETIIN L DEE AMAID SONIN BAIH BOLOWUU GEED ENE HAWIAR BOLJ BAIGAA SONIIN SAIHNIIG BICHYE END MANAI GOK IIN HORONGO ORUULALTAAR NEEREE ERDENETDT LAAG GOE USAN ORGILUURTAI BOLSON SHT 400 SAY TOGROGOOR BOSSON GEJ BAIGAA BAS. MONGOLD HUITEN GEHEER HUITEN BISH HALUUN GEHEER HALUUN BISH L BNA DAA HAMGIIN SUULIIN MEDEELEL GEWEL
Sain yavj bna uu?Amai?chinii aylaliin tuhai bi zav l garval haaguur ,yu hiij,yu uzej sonsoj harj yavaa bol gej bodood unshdag yum.Harin anh udaagaa l setgegdel bichij bna.Chi zaluu hun gehed mash ih yumiig eregtsuulen bodoj,tuuniigee busadtai huvaaltsaj,sanaa bodloo soliltsoh,busdaas surch medehiig hussen sain zaluu yumaa.yalanguya chinii gantsaardaliin tuhai bichsen zuiluud nadad ih yum bodogduulj baidag yum.bi gadaadiin neg orond haraar ajillaj amidardag yum.end 5jil bolj bna.Onoodor 6sariin1.baga baihdaa ene odriig tesch yadan huleedeg baij bilee.aab eejiinhee avch ogson shine huvtsasiig hurdan omsoh yumsan gej barag noirch hurdeggui baij bilee.chinii deer bichseniig unshaad setgel mash ih uimerlee.yamar ih gantsaardaj,hunii nutagt yarih ch hungui,zovhon ajil geed l yavj baigaadaa mash ih bachuurch bnaa.zun tsagiin ehlel,huuhed bagachuudiin bayriin odor,herev bi eh orondoo baisan bol gej bodogdoj,noirch hurehgui yum.Amai bi chinii bichsenuudiig 1-iig ch algasalgui unshihiig husdeg.Margaash ni ajilaa hiij baihdaa urd odor ni unshsanaa odorjin bodood,herev ter ued Amai tegsen bol tegeh baisan ingesen bol ingeh baisan baih geed l bodsoor neg medehed ajil maani duussan baidag yum.Bushuuhan daraagiin aylaliig ni unshij,oor yu tohioldson bol gej bodood unshihiig yardag bolson.Chinii ene aylal,temdeglel,nad shig hunii nutagt gantsaardaj bga olon hund hani bolj,uram zorig,erch huchiig ogdog yum shuu.bi ch bas chamd uunees hoish sanaa bodloo bichij bainaa.Chinii anh temdeglelee ehelj baihdaa helsen shig ,ingej yum bichij chini bas ih hetsuu yum baidag yum bna.hehe.za amjilt ulam ih temdeglel bidend hurgeerei.bie saon bodooroi.
Amai aylaliin amjilt husie!chehd hezee irehee bicheerei.boldogson bol uulzahsan
Amai sainuu ‘ayalal’ ta nar ene ugiig 4 5 udaaa davtaat heldee teheer araas ni zaaval ‘zugaalga’ gej ug orj irred bgaa biz ene hun uul ni aylaj zugaalj yavaa bısh yum shig nadad sanagdahiin, bayan hun l aylaj yavdag bh ene ugtei sanal niilehguı bna.
chini bagin hugjiltei dursamjuud bichsenig unshlaa.saihan sanagdla.hudulguuntei huu baije de.
#4 jagaagin comment-g unshad nulims garah shig bollo.
Ter deer bichsen zuiluudiig unshlaa Egypted 8 sar bolson Sudanii visa huleegeed yaaay neleen ih tewcheer gargasan bna shuu. Yamar ch bsan ene jisheen deereess tevcheer chuhal gedgiig oilgoloo
Dear Amai!
))))))))
Peace!
Sain uu, Erhem Amai duu.
6 sariin 7-nii odor Buddha Sakyamuni Burkhan bagshiin ih duitsen odor.Mendelsen-Gegeersen- Nirvana dur uzuulsen ariun odor.
Ene odor tsagaan hool idej nom, buyn uildeerei.Uildsen buyn bur chiny say dahin yrjdeg, osdog um shuu.Chinii delhiig toiroh aylaliin hamgiin tom hoyon orgil bol buddiin shashint ornuud -India-Tibet-Butan-Birma -Sikhim-Thailand-Shri Lank – Taiwan-Korea -Japan um shuu.
Buddha, Dhamma.ru, DazanSPB.ru, Buddhism.ru web site-uudaar orj Buddhagiin namtar, surgaaliig unshaarai.
Hamag amitnii tusiin tuld hun bur magad garahui setgel, bodi setgeliig olj, hooson chanariig onoj, gegeerliin hutgiig oloh boltugai.
Namo Buddhaya
Namo Dharmaya
Namo Sanghaya.
HI AMAI CHAMD YUNII UNMU SAIN YABJ BAIGAAD BAYAR HURGIE ODOO HEDEN ORON ULDEJ BAINA EH ORONDOO HEZEE IREH GEJ BAINA DA MINI HUBID CHAMAIG MASH IHEER DEMJIJ BAIGAA SHU HUNII NUTAGT BIE SAIN BODOJ TER TUSMAA ERUUL MENDDEE BAINGA ANHAARCH YABAARAI ZA TEGEED IHIG UZEED EH ORONDOO ERUUL SARUUL ESEN MEND IREEREI CHAMD AMJILT BAS AZ JARGAL HUSIE ENKHEE
NAMAIG SAIN TANIHGUI BOL SIRRA-LEONE FREETOWN MONGOLIN TSERGIN BAGIG SANAARAI TEGEED L TANIH BAIH SHU ZA AMJILT AMJILT
hehehe hogjiltei huuhed nasnii goy tuuhuud baina, bidnii baga nas bugd l iimerhuu ineedtei butelguitel, hogjiltei yavdal, faktuudaar duuren ongorch dee
tiim shuu, Maam guain “Gazar shoroo” romaniig zaaval unshaarai, mongol ahuig mash urnaar durselsen bgaa, bas ter ugiin songolt shigtgeenuud n uneheer gaihamshigtai,
~~~Ayanii tani altan shar zam olziitei baig~~~
manai Mongolchuud huuhedteigee yaridagui bogood oorchloltuud genet genet bolno. jishee duutei boloh gej baigaag ni ertnees oilguulj tom ah esbel egch boloh gej baigaa tiim bolhoor hariutslagtai baih heregtei olon oorchlolt bolno, eejteigee untaj bolohgui duu chin untan geed ertnees helj oilguulah heregtei yum shig sanagdag. burhan shig amidrach baital genet neg duu garch ireed hen ch toohgui bolhoor huuheduud ih shokond ordog baih. manai baga duu garaad 2 nastai duu maani eejteigee untna geed barag 7 honog shonjin uilj baisiin. ene tom bolchihood yamar sonin yum be gej boddog bailaa. he he he
araggui baihdaa eej ni 7 honog baihgui baisan irenguutee oortoo ni untahgui bolhoor hend ch gesen hetsuu baina baih.
shees gesnees neg onigoo yarii
neg zaluu yamar ch yumiig ehnereesee muu hiideg baijee. buh yumiig. setgel zuuchtei ih udaan zobolsonii daraa ehnereesee iluu hiij chadah gaihaltai neg sanaa oljee.
gertee ireed ehnertee 2 uulaa heniih ni shees ondor garahaa uzii geed ehleed ehner hagas ergeltei sheegeed 80 cm. zaluu ineed aldaad sheeh getel ni ehner ni hoosh hoosh garaa ashigalahgui shuu bi garaa ashiglaagui
huuhed bol amidraliin bayar baysgalan.Huntei suugaagui baihdaa jiremsen bolno gehees unheltzgee hagartal aidag bailaa getel odoo 2 huuhdiin eej boltzon ene delhiin hamgiin az jargaltai hun gej uuriiguu boddog. ohiduudad helehed abort gedeg bol hun alj bna l gesen ug huuhedtei bolohiig huseegui l bol tuunees hamgaalah arga gej bdag yum shuu dee.Huuhdee turuulcheed anhnii uilah duug ni sonsood huuhde haraad eh hunii hair gedeg yamar baidgiig medreh yamar saihan gej bodno. Iimes ohid mini mongoliin ur sad ulam olon bolj bugd eleg buten baigaasai.
amjilt