2009 оны 5 сарын 26 ны өдөр. Монтэнэгро улсын Подгорьца хот.
-Байна уу ? -Байна. -Аав уу, Золоо Байна аа. -Миний хүү сайн явж Байна уу ? -Сайн сайн, аялынхаа 60 дахь улсын нийслэл Подгорьца хотод дөнгөж ирээд ярьж Байна. – Аан за, за. Ямар удаж байж нийслэлд нь ирж байгаа, Тэгээд цаашдын төлөвлөгөө юу Байна ? -Ааваа би бага зэрэг амрах хэрэгтэй байх шиг Байна, тэгэхгүй бол болохгүйн. – Тэгэлгүй яахав, аялаасаа ядарч байгаа байлгүйдээ ! Аав бид хоёрын ярианы багаахан хэсгийг бичсэн бөгөөд миний ядарсан шалтгааныг өөрийн тэмдгэлдээ бичиж, аавдаа болон Монголчууддаа дэлхийн хоёрдугаар дайны дараахь хамгийн аймшигтай дайны тухай товч мэдснээ бичихээр шийдсэн юм. Монгол улс бол Комуньзмыг хүлээн авсан Зөвлөлтийн дараахь хоёр дахь улс. Тэр үеэс бид дэлхий эртөнцөөс тусгаарлагдаж, комуньст лагэр дотроо бага зэргийн эрх чөлөөтэйгээр амьдарч байсан. Зөвлөлтөд 86 оноос 91 он хүртэл амьдарч буцаад ардчилсан гэх Монголдоо ирж байхдаа сэтгэлдээ нэгэн мөрөөдлийг тээдэг байсан юм. Би Зөвлөлтөд амьдарч үзсэн тул энэ улс миний мөрөөдөл байсангуй. Харин тухайн үэд Социальзмийн дээдийн дээд гэж тооцогддог байсан Югослав улс миний сонирхлыг ихэд татаж байлаа. 90 оны өөрчлөлтийн дараахан Амэрик гэж шинэ мөрөөдөл гарч ирсэн ч Юугослав улсыг үзэх тухай мөрөөдсөөр байлаа. 90 оны эхээр Югослав задарч иргэний аймшигтай дайнд нэрвэгдснийг мэдээний дундуурх 2 мин гарах сурвалжилагаас олж мэдсэнд ч яг юу болсныг ойлгож амжаагүй байлаа.
Социальзмийн үэийн залуусын мөрөөдөл байсан, өнөөгийн Сэрбийн нийслэл Бэлград хотын гудамж 97 онд Улаанбаатар дахь Югославын элчин сайдын яаманд виз хүсэхээр орох үэд 60 гаруй насны ээлчин сайд намайг хүлээж аваад – Би яг аль улсын виз өгөхөө мэдэхгүй Байна, гэхдээ югославын виз өгье ! гээд миний анхны гадаад паспорт дээр тамга дарж байж билээ. Тухайн хүн Словэн, Хорват, Босниан, Макэдон, Монтэнэгро, Косово гээд алинд нь хамаатай байсан юм болоо гэдгийг өнөөдөр хүртэл бодсоор Байна. Тухайн үэд хурч чадаагүй ч, Югослав гэж мөрөөдлийн улс руугаа хэзээ нэгэн цаг хүрэндээ л гэж бодож байлаа. Социальзмийн үэд Югославаас ирсэн, тэнд сурдаг залуус гэж маш ганган хувцасласан, бусдаас өөр хүмүүс мэт санагддаг байлаа. Барууны эртөнц гэж ямар байдгийг бараг мэдэхгүй байсан миний хувьд Комуньзм, Капьтальзмийн төвд гүүр болон оршиж байсан ТИТО гийн бүтээсэн Югослав улс ялтачгүй өдрийн бодол шөнийн зүүд байсан байх. Зөвхөн минийх төдийгүй Монголын олон залуус энэ улсын тухай мөрөөдөж байсан.
Хуучны Югославийн хот, өнөөдрийн Хорватийн нийслэл Загрэбын төв талбай. Амэрикийн маш олон кинонүүдад Сэрбүүд алан хядлага хийж байгаа, цөмийн зэвсэг оросуудтай хамт борлуулж байгаа гээд л үздэг байсан боловч 90 оны балканы дайн гэж яг юу болоод өнгөрснийг саяхнаас л олж мэдээд сэтгэл санаагаараа үнэхээр их унлаа. Ямар аймшигтай зүйлийн талаар мэдээгүй байв аа ! өмнө нь огт мэддэггүй Африкийн олон улс орнуудад иргэний болон улс хоорондын дайнуудын тухай биээрээ туулахдаа үзэж сонсож судлаж байсан ч хуучны Югославийн гунигт түүх шиг миний сэтгэлд хүрээгүй юм.
Миний мөрөөдлийн хуучны Югослав унуугийн Сэрб улсын нийслэл Бэлградэ хотын төв, 99 оны НАТО-гийн бөмбөгдөлтийн дараа 3000 гаруй хүн амь насаа алдсан Байна. Уулзаж буй Словень, Хорват, Сэрб, Боснийн залуучуудтай энгийн инээмсгэлж харьцаж байгаа ч миний сэтгэлд нэг л юм түгшээгээд байгаа нь мэдрэгддэг болсон. Миний хамгийн боловсролтой сайн, өндөр хөгжилтэй хүмүүс гэж итгээд байсан үндэстэн 4 хүн жилийн дотор 7 хуваагдаад биэ биэнээ дэлхийн 2 дайнаас дутхаагүй хүйс тэмтэрсэн байдаг. Адил түр түрх, адил хэлтэй 80 жилийн турш ахан дүүс, найз нөхөд, гэр бүл хөршүүд болон амьдарч байсан хүмүүс! Зарим улсууд шиг 20-30 жилийн дайны дунд өссөн залуу үэтэй биш энэ улсад яг юу болоод өнгөрвөө ? Балканчууд халуун цустай л гэнэ, найзалж үэрхэж нөхөрлөж байхад Монгол цуснаас халуун гээд байх юм алга байдаг. Хуучны Югослав дотроо шашинаараа үндсэн 3 хэсэгт хуваагддаг байж Католик буюу Ромын их гүрэн, вэнэцийн гүрнүүдийн үэд колонь байсан Католик хэсэг, Туркийн Атаманы их гүрний үэд нөлөөнд байсан Мусулманы хэсэг, тэгээд Ортодокс шашинтай хэсэг. Комуньзмийн үэд шашны нөлөөг багасгасны ачаар энэ шашин дагуулсан үндэсний үзэл дарагдсан байсан боловч ардчилал эрх чөлөөний дараа Шашны хэт үндсэрхэг үзэл дэлгэрч энэ бүс хэзээ ч мартхааргүй том дайны цэг болсон Байна. Хорватын баруун хэсэг, Боснийн хойд болон төв хэсгүүдийг 14 жилийн дараа харахад өөрчлөлт бага багаар хийгдсэн байсан бөгөөд, орчин үэийн тохилог дэлгүүрүүд, тансаг машинууд сайхан хувцалсан залуусын хажуугаар огт зайгүй болтон шүршсэн, их буудсан барилгууд миний сэтгэлээс гарахгүй Байна. 1984 онд Югославийн Сараэво хот нь Дэлхийн өвлийн олимпийг хүлээн авч байсан гээд төсөөлөхөөр энэхүү хот ямар өндөр хөгжилтэй байсныг гадарлах байх. гэтэл дэлхийн түүхэнд хамгийн удаан буюу 4 жилийн турш буудалт, снайпэрын хараанд байж, цахилгаан хоол унд, халуун орчингүй эдгээр хүмүүс амьдарч, манайхаар зайсангийн тогойтой төстэй хотын төвөөс холгүй газар зайгүй болтол байрласан дайнд амиа үрэгдэгсдийн шарил нэгэн зүйлийг бодогдуулсан юм.
хотын төврүү хэдхэн минут,
Улаанбаатар дэлхийн хэмжээний энэхүү арга хэмжээг хүлээн автал дахиад хэдий хугацаа хэрэгтэй болоо ? Энэ бүсийн ихэнх улс хот суурингууд ихэнх нь 90 хувийн нэг үндэстнүүдээр суурьшигдсан байсан бөгөөд Хорват, Сэрб, Босниуд тус бүрдээ өөрсдийнхөө түүхээ ярьж, энэхүү дайны бурууг биэ биэнрүүгээ чихэж байсан юм.
Сараэво хотын гудамжнуудад дайны үэд амиа алдсан хүмүүсийн нэрстэй самбрууд байсан бөгөөд тэдгээрийн дунд 79 онд төрсөн нэгэн залуугийн нэрийг хараад үнэхээр харамсалтай санагдаж билээ, өдийд амьд байсан бол магадгүй дэлхийг тойроод амьдралын сайхныг мэдэрч байх байсан ч юм билүү.
Тухайн үэийн төрийг буруу барьж, улс үндэстнүүдийн хооронд аймшигтай дайныг өдөн хатгасан улс төрчид юуний түрүүнд бурууг хүлээх ёстой гэж бодож Байна. Бас энэхүү дайнаас ашиг хонжоо олсон гадны улсуудыг ч бас буруушаах хэрэгтэй болов уу. өнөөдөр эдгээр улсууд биэ биэндээ хилээ чөлөөтэй нээж, виз хилийн бэрхшээлгүй биэ биэнрүүгээ зорчиж байгааг харахад харамсалтай Байна. Мөнхийн дайн гэж байхгүй, ялангуяа сүүлдээ хамтарч амьдархаас өөр аргагүй гэдгийг тухайн үэд бодолгүй аймшигт аллаг хийсэн буруутангууд өнөөдөр амьдарч байгаа гэж бодохоор. Үүний уршигаар хэдэн зуун мянган хүн амь насаа алдаж, үзэн ядалтын улмаас төрсөн газраасаа дөрвөж шинэ орчинд амьдрах болсон хэлмэгдэгсэд бас харамсалтай байсан
Сараэво хотруу орж ирэх замд 19 хүн настай хүү бусдыг нөгөө үндэстнээ ална! гэж заналхийлж байгааг хараад энэ дайн дууссан гэхэд эргэлзээтэй мэт санагдсан юм. Босниа Гэрцэговин гэж нэг улсын иргэд хэрнээ дотроо Сэрб, Хорват, Босниуд гэж хуваагдаад, 50 хан мянган км кв газар нутагтаа улсынхаа өмнө зүг, хойд зүгрүү чөлөөтэй зорчиж чадахааргүй байгааг өнөөдөр харах сонин Байна. Энэ дайны ур уршиг, шалтгааныг бид судлаж, энх тайван цагт амьдарч буй Монголын иргэд сургамж авч биэ биэнээ яс үндэс, үүсэл гарлаар үзэн ядахгүй байхын сургамж авах нь чухал юм Байна гэж би өнөөдөр бодож Байна. Срэбрэнька гэж хотод НҮБ-ийн энхийн сахиулагчид НҮБ-ийн аюулгүйн бүс гэж зарлаж дөрвөгсдийг хүлээж авсан хэрнээ нүдэн дээрээ тэдгээрийг хомроглон устгуулсан асуудлыг өнөөдөр хэн ч ярьхгүй байгаа нь сонин юм. Африкийн хэд хэдэн иргэний дайн, улс хоорондын дайны үэд НҮБ-ийн энхийг сахиулагчид ямарч арга хэмжээ авалгүй, энгийн иргэд амь насаа алдаж байгааг харж байсан явдлыг сонсоод би дургүй хүрч байж билээ, гэтэл энд бүхэл бүтэн НҮБ-ийн аюулгүйн бүсэд цугалсан дүрвэгсдийг хамгаалж чадахгүй байсан НҮБ-ийн аюулгүйн зөвлөл гэж юу Байна аа? том улс төрчдийн буроцрасигаас болж цаг алдан 8000 гаруй хүнийг нэг доор устгуулсан байдаг. Энэ хотын жишээ бол олон жишээнүүдийн нэг. Аль аль талаасаа ийм үндэс угсаа, шашинаар устгах ажиллагаа явуулж байсныг бид дундыг баримталж судлаад иргэддээ сургамж өгөх хэрэгтэй юм шүү !
Босниа Гэрцэговин улсын Мостар хотын гудамжинд. Замын нэг талд Мусулман Босниууд нөгөө тал Католик Хорватууд. Миний мөрөөдлийн улс задарч, ийм аймшигтай түүхийн гэрч болсонд би харамсаж Байна. Монгол оронд мань биэ биэнээ үзэл бодол шашинаар ялгаварлан хомроглон устгасан түүхээ дахин судлаж, эрөнхий боловсролын хичээлүүд болон хэвлэл мэдээллээр таниулж, дахин давтахгүй байх арга хэмжээ авахгүй бол өнгөрсөн 7 сарын нэгэн шиг үйл явдал дахин давтагдахгүй гэх баталгаа алга Байна. Эх оронд мань энх тайван амьдрал үргэлжлэх болтугай. Миний аялал бол зөвхөн газар үзэж, зугаалж цэнгэх биш, тухайн улс орнуудын түүх соёл алдаа оноог судлаж Монгол залуугийн нүдээр нутаг нэгтнүүддээ хүргэх явдал гэж би итгэсэн хэвээр Байна.
Horaayy..there are 17 comment(s) for me so far ;)
Amai odoo amraad ergeed sponsor olood ayalalaa urgeljluulsen ni deer bhaa amjilt husiye. amralt chamd odoo nen terguund heregtei bhaa. mgl.iinhoo tsag agaart ydaj ochdoo. good day
аймшигтай юм
шашин, үзэл бодлоороо өөр байж болно гэхдээ хэмжээнээсээ хэтэртлээ түүндээ автвал…үүнээс илүү эмгэнэл бий боловуу? Манайхан цэвэр цус, яс үндэс гэж их ярих дуртай. Адилхан монгол улсын иргэн гэсэн үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй юм шигээ
өнөөдөр л сэтгэгдэл үлдээж байна, гэхдээ тэмдэглэлийг чинь тасралтгүй уншдаг шүү. Цаашдын аялалд чинь амжилт!
Sain ybj baina uu, Erhem Amai duu.
Amraltaa avaad bysalgal-meditation hiigeerei.
Ooriin setgelees muu bodluudiig avch hayad nisvaanisiig ustga.
Nisbaanis gedeg sanskrit ug setgeliin gem gesen utgatai ug.
Uur, shunal, munhaglal, ataa, sejig, ergelzee, omog bardamiig nisvaanis gedeg.
Nisvaanisiig ustgaad enerehui, asrahui, busdiin amjiltat dagan baysah setgel, tegsh setgeliig oloh heregtei.Ene 4 setgeliig olbol Body* setgeliig olno.Body setgeltei bolbol Burhan* bolno.
Setgelee sain ariusgaarai.
Keep your mind is level.
If the mind is level, the whole world will be level.
Make of yourself a light,
Rely upon yourself.
Sinserely, D.Sukhbaatar
Амрах хэрэгтэй байхаа хө.
Амралт хэрэгтэй байна гэдгийг чинэ дэмжиж байна.Урьд нь чамайг амраад цаашаа үргэжлүүл гэж хэлмээр байсан ч чиний өөрийн аялалаа үргэжилүүлж байгаа зориг хүсэл бодлыг чинь үзэж уншин хараж байхдаа ийм зүйл яриж чадаггүй байлаа.харин одоо цаг нь болсон юм шиг байна.Бид нар иргэний дайн болсон гэж тв-ын мэдээ,сонин сэтгүүлээс сонсож,сүүлд нь интэрнэтээс мэдэж харж үзсэн боловч яг ямарху аймшигтай дайн болсоныг сайн мэдээгүй л явж байгаа.Чиний энэ тэмдэглэл их зүйлыг хэлж өгч байна.За тэгээд чиний энэ аялал ганц монгол залуугын дэлхйиг тойрон зугаацаж яваа аялал биш монгол залуучуудын аялал шүү гэдэг нь чиний сайтыг үзэж санал бодлоо хуваалцаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас харагдаж байгаа бхаа.Ийм болхоор хамгийн түрүүнд биеээ сайн бодож ,эрүүл байхад бүх зүйл болно гэдгийг бодож яваарай.Бүхэл бүтэн тивыг тойрч дуусгасан болхоор,ямар нэгэн юманд баригдан яваагүй байгаа болхоор нэг сайхан амрангаа туулж өнгөрүүлсэн аялалынхаа талаар бодол эргэцүүлэл тэмдэглэл хийнгээ сэтгэл санаагаа сайн амраагаад аваарай.АМай ямар газар амарч байгаа болон хэсэг хугцаанд байрлах бол тэр тухайгаа бичиж хаягаа тавиарай
АМАЙ АХАА АМРАХ ХЭРЭГТЭЙ.
БИ ТАНИАР БАХАРХАЖ БАЙНА.
Би хувьдаа 7 хоногт 1-2 удаа орж хардаг (хоцорч орохоороо гүйцэж унших гэж цаг их ордог ) эндээс харах үэх унших зүйл олон байдаг Хувь хүний үүднээс зөвлөлгөө өгөхөд Одоо ядахдаа сарын хугацаагаар Гэртээ хүрээд ир …Чи бүх юмнаас төөсөрчлөө ..Монголдоо ирээд гэртээ ирээд ханатал унтаж амар ..хөдөө яв ,,салхинд гар,,хотоор алх ,монголынхоо дотор нь ор …сайн эрэгцүүлэн бод .Монголдоо ирээд буцаад явахад болохгүй зүйл байхгүй шүүдээ ..бодит байдал дээр чи 3,5 жил Монголоосоо илт төсөөрчлөө ..Эр хүн цэргийн албанд аваад ирэх хугацаа гээд л ойлгочих ..Хэсэг тэнхээ ор явсан газруудынхаа зургаар үзэсгээлн гарга ..суртчилгаа хий .бусад хүмүүсийн анхаарлыг хандуулах гм ажилуудыг хийх хэрэгтэй гэж бодож байна ..Бодит бие хүн өөрөө ирээд таниулаад суртчилгаа хийх нэг ондоо шүү .аялалаа үргэлжлүүлэх мөнгө босгох боломжтой .Чи олон саад бэрхшээл даван туулсаныг ойлгож байна ..Одоо time out
best recards
togo
Amaidaa boldogson bol yadaj $100 yavuulhiimsan, daanch bi uuruu gadaadd oyutan. Bi orj unshaal yavdag hun shvvv setgegdel anh udaa l bichlee
chamd bieiin amraltaas iluu setgeliin amralt heregtei yum shig sanagdaj bn setgel sanaa bodloo tsegtseleh amraah shaardlagatai bhaa . naaan chin ymar eimer yum bolsiin bee minii huvid unendee ymar ch medeelelgui bn anhnii medeeleliig dgazar deerees ni uzsen hunees avlaa. naad ulsuud chin tegeed olon ulsad huleen shovshoorodgoj chadsan yum uu yadaj NUB-d elssen uls bgaanmuu
Have a nice time in Montenegro and i wish you all best on your journey, it is beautiful thing you do. Venus,Kotor,Montenegro
Amai-d tsaashdiin ayalald amjilt husii. Urgelj baharhaj yavdag shuu chamaar.Have a good journey
тийм ээ, үнэхээр эмзэг сэдэв, гэхдээ өнөөдөр НҮБ, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатай нь Иракийн дайнаар харагдсан шүү дээ, Дэлхийн 2-р дайны дараа ялагч гүрнүүд өөрсдийн эрх ашгийн хувиарлалтыг баталгаажуулах зорилгоор байгуулсан энэ байгууллага өнөөдөр тэрхүү үүргээ амжилттай биелүүлж дууссан бөгөөд одоо ямар ч эрх зүйн чадваргүй болчоод байгаа нь туйлын үнэн. хэн дуртай хүчирхэг улс нь ямар нэгэн шалтаг хэлээд л дайныг эхлүүлж байна, Аюулгүйн зөвлөлийг зүгээр л нулимаад хаяж байна, учир нь тэр энэ байгууллагыг хамтдаа байгуулалцсан, түүний өгсөн мөнгөөр тэжээгддэг, тэр хүчирхэг, харин бусдыг өөр шиг нь хүчирхэг болчих вий гэдгээс айдаг, харддаг, мэдээж энэ бол зүй ёсных, гэвч ямар ч үндэслэлгүй хардалт аймшигтай гарз хохирол дагуулах нь тодорхой,
amarna gej visa chini bolj baigaa yumuu, ajil hiij boloh yumuu, tegeel odii tom bolson zaluu delhii toirj baigaa nertei aaw eejeesee mongo awaad yawaal tegeel amraal. heterhii prazit baigaa yum bishvv
Ta өвдөж болохгүй шүү !
ayalalaa hurdan duusgaad mongoldoo hurdan ireerei taniig huleesen humuus end zunduu baina udaj bna shuu. Zorig shuluun huchtei mongoliin negen zaluud amjilt husey!!!
sain bnauu! Uneheer mongol hinii tevcheeer hatyyjiliig haruulj bga tanid amjilt husie
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе! Нийтлэлийг чинь уншиж байхад нэг юм анзаарлаа. Монгол хэлний зөв бичих дүрмийн алдаа зөндөө байна. Монгол улсаа таниулж явж байгаа хүний хувьд зөв бичих нь хамгийн чухал хэмээн бодож байна.