post Категори: Аян замын тэмдэглэл post Сэтгэгдэл (1) post2010/06/27 | 959 Үзсэн


2009 оны 5-р сарын 25
Холын хол замдаа гарсанаас хойш 3 жил 6 сар 20 хоног өнгөрсөн байна.
Аялалынхаа 60 дахь улс Монтенегрогийн нийслэл Подгорика ( Podgorica ) хотод ирлээ.
60 жилийг Монголчууд жаран гэж дууддагтай адил 60 улсыг юм гэж дуудвал дээр вэ?
Жулан! Гэвэл яах уу? Шинэ үг ингэж л бий болдог биздээ! Хэ хэ
Өнөөдөр миний хувьд гурван том ялалт байлаа.
1. Юуны түрүүнд жаргал зовлон, өвчин бэрхшээлүүдийг байж болох бүх хүчээ дайчилж даваад аялалынхаа 60 дахь улсын нийслэлийг энх тайвныг эрхэмлэж дайлсан явдал юм.
2. Маш удаан хугацаанд гэр бүлтэйгээ санал зөрөлдөж байсан асуудал дээр хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
3. Тэгээд мэдээж Монголын нэн шинэ түүхэнд бичигдэх маш том өөрчлөлт болох Энхбаярын засаглал, төрийн дарангуйлал, замбараагүй төр барилт унасан явдлууд намайг бүтэн өдрийн турш нүүр дүүрэн инээмсэглэхэд хүргэсэн юм.
90 оны хувьсгал бол коммунист засгийг өөрчлөхөөс гадна ЗХУ-ийн мэдлээс гарах, тусгаар тогтнолын тэмцэл байсныг санах хэрэгтэй. Тусгаар гэх улсынхаа нийслэлдээ гадны хэд хэдэн том зэвсэгт хүчний баазыг байрлуулж амьдрах амаргүй байсан нь ойлгомжтой.
Харин өнөөдөр болсон явдал бол сүүлийн 13 жилийн туршид Н. Энхбаяр гэж хүний төр нийгмийн эсрэг хийж байсан дарангуйлал, хэсэг бүлэг хүний сүлжээний пирамидаас ангижирсан хувьсгал юм.
Үндсэн хуулиа зөрчих, хүний эрхийг хүчний байгууллагын тусламжтай хасах, улсын иргэдийн амьжиргаа амьдралыг сайжруулах ажлыг хувийн эрх ашигаасаа доогуур тавих гэх мэт энэ хүний төр нийгмийн өөдөөс хийсэн бүх нүглийг нэгэн өдөр нэг бүрчлэн тоочиж судлаж сургамж авах цаг ирэх юм.
Хариуцлага ч тооцох хэрэгтэй!
Төр нийгмийг өөрийн хувийн өмч шигээ захирч, улсыг сайжруулхгүй улам муутгаж байсан явдал сүүлд түүхийн хичээлүүд дээр дурдагдах болов уу.
Гэр бүлтэйгээ санал зөрөлдөж байсан асуудал бол үүнтэй бас холбоотой байсан юм.
Би дэлхийг тойрч аялахаасаа өмнө амиа боддог, би л болж байвал болоо гэж хажууд ядарч байгаа хүнийг анзаарах завгүй байсан. Гэтэл сүүлийн 3 жил хагасын хугацаанд үзсэн сурсан зүйлүүдээс нэг л зүйл ойлгосон юм. Нийгэм гэдэг хамтдаа нэгэн жигд хөгжихгүй бол амьдрал тайван байдаггүй юм байна!
Ялангуяа нийгмийн удирдлагыг оюунлаг сэхээтэн бүлэг бус, мөнгөтэй хүчийг эрхэмлэсэн хүмүүс авахаар улс задарч, нурж, ах дүүс иргэд хоорондоо хуваагдаж улмаар иргэний дайн хүртэл болдог юм байна.
Би хувьсгалт намыг алдаатай оноотой нам гэж боддог.
Гэхдээ намын ажил нь ард түмний амьдрал гэж итгэж ажиллаж байсан хүмүүсээ, хувиа хичээсэн мөнгө эрх мэдэлд дурласан хүмүүсээр сольсон цагаас хойш хувьсгалт намын нэр хүнд навс унасны гол дохио өнөөдрийн сонгуулийн хариунаас харж болно.
2009 оны 5-р сарын 24-ий өдөр. Монтенегро улсын Хэрцэг Нови ( Herceg Novi ) хот.
Бүтэн өдрийн турш интернэтээс гарсангүй.
Монголд маань юу болж байгаа болоо? Гэж санаа зовсоор.
Надтай адил олон мянган хүн гадаадаас интернэтийн хуудас эргүүлж шуурхай мэдээлэл олохыг хичээж байсан болов уу. Манай хэвлэл мэдээллийн албаныхан өнөөг болтол шуурхай мэдээлэл хүргэх тал дээр сайн суралцаагүй байгаа нь мэдэгдэж байлаа. Мэдээлэл болсон газрын хаяг, цаг минутыг нь тавиагүйгээс болж, аль нь шинэ аль нь хуучин мэдээ гэдгийг мэдэх аргагүй байлаа. Хоёр нам бие биенээ түлхсэн хэвлэлийн бага хурал хийж байсан боловч сонгуулийн ерөнхий хороо гэдэг сонгуулийн талаар бодит дундыг барьсан мэдээлэл хүргэх ёстой байгууллага юу ч мэдэгдэхгүй таг чиг болчихлоо.
Цагийн зөрөө 6 цаг орчим тул, Монголын цагаар 22 цаг Хэрцэг Нови хотод 16 цаг байсан юм. Халуун нартай үзэсгэлэнт далайн эрэгтэй газар өрөөний булан дахь мэдээлэл хүлээсээр залхаж орхилоо. Найзтайгаа түр гарч далайн эрэг орчихоод буцаж ирлээ.
Сонгуулийн хороонууд 22 цагт хаалгаа барьсан гэсэн мэдээллийн араас сонгогчид 60-70 хувьтай байна гэснийг хараад өмнөх жилүүдийг бодвол доогуур байнадаа гэж бодлоо.
Би маш их шүтлэгтэй хүн.
Монголын ихэнх хүн ам шиг Будда бурханд бус Бурхан Тэнгэрт мөргөдөг. Будда багшийн сургаалийг сонсож дагадаг тийм нэгэн залуу.
Миний бодол итгэл бишрэл, мөргөл нь Н. Энхбаяр гэж хүн дахин битгий төрд гараасай! Гэж байлаа. Энэ хүний сүлжээ энэ сонгуулийн дараа дуусгавар болж Монголд шинэ хариуцлагатай, хяналттай төртэй нийгэм бүрэлдээсээ гэж залбирч байлаа.
Монголын цагаар 02 орчимын үед хувьсгалт нам болон ардчилсан намуудын хэвлэлийн бага хурлуудын бичлэгүүдийг интернэтийн Youtube сувгууд дээр байрлуулсан байсан бөгөөд аль аль нь өөрсдийнхөө ялж буйг зарлаж буй мэт байлаа. Магадгүй дахиж сонгуулийн будлиан гарвал хамгийн түрүүнд хүмүүсийг өөрийн талруугаа татсан хүн нь дэмжлэг авах бодолтой байсан байх.
Тэгэхээр аль аль нь амиа бодсон явуулга хийж байсан гэсэн үг.
Харин сонгуулийн төв хороо хааччихваа? Гэсэн асуулт гарч ирсээр байлаа.
Өнгөрсөн оны 7 сарын нэгний үйл явдлыг төр цэргийн нэрийн доор хааж байсан явдал бидэнд сургамж өгөх ёстой шүү! Ард түмний тархийг угаах, чөлөөтэй мэдээлэл авах эрхийг хаах алхам хийж элэлсэний жишээ юм.
Сонгуулийн анхан шатны хариунуудыг сонгуулийн төв байруудад сонгуулийн хорооны хүмүүс тоолж баталгаажуулдаг тул, эхний ээлжинд гарсан тооллогын хариуг цаг тухайд нь албан ёсоор мэдээлж байх ёстой байсан юмсан. Энэ сонгуулийн үед тэд хариуцлага алдсан гэж дүгнэж болохоор.
Аль аль аймгуудад хэн нь давуу байгааг харахад мэдээлэл багатай хөдөө орон нутагт хувьсгалт нам тэргүүлж байсан бол хот сууринд ардчилсан нам давуу гарч эхэллээ.
Манай хоёр найз намайг гарч юм уугаад ирэе гэж дуудсан тул би цаг гаруй гарчихаад буцаад ирлээ.
Миний санаанаас сонгуулийн хариу огт гарахгүй байлаа.
- Хэрвээ миний хүсэл биелэх юм бол би бурхан тэнгэрт улам ихээр итгэх болно ч гэж залбирч байлаа.
Буцаж ирээд интернэт дахь электрон шуудангаа шалгатал ганцхан захиа байсан бөгөөд аав маань
- Миний хүү чиний сонголт, зөрүүд зан яллаа. Элбэгдорж Монгол улсын шинэ ерөнхийлөгч боллоо. Одооноос Монголд шинэ нийгэм бий болно байх гэж найдая!
Гэсэн захиаг хараад аав ээж бид гурвын сүүлийн хэдэн сар гаруйн мэтгэлцээнүүд миний саналыг хүлээж авч байгааг харлаа.
Манай аав бол хувьсгалт намын гишүүн. Гэхдээ социализм буюу нийтээрээ бүтээн байгуулалт хийж чадсан тэрхүү намын гишүүн. Харин шинэчлэгдсэн гэх капиталист хувьсгалт намд хэзээ нэгэн цагт өөрчлөлт гарч, нийгмийн эрх ашгийн төлөө ажиллах шинэ залуучууд гарч ирнэ гэж найдсаар байгаа хүн юм. Дэлхийн баячуудын түвшинд амьдарч байгаа тийм намын гишүүдэд хувьсгалт намын татвар болох мөнгөө цалингаасаа өгсөөр байгаа нь харамсалтай юм.
Өнөөгийн үндсэн хуулиар Монгол улсын ерөнхийлөгч эрх мэдэл хязгаарлагдмал байдаг.
Гэхдээ Монгол улсыг дайнд оролцуулах цэрэг хөдөлгөх, онцгой байдал зарлах, засгийн газар болон их хурлын үйл ажиллагааг гацаанд оруулах, ард иргэдийн оюун санааг төрийн шагналаар хуурах гэх мэт сөрөг эрх мэдэл байдаг тул нийгэм улс орны амьдралыг тогтворгүйжүүлэхэд хүрэлцээтэй юм.
Ийм ажлыг 3 дахь ерөнхийлөгч амжилттай хийж бүтээсэн тул, нэг улсын нэг үндэстэн иргэд бие биенээ намын үзлээр хуваан үзэн ядаж, буудаж хороох нь зөв гэж хэн нэгний ах дүү, хүүхдийг зүхэж байна! Өмнө ийм байгаагүй! Хэлмэгдүүлэлтээс сургамж авч чадаагүйнх!
Тухайн үед 4 дахь ерөнхийлөгчөөр Элбэгдорж ялсан гэсэн энэхүү мэдээлэл батлагдах эрт байсан ч манай аав ямарваа нэгэн шийдвэрт маш нухацтай ханддаг хүний үгэнд итгэх нь зүйтэй байсан юм.
Би гэнэт өрөөндөө хашгирч гарлаа. Надтай байсан найзууд юу болсоныг асуухад
- Монголын түүхэнд хараар бичигдэх хамгийн том улс төрч, ерөнхийлөгч сонгуульдаа ялагдаж! Нийгмийг дахин сайжруулах, илүүг бүтээх боломж гарлаа гэж хэллээ.
Миний нүднээс нулимс гарч эхэлсэн бөгөөд тагтан дээр өвдөглөж суугаад баярлалаа! Гэж залбирч гарлаа. Манай найз миний сонгуулийн хариуг өдөр бүр харж суусныг мэдэж байсны хувьд баяр хүргэж, манайд байдал бас муу байгаа. Манай төрийн тэргүүн болон бүх улс төрчид гэж баахан тэрбумтнууд, мафууд, хээл хахуульчид тэд бас хэзээ нэгэн цагт цэвэрлэгдэх болов уу! Гэж хэллээ.
Энэ өдрийг би маш удаан хүлээж байсан юм.
http://www.facebook.com дахь өөрийн profile-доо Mongolian most corrupted president lost election! Гэж зарлах үед удалгүй бусад хүмүүс холбогдон орж ирээд
- Энэ мэдээг хаанаас авсан юм? Гэж асууж гарлаа.
Балканд анх ууж үзсэн Ракиа гэдэг согунаас манай найз хундагалаж
- Шинэ Монголын төлөө! Өргөлөө.
Би сэтгэл хөөрсөнөөс нэлээд ихийг хүртсэн бөгөөд өглөө замд гарахад ч савалсан, сэтгэл хөөрсөн, бариул хоёр харагдсан хэвээрээ байсан юм.
Би Элбэгдоржийг дэмжээгүй ч Энхбаяр гэж хүн өөрийн сүлжээний хамт төр нийгэм эдийн засгийн чухал салбаруудаас гараасай, тэгсэн цагт 80 хувь нь нэн ядуу амьдарч буй Монголын амьдрал арай сайжрах болов уу гэж итгэдэг юм.
Элбэгдорж ерөнхийлөгч болсоноор бүх юм сайн болно гэж би бас тэгтлээ итгэхгүй байна. Гэхдээ засгийн газар, их хурал, ерөнхийлөгч гэсэн гурван субьектууд бие биенээ хянаж, 2000 оноос 2004 оны хооронд болсон шиг нэг хүн, бүлэг, намын хяналтгүй луйврын ажил давтагдахгүй байна.
Одоо Монголын уугуул нам МАХН дотроосоо цэвэршиж эхлэх цаг болсон болов уу. Бид намын үзлээсээ татгалзаж, ажлаа хийдэг төр иргэдээ хохироодоггүй тийм хүмүүсээрээ улсын ажлыг даатгаж эхэлмээр байна. Тийм цагт тариачин, багш, нүүдэлчин, цагдаа улс төржилгүй өөрийн ажлаа сайн хийж, авсан цалингаараа амьдралаа авч явах болов уу.
Надад итгэл байсаар байна, харин танд?
Монгол улсын 4 дэхь ерөнхийлөгчөөр сонгогдсон Элбэгдорж танд баяр хүргэе.
Танд олгогдсон энэ албан тушаал эрх мэдэл, боломжоо хувийн амбиц, намын эрх ашигаас тусгаарлаж, Монголд эрүүл шинэ нийгэм байгуулах, төрийн харилцан хяналттай байх бололцоог бий болгох ажилд зориулна гэж найдаж байна.
Жамбалсүрэнгийн Золбаяр. Дэлхийг тойрох аялалын 60 дахь улс Монтенегрогийн нийслэл Подгорица ( Podgorica ) хот.
Миний эх орон Монгол улс мандтугай.

1 person has left a comment

#1

Sain bnuu. Onoodor ankh udaa tanii web site r sonirhon orj uzlee. Canal ih niillee. ih sonin sanagdlaa. Bi gadaadad surdag. Jovlon baga ch gesen oilgoj bgaa hehe. Za tegeed tanii daguul bj urgel harsan zuiliig chine oilgoj medehiig hicheenee. Harin ta uzel bodloo nudend haragdtal ilerhiileeree. Tanid Amjilt husii. Hundetgesen 22 nastai bh ue chine.

AnkhbayarG wrote on 2010/08/02 - 02:56
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.