
Төрийн ажил бол гэр бүлээс тусгаар.
Хүн ажил амьдрал хоёроо хольхгүй байхыг хичээдэг, ялангуяа олон зуун жилийн түүхтэй 3 сая гаруй хүн амтай улсын ажлыг гэр бүлийн ажил болгон хувиргасан нь ичгүүртэй явдал юм.
өнөөдөр бид энэ талаар ярилцаж байгаа ч ирээдүйд бичигдэх Монголын НЭН ШИНЭ ТҮҮХэнд энэ явдал сургамж болон үлдэх юм.
Бид өмнөх сонгуулиараа Ерөнхийлөгчийг сонгохдоо эхнэрийг нь сонгоогүй юм шүү !
Монгол улсын иргэн төрийн ажилд орохын тулд тусгай шалгалт өгдөг, гэтэл Ерөнхийлөгчийн эхнэр нэрийн дор улсын нууц бодлогт хамааралтай Тагнуулын төв газар луу дээд албан тушаалд хүслээрээ томлигдож байгаа явдал, Монголын өнөөгийн ерөнхийлөгч улсыг удирдах ажил хувийн ашиг сонирхолтой хольж байгаагийн илрэл билээ.
Ажил бол ажил ! Дүрэм бол дүрэм. Эрх бол эрх.
Эх Орны Хишгийг Хүртээн !
Төрийг өөрийн гартаа барьх хамгийн бохир арга бол, ард иргэдийг боловсролгүй бөгөөд ядүү байлгах. Боловсролгүй ард түмэнд юу хэлнэ, тэд итгэн. Ядүү ард түмэнд юу л өгнө алгаа дэлгэн. Социальзмийн үэд хувийн өмч гэж байхгүй, улсын өмч бол нийтийн өмч гэж зааж байсан, хувьсгал болсноос хойш хүмүүс өмчтэй болох арга зам хайж эхэлсэн, хамгийн зальтай сэрэглэн хүмүүс нь юуны түрүүнд улсын өмчийг авч амьжсан.
Төрийн ажил гэдэг бол ард түмэний нийгмийн хамгаалал, улсын эдийн засгийг хөгжүүлэх юм.
- Намайг сонгох юм бол улсын сангаас мөнгө гаргаж өгнө шүү ! гэж амлаж байгаа нь маш том эндүүрэл юм.
Хэнийг ч сонгосон амьдрал өөрчлөлдөггүй байгаа юм чинь, ядахнаа юм гар дээр өгье гэснийг нь сонгож, томчуудын хүртээд байгаа зүйлээс багийг ч болов хүртье ! гэсэн гэнэн бодол нийгэмд тогтсон байгаа тул түүнийг өөрийн сонгуульдаа ашиглаж байгаа нь ямар бохир ажил хийж байнаа аа ! гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм.
2004 оны сонгууль хүртэл нэр дэвшигчид сонгогчдод гарын бэлэг мөнгө өгдөг байсан. Энэ зардал нь тухайн хүний карманаас эсвэл ивээн тэтгэгч байгуулгуудаас гарж байсан. Албан тушаалдаа суусны дараа нөгөө өрөө төлөх гэж элдэв лобби, лицэнзүүд олгож эхэлсэн.
Харин 2004 оны сонгуулийн сурталчилгаанаас анзаарагдсан шинэ хэлбэрийн хахууль нь
- Намайг сонгох юм бол ийм мөнгө, тийм зориултаар улсын сангаас та нарт өгнө өө! гэж байнаа.
Арай гэж сургууль, цэцэрлэг, эмлэг зэрэг нийгмийн байгуулгуудаа хүлэн дээр нь тогтоох гэж ядаж байгаа улсын төсвийг бусадтай хувааж авна гэдэг бол хамгийн тэнэг амлалтуудын нэг.
Түүхэнд ингэж л бичигдэх болно.
Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд улсын сан хөмрөгөөс хүртээх эрх мэдэл байхгүй.
Их хурал засгийн газарт энэ тал дээр шахалт үзүүлэх эрх ч байхгүй, төрийн 3 өндөрлөг тус бүрдээ биэ дааж хийх ажилууд бадаг бөгөөд өөрийнхөө эрхийн хүрээнд л ажилаа хийх амлалт өгөх ёстой байсан юмсан. Эсвэл ядүүгийн ядүү байгаа иргэдийг мөнгөөр хуурч дахин албан тушаалдаа үлдэхийг хичээж байна уу ?
7 сарын нэгэн
Аялынхаа явцад маш олон дайнтай газруудаар явж үзлээ. Тэдгээрийн дотроос хамгийн аймшигтай нь Иргэний дайнууд байсан юм. Ах дүү гэр бүлүүд, найз нөхөд, нэг улсын иргэд биэ биэнээ дайсан гэж үзэн хороож байсан явдал хамгийн эмзэглүүштэй санагдсан.
өнгөрсөн оны 7 сарын нэгний өдөр хүртэл Монгол улс энх тайван газар гэж итгэж байлаа.
90 оны ардчилсан хувьсгалын үэд олон зуун мянган хүний өөрчлөлтийг хүсэж байхдаа хүчирхийлэл, төр иргэний хоорондох хурцадмал байдалд хүргээгүй юм. Хоёр талууд хоорондоо Монгол хэлээрээ хэлэлцэж чадаж байсан юм.
Тухайн үэийн хүмүүсийн боловсрол, хүмүүжил нөлөөлсөн, бас иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж болохгүй гэсэн бодлого баримталж байсан төр засгийн тэргүүнүүдийг хүндлэх хэрэгтэй.
Төрийн хүчний хоёр байгуулага болох цэрэг цагдаа нар хоорондоо байлдаж онцгой байдлыг зарласан байсан Гүйнэа улсад ирсэн анхны өдрөө буун дуу сонсож байхдаа эх оронд маань иргэний дайн эхэлснийг анх олж мэдээд итгээгүй юм.
90 оноос хойших Их Хулгайн гайгаас болж боловсролын систэмийн бодлого алдагдаж, залуусын боловсрол муудаж эд хөрөнгийн шунал биэ болсон юм.
Боловсролтой байхын гол давуу тал нь мэдээллүүдээ өөрийн биээр олж уншаад тэдгээрийн дундаас дүгнэлт шинжилгээ биэ даан хийх чадвартай болох явдал юм.
90 оноос хойших хүүхдүүдэд мэдээллийн маш том орон зай нээгдсэн боловч, нийгмийн оюуны ядуурлаас болон эдийн засгийн байдлаас болж түүнийг ашиглах ухаан үгүй болсон юм.
7 сарын нэгний явдлыг бусад улсын үйл явдлаас харж, урьдчилан сэргийлэх боломж байсан ч, аль аль талдаа ажил хийгээгүй тул. Энх тайван цагийн Монголд 5 хүний амь нас үрэгдсэн юм.
Онцгой байдал зарласан олон улс орнуудаар аялж байхдаа тухайн улсын нийгмийн байдлыг давхар дүгнэх боломж нээгдэж байсан юм. Төр болон хүчний байгуулгийн дарамтанд орсон улсуудад цэрэг зэвсгийг ард иргэдийнхээ өмнөөс чиглүүлж, нийгэмд төрөөс айх айдсыг бага багаар бүрэлдүүлж, улмаар дарангуйлагчийн нэр нь тодорч байсан юм. Монголд болсон уг явдал бид ямар зүгрүү явж байгааг харуулж байгаа юм.
Монгол улс бол зэвсгэлсэн гэмт хэрэгтнүүдтэй, амь насанд маш аюултай тийм улс биш, тиймээс онцгой байдлын нэрээр хотруу хуягт бүрэн зэвсгэлсэн цэргүүд оруулах шаардлага байхгүй. Тухайн үэийн зургуудыг харж байхад автомат буундаа магазиныг хийсэн байсан. НҮБ-ийн цэргүүд дайнтай газар байхдаа хүртэл буугаа онцгой тохиолдол хүртэл сумлахыг хоргилсон байдаг. Өнөөг хүртэл хүмүүс жагсахаас айдаг болсон байгаа.
Хүний амь нас гэдэг бол юунаас ч үнэтэй зүйл. Түүнийг таслах эсэхийг зөвхөн хуулиар олгогдсон эрх бүхий хүмүүс шийддэг. Хүний амь насны эсрэг нийгмийн эсрэг хийсэн зүйлийг нь шүүхээр буруутай гэж нотолсон тохиолдолд л шийтгэх тогтоолыг уншиж гүйцэтгэдэг.
Улс, хувь хүний өмч хохирч, нийгмийн замбраагүй байдал хүчээ авч, Монгол үндэстний үнэт зүйл болох Морин хуурын болон дүрслэх урлагийн зүйлүүд устаж эхлснийг харахад байдал ямар аюултай үр дүнрүү чигэлснийг ойлгож болох юм.
Зогсоогоогүй бол нийт улс орон даяар хүндрэх болзошгүй байж. Тухайн үэд онцгой байдал зарлаж, эмх замбраагүй байдлыг зогсоох шийдвэр гаргасныг буруушаахгүй ч иргэдрүүгээ галт зэвсэг хэрэглэж иргэний дайны анхны дохиог өгсөн явдлын хариуцлагийг алдаа гаргасан буруутанд өгөх ёстой.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хааж, ард түмнийг нэг талыг баримталсан мэдээллээр боомилж байсан явдлыг харж байхнаа нийгмийг дарангуйлах, захирах алхам хийгдэж эхэлснийг анзаарсан юм. Ардчилсан нийгэмд мэдээлэлийн хэрэгслэл халдашгүй байх ёстой.
Зэвсэггүй иргэдийнхээ өөдөөс галт зэвсэг хэрэглэж амыг нь хороох тушаал өгсөн хүнийг өнөөдөр хүртэл тогтоож чадаагүй байгаа нь манай хууль зүйн институт хэрхэн улс төржиж, албан тушаалын дарамтанд байгааг харж болох юм.
Онцгой байдлыг зарлаж, цэрэг хөдөлгөх эрхийг зөвхөн Ерөнхийлөгчид үндсэн хуулиар олгогдсон байдаг бөгөөд, 5 хүний амь нас хохирсон явдлын талаар эмэгнэл тайлбарыг өнөөг хүртэл Ерөнхийлөгч мань өгөхгүй байгаа нь зэвсэг хэрэглэсэн явдлыг зөвтгөж байгаагийн илэрхийлэл болов уу.
Сонгуулийн хариунд бухимдсан ард иргэдтэйгээ уулзаж, асуудлыг шийдвэрлхээсээ илүү цэрэг зэвсэг ашиглаж хэлмэгдүүлэлтээс хойш анх удаа иргэдийнхээ эсрэг буун ашигласан хүн ЭВИЙГ БЭХЖҮҮЛНЭ ! гэж уриалж байгаа явдлыг анзаараарай.
Иргэний дайн гэж томоор нэрлэсний шалтгаан нь Монголчууд, ахан дүүс хоорондоо хуваагдаж, биэ биэнээ үзэл бодлоор алж хядъя гэж уриалж байгаа явдал юм. Тэдгээр 5 залуу буруутай ч бай буруугүй ч бай хүний амь нас хохирч, айл гэр бүлүүд хүүхэд, ач, хайртай хүмүүсээ алдсан тийм эмэгнэлтэй үэд – Алж байвал тааран ! гэж коммэнт бичсэн олон мянган хүний бодлоос ойлгож болох юм. Бид нэг үндэстэн, нэг хэлээрээ биэ биэнээ ойлгож хүндэлж болно.
Дүгнэлт
Монголд амьдарч байхдаа өдөр тутмын хэвлэл мэдээлэл, хүмүүсийн яриан дундаас хэн нь хэн бэ ? гэсэн дүгнэлт хийдэг байлаа. Үнэн худал биэ биэнээ гүжирдсэн магтсан мэдээллийн төөрөгдөл дундаас яг юу болж байгааг харах үнэхээр хэцүү байсан.
өнөөдөр холын замд гарсан цагаасаа олон улсын амьдрал, улс төрийн байдлыг харж, судлаж харьцуулж дүгнэлт хийж сурч байхдаа Монголд яг юу болоод байна аа ? гэсэн асуултыг улам бүр сонирхож, байдлыг хөндлөнгөөс харахыг хичээж эхэлсэн юм.
Миний энэхүү дүгнэлтийг зөвшөөрч эсэргүйцэж болно.
Надтай санал нийлж болно үгүйсгэж ч болно, гэхдээ 90-ээд оны ардчилсан хувьсгал бидэнд маш том боломж олгосон нь сонгуульд өөрийн итгэж буй хүнээ сонгох эрх юм.
2009 оны 5 дугаар сарын 24 ний өдөр болох сонгуульд Төрийн ажлыг гэр бүлийн, бүлэг хүний ашиг сонирхлын ажил болгосон, Монгол хүний үнэт зүйл болох байгаль дэлхийгээ хамгаалах бодлогийг худалдсан, Ард түмнийг манайх дайсан болгон хуваасан, дөнгөж амьдрал үзэх насандаа байсан Монгол иргэдийнхээ амь насыг өөрийн хүч эрх мэдлээ үзүүлэх ажлын золиосонд гаргасан тийм хүнд өгөх нь зөв үү ?
өнөөдөр Эх оронд мань биэ болоод байгаа нийгмийн үзэн ядалт, хуваагдал битгий үргэлжлээсэй гэсэндээ би өнөөгийн ерөнхийлөгчийн төлөө санлаа битгий өгөөч гэж хүсмээр байна.
хэзээ нэгэн цагт гэртээ харьхад хүмүүсийн амьдрал сайжирсан бус улам бүр дорой битгий болсон байгаасай гэж өдөр бүр залбирч байгаа явдалд дүгнэлт хийхийг хичээгээрэй !
өндөр сүрлэг байшингууд баригдаж, тансаг машин тэхник хэрэглэж эхэлсэн нь амьдрал сайжирсны илрэл биш юм шүү ! хүн амын 80-аад хувь нь нэн ядуу амьдарч, өдөр тутмынхаа хоолны мөнгөний төлөө сонгох эрхээ худалдаж эхэлсэн нь амьдрал ямар хэцүү байгааг илэрхийлж байгаа юм. Хүн ядуу байж болно гэхдээ сэтгэлтэй байх хэрэгтэй.
Би аль ч намын гишүүн биш, миний хувьд улс орны амьдрал сайжирч байвал миний амьдрал сайжирна гэсэн бодолтой байдаг тул өөрийнхөө энэхүү тэмдэглээрээ бодлоо илэрхийлж ардчилсан нийгмийнхээ эрх үүргээ биэлүүлж байгаа юм.
2009 оны 5 сарын 24 ний өдөр болох Монгол улсын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, төрийн тэргүүн болох хүнийг сонгох ажилд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Ялангуяа залуучууд ирээдүйн амьдрал, дараагийн 4 жилийн тогтвортой дэвшилттэй нийгмийг бүрдүүлэх ажилд заавал оролцох ёстой шүү !
Сонгуульд 50-иас дээш хувийн сонголтыг авсан хүнийг бус нийт ард түмний 50-аас дээш санал авсан хүнийг тэргүүнээрээ залж, сонгуулийн маргаашнаас хүндлэн дээдэлмээр байна.
Миний тэмдэглэл ардчилсан намыг дэмж гэж хэлж байгаа юм биш, заавал сонгуульд оролцоод хоёр сонгогч таалагдахгүй бол алиныг ч сөнгөхгүйгээр шийдвэр гаргаж болно. Гагцхүү таны идэвхтэй оролцсон байдал дүн гаргахад хэрэгтэй болно.
Үнэхээр манай Ерөнхийлөгч Монголын хүн амын 54 хувийн дэмжлэг авдаг эсэх нь харагдах болно
Сонгууль шудраг болоосой !
Амай.
Дэлхийг тойрох аялын 60 дахь улс Монтенегро.
2009 оны 5 сарын 18 ны өдөр.




2009/05/22
| 3,996 Үзсэн 




















Horaayy..there are 26 comment(s) for me so far ;)
Вид тайван амьдармаар вайна.Видэнд хувьсгал , хүчэрхийлэл ,гүтаэлэг,эмх замбараагүй байдал,орилоон чарлаан , буун дуу,хулгай дээрэм,чулуу нүүлгэлт,улс төржилт,эвдэн сүйтгэлт,галдан шатаалт огт хэрэггүй.Ийм байдлыг ухаалгаар зогсоож чадаагүй бид Энхбаярыг дэмжихгүй байсан юм.Тэр ширүүн дориун ,хатуу биш, зөөлөн ухаалаг ,түвшин хүн боловч шаардлагатай цагт олонхийн эрх ашгийг шийдвэртэй хамгаалж чадах хүн гэдгээ харуулсан
“зогсоож чадаагүй бол” гэж уншина уу.Хүний алтан амь хохирсон тухайд эзэн нь тодорч байгаа гэсэн биздээ.Энэ хүү дэлхийг тойрон аялагч юмуу, улс төрийн ажилтан юмуу.аль нэгэн намынх биш,монголын бүх ард түмний хүү, дэлхийн хүү баймаар юм.аль эсвэл хэн нэг нь монтаж хийгээд байна уу? Энэ талаар манайхан овоо мэрэгжиж байгаа гэлүү?
gaihaltai, mash uhaalgaar olj harsan baina, umnu n olj harj baigagui ter dainii asuudal nice. mongoliin zaluusiin diilenh cham shig uhaalag boloh tsag udahgui irne. Ulger jisheech shoo chi,.
Bichsen zuil n harahad ug n zuv l yum bichsen baina, gehdee eniig uuroo bicheegui bololtoi, uuroo bichiheeree naad zaluu chin urgelj usgiin aldaa bolon nairuullaga deeree alddag shdee, tegeed l genet nugoo gants sedev oruulah gej uddag bsan zaluu chin (uuriinhoo zavguig gaihaad) genet yu bolson yum gesen shig 4-n 4 sedev shuud ymar ch useg ugiin aldaagui automat-aar ingeed oruulchihaar chin hudalaa hiimel dur turh haragdaad baina shdee, Chi amai uuriinhoo neriig bodood yadaj joohon ch gesen suugaad uuriinhoo uzel bodloor bichej boloogui yum uu?
Sain bain uu 4 nomeriin Unshigchaa!
Bi ter bolgon comment deer hariu bichij amjdaggui bolovch chinii bichsen zuiliig unshaad bayarllaa.
Minii bichlegiin helber namaig gej helheergui sain bolson gej dugenlee.
minii latin usgeer bichsen bichlegiig kirill bolgoj nairuulgiin aldaa zassan Taivnaadaa bayarlaa.
Ene durvun bichleg gartal hedii hugtsaa ungursniig anzaarah heregtei.
gehdee yunaas chuhal n minii bichlegiin sanaag oilgohod baisan bolhoos aldaag oloosoo gej bicheegui yum. Gehdee l bayarlaa.
amai! you’re the best!
all the best and good luck!
xxx
http://www.manukol.org
Yostoi zov zuil bichsen bnaa!! yamarch ulstorjoogui jinhene mongoliinhoo ireeduin toloo gsn hunii bichleg bnadaa.100% sanal neg bnaa! mash ih bayartai bna bayarlalaa! songuuliar enhbayar l bitgii garaasai gej yamar ih husej bnaa ard tumenee tohuurhaj odoo bolsooon
Хоёр хүнээ олон талаар харьцуулж байгаад би ч сонголтоо хийчэхлээ. М-ын Ер-ч бол хаана ч, хэнд ч аятайхан харагддаг,ухаалг ,ноён нуруутай,ер нь “чанга” л хүн байх нь дээр.Өвчигнүүр хүн улс төрд аюултай.
kiriller unshihad taatai bn.Taivnaad bayrlala.
Amai chi 7-1ni yavdlig irgenii dain ehelsen gechih ged baih ymda.uuntei sanal niilehgui bn.dain gedeg uuruu yamar utga aguulgatai ug bilee?!neg todorhoilolt baij l bgaa.
bi bodohdo ontsgoi baidal zarlasan zarlagui ter uimeen samuun davtagdahgui baih baisan gej bodoj bn.margash n gol gudamjnudad tank zogsoson n nugu nirgesen hoino n hashgirav gedeg shig l ym bolson.gants mntv-r nevtrulsen bugd n neg talig barisan,ard tumniig teneg gej bodson ym baih da.bi enkhbayrig songohgui.mongold uurchlult,shudarga es dutagdaj bn.margash songuulin dun yaaj garahig hartsgaae.
Mongolulsiin Erunhii Said Bayarguai henii tuluu sanlaa ugsun boloo?
byy yartsgaa! Tun udahgui dun garna.Olnii sanaa olomgui dalai.Uhaalag shudraga,gualig tsarialag,soyoltoi,daichin,gadaad dotoodod ner hundtei,ard tumendee haramgui ogch chaddag,barag Chingisiin udamtai eronhiilegchtei bolchihloo shuudee.Ard tumniihee songoltiig hundelj,Eronhiilogchdoo morgoj hundetgej baiya
saihan niitlel boljee. gehdee enehuu niitleliig olon hund tugeemeer bna. ihenh humuus enhbayariig sohoroor harj bna. tuunii hiisen muu zuilsiig sain zuil gej oilgood bna shuu dee. yalanguya medeelleer hms hodoo oron nutgiinhan, bolovsroltoi bolovch eruul uhaan baihgui humuust ene niitleliig hurgej nudiig nh neemeer bna. oor olon website, sonin , televiseer medeelmeer bna. ene uilsed busad zaluusiig urialan duudaj bna. medeej amaig zovshoorvol shuu dee? tegeed chamd amjilt husie zorilgoo zaaval bieluuleerei
Ýëáýãýý ºíººäºð ÿëëàà õýìýýí
Ýõ îðîí áàÿðëàæ áàéíà
Áàÿðëààä áàéõ þì àëãà
Áàõü áàéäãààðàà áèä ¿ëäýíý
Õîðèí æèë ìîíãîë÷óóä õýðýëäëýý.
Õîîñîí õîöîð÷ýý ìîíãîë÷óóä áèä
Õîðèí æèë ìîíãîë÷óóä óëñ òºðæëºº
Õîéòîõ èðýýä¿éãýý áèä áàëëàæýý
ªðººë áóñàä áèäíèéã àâðàõã¿é
ªºðºº ººðèé㺺 õ¿í àâðàíà
Àìüòàí á¿õíèé òóñûí òóëä ãýãýýðüå
Àñðàë ýíýðýëýýð áóñäàä õàíäüÿ
Óóð, øóíàë, ìóíõàãëàëûã
Óãààð íü áèä äàðæ óñòãàÿ
Ñàìàäè áÿñàëãàëààð áèä
Ñàíñðûã ãýòýëæ Áóðõàí áîëöãîî¸.
“НҮБ-ийн цэргүүд дайнтай газар байхдаа хүртэл буугаа онцгой тохиолдол хүртэл сумлахыг хориглосон байдаг”.
Ерөнхийлөгчийн тухай цуврал нийтлэл чинь маш сайн болжээ, их ч гярхай ажиглаж, чамд улам өндөр амжилт хүсье~
sayahan neg tv-eer garsan nevtruulegt hunsnii delguuriin hudaldagch huuhnees avsan yariltslagaar ter huuhen 1 talhiig 2 ail huvaaj avdag gej baisan, ene yu gesen ug ve? mah bish guril shuu de, ug ni talh bol hunii odor tutmiin hodoodoo zogooh heregleeni hamgiin minimal negj biz dee ug ni ..
Amai Ardhcilsan enrunhiilegchtei bolson shuu! Bid yalsan!
Uuniig unshdaa! baidal iim l baijdee
http://www.elbegdorj.mn/content/911.shtml
harin tiimee goy bichjee minii blog deer bas 1 iimerhuu niitlel bgaa bi jaal buduuleg taldaa bichsen bj magadgui ch ter uyd uur hurj bhdaa bichsen bolohoor oilgooroi hehe zaza teed sonirhood uzne biz GL
http://marrakech.blog.gogo.mn/ ene shuu hehe
amaigiin bichseniig unshlaa, yahav neg talaas ni harj bichsen l niitlel shig sanagdla. 7 r sariin 1 nii talaar ih bichsen baina, 5 hunii ami nas hohirson asuudal ni medeej emegneltei, gehde ene bol tuhain ueiin nuhtsul baidlaas urgan garsan uzegdel, ard irgediin bolon cagda nariin hoorond bolson murgulduun bol aimshigtai baisan, yag nudeere haraagui hun daraa ni yu ch gej yarij bolno shu de. Ardchilsan erunhiilugch geed baigaa hun chin ter ued taivan zamaar jagsaal hiij bgaa irgediig uuruu turhirch tiim baidald oruulsan shu de. medeej bi enhbayart durgui, elbegdorjid ch durgui, gehdee manai irged het neg taliig barij tuilshrahaa bolimoor yum shigee, asuudliig ali ali talas ni harj baih heregtei shu de
MOrin huur, uran zurag urlagiin unet zuil shatsan l gene.ter unet zuil geed bga chini tedgeeriig buteej bgaa humuus shuudee..teriig chini hiideg,zurdag humuus ni bhgui bolchoogui tsagt ahiad l hiichne.ter chini unet zuil bish helberee uurchilsun mungu l ustsan hereg.uralgiihan ch gesendee sur orgiod iim ih aguu unet zuils ugui bolsond ni haramsjiine geel buun ym bolj bgag ni harhad uruwdultei sanagdsan.mungu l bhad teriig chini ahiad hiichih buteechih hun ni bshdeee..margaash udur ni talbain hajuugaar yavj bhad shatsan baishing humuus haraad duu aldaad l..arai chdee hairan baishin barag l huurhii mini iim bolgoh gej geed l duu aldaad haramsaad bsan.ternii hajuud ter ami uregdsen 5 huniig tavisan bisan ch zarim neg humuus baishing ni uruwduh ymshig bnalee.baishin l hairan bh shig bnalee..yas yuman deeree sohorson bish zavshsan l hereg bolsonshdee..ugaasaa shinechleh gej bsan namiin bair,,,,songuuli luivardana deerees ni humuusiig huurugduj baishingaa shataalgaad butsaagaad humuusees handiv gej mungu avch shine baishintai bno.arai denduu doromjiltson ym bson,,
Bichih tusmaa tanii bichilt, sanaagaa ilerhiilj bgaa baidal tani saijirchee. Niitleheesee umnu ug usgiin aldaagaa hyanaj bgaarai. Shan niitlel b!
taivnaa ahad bayarlalaa gej helye;)
taivnaa ahad bayarlalaa gej helye
amjilt