
250 сая ногоон. Зарим хүмүүс Америкийн Мянганий сорилын сангаас 250 сая ногооны тусламж хэрэгтэй гэж бодож Монголын нэрийг болон цэрэг эрсээ дайнтай цэг руу явуулах нь зүйтэй гэсэн бололтой. Өнөөдрийн Дэлхийн эдийн засгийн хямрал Монгол болон дэлхийн гуравдагч орнуудад маш хүндээр тусч байна, зарим улсуудад бослог иргэний дайн хүртэл гарч байна.
Өнөөдрийн улсын төсвийн алдангиа нөхөхийн тулд гадны олон байгууллага улс, банкуудаас мөнгө зээлэхээр шинэ засгийн газар маш их хичээж байна.
Улсынхаа жилийн төсвийн алдагдлыг нөхөхийн тулд өөрийн байгалийн баялгаа барьцаанд тавьж, Олборлолт хийх компаниас урьдчилгаа мөнгө авах тухай ч хөөцөлдөж байна.
Саяхны Тв-ээр Орос улсад төлөх Их өрийг дарсан гавяатангууд төрөөс шагнал авч буй харагдсан. 2003 оны 12 сарын 31 ний шинэ жилийн өмнөхөн гэнэт хэвлэл мэдээллээр зарласан энэ мэдээ намайг баярлуулсан.
Бид 70 гаруй жил Зөвлөлт оросын колонид байхдаа алдсан олсон зүйл их байсан, 90 оноос хойш шинэ нийгмийн үед Орос Монголын хооронд шинэ тэгш харилцаа үгүйлэгдэж байсан. Өрийг тэгэлсэн явдал бол ялтачгуй дэвшил гэж хэлхээр байсан ч, өрийг заавал төл гэсэн шаардлага Оросын талаас тавиагүй байсан бөгөөд шийдвэрлэхэд чухал олон асуудлуудыг ярилцах нь чухал байсан.
Өнөөдрийн Оросын Холбооны улс хэдийгээр Зөвлөлт улсын залгамж гэж байгаач 16 бүгд найрамдах улсуудаас бүрдэж байсны ачаар олон дэвшилийг бүтээж түүхэнд нэрээ үлдээсэн юм. Хэдийгээр бид социализмын үед орос ах нар бидэнд тусалж байна гэж боддог байсан ч зөвлөлт холбоот улсын олон үндэст бүх иргэдийн хамтын хүч социализм гэх мөрөөдлийг бүтээж байсан юм.
Хэдийгээр их хэмжээний мөнгөн тусламж Зөвлөлтөөс авч байсан ч өөрийн газар нутаг, төр захиргаа, гадаад дотоод харилцаагаа, иргэдийнхээ амь насаа Зөвлөлт оросын мэдэлд өгсөн тул Монгол улс бие дааж хөгжих боломж байгаагүй юм, нэг талын зээл тусламжинд хамааралтай байсан гэсэн нөхцлийг олон улсын шүүх, байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж, өрийг тэглэх боломж манай дипломатчидад байсан.
Жишээ нь өнөөдөр олон үндэстэн нэгдсэн америкийн нэгдсэн улсын 54 мужын үйл ажиллагааны дүнд Монгол улсад том хэмжээний зээл тусламж олгож харин холбооны улс задарсаны дараа нийслэл нь байрлаж байгаа вашингтон ди си муж Монголоос тус өрийг ганцаараа нэхэх эрхгүй юм.
Нөгөөтэйгүүр Оросын засгийн газраас өрийг яаралтай төлөх ёстой гэсэн шаардлага, дарамт байгаагүй 2003 онд Монголд 90 ээд оноос хойших эдийн засгийн үргэлжилсэн хямралд тухайн 250 сая ногооныг улсын хөгжил, нийгмийн халамжиндаа зарцуулах нь хамаагүй чухал байсан болов уу.
Сонгуульд ямарч үнээр хамаагүй ялах, байр сууриа алдахгуй байх гэсэн эрх мэдлийн шунал, улс төрийн хяналтгүй байдлаас болж хэдхэн хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж энэхүү төлбөрийн асуудлыг бие даан шийдвэрлэсэн. Өнөөдөр 250 сая байтугай 125 сая ногоон гадны байгууллагаас зээлж, барьцаанд нь Монгол хүн бүрийн, Монголын уугуул шүтээн болох газар нутгаа өгөхөөс өөр аргагүй болоод байгаа нь тухайн үед ийнхүү үрэлгэн хандаж, сул байгаа эдийн засгаа улам мөлхүүлсэн алдааны үр дүн юм.
5 хүн Эдийн засгийн хямралтай байгаа улсын мөнгийг ийнхүү дур мэдэн, олон нийтэд танилцуулалгуй гадагш өгсөн явдал бол тухайн үед төр засаг ямар аймар хяналтгүй байсныг харуулж байгаа юм.
250 сая ногоон төлсөн гэж байгаа боловч бугд газартаа очоогүй гэсэн мэдээллүүд гарч ирсээр байна. Ялангуяа өр төлсний хэд хоногийн дараа уг ажилд оролцсон Оросын Ерөнхий сайд Касьяновийг Ерөнхийлөгч Путин ажлаас нь чөлөөлсөн нь бас л ноотой.
Эх орны эрх ашиг дэлхийн геополитикийн тэнцвэртэй байдлыг маш сайн ойлгодог өнөөгийн ерөнхий сайд В.Путин буруу байсан гэдэгт эргэлзээтэй байна.
Улсын санд бүх мөнгө нь бэлэн байгаагүй тул Айванхө Минэс компаниас 50 сая ногооныг зээлж байсан. Оронд нь бид бас л газар нутаг, байгалийн баялгаа өгсөн.
Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн гэсэн уг. Тухайн үед тул гэсэн шаардлагагүй мөнгийг улсын данснаас авсан бөгөөд, өнөөг хүртэл Хятад болон дэлхийн банкнаас мөнгө зээлсээр байна.
Нэгний өрнөөс гарахын тулд нөгөөхөөс мөнгө зээлж байна.
250 сая ногооны 200 сая нь газартаа хүрсэн гэж шуугиад байгаа явдал хэр ортой вэ ? Үнэхээр 50 сая алдагдсан юм бол шалгаж яагаад болохгүй гэж ? 100 ногоон хулгайлахад хэрэг үүсгэдэг хэрнээ 50 сая ногоон алдагдлаа гэсэн мэдээлэл цуу яриа төдий л байгаад байдаг.
Онигоо!
Би дэлхийн олон улс төрчид, тэргүүнуудийн тухай судлаж, тэдгээрийн алдаа оноог мэдэхийг хүсдэг. Дэлхийгээр аялж байх явцдаа таарсан найзуудаас шинэ мэдээлэл сонсож өөрийнхөө мэддэг зүйлээ ярьж өгдөг.
Н. Энхбаяр гуайн хамгийн хөгжилтэй онигоо бол 500 сая.
Миний ярианаас. Н. Энхбаяр ерөнхий сайдын албан тушаалыг авах үедээ ард түмэндээ маш шударга гэж үзүүлэхийг хичээж эхэллээ – Юу гээч ! над дээр нэг хүн орж ирээд –Чамд 500 сая төгрөг өгье, чи миний ажлыг бүтээгээд өг ! гэдгийм байна. Би үгүй л гэсэн. Ард түмний төлөө ажиллаж авилгалын эсрэг байгаа тул. Сэтгүүлч гэдэг хүний ярианаас уу хурдан олдог тул. – Манай хуулинд авилгал өгөхийг оролдох, авахад шийтгэх заалт байдаг шүү дээ ! Бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхий сайд дээр цаг авч ороод хоюулхнаа уулзахдаа 500 сая төгрөг амлаж байдаг ямар том хүн бэ ! тэр чинь. Хуулийнхаа дагуу тухайн хүний нэрийг зарлаж хуулийн хариуцлага татах хэрэгтэй бишүү ? Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьсан манай хүн – өө, би зүгээр санаанаасаа зохиогоод хэлчихсэн юм ! гэж булзааруулдгийм байгаа.
Хэ хэ хэ
Төрийн ордонд байдал ийм л байна.
Монгол шашин.
Монгол үндэстэн 800 гаад жилийн өмнө бий болсон боловч, энэ нутагт амьдарч байсан мянга мянган жилийн түүхтэй нүүдэлчин соёл иргэншлийн шууд залгамж билээ.
Нүүдэлчдийн үндсэн шашин итгэл бишрэл бурхан бол бидний эргэн тойронд байгаа байгал дэлхий, онгод буюу энергууд юм. 14 зууны үед орж ирсэн 3 дугаар Далай багшийн буддийн гүн ухаан нь Монголын их гүрэнд сургууль, боловсролын институдийг нэвтрүүлэх маш том ач холбогдолтой байсан юм.
Харамсалтай нь энэ агуу гүн ухаан нь сүүлдээ олон хүмүүсийг удирдан захирч болох мухар сүсэг шашны хэлбэрт шилжсэн тул, Монгол овог аймгуудын хооронд дахь шашны дайн өдөөж, оюуны хөгжил, улсын тусгаар тогтнолд аюул учруулж эхэлсэн юм.
Далай гэж Монгол үгээр нэрлэгдсэн ЛАМА буюу багш гэж хүнийг сүүлдээ бурхан гэж Монгол үгээр андуураад өнөөдөр шашны төөрөгдөлд орсон байгаа шинэ нийгмийн оюун санааг улам бүр доройтуулж байна.
Будда багш гэсэн утгийг Будда бурхан гэж андуураад л байна.
Ума хүн ум мани бадми хум гэх зэрэг үгнүүдийн цаад утга учрыг нь ойлгохгүй мөнгө төлж ном уншуулж байгаа хэрнээ яагаад улс хөгжиж, хүмүүсийн амьдрал сайжрахгүй байнаа ? гэсэн асуулт тавьж үзэхгүй байна.
Уншуулсан номны тоо, төлсөн мөнгөөрөө бид дэлхийд дээгүүр орно шүү !
Бурхан гэж ариун зүйлийг 10000 цаасаар худалдаж, хахуулиудаж нүглээ наминчилж болно гэж заагаад байгаа хэн байна ?
Далай багш дэлхий дахинаа өөрийн сургаалиа айлдаж байгааг үзсэн хүн байна уу ? Тэрээр зөвхөн төвд хэлээр ном таринаа уншихгүй, өөрийн сургааль амьдралын талаархи бодлоо бусадтай хуваалцаж, амьдралын үнэ цэнэ, хүн байхийн ач холбогдлыг тайлбарлахийг хичээдэг билээ. Харин манай лам нар нүдээ аниад номоо уншиж, сүсэгтэн олныг удирддаг билээ. бид үл таних, ид шидэт гэмээр хэлээр уншиж буй ном уншлагыг нь нүдээ аниж сонсоод сэтгэл ариусч байна гэж андуурдаг.
Шашин гэдэг бол ямарч үндэстэн соёл иргэншилд ариун байхийг сурталчилдгаараа сайн зүйл боловч, хүний сэтгэл дахь үүдийг нээдэг тул удирдах боломжийг давхар олгодог юм.
Шашинд орсон, мухар сүсэгт автсан хүнийг яачиж удирдаж болдгийг зөвхөн Монголын түүхэнд бус дэлхийн түүх, өнөөгийн байдлаас харж дүгнэлт хийж болох юм.
2004 оны сонгуулийн өмнөхөн нээгдсэн ТВ9-ийг маш сайн санаж байна. Шашны ТВ гэсэн анхны сурталчилгаа хийж эхлэхдээ өдөр бүр ном уншлагтай бичлэг тавьж, хүн амын 90 хувь нь Буддийн шашинд мухар сүсэглэсэн ард түмнийг ариун ном уншлагын нэрээр дэлгэцнийхээ өмнө цуглуулж, тухайн уншлагын дундуур болон дараа нь Намын сурталчилгаа, хэт нэг талыг барьсан мэдээллээр мунхруулж, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг хичээж байсан юм.
2000-2004 онд ядуурлийг бууруулна гэсэн амлалт эсэргээр биелсэн тул Шашин шүтэх, хувь хүний дотоод сэтгэл итгэл бишрэлийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглаж, удирдах ухаан тухайн үеийн Ерөнхий Сайд Н. Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн санаанд орсон юм.
Ялалтыг ямарч үнээр авахыг хүсдэг хүмүүс иргэнийхээ ариун шүтлэгийг ашиглаж байсан нь бусад олон жишээнүүдээр батлагддаг бөгөөд, Шар дээлт гэсэн нэр ч үүнтэй холбоотой болов уу.
Монголын сүүлчийн Хаан нь Шашин Төрийг хослон барьж байсны гайд тусгаар улс гадны улсын мэдэлд дагаар орж байсан юм шүү !
Шүтэх эс Шүтэх эрх чөлөөг 90 оны хувьсгал олгосон боловч, түүнийг ашиглах улс төржүүлэх эрхийг нь одоохондоо хязгаарлаж амжаагуй байна.
Шашныг удирдахын аюулыг дэлхийн олон улс орнуудад болж буй шашны иргэний дайны үр дагвараас харсан миний бие анхааруулж байна.
Луйвар !
2004 он.Тухайн үед Монголын эдийн засгийн хамгийн чухал хувьчлал болох НИК-ийн хувьчлал явагдсан. Сонгууль болохын яг өмнөхөн, яаралтай болсон энэ хувьчлалд Петровис хэмээх Орос Монголын хамтарсан компанийн мэдэлд шилжсэн.
Монголын төрийн тэргүүнүүд, засгийн газрын төлөөлөгч нар албаны шугамаар гадаад орнуудаар явж, импортийн бензиний үнэ өртгийг буулгах тухай ярьж байхдаа зардлыг нь Улсын төсвөөр хийдэг, Өөрөөр хэлбэл Петровис НИК гэдэг компаний импортоор оруулж, борлуулах түлшнийх нь үнийг бидний мөнгөөр ярьж өгдөг.
Засгийн газар ямар ч тохиролцоо хийсэн Петровис тэрхүү хэлэлцээрийн зардлаас чөлөөлөгдөж, ямарч нөхцөлд борлуулалтаас ашигаа олж авдаг.
Бусад борлуулагч нар үнэнд нөлөөлөх ямарч чадалгүй байгаа ! борлуулалтанд эзлэх нийт хувь бага тул.
Тухайн хувьчлал хууль бус болсон гэсэн олон жишээнүүдийг сэтгүүлчид сөхөж байсан ч, нэг компани Улсын стратеги, эдийн засгийн хамгийн чухал салбарыг ганцаараа монополчилсон явдал нь хамгийн аюултай байсан юм.
Төр засаг тулшний үнийг тогтвортой өөрийн гартаа барьж байх бодлогоо алдсан тул ийнхүү нэг компаний ашгийн төлөө улсын мөнгийг зарж, Төр Монгол дахь тулшний борлуулалтийн үнэнд ямарч нөлөө үзүүлэх чадваргүй болсон.
Ноднин жил Оросын компани Монголын газар нутагт түлшний станц барих шахалт үзүүлэхэд Петровис НИК вант улс зөвшөөрч байсныг санах хэрэгтэй.
Уг нь засгийн газар ийнхүү эдийн засаг нийгмийн амьжиргаанд шууд нөлөөлдөг Түлшний импортоо монополиор авч үлдээд, жижиглэнгийн борлуулалтыг хувийн компаниудад даатгасан бол эх орны мань эдийн засаг өөр байхсан.
Энэ талаар бичсэн www.amai.mn дахь тэмдэглийг уншаарай ! Хэдийгээр би ганцхан жишээ дурдсан боловч Н.Энхбаярын засаглалын үед төрийн болон улсын ажилд бий болсон олон хууль бус ажилуудын талаар ирээдүйн Монголчууд илүү сайн судлаж, дахин давтахгүй байх сургамж авах байх гэж найдаж байна.
Улсын луйварын нэг жишээ нь энэ юм, гэхдээ хүмүүсийн хооронд ярилцдаг олон жишээнүүдийг нэгтгэвэл өнөөгийн байдлын дүр төрх илүү тод гарах болов уу.
Төрийн Шагнал.
Дэлхийн олон улс орнуудаар аялж байхдаа хуучин Комунист байсан улсууд дотроос Монгол шиг олон шагнал, өргөмжлөл өгдөг газар одоохондоо олж харсангуй. Ардчилал, Эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад Төрийн шагналын бодлого байдаг бөгөөд үүнийг үндэсний бахархал, хүндэтгэл гэж үзэж шалгаруулалтын маш нарийн бодлого явуулдаг юм.
Комунизмийн үед дарга нар бие биенээ шагнаж долигнодог байсан бол өнөө үед Төрийн тэргүүн төрийн шагналын тусламжтай нийгмийг хахуульдах хэлбэрт шилжсэн байна.
Мөдхөн хүн амын 50 хувь нь ямар нэг хэмжээгээр төрийн одон мэдал, өргөмжлөл хүртэж, тэдгээр хүмүүсийн хооронд хэн нь хамгийн их шагналтай вэ ? гэсэн давхар өрсөлдөөн бий болох болов уу ! магадгүй бий болсон ч байж магад.
Өнөөдөр энэ бодлого алдагдаж соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн сэхээтний бүлгийг сонгуульд ялахын тулд хахуульдаж байгаа төрийн туйлшралын төвшин өмнөхөөсөө хамаагүй илүү болсон байна.
Сонгуульд хахуули өгөх хориотой гэж хуулинд заасан байгаа ч, шагнал медалиар өөртөө татах дээрээс нь сонгуулийн дараа өгөх мөнгөн амлалтаар сонгогчдийг хахуульдаж байна.
Монгол хүн.
Монголчууд бид дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг гэдгийг эсэргүйцэх хүн байвал сонин. Хүн анх хаданд амьдарч ан гөрөө хийж байгаад, мал аж ахуйтай болсон, улмаар нүүдэлж, дараахан бие биентэйгээ ойр суурин болж амьдраад сүүлдээ хотын соёл иргэншилд шилжсэн.
Нүүдэлчин Египтууд суурин болоход бид нүүдэлчин байсан, Ромчууд, өнөөгийн Европийн соёл иргэншил бий болоход бид нүүдэлчин байсан, өнөөдөр хотын соёл иргэншил дээд цэгтээ хүрээд байгаа үед бид нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдэж чадсан. үүгээрээ бид хамгийн эртнийх.
Хотын соёл иргэншил Нүүдлийн соёл иргэншлийн аль нь дээр вэ ? гэсэн асуулт утгагүй юм шүү !
Мэдээж халуун хуйтэн устай, цахилгаантай, тээврийн хэрэгслэлтэй хотын соёлын сайн талыг бид байнга хардаг ч олон хүн нэг доор бужигнасан. Эрх чөлөөтэй байх боломжгүй, амьдралынхаа 60 хувийг өр зээл, түрээсээ төлөх гэж зүтгэж байгаа нервтсэн амьдралыг би хамгийн шилдэг нь гэж хэлж чадахгүй.
Харин Манай нүүдэлчдийн амьдрал ? Байрны түрээс, бензиний мөнгө, хоолны үнэ гэх амьдралын хамгийн наад захийн зүйл дээр нервээ барахгүй, гэр бүлийхэнтэйгээ амьдарч байгаа амьдралыг бид буруу гэж яриад байгаад би санал нийлэхгүй байна.
Дэлхий хэдийгээр хил хязгаараар хуваагдаж, улс орнууд орчин тогтнож байгаа боловч бид нэг ДЭЛХИЙ ЭЭЖ гэдэг нэг бөмбөрцөгт хамтдаа амьдардаг. Тиймээс бид түүнийгээ хайрлаж хамгаалж, шүтэн тахиж, зохицож амьдрах ёстойг хамгийн эртний соёл иргэншил өөрийн философи болгон өнөөг хүртэл дагаж байхад, ганц амьдраад үхэх юм чинь тэр хойч үе энээ тэрээ гээд яадаг юм ! гэсэн бодолтой соёл иргэншлийн хийж байгаа алдааны үнэ хэтэрхий их байна.
2000 оны зуд бол бидний хийсэн нүгэл биш юм шүү ! үүнийг ДЭЛХИЙН ДУЛААРАЛ бас цаг агаарын эрс өөрчлөлт гэж томёолж байгаа юм. Хотын, техник технологийн хөгжлийн үр дүнд ийнхүү байгал дэлхий мань өөрчлөгдөж байгаагийн жишээ.
Бид үүнд 8 сая мал алдаж олон мянган Нүүдэлчид хотын утаанд баригдсан гэр хорооллын буланг бөгөлсөн юм. Монгол хүн байхийн гол шалгуур бол Пасспорт, Нүүрний хэлбэр, амьдарч буй хаяг биш шүү ! Монголын олон мянган жил мөрдөж ирсэн уламжлалт соёлоо дагаж байгаагаар дүгнэгдэж байдаг юм.
Ус гэдэг бол дэлхийн маш чухал бодийн нэг тул гол, нууранд Цус хүргэх, сүү дусаах, хог хаяхийг цээрэлж ирсний ачаар манай байгал өнөөг хүртэл онгон хэвээрээ хадгалагдаж ирсэн билээ.
Монгол улс далай тэнгисд гарцгүй, загасны мах тэр болгон иддэггүй тийм соёл иргэншил 2001 оноос Дэлхийн Халим гэдэг гайхамшигт амьтныг хамгаалах уу, агнах уу ? гэсэн холбоонд элсэж- Агнах нь зүйтэй ! гэж шийдвэрлэх саналд гараа өргөсөөр ирсэн.
Энэ явдал бол бидний олон мянган жил мөрдөж ирсэн үндэснийхээ соёлыг уландаа гишгэхээс гадна Олон улсын тавцанд мөнгө сарваасан талруу л ямарч бодлогогүй савсгандаг гэсэн дүр төрх өгсөн юм.
Халим агнах холбоонд жил бүр 40 мянган ногоон төлдөг Монголын нэр байгааг би хараад итгээгүйг хэлэх хэрэгтэй болов уу.
Соёлоо ямарч үнээр хамаагүй хамгаалж, хадгалж үлдэх нь бидний Монгол хэвээрээ байх хамгийн чухал шалгуур биш уу ?
Халим агнах нь зүйтэй ! гэсэн саналыг өгөх буруу шийдвэрт тухайн үеийн засгийн газрын тэргүүн өнөөгийн Ерөнхийлөгчийн гар бие оролцсон юм. Монголчууд бидний хойч үедээ бахархаж үлдэх гол зүйл бол, олон мянган жилээр Байгалаа хамгаалах нь чухал гэсэн гүн ухаан юм. үүгээрээ бид дэлхийн олон улс орнуудын бахархал, хүндэтгэлийг хүлээдэг гэдгийг мэдэх хэрэгтэй.




2009/05/22
| 4,006 Үзсэн 


















Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)
oros urtei baisan heden orni uriig teglesen gej heden sarin umnu unshij baisan.manaihan yaaraad tuluh hereg baisan ymu.nadad bol no-toi sanagdaj bn.chini bichseneer hen ch shahaj shaardaagui baihad.ur tuluh ued mongolin ediin zasag saingui l baisan shig sanagdah ym.iim chuhal asuudlig dur medeed shiidej baidag erh n baidag l ym baih daa.
Төртэй , засагтай,үндсэн хуультай,нийслэлтэй,төрийн тэргүүнтэй, зэвсэгт хүчинтэй,НҮБ-н гишүүн,олон улсаар баталгаажсан хил хязгаартай,100, odoogoor 120 оронтой дипломат харилцаатай,богино хугацаанд цэцэглэсэн соёл иргэншилтэй,эдийн засаг нь сэргэж мандсан,хүн ам нь өссөн,эрүүлжсэн,ядуурал гуйланчлал,ажилгнйдлийг арилгасан,авилгалгүй “колони” орныг ахмад үе залуучууддаа ерен онд хүлээлгэн өгсөн.
Манай ахмад үеийнхэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаж байсан,асар их зээлийг авч маш үр ашигтай зарж чадаж байсан, залуу үеийнхэн тавьсан өрөө ёс төртэйгээр цайруулж чадсан. Энэ бол одоо үеийнхний ч, ахмад үеийнхний ч гай биш, гавьяа мөн ажгуу.
Шашин бүхний аврал биш ч гэсэн, ардчилал хэвшиж хараахан амжаагүй,шинэ ёс зүй төлөвшөөгүй,ирээдүйд итгэх итгэл маруухан байгаа,их мэдэгчид хэт олширсон,хоосон номчирхол, хувьсгалчирхах явдал, хатуу харгис үйлдэл олноор гарч буй, гадны олон шашны янз бүрийн нөлөө хүчтэй болж байгаа одоо үед үндэсний шашнаараа ард түмнээ нэгтгэх шаардлага одоо ер нь чухал.Энэ бодлогыг ард түмнээ соён гэгээрүүлэх,боловсролыг хөгжүүлэх , боловсролыг бизнес болгох биш, ард түмний үр хүүхдийг төрөөс хүчтэй дэмжих бодлоготой хослохыг зорьж буй Энхбаярын бодлого ер нь зөв байх.
Сонгуульд саналаа өгч дэмжвэл 10000,байгууллагад нь 10 саяыг өгнө гэж шогтож байсныг бодвол амжилт гаргасан хүнээ урамшуулахад буруу нь юу байхав
BOGD HANII UEIIN BOGD HSIG L ZAGINAJ BGA HUN ,EHNER N TSOLMON HUDU AJ AHUI DED SURGULID UVDGU UNJUULZAN UMD UMSUUD HACHIN AMITAN BAGSHLAD YAVJ BAISAN MARTSAN ,ODO DONDOGDULAM HATAN BOLOD TURZUN HUN SHIG,MONGOL ULSIG SAIN TAARAJ BAINA DA,ULSAAS HULGAILSAN BUH HURUNGIG N (ELDEV BANKIND DAHI HADGALAMJ,USA,OROS,AUSTRALID AVSAN EDLEN GAZRUDIIG BUGDIG N)HURAAJ AVCH YADARSAN ULSINHA TUSUVT ORUULJ,BUSAD ULSIIN ADIL SHUUJ SHOROND SUUJ BAIH HUMUUSIIG ,ZAYAGUI MONGOLCHUUD DAHIJ ERUNHILUGCHUUR SONGOHGEED SUUJ BN,UHEESEE!!!
Er ni nudend dulaahan hunii zurag baina.
Шашин гэдэг үг бол шасана гэсэн сургаал гэсэн утгатай санскрит үг юм.Будда гэдэг үг бол сэрсэн,гэгээрсэн гэдэг утгатай санскрит үг.Сиддхарта хан хүү 29 насандаа хааны ордноо орхиж 6 жил эзгүй гүн ойд Найранжана мөрний дэргэд Боди модны дэргэд гүн бясалгал хийж 35 насандаа Будда болж, хамаг амьтныг аврах увдистай өөрийн гайхамшигт сургаалиа нээсэн юм.Энэхүү сургаал нь нийгэмтэй ямар ч хамаагүй, зөвхөн хүнийг аврах,хүний сэтгэлийн гэм буюу нисваанисийг хэрхэн дарах, сансрын хүрднээс гэтлүүлэх, хүнийг Бурхан болгох зорилготой сургаал юм.Энэхүү үнэний цэвэр ариун сургаалийг бохир улс төртэй , орчин үеийн бохир нийгэмтэй хутгаад хэрэггүй.
3 мянганы тэртээ үүсэн Бурхан багшийн ариун шашныг муу хүмүүс олон ч удаа гутааж доромжилж устгахыг оролдсон боловч эдүгээ улам өнгө орон гялалзаж Дорно дахинаас Өрнө дахинд улам хүчтэй түгэн дэлгэрч байна.
Бурхан багшийн сургаал нь дөрвөн үнэний сургаал,үйлийн үрийн сургаал, найман мөр,арван хар нүгэл,арван цагаан буян,сахил,шагшаабадийн тухай,боди сэтгэлийг олох, магад гарахуй сэтгэлийг олох, хоосон чанар буюу санскритээр шуньят, англиар emptiness гэх мэтийн олон агуу гүн сургаалтай байдаг юм.
Амай дүү минь, одоо цаг алдалгүй яг одоо бурхны сургаал үзэгтүн, Бурхан багшийн гүн ухааныг шинжлэхтүн,буян номыг хураахтун.
Buddha гэсэн веб сайтаар орж бурхны сургаалийг англи,орос хэл дээр үзэж болно шүү дээ.
Хамаг амьтан бурхны сургаалтай учирч гэгээрлийн хутгийг олж сансрыг гэтлэх болтугай.
Амай минь.Монголд ирээд миний бичсэн “Бурхан-Хүмүүн ертөнц”, “Лам багшийн айлдвар” гэсэн 2 шинэ номыг уншаарай.
Onoodor bid herhen amidarch bna vee. Nvdeeree harsan ch haraagvi yum shig sonsson ch sonsoogvi yum shig. Ardchilsan nam Ardiin nam hemeeh 2 namiin heseg bvleg hvmvvs negen zavin deer suugaad mongoliin baylag deegvvr duraarai hovoj gadniihnii tuslamjaar hvssen zvilee gargaj avaad, tvvnees olson mongoo huvaaj ideed yavj bna. Tednii suusan zavi homorvol hamtdaa homrono. Tednii hen ni ch vvniig hvsehgvi. Hen negen ni hvsvel tvvniig zoliosond gargahiin tuld yu ch hiihed belen.
Getel bid hend itgeh yum bee??? Heniig demjij songuuliin sanalaa ogoh yostoi yum be? Dahiad oor heseg hvmvvs garaad irvel bas l mongonii toloo busadaas ilvv garch bayan amidrahiin toloo ooroosoo busad yug ch zoriulj chadna. Minii ch setgelgee alban tushaal deer ochvol oort ashigtai naimaa hiine dee gej l boddog. Magad ta ch bas ingej boddog uu… Mongolchuudaa bid yah yostoi yum be. Sanalaa irvvleerei. Hamtdaa zovloldii, yariltsii, hvsel tenvvllee negtgii:) soko11@gogo.mn