
Улс төрийн тавцанд Би анх Н. Энхбаяр гэж хүний тухай Казиногийн хэрэг гарах үед сонсож байсан. Жирийн залууд танигдхаар хүн байгаагүй бөгөөд энэ хэрэгт холбогдсонд миний Аав санаа алдаж – Уул нь гайгүй шинэлэг өндөр боловсролтой залуу хүн байсан юм ! гэж хэлж байсан санагдана.
Их хурлын гишүүнийг 1992 оноос хашиж байсан нь туршлагтай улс төрч гэдэг дүгнэлт хийж болох юм. Дөнгөж энэ албанд ирж байгаа хүнийг бодвол хаана юу байгааг төвөггүй олж чадахаар гэдэг ойлгомжтой.
Соёлын сайдын алба хашиж байхдаа Ганданд Жанрайсагийн хөшөөг барихад оролцсон гэсэн байсан. Улсын эдийн засаг 300 хувийн инфляцтай болсон 90-ээд оны эхэн үед өндөр өртөгтэй энэхүү хөшөөг барих нь юуний түрүүнд хүн ардад итгэл бишрэлийг авчирах зорилготой байсан байх.
Буддийн гүн ухааныг Монгол хэлнээ орчуулсан гавъяаг нь бас дүгнэх хэрэгтэй болов уу.
1996 оны сонгуулиаар ялагдсан Ху нам боловсон хүчин, нэр дэвшигчдээ бараг бүрэн шинчилж, төрийн ажил гэдэг ард түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэгтэй гэсэн хуучны боловсрол, ёс суртахуунтай гишүүд шинэ хөрөнгөтний чиг баримжаатай гишүүдээр солигдсон.
Өнөөгийн Ху намын гишүүдийн дотор комунист гэж хэлж болхоор хэн ч байхгүй ! Монгол дах хамгийн хөрөнгөтний нам шүү дээ. Хуучний социалист лидэрууд байр сууриа алдаж, шинэ капиталист залуус байр сууриа эзэлж эхэлсэн.
2000 оны сонгуулид Ардчилсан намын замбараагүй, туршлагагүй төр барилтаас залхсан ард түмэн Улсын их хурлын 72 суудлыг Ху намд өгсөн. Сонгуулийн маргааш бүх замууд дээр цагдаа зогсож, зохицуулж – Одоо л бид хөлөө олох нь дээ ! гэж итгэж байсан аав мань хэлж байж билээ.
Төр нь ёс суртахуунгүй бол хяналттай байх ёстой.
Монгол улс нь Парламэнтийн засаглалтай тул Их Хурал Ерөнхий Сайдын үүрэг давамгай юм.
Өмнөх ардчилсан намын удирдлагын үед хүн бүр амиа бодож байсан бол, 2000 оны сонгуулийн дараа –Бидэнтэй биш бол, бидний эсрэг ! гэдэг үзэл баримтлалаар нийгмийг хувааж эхэлсэн.
Ху намын харяалд орвол амьдралын баталгаа сайжирч, ажлаа бүтээх боломж нээгднэ гэсэн бодол нийгэмд шингэсэн тул эрх мэдлийн пирамид комунизмаас хойш дахин бүрдэж эхэлсэн.
Өмнөх ардчилсан засаглалын үеийн замбраагуй байдлыг бодвол илүү зохион байгуулттай болж, лобби болон авилгал илүү сүлжээтэй болсон нь өнөөгийн нийгмийн хямралийг улам бүр доошлуулахад суурь болсон.
Хяналтгүй төрийн Сүлжээ !
Сөрөг хүчин болох Ардчилсан холбоо эсэргүйцлээ илэрхийлж Комунистууд гэж хараалын хэлбэрээр бодлоо илэрхийлж нийгмийг хуваахийг хичээж байсан ч, 2000 оноос хойших шинэ ХУ намд комунист, нийгмийн амьдралыг сайжруулах социалист буюу нийгмийн халамжийн үзэл баримталтай хүмүүс бараг байхгүй болсон гэдгийг анзаарсан болов уу ?
Нийгмийн амьдралыг баталгаатай тогтвортой байлгаж, ажилласан мөнгө хүний анхны хэрэгцээ болох хоол ундаа авчихаж чаддаг систэмийг бүрдүүлсэн Монголын комунизмийн дунд болон сүүлийн үеийн ХУ намыг өнөөгийн ХУ намтай андуураад байгаа нь, ХУ намынхаа төлөө идэвхтэй саналаа өгч буй ахмад үеийн хүмүүсээс харж болох юм.
Насаараа ажилсан тэтгэвэрийн мөнгө нь эрүүл хоол идэхэд ч хүрэхгүй байхад тэрхүү шүтээд байгаа шинчлэгдсэн нам нь барууны саятангуудаас дутахааргуй амьдарч байгааг харахыг хүсэхгүй байна уу ?, эсвэл өөр сонголт байхгүй байна уу ?Носталги буюу хуучний дурсамжиндаа итгээд байгаа ч байж болох юм.
Ардчилалаас болж амьдрал муу болсон гэж бодож байгаа тэднийг буруутгах аргагүй юм,
Эрх чөлөөний төлөө хийсэн 90ээд оны хувьсгал нь амиа зогоохын төлөөх тэмцэл болсонд хүн бүрийн буруу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ирж байна.
Ардчилалаас болоогүй, хүмүүст ардчилал гэдэг нь хүссэн бүхнээ хийж болно гэж буруу тайлбарлаж, Улсын хөрөнгийг чадалтай болгон нь авч болно гэж, төрийн хяналтаа алдсанаас болсон юм.
Барууны соёлд сохорч, судлалгуй шууд хуулбарлсанаас ч болсон.
2000 оноос бүрэлдсэн ИХ, Засгийн газрийн анхны ажил Мянганы зам !
2001 оны үед шинэ Их хурал, Засгийн газрийн эхлүүлсэн анхны ажил болох Мянганы Зам хөтөлбөр төв руу нүүх их нүүдлийг бууруулсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ хяналтгүй төр Улсын эдийн засаг, тусгаар тогтнолд ямар аюултай байж болохийг харуулсан.
Нийт ард түмний 80 гаруй хувь нь дэлхийн стандартаар нэн ядуу амьдарч, хүн амийн 10 хувь нь эх нутагт нь ажил олдохгүйн улмаас гадаадад боолын нөхцлөөр ажиллаж байхад олон мянган гадаад ажилчид авчирч Монгол хүний хийж болох жирийн шороо зөөх ажлыг хүртэл хийлгэж, ирээдүйд та бидний төлөх их өр зээл цөөхөн хэдэн лоббичдийн гар дээр очсон.
Миний дайсан бол Ажилгүйдэл гэж уриалж байгаа хүний хийсэн ажил!
Зам засварыг үндэснийхээ компаниудаар хийлгэх боломж байсан боловч хууль тогтоомж бэлэн бус, төрийн лоббигоос ашиг олох сонирхолтой хүн их байснаас болж гадны компаниудад хөрөнгө оруулалт болон хувирсан.
Огт зам засварын ажил хийж байгаагуй компаниуд хүртэл тэндэрт ялж гадны компаниудаар ажлаа хийлгэж байсан.
Монголдоо 500 ногооны цалин авч байсан бол ингэж гадаадад хүний боол болохгуй байсан ! гэж гадаадад хууль бусаар ажиллаж амьдарч байсан Монгол хүнээс сонсож байсан. Аав нь удаан хугцаанд өвдсний улмаас нас барах үед очиж уулзах боломжгүй байсан гэж нүдэндээ нулимс цэлэгнуулж ярьж байсан Монгол залууг хараад өрөвдөж билээ.
Төрийн бүх салбарууд Ху намын мэдэлд орсон боловч комунизмийн үе шиг Нам доторх өндөр ёс суртхуунтай хяналт нь 2000 оноос бүрэлдсэн төрд байгаагүй бөгөөд намын харяалал, танил талын том сүлжээ болж, газар олголт, тэндэрийн луйвар болон улсын төсөвтэй том том луйварууд эн үед хяналтаас гарсан юм.
Хүүхдийн тоглоомийн талбай, сургуулийн гаднах спортын зориулттай газарт хүртэл өндөр үнэтэй барилга баригдаж байсныг санаж байгаа болов уу.
Хотын иргэдийн амар тайван байдал, ногоон байгууламж, спорт болон хүүхдийн тоглоомийн газар, машиний зогсоол гэх мэт маш сайн зохион байгуулсан байсан хот мань өнөөдөр шамбааралдсан зохион байгуултгүй хот болон хувирсан байна.
Энэ үйл ажилгаа 2000 оноос хойш эрчимтэй хөгжсөн нь өнөөг хүртэл яригдаад байгаа газрийн наймааны үр дүн юм.
Хүн бүр Үндсэн хуулийн өмнө эрх тэгш!
Үндсэн хууль гэдэг зүйлийг ихэнх хүмүүс сайн ойлгодоггүй. Үндсэн хууль гэдэг бол Ард түмэн Төр хоёрийн хоорондын харилцааг зохицуулдаг хууль юм. Өөрөөр хэлбэл Төр засагын тэргүүнээс авхуулаад иргэн бүр дагах ёстой халдашгүй суурь хууль.
1992 онд баталсан Монгол улсын 4 дахь үндсэн хуулинд хүний эрх чулуу, шашин шүтлэг, хэвлэлийн эрх чөлөөг чөлөөлж өгсөн бөгөөд маш богино хугцаанд хийж барууны үндсэн хуулийг бараг хуулсан тул, бүтээхэд оролцоогүй ард түмэн энэ хуулийг өнөөг хүртэл ойлгож амжаагүй байгаа юм.
Үндсэн хуулийг шашин шиг Шүтэж дагах ёстой гэж ойлгодог боловч дотор нь ямар зүйлүүд агуулсан байдгийг яс мэддэг, ёсчлон дагадаг хүн нийгэмд болон төрд бараг байхгүй байна.
Энэ үндсэн хуулинд орсон маш чухал заалт бол Монгол улс НҮБ-ээс бусад цэрэг зэвсгийн холбоо эвсэлд орохгүй, дундыг баримталсан байр суурьтай ! гэсэн байдаг. өөрөөр хэлбэл НҮБ элссэн цагаас олон улсын энэ байгуулгын дүрэм журмыг дагна гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Дэлхийн хамгийн хүчирхэг улс Америк нь Ирак Афганистан улсууд руу Тэроризмийн эсрэг нэрээр дайн хийхэд Тухайн үеийн Ерөнхий Сайд болон Их Хурал зөвшөөрөл өгч Ард иргэдээрээ баталсан үндсэн хуулиа зөрчин оролцон.
Монголчууд бидэнд хамааралгүй бусдын дайнд өөрийнхөө залуусыг илгээсэн .
Дайны төхөөрөмж харж, сүүлийн үеийн зэвсэг тэхниктэй харицаж үзэж байгаа давуу талуудийг бид харж байгаа ч, 9 сарын 11 ний өдөр УБ дах Чингис Хаан онгоцны буудалд онцгой байдлын нөхцөлд иргэдээ шалгаж байгаа нь энэ явдал бидэнд хэрхэн хамааралтай болсоныг ойлгож байна уу ?
Муу Эр Дайнд Хөөрнө! гэдэг зүйр цэцэн үгийг бодит болгосон.
Түүх гэдэг өнөөдөр зүв юм шиг боловч хойч үед ямар байсан нь мэдэгддэг юм. Хэдийгээр бид энх тайван цагт амьдарч байна гэх боловч манай цэргууд НҮБ-ийн энхийг сахиуулах үүргээс бусад нөхцөлд энэ дайнд оролцож хүний цус урсгасан тул манай улс албан ёсоор дайнтай байгаад тооцож болох юм.
Иракийн Багдад хот дахи өдөр тутмийн дэлбэрэлт, иргэдийн хоорондын зөрчилдөөнд жирийн иргэдийн амь өртөж байгаад бид хамааралтай болсон гэсэн уг.
Хэрвээ биднийг түрэмгийлэх дайнд огт хамааралгүй улс цэргээ цуг илгээсэн бол, зөвхөн надаас гадна хэдэн үеэрээ тэрхүү дайснуудийг санана шүү дээ !
Арабын ертөнц, Исламийн ертөнцийг мэдэхгүй ийм алдаа хийсэнд харамсалтай байна. Мэдээллийн аюулгуйн байдлын баталгаагаа алдсан тул, барууны хэвлэл мэдээллээс АРАБууд муу хүмүүс, мусулманууд аюултай гэж итгэсээр байна, гэтэл биеэрээ тухайн нутагт аялж узсэн Монгол залуугийн хувьд тэрхүү ухуулга суртлаас шаал уур амьдралыг харснаа хэлмээр байна.
Хэзээ нэгэн цагт Иракийн ард түмэн НҮБ болон Олон улсын шинэ харилцаа тогтсон өнөө үед Монголчуудын хийсэн саваагүйтлийг сануулах байх.
Өдөр бүр олон хүн амь насаа алдаж байгаа явдал дарангуйлагч гэх Садам Хусэйний үеийнхтэй харьцуулашгүй. Химийн зэвсэг ч олдоогуй.
Өнөөгийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд Монголын цэрэг эрс Энхийг сахиулах ажилд оролцож байна гэж гайхуулж байгаа боловч Түрэмгийллийн дайнд Монголын нэр, цэрэг эрсийг оролцуулсан алдаагаа огт дурдахгүй байна.
Монгол улсын үндсэн хуулийг тухайн үеийн засгийн газар, Их хурал зөрчиж байгааг ард түмэн, үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй Үндсэн ХУУЛИЙН ЦЭЦ хүртэл мэдээгүй гэж уу ?
Эсвэл төр засаг нэг мэдэлд орж хяналт, олон ургалч үзэл үгүй болсных уу ?
Хоолны мөнгөндөө тарчилсан ард түмэн хуулийн мэдлэггүйгээс эсвэл гадны мэдээллийн нөлөөнд орсноос болж Монгол улс өөртөө хамаагүй Дайнд татагдан орж, гадны иргэдийн цус урсгаж буйг нүдээ нээж харах цаг болсон шүү !
Тухайн үеийн сөрөг хүчин Үндсэн Хууль зөрчигдөж буй асуудал дээр ямар байр суурьтай байсан бэ?
Хуулийг зассан гэсэн асуудлыг маш их шүүмжилж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслууд Монгол улс Үндсэн хуулиа зөрчиж дэлхийн тэррорисмийн бай болсоныг яагаад ойлгохгүй байна ?
2000-2004 онуудад хэвлэл мэдээлэл шууд утгаараа дарамтанд байсан. Харин өнөөдөр ? Нэг хоёр хүний хоорондох гэмт хэргийн тухай сонин хэвлэлууд хуудас булаалцалдан бичиж байгаа хэрнээ, энх тайван эрхэмлэгч Монгол улс тухайн үеийн засгийн газар, их хурлын буруу бодлогоос болж дайнд татагдан орсоныг яагаад хөндлөнгөөс харж дүгнэлт хийхгүй байнаа ?
Зарим хүмүүс Хоёр их гүрний хооронд буй сул дорой Улс тул суулд тусгаар тогтнолоо хамгаалахад гуравдагч хүчний тусламж хэрэгтэй гэж итгэж байсан ч байж болно, гэхдээ ноднингийн Гурж улсын дайнаас сургамж авсан байх. Олон улсын харилцаа гэдэг бол ашиг сонирхлын харилцаа юм шүү ! Хэрэггүй бол золионд гардаг явдал түүхэнд бишгүй бий !
НҮБ гэж олон улсын байгуулгын аюулгүйн зөвлөлийн шийдвэргүйгээр хийсэн ямарч дайн хүн төрлөхтний эсрэг хийсэн гэмт хэрэг юм шүү ! Уг дайныг эсэргүйцдэггүй юмаа гэхэд бусад улсуудын адил дундийг баримталж хаяагаа сахиж үлдэх нь дээр байсан болов уу!
Энх тайвнийг эрхэмлдэг Үндсэн Хуультай Монгол улсыг дайнд татан оруулсан хүн ирээдүйд хуулийн хариуцлага хүлээн гэдэгт итгэлтэй байна.
Дайн, хүчийг эрхэмлэдэг Ерөнхийлөгчтэй байхаас би эмээж байна.
Үргэлжлэл бий…




2009/05/21
| 3,355 Үзсэн 




















Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)
Хүнд, эмзэг сэдэв хөнджээ.Дэлхийн хэмжээний хэцүү аялал хийж яваа залуу хүнээ анхаарч тоодоггүй торийн удирдагчиддаа үгээ хэлэх, тоогдох гэх аргагүй вайдалд чи байгаа шиг тийм аргагүй үед манайх АНУ тай цэргийн салбарт хамтран ажилласан нь тухайн үедее зөв байсйн байж .Нэгд,Тэр үед Обама биш Буш дэлхийн №нэг хүн байв.Хоёрт, Саддам Чингэсийн дайны улмаас угаасаа Монголд муу хүн байв. Гуравт,Бид аврага хоёр хөршөөсөө өөрөөр байж чаддаг тусгаар улс гэдгээ нийтэд харуулах шаардлага тэр үед байв.Дөрөвт,Бидний зарим хэсгийн улс төрийн буруу бодлогоос болж Орос биднийг үл тоомсорлох бодлого барьж байлаа. Тав, Гадаад тэнцвэр алдагдаж Хятад манайх руу хэт хүчээй нэвтрэв.Ийм үед АНУ тай харилцааг сайжруулж чадсаннь Энхбаярын гавьяа байлаа.Зургаа, Бид Орос,Хятад гэдэг гайхамшигтай хэрэм хамгаалалтын дотор байдгаа бодолцсон Долоо,Э ийн зөв бодлогын дүнд л Буш,Путин, Ху нар Монголын асуудалд анхааралтай ханддаг болсон.Е-ийн сонгуулийн тухайд бол байгаа л материалаараа л хувцас хийнэ шүүдээ.Хүчтэй, нөлөөтэй, амаа биш гараа хөдөлгөдөг,арай боловсролтой,түвшин,ядарсан ард түмэндээ бага ч болов юм өгөх сэтгэлтэй хүн ялах биз. Хүний газар ядарч яваа хүүгээ ч харж үзэх биз.
mongol uls maanh yag uneniig helehed africaas ch dor orchihjee. onoodor ulaanbaatart utaa ihtei bna. oir havid oin tuimer garsan bololtoi. unshsan niitleluud , oin tuimer zereg nh setgeleer unagah yum daa. uuniig unshaarai.http://publish.news.mn/show/id=852 http://baabar.blogspot.com/search/label/Нийтлэл
Óëñ òºð áîë ñîëèîðîë ìºí ãýæ îð÷èí ¿åèéí ýíýòõýãèéí áóääûí ñóðãààëèéí ìýðãýí áàãø Îøî õýëñýí áàéäàã.Ýíý èõ ¿íýí ¿ã.7-ð ñàðûí 1-íä ýõ îðîí øàòàæ áàéõàä Ýíõáàÿð ïàðëàìåíòàä ñóóäàëòàé íàìóóäûí äàðãà íàðûã óðüæ îäîî ÿàõ âý ãýæ ñàíàë àñóóõàä òýä ñîíãóóëü ëóéâàðòàé áîëëîî, äàõèí ñîíãóóëü ÿâóóë õýìýýí òýíýãòýæ áàéñàí íü òåëåâèçýýð õàðàãäàæ áàéñàí.
Òýð ¿åä Ñ.Áàÿð, Ñ.Îþóí õî¸ð “ñîíãóóëèéí àæëàà äàðàà ÿðüÿà, îäîî ãàëäàí øàòààæ áàéãàà,ñ¿éòãýæ áàéãàà àñóóäëàà øèéäüå” õýìýýí çºâ ÿðüæ áàéñàí.Áóñàä íü õóñìàà ãîëñîí õ¿¿õýä ìýò àëáàí òóøààë,ñîíãóóëü õýìýýí ãîíøèãîíîæ áàéñàí.Õàðèí îíö áàéäàë òîãòîîæ àðàéõèéæ òýíýã ìîíãîë÷óóäûã èðãýíèé äàéí áîëîõîîñ àâàðñàí þì ø¿¿.Õ¿í àðààòíóóä ÿìàð ÷ ãýìã¿é áàéñàí õ¿ì¿¿ñèéã çîäîæ, áàéøèí øàòààãààä îäîî ÌÀÕÍ ººðñ人 òýð áàéøèíã òàøààñàí ãýæ ã¿òãýñýí.¯çýí ÿäàëòààñ ººð þì ìîíãîë÷óóäàä ¿ëäñýíã¿é.Ìîíãîë÷óóä ýðò äýýð ¿åä 16-19-ð çóóíä îéðàä ìîíãîë,õàëõ ìîíãîë ãýæ 2 õóâààãäàí òàëöàæ äàéòàæ áàéñàí, Îéðàòûí Ãàëäàí õààí Õàëõûí ªíäºð ãýãýýíèéã ÿëëàà õýìýýí èõýä õººðöºãëºæ áàéñàí.Îäîî ìîíãîë÷óóä õî¸ð ãóðâàí íàìä õóâààãäàæ òàëöààä õîðèí æèë õýðýëäýýä þó õîæèâ.Òîãòâîðòîé áàéäëûí ãýðýýãýý áàòàëæ ÷àäàõã¿é 5 æèë áîëæ áàéíà, íýã ºäºðò 1 ñàÿ äîëëàð àëäàæ áàéíà.ªíãºðñºí 5 æèëä óëñàä íýã ÷ ¿éëäâýð áàðüñàíã¿é.Ãàäààä óëñóóäààñ 1990 îíîîñ õîéø Ìîíãîë óëñàä 3 òýðáóì àì.äîëëàðûí çýýë òóñëàìæ îëãîæýý.Òýð èõ ìºí㺠õàà÷èâ,õýíèé õàëààñàíä îðîâ?Õýäõýí äàðãà äààìëóóä,ëóéâàð÷èä òýð èõ ìºíãèéã àâààä àðä ò¿ìýí õîîñîí ÿäóó õýâýýð õîöîð÷ýý.Áèäýíä àðä ò¿ìíýý ººä òàòàæ óëñ îðíîî õºãæ¿¿ëæ ÷àäàõ óäèðäàã÷ ëèäåð àëãà, òèéì óëñ òºðèéí çºâ òîãòîëöîî àëãà.
Íýã õ¿íä íîãäîõ ÄÍÁ äºíãºæ 70 àì.äîëëàð áàéñàí 1960 îíû ÿäóó,õÿìðàëòàé ªìíºä Ñîëîíãîñûã àâàðñàí,àðâàí òàâàí æèëèéí äîòîð ýõ îðíîî ººä òàòàæ íýã õ¿íä íîãäîõ ÄÍÁ-íèéã 10 000 äîëëàðò õ¿ðãýñýí åðºíõèéëºã÷ Ïàê Æîí Õè øèã óäèðäàã÷ áèäýíä àëãà.
Áèä Ìîíãîë áîë Ïàðëàìåíòèéí çàñàãëàëòàé, àðä÷èëñàí îðîí õýìýýí õèé õîîñîí õººðöºãëºæ õîîðîíäîî õýðýëäñýýð óëñ îðíû õºãæëèéã óëàì äîðîéòóóëñààð õîîðîíäîî çàñãèéí ýðõèéí òºëºº òýìöýëäñýýð ºäèé õ¿ðýâ.Ǻâ ç¿éë ÿðèâàë áóðóó áàéíà õýìýýí ø¿¿ìæèëíý.Õ¿÷èðõýã Åðºíõèéëºã÷èéí çàñàãëàë Ìîíãîëä õýðýãòýé ãýõëýýð äàðàíãóéëàë òîãòîíî õýìýýí õóäàë õàøãèðàëäàíà.Áèå áèåíýý ò¿ëõýí óíàãààäàã, àòàà÷, àòõàã ñàíààò òýíýã Ìîíãîë õýçýý óõààí ñóóõ áîë äîî?Õýçýý íýã áàòàëãààòàé íèéãìèéã òîãòîîæ, àìàð àìãàëàí àìüäðàõ áîë äîî? Òýíýã õóâüñãàë÷èä, òýíýã óëñ òºð÷èä,øóíàëòàé íàéìàà÷èä óëñ îðíûã àâðàõ þì óó?¯ã¿é.
Ìîíãîëîî ãýñýí ñýòãýëòýé,æèíõýíý ìýðãýí óõààëàã,äàé÷èí øèéäýìãèé,ýðýëõýã çîðèãòîé óäèðäàã÷ Ìîíãîëûã àâàðíà.
Монгол улсын өнөөгийн нүүр царай, өөрийгөө хамгаалах чадвар улс төрийн хэрүүл маргаан, утга учиргүй хардалт, хэрээс хэтэрсэн гүтгэлэг доромжлолоос болоод суларч, сульдсан байна. Хүсний дэндүү аюултай байдал, ард түмний итгэх итгэлгүй хувиа хичээсэн байдал хэзээ ч, юунд хүргэж мэдэх юм. Нэгэнтээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөх болжээ. Сайн, муугийн аль нь болохыг эхний 1 жилийн дотор бид харах болно. Яваандаа ерөнхийлөгчийн засаглал манай улсад тохирох хамгийн зөв засаглалын хэлбэр мөн болохыг хүн бүр мэдэх болно. Тиймийн учир одооноос хэнийг сонгож улсаа удирдуулах, түүнийг дэмжиж ажиллах тухайгаа бодолцох нь зүй.
за би чиний бичсэн зүйлд санал нийлэхгүй байна. Чи хэт АН-ын байр суурьнаас бас хэт их ХуН-ыг үзэн ядаж бичиж байгаа чинь мэдрэгдээд байна. Энэ чинь тийм зүйл биш шүүдээ. Энхбаяр гэж хүний ачаар бас олон зүйл бий болсон. Мянганы зам ямар шалтгаанаар манай улсын тусгаар тогтнолд нөлөөлөх болсныг сайн тайлбарлах хэрэгтэй юм шиг. Чи нэгэнт юм бичиж байгаа бол зүгээр чимэг, эсвэл өөрийн санаагаа жоохон томруулах гэж байгаа бол юм бичээд дараа нь буцаагаад уншиж бай. Санаа чинь бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолд энэ хүн заналхийлж байна гэсэн утга агуулчихлаа. Ингэж бичихгээгүй байлгүйдээ. Тэр муулаад байгаа замын чинь ачаар би хэнтий орох гэж хондог байсан бол одоо 4цаг яваад хүрч байна. Гадны хүмүүсийг би элсэн тасархай үзүүлэх гэж бас Хархорин үзүүлэх гэж шороон биш засмал замаар хэдхэн цаг яваад хүрч байна. Бас энэ замаа дагаад олон айл өрх бизнессийн үйл ажиллагаа явуулж амжиргаагаа залгуулж байна шүүдээ. Өшөө бичих зүйл их байна. /их өр, Монгол Улсын хэтийн төлөв стратегийг боловсруулж гаргасан, ахмад дачдад 1 өрөө байр олгох гээд л мийний санахаар нэг найз маань өвөө нь өнгөрсөн ч гэсэн энэ байраа авсан, сурагчдын үдийн хоол, бага ангийн хүүхдүүдэд зориулсан үнэгүй тараагдсан компютер, иргэдэд олгосон газар өмчлөл энэ өмчлөлөөр би өөртөө лагарын байшингийн газар олж авч байлаа гэх мэт дурдаад байвал их зүйл байна найз минь/ .гэтэл би Очирбат, Бага нараас өдий хүртэл үүн шиг Монгол Улсад өндөр ач холбогдолтой ажиллууд хийснийг санахгүй байна. Зүгээр чамд хэт нэг талыг бус хоёр талтайгаар олон ургалц үзлээр юманд хандаж байхыг зөвлөж байна. Элбэгдоржийг бодвол… гэхдээ одоо муулхад эрт байна. Өшөө бичмээр зүйл их байгаа ч илүүц бизээ. Түүний юу хийж чадсанг харж харьцуулъя. Ийм л байна.