Монголчууд төр засгаа шүтэн дээдэлж, тахиж ирсэн ард түмэн.

1206 онд анх Монгол улс бий болсноос хойш, төр улсыг удирдах маш нарын бодлого бүрэлдсэн. Нүүдэлчин овог аймгуудыг хүчээр болон ухаанаар нэгтгэж өнөөг хүртэл бахархах тэрхүү түүхийг бүтээсэн Эзэн Чингис хааныг бид өдөр бүр шүтэж, тахиж байх ёстой гэж бодож байна.

Хэдийгээр маш их амь нас авсан том аян дайныг эхлүүлсэн ч Нүүдэлчдийг анх удаа нэгтгэж эцэс төгсгөлгуй гэж хэлхээр иргэний дайныг зогсоож цааз дүрмийг бий болгосон юм.

Ард түмнийг нэгтгэж, хамгаалах үүрэгтэй Алтан ургийн хүний цусийг газарт хүргэх цээртэй байсан түүхэн жишээнууд бишгүй бий. Төр, Ард түмнийхээ өмнөөс явсан алтан ургийн удамтай хүнийг эсгийнд ороож мянган адуу давхиулж цаазалдаг байсан. Нугэлтэн тул цусыг нь бурхан ээж газарт хүргэхгүй гэж.
Төр барих гэдэг эрх мэдэл ашиглан баяжих гэж ойлгодог хүмүүс байдаг бол, Төр барина гэдэг хувийн ашгаас илүү бүх ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж амьдралыг нь дээшлүүлэх ажил гэж ойлгодог хүн даан ч цөөхөн юм.

Алтан ургийн хүн төр барьдаг уламжлал манжийн үеэс үгүй болж, Төр Шашинийг хослон баригч Богд гэгээнтнийг тэргүүнээрээ залсаны муу үр дүн түүхэнд ил байгаа. Ямарч тэмцэлгүйгээр дөнгөж эрх чөлөөгөө олсон эх орон ард түмнээ шинэхэн байгуулагдсан Хятадын төрд өгч байсан.

Комунизмийн үеийн тэргүүнүүдийг ч бас судалж болно.

Хэтэрхий эрх мэдэлд дуртай байсан уу ? эсвэл Зөвлөлт Оросийн удирдлагаас айсан уу ? өөрийн 30-40 мянган иргэн, сэхээтнүүдээ цаазаар авсан шинэ Монголын анхны тэргүүн Чойбалсанг зөвтгөх буруутгах хэцүү юм. Түүхийг бид судлаж алдааг нь дахин давтахгүй байх нь чухал юм.

Уян хатан бодлогооор Зөвлөлт Оросийн аргыг олж улс орондоо хөгжлийг авчирч Хүн амыг өсгөж, Барууны соёл иргэншил, олон зуун жил бий болгосон хотын соёлыг хэдхэн жилд бүтээж, 100 хувь бичиг үсэг тайлагдсан боловсролын үсрэлт хийж, сансрын улс болгосон төрийн тэргүүн Цэдэнбал гуайг бас санах хэрэгтэй.

Ард түмэн шилжилтийн үеийн эдийн засгийн хямралийг давах гэж хоосон ширээтэй сууж байхад Тансаг гэж үгийг хэлж, Мөнгөтэй байхийн ач холбогдлийг иргэддээ сурталчилсан ардчилсан Монгол улсын анхны ерөнхийлөгч Очирбат гуай бас л бидний түүхэн нэг хэсэг юм.

Нам төр хоёрыг салгах анхны алхам хийж, Ард иргэдийн эв нэгдэл нь хувийн ашиг сонирхол, намын үзлээс хамаагүй чухал гэдгийг өөрийн ажил бодлогоороо баталсан Ерөнхийлөгч Багабаньд гуай миний хүндэтгэлийг хүлээсээр байгаа юм.
Өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр.

“Эвийн хүчийг бэхжүүлнэ, Эх орны хишгийг хүртээнэ !

Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр” гэж яг хэн бэ ? гэсэн судалгааг маш удаан хугацааны турш хийлээ. Интэрнэт гэдэг дэлхийн хамгийн том мэдээллийн сангаас хайсан ч, олон зүйл олдсонгүй. Төрийн тэргүүн болон засгийн газрийн тэргүүнийг сонгож буй ард түмэн улс орноо ямар чиглэлээр явахыг мэддэг, Гэтэл бид өнөөдөр мэдэж байна уу ?

Монголчууд комунизмийн үед алдсан хамгийн том зүйл бол Ургын бичиг юм. Виза, хилийн шалгалт цагдаагийн шалгалтийн үед Овог Аавийн нэр адил байгааг хүн бүр сэжиглэн асуудаг юм. Ямар удам угсаа, үүсэл гаралтайг тодорхойлох бооломжгүй болсон өнөө үед зөвхөн Эцгийн нэрээр л нэг үеийг нь л дүгнэх боломжтой байгаа юм.

Интэрнэтээс НАМБАР гэж ямар хүн байсан, юу хийж байсныг тогтоох ямарч арга алга. Бөх хүний хүү бөх барилдахдаа удам дамжсан, байгалаасаа заяасан хүч, бяр,авъяас байдагтай адил өнөөгийн төрийг бариж буй хүний удам угсаа юу юм болоо? гэсэн асуулт хэвээрээ байсаар байна. Мэдээлэлтэй хүн байвал хуваалцаарай!

Тухайн хүн яг хэн бэ ? гэдгийг эцэг эхийн амьдрал, туулсан туршлгаас нь дүгнэж болдог тул дэлхийн бүх ерөнхийлөгч болон төрийн тэргүүн алдартай хүмүүсийн амьдралыг нэг бүрчлэн судлаж олон нийтэд танилцуулсан байдаг юм.
Интэрнэтийн ВИКИПЭДИА гэдэг мэдээллийн толь бичгээс Оросын Ерөнхийлөгч В. Путин, Америкийн Ерөнхийлөгч Б.Обама, Хятадийн ерөнхийлөгч Ху Жин Таогийн талаар нэрийг нь бичихэд л төрсөн газар нутаг, Аав Ээжийн ажил боловсрол, тухайн хүний хобби, спорт урлагын авяасыг нь нэг бүрчлэн судлаж, олон арван хуудас мэдээллүүд байдаг юм. Үүгээрээ тухайн хүний сэтгэлгээ мэдлэг амьдралын туршлагийг нь уншиж дүгнэлт хийх боломжийг олгодог юм.

Манайхан Төрийн тэргүүний хувийн амьдрал нь нууцлал байх ёстой гэж боддог байж магад тэгвэл тэр нууцлаас болж тухайн хүн яг хэн юм бэ ? Ямар орчинд өсөж юу хийж байсан бэ ? гэсэн хувийн дүгнэлт хийх боломж хаалттай болснийг ойлгож байгаа болов уу ? Зөвхөн шар хэвлэл, аль нэг улс төрийн бодлогод автсан ухуулга сурталчилгаанд л итгэж байна.

Төрсөн он сар өдрийг харахад 1958 оны нохой жилтэй, 6 сарын нэгэнд төрснөөр Ихрийн орд гэж тухайн хүний талаар зурхайн дүгнэлт хийж болхоор байна.

1975 онд 23 дугаар сургууль төгссөн. Комунист Монгол улс өөрийн боловсон хүчнээ бэлдэх маш хатуу бодлого баримталж байсан. 23 дугаар сургууль, 1 дугээр сургууль, Орос 3 дугаар сургуулиудад ирээдүйн дипломатч, төрийн ажилтангууд, нийгмийн элитүүдийг бэлддэг улсын тусгай бодлоготой байсан. хэр баргийн хүү орж чаддаггуй, эцэг эхийн ажил болон тухайн хүүхдийн оюуны чадварыг өндөр шалгуураар шалгаруулдаг, боловсролийн өндөр зэрэглэлтэй боловсон хүчинтэй байсан тул өнөөгийн төрийн болон бизнэсийн тэргүүлэх олон хүмүүс энэ сургуулиудаас гаралтай байдаг юм.

Уламжлалт бодлого сүүлдээ алдагдаж мөнгөтэй, арын хаалгатай л бол орж болдог болсон. Энэ сургуулийг төгссөн гэсэн мэдээлэл уншаад өнөөгийн Монгол улсын Ерөнхийлөгчийн боловсрол Орос талруу чиглэсэн, комунист үзэл баримтлал шингэсэн байгаагаас гадна тухайн үеийн нийгмийн элит гэр бүлээс гаралтай байсан болов уу гэсэн бодол төрлөө.

1980 онд Москвагийн Утга зохиолийн Их сургууль төгссөн. Оросын утга зохиолийн дээд сурч байсан нь Уран сэтгэх, төсөөлөн бодох, уран ярих чадвар жирийн хүнийг бодвол хамаагүй дээр байгаа нь ойлгомжтой. Манайхаар бол БОЛОВСРОЛТОЙ гэж дүгнэж болхоор.
Гэхдээ ямар хэлээр ?

Оросод 4 жил амьдарч байсан миний хувьд Монгол хэлээрээ сэтгэх, ургуулан бодох чадварыг бараг үгүй хийсэн гэж болно. Тэрлэг, Буур зэрэг Монгол хүн бүрийн мэдэх ёстой үгнүүдийг саяхнаас олж мэдсэндээ ичсэн хэвээрээ байна, одоо болтол мэдэхгүй байгаа үгнүүд олон. Монгол үгийн толь бичиг миний хувьд Орос үгний толь бичгээс хамаагүй хэцүү байна. Миний тэмдэглүүд намайг эргүүлэн Монголоороо сэтгэх боломжийг сэргээж байгаа юм.

Аялж байхад Монголын дунд сургуулиудад Уран зохиол гэдэг хичээлийг болиулж байгаа гэж сонссон, Үндэсний бодлогыг хамгаалж байх ёстой Ерөнхийлөгч маань энэ асуудал дээр ямар байр суурьтай байсныг нь би одоо болтол олж уншсангүй. Өдөр бүр барууны кино ухуулга суртал дунд тархи нь угаагдаж байгаа залуу үеэ Уран Зохиол гэдэг хичээлээрээ хамгаалах ёстой биш уу ?

Монголчууд бид гадаад хэл сурах нь хэрэгтэй гэж тэрээр сурталчилж байгаа ч хүн бүр Англиар ярих гэж зүтгэх шаардлага байхгүй байна, Яваандаа кирил үсгээ латин болгох тухай яриж байгаа хүмүүс бидний үндэсний бодлого, шинэ үеийн боловсрол ямар их төөрөгдөхийг төсөөлөөсэй! Монгол бичиг гадарладаг хүн гэж бараг байхгүй өнөө үед хуучны түүх судар, сургаалиудаа уншиж ойлгож чадахгуй байна. Харин латин руу шилжих юм бол сүүлийн 70 гаруй жил ахмад үеийн бүх нийтээрээ хийсэн боловсрол шинжлэх ухааны үсрэлтээ уншиж, судлах боломжгүй болох юм ! Кирил бичигтэй номнуудаа бүгдийг латин руу шилжүүлэх төсөв байхгүй бөгөөд гэрийнхээ ханаар дүүрэн номнуудыг миний хойч үе дахин уншиж чадахаа болиж, латин үсэг ашиглдаг улсуудын номнууд бидний тархийг угаах аюул нүүрлэж байна.
Капиталист боловсрол !

1985 онд Английн Лээдсийн Их сургууль-д сурч байсан гэсэн мэдээллийг олоод нэгэн дүгнэлт хийхээр шийдлээ. Тухайн сургуульд яг хэр удаан сурсан, ямар зүйл суралцаж төгссөн гэх мэдээллүүд огт байхгүй байна. 1984 он бол дэлхий 2 хэсэгт хуваагдсан байсан үе. Комунист болон Капиталист. Комунист системийн ядуу эдийн засагтай, хотын соёлын хувьд хоцрогдсон тийм залуу капитализмийн уугуул нутагт очиж амьдрах ямар байсан гэж бодож байна ? Өнөөдөр барууны орнуудад сурч амьдарч буй Монгол залуус миний юу хэлж байгааг гадарлах байх.

Одоо цагт барууны нэгэн сургуульд Хойд Солонгосийн оюутан сурч байвал тухайн орчиндоо хэрхэн зохицох болоо ? Тухайн үед Англид – Би МОНГОЛ ! гэж нүүр бардам ярьж, бүх хүмүүстэй мөр зэрэгцэн алхаж байсан гэдэг эргэлзээтэй. Залуу хүн тул хувийн хэргцээнээс авхуулаад зугаалж цэнгэх тал дээр гадны, ялангуя ядуу буурай комунист орны иргэн ямар байдгийг төсөөлж болно. Өнөөдөр ч гэсэн гадаадад сурсан, сурч байгаа маш олон Монгол залуус баян орны залуус хэрхэн доош хийдгийг мэдэж байгаа. Дээрээс нь комунист дэглэмтэй улсын иргэн маш олон тал дээр шахалт дарамт байсан л байж таараа. Humiliation!
Карманий мөнгө хэр байсан болоо ? эргэн тойронд мөнгөтэй тансаг амьдралтай хүмүүсийг харах үед – Ингэж амьдрах юмсан ! гэсэн мөрөөдөл тухайн үед анх бий болсон байх. Энэ талаар бодлоо бичиж байгаа шалтгаан гэвэл, хүний туулсан амьдралаас тухайн хүн хэрхэн бүрэлдсэнг гадарлаж болдог юм. Лада, москвич машинуудаас хэтрээгүй мэдлэгтэй, 2 өрөө байр амьдралын утга учир гэж сэтгэдэг залуус дээр хөрөнгөтний Англиас юм үзэж нүд тайлан ирсэн залуу хэрхэн өөр сэтгэж байсныг та бүхэн төсөөлдөө !

Улаанбаатар хот шавар амбаар, гэр хороолол дундаас гэнэт сүндэрлэн боссон түүхтэй. Том сүрлэг гэх 5 давхар 9 давхар барилгууд дүүрэг дүүргээрээ бий болсон шалтгаан нь 50- 60 аад оны үеийн Монголын төр засгийн тэргүүнүүд анх НҮБ-д элсэж, гадаад орнуудтай дипломат, соёлын харилцаа хийж байхдаа Нью Иорк, европийн орнуудыг хараад Эх орныхоо нийслэл болон бусад хотуудыг ийм төвшинд хүргэе гэж зорьсон байгаа. Хэдхэн жилийн дотор Африк болон бусад гуравдагч ертөнцийн орнуудыг гайхшруулахаар хотын соёлыг нийтийн хүчээр хийсэн. Бидэнд ийм ухамсартай эх оронч сэтгэлтэй хүмүүс төрийг барьж байсан түүх байгаа шүү !
Харин 90 оноос хойш үеийн удирдлагууд улсаа хөгжүүлхээсээ илүү ард түмний мөнгөөр өөрийнхөө түрүүвчийг зузаатгах, бусдыг захирах амбицтай бодлыг урдаа барьсан юм. 90-ээд оны үед Монголын эхний урсгал Америк явж сурч амьдарч эхэлсэн. Тухайн үеийн мөнгөтэй эсвэл арын хаалгатай хүмүүсийн хүүхдүүдэд л энэ боломж олдож байсан бөгөөд хүн амын 80 хувь нь ядуугийн ядуу байгаа нутагтаа тэд ирэхдээ нүдэнд нь – МӨНГӨ, ба түүний хүч ! гэсэн онол шингээстэй байсан. Мөнгөтэй л байх юм бол хэнийг ч татаж хэнийг ч авч болно гэсэн онолыг бүрэн дүүрэн эзэмшиж ирсэн эдгээр залуус бусдыг ч гэсэн өөрийн их зан, мөнгө руу доош хийж, мөнгөгүй бол ЗАЙЛ, амаа хамхи, миний өмнө бөхий гэсэн харьцаагаар харьцаж байсан.

Өнөөдөр гудамжны жирийн залуу хүртэл Мөнгөтэй болвол хүссэн зүйлээ хийж болно гэж өдөр бүр мөрөөдөж байна.

Энэ жишээ бол 90-ээд оны дунд болон суул үе! харин үүнээс 10 жилийн өмнө хамгаас түрүүнд барууны хөрөнгөтний ертөнцөд юм үзэж нүд тайлаад, энэхүү онолыг ойлгож чадсан цөөхөн хүмүүс буцаж нутагтаа ирээд нийгмийн өөрчлөлт, замбараагүй байдлын үед төрийн бүх өндөрлөгүүдэд гарч. Ард.түмний 70 жил бүтээсэн хөрөнгийг хэсэг бүлгээрээ хуваан авсан, одоо нийтийн өмчийг авч дууссан тул Монгол түмний олон зуун жилээр хамгаалж хайрлаж, шүтэж ирсэн байгал дэлхийгээ хувааж идэх тал дээр хөлөө жийлцэж байна.

Нийгмийн хамгаалал, улсын хөгжлийн бодлогоосоо илүү өөрийн бэл бэнчин, хөрөнгийн баталгаагаа бодсон тэрхүү шуналын золиосонд 2 сая 800 гаад мянга хүн 1 сая 500 мянган км газар нутагт нэн ядуу амьдарч, 300 гаруй мянган хүн ээж аав, ах эгч, гэр бул найз нөхөд эх нутаг төрлөх хэлнээсээ хол, хүний нутагт боолын ганцаардлын амьдралыг туулж байна. Төдий чинээ тооны хүүхдүүд, гэр бүлүүд өнчин байна.

Үүний хариуцлагийг 90 ээд оноос хойш төр барьсан хүмүүс хүлээх ёстой. Гадаадад амьдарч ажиллаж байгаа хүмүүсийг тайтгаруулж, гэр орон эх нутгаа санах солиорлоос аварч байгаа ганц зүйл нь мөнгө. Учир нь үүгээрээ холийн хол байгаа аав ээж, ах эгч, гэр булээ тэжээж амьдралыг нь авч явах чухал хариуцлагаа тэд ойлгож байгаа тул.
Төр засгийн 3 өндөрлөгийг хашиж байсан гэдэг магтаал нь хэр зөв вэ ?

Нийгмийн системээ бүрэн өөрчилөхийн аюулыг сүүлийн 20 гаруй жил эдэлж байгаа Монголын ард түмэн нэг л зүйл дээр сургамж авсан байх ёстой. Төрийн бодлого ямарч нөхцөлд зөв бөгөөд тогтвортой байх ёстой. Их хурлийн гишүүн, сайд, ерөнхийлөгч гэдэг нь цол хэргэм амжилт биш. Нийгэмд байдаг олон мэргэжилүүдийн нэг.

Хэдийгээр бид хэтэрхий их эрх мэдэл хяналтгуйгээр энэ албан тушаалуудад өгсөн боловч, үүрэг нь ард түмэн, Монгол улсын амьдрал гэдгийг ойлгуулаагуй нь нийгмийн алдаа юм.

Ард түмний амьдрал өдөр бүр доройтоод байхад албан тушаал, магтаал нь ихсээд байгаа явдал зөв уу ?

Үргэлжлэл бий…

Horaayy..there are 34 comment(s) for me so far ;)

#1

Sain bnu? Ene odriin amar amgalan mendchiley. Oirdoo yagad bichleg tavihgui bsan yum be? Bie chin sain biz de? Onoodor bi neg lekc sonsson yum. Pizikch, pilosopich Batotgon hemeeh emegtein Mongolchuudiin dald uhamsarin talaarh lekc. Uneher gaihaltai. Bi urid omno ni olon lekc sonsod mongoloro baharhah setgel torj bsan ch. Ene udaagin lekc busad lekces tes ondo sanagdsan. Bugd shinjleh uhaanii undesleltei. Mongolchuud yagad aguu yum be? gedgig yamarch sudlaach erdemteni devshulj bgagui sanaluudiig devshuulj tuuniige shinjleh uhaani undesleltei notlochihson. Zuger l hamgin engin jishee gehed niigem gedeg ugig tailbarlahda niiteeree gemtei bh gesen utgatai. Harin niigem gedeg ugig huuchin mongol bichgeer bichvel niihem gj bichdeg gesen. Terig ni tailbarlaval niiteree hem hemjetei bh geh metchilen. Batotgon gedeg hun 2 nom gargasan. Neg nomni nerig ni l lav mongolchuudin gegeerel gesen nertei. Nogoo nomig ni sanadaggui. Odoo 3 dahi boti nomoo gargah gj bga gesen. Olon ulsin hemjend unelegdej bui erdemten. Bolj ogvol mongol ruugaa ene nomig zahiad unshihig bodoroi gj zovloh bn. Bie sain bodoroi. Tur bayartai. Bi Mongol hun bolsondoo uneher ih uger helehin argagui baharhaj baina. Bi Mongoldoo torson ni yamar huvi zaya ve. Yum buhen uchir shaltgaantai bdag. Neree amerikin erdemted bolon delhin busad orni erdemted hamtran negen sudalgag hisen bdag gesen. Ter ni huni geni biluu tsusni talar. teged 8 bilu 9 tuvshin bdag gesen. Hamgiin 1-rt Mongol huniih jagsdag gesen. 8-rt aprik teged hyatad hunih ordog gesen. ene metchilen mash olon zuilig tailbarlaj notolson bn le. Uneher gaihaltai. zaaval zaaval olj unsharai

otgonbat wrote on 2009/05/19 - 06:24
#2

Za sain ahaa! odoo haana yawj bna daa? Bie haa chin sain biz dee? Duu ruugee msg bicheerei yahoomail-eer.

Mendee wrote on 2009/05/19 - 07:52
#3

Oros tal ruugaa chiglesen bodlogo geheer l kommunist uzel barimtlal gej bolohgui l dee. Odoogiin oros shal oor bolson shuu.
Bas Enhbayariig uran yaridag gevel hudlaa baihaa. Eronhiilogch bolsnoosoo hoish l neg gaigui yaridag bolson gej humuus yariad baigaa shuudee.

buudai wrote on 2009/05/19 - 09:06
#4

Найз минь улс төржихөөр шийдэв үү?Алс хол яваа чи байтугай вид ч ойлгоход амаргүй.Надад чиний гайхамшигтай аялалын тухай мэдээлэл л сонин вайна.Оросын тухайд манай аав ээж их магтдаг.Монгол эх орон минь хэтэрхий хятаджиж, солонгосжиж магадгүй болоод байгаа одоо цагт орос орон коммунист , фашист,ардчилсан байх нь ялгаагүй, сайн хөрш байх нь л тэнцвэржүүлэгч их ач тустай гэж бодогддог.Үүнийг ойлгодог хүнийа л бид дэмжмээр байна

toto wrote on 2009/05/19 - 15:16
#5

Уран хөхөө шиг донгоддог хүн Энхбаяр биш өөр хүн бий. чи яаж мэдэхэв дээ.

уран wrote on 2009/05/19 - 15:22
#6

sain yavj bn u bichlege bichihgui ymar udvaa aan?! neg hesegte amrav u? odoo haana ali ulsad yavna ve?ene bichlegig unshij amjihgui n zavtai bolohoro unshie.hugshuun sanxuugin chin asuudal gaigui yu neg ym bolgod l yavna uu.

buya wrote on 2009/05/19 - 19:22
#7

Үнэхээр сайхан нийтлэл байна. Олон газар явж, их юм үзэж харж яваа хүний нүдээр ямар харагдаж байгааг өөрийн бодлоо бичсэнд чинь баяртай байна.
Гарал үүсэл чухал гэдгийн хувьд санал нэг байна. Гэсэн ч хэрвээ энэ хүн үнэхээр л тийм юм бодох чадвартай сэхээтэн гэр бүлээс гарч ирсэн бол өдий хугацаанд ийм их таагүй зүйлсийг хийх байсанд эргэлзээтэй ч юм шиг… Дээд удам угсаа, эцэг өвгөдөөс дамжсан сургааль номлол хүмүүжил маань хаягдаж гээгдсэнээс л бид иймэрхүү байдал руу уруудаад байгаа ч байж мэдэх. “Хэдий сайн төмөр байгаад хутга хийж чадахгүй бол хогтой адил” гэдэг шиг хэдий сайн ген байгаад ухамсар, хүмүүжил, боловсрол мэдлэггүй бол хогноос ч дор байх болов уу.
___________________________________
Зарим сэтгэгдэлд улс төржихгүй, чимээгүй бай гэх өнгө аястай зүйлс харагдлаа. Харин ч биднээс өөр олон газар явж их юм үзэж байгаа хүний бодлыг бид харин ч уншиж, сонсох нь зөв баймаар.
“Явсан нохой яс зууна”, “Суусан цэцнээс явсан тэнэг” гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлчихсэн үг биш байх.

Ер нь хэн ч байлаа гэсэн өөрийн үзэл бодлыг сайхан, муухай ч бай илэрхийлэх эрхтэй энэ нийгэмд төрсөн. Сонсмооргүй уншмааргүй нь алгасаад л явчихвал уг нь болмоор мэт…
Үргэлжлэлийг хүлээж байя.

xvv wrote on 2009/05/20 - 01:53
#8

sain bna uu ta. sain yavj bna uu? tanii oguulliig unshaad daraah bichlegiig unshaarai gej huseh bna. http://chin-xusel.blog.banjig.net/post.php?post_id=188863

post87 wrote on 2009/05/20 - 02:52
#9

Sanaagaa ilerhiileh bololtsoo yamagt olgoj baidagt bayarlalaa. MInii buh naiz nohod tanigdsan, hamgiin gol ni ondor bolobsroltoi, soyoltoi ,heniig ch haraaj gutge;eggui,gadaad ner hund saitai Enhbayar guiad sanalaa ogno gej shiidsen.

saruul wrote on 2009/05/20 - 17:44
#10

Yu heleh geed baigaag chini oilgohgui baina.Enhbayar garal uusel saitai hun gedgiig endhiin medeellees bi medsen.Olon ueeeree eh orondoo amidarsan,Arhangai,Hentii, UB bol torson nutag ni.Ehner ni Zabhan ,hovsgol, UB gedeg ni ergelzeegui yum bilee.

ganaa wrote on 2009/05/20 - 18:00
#11

why humuus enhbayr t ogno gej yagaad yagaad geher haruilj chadah hun hovor bgaa shdee 2000 onoos hoishhi ene buh avilgal shudrga bus bdal hariutslagiin togltoltsoo ene bugdiig enhbayr buh lai lanchigiigi uuureh yostoi 10 jil mongoliin toriig barilaa ahiad 4 jil iig ene hund ogmoorgui bn 10 jil hangalttai shdee suuliin ued hiilcgesten unetei sudalgaanuud ni enhbayrt ashiggui garaad odoo buur gaarj bn shdee uhen hatan garahiin toloo yu esiig hiij bn ochigdor dugaaraa nuutsalsan duudlaganaas minii songoltiig oorchloh oroldlogo hiij bn shdee songogchiin unelmlehee avch irvel 50 myangan togrog ogiie gej bh shig nadaa onoodor mongo heregtei bn gehdee bi songoltoo hudaldmaargui bn shdee aa bas ochigdor nogoo songuuli bolgonoor esreg taliin hunee hiideg yaridag elbegdorj shnijaanaas irsen hujaa gene geel ochigodr bas tarhi ugaah ged sda odoo buur zalhaj bn ta nar zalhahgui bn uuu oorchilye l doo soliod uzie ldee ta nariin ovoo emee aav eej hichneen hu namd og huchilj bgaa ch ta ooroo tednees shal oor hun gedgee bodoh hergtei shdee

dark terror wrote on 2009/05/20 - 18:11
#12

Uimeen samuun ,avilgal,emh zambaraagui baidal,yaduural,baigal orchnii suirel,ediin zasgiin unalt,yanhandalt,gadagshaa daijih hodolgoon hezee ehelsen, hergiin ezen ni hen bilee? ali namtai holbootoi bilee? Odoo hen ni apd tumendee hudal yariad,shogtood baigaag bodoyo.

Sam wrote on 2009/05/20 - 19:13
#13

enkhbayar 4jil erunhiilegch bailaa odoo bolison n deer bizde.gyalaij gyaltaihar ajil hisnig n medehgui ym.tv-r shagnal garduulah, uul ovoo tahih zeregt golduu haragdaj baidag.tiim shudarga hun gej bodohgui bn.yahav ter hun bolovsroltoi medlegtei baij bolno enuuger buh zuiliig hemjij bolohgui.elbegdorjig songod ireh 4jild yuh hihig n harah heregtei humuusee.
enxbayar 7sarin negni uil yavdlas hoish yu hiive ene heregt yamar anhaaral handuulsan ym be.naad zah n ard tumneese uuchlal guisan biluu.5hunii ami nas yu bolov yamar ch une tsene alga bn shd.gemtnudig ilrulvel ilruuleher l hugatsa bollo.ami nasa aldsan 5hunii ar gert hohirlig n hurdan baragduulj nuhun tulbur olgoh estoi bizdee.zarimda bodohor manai mongolin nigem yu l bolod bn da gej bodoh ym.uurchluh tsag n irjee.

buya wrote on 2009/05/20 - 19:50
#14

Humuus yagad enhbayart sanalaa ogno, yum hiideg hund ogno geed yariad baigaan be?

Enkhbayar yag yu hiisiin? tereer yahiin argagui ooriin amaar “Bi burhangui mongoliig Burhantai mongol bolgoson… bi …. yum hiisen” gej ireed l baahan baidag yumnuud yarisan. ter hun yag yu hiisen bolood ene alban tushaaliig hashih yostoi yum be? hariutslaga huleedeggui gants alban tushaal bolohoor uu? yu ch hiij yug ch ooriin bolgoson nadad haldah hun baihgui gej boddog bolohoor uu?
Hodoogiinhon, yalanguya yaduuchuud, dundaj bolovsroltoi ger buluud Enkhbayariig diilenh ni demjij baina le. endees dugnehed tedend uls eh ornoo hairlah, unet zuil gej mongonoos oor yum baidag, erh choloo gej yu yunaas ch unetei yum baidag gej ted odoohondoo medrehgui haranhui chigeeree l yavaa yum shig..

yagaad bid ajild orohiin toloo namd elseh yostoi yum be? yagaad bid hen neg alban tushaaltnii dalailtaas bolj hoolnoosoo salj baih yostoi yum be? bid heden ond amidraad bainaa? yagaad undesnii ontsgoi ach holbogdoltoi tomoohon uildveruudiin bair Huvisgalt namiin erh medeltnuudiin gart orj zah, delguur, aguulah, yanhanii gazar boloh yostoi yum boloo? bid eruul saruul uhaanaar ajillaj, bayalgiig buteemeer l baina shu de.

uls tor bidnii odor tutmiin amidraliig denduu iheer uimuuleed baina. bidnii naanadaj ajillah, tsaanadaj tsalintai baih eseh uls toroos hamaaraad baina. bur davraad bidnii buteelch setgelgeeg huuchin niigmiin uldegdluud haaj boogood oorsdiinhoo huviin zorilgod ashiglah geed baina. buhimdaj baina. Mongoliin niigem undseeree yalzarch baina.

Totko wrote on 2009/05/20 - 23:18
#15

Sain uu. Sain yavj bnuu. Mongoloor krill.r bichey gj bdsonoo taniach uu ugui ch uu gj bdood galiglaj bna. Bichleg.g chin unshlaa. Uneh.r unen zuiluud bichjee. Zarim zuil dr sanal niilehgui bga ch ihenh ni sanal niilj bnaa. 1911, 1921 onuudad bol Mongol oron 2 tom gurnii dund tusgaar togtnohod mash hetsuu bsan uye. tged ch ali ali ni ooriin bolgoh gd bsan boloh.r tusgaar togtnol.g olj avna gdeg ni hetsuu davaa bsan gj bddog. tmde ch ter uye.n toriin udirdlaguud boloh tanii durdsan Bogd haan, Choibalsan nar tiinhuu hari gurnii daramt shahaltand orj bsan gj bdoj bna. Tged l iinhuu tuuhend muu nertei uldsen bz. Gevch tedn.g bid iinhuu chichleh hereggui gj bdoj bna.
Krill.g latin.r solih gd bga dr bi ch mon eserguutsej bna. Ooriin chin bichleg.s zarim negen zov bichgiin aldaa olj harlaa l daa. Orost bsan gj tailbarlaj bna. Unendee argagui l dee. Odoo bi ingeed angliar galiglaad bichihed buh ugen door ni ulaan zuraas garch bna. Yu gsen ug boloh.r mdej bga bh. ALDAA. Mongol hel.g ch mon adil iinhuu aldaatai bichvel ingej anhaaruuldag programm zohioh heregtei l bhgui yu. tgtel bur l ugui hiihgeed bh yum. Manaihan het gadnii zuild tatagdaj busd.n yum l sonirholtoi sanagdaj bga ni unendee muu shuu. Yeronhiilegchiin huvid iinhuu sudalj bichsen chin mash sonirholtoi blaa. Bid uneh.r l ene hunii tal.r tiim ch sain mdehgui shuu dee.
za za ooriin chin bichsen.s ch ih yum bichih gd bna. yamartai ch bichleg chin ih taalagdlaa.

UuganD wrote on 2009/05/21 - 01:45
#16

Yahav unen l yum bichsen bh shig bna gehdee ingej uls torjih hereg bn uu daa Ene text ooriin chin bichsen text bish bn gedgiig hed heden bichlegiig chin unshisanii huvid helchihmeer sanagdchihlaa

Kc wrote on 2009/05/21 - 07:39
#17

yurunhiihogchiin songuulid orsoldoj bgaa 2 teneg P… augaa 2 luivarchin, hudalch, hulgaich, urvagch, aluurchin… gd bicheed bval duusahgui bhaa. mon butehgui nee Mongol uls mini.
elbegdorj gj ichihgui ulaan daavuu. yaaltchgui tom 2 nam luiriin uur uurhai boljee. Batuul -g devsheesei gj mash ih husej blaa. ner tsever, shudraga, Mongol er hunii sain chanariig iheehen aguulsan gj boddog. urdnii namiin darga ba odoogiin songuulid batuul g bolgoson bol mash iheer oorchlolt garah bsan gedegt itgeltei bna. hervee batuul devshsen bol zugeer demjihgui idevtei demjij bur surtalchilna gj bodoj bsan shuu… haramsmaar yumaa. odoo ene 2 bol ali ni ch yalgaagui butehgui nuhduud.

f-ra wrote on 2009/05/22 - 05:50
#18

minii bodloor N.Enkhbayar Mongoliin tuuhend haraar bichigderh humuusiin neg gj bodoj bna. toriin buh ondor alban tushaald suusan. ene uyees ehlen buh yamand zambraagui bdal mash ih gazar avsan. toochvol
-avilga, heel hahuuli, medeelliin tetsvergui bdal, yaduural hyamral ulam ulam huchee avsan, daranguilal aidas, toriin alba iig zambaraagui bolgoson. mongotoi yumuu darga iin ger bul sadan ni medleggui ch gsn alban tushaald ochdog bolson…
hamgiin aimar ni avilgal, hahuuliar olson swiss bank d 1.300.0000000000$ bna gj bna. Mongoliin mongiig gadagsh ni zoogood bgaa toriin terguun bj boloh uu???!!!!!!!!!!!!!
yadahnaa ene mongo mongoldoo biznes ergeltend bsan bol yamar ihiig buteeh bsan bol!!!!!!!!!!

f-ra wrote on 2009/05/22 - 05:59
#19

2. TS. Elbegdorj
gj bas neg butehgui nohor bna.
hudalch, urvaach, aimhai ene hun turiin terguun bj chadahgui.
Ichihgui bi shudraga gd shaagad bh iimaa. harts ni hurtel gui geed…
altnii ord, bank gd yarih muu zuil bas iheehen shu dee.
ENE hoyor 2 laa butehgui e.

f-ra wrote on 2009/05/22 - 06:04
#20
advis wrote on 2009/05/22 - 06:41
#21

Sain uu Amai? Ayan zamdaa sain yavj bainu? Tani bichesen zuiliig unshlaa. door n humuusiin ugsun commentuudiig bas unshlaa. tegeed bid uneheer chuluutei yarij chuluutei setgej haa durtai gazaraa yavah bolomjtoi boljee.enend ardchilaliig ehluulj bidend gadaad ertuntstei taniltsah ehleliig neej ugsun odoo baigaa bas baihgui baigaa humuusd bayarlah setgel uuriin erhgui turj baina. Uls turjih hereggui gej zarim n bichsen baina uls turiin tuhai bair suuria ilerhiileh n tuhai hunii erh, zarimdaa uureg n ch boloh n baina. tegeheer Amai taniig uuriinhuu bodliig bichej busdad neesend tanid bayarlalaa. Manai zaluuchuud bas yamar negen saad berhsheeliig dugnej tsegnehdee heterhii neg talruugaa tuilshiraad baigaa yum shig sanagddag, jisheelbel odoo bolj butehgui zuil baina gehdee bolj butej baigaag n hariildaa yumiig eiregeer setgiildee geh bolj, ene setgelgee n avuushtai bas saihan zuil yum shig bolovch, alivaa zuild berhsheel ug survalj muu zuiliig n taslan zogsooh esvel uneheer bolohgui baigaa zuil hunii zurchigduj baigaa erh geh met olon zuiliig harahguigaar tedgeeriig zasahguigeer eireg zuiliig niigemd bei bolgono bid amidraldaa eireg zuiliig iheer bei bolgoj setgel hangaluun ayul osol aidas huidesgui amidrana gedeg uneheer hudal zuil shu de. Bid niigemd amidraldaa garaad baigaa eireg surug zuilsiig medej baij tendees bolomj garts-iig neej uurchluj shinechilj baijil eruul setgej ene niigemd aidasgui amidarch chadna gej zaluu hunii huvid bodoj baina.
Eh orondoo mglchuuddaa ih zuil hiih bolomjtoi 4 jiliig bid N.Enkhbayart ugsun..gevch odoo ter hun tv-r hevlel medeelleer bi odoo iim yum hiih gej baina eniig ingej shiidej boloh baisan gej yarij helj baigaa n uneheer utaggui sanagdsan…yagaad hiigeegui yum be??? 4 jil ugchuud baihad yu huleegeed yu hiigeed suugaad baisiin gedeg asuult garch irneldee..uneheer genet ter 4 jil n hangaltgui sanagdavuu ene hun ih zuil hiisnuu gehed unendee tiim bish baina…ediin zasag n hedhen erh medeltnuudiin gart orj, huuli erhiin baiguullaga n heel hahuulid avtagdaad, ard irged n handah gazargui bolj aij tevdej noir hoolgui honoj baina.4 jil gedegt neg huuli neg asuudliig devshuuleed shiidverlechih bolomjtoi hugatsa, getel odoo iim ch yumiig hiine ingene tegne geed yariad baigaa n ungursun boroonii hoinoos tsuv numruv gegchiin ulger bolj baih shig baina. Mongoliin ireedui bolson saihan zaluuchuudaa bugdeeree uurchlui, bidend amidral niigmiinhee tuluu hiih zuiliin erh zuin orchiniig burduulj uguhud tuslah uunii tuluu zorij zorigloj alham hiih ardchilaliin anhdagchuudiinhaa negt sanalaa ugutsuguue gej urialaj baina. Mongoliin ireedui gerel gegeetei saihan baih boltugai.

Khulan wrote on 2009/05/22 - 23:40
#22

neeree manaih ardchilsan oron hernee ireeduin erunhiilegchiinhee namtar tuuhiig ch unshaad sudlah erhgui…ardchilalaa mash buruu utgaar ni heregjuuleed baih shig… Amai chamd amjilt husie

Goo Maral wrote on 2009/05/24 - 07:45
#23

Bichsen niitlel chine taalagdlaa tsaashdaa er ni iimerhuu niitlel bichej baigaarai. Baabar gui shig ih oilgomjtoi ym. Aylald chine amjilt husi!!!

m wrote on 2009/05/24 - 16:52
#24

bravo! mash chuhal sedev hundsun bna,neeree l ene hun er ni yamar garal uuseltei yum boldoo?
tsaash ni urgeljluuleerei!

baje wrote on 2009/05/24 - 23:53
#25

sain bna uu? aylal sain uu ih goyo zuv yum bichjee odoo ued uigarjin mongol bichgee meddeg hun ih tsuuhun uigarjin mongol bichig bol bidnii mash tom baylag odoo ued ene baylag maani ustaj ugui bolloo ulaanbaatar hot mongol ulsiin niislel bz dee tegehed haa saigui angli bichigtei hayagtai gazruud mongoldoo turulh mongol heleree bichie yagad bolohgui gej

lhagva wrote on 2009/05/28 - 09:37
#26

Shudraga, chuluutei ih sain bichjee! End tavigdsan undesleluud chin logic saitai, bodit uchraas demjij baina. End uls turjij yagaad bolohgui gej? Harin ch odoogiin mongol zaluuchuud bid ulam erchtei uls turjij, erh uurgee medej, oilgoj avtsgaah heregtei. Huuli, durem hend zoriulj yah gej garaad baigaa yum? Teriig meddeg unshdag jiriin irged bainuu?

Naad zahiin jishee gehed, undur hugjsun Switzerland ulsad shine huuliin tusliig ail buhend shuudangaar taraaj tedend taniltsah bolomj olgoj sanaliig n huraadag, teged demjigdsen tohioldold batlagddag. Ene bol Ardchilsan niigmiin hamgiin engiin jishee.

Duu hooloigoo ulam changaruulj, uzel bodloo hamgiin chuluutei ilerhiileh heregtei uy irsen. Communismiin uyiin shahalt, havchilt, uzel bodliin erh chuluug hyazgaarladag uy ali 20 jiliin umnu ungursun! Bureg noomoi, daruuhan zan gargaj erh chuluu, taivan saihan amidrah erhee hasuulahaa yag odoo bolitsgooy!

Mongolka wrote on 2009/06/21 - 14:04
#27

Sain bnu suul n comment bichsen hun 6r sard bn harin bi 9r sard. Nadad chinii niitlelt helj bg zuiluudtei sanal niilj bn ene bugd unen bolj butehgui bg bolj butej bg gl bugd unen. Ghd bi sedviin tal r bish bichsen hunii tal r bodloo AMAI te. Enghed hen ym be bi sain medehgui zurgiig chin har d yaj harsan ch tanin harin hen ym be gd bodj suun. Chinii niitlel g unshaad nadd tiim saikhan setgegdel turuulsengui neg tal g het. Mongol n urlagt orj ireed bagagui hugtsaa ongrooson neg l disk buyu album medeh ym bn mash album bolson bi odoo sonssoor bg bi durtai bi electro hugjim sonsdog. Urlag n tal der bi ene ter gj yrih sonirhol alga nadd chi neg ch gesn ter album nadd uuriiguu taniulsan. Harin busad sedev der yria bn. Bi bagdaa delhii ger aylah muruudul bsan odoo boltol bjil bg chi nad s turuulsen gehd nesnii ylgaa uur ylgaa bsan bh te. Magadgui ireeduid mongol n neg uvgun delhiigeer gantsaarai ayalj yvna ged yrigdah bh te UVGUN shu busdiihaas arai uur te. Za za naizaa buh ymand chi AZ JARGAL HUSEY ihiig suraarai.

svet wrote on 2009/09/18 - 02:14
#28

Kirill bichgiig latin bolgono gedeg bol utgagui asuudal. Harin Hudan Mongol bichgeer solino gevel 2 garaa orgoo demjinee =)

Mir wrote on 2010/01/25 - 00:21
#29

Sain l yavj bga bid dee. Chinii bichleguudiin dotroos hamgiin sonirholtoi gej bolohoor bichleguuded humuus barag coment bichdeggui hernee ene enhbayariin tuhai bichlg deer humuus ih l yanz bureer shataj bh um. Teheer Enhbayartaa bna u? esvel manaihnii ulsturjih durtaidaa bna u. Yamartaa ch Enhbayar bol Nambar guaigaar ovogloson bolohoos bish tursun ur ni bish. Jinhen etseg ni buriad hun odo nutagtaa enh tunh baidag suragtai. Gehdee tursun bish ch usgusun hun bolohoor Nambar guain shkol dagavar huud nuluulsun l bj taaraa. Gagtshuu mah tsusnii tasarhai bish gesen bodltoigoor, uuruu huseegui ch setgeleese bus handsan baihiig uguisgehgui. Ter byatshan handlaga mani eriin humuujild iheer nuluulsun bj ch boloh um. Humuujil gej bgagin uchir ni hun yaj ch bolovsrood huvia hicheesen adgiin aransingaasaa salj chaddagguid l bga gej bodoj bna. Yag l manaihan hun avarga boldoggui um, avarga turdug um gedegtei adil. Za za minii bichsen um taalagdahgui bol tarhinaasa delete hiichihne biz dee zaluusaa. Amai chi shuu

Jagga wrote on 2010/01/30 - 09:03
#30

Намбар гэдэг хүн чинь Энхбаярын төрсөн эцэг биш шүү дээ. Оргил рашаан сувиллын дарга байсан. Рашаан сувиллынхаа эмэгтэй ажилчин энэ тэрийн өрөөнд нь орохоор дарж авч хүртэл байсан гэсэн. хэхэ. Тэнд 80-аад оны үед ажиллаж байсан хүн тэр тухай ярьж байсан юм.

uga wrote on 2011/08/12 - 18:58
#31

amai chamtai uzel bodol neg baina. unheer l :1990 onoos hoish bug boltlloo suusan batuul gandi geh met humuus tei shuud holbootoi

mg wrote on 2012/09/05 - 18:15
#32

Sain baina uu, tani said sonirholtoi blaa. Ene buhniig ehleh Sanaa herhen tursun, yunii tuld hiij bgaa tani sonin bna. Minii huvid yumni ehlel tugsgul 2 ih chuhal sanagddag yum.

Bayarmaa wrote on 2012/12/12 - 21:04
#33

зориг гаргаад явж байгааг чинь үнэлж байна. тэгэхдээ бичлэгүүдийг чинь уншихад өөрөө их боловсрол нимгэн залуу байна лээ шүү. үүндээ анхаараарай.

төмөр wrote on 2013/01/25 - 14:44
#34

ter deer bga heseg bvleg hvmvvs
yuch medkv baij amniihaa zorgoor chalchij bhaa bolikuuun bhdaaa
en heden teneg ymnuudaas bolood mongol uls yaaj hicheegeed hogjkvvmaaa
Darga tsereg ulsiig hogjvvlehgv bn geel olon ym yrni
Etsst ni hvmvvs ni oorsdiinhoo oyun sanaagaa hogjvvleegv baij olon ym yrtsgaagaad
—-#11,#13,#14,#18,#21,ene hvmvvsig bodwol enhbayr gedeg hvn joohon j gesn ym mongold hiisan
—oorsdoo joohon j gesn ym hiigeegv baij hvniig doromjloh erh baihgvi!!!!!!!!!!!!!!!!!!!!1

bat wrote on 2014/03/08 - 12:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.