img_215500

2007 оны 12 сарын 11 ны өдөр. Боцвана улсын Маун хот. Исланд Сафари амралтын газар.

Би Исланд Сафари гэдэг газар нэг хэсэгтээ гацсан байлаа. Санхүү 0 заахаас гадна Намибиа улсын визанд хүндрэл гарлаа. Өдөр бүр хийх юмаа олж ядан.
Аз болж Sean, Бритт гэдэг сайн гэр бүлтэй танилцаж, тэд намайг өөрийнхөө буудалдаа үнэгүй байрлуулж байсан юм.

Нэгэн өдөр тэдний найзууд болох Тим ярьж намайг загсанд явах эсэхийг асуулаа. Тэд шар шувуу тэжээдэг байсан тул түүний хооллох загас хэрэгтэй байсан юм.

Намайг гэрээс авч тэднийд ажилдаг хоёр Боцвана залуугийн хамт загсанд явууллаа.
Жийпний хойно жижиг завь ачаад, намайг зочин гэсэндээ урд суулгаж хөдөллөө. Нэлээд зайтай газар явсан санагдана. Монгол оросын колон байсан тул 69 маркын жийпүүд хаа сайгүй байдаг, харин хуучин Английн колони байсан улсуудад хуучин Ланд Ровэр машинууд хаа сайгүй.
Хүмүүс – Гар аргаар засварлхад амар байдаг юм ! гэж тайлбарлдаг юм.

img_215400

Шороон замруу орхооос өмнө түцэнд орж гэрээр хийсэн маш тостой махгүй пирожки авлаа.
Хүссэн зүйлээ идэх боломж байхгүй тул нутгийн хүмүүсийн адил олдсоныг л иддэг болоод ч удаж байндаа.

img_215700

Замын хажуугаар жижиг тосгонууд өнгөрч, намайг харсан хүмүүс гараараа даллаж байлаа. Гадны хүнд мэндчилэх чухал гэж боддог бололтой. Зарим газруудад хүмүүс юм гуйхгаж мэндчилдэг бол энд өөр, зочиломтгой сониуч зан илүү юм.

img_216000

Энэ нутгаар нээх бороо ордоггүй бөгөөд, шавраар зуурсан хантай, өвсөөр бүрсэн барилгууд нэлээд удаан хугацааг даадаг бололтой. Ачаа тээвэрт гол төлөв илжиг ашгилдаг юм.

Боцвана улсад анзаарсан нэг зүйл бол бургасууд маш том өргөсүүдтэй. Хуурай бороогүй газар тул Мод хүртэл өөрийгөө хамгаалах зүйл бий болгосон байгаа юмдаа. Эволюц гэж зөвхөн хүний гадна төрхөд нөлөөлөөгүй юм шүү !

img_215900

Зарим үед тэр модны өргөс нь дугуйны хамер нэвт цоолдог гэж сонсож байсан. Өмнөхөн би энэ өргөс дээр гишгэж яс хүртэл зоогдсон өргөсийг найзын тусламжтай гаргаж авч байсан юм.

Хэдийгээр цонхоо нээсэн ч хажуугаар өнгөрч буй өргөст бургаснаас айж гараа гаргахгүй байлаа.

img_216100

Энэ өдөр Африкт тэр бүр олж харахгүй зүйл оллоо. Хог хаягдалын төмөр лаазнуудыг цуглуулж шахдаг машин хээр байлаа. Энэ улсад байгал орчиндоо бас санаа зовдог л юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Гэхдээ хотдоо хүмүүс хогоо хаа сайгүй хаядаг зуршил анзаарагдсан юм.

img_215800

Бид гол дагаж нэлээд явсаны эцэст, хүзүүндээ хонх уясан морьны хажууханд зогсож, залуус завиа буулгаж усанд тавилаа. Тэр морь хөдлөх болгонд тэр хонх нь дугарч- Ямар аз болж би тэр амьтан биш юм бэ ! гэсэн бодол төрлөө. Амьтан боддоггүй болоод тэр уяастай хонхноос солиорохгүй байгаа болвуу.

img_216200

Жижигхэн завинд сууж байх явцдаа уснаас айдгаа саналаа. Ялангуяа сэлэх боломжгүй замгаар дүүрсэн усанд орох гэж байдаг.

img_216800

Залуус – Эргэн тойрноо харж байгаарай ! Усны үхэр таарах вий ! гэж болгоомжилж байлаа.
Таарвал яах юм ?- Яаралтай уснаас гарах хэрэгтэй, тэгэхгүй бол Усны үхэр шууд дайрдаг юм. Тийм тохиолдлууд өмнө хүмүүстэй гарч байсан юм.
Би Мозамбикү улсад байхад миний байрласан газраас холгүй усан үхрийн зам дээр таарсан хүн шудныхан хүчинд хоёр хуваагдсан гэж сонсож байсан юм.

Африкт хүмүүс матраас илүү Усны үхрээс айдгийг би мэдсэн юм.

Хэдийгээр тайван харагддаг ч хэр баргийн машинаас хурдан гүйдэг, бараг 60 км цагт гүйдэг гэсэн шүү !
замдаа таарсан бүхнийг устгадаг зангаараа аюул дагуулдаг.

img_216400

Ингээд ёроол нь замгаар дүүрсэн голын төв хэсэгрүү жижигхэн завиндаа суугаад сэллээ.
-Энд матар байгаа юу ?
- Байгаа
- аан .

Аль болох юу ч болоогүй юм шиг царайлахыг хичээсэн ч, матар тэгээд аюултай усны үхэртэй усанд загасчилж яваагаа бодохыг хүсэхгүй байлаа. Уул нь эдний хувьд тийм ч аюултай зүйл биш санагдсан. Яахавдээ хэрвээ эдгээр амьтадыг харвал замаас нь зайлаад л болоо шүүдээ.

img_216600

Umnu huduunii zamaar mashintai yavj baihdaa avrag tom zaanii tsuvaa zam daguu zurj baisan sanagdan. Zarim gazar humuus zerleg baigaltai hamt amidarch, uuniigee hairlaad baidaggui yumaa gehed ustgadaggui yum bain .

img_217400

чулууг уяанд уяж байгаад усруу шидэж, завийг урсгал дагаж урсахаас сэргийллээ. Юмыг гар доорхь зүйлүүдээр орлож чаддаг хүмүүс зөвхөн Монголчууд биш юм байна

Би эргэн тойрны Африкийн байгалийн үзэсгэлэнд биширч байх хооронд манай залуус загсаа барих гэж хичээж байлаа.

img_216700

Хүн энэ амьдралдаа аль болох олон зүйл үзэж мэдрэх хэрэгтэй болвуу, би аялалынхаа явцдаа энэ бодлогийг баримталж байдагч, өөрийгөө хэн гэдгээ мартахгүй байхийг хичээдэг юм.

Залуус бяцхан дэгээ шидэж суух хооронд- Байгаль дэлхий гэж ямар үзэсгэлэнтэй юм бэ? миний энэ зургуудыг хүмүүс үзсэн ч жинхэнэ байгальд бүх зүйл хамаагүй өөр шүүдээ!

img_216900

Монголчууд ойрын ирээдүйд Африк тивийг зурагтаар бус судалхаар явдаг болоосой, тэр үед дэлхий ертөнц, байгалийн сайханы талаархи ойлголтоо сэргээх болвуу. Олон улс орны талаар мэдээлэл хомс байгаа болохоор Монголын байгаль энэ хэвээрээ байх болно гэж боддог хүн их, тэгвэл байгаль нь сүйрсэн нутгаар бас аялж үзвэл бид өнөөдөр ухаарахгүй бол ирээдүйд биднийг юу хүлээж байгааг ойлгох болвуу !

Зурагтийн дэлгэцээр байгалийн гайхамшгийг үзчихээд Би мэднэ гэж хэлж байгаа хүмүүс жинхэнэ байгалийн гоо үзэсгэлэн ямар байдаг тухай төсөөлөхчгүй байгаа. Тэгээд л өөрийнхөө мэдлэг, үзсэн зүйлийн түвшинд тэрхүү хэлж байгаа байх.

Би загасчин биш, гэхдээ бэлдээд өгсөн дэгээг шидчихээд хүлээж суух сонирхолтой л байдаг юм.

img_217100

дурсамжаас

Монголоос явдаг жил манай Канад, Швед, Нидерланд найзуудаа Говь үзүүлэхээр авч явах замдаа Өгийн нуурын хажууд хэд хонож билээ. Би загсанд дургүй байсан үе.
Манай хэд загас идье гэхээр нь нутгийн залууг – Чи загас бариж чадхуу ?- за бариад ирье.

Тэр залуу завиндаа сууж байх шиг харагдснаа буцаад хүрээд ирлээ.
Мөрнөөс хурууны үзүүр хүрэхээр хоёр том загас бариад ирэхээр нь – Чи өмнө барьсан байсан юмуу ? гэж асуутал – Үгүй сая баричихлаа.
Манай найзууд миний юу ярьж байгааг ойлгоогүй ч ийм хурдан загас барьсныг ойлгоогүй хоцорсон юм. Би тэрүүхэн үед бага зэрэг онгироод авлаа.
-Монголчууд загас бараг иддэггүй юм. Нэгт усыг хүндэлж хир, цус , сүү хүргэхийг цээрэлдэг загасыг Лусын амьтан гэдэг, нөгөөтэйгөөр түүхэнд Японы аралыг эзлэх гэж явж байхдаа шуурганд өртөөд уснаас сүнс нь зайлтлаа айсан гэсэн, Нүүдэлчин соёлтой бас холбоотой Малгүй эсвэл арчаагүй хүмүүс хоолгүй болохоороо загас жараахайгаар хоололдог гэж хуучин үздэг байсан юм Малынхаа буяныг эдэлж чадахгүй арчаагүй гэж дуудуулах хүсэлтэй хүн цөөн шүүдээ !
Монгол хүн ам цөөтэй маш том нутаг дэвсгэртэй тул барууных шиг байгалаа устгаж амжаагүй байгааг харж байгаа биздээ !

Харамсалтай нь сүүлийн үед Монгол түмний, Монгол соёлын хамгийн чухал бишрэл байгалаа устгаж байж амиа зуух бодолтой болж байгаа нь харамсалтай байна.

Буцаад.

img_216500

Би дэгээнд зүүсэн загасны хоолыг нь анзаартал уржигдар болсон хорхойн шуурганаас үлдсэн далавчтай тэрмит байлаа. Энэ хавиар сая саяараа нисээд, маргааш нь гишгэх газаргүй болтлоо газар хэвтэж байсан энэ шавжийг зооглох хүсэлтэй загас байдаг юм болвуу ? гэж бодож байх зуур залуус хэд хэдэн загас барилаа.

img_217000

Ямарваа нэгэн ажил хийх үед хажууд сөрөг бодолтой хүн байх маш хэцүү байдаг. Түүний энерги нь нөлөөлөөд байгаа юм шиг санагддаг. Энэ өдөр би тэр хүн нь байх хүсэлгүй байсан тул – Загас олон баригдаасай ! гэж хүсэж байлаа.

Хэрвээ би нутгийн хүмүүсийг танидаггүй, маш сайн харицаагүй жуулчин байсан бол Африкийн голд загасчлал гэсэн хөтөлбөрт хэдий хэмжээний мөнгө төлөх байсан болоо !Энэ жижиг завинд суучихаад жинхэнэ ан амьтантай зэрлэг байгальд загас бариад сууж байх мартагдашгүй сайхан мэдрэмж юм даа !

Бид удалгүй шаардлагтай загасаа бариад гэрийн зүг хөдөллөө.
Өнөөдрийн үзсэн байгалийн үзэсгэлэнг устаагүй дээр олон хүн үзэж амжаасай гэж хүсье!

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Сайн байна уу? Аялал дажгүй юу? Сэтгэл санаа дажгүй болсон бололтой. Амжилт хүсье.

namuuhai wrote on 2009/04/23 - 00:27
#2

yamr saihan baigalitai gazar ve iim gazar ochij uzehsen,chamd usni uher matar haragdsangui yu.chini heldger zurgas harsnas nudere harval iluu saiham medremj turuh n lavtai.chi iim saihan gazar baigal delhiger ayalj nud tailj bga aztai zaluu shuu.
mongolig orosin koloni baisan gej helj bolj bga ymu.bi tiim gej bodohgui bn.yahav nuluu bol baisan.harin koloni boltlo hemjend baigagui shd amai.

buya wrote on 2009/04/24 - 20:43
#3

yaj ch baisan tsag bas mungu gargaad bicheed l bh heregtei …zuragtaigaa havsargaad… ene l chinii gol ajil shuu ..suuld uldeh ym chine…chinii baharhal baih bno……

muugood wrote on 2009/04/27 - 07:15
#4

Гоё юмаа!!!

uga wrote on 2011/08/12 - 18:47
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.