[image]

2009 onii 4 sariin 15 nii 12.58 Serbi ulsiin Novii Sad hot

Margaash Serbiin hoid zugiin Subotica hotruu yavj salhinii parashutaar gazraas huuruh gej oroldon boloh eshiig medehgui bain. Chadahgui bol…

Holiin ayand ger buliin bat demjlegtei baih yamar saihan yum. Hiij bui zuil zuv gej itgej baigaa oiriin humuusdee bayarlaa gej helmeer bain. Karmandaa yamarch mungugui boloh hetsuu, gehdee ter ued l ger bul naiz nuhdiin chanar medegdeh yum. Ogt yu ch hiihgui gertee gedsee ilj hevteed nadad tusla gej helj bui huntei namaig anduurchj baigaa hun ih baigaa haragdan. Zarim n zugeer hiih yumaa olj yadaj baigaa bololtoi.

Minii ayaliig oilgoj demjsen Jagaa ahdaa bayarlaa gej helmeer bain.

Bichleg zogsohgui urgeljilhed tanii huvi nemer orj bain shuu!

Mongolchuud bid tuursun ard tumen, tuuh soyoloo ch sain meddeggui. Gadnii buhen sain gej bodsoor bain.

Manai aav MUIS-iin tuuhiin bagsh hun tul minii Mongoliinhoo soyoliig sudlah surah busdad hurgeh ajliig anhnaas demjij irsen bilee. Unuudur unshigchiddaa Aaviin mani bichsen tuuhtei hollbootoi medeelliig tavihaar shiidlee. Yalanguya Europiin Balkanii bused orj ireh ued namaig Mongol gej medeed Chingis Khaan, Atilla gej nerlej ehelsentei holbootoigoor.

img_8604

Serbi ulsiin Novi Sad hotiin Ih Surguulid orson lekts

МЭӨ 2 дахь мянган жилийн тэртээ Төв Азийн цээжин дээр түүхээ бичиж эхэлсэн Хүннү хэмээх монгол аймгууд МЭӨ 209 онд хүчирхэг Хүннү гүрнийг байгуулж байв. Эрдэмтдийн нотолсноор энэ улс нь аравт, зуут, мянгатаар засаг захиргаагаа зохион байгуулсан, Баруун, Зүүн, Төвийн гэж улсаа хуваан захирдаг монгол уламжлалтай, монгол хэлээр ярьдаг, гол төлөв бөөгийн шашинтай, монгол г эрт амьдардаг, 5 хошуу мал өсгөдөг, газрыг улсын үндэс гэж үздэг язгуур үндсээрээ монгол төр улс байжээ. Энэ улсын баруун хил Дорнод Туркестан хүрч, зүүн зүгт Ляо голыг дамнаж, хойт зүг Байгал далайг долгилуулж, өмнө зүгт Түмэн газрын цагаан хэрэм тулж байжээ.

Хэзээнээс хүн ам цөөтэй байсан Хүннү улс нь хөрш зэргэлдээ орнууд, тухайлбал олон арван сая хүнтэй Хятадын Хан улстай эрх тэгш, нэг зиндаанд харилцаж байжээ. Хүннү, Хан улсын МЭӨ 198 оны гэрээнд “Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших үшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана. Хан улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд мөн” гэжээ. Энэ гэрээ ёсоор Хятад улс Хүннү улсад жил бүр үнэт бэлэг, үнэн чанартаа алба барих болсноос гадна, Хятадын эзэн хааны гүнжийг нэгэн үе шаньюйд өгөх болжээ.

[image]

Төв Азийн цээжнээ оршиж байсан энэ их гүрэн МЭӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаж , улмаар МЭ-ний 85, 87 онд Хүннүгийн бүрэлдэхүүнд байсан Сяньби аймаг хүчирхэгжин Хүннү гүрний халаанд гарч ирсэн юм.

Баруун Хүннүчүүд 95 оны үед Зүүнгарын нутаг хавьд очиж, 160 оны үед Оросын зүүн өмнөд хэсэгт очиж “ Ард түмнүүдийн их нүүдэлд” томоохон үүрэг гүйцэтгэжээ. Умарт Хүннүчүүдийн өрнө зүгт хийсэн ер бусын гайхамшигт нүүдэл нь хамгийн олон үндэстэн угсаатнуудыг хөдөлгөөнд оруулсан, Дэлхийн шинж чанартай том түүхэн үйл явдал, хүн төрөлхтөний түүх, хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн анхны “дэлбэрэлт” байв. Төв Азиас Дундат Ази, Каспийн тэнгис, Урал, Днепр, Хар тэнгис, Дунайн Адриатикийн тэнгис хүртэл асар уудам нутгийг хамран хийсэн энэ нүүдэл нь Ази тивийн цээжинд нутаглагчдын аугаа их эрчим хүч олон зууны турш Европын төв хүртэл уламжлагдан хадгалагдсаныг харуулав.

Баруун тийш нүүсэн Хүн нар 355 он гэхэд хүчирхэгжиж, 1375 онд Дон мөрнийг гаталж, Готуудыг бут цохин, Аланчуудыг өөртөө нэгтгэж, тун удалгүй Ромын эзэнт гүрний хилд тулж иржээ. 395 онд Хүн нар Кавказаар дамжин Анатолий руу, Днепрээр дамжин Балкан руу гэсэн хоёр чиглэлээр Ромын эзэнт гүрэн рүү дайралт хийж, Анатолйд Ромын цэргийг бут цохижээ. 409 онд Улдуз хааны удирдсан Хүн нар Дунай мөрнөөр дамжин Византид довтлоход, Хаан нь эвлэрэх хүсэлт тавьж байжээ.

Улдуз хааны хүү Роугийн үед 422 онд Хүн нар их цэргийн хүч хуримтлуулан Ромын эзэнт гүрнийг довтолж байлаа.

[image]

Византийн эзэн хаан 2-р Феодосий 426 оноос Хүн улсын хаанд жил бүр алба хэмээх 350 фунд алт төлөх болжээ. Улмаар Хүн нар Баруун Ромын эсрэг байлдах бэлтгэл шаргуу хийсэн бөгөөд 433 онд Баруун Ром, Хүн нарын хооронд гэрээ байгуулагдаж, Европ, Газрын дундат тэнгист олон зуун жил ноёрхсон, эртнээс алдарт Ром жил бүр 700 фунд алтаар Хүнчүүдэд алба өгөх болжээ. Хаан Роугийн ах Манчуг хаан 2 хүүтэй байсны нэг нь Атилла, нөгөө нь Буда нар байв.

Дэлхийн агуу суут хаадын нэг Атилла 395 онд төржээ. 434 онд Атилла Хүнчүүдийн засгийг толгойлох болов. Атиллагийн орд Паннанид байрлаж байлаа. Гоё ганган хээнцэрлэлийг тэр тоодоггүй, нүүдэлчдийн эгэл жирийн амьдралаар насны ихэнхийг өнгөрүүлжээ. Морины туурай хүрэх газар очно, Европыг бүхэлд нь эзэлж, улмаар Ази бүр Африкт ч очно гэсэн зорилго энэ хүнийг цэнэглэх болжээ. Атилла Хаанаас болгоомжилсон Константиниполь Хүннүчүүдтэй гэрээ байгуулж Хүннүчүүдийн эсрэг холбоонд орохгүй байх, Хүннүчүүдэд зориулан хилийн худалдааны зах нээх, жилийн албыг 2 дахин нэмэх зэрэг буулт хийж байжээ.

Атилла Кавказыг эзлэхээр Перстэй дайтаж, Балканы хойгт цөмрөн Белград, Виминациум, Найс хотуудыг эзэлж, улмаар 442 онд Константинопольд тулж, хаан Федосий хуучин албаа нөхөж төлөх, шинэ их алба нэмж төлөхөөр тохирч байв. 441-447 онд Хүн нар Византийн Грекийг эзлэн авав. 449 онд Зүүн Ромтой гэрээ байгуулж алба татвараа үргэлжлүүлэн авах болов. Улмаар Баруун, Зүүн Ромын хаадад элч илгээж, Атиллийн эзэрхийллийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, дайны бэлтгэл хийж эхлэв.

451 онд Атиллийн Хүнчүүд Рейн мөрнийг гаталж Галли руу цөмрөн Темц хотыг эзэлжээ..

451 оны 6 сарын 15-нд Труагийн орчим Каталауны талд Атилла Баруун Ромын цэрэгтэй байлджээ. “Ард түмнүүдийн түүхэн их тулалдаан гэж түүхэнд алдаршсан энэ байлдаанд хагас сая цэрэг оролцож, 2 талаас асар их хохирол амсчээ. Атилла ч цэргээ хойш нь татсан юм. Тэрээр Труа, Колони, Тюринг хотуудыг замдаа “хамж” Паннонийд иржээ.

452 онд Атилла хаан Итали руу цөмрөн Аквелия, Веронн, Мантуя, Бергамо, Милан хотуудыг эзэлж, улмаар Ромын хэрэмд бараг л тулж ирсэн юм.

[image]

Ромын эзэн хаан Валентиниан их нэр хүндтэй, цэцэн билэгт яруу найрагч, Пап лам Лео, Ромын захирагч, нарыг 2 Сенатчийн хамт Атиллаг угтуулан Венецид уулзуулжээ. Ромын эцэг болох Лео Атиллатай уулзахдаа Христын нэрийн өмнөөс Ромын эзэнт гүрний агуу их соёлын үнэт зүйл болох архитертурын гайхамшигт бүтээл, эрт дээр үеэс цуглуулсан тоо томшгүй баялаг номын сан, хадгаламж байдаг энэ хотыг эвдэн сүйтгэхгүй байхыг хүссэн гэдэг юм. Атилла хаан энэхүү соёлтой хүсэлтэнд өршөөнгүй хандсан нь цэргээ татахад нөлөөлсөн гэж зарим нь үздэг. Энд ямар яриа хэлэлцээр болсон нь нууцлагдан үлдсэн бөгөөд агуу их хаан Атилла хөлгийн жолоог нутгийн зүг залжээ.

Зарим хүмүүс Атилла нас ахиж идэвхитэй бодлогоос ухрах болсон хэмээж, нөгөө хэсэг нь Атилла эв зүй хичээх дипломат бодлогод шилжсэн гэж тайлбарлах нь ч бий. Гэвч бидний бодлоор Итали даяар дэгдсэн тахал өвчин, хүн амын ядуурал өлсгөлөн зэрэг нь Италийг бүрэн эзлэх Атиллийн сонирхлыг бууруулсан байж магадгүй юм.

Атилла нутагтаа ирээд улс гүрнээ тохинуулахад голлон анхаарсан бөгөөд нэгэн боссон аймгийн ахлагчийг хөнөөж, харин охинтой нь хурималсан 453 онд ертөнцийн их хаадын нэг, “Тэнгэрийн ташуур” хэмээн Европд алдаршсан Атилла насан эцэслэжээ. Энэ үйл явдлын шалтгаан бас л нууцлагдан үлджээ….Удалгүй 469 онд Хүн нарын их гүрэн мөхсөн гэж үздэг билээ. Төв Азийн аугаа их удам судрыг Европын түүхэнд баларшгүйгээр бичсэн энэ их хүнтэй уулзсан Приск Паний бичсэнээр Атилла “том толгойтой, өндөр биш нуруутай, гүн суулгасан нүдтэй” хүн байсан бөгөөд тэрээр зөвхөн мах идэж байсан гэжээ. Түүхийн олон гэрчүүд тэмдэглэснээр тэрээр тал нутгийн хөрслөг бор эрчүүдийн шинжийг хадгалсан хүн байв.

[image]

Атиллийн хүннүчүүдийг морин дээр амьдардаг гэж Европчууд бичиж үлдээсэн нь олон үеийнхний сонирхол татсаар ирэв. Тэд гэр маягийн сууцанд амьдардаг байсан нь бүр сонин юм. Нүүдэлчдийн их гүрэн Хүннүчүүдийн довтолгоо нь Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг Ромын эзэнт гүрнийг үндсэнд нь мөхөлд хүргэсэн юм.

МЭӨ 510 онд Ромын улс байгуулагдсан бол МЭӨ 59-44 онд Юлий Цезарийн үед нэр сүрээ улам дуурсгаж, МЭӨ 30-27 оны үед томоохон эзэнт гүрэн болсон юм.

Манай эриний 300-гаад оны үед Баруун, Зүүн гэсэн хоёр хэсэгтэйгээр хүчирхэгийн туйлд хүрч байсан энэ эзэнт гүрэн Хүнчүүдийн олон удаагийн довтолгоонд нэрвэгдэн 395 онд Баруун Ром, Зүүн Ром гэж нэгэнт хуваагдсан байна.

Атиллийн Хүн гүрэн хүчирхэг болохын хирээр Ромын эзэнт гүрэн сульдан доройтож, Хүн гүрэн унасны дараа удалгүй 476 онд Баруун Ромын эзэнт гүрэн дагалдан мөхөж, дэлхийн түүхэнд хосгүй хоёр гүрэн бараг нэгэн зэрэг түүхийн тавцангаас буусан юм. Удалгүй Византийн улс хүчирхэгжихийн хирээр Зүүн Ромын нэр ч дуурсахаа больсон юм.

[image]

Төв Азийн удамтай Хүнчүүд Ромын эзэнт гүрний бодийг нь урьдчилан хөтөлсний “улмаас Европод олон шинэ үндэстэн, ястан ард түмнүүд сэргэж, төр улсаа эмхлэн байгуулж, Дэлхийн ялангуяа Европын газрын зураг үндсээрээ өөрчлөгдөв.

Бүх Европ Христын хаанчлалд бүрмөсөн автагдахаас энэ үйл явдал аварч, үндэстэн ард түмнүүдийн өөрсдийн нь өвөрмөц шашин хөгжсөн юм.

Хүн нарын гүрэн Орос, Кавказ, Персийн түүхэнд ч ул мөрөө үлдээв. Евро Ази, Дундат Ази, Бүх Европт олон үндэстэн ястны “холилдоон” хүчтэй явагдсан нь хүн төрөлхөтний хүн ам зүйн хөгжилд шинэ эрин үеийг нээсэн юм.

Эдийн засаг, соёл, зан заншлын дэлхийн хэмжээний нийлэлт энэ үед болсон юм. Хүн төрлөхтөний түүх бол их аян дайнууд, үндэстнүүдийн их хөдөлгөөн, нүүдэллэлт, ард түмнүүдийн агуу их уулзалт, золголт, танилцал, ойлголцлын түүх бөгөөд үүнд монголчуудын өвөг дээдэс голлох эрчимжүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

sain baina AMai chinii ayallaliig demjdeg shvv , Tanai aav chin manai bagsh bailaa, sain bagsh sain hvvtei….
gadnii ornuudad Mongoloo surtalchilah bolomjiig vrgelj ehend tavij , zov oilgoltiig tedend ogch baidagt chin tvvhch hvniihee huyvid bayarlaj yavdag shvv AMJILT !!!!!!

jinchin wrote on April 15, 2009 - 2:11 pm
#2

http://www.greathistory.blogspot.com энэ дээр бас их гоё материалууд байгаа.

Pearle Deppsu wrote on April 15, 2009 - 2:22 pm
#3

Өөрсдийнх нь бий болох үндэс суурийг тавьсан гэдгийг мэдээд нөхдүүд юу гэж байх юм, үл тоох юм уу эсвэл зарим нь “талархах” юм уу?

anime wrote on April 16, 2009 - 10:09 am
#4

Чи үүргээ сайн биелүүлж байгаа юм байна аа.
Мэдээж чиний аялалын хувийн зорилго нэг зүйл байгаа байх. Дээр нь нэмэгдээд мэдээж Монгол улсынхаа түүхийг өөрсдийн мэдэх үннээрээ хүмүүст түгээж байгаа чинь сайхан хэрэг байна. Оросууд Монголын түүхрүү дайраа угаасаа эхэлцэн, нэг нэгээр нь Монголын хаадыг оросын нэгэн бояар байсан гэж гуйвуулж байгаа. Одоохондоо үүнийг нь хүлээж авах хүн цөөн ч гэсэн энэ маягаараа 30 эсвэл 40н жил ярихад тэдний үр хүүхдүүд болон тэдэнтэй ойр харилцдаг улс гүрнүүд буюу европын орнууд Монголын түүхийг Оросын бичсэнээр хүлээж авч түүндээ итгэсэн байх болно, тийм болохоор чиний одоо хийж байгаа энэ ажилд хамрагдан лекцэнд чинь суусан эсвэл чиний яриаг сонссон магадгүй 50000 хүний ядаад нэг нь Монголын түүхийг судлаж үзэх хүсэл төрж гэмээнэ бидний түүх арай удаан орших нөхцөл болох юм шүү дээ. Сэнкюүү Амай.

anime wrote on April 16, 2009 - 10:36 am
#5

chinii tuhai odoogoor tsoon humuus medeh ch tsag ni ireheer chi orchin ueiin mongol badarchingiin tuuhiin 1t baih bizee.
amjilt husye!

cindy wrote on April 16, 2009 - 11:44 am
#6

bayarlalaa

mmm wrote on April 16, 2009 - 10:14 pm
#7

амай чи меэл хаягаа өгнүү чамтай танилцамаар байна миний хаяг
yes.ok89@yahoo.com таньд амжилт хүсье

munkhuu wrote on April 17, 2009 - 1:33 pm
#8

tanid amjilt sain saihan buhniig hubiin zugees husen eruuj bainaa
tanii tuhai nodnin jilees medsen umaa , bi odoo 28 nastai zaluu bainaa, urid ni solongos ulsad surch baisan odoo mongoldoo amidardag tanii ene delkhiig toirch baigaa ayalal chin mongoliin tuuhend tsoo shin tuuhiin huudas bolnoo gej bodoj bainaa yamar ih zoblon berkhsheel tanii urid baisan ta dabaad garaj irlee minii hayag yes.ok89@yahoo.com zarbtai uedee zahia bicheeree be hvleej baiya, be gadaadad heden jil amidarsan hun uchiraas gadaad ornii talaar bas visa enee ter geed asuudal mash ih hetsuu bainaa zarim neg humuus mongoloosoo garch uzeegui bolohoor tanii talaar iolgolt muutai bolood sonin um bicheed baidag tal bii ted nariig bitgii toogooroi hunii amid yabahiin utga uchiriig ta haruulj baigaa shuu amjilt husii

munkhuu wrote on April 17, 2009 - 1:42 pm
#9

Амай, эдгээр вэб хуудас руу ороод үз, зав гарвал. Чамд хэрэг болж магад гэж бодлоо:
http://www.avp.travel.ru/
http://www.couchsurfing.com/
http://www.hospitalityclub.org/

sarga wrote on April 17, 2009 - 8:17 pm
#10

Chinii tuhai urid ni neg duulsan xedii ch onoodor anx udaagaa blogiig chini unshij baina, bugdiig ni unshixiin tuld nileen odor oroh bololtoi, uunees xoish bainga blogoor chini zochilj bainaa. Chinii ayalal mash ix sonirxoltoi temdegleluudeer duuren yum, xarin yaj olon xumuust xurteeltei bolgox ve? Chi ix tevcheertei, tuushtai zaluu yum, zorison sorilgodoo hurne gedegt chini ergelzehgui baina. Xichneen xund xetsuu baisan ch davan tuuldag yum shuu. Amjilt

otcha wrote on April 17, 2009 - 9:41 pm
#11

bayarlalaa Amai mash sonirholtoi tuuh bichsen bna. bas aavdaa bayarlalaa gej heleereerei.

bayaraa wrote on April 18, 2009 - 10:04 pm
#12

hey eniig haraarai !!!

amai chamaig bodsonii uudnees ene site ii yawuullaa uurtuu heregteigeer ashiglana bizdee !

meddeg bol yahaw dee http://www.couchsurfing.com

sodo wrote on April 20, 2009 - 9:39 am
#13

Урьд нь харж байгаагүй зураг хөрөгтэй сайхан илтгэл байнаа. Монголыг олон улсад таниулах цаашдын аялалд чинь амжилт хүсье.

dolugen wrote on April 25, 2009 - 7:57 pm
#14

http://brisbane.origo.mn брисбаний монголчуудын вэбсайт

brisbane wrote on May 11, 2009 - 1:13 am
#15

bayrlalaa vnexeer sxan, mongolchuud ebtei bxda xvchtei. taniig demjij bna. xezee gertee irex be. sxan bna, uragshaaaaaa

Erdenebal wrote on February 26, 2010 - 6:24 am
Both comments and pings are currently closed.