img_8430

2009 оны 4 сарын 5 ны өдөр. Хорват улсын нийслэл Загрэб хот. Мэндээгийнд.

Загрэб хотод буухдаа санаандгүй Монгол оюутан залуутай танилцсан юм. Аялынхаа турчид олон Монголчуудтай танилцаж найж нөхөд нэг гэр бүл болж байсан ч анх удааа жинхэнэ дүүтэй боллоо.

Танилцсан үеэсээ бид хоёр биэ биэнээ ойлгож хүний нутагт ганцаардаж буй хоёр Монгол байлаа. Хоолоо хувааж идэж, нэг гэрт хамт амьдарч орой бүр цуг гадуур алхаж төрлөх сайхан Монгол хэлээрээ үзсэн амьдрал үзэл бодлынхоо талаар ярилцаж байлаа.

-Өнөөдөр миний Хорватын 10 хонгийн визний хугацаа дуусна. Яаралтай замд гарч Сэрби улс руу орох хэрэгтэй.

Нэг өдрийн өмнө Сэрбийн Элчин Сайдын Яамнаас виз хүсэхээр очтол Монголын ногоон паспорт визгүй гэж хэллээ. Хуучны Югослав улс 7 хэсэг задарсан бөгөөд Бэлград нийслэлтэй Сэрби улс нь хуучин бүтээсэн гадаад улсын дипломат харилцаагаа авч үлдсэн бололтой.

Виэнна дахь Манай Элчин Сайдын Яамны надад өгсөн Монгол иргэдийн гадаадад визгүй зорчих бичиг дээр Сэрби улсад ногоон паспорт визгүй гэсэн бичиг байгаагүй бөгөөд өөрийн мэдсэн судалгаагаа гадаад хэргийн Яам руу явуулж, Уг бичиг дээр засвар хийхийг хүсэхээр шийдлээ.

Мэндээ яаралтай ажилтай байсан ч намайг галт тэрэгний буудал руу гаргаж өгөхөөр шийдлээ.

Бид хоёр замаараа шүүдан орж Аялынхаа нийслэл бүрээс гэрлүүгээ явуулдаг 57 дахь открьткоо илгээж төмөр замын буудал дээрээс хэрхэн Сэрби орох тухай лавлалаа.

Галт тэргээр шүүд Сэрбийн хоёрдох том хот Новь Сад хүрэх галт тэрэг байсан бөгөөд 5 цаг гаруй буудалд хүлээх хэрэгтэй байлаа. Хорват улсын 4 хүн хот сууринтай танилцсан миний хувьд шүүд гараад явах тийм ч сонирхолтой биш байсан тул галт тэргээр Нова Градиска хот руу яваа тэндээс замын унаагаар Сэрби орохоор шийдлээ.

img_8434

Мэндээ ажилдаа явахаар болсон бөгөөд түүнд Хүний нутагт Монгол хүн чанраа алдаагүй байгаад баярласнаа илэрхийлээд, насан эцэс хүртлээ ахан дүүс хэвээрээ байна шүү ! гэж амаллаа.

Мэндээ 20 гаруй настай ч хүний нутагт ганцаараа хичээл ажил амьдралаа авч явж чадаж байгаа нь үнэхээр бахархууштай санагдлаа. Түүний найзууд ч гэсэн Монгол хүн гэж хүн чанар соёлоороо үнэхээр сайн байдаг юм байна гэж түүнгээр жишээ барин ярьж байсан юм.

20 мин галт тэрэгний буудал дээр хүлээгээд орон нутгийн галт тэргэнд суулаа.

Аялынхаа явцад олон төрлийн тээврийн хэрэгслэл ашиглаж үзсэн бөгөөд яарахгүй үэдээ орон нутгийн галт тэргээр явах нь маш сонирхолтой гэдгийг ойлгосон юм. Цонхоо нээж гадаах байгаль хот сууринтай танилцаж зураг авч болно. Түүнээс гадна хурдны галт тэрэг шиг яаран давхихгүй.

img_8439

Вагон удалгүй хөдөллөө.

3 жил 6 сарын өмнө Улаанбаатраас замд гарч байсан санагдана.

Дахиад нэгэн хот, дахиад нэгэн нийсллэийг орхин адал явдлаар дүүрэн замруу гарлаа.

img_8448

Галт тэргний цонхоор өнгөрч буй байгаль хот суурин хүмүүсийн амьдралыг харах үнэхээр сайхан. маш том плазма ТВ үзэж байгаа мэт.

img_8443

Миний күпэнд нэгэн ахмад насны Хорват хүн байсан бөгөөд хэдэн цаг явах замдаа хамт Пиво уухыг урилалаа. Зам зуураа Монголын болон Хорватын талаар ярилцаж, 90 оноос хойш болсон энэ бүс нутгийн иргэний дайн миний анхаарлыг их татаж байлаа.

img_8449

3 цаг гаруй явсны эцэст Нова Градиска хотын буудал дээр зогслоо. Жижигхэн суурингийн буудал надад маш их таалагддаг, Олон хүн хольхоогүй.

img_8451

Буудал дээрээс сүпэрмаркэт орж замдаа идэх хоол авах гэсэн боловч хаасан байлаа.

Бүтэн сайн өдөр бүх дэлгүүрүүд хаасан байдаг гэж хүмүүс тайлбарллаа.

Хоолоо хаанаас авдаг юм ?

Бямба гаригт авчихдаг юм. Гэж нутгийн залуу тайлбарллаа.

    img_8454

    Шатхуун түгээх газрын дэлгүүрээс Чипс тэгээд цэвэр усаа цүнхлээд хурдны замын зүг алхлаа. Замд хоёр залуу зогсож хурдны зам руу орохын өмнөх төлбөр хийдэг хаалтан дээр хүргэж өглөө. Миний өмнө нэгэн нутгийн залуу бас замын унаагаар явахаар гараа өргөж байсан бөгөөд – Өнөө орой 8 цагаас Динамогийн тоглолт үзэхээр явж байна ! гэлээ.

    img_8459

    Хөлбөмбөг гар бөмбөг бол Хорват үндэсний том спортуудын нэг юм.

    Ялангуяа Гар бөмбөгөөр дэлхийн авраг болж байсан тул, тоглолтын үеэр бүх хүмүүс анхаарал түүнд хандана. Манай бөхийн дэвжээг сонирхдогтой адил.

    Тэрээр надтай хамт унаа барьх гэж цаг гучин минут зогссны дараа залхаад буцаад гэрийн зүг алхаж гарлаа. Харин би сонголт байгаагүй тул үргэлжлүүлэн хүлээлээ.

    Тэрхүү зогсоол дээр унааны төлбөр авдаг залуу муухан англи хэлээр миний хийж буй ажлыг асууж сонирхоод гайхаж одлоо. – Монголоо ?
    Чи эндээс шууд Сэрби ордог унаа олох хэцүү, тэгснээс холгүй байгаа хурдны замын шатхуун түгээх станц руу очивол илүү боломж гарна.

      img_8463

      Тэрээр хэд хэдэн унаанаас гуйж байгаад буцаад Загрэб ордог зам дээрхи Шатхуун түгээх станц руу явах унаа олж өглөө.

      img_8464

      Жолооч залуу Англи хэлээр ярьдаггүй байсан тул чимээгүй байсаар 45 км дараа Колонк дээр ирлээ. Миний буусан колонк нь Загрэб явдаг зам дээр байсан бөгөөд Сэрби явдаг зам руу хурдны замыг гатлах хэрэг гарлаа. Дүрмийн дагуу бол явганаар зам гатлах хориотой юм.

      img_8467

      Бас аюултай.

      3 3 урсгалтай голоороо хашилгатай хурдны замыг цүнхээ үрээд хоёр талын 130км цагт хурдтай машинуудыйн хоорондуур солбьж гарах үэд нөгөө талын зогсоол дээр Польцижа гэсэн бичигтэй машинд хоёр цагдаа байсан ч зүгээр гарсан залууг тоож шаналгасангүй.

      Амьдрал нь тэр чигээрээ дүрэм болсон барууны Европийн цагдаа нар байсан бол хэнэгчгүй 300 Евро торгоод л хаях байсан.

      Би дэлхийн ихэнх улсуудыг замын унаанд дайгдаж туулсан юм. Энэ нь миний аялын маш чухал хэсэг гэж хэлж болно. Намайг унаагаараа дөхүүлж буй хүмүүстэй ярилцаж тус улсын хүмүүсийн амьдрал сэтгэлгээний талаар бодит мэдээлэл авч болдог юм. Бас замын унаа авч байгаа эсэхээр тус улсын нийгмийн амьдралыг бас дүгнэж болох юм.

      Замын унаанд дайгдаж байхдаа нэгэн зүйл анзаарсан. Гэмт хэрэг өндөртэй, эсвэл нийгмийн засаг эдийн маш сайн, иргэд нь гадагш аялдаггүй улсуудын жолооч нар бараг хүн авдаггүй юм. Харин хүн чанартай, гэмт хэрэг багатай, иргэд нь гадаад орноор их аялдаг, эсвэл иргэд нь гадны хүнд эх орныхоо сайхан сэтгэлийг үзүүлэхийг хүсдэг улсуудад унаа барьх амар байдаг юм.

      Монгол одоохондоо замын унаанд дайгдаж буй гадны хүнийг авч дүхүүлж байгаа хэвээрээ болов уу, учир нь Бид гадны хүнд Монгол гэж сайхан орон байдаг юм гэж харуулахыг хичээдэг, бас ганцаараа хээр хүний нутагт зутарч байгаа замын хүнийг авах нь хүн чанрын асуудал гэж бодсон хэвээрээ байгаа. Битгий энэ чанраа алдаасай !

      Колонк дээр хэдэн цаг гаруй зогслоо. Бэнзин авах гэж буй хүмүүсээс явах зүгийг нь асууж дөхүүлж өгөхийг гуйж байсан ч таньхгүй хүнтэй явах хүсэлтэй хүн байсангүй.

      Колонкийн дэлгүүрээс савалсан сэндвич авч идээд харанхуй болж буйг харж суулаа.

      Удалгүй нар жаргаж хав харанхуй боллоо.

      Замын унаанд дайгдан гэдэг тийм амар биш, аз хүлээхээс гадна хувь хүний харьцааны соёлыг ихээр шаарддаг юм. Хорват улс бол замын унаагаар явах хэцүү газар гэсэн дүгнэлтэнд би өмнө хүрсэн байсан бөгөөд энэ удаа 200 хан км газрыг туулах ийм хэцүү байна гэж бодоогүй юм.

      Холгүй зогссон ачааны тэрэг рүү очиж юм асуух гэтэл тэрээр намайг ирж буйг хараад яаралтай хөдөллөө. Ямарч машингүй хоосон колонк дээр байна даа гэж бодохын зуур араас гэнэт нэгэн машин ирээд зогслоо. Жолооч 60 орчим насны хүн машиныхаа ачаанаас каньстр гаргаж ирээд бэнзин машин руугаа юүллээ.

      img_8470

      -Уучлаарай, та англи хэл мэдэх үү ? та хаашаа хүрэх вэ ?

      - Би Вуковар хот руу явна

      - Та намайг замаараа аваад явчих тэх үү ? би Сэрби улсруу явж байгаа юм.

      - За тэг тэг.

      img_8471

      Ийнхүү хилээс холгүй хот руу явахаар боллоо. Вуковар гэж нэр надад маш танил санагдаж байсан бөгөөд газрын зураг дээр хартал хилийн цэгээс 20 км зайнд байлаа.

      Би энэ хотын нэрийг өмнө сонсож байсан санагдана.

      Ийнхүү бид хоёр замд гарлаа.

      Чи юм идсэн үү ?

      Дэлгүүрээс сая сэндвич авч идсэн, танай дэлгүүрүүд өнөөдөр хаасан байсан.

      Ачаагаа уудлаад тортой САЛО буюу давсалсан гахайн өөх, хиам ундаа тэгээд талх авчираад
      –Үүнийг замдаа идээрэй гэлээ.

      img_8473

      Би хүний замын хоолыг авах хүсэлгүй байсан бөгөөд бид хоёр дундаа тавиад замын түрч идэж гарлаа.

      Хав харанхуй болсон хурдны замаар явж байх зуураа бага зэрэг дуг хийгээд ч авлаа. Шаардлагатай бол ээлжилж унаагаа барьж болно шүү надад жолооны үнэмлэх байгаа гэж бас хэллээ. Танай Монголд байдал Ямар байна ?

      Комуньзмын дараа хүмүүс яг юу хүсээд байгаагаа мэдэхээ больсон, төөрсөн байна.

      - Манай энд бас л тиймэрхүү байна. Уул нь комуньст систэмийн үэд хүмүүсийн хүн чанар хамаагүй дээр байсан юмсан, одоо энд хүн бүр мөнгө ярьсан, нэрэвтсэн байна. Улс төрчид ч гэж хахууль авсаар.

      Энэ ах Хорватын тухай хэлж байсан ч Монголын тухай хэлээд байгаа мэт сэтгэгдэл төрлөө.

      - Вуковар, Вуковар , би энэ нэрийг хаан сонслоо, энэ нэр миний толгойноос гарахгүй байлаа.

      Энэ хүн намайг авч явах болсон шалтгаан нь өөрөө хүний нутагт бас өлсөж ядарч ажиллаж байсан гэдгийг нь ойлголоо.

      Бид хоёр удалгүй хурдны замаас гарч тосгоны замаар Винковки хотыг дайран Вуковар хотруу явлаа. өдөр цуг замын унаа хүлээж байгаад залхуураад буцдаг залуу хэрвээ гүрийсэн бол Винковки хотын гэрэлтэж буй Стадионд хөл бөмбөгийн тоглолтыг үзэх байждээ гэж бодогдлоо.

      13 цагийн үэд Загрэбаас гарсан хүн 22 цагийн үэд Вуковар хотод ирлээ.

      -Чи хаана буух юм ?

      -Автобусны буудал дээр буулагх боломж байна уу ? тэндээс сэрби рүү явахаас.

      -Өдийд юм байхгүй болов уу.

      Бид хоёр буудлын үүдэн дээр зогсох үэд би гар барьж- Намайг энэ хүртэл авч явсанд баярлаа гэж хэлэх гэтэл тэрээр- Байж бай ! гээд машинаасаа бууж буудлын Автобусны хуваарийг хараад- Цүнхээ буцаагаад машинд хий би чамайг хил хүргэж өгье !

      Хэрэггүй намайг энэ хүртэл хүргэсэнд баярлаа, хил хүртэл 25 км гаруй, нийтдээ 50-иад км явах хэрэг гарна шүүдээ !

      Тэгээд би чамайг шөнө дунд энэ буудал дээр буулгах юм уу ? цүнхээ буцаад машинд хий гэж хэлээд суулаа.

      Мэдээж хил хүргүүлэх сайхан байсан ч ийм сайн хүний ач тусыг хэтрүүлэн ашиглахгүй байхыг би бодлоо. Гэсэнч сонголт байгаагүй тул ялтачгүй буцаад машинд суулаа.

      Бид хоёр буудлаас хөдлөөд удалгүй миний нүдэнд харж буй зүйлүүддээ итгэсэнгүй.

      -Би хаана байна аа ?

      img_8474

      Вуковар хотын жижиг гудмуудаар явж байх хооронд замын хоёр талаар дайны дараахь ул мөр 15 жил өнгөрсөнч хэвээрээ байлаа. Шинэ барилгуудын хажуугаар дайны үэд нэрвэгдсэн ханаараа дүүрэн буу болон их бууны суманд өртсөн барилгуудыг хараад, миний өмнөд туулж өнгөрсөн Африкийн иргэний дайнтай байсан газрууд дахин нүдэнд харагдлаа.

      Хүмүүс яагаад алдаанаасаа суралцдаггүй юм болоо ?

      Яагаад түүхээ судлаж өмнө байсан явдлыг дахин эргэцүүлэн боддоггүй юм болоо ?

      Энэ гудмуудаар явж байсан дурсамж миний оюун санаанд байнга үлдэх байх.

      Сыр лоин Вуковар гэж нэр надад яагаад ийм танил байсныг санлаа.

      - Чи иргэний дайны тухай илүү ихийг мэдэрмээр байвал Вуковар гэдэг хилийн ойролцоох хотыг үзээрэй гэж нэгэн Хорват найз хэлж байсан санаанд орлоо. Огт төлөвлөөгүйгээр энд ирдэг бас л аз эсвэл хувь заяа байхалдаа.

      img_8477

      Машинаар хурдан явж байсан ч бүх зүйл удааширсан мэт санагдаж, тэрхүү дайны үэд дахь чимээ, амь насаа алдаж буй энгийн эргэд үзэл бодлынхоо төлөө тэмцэж буй цэрэг эрс хэн нэгний аав ээж ахан дүүсийн амьдрал үрэгдэж байгаан харагдаж байлаа.

      Хүмүүс Африк гэхээр л дайн дажин бодогддог бол энэ гудамж нь Европийн төвд байдаг нэгэн тосгонд байгаа дүр зураг юм. Муу эр дайнд хөөрнө гэж уг Монголчуудад л хамаатай биш юм байна. Хүн хоорондоо хэл амаа ололцож болох байтал ийнхүү биэ биэнээ устгаж хороож байдаг.

      Машин дараагийн гудамж руу орох үэд ус хадгалдаг өндөр барилга харагдлаа.

      Дайн эхлэх үэд түүнийг хамгийн эхний бай болгосон бололтой. Ханаараа дүүрэн пулэмёт бууны нүхнээс гадна Хүнд артилэрын нүхнүүд хотын төвд байгаа энэхүү барилгийн түүхийг иргэн бүрт сануулж буй мэт. Зураг авах гэж оролдсон боловч харанхуйд зурагны чанар хүрсэнгүй.

      Би Балкан буюу хуучны Югославийн Словэн, Хорват улсуудруу орох үэд энэ иргэний дайны талаархи бодлыг надаас, хөндлөнгийн хүнээс асууж байсан хүн их.

      Мэдэхгүй, би энд амьдарч байгаагүй тул хэлэхэд хэцүү байна, гэхдээ олон жил нэг улс нэг үндэстэн гэж амьдарч хоорондоо гэр бүл, хамаатан садан, найз нөхөд болж байсан хүмүүс биэ биэнээ хомроглон устгаж байсныг би ойлгох гэж оролдоод чадахгүй байна.

      Монголчууд бид ч гэсэн олон яс үндэстэнгүүд, гэхдээ бид нэг нутагт амьдарч нэгэн гэр бүл мэт байна, хэрвээ бид хоорондоо ингэж хуваагдаж талцаад шашин шүтлэг, яс үндэс хэл соёлоороо хуваагдаж байлдах юм бол аймар байх болов уу. Гэж хариулж байсан юм.

      Югославын түүхийг Монголынхтой харьцуулж бодохыг тэр мөчөөс хичээж байсан юм.

      Хэрвээ нэг үндэстэн болох Монгол орон дотооддоо яс угсаа шашин шүтлэгээрээ хуваагдан, аль нэг хэсэг н тустай гарч биэ даасан улс болно гэвэл Ямар хандах болоо ?

      Идэн шиг биэ биэнээ тосгон, хотоор нь устгах болов уу ?

      Бид бусдын түүхийг судлаж, сайн тунгааж сургамж авах хэрэгтэй болов уу ?

      Үүнийг л ухамсар, боловсрол гэх байх.

      Миний өнөөдөр харсан зүйл европ гэж бидний өндөр соёл иргэншлийн тухай ойлголтыг бүрэн өөрчиллөө.

      Социальзмийн үэд Югослав бол бух Комуньст лагэрын хамгийн өндөр соёлтой, өндөр хөгжилтэйд тооцогддог байсан. Югославд суралцаад ирсэн оюутнууд гэж Оросд сурсан оюутнуудаас хамаагүй өндөр соёл боловсролтойд байсан, Югославийн бүтээгдэхүүн гэдэг бол Комуньст лагэрын дээдийн дээд байсан үэ саяхан.

      Миний харж буй энэ хотоос хэдхэн зуун км зайтай Загрэб хот бол Барууны өндөр хөгжилтэй хот шиг санагдсан. Баруун зүг явах юм бол бүүр илүү байсан, гэтэл энд байдал ийм байдаг.

      Дайн эхэлснээс хойш 15 жил гаруй болсон ч энэ иргэний дайны ул мөр сургамж дэлхийг тойрох гэж буй надад ийм л хүнд сэтгэгдэл үлдээлээ.

      Бид хоёр хотоос гараад удалгүй замаас эрэглээ. Жолооч ах- Хоюулаа манайхаар ороод гаръя, би гэрийхэнтэйгээ чамайг танилцуулъя.

      Болохгүй ! миний визний хугацаа өнөөдөр өнгөрч байгаа тул яаралтай 12 цагаас өмнө гарах хэрэгтэй байна.

      Зүгээрээ, бид хоёр гялс ороод гаръя. Чи энэ орой явах хэрэггүй болов уу, манайд хоноод явахгүй яасан юм ?

      Би нэлээд бодлоо. Хэрвээ одоо хил гарлаа гэж бодоход Новий сад хүртэл бас цаг зарна. Шөнө дунд хүний хотод буух дэмий. Гэж бодоод тэднийд өртөөлөөд маргааш замдаа гарахаар шийдлээ.

      Огт таньхгүй хүнийг гэртээ авчирлаа гэж танай гэр бүлийхэн дургүйцахгуй юу ?

      Үгүй ! яалаа гэж, манай гэр бүл сайхан хүмүүс байдаг. Миний эхнэр болон миний хүүхдүүд бол миний хөрөнгө. Би баяжихын төлөө явдаггүй, хамгийн гол нь гэр бүлтэй байвал тэр л миний жаргал.

      Ийнхүү тэрээр гэрлүүгээ залгаад замын зочинтой гэдгийг Хорват хэлээр хэлж буй бололтой.

      Удалгүй нэгэн барилгийн гадаа ирлээ. Би цүнхээ аваад бага зэрэг санаа зовж байлаа. Африк болон Арабын орнуудад бол тоохгүй байсан ч Европийн хүмүүсийн хүйтэн сэтгэлийг нь мэддэг болсон тул бага зэргийн эмээж байлаа.

      Гэрлүү орох үэд эхнэр нь угтан авч нөхрөө үнсээд маш баяртай байлаа, дараа нь намайг харж мэл гайхлаа. Огт хараагүй хүн, тэгээд цагаан арьстан биш,

      Манай хүн бүх учир явдлыг тайлбарлаад том өрөөндөө урилаа.
      Зочин ирсэн тул эхнэр нь яаралтай гал тогоондоо орж хоол бэлдэж гарлаа. Англи хэлгүй байсан ч орос хэлний мэдлэгтэй миний хувьд Слав хэлний багт багтдаг Хорват хэлийг ойлгоход нээх тийм хэцүү биш байлаа.

      Өрөөнөөс надтай чацуу настай хүү нь ирж надтай мэндлээд миний хийж буй зүйлийг сонсоод итгэсэнгүй. – Чи ядрахгүй байна уу ? гэсэн асуулт асуусан нь сонин санагдлаа.

      Ихэнх хүмүүс – Чи мөнгө хаанаас авдаг, хэдэн улсаар аялсан ? гэж асуудаг бол энэ залуу аялын хэцүүг шүүд ойлгосон нь хүндлүүштэй санагдлаа.

      Бид дөрөв гал тогоонд сууж буу халж эхэллээ. Ийм холын зочин хэзээ ч авч байгаагүйгээ тэд хэллээ.

      -Вино, Ракь, Виски ! алийг нь уухуу ?

      - Виноноос үхтлээ залхсан байсан тул хальт мэддэг Вискийг хүслээ.

      Миний аялын тухайд тэд маш их сонирхож байсан бөгөөд удалгүй хоол бэлэн болж ширээний ард эхнэр нь хоол тавилаа.

      img_8485

      Балканд орж ирсэн үнэхээр сайхан. Учир нь баруун европийнхан шиг тансаг чимэгтэй хоол бус чанартай цадтлаа иддэг хоол хийдэг юм.

      Гадны хүн холын замаас орж ирж байгааг сэтгэлээсээ ойлгон маш сайхан хоол хийсэн байлаа.
      Энэ хүн чанар байх.

      img_8487

      2 төрлийн шөл бас хуурга ширээндээр тавьж бид идэж гарлаа.

      Цагаа хартал 12 өнгөрсөн тул яарах хэрэггүй боллоо.

      Бид удалгүй унтахаар болж намайг дээр байгаа өрөөнд унт гэлээ.
      Хотод сурч байгаа охиных нь өрөөнд би амрахаар боллоо

      img_8488

      - Маргааш хил гаталхад нэг хоног хоцорсон энээ тэрээ гээд бөөн юм болох болов уу?

      Байнга виз цаг хугацааны дарамтанд байх гэж…

      Үргэлжилэл бий.

      Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

      #1

      Sain uu Mendee? Chi nadad utsaa ugooch. Bi Zagreb ruu udakhgui neg yavaad irekh baikh. Ochood hamt beer uuya (Bi dailna).

      bi wrote on 2009/04/09 - 19:29
      #2

      Таны тэмдэглэлүүдийг уншаад байхад үргэлж хүн чанар гэгч зүйлийн талаар дурдагддаг. энэ нь хүн чанар байхгүй болж байгааг харуулж байгаа нь ойлгомжтой. заримдаа би хүн чанарын талаар боддог юм. яавал хүн чанар гэгч зүйлийг бий болгох вэ? гэж. Би нэг л хариултыг өөртөө олсон. Тэр нь хүн өөрийгөө мөнх амьдрахгүй гэдгээ л цаг үргэлж бодож явах. Үүнийг л өдөр бүр бодож явбал амьдрал өөрөө чамд гараа сунгах болно. Гэхдээ үүнийг үргэлж бодож явахдаа сэтгэлээр унавал амьдрал өөрөө чамаас гараа татах болно. Хүмүүүсээ та нар энэ тал дээр юу гэж боддог вэ? Амай аялалаа үргэлжлүүлээ. Нэгэнт явсаных дуусгах л хэрэгтэй. Хүн ганц л амьдрана шт. Чамд хэцүү ядаргаатай гутармаар цөхөрмөөр үе гарч байгааг чинь уншиж байхдаа би үнэнийг хэлэхэд аялалд бараг явж үзээгүй болохоор сайн мэдэхгүй ч уураг тархи минь тэмдэглэлийг чинь унших явцад мэдэрдэг. Би чамд мөнгөний туслалцаа үзүүлж чадахгүй ч санал бодлоо аль болох илэрхийлэхийг хичээнэ. Урьд нь би өөрийнхөө санал бодлоо бичсэнийг хараад их инээдтэй санагддаг. Чиний тэмдэглэлийг өдөр бүр унших болсоноос хойш сэтгэлгээ минт өөрчлөгдөж байгааг мэдэрлдэг мэддэг болсон. энэ миний хувьд дэвшил. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг нэг үг байдаг даа. Сайн яваарай. Мөн болгоомжтой.

      otgonbat wrote on 2009/04/09 - 20:18
      #3

      Snuu bi tanii temdegleliig odor bolgon algasalgui unshdag taniig ih demjdeg. hund ed hurungunii tusalaltsaa uzuulj chadahgui ch hamgiin gol n setegliin dem heregtei gej bi boddog. tiimees ta aylalaa urgeljluul bgaarai.

      munkhtuya wrote on 2009/04/09 - 22:23
      #4

      Би хааяа чиний тэмдэглэлийг хардаг юм. Сүүлийн үед ч үнэндээ чиний энэ сайт хэнд ч хэрэггүй болж байна даа.
      Бичиж тэмдэглэж байгаа зүйлийн агуулга нь нээг их сургах гэсэн, өөрийнхээ үзлийг тулгах гэсэн нэг л явуургүй болчихож. Ганцаардсан тэнэмэл эрийн үзэл бодлын талаарх тэмэдэглэл л болж хувирсан байна. Уншаад байх ч юм алга даа.
      Уул шугамандаа бол чиний сайт руу орж тухайн улс орны түүх, зан заншил, онцлог гм-ийг чиний нүдээр л харах ёстой юм шүү дээ.

      ббб wrote on 2009/04/10 - 17:31
      #5

      bbb chi durgui bga bol unshihaa bolichih.hend heregtei hend hereggui site bolsnig chi helj medehgui.amai chi uurinxu uzliig tulgah gedeg u??!uzel bodlo ilerhileh neg hereg tulgah gej bga bol bas uur asuudal…
      chini zamd saihan setgeltei tusch hun taarchee.saihan sanagdla.iim humustei olon taarah boltugai!buuni sumtai baishingud hetsu haragdaj bn, neg tiim gunigtai tuuh aguulj bui met.ene maygara aylainxa tuhai yu tohioldson yaaj yavsan talara bichij baigarai.

      buya wrote on 2009/04/10 - 18:38
      #6

      Сайн явж байна уу. Золбаяр аа

      Мэндээ болон Мэндээ шиг залуус байгаа өшөө ч байгаад баярлаж байна. Мэндээ чи эр хүн байна шүү.
      Яасан сонин газар бээ Дэлгүүрээ бүтэн сайнд хаадаг.

      /4 чи харах аа больчих л доо.Тэгээд ч энэ чинь хувь хүний тэмдэглэл.Уул шугамандаа Чи улс орны түүх, зан заншил энэтэрээ интэрнээтээс өөрөө хйаж олох хэрэгтэйм биш үү /

      Галдан wrote on 2009/04/10 - 22:14
      #7

      Andaa bolgoomjtoi yavaarai HOSTEL gedeg kino uzsenees hoish ene yavaa nasaandaa gazar tsuurch, tenger nursan ch serbi ruu yavah gui gej bodoh bolson shuu

      Амараа wrote on 2009/04/13 - 16:38
      #8

      Hostel kino chin Slovakiin Bratislava-d boldog shdee. Serbia-d bish. tegeed ch kino bol kino. Bratislava-d ter kinon deer boldog shig yum yu gej boloh ve dee. Kino buteegchiin tolgoid l Slovakia orj irsen here. Tuunii orond Mongol ch yumuu bas orj boloh l baisan l daa.

      amaraa-d wrote on 2009/04/14 - 22:42
      #9

      no.4 bbb chi bitii demii yum hutsaad bai, yugaa ch medehguin bj bas sonin yum yarihiin, ataarhuu hog ve!

      Amaid amjilt husiy! zorigtoi zaluu, uur mongol ingeed yavj zoriglodoggui l bhgui yu…

      name wrote on 2009/04/15 - 22:37
      #10

      Za sain uu Amai akhaa! Sain yawj baigaa biz dee? Duu ni oird ih zaw muutai bna aa. Saya harin Web site ruu chin orj jaal unshlaa.End baihad ch hogjiltei ue zondoo baisan shu tiimee.Yanz buriin zuil bolwol er ni hereg bolwol holboo bariarai ok! mend.erdene@yahoo.com minii e-mail hayag shu.Za amjilt akhaa!

      Mendee Erdenejargal wrote on 2009/04/16 - 22:43
      #11

      bichsen temdegleluudiig chin unshaad uneheer ih setgel hodollo.hicheegeerei! ^__^ bi bas tanishig aylhiig uneer ih husdeg shuu.amjilt!!!

      nina wrote on 2009/04/20 - 06:21
      #12

      yamar saihan hymyys ve, setgel hodolj bn

      seriyoz wrote on 2009/04/20 - 07:24
      #13

      Estoi goe!
      Bi tanii postuudiig unshih unen durtai!
      Unen setgeleese helj baina shuu!

      Davaa wrote on 2009/04/23 - 09:04
      #14

      bas aimar setgel hodloj bna!

      Davaa wrote on 2009/04/23 - 09:05
      #15

      UNEHEER AMAIGIIN NIITLELIIG UNSIJ EHELSNEES HOISH BODOJ SETGEH MINE UUR BOLSON UURCHLULT UGSUN SHU…GAIHALTAI YUMAA SETGEL MASH IH HUDULJ BAINA…UVDUJ BOLOHGUI SHU BOLGOOMJTOI SAIN YAVAARAI AMAI

      GERLEE wrote on 2009/04/24 - 00:45
      #16

      bi tanii aylaliin temdegleliig anh udaa unshlaa. ih saihan sanagdaj bna. odoo tsaashid bnga unshnaa.
      tand amjilt husie.

      Uugantsetseg wrote on 2009/05/09 - 03:27
      #17

      4# uu chi bolildoo…hvniig ingej heleh baisan bol uuruu tsvnhee vvreed garah ni yaasiin chadahgvi sht.Amai yamar zohiolch setgvvlch vv uurt bolj baigaa zvilsiin talaar l yarih huuruh hvngvi bolhoor l end bichij baigaa sht..

      7# hehe Hostel ch eugvi shvv..vneheer ter haviin nutguudaar tiimerhv yum bdag gej yarij bsan shv.bi Turked surch bhdaa Albani, Serbi, Bosna,Siri, Irak geel zunduu naizuudtai bsaan teren dundaas Serbi ni nadad neeh taalagdaagvi..Bosnachuud shirvvn yum shig murtluu harin hvn shvv

      todko wrote on 2009/05/13 - 21:41
      #18

      taalagldaaa :D

      khulgee wrote on 2009/05/19 - 22:01
      You can leave a response, or trackback from your own site.

      Write Your Comment

      Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

      You should have a name, right? 
      Your email address, I promised I won't tell it to anyone. 
      If you have a web site or blog, you can type the URL right here. 
      This is where you type your comments. 
      Remember my information for the next time I visit.