img_8177

2009 оны 3-р сарын 26-ны өдөр. Италийн Триестэ хот. 09:15 мин

Словений нийслэл Любляна хотоос Италийн Триестэ хотод ирээд нэг хоночихлоо. Словений хойд зүгээс замын унаагаар явж байхад жолооч залуу намайг Монгол гэж мэдээд

- Манай эгч Монгол яваад ирсэн шт.

- Визээ та нар хаанааас авдаг юм ? Вена хотоос уу?

- Үгүй энүүхэн энд Италийн Триестэ хотоос.

Тухайн үед манай өргөмжит консулын газар хажуугийн Триестэ хотод байдаг гэж мэдээгүй байсан тул замаараа дайраад гарах бодол төрсөн юм. Аян замын турш бололцоогоороо Монгол улсынхаа Элчин Сайдын Яамд, Төлөөлөгчийн газруудыг дайлаад гарах бодолтой байдаг юм.

Триестэд ирсэн өдрөө консултайгаа уулзах хүсэлт тавьсан боловч 13 цагаас хойш гадуур ажилтай тул маргааш ирэхийг зөвлөсөн юм.

Ийнхүү маргааш нь цагаасаа эрт ирж гадаа хэсэг хүлээж зогсож байтал 65 орчим насны хүн гаднаас ирэнгээ над руу мишээж – Сайн байна уу? гэж төвөггүй хэллээ. Гадаад хүн өөдөөс монголоор мэндлэх эвгүй байдаг тул бантсандаа Чао гэж италиар хариуллаа.

Намайг сайн явж байна уу гэж асуунгаа дээшээ оффис руугаа урилаа.

img_8178

Хаалган дээр том гээчийн Соёмбын хажууд монгол уйгаржин бичгээр МОНГОЛ УЛСЫН ХҮНДЭТ КОНСУЛ гэсэн бичиг, дээр нь МИАТ-ын наалт доод талд нь Италиар Өргөмжит консул гэсэн тэмдгүүд байлаа. Үүднээс нь харахад энэ хүн хийж буй ажилдаа дуртай, Монголд хайртай хүн гэдэг нь харагдаж байлаа.

Ажлын өрөө рүүгээ урих үед Монголын туг, ерөнхийлөгчдийн зураг, Монголын албан болон албан бус байгууллагуудаас гардуулсан өргөмжлөл, Монголд зохион байгуулж байсан арга хэмжээнүүдийн самбарууд байлаа.

Dr Aldo Colleoni гуай яриагаа – Би анх 76 онд Монголд айлчилж байсан. Коммунист намын их хуралд Италийн Комунист намыг төлөөлж үг хэлж байсан.

img_8179

- Италид коммунист нам асуудалгүй байсан юм уу?

- Зүгээр байсан. Би одоо ч коммунист шүү дээ. Тухайн үед Монголд айлчлахад надад маш их таалагдсан. Цэдэнбал даргатай уулзаж байсан. Их сайхан хүн байсан. Эх орныхоо төлөө бодолтой. Би саяхан тэр хүний тухай ном бичиж дуусгаж байгаа. Боломж гарвал хэвлүүлнэ.

- Тэр үед ямар байсан бэ?

- Маш их хяналттай байсан санагдана. Би Монгол найзтайгаа Улаанбаатарт байдаг хоёрхон баарны нэг Баянголд орж хамт юм ууж суух гэтэл, үүдэн дээр цагдаа зогсоогоод – Гадаад хүн орж болно, харин Монгол хүн орж болохгүй гээд.

Тэгэхээр нь бид хоёр дэлгүүрээс юм авч өрөөндөө ууж байсан.

Танай байгаль үнэхээр үзэсгэлэнтэй санагдсан.

90-ээд онд танай улс шинэчлэгдэж, гадаад харилцаагаа нээх үед би анхны өргөмжит консулын цол гардан авч байсан. Одоогийн байдлаар 70-аад өргөмжит консул гадаад орнуудад Монголыг төлөөлж байгаа.

Энэ хүнтэй ярилцах маш сонирхолтой байлаа. Ялангуяа түүхийн сэдэвтэй зүйлд би дуртай тул улам яриа халж гарлаа.

- Би Монголд Итали-Монголын хоорондын харилцаа, соёл урлагийн холбоог хөгжүүлэх тал дээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байсан.

img_8183

Ханан дээрээ байгаа тоглолт, үзвэрийн плакатуудыг танилцуулж эхэллээ. Миний сонсож байгаагүй нэлээд олон арга хэмжээг хуучны коммунизмын үед зохион байгуулж байсан нь харагдаж байлаа. Ханаараа дүүрэн өргөмжлөл дипломууд дотроос Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн диплом миний анхаарлыг татаж, хүндэтгэлийг хүлээлээ.

img_8182

Бас анхаарал татсан өргөмжлөл нь Дэлхийн Чингис Хааны Академийн өргөмжлөл байлаа.

Энэ өргөмжлөлийг би огт ойлгодоггүй юм. Нэг хүн бараг ганцаараа Чингис Хааны нэрээр академи байгуулаад тэгээд л хүмүүсийг шагнаад байдаг. Монголд энэ өргөмжлөл авахад тодорхой хэмжээний мөнгө төлдөг гэж сонссон. Хэн ч байсан авч болно.

Бүхэл бүтэн үндэстний үнэт зүйлийг хэн нэг нь өөрийн болгоод тэгээд хүмүүсийг шагнаад байгаа явдлыг та нар юу гэж бодож байна?

Уул ёсоороо бол хэр баргийн Баатар, Алтан гадас цол өргөмжлөлүүдээс дээгүүр байх ёстой юмсан. Тэр хүнийг нь би мэдэхгүй ч хэвлэлийн бага хурлыг дандаа ганцаараа хийгээд байж байдаг.

Үндэсний БРЭНД, үндэстний үнэт зүйлсийг бид хамгаалж төрийн хяналтанд оруулмаар юм шигээ. Хүссэн хүн бидний үнэт зүйлээр бизнес хийж болж байна шүү дээ.Тухайн брэндийг бүтээх сурталчлахад юу ч хийгээгүй хирнээ үр шимийг нь хүртээд л.

Ийнхүү бид хоёр аяллын талаар болон Монголын ирээдүйн талаар ярилцаж эхэллээ.

- Танай улс ашигт малтмалын асар баялагтай улс энэ талаар юу бодож байна?

- Тиймээ, гэхдээ ашигт малтмалаа зарж, бидны уугуул гүн ухаан болох байгаль дэлхийгээ хайрлана гэсэн үнэт зүйлсээсээ татгалзаж, зөвхөн байгалийн баялгийг зарж идэх бодолтой байгаа Улсын болон хүмүүсийн бодлогыг би үгүйсгэдэг юм гэж хариуллаа.

- Чиний ярьж байгаа маш зөв.

Би аяллынхаа туршид байгалийн баялгаа зарж амиа зогоох, ямар ч үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулалгүй баяжих хүсэлтэй олон улс орнуудаар аялж байсан тул үүний үр дагварт, өөрийн сэтгэх, бүтээх чадваргүй тийм ард түмэн бий болдгийг ойлгосон юм. Өнөөдрийн дэлхий дахины байдлыг харахад ойлгомжтой байгаа биз дээ. Баялаг дээрээ тулгуурласан улс хөгжиж байна уу, ард иргэдийнхээ боловсрол чадвар дээр тулгуурласан үндэстэн хөгжиж байна уу?

Dr Aldo Colleoni гуай ширээ дүүрэн ном, дэвтрүүд дотроосоо өөрийн бичсэн Дэлхий дахь Монгол гэсэн номоо надад дурсгаад, дотор нь байгаа Монголын түүхтэй холбоотой хуучны зургуудыг үзүүллээ. Түүхэн холбогдолтой зургууд бид хэн бэ гэдгийг сануулдаг тул би маш анхааралтай үзэж суулаа.

img_8181

Жил гаруйн өмнө ТҮҮХЭЭ АВАРЦГААЯ ! гэсэн уриатай буланг вэб дээрээ нээж байсан юм.

Түүндээ – Залуусаа түүхэн ач холбогдолтой болон зүгээр л хуучны бүх зургуудаа ДИЖИТАЛ болгож хадгалцгаая гэж уриалж байсан юм. Хүн бүрийн гэрт байгаа, хөдөөний айлын хойморьт байгаа тэдгээр зургууд дээр Монголчууд юу өмсөж, хэрхэн амьдарч, юунд итгэж байсныг харж судлаж болохыг би анзаарсан юм.

Энэ тэмдэглэлийг уншиж байгаа залуус гэрийнхээ альбомуудыг нээж үзээрэй. Хуучны, шинэ үеийн гэлтгүй аль болох бүх зургаа хадгалахыг хичээгээрэй! Бидний аав, ээжүүд Социализмын үед ямар хувцас өмсөж байсан гэдгээр түүхийг нь бас сонсож болно шүү дээ.

Dr Aldo Colleoni гуай Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монголд очсон тухайгаа ч ярьсан юм.

Гадны хүнээс Монголынхоо тухай сонсох үнэхээр сайхан байлаа. Ялангуяа сүүлийн үед Эх орноо улам ихээр санасаар байгаа үед.

- Чи хатуу юм уух уу?

- Одоо жоохон эрт байна.

- Зүгээрээ Мартини тийм ч хүчтэй биш гээд жижиг хундага барилаа. Монгол ёсоороо ханцуйгаа буулгаад баруун гараараа тосоод, зүүн гараараа доор нь түшлээ. Colleoni гуай бас гэнэт Монгол ёсыг санаад гараа солбиж баруун гартаа хундгаа барих үед

– Та санаа зовсны хэрэггүй, энэ ёсыг Монголчууд л дагаж байвал болдог юм. Танд заавал алба байхгүй гэлээ. Хэдийгээр би хамаагүй залуу хүн ч гэсэн Монголынхоо уугуул соёлоо өөрийн ухамсраараа дагах нь хамгаас чухал гэж үздэг юм. Соёл гэдэг бол дүрэм биш. Тухайн соёлд харъяалалтай хүний хувийн ухамсар юм шүү дээ. Би өөрийгөө Монгол гэж боддог тул энэхүү соёлыг дагаж байгаа юм гэж хэллээ.

Хэдийгээр ундааны дээжтэй хундага нь нэг гараар барихад хөнгөхөн ч гэлээ миний хүндэтгэлийн хамт ийм хүнд байгаа юм шүү! гэж хүнд барьдаг шүү дээ. Харин хундага хүлээж авахдаа ч гэсэн Таны хүртээж буй сархад зүүн гараараа түшихээр хүндтэй юм шүү гэж хүндэлж байдаг соёл. Түүнээс биш хэн нэг нь томроод нөгөөхөө доош хийх гэж тэгдэг зүйл биш.

Монголын залуус соёлоо өөрсдөө судалж дагаж сэргээхгүй бол алийн болгон хүнээр хэлүүлж чичүүлж байх ёстой юм ? Сургуульд сурахдаа ч гэсэн хүний өмнөөс хийж байгаа юм шиг.

Энэ өрөө Монголын түүх соёлын бяцхан музей шиг байлаа. Ширээ, тавиураар дүүрэн Монголын түүх соёлтой холбоотой бичиг баримт, ном хэвлэлүүд. Ахиухан цаг байсан бол энд сууж өмнө мэддэггүй байсан Түүх соёлынхоо тухай олж мэдэх юмсан гэж бодогдлоо.

img_8180

Гадны хүн Монголын түүх соёлд ийм дуртай хүндэтгэлтэй хандаж байгааг Монголын шинэ үеийн олон залуус ойлгож ухаараасай гэж бодсондоо би энэхүү тэмдэглэлийг бичиж байгаа юм.

Би Colleoni гуайгаас Интернэтийг нь ашиглах зөвшөөрөл авч цаг гаруй өөрийн байгаа байрлал, хийж буй зүйлийнхээ тухай FACEBOOK дахь нүүрэндээ бичиж, миний блог дээр байгаа шинэ комментүүдийг уншиж суулаа.

Манай өргөмжит консулын үүдэн дэх Монголын тухай сурталчилгаануудыг үзлээ.

Аялал жуулчлалын компаниудын сурталчилгаа болон Монголын тухай тайлбар, Триестэ дахь Монголын өргөмжит консулын газрын тухай танилцуулга байлаа.

img_8186

Тэрээр

- Би эндээс Монгол руу явж байгаа жуулчдад маш яаралтай төвөггүй виз гаргаж өгдөг. Заримдаа өдөрт нь, заримдаа 2-3 өдрийн дотор. Жилдээ мянга гаруй Италичууд виз авч жуулчилдаг юм. Харин Монголчууд Италийн виз авах нь маш хэцүү байгаа хэвээр. Бээжин дэх Италийн Элчин Сайдын Яам нэлээд хүнд сурталтай гэсэн.

- Монгол Италийн харилцаа ямар түвшинд явж байна?

- Одоохондоо тийм өргөн харилцаа байхгүй л байгаа. Монголын ноолуурыг Итали улс бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр авдаг, бас ноолууран бүтээгдэхүүн хийдэг машиныг Монгол руу нийлүүлдэг. Жилдээ 7 сая орчим долларын эргэлттэй.

Итали улсын талаар Монголчууд тийм ч сайн мэдлэггүй гэж би боддог юм. Түүх, соёл урлагийг нь судлаж, Монголынхоо соёл урлагаа хөгжүүлэхэд ашиглавал бид дэлхийд дуугаа өргөх цаг маш хурдан ирнэ гэж боддог.

img_8185

Ийнхүү Монголын Өргөмжит консулынхаа газар түр саатаж, эх орныхоо уур амьсгалаар түр ч болов амьсгаллаа.

Явах цаг болж, явахын өмнө Dr Aldo Colleoni гуай – Аян замдаа сайн яваад, эх орондоо хүрэхийг ерөөлөө.

Триестэ хотоос унаа барьж чадаагүй тул Словени улсын хил хүртэл замаа дагаад алхчихлаа. Нэлээд хэдэн цаг болсон санагдана.

Аян зам үргэлжилсээр. . .

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

Аян замдаа сайн явж байна уу?
Энэ бичлэг дээр чинь байгаа зvйлтэй санал нийлж байна. Чингисээр хэн дуртай нь бизнэс хийж байна. Архи, тамхи, пиво. Арай л 00-ын цаас хийхгvй байх шиг.
Чингис Хааны Акадэми гэдгийг би ч гэсэн ойлгодоггvй юм. Асар том єргємжлєл хvмvvст байхыг vзсэн. Гэхдээ тэр єргємжлєлийн эзэн Монголынхоо тєлєє юу хийсэн болхийг ерєєсєє ойлгоогvй єнгєрч байсан юм.
Бусад vндэстнvvд, – зєвхєн хамгийн ойрхоны жишээ хэлэхэд Туркууд Ататюрк гэдэг хvнийхээ нэрээр бараа бvтээгдэхvvн гаргахыг хуулиараа хориглосон байдаг юм байна. Хаа сайгvй тvvнйи хєшєє зураг хєрєг, бас тvvнйи нэрэмжит гудамж, зам, гvvр, цэцэрлэгт хурээлэн байхаас архи, тамхи олж харсангvй.
Би бас тvрvvнйи коммэнт дээрээ асуусан. Хуучин Югославийн бvрэлдэхvvнд байсан улсуудаас гараад хаашаа явах вэ? Хариулт єгнє гэдэгт найдаж байна.

Ganaa wrote on 2009/04/01 - 01:37
#2

Амай Нэг жилийн өмнө Энд ингэж явж байжээ.

http://www.amai.mn/archives/1339

Галдан wrote on 2009/04/01 - 23:11
#3

за юyний өмнө Амай чамд эх нyтагаас тани ирж bui урин сайхан хавар цагийн мэндийг хyргээд аян замд чин сvv шиг цагаан байхийг eрөөн мэндчилж бнаа
их хааний нэрний хувид бол санал нэгтэй байнаа,энэ бол хуулиар цэгцлэх ёстой асуудал мөнөөс мөн санагддаг,Дэлхийд Монголчуудийг Чингис хаанаар н л мэддэг ,Тиймээс их хааний минь нэр сайхан бvхний тvрvvнд , бvх зvилсийн дээдийн дээд н байх ёстой гэж боддог
дээр н бас нэг эмзэглэж явдаг зvил бол Соёмбо
хаанас ч харсан алтан соёмбо маани сvрлэг сайхан, утга учраар дvvрэн, билэгдэл агуу шvv дээ
гэтэл архи болсон ….харамсалтай , архи төрийнхөө далбаан дээр тавиад сурталчилж байхад төрийн өндөрлөгvvд тvvнээс н уугаад л явж байгаа даа ….

JINCHIN wrote on 2009/04/02 - 11:15
#4

Сайн байна уу залуу минь чамд амжилт бас эрүүл энх сайн сайхан бүхэнг хүсье. Би чиний сайтыг өнөөдөр бүтэн 5 цаг уншлаа шдээ хэхэ урд нь уншиж байгаагүй юмаа. Амай гээд залуугийн талаар сонсож байсан ч нэг ч удаа орж байгаагүй харин өнөөдөр санаандгүй ороод нийтлэл чинь маш их таалагдаад тэгээд үзлээ үнэхээр сайхан блог болжээ. Би оллоо сайтад ажилдаг юмаа. За тэгээд чиний цаашдын аялал чинь амжилт хүсье. Залуу хүн эрүүл байх ёстой шүү за амжилт. Аан нээрээ тэр нийтлэл бүр дээр гаргаж байгаа санаанууд чинь үнэхээр сайхан санаанууд шүү бичээ бай залуу минь. Миний өчүүхэн ч гэсэн туслах боломж олдвол чамд туслахдаа таатай байх болно. http://www.olloo.mn

Наранболд wrote on 2009/04/02 - 15:43
#5

SAin bna uu
Chinii Chingis-iin tuhai bichsen zuiltei ih sanal neg bna.

bayaka wrote on 2009/04/02 - 16:18
#6

Hi chamd ene udriin mend xvrgii. Chinii xiij bgaa zvil chin ix mundag sanagdaj bn shv. Mongol xvnii ur uxaan gargan deer n asar ix tewcheer gargan ex oron ger bvleesee mash udaanaar xol ex orniixoo neriig gargaj yawaad chin chamaar bid ix baxarxaj bn. Xezee ex orondoo irex be chamaig NVB d bvrtgeltei bvx ulsaar aylax gj bgaa gsn vnen vv.
Bi Bolowsrol suwag TV d ajilladag yumaa chmatai xamtarch ajillaxad belen shv ZA AMJILT XVSII XARIU BICHEEREI BOLGOOMJTOI YAWAARAI

bulgan wrote on 2009/04/02 - 16:22
#7

Ene odriin mendiig tanid hurgey. Hunii gazar yavj bgaa hun hamgiin turuund biye bodooroi tegj bj l olon uls ornoor yavj tuhain uls orniihoo zan zanshil hun ardiin tuhai bidend hurgeh bolno gej bodoj bna. Hamgiin anh yaj iim shiidver gargah bolson be yu noloolson be. Ger oron aav eejeesee urt hugestaand hol baih ni hetsuu bgaa bhaa. Olon ornoor yavj bhad mongol ulsiin talaar yamar bodoltoi bh yum bna her zereg meddeg ym bna. Manai Mongoliin elchin saidiin yamniihan ooriig chin yaj huleej avch bna her tusalj bna, hunii nutagt mongolchuud bie biedee sain tusalj bna uu, hun chanar her haragdaj bna. Eh orondoo hezee ireh ve. Za tani ayn zamd amjilt husey.

tuya wrote on 2009/04/02 - 21:27
#8

Yunii omno vvniig unshig odriin mendiig hvrgey!!!
Bi chinii blog-r bainga bish ch zavtai tsagaaraa orj chamaig haana yvaa ymar sanaanuud devshuulsen bn gedegiig chin unshdag.Odoo 2dahi commentee uldeej bn.Za chamd amjilt husey gol n eruul bhad bolno AMJILT!!!

P#24 wrote on 2009/04/07 - 07:06
#9

Dr Aldo Colleoni shig humuus tsoohon bh shuu. Ih gaihaltai yum. Umnu ni Spanid ochihod bsn Mongoliin urgumjit konsul-iin talaar niitleliig tani unshij bsn. Ene udaad niitleliin chin garchigiig unshaad bas l tiim baachkatai taarsan bhdaa gj bodoj baital shal oor zuil blaa. Gadnii hun Tsedenbal darga-iin talaar iim sain ug helne gdg ni 10n heden jiliin umnu bsn zasgiin gazar her sain ajillaj bsniig ni ch iltgej bna. Bas Dr Aldo Colleoni odoo ch hurtel kommunist gdg ni kommunism tiim ch aimaar muu bgagui gdgiig helj bga bolov uu? AMAI ayan zamd tani amjilt husey! Dr Aldo Colleoni-tai ijilhen olon huntei dairaldah boltugai.

Bilegt wrote on 2009/04/07 - 13:32
#10

yamar sonin neg bol mafi shig nertei, esvel designer shig nertei urgomjit konsul ve, he he.
gadaad dahi mongoliin urgomjit konsuluud gaigui baih, harin mongol dahi gadaadiin urgomjit konsuluud yanz bur baidag. jishee n, mongol dahi avstriin urgomjit konsul geed ereliin erdenbatiin ehner baidag. urgomjit konsuliin ajlaa zugeerl tsever business bolgochihson hundee. mungo l nehne. oilgoj baina, uilchilgee zohih tariftai bailgui yahav, tegeh ch yestoi. gehdee teneg ih mungo nehdeg shunaltai muuhai avgai baidag yumdaa. hiij baigaa ajlaa ch meddeggui. yer n yamar shalguur nuhtsloor ene uilchilgee hiih erh avsniig shalgadag, tegeed tohirgoo hiigeed yanzaldag gazar gej bii yu? gadaad yam ene tal deer yu hiij chadah ve. uilchilgeeg uilchilgee shig bailgaachee gej l jiriin humuus husch baina. ter avgaigiin hiij baigaa ajil huviin business bish bailtai.

bi wrote on 2009/04/07 - 20:13
#11

Сайн явж байна уу? Манай энл ирсэн юм бол хэлэхгүй. Би өөрт чинь сэтгэгдэл үлдээж байсан ш дээ. Ирэхээр бол хэлээрэй гэж. Би болон надаас гадна нэлээд хэдэн монголчууд сурдагийн. Уул нь уулзах юмсан, чадвал туслах юмсан гэж бодож байсийн. Бид нар сэтгэлээрээ л хүлээж авна шүү.
Дэлхийг тойрон монголоо таниулан мэдрүүлэх, ихийг сурч мэдэх хүсэл эрмэлзэл, зорилгод чинь чин сэтгэлээсээ амжилт хүсье!

Tamiraa wrote on 2009/04/13 - 15:34
#12

Энэ хүн Монголд ийм хайртай байгаад нь үнэхээр их бахархалтай санагдаж байна шүү. Магадгүй урьд насандаа Монгол хүн байсан байхаа :)

Монголхүү wrote on 2009/04/16 - 15:31
#13

hi……………………. chamaas neg yum asuuh gesen yum yu yum be gevel chi heden jiliin daraa eh orondoo irne gej bodoj bna?
2-rt chi hel usiig n medegvi gazriin bvsgvid uhaangvi durlaval naanaa vldeh vv aan?
3-rt emegtei hvn chamshig ingej aylaval hetsvv gej bodoj bna uu? zaaval hariu bicheerei

goo maral wrote on 2009/07/02 - 18:23
#14

Hi.1 nomepiin ganaa bi chamtai yaj xolboo bapix yy? eniig ushval nadad xeleepi mail xayagaa yavuulaapai. xeden yum lavlaj asuumaap bna.

Mon wrote on 2010/11/06 - 21:51
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.