2009 оны 3 сарын 23 ны өдөр. Словени нийслэл Лжублжана хот.
Нэг хэсэг тэмдэглүүдээ түр зогсоож өдөр тутмынхаа амьдралыг бодох хэрэг гарлаа.
Австри улс дахь Монголын оюутны холбооны залуус намайг маш дотноор хүлээн авч, хүний нутагт гэж бодогдуулхааргүй хэд хоног амраалаа.
Өөрийнхөө тэмдэглүүдийг түр зогсоох үэдээ өмнөх бичлэгүүд дээрхи уншигчдын санлуудыг уншиж цааш юун дээр анхаарах тал дээр бодож суулаа.
Миний аялыг өдөр бүр дагаж, тэмдэглийг өглөө нүдээ нээх үэдээ шалгадаг дэмжигчдээ түр орхисонд хүлцэж өчье, гэхдээ миний ганцаардлын аялалд бүх юм тийм амар биш байгааг гадарлаж байгаа байх. Бэрхшээл тоочвол олон, гэхдээ миний туулсан замуудыг дараа дараагийн Монгол залуус илүү бэлтгэлтэйгээр туулж, Монголчуудынхаа гадаад ертөнцийг харах харааг илүү өргөн, илүү нарийнаар судлан гэж би өдөр бүр найддаг юм.
Мэдээлэл, санхүү хэлний мэдлэгээс авахуулаад улс бүрийн тухай судалгааг бүрэн хийж чадахгүйл байна.
Намайг эхний өдрөөс дагаж байсан болон шинээр нэмэгдэж буй залуусдаа аялынхаа улс орон, хот суурингуудыг туулсан нэрстэй 13 дахь зургаа хүргэж байгаад баяртай байна.
Хэдийгээр би эдүүгээ 56 дахь улсдаа байгаа ч, энэ улсаас гарч байж 14 дэх хуудсаа хийх юм. Харин энэ удаад аялын зургуудыг хувилж ханан дээрээ тавьж байгаа залуусдаа товч болсон адал явдлуудаасаа танилцуулъя.
49 дахь улс МОРОКО
Энэ улсын талаар би өмнө олон удаа сонсож байсан, түүхэнд яг хийсэн зүйлээр нь бус өнөө үэд үндэснийхээ соёл урлаг жуулчлалийг хөгжүүлснийг нь сонирхож байсан юм.
1.Энэ улсруу Монгол залуу виз аван гэдэг хамгийн хэцүү зүйлүүдийн нэг байсан юм. Виз хүсэх үэд заавал төвөөс хариу өгөх ёстой гэж Мавритан дахь Элчин Сайдын Яам хэлж байсан ч огт гутралгүй задгай Атлантийн далайд гарч Испаний Канарын Арал Лас Палмас хотын Элчин Сайдын Яамнаас шууд авсан юм. Хэл соёлын болон амны авьяас шаардсан энэ ажлын дараа эргээд Африк тиврүүгээ орох гэдэг миний аялын хамгийн хэцүү даваануудын нэг байх болно гэж төсөөлөөчгүй юм.
Хязгааргүй далайд жижигхэн завиар гарахад ямар байсныг уншсан байх.
Гэхдээ л би хийж чадсан. Далай тэнгисд шумбаж, бас гаталж үзлээ.
2. Мороко улс жуулчлалд хэрхэн анхаарч, ямар бодлогуудыг явуулдгийг нэг бүрчлэн судлаж, өмнөх аялж байсан улсуудтай харьцууллаа. Авууштай тал нь тэд Жуулчлалыг болон түүнээс орж ирж буй орлогийг үндэснийхээ урлагийг хамгаалж , улам хөгжүүлэх тал дээр бодлоготой арга хэмжээ авсан байсан тул энэ тивдээ хамгийн жуулчилхад тохиромжтой улс гэж дүгнэлтэнд хүрсэн юм.
3. Удаан хугцаанд ганцаардаж байсан бөгөөд, сэтгэл зүрхээ тайтгаруулах хүнтэй ч учирсан.
50 дахь улс Испани
Испани улсад виз авах тал дээр асуудал гараагүй, учир нь Монгол залуу ганцаараа дэлхийг тойрох зүрх гаргаж байгааг тэд хүндэлж, хүсэлт гаргасан хоёр удаа хоюланд нь шууд виз өгч аян замын эрүүл хэлж байсан юм.
1. Монголыг гадаадад төлөөлдөг өргөмжит консулын газар Монголчуудтай хэрхэн ханддагийг өөрийн биээр болон тэнд амьдардаг Монголчуудаасаа сонсоод гутармаар байсан.
Удаан хугцаанд Монголтой холбоотой газраа ирээд хаалганд хамраа цохиулсан нь юу нь сайн байхав. Их санссан газар есөн шөнө яан гэдэг билээдээ.
2. Испани хүмүүс надад маш их таалагдсан, Европ тивийн төв болон хойд зүгийн үндэстнүүдийг бодвол хамаагүй нээлттэй чөлөөтэй байсан, Улсын орлогийн ихээхэн хувийг аялал жуулчлал эзэлж байсан тул энэ тал дээр явуулж буй төрийн болон хувийн салбруудын цогц үйл ажилгааг бид маш сайн судлаж эх орондоо хэрэгжүүлж болмоор санагдсан. Бидэнд далай тэнгис Наран шарлагийн газар байхгүй ч, Эрх чөлөөтэй хязгааргүй уудам нутагт хүсвэл ганцаараа ч алхаж болно гэж гадны хүмүүсд хэлэхэд, тэдгээрийн зүрх сэтгэлд байдаг хотын соёлоос зугтаж хэд хоногч болов амьдрах тэрхүү гал нь дүрэлзэж байгаа нь харагдаж байсан юм.
Өнөөдрийг болтол Миний Эх Орон шиг Хээр тал, өндөр уулс, Ой хээр Говь тэгээр нуур гол онгоноороо хадгалагдаж үлдсэн улсыг би олж хараагүй байна. Бид бусдад байгаа зүйлд атаархах бус өөртөө байгаа зүйлээ мэдрэх хэрэгтэй болов уу.
3.Энэхүү тэмдэглийг нуршуу урт байлгахгүйн тул энэ улсын нэрийг хэлэхэд миний дурсамжинд юу үлдсэн байгааг би шууд бичиж байгаа юм. Испани охидууд миний учирч үэрхэж байсан үндэстэнгүүдээс хамгийн сонирхолтойн байсан гэж хэлж болно. Зүс царай сайтай, биэ галбирт өөлөх зүйл бага, тэгээд хамгийн дурсамжтай нь ЭХЭХ дээрээ бусдаас хамаагүй өвөрмөц байсан юм.
51 дахь улс Португал
Португал улсын талаар Африкийн хэд хэдэн улсад сонсож байсан, учир нь тэд өөрийнхөө колончилж байсан улсууддаа хэл соёлоо нэвт шингээж үлдээсэн байсан юм.
Бурхан цагаан болон хар хүнийг бүтээсэн, харин Португалчууд МУЛАТ буюу хар цагааны ирлизийг бүтээсэн юм гэж олон үндэстэнгүүд ярьдаг юм байна лээ. Учир нь хуучны Европийн их гүрнүүд Африкийг колончилж байх үэд Цагаан арьстангуудийг Хар арьстантай холилдохийг хуулиар хүртэл хориглосон байхад, Португалчууд энэ тал дээр чөлөөтэй байсан юм. Дэлхийн хамгийн хөөрхөнд тооцогддог Латин Амэрикийн Бразил улсын гол зүс царай нь цус холилдсны үр дүн юм.
1. Португал улс нь Европ тивдээ хөгжлүүрүү хойгуур жагсдаг гэж хүмүүс хэлж байсныг би хүлээн зөвшрөөсөн юм. Хотын зохион байгуулалт өнгө төрх нь ялтачгүй сул байсан.
2. Португалын нийслэл Лисабонд ирэх үэдээ тэнд нээгдэж буй Монголын өргөмжит консулын тамга хүлээн авах ёслолтой таарч, энэ талаар бяцхан сурвалжлага хийсэндээ би азтай гэж бодож байна. Уншсан байх.
3. Би дэлхийн олон улс орнуудад аялаж амьдарч үзсэн. Залуу хүн тул Клуб бар чөлөөт цагаа өнгрөөдөг газруудын талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг юм. Лисабон хотод таалагдсан зүйл нь хотынхоо нэг дүүргийг тэр чигт нь бар рэсторан болон залуусийн чөлөөт цагаа өнгрөөдөг газарт зориулсан байсан. Энэ дүүрэг нь яг хүмүүсийн амьдардаг гудамжууд дунд байсан тул гудамжаар алхаж байхад цонхон дээр өлгөсөн хэн нэгний цагаан даавуу, дотоож харах нь энгийн үзэгдэл байлаа. Үдшийг өнгрөөмөөр байвал хотын өнцөг булан бүрт байгаа газрууд руу явах гэж цаг, мөнгө гарздахгүй. Хэдийгээр би Японд амьдарч байхад Шибүя, Роппонги, Шинжугу гэдэг зугаа цэнгэлийн дүүргүүдийг зохион байгуулттайгаар хийсэн байсан ч Португалын тэрхүү гудамжууд нь яагаад ч юм амьдралтай, хиймэл биш санагдсан юм.
52 дахь улс Андора
Энэ улсын талаар сонссон хүн цөөхөн. Газрын зураг дээр ч харагдахгүй. Франц Испани гэсэн хоёрхон улсаар бүрэн хүрээлэгдсэн энэ улс Монголтой төстэй санагдсан. Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх нь хэцүү тул жуулчлалыг үндэсний гол орлого болгосон байсан.
1. Анх энэ улсын хилрүү орох үэд өмнөөс маш томоор NATURLANDIA гэж бичиг тавьсан байсан. Бид яагаад ингэж өөрсдийгөө танилцуулж болохгүй гэж ? Цөөхөн хүн амтай өргөн уудам нутагтай Монгол бол жинхэнэ эрх чөлөөний орон шүүдээ. Бид өөрсдийгөө сурталчилах гэж элдэв англи үгийг их ашигладаг боловч, үндэснийхээ үгийг аваад бусдад танигдтал сурталчилбал яасан юм бэ ?
2. Миний үзсэн хамгийн жижиг улсуудын нэг Андора улс нь жуулчлал, хөрөнгө оруулалт татахын тулд ТАКС АА тэг болгосон байсан. Хажуугийн улсууд энд ирж чөлөөт цагаа өнгрөөнгөө татваргүй гэх барааг ихээр авч байсан. Буцаж гарах үэд татваргүй бодлого барьж бизнэсийг зогсоож байгаа хөрш улсуудын татварын албаныхан зогсоохгүй л бол эдийн засагтаа нэлээд хэмнэл гаргаж болохоор санагдсан.
3. Би багдаа цанаар гулгаж дуртай байсан, Оросд хичээлийн нэг дүн нь цана багтдаг байсан, харин Монголд ирэх үэд Спортыг дэмжих бодлого сул, хүмүүсийн биэн тамирын тухай ойлголт боловсрол сул байсан тул цааш нь хөгжүүлж сайжруулж чадаагүй юм.
Андора улсад би анх удаа Цанаар гулгадаг газарт очиж үзсэн, зурагтаар болон киногоор зөндөө үзэж байсан ч яг очиж үзэхэд хамаагүй гоё байдаг юм байна лээ. Харамсалтай нь миний аялын санхүүгийн төсөв сайнгүй тул амарч, цанаар гулгаж үзэх боломж гараагүй юм. өртөг өндөртэй санагдсан. Бидэнд энэ салбарыг хөгжүүлэх боломжийн талаар судалгаа хийж эхлэх нь хэрэгтэй санагдсан. зөвхөн зуны 3 хан сар жуулчин хүлээж, бусад үэдээ хаалгаа барьдаг манай жуулчлалын хүмүүс энд ирж амарч үзвэл хүмүүс яг юунаас таашаал авдгийг ойлгох болов уу. Хэдийгээр энэ удаа цанаар гулгах ямар байдаг талаар тэмдэглэл бичих боломж гараагүй ч шүхрээр үсрэх тэмдэглэл заавал бичнэ гэж бодож байна.
Ийнхүү дараагийн хуудас гартал хүлээж байгаарай. Словэни улсаас гараад 14 дэх хуудсаа тавина аа. Хэрвээ намайг дагаж аялж байгаа та, чи аялын зургуудыг хэвлэж ханан дээрээ бас цуглуулж эхэлж байгаа бол зургаа эмайлээр явуулах, Фасэбоок дээр тавьхаа битгий мартаарай ! Намайг хэдэн хүн дагаж байгааг мэдэх нь цаашдаа тэмдэглээ зогсоолгүй үргэлжлүүлэх хүсэл эрмэлзлийг бадруулах болно шүү !




2009/03/23
| 4,517 Үзсэн 













![[image]](http://img393.imageshack.us/img393/7789/mon14cach5.jpg)







Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)
Amai amjilt xusey. Bi chamd odr-n xoolnii moneygooroo sanxuug-n demjleg ogoxoor shiidlee. Golomt bankn- dansand margaashnaas shiljuulchixeye. Ayalald chini baga ch bolov ogoy.
Hi Amai, Orgio bnaa. Neeree chi Holland-d ochson temdegleldee Niislel hot Amsterdam gesen bsaniig chini zalruulya gej bodloo Hollandiin niislel ni Den haag ym bilee bi bas urd ni Amsterdamiig gej anduurdag bsan shuu, he he. Niislel gedeg ni uls turiin tuv hotoo heldeg ym gene. zasgiin gazriinh ni mun parlamentiinh ni baishin haana bn ter ni niislel boldog gesen shuu.
za unuudur yu hiiv dee, boldogson bol chamtai ganzaga niileed aylah ymsan, daan ch naiz ni end erdem nom geed holdoj bolohgui l yvna daa.
zurag yaagaad suuliin uyd haragdahgui bnaa, goy goy zurag, aylaliin ulsuudiin sonin saihniig haruulsan photo niitleluudee olon bolgooch
Sain baina uu?Zaaval 1000 hun orohiig huleh n’ hereg baina uu?Mongold interneted holbogdson humuus tiimch olon bish shuu de..?!Sonin geh met site-diig unshdag humuusiin ihenh n’ gadaadad baidag mongolchuud gej bodoj baina.Uuniig zuveer bodno uu?
hi ter deer neg hun yugenu mgld netd holbogdsn hun baga genu arai bish yuma odo barag ail bur tawiultsan za mdku bj yugd bgan joxn oor yum yariach mdkun bj olon yum yaridin yasin. Amai amjilt baharhaltai shn zalu min yawad bai uragsha
sain uu amai chamaig setgel zvrheeree demjij bga shvv
chamaig demjij bain l da e rni bol saihan aylal hiiij huchee sorijbaigaaad chn gehdeee oird chinii mail unshhaar dandaa gomdolson yumnuud bichih boljee Door setgegdel uldeesengui gj humuus unshdgaaraa unshaad bichih ni bichijbaigaa bolhoor huchleed baigaa huchleh geed ch baiga ayum baij demii biz de ee gehdee medeej aylal chn taalagdajbaigaa,mun tuhain uls orniihoo baidliig yu bolj ungursun joohon huviin chanartai bichlegiig chn humuus ilvv sonirhoj baigaa l daa,oird bichelgiig chn unshij baihad nileen tiim ymr gehiim deee dendvv erunhii bichdeg bolsiinmuu daa gej oilgoloo.
Sain uu. Spain-nii tuhai bichsen dugnelt deer chini 1 zuiliig gargaj unshsangui “EKHEKH” gej yug kheleed bna
Сайн уу Амай.Хэдий хүнд хэцүү байгаач Аялалаа үргэлжлүүлээд байгаарай.Заримдаа чамтай таар ч тохиолдсон хүнд хэцүү амь дүйсэн мөчүүдийг чинь уншаад -Одоо болихгүй юу даа гэж хэлмээр санагддагыг нуух юун. Бид үргэлж хамт шүү. Чамайг сайтдаа мэдээ оруулахгүй жоохон удвал бидний санаа зовж. Шинэ улс оронд очих бүрт чинь чамтай хамт баярлаж байдаг шүү.
АМАЙДАА ЗОРИУЛЖ ХАЙЖ ОЛЛОО.
Р.Чойном
БИ ТЭНЭХ ДУРТАЙ ХҮН.
Би тэнэх дуртай хvн
Бишгvй олон уул, усыг vзэж
Бичигдээгvй шvлэг болсон зам харгуйг уншиж
Би аялан жуулчлах дуртай.
*******
Yй олон хvн зонтой нvvр учирч
Yйлдвэр завод хот сууринг vзэж
Yхэгсдийн vг сонсож, төрөгсдөд нэр өгч
Yлгэр туульст итгэж явах дуртай.
********
Хааны хувцаснаас, боолын хуулга хvртэл
Харагдсан бvхнийг өмсөхийг би хvсдэг
Хашралгvй дахин дахин дурлаж
Хайр даах хvvхнийг хайрлахыг би хvсдэг.
******
Амттан бvхнийг идэхийг би хvсдэг
Архи ууж, тамхи татаж, дуулахыг би хvсдэг
Айхтар их баярлаж, дэвхцэхийг би хvсдэг.
Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хvсдэг.
*****
Хэрвээ би, энэ бvхэндээ дургvй болох юм бол
Хэн хvнд өөрөө бас хэрэггvй болж байгаа нь тэр.
————
hi.
Neg asuux zuil bnaa Amai, Portugal-iin Lisboa-d Mongoliin orgomjit Consultai taarch byatsxab yriltslaga xiilee. Unshsan baix. gesen bnaa. Yrilstlaga ni xaana bgaa ve? Xelj ogch tuslaach, mash ix bayrlalaa.
aylaliin chin talaar unshlaa unheer taalagdaj bn ymarch bsan amjilt husie
chamd az jargal xvsie