si-lgflag

2009 оны 3 сарын 18-ны өдөр. 17:48. Австри, Словенийн хил дээр.

Австрид байгаа Монголчуудынхаа ачаар маш сайн амарч авлаа.
Санаандгүй буудал дээр таарсан Монгол айлд хүртэл өртөөллөө.

Австри улсаас цааш замаа зурахдаа өмнө огт мэддэггүй байсан Словени улсыг сонголоо.
Хуучны Чехословакийн нэг хэсэг болох Словактай андуурдаг хүмүүс надтай адил олон байгааг мэдлээ.

Словени улс нь Шенгений визний бүсэд багтдаг тул Авсри улстай хилийн шалгалт гэхээр юм байсангүй, галт тэргээрээ зогсохгүй шууд яваад орлоо. Яагаад ч юм СЛАВ улсуудын бүс рүү орж байгаа болохоор ялгаатай байх болов уу гэж бодлоо.

Хүмүүсийн царай өөрчлөгдөхөөс гадна гудамжин дахь бичгүүд нь ЛАТИН үсгээр слав хэлийг галигласан байлаа. Миний санаа амарч байгаа мэт санагдлаа, учир нь Европын олон орноор сүүлд аялахдаа тэдгээрийг Африкийн орнуудтай харьцуулсан юм. Амьдрал хэтэрхий сайн зохион байгуулагдахын гай нь хүмүүсийн сэтгэлгээ, нээлттэй байдал нь үгүй болж, нэг л хэвийн сэтгэлгээтэй болдог юм байна.

Бид хотын соёлыг хөгжүүлэхдээ Нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэхийн чухлыг сая л мэдэрлээ. Монголчууд хотоосоо гарах үедээ нүүдлийн соёлыг дагах ёстой гэсэн тэмдэг хотоос гарах зам дээр тавьсан ч болно. Тэгэхгүй бол бид хөгжлөө хөгжлөө гээд Европын хүйтэн хүмүүс шиг болно шүү дээ.

Монголчууд Европоор аялахдаа хотын барилга байшин, машин, хүмүүсийн зохион байгуулалтыг нь хардаг боловч яг тэдэнтэй амьдардаг хүн ховор юм. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд хүртэл тухайн нутгийн хүмүүстэй холилдохгүй бие биентэйгээ хаяагаа манадаг юм байна. Тиймээс амьдарч байгаа улсдаа зөвхөн ажлыг нь хийгээд мөнгө хуримтлуулах бус нутгийн ард түмний амьдралыг судалж, сургамж авах нь бас л чухал юм шүү дээ.

Европчуудыг бодвол Славчууд миний хувьд илүү ойр гэж бодож байна, хэл бичгээс гадна хүмүүсийн чанар нь илүү дотно болов уу.

Аяллынхаа 56 дахь улсдаа орох үед үүнээс цааш Шенгений виз хүчингүй болж улс болгонд визний бэрхшээлийг туулах ёстой болно. Хуучны Югослав улс гэхэд л 5-6 жижиг улс болсон байдаг. Косово хүртэл тусгаар болж гадаад харилцаа султай Монгол залуу визний бэрхшээлийг мэдэрнэ гэсэн үг.

Энэ улсын тухай сонсож байгаагүй шалтгаан нь урьд нь өөр нэртэй байснаас гадна Герман, Итали, Австри, Унгар тэгээд Сербийн бүрэлдэхүүнд байнга шилжсээр анх 91 онд 10 хоногийн иргэний дайныг хуучны Югославын армитай хийсний дараа Югославын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон улс болсон юм байна.

20-иод мянган км квадрат газар нутагтай энэ улсад 2 сая гаруй хүн амьдардаг юм байна.

Уулс, тэнгист гарцтай Европ, Балканыг холбосон газарзүйн маш чухал байрлалд байдаг, Итали, Австри, Унгар, Хорват улсуудтай хил залгаа энэ улсын албан ёсны хэл нь Словени юм байна.

Парламентын засаглалтай э

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

amai.mn -g meddeg hun ugaasaa tsoohonshdee amai-g delhiig toirj baigaag ch gesen batag sain medq tiim uchraas l baga hun ordiishde. 1000-g huleeh yamar hereg bainaa

Battsengel wrote on 2009/03/23 - 02:56
#2

Slovenid Bled gedeg nuur bdiin genelee. Ergen toirniix ni gazar mash uzesgelentei.

buudai wrote on 2009/03/23 - 03:29
#3

austrid ih udlaa shuu bi lab udur bolgon orj baisan bolobch 55 dahias hoish ih udaan alga bolohoor ni muu yum bodoj ehelj bailaa.
Bicheed baigaarai.

urnaa wrote on 2009/03/23 - 05:07
#4

SAin bnu? Bie chin sain bizde. Chinii bichlegiig ih udaan hulelele. odor bolgon l orj bsan ch eroosoo bichleg chin bhgui bolohoor ih sanaa zovj bla. yamartai ch amjilttai slovenid ochsond chin bayar hurgie

otgonbat wrote on 2009/03/23 - 06:23
#5

энэ өдрийн мэнд Амай, өчигдөр шөнө чиний хөгжимд сайхан бүжиглэлээ. хаа гэхээр Сөүл хотын монгол night club -т. Ойрд тэгж диско-доогүй, мөн танил аялагчийн маань хэмнэлтэй хөгжим сэтгэл сэргээв ээ гэж. чиний тэмдэглэлийг байнга уншдаг болсон болохоор бүр дотно санагдаж байлаа.
1000 дахь уншигчаа хүлээж байж дараагийн тэмдэглэлээ бичнээ гэдэг чиний бодол-д хариу өгөхөд 1. интэрнэт тогтмол хэрэглэдэг Монголчууд цөөөөөөхөөөөн, гадаадад амьдрагсадын дийлэнх нь хэрэглэж байгаа харин Монголд тиймгүй ээ, 2. мэдээлэлээр хахсан интэрнэтийн орчинд олон хүн нэг зүйлээ байнга үзээд байхгүй байхаа. би чиний тэмдэглэлийг уншдаг, дуртай болохоороо аль болох хүмүүст танилцуулах буюу орж уншиж байхыг хүсдэг. анх сонссон хүмүүс бүгд л чиний зоригтойг бахдаж, бичлэгийг сонирхож, зөв сайн л яваа залуу байна гэж хэлдэг, гэвч тэд нар Амай-н тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэн уншдаггүй болох нь харагддаг. хүн болгоны сонирхол өөр гэж энэ байх л даа. 3. бичлэгийг уншчихаад л сайхан болоод сэтгэгдэл үлдээхгүй гарч байгаа зөндөө уншигч байгаа /миний хувьд ихэнхидээ тэгдэг, яагаад гэхээр сэтгэгдэлдээ -сайнуу, амжилт гээд орхимооргүй санагддаг, үүн шиг урт бичихээр зав багатай миний цаг их ороод, тэрний оронд юм уншиж байхыг илүүд тавьдаг / бадарчны замдаа тэмдэглэлээ тасралтгүй бичиж, уншигчдын үгийг хүлээж байгаа чиний хөдөлмөрийг үнэхээр хүндэлдэг.
Ганцаардлын замаар энд тэнд бидний олон залуус явж байна. туулж л давж л явцгаана. Гав ганцаараа өнгөрөөх өдрүүд хүнийг сэтгэлийн амьтан гэдгийг бүр нэвт ойлгуулах юм аа. тэр замын хүрэх зорилго бүтээх үйл л санаснаар болохыг залбирч байна аа.
http://www.mglduu.net/yrumusic.php

zag wrote on 2009/03/23 - 08:29
#6

hi arai udaad amraad bna uu biee sain bodooroi

j wrote on 2009/03/23 - 20:28
#7

Hi Amai, chi yag zuv bodson bolov ch minii sanal chiniihtei neg l zuil deer niilehgui bn:

“Амьдрал хэтэрхий сайн зохион байгуулагдахын гай гэдэг нь хүмүүсийн сэтгэлгээ, нээлттэй байдал нь үгүй болж, нэгл хэвийн сэтгэлгээтэй болдог юм байна. Бид хотынхоо соёлыг хөгжүүлэхдээ Нүүдлийн соёл эргэншилээ авч үлдэхийн чухалыг сая л мэдэрлээ”

Amidral het sain zohion bguulaltad orno gedeg miniiheer humuusiin hoorondiin hariltsaanii hyalbarshit tsaashilbal tuguldurjilt, harin tegej nariin zohion bguulaltad oroh tusam ulam iluu nariin asuudaluud niigemd uuden garch tuuniig ni dahiad l zohitsuulah shaardlaga bii bolj bh shig bdag ym. Europa-iin irgenii niigmiin hugjil zohion bguulalt gedegiig Mongoliinhtoi haritsuulah ym bol zaaval yalgaa gardagiig bid ulamjlal, irgenii niigem ba tur ulsiin hoorondiin hariltsaa mun ediin zasgiin ugugdul gedegeer tailbarlah gedeg ni minii bodloor hagalttai baij chaddaggui ym shig. tegeed yund bn ve gedeg asuudal garch irj bn l daa. minii bodloor (philosph-json bish soziolog-json geh ymuu daa) hun (gants too) ba humuusiin (olon too) hoorondiin hariltsaa bolood tuund gazar nutag, baigal orchin, zeregtsen orshij hoorondoo uyaldaa holbootoi bgaa undesnii ulsuud geed zuulun (deerhi niigem uls tur ediin zasag gedeg aspektuudiig bi hatuu aspektuud gej bgaa ym) aspekt-uud ih nuluutei bh shig. Hotjino soyoljino gedeg deerhi shaltgaanuudtai uyaldaa holbootoi niigmiin hugjiliin helberjilt ym.
Hojihod ulamjlalt soyoloo hadgalah gedeg chini mash zuv sanal shuu. bi ch gesen tegej boddog ym.

Philosoph-juulaad tungaah ym bol Dealektik-iin aguulaga shinj chanartai olon talt uzel geh ymuu daa. za bi chamtai uuriinhuu bodliig huvaaltsaj bgaa ni ene l dee. Bi chamaig uhaantai bas uuriin gesen hatuu uzel bodoltoi uye tengiin zaluu bolohoor chini haaya ch gesen intellectual hemjeend sanal bodol soliltsoj baih sanal tavij bgaag mini huleen avna uu!

chinii tsaashdiin aylald setgeliin ulam ih tenhee, eriin saihan hiimori husen gunee hundetgesen
Orgio 23.03.09 GERMANY

Orgio wrote on 2009/03/24 - 05:04
#8

nuudliin soyo;iig dagah yostoi gedeg zamiin temdeg taviya gedeg sanal chini ih taalagdlaa.

bayaka wrote on 2009/03/26 - 23:52
#9

Сайн байна уу, миний нэтээс таньдаг бас биечилж таньдаггүй Амай?

Үнэндээ Амай гэдэг хүн дэлхийг гурван жил илүү тойрч явна гэдгийг гурав хоногийн өмнө л мэдээд бүүр алмайрч орхисон шүү. Би ингэхэд хэддүгээр зуунд тэнэж явна даа гэж өөрөөсөө өөрийн эрхгүй асуусан. Сүүлийн хэдэн жил эрдэм номын мөр хөөгөөд зав муутай бас халуун элгэн эх нутаг хайрт аав ээжээсээ хол байсан болохоор тэр болгон нэтээс монголын тухай нарийн ширийнийг нь олж уншиж чадсангүй л явж дээ би! Тэгээд сүүлийн гурван өдөр чиний гурван жилийн аялалын тэмдэглэлийн нилээд хэсгийг хорхойсон, донтон, амтархан, бахархан бас гуниглан уншлаа…

Цаг хугацаа гэж асар том биет бус орон зай байх юм. Тэрээр хэнд ч үл сонсогдож баригдаж мэдрэгдэхгүйгээр нэг л мэдхэд бидний бие оюун ухааны тэхий дундуур нь нэвтрээд ард хойно хоцрох мэт болов ч урдаас минь дахиад л цэлийсэн том цаг хугацааны орон зай тэврэн угтах шиг болно. Энэ л хоосон орон зайг дүүргэж, бие амь оруулж чаддаг нь миний л бодлоор ховор. Харин чи тэгэж чадсан шүү! Өнгөрсөн гурван жилийн орон зайгаа чи биежүүлээд, хэнд ч мэдрэгдхээр болгоод үлдээсэн байна.

Зарим хүн өөрийнхөө чухам хэн болох, юу бүтээж хйиж чаддаг авъас чадвартай хүн бэ гэдгийг мэдхийн тулд бүтэн амьдралаа зарцуулдаг байтал харин чи цөөхөн жил зарцуулжээ. Залуу насны эрч хүч гэж мөнх биш ч гэсэн ашиглаад зөв зарцуулаад авбал өөрт ч өрөөлд ч их тустай байх юм даа. Би чамайг мундаг од залуу гэж бишрээгүй юм шүү. Өөрийнхөөрөө амьдрах гэж юу болох, зорилго ба түүний биелэлт гэж бас юу байдгийг үлгэрлэн үзүүлж байгааг чинь л харж дотроо нэгийг бодож доорхи суудлаа цэхцэлж сууна. Олон олон хүний ертөнцийг үзэх үзлийн мөн танин мэдэхүйн бэлчээрийг нь, хаяаг нь тэлж байгаа явдалыг чинь хувиасаа онцгойлон сайшааж байгаа юм. Эрдмийн их, сүүн цагаан мөр чинь үргэлж дэлгэрч байгээ!

Энэтхэгийн эрх чөлөөний их удирдагч Махатма Ганди нэгэн удаа доорхи утгатай үгийг хэлсэн байдаг юм:

“Нийгэм ертөнц хэзээ нэгэн цагт өөрчлөдөхийг хүлээж суухаар зүгээр л хүсээд байгаа нийгэм ертөнцөө өөрөө хийгээд эхлэ Бид өөрсдөө өөрчлөлт нь байх ёстой бус уу”

Чиний өөрийгөө өөрчилөх задлах үйл явц бол хөдөлгөөн юм. Харин хөдөлгөөн хөдлөхөөс л эхтэй гэдэг нь чамд хандаж бичсэн чамтай цуг цахим аялал хйиж яваа мянга мянган уншигчидын сэтгэгдэлээс харагдаж байна. Тэгэхээр чи хөдөлгөөнийг авчирч чаджээ. Одоо хөдөлгөөн өөрчлөлт рүү нэгэнт чиглэсэн болохыг би бас харж сууна.

Чамаас эрх чөлөө хан хийж байгааг чи өөрөө мэддэг үү? Зүгээр л өөрийнхөө улаан зоргоор биш хүмүүн дээд ухамсарт нэвт шимэгдсэн бодол сэтгэлээс чинь дараа дараагийн чинь эрс хэрсүү шийдвэрүүд гарч байгааг монгол бор нүднээс чинь, тэрлэж суугаа бичлэгүүдээс чинь харж болж байна. Хийморийн онгон хүлэг чинь шандастай байгээ!

Миний энэ захидалыг бялдуу үгтэй магтаал ерөөл гэж хүмүүс ойлгогдож байж мэдэх юм. Тэгвэл би тэдэнд Дашбалбар найрагчийн нэгэн шүлгийн мөрөөр өөрийгөө өмөөрсөн хариу өгмөөр байна:

АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ!

Чамайг гүнээ хүндэтгэн элхүү захидалаараа гарыг чинь нөхөрсөгөөр атгасан Д. Бат-Оргил

Orgio wrote on 2009/03/27 - 03:48
#10

Hi Amai chi unegeer mundag shu. Ingej aylana gedeg mash hetsuu, bas chamaas mash ih tebcheer shaardaj bgaag oilgoj bnaa, Gebch ene buhen bol chinii l songolt, yagaad ch yum temdegleliig chin unshij bhad humuus minii blog ruu bga orj bna, bichleg baga, gesen utgatai yum ih bh yumaa.Ene aylal bol chinii l aylal,chi l husel songoson bh, yahab bidend chi zarim saihan medeelel, zurag ene teriig hvrgej niitlej bga ch eme aylaliin ezen ni chi, zobj yadar ch bsan ch hatuu tebcheertei bgaarai, durtai ni bichleg bicheed orj garna l biz, busad ni bol albagui shu de Bi bainga iishee orj unshdaggui ch bi ene aylaliig chin demjij yabdag shu. Za amjilt…

oogii wrote on 2009/03/28 - 23:26
#11

yagaad blogiigchin tsoohon hun ushdag talaar ooriinhoo bodliig helii.
1-r ene sitruu orii gesen humuus hergeer zorij tsagaa gargaj ordog. tuunees yu hiihee medehgui selguutseed demii hob unshih gesen humuus ordoggui baih.
2-r Humuusiin hamgiin ih sonirohdog Mongol ulsiin huuliin horoitoi sadar samuund zoriulsan bulan alga bna. barag Mongoliin buh sited iim bulan baigaa. zugeer neg sitruu orood medeenuudiig heden udaa unshigdsaniig harsan chin dundjaar 200-300 udaa unshigdsan baina tegsen chin kamasudra gesen medee 2000 garui unshigdsan bna lee.
hamgiin gol ni tsag nogtsooj hob jib hormoin yabdal unshih gesen humuus chinii blogruu ordogui gedgiig sain anhaar.
VISA gej unen laitai yum neg bna. Yalan guya Chingisseer oor gayalaaj gayaltaah yumgui ulsiin irgen bolno gedeg laitai. humuusiin haritsaach gesen shal oor. oo ene muu chin nogoo baisan yum gesen bairtai.
tuuh tsag hugtsaa gedeg ih sonin yum shuu oor tsagt delhiig donsolgoj aguu tom guren baiguulah gej sain hiisen 2 hunii neg ni Baatar 1000 shildeg hun nogoo ni aluurchin 1000 hamgiin muu hun. heden zuun jiliin daraa neg ni martagdaj muu hun ni aguu hun boloh baihaa.

hohtolbo wrote on 2009/03/30 - 09:53
Both comments and pings are currently closed.