Maastricht tuv

2005 оны 12 сарын 12

Монгол Бадарчин 1-р аян. 6 дахь төр.

Нидерландын вант улсын Маастрихт хот

Баруун Европын Нидерланд улсын өмнөд бүсийн Мастрихт хотод Ирун-ийд түр өртөөлж, цааш явах замаа төлөвлөж байв. “Дижей” Ирун бид хоёр анх Монголд танилцаж байсан. Парти үдэшлэгүүд зохиож, электро хөгжмийг Монголд дэлгэрүүлэх ажилд хамтран зүтгэсэн.

Манай түүхэнд орох  хол замын эхний хэсэгт маш их ядарсан болохоор дотнын орчиндоо бага зэрэг амарч авах нь чухал байв. Байнга өөрчлөгдөх юм бүхний дараа мэдээллийн хордлогод ордог болохыг одоо мэдэж авлаа. Аз болж багаасаа тусгай цэцэрлэг, тусгай сургууль, тусгай их сургуульд бэлтгэгдсэн болохоор гайгүй өнгөрч байна.

Гэхдээ л өдөр бүр солигдож байгаа улс орон, хот суурин, хүмүүс, хоол хүнс. ЦАГ АГААР, УС нь миний дасан зохицох, цээжлэх, ойлгох чадварыг багасгажээ.

Мэдрэхүй харин араатных шиг соргог боллоо.

Нэгэн орой бид хоёр ганц хоёр юм хүртье гээд гэрээсээ гарлаа. Европын энэ бүсэд зугаа цэнгэл, согтууруулах, мансууруулах зүйлээр үйлчилдэг газруудыг орон сууц, хүүхдүүдийн орчноос тусгаарлаж, тустай бүсэд байршуулсан байгааг манайхан судалж хэрэгжүүлэх нь зөв санагдлаа.

Орон сууцны байрны доор баар цэнгээний газар байршуулахад оршин суугчдын амар амгалан амьдрал, орчны ариун цэвэрт муу, хүүхдийн хүмүүжилд аюултай байдаг билээ.

Бид хоёр нэгэн бааранд орж нэг нэг пиво авч уугаад, Монгол дахь амьдралаа дуурсан ярилаа. Цаг их орой болсон тул манай хүн маргааш өглөө ажилтай болохоор харьж, харин би дараагийн нэг улсын судалгаагаа үргэлжлүүлэхээр үлдэв.

Баранд ганцаараа суух уйтгартай болохоор эргэн тойрноо харж хэнтэй танилцдаг юм билээ гэж бодлоо. Бар гэдэг газар бол угаасаа ганцаардсан хүмүүсийн орчин болохоор амар байдаг юм. Бармений өөдөөс хараад суусан хоёр бүсгүйн нэг нь яахын аргагүй над руу харц хаяад байгаа юм шиг санагдлаа. Андашгүй. Хэд хэдэн удаа давтагдах “Санаандгүй харчихлаа” гэсэн ичэмгийрсэн харц.

-Нэг, хоёр, гурав гээд нутгийн хоёр бүсгүй дээр очиж, өөрийн тааруу англи хэлээ хөгжилтэй болгож яриад, дотно танилцаж, хамт сууж буу халлаа. Яахын аргагүй сайхан охид байсан болохоор ажил мэргэжлийг нь асуув. -Стюардесс гэсэн хариу дурыг минь шууд булаалаа. Хамгийн сайхан бүсгүйчүүд онгоцны үйлчлэгч стюардесс болдог болохоор тэгсэн байх.

Вант засаглалтай, хөрөнгөтний нийгмийн цэвэр Голланд охид нь биеэ даасан хандлагатай, ихэвчлэн шаргал үс, хөх ногоон нүдтэй, ерөнхийдөө өндөр биетэй байна. Ном их уншиж, өөрийн “Дач” хэлнээс гадна англиар цэвэр ярих юм.

Баар хаатал ярилцаж суулаа.

-Чи тараад яахын?

-Найзындаа очино.

-Бид хоёр хажуугийн хотод амьдардаг юм. Цуг явах уу?

-Мэдээж, тэгье.

Дөнгөж танилцсан нутгийн хоёр хөөрхөн бүсгүйн  жижиг оврын машины ард нь суугаад гэр лүү нь явж байгаа нь адал явдалтай гоё санагдаж байв.

Нидерланд улс нь жижиг газар нутагтай болохоор нөгөө хот руу нь сайн чанарын хурдны замаар төвөггүй хүрлээ.

Манай 70-80-аад оны барилгатай төстэй орон сууцанд ороход том өрөө, гал тогоо унтлагын өрөө байна. Нэг охин нь унтлагын өрөөг хөлсөлж, нөгөөх нь том өрөөний буйданг эзэлдэг юм байна.

Эндхийн залуус орон сууц худалдаж авах гэж амьдралаа өр зээлэнд барахыг хүсэхгүй байна. Ажил амьдралтай ойр газар хамтрагчтай байр түрээсэлж амьдраад, өөр ажилд орж эсвэл өөр газар луу нүүмээр бол асуудалгүй нүүдэг байна.

Нэг хүүхэн нь ажилдаа ядарсан гээд амраахаар өрөөндөө орж, хаалгаа хаалаа.

Том бульдог үйлдвэрийн нохой нь нутгаа тэмдэглэж, эзнээ хамгаалаад бид хоёрын голоор чихэн суулаа.

Шинэ танил голланд бүсгүй шүүгээнээсээ нэгэн цагаан өнгийн нунтаг гаргаж ирээд, төмрөөр нухаж нунтаг болголоо.

Цагаан өнгийн нунтаг гэдэг кокаин байх гэж бодлоо. Дэлхийн ихэнх улсын хуулинд хориотой, зарим улсын хуульд цаазын ялтай мансууруулах, донтуулах үйлчилгээтэй энэ зүйлийн талаар бишгүй л сонсож, америк кинонуудаас үзсэн. Аюултай зүйл гэсэн.

-Наадах чинь юу вэ? гэж асуутал -“Амфетамин” гэж хариулаад, цаасан мөнгийг уртааш нь ороож нөгөө нунтгийг хамар луугаа сорлоо. Кокаин гэж бодсон зүйл нь Амфетамин гэх огт мэдэхгүй, өмнө нь сонсож байгаагүй зүйл байв.

-Үүгээр яадаг юм?

-Би унтаж чадахгүй байгаа юмаа. Тэгээд үүнийг авч хэрэглэдэг юм.

Нидерланд улсад мансууруулах бодис хэрэглэж, худалдаалахыг зөвшөөрдөг болохоор үүнийгээ хэрэглэхийг нэг их том асуудал биш гэж бодож байна.

Тухайн бодисыг сорсны дараа хүүхний нүдний хүүхэн хараа нь өөрчлөгдөх шиг санагдлаа. Бас яриа хөдөлгөөн нь удаашрав.

Надад санал болгоход татгалзлаа.

Ийм зүйл хэрэглэсэн хүн ямар болдгийг Дани улсад байхдаа харсан болохоор химийн аргаар гаргаж авсан ийм зүйлийг анхнаасаа оролдоод хэрэггүй гэж шийдсэн юм. Байгалийнх биш л бол аюултай.

Хүүхэн мансуураад, надтай элэн далангүй сэтгэлээсээ ярилцаж эхэллээ. Том биетэй, хартай нохой голд суусан хэвээр.

-Бид хоёр стюардесс гэж чамд худлаа хэлсэн юм.

-Тийм үү?

-Бид хоёр чамтай таарсан хотод бие үнэлэгч хийдэг юм.

Mongol badarchin Netherland (46)

(Улаан дэнлүүний гудамд биеэ үнэлэгчид шилэн хоргоны цаана эд бараа шиг өөрийгөө дэлгэнэ)

Хамт байгаа царайлаг бүсгүй миний хувьд хамгийн их жигшдэг хүмүүсийн нэг борлохыг мэдээд сонин боллоо. Муухай санагдлаа.

Биеэ үнэлэх үзэгдэл 90-ээд онд манайд дэлгэрэхэд үнэхээр харамсалтай байсан. Монголын сайхан охид мөнгөний төлөө гаднын хүмүүстэй явалдаж, зарим нь биеэ төдийгүй амьдралаа мөнгөтэй хөгшин хүмүүст зарж байв. Олны танил, залуу үеийн шүтээн болсон Монгол гоо охид хүртэл ийм муухай зүйлд орооцолдож эхлэхэд үнэхээр дургүй хүрмээр санагддаг байсан.

Биеэ худалдана гэдгийг би ойлгодоггүй юм. Амьдралын хамгийн гоё, ариун байх ёстой зүйлээ мөнгөөр зарна гэдэг үнэхээр харамсалтай.

Мөнгөтэй болбол ямар ч хүүхнийг худалдаж авч болно гэсэн буруу бодлыг бас залуучуудад суулгасан.

Анх удаа биеэ үнэлэгчтэй уулзсан болохоор илүү сайн мэдэж авахыг хүслээ. Европ бол цалин өндөртэй газар жирийн ажил хийгээд байр машин хоол ундаа шийдэж болдог байхад яагад биеээ үнэлсэн юм бол оо?

-Манайд биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрсөн. Жуулчдыг татаж, төсөвт их хэмжээний татвар өгдөг салбар. Биеэ үнэлэгчид эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, үзлэгт тогтмол ордог. Энэ бол хамгийн эртний мэргэжил.

-Би энэ тухай мэддэггүй болохоор яриад өгөөч? Танай аав ээж чамайг биеэ үнэлэгч гэдгийг мэдэх үү? Анх мэдээд яаж хүлээн авч байна?

-Надад аав байхгүй. Ээж маань анх сонсоод уйлж байсан. Дараа нь дассан. Манайд амьдрал их үнэтэй бас үүнийг авахад мөнгө хэрэгтэй гэж цагаан нунтаг руу заалаа.

Хүний биед амь өгдөг витамин гэдэг үгтэй төстэй амфетамин гэж юу юм бол оо?

Сайхан эмэгтэй биеэ үнэлэхэд хүргэж байгаа энэ донтуулагчийг би яагаад мэдээгүй байна вэ?

Үүр цайхын алдад манай хүн унтаж, харин би энэ уулзалтын талаар бодож суулаа.

Ганцаардлын нийгэмд амьдардаг болоод намайг гэртээ урьжээ.

Mongol badarchin Netherland (45)

Манайд биеэ үнэлэлтийг бүрэн хориглож, гадны хүмүүс манайд ийм асуудалд орооцолдвол шоронд хорьж, овог нэр, зургийг нь олон нийтийн сүлжээгээр түгээдэг болох хатуу хууль гаргах хэрэгтэйг ойлголоо.

Манай нутагт бууж байгаа жуулчин бүрд үүнийг ойлгуулсан хуулийн заалттай хуудас өгөөд байвал болно шүү дээ.

Тэгж байж бид өөрсдийн охидоо гаднын мөнгө, мансууруулах бодис дамжсан биеэ үнэлэлтээс хамгаална.

Ямар ч Монгол эцэг эх өөрийн хайрлаж өсгөсөн охиноо биеэ үнэлэгч болоосой гэж хүсэхгүй шүү дээ.

Монгол охид бол бидний дүү нар, бидний охид.

Тэднийгээ гадны мангасуудаас хамгаалъя.

Бас гадны элдэв янзын өвчин тэд нараар дамжин бидний удмын аюулгүй байдалд аюул учруулж магад.

Гаднын юм бүхнийг маш сайн судлах хэрэгтэй.

Муу юмыг нь мэдэж, өөрийн хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй.

Ойлгосон байна гэдэг чинь хамгаалагдсан гэсэн үг шүү дээ.

Ядуу буурай орны залуу гоо охид хөрөнгө мөнгөтэй улсад хүрвэл од болж баяжна гэж боддог.

Кино, дуу, соёл урлаг, сошл-ын тархи угаалгаар ийм мэдээллийг авсан болохоор.

Тэгээд ийм хөрөнгөтний, мөнгө шүтдэг нийгэмд ирээд хөлөө алдаж маш олон тохиолдолд хүмүүний наймааны золиос болдог тухай яриа нь миний сэтгэлийг хамгийн их хөдөгөж, дүү нартаа үүний талаар хэлье гэж шийдлээ.

Жинхэнэ эр хүн секс худалдаж авдаггүй!

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Negiig bodogduulsn niitlel boljee. Minii bas l ih emzeglej yavdag sedeviig bichsen bn.
Bie unelelt Mongold il, dald helbereer mash ih urjij bgaataigaas bolj Emegtei hun buriig bie unelegch shig harj, haritsaj bgaa n emegneltei.
Erchuudiin ch oroltsoo ene bie unelelt gdgiig zogsoohod ih heregtei sanagddag

Gantogos wrote on 2019/03/19 - 20:42
#2

Ээжээс бие эрүүл, ухаан саруул төрсөн ирээдүйд эх хүн болох байгалийн хуулийг тойрохгүй дайрах ёстой эмэгтэйчүүд илүү амар хялбар аргаар мөнгөжиж, өдөр хоногийг өнгөрөөхийг хүсдэг нь бухимдал төрүүлдэг шүү. Гэхдээ бүх зүйлд учир шалтгаан гэж байдаг болохоор эмэгтэй хүний чадал чадамж аль нэг цэгт очоод алдардаг ч байж мэднэ. Хүүхдийнхээ гэдсийг бүлээн хоолоор цатгах гэж, маргаашийн амь тэтгэх эм тариа худалдан авах гэж ичгүүрт зам туулж яваа охидууд дотроо лав зовж л явдаг байхдаа… Охидуудаа 10 хуруу бүрэн, 4 мөч бүтэн бол ариун хөдөлмөр эрхэлж өөрийгөө тэтээж амьдраарай. Хэн нэгэн эрд мөнгөний төлөө өөрийгөө доромжлуулах эрх битгий олнгооч. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг биздээ. Эрчүүдээ жинхэнэ эр хүн хэзээ ч хайрыг худалдаж авдаггүй юм шүү.

Саруул wrote on 2019/03/20 - 12:12
#3

Olon ulsad bie e uneleltiig huuliar zowshoorson baidag gewch Mongol uls shig aguu tuuh dursgal owog deedsiin ariun zahiastai ard tumend bie unelelt yagad ch baij bolohgui. Hunii amidrald olon zuil tohioldono gesen ch eej aawaas eruul saruul esen mend mendelsen ohid min ooriin mahan bie e ingej busdiin hormiin zugaa tsengeliin neg hereglee ed material met unelj yagaad ch bolohgu. Bidnii mahan bie ene delhiid tsor gants ter tsor gants mahan bieiig mashid sain halamjlan hairlah heregtei. Ireeduid eej bolno ur huuhed chin uldene. Emegtei hun gej horwoogiin hamgiin saihan buteel urgelj ooriigoo une tsentei awch ywah heregtei shu.

Otgonbat Badam wrote on 2019/03/21 - 10:29
#4

AMAI UHSEN HUGLANII BOOVNII USEE BITGII CHI BI UHLEE MINII NOMIIG AV GEJ REKLAMDAACHEE LLRAA OSORJAMAA TA 2 SHIG ICHIH NUURGUI SDA MONGOLD BHGUI BN SHUU BI UHLEE GEJ ALBAI UM SHIG SHAGAAD HEDNE JIL ZUGEER AMIDRAAD BGA BIZDE LLRA ALI 4 JILIIN UMNU UNUU MAR UHLEE UHANAI YM YARIAAD SDA UHECHEE BID NAR CHAMAIG OVDUULSN UMUU ATS MINEE

batka wrote on 2019/06/10 - 00:03
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.