n614718201_1653371_6607179

2009 оны 3 сарын 24 ны 11.43 Словэни улс Лжублжана хот

Өнөөдөр маш хүнд өдөр байлаа. 3 удаа Хорватын Элчин Сайдын ямар очиж виз хүссэн бөгөөд АНУ, УК –ээс дутхааргүй байцаагдаж байж нэг муу виз авлаа.
Дэлхийг тойрч буйгаа тайлбарлаж, зургуудаа бүх бичиг баримттай үзүүлж, дутуу Албан Ноот хүсэх үэд Австри дахь Монголын Элчин Сайдын Яамнаас хүртэл бичиг Факсдуулж байхад л бөөн ажил боллоо. Консул Моононцагаан ахад баярллаа гэж хэлмээр байнаа, миний аялын бэрхшээлийг ойлгож тусламж шаардагдсан үэдээ холбогдож болох үүдийг нээсэнд.

Би Монголоороо бахархдаг ч өнөөгын дэлхын тавцанд Албан Паспорт нь хүртэл юуч бишэд тооцогддож байна. Манай гайгүй гэсэн залуус гадагш хараар ажиллах, сургуульд сурахаар гарснаас болж улсад оюунлаг сэхээтнүүд цөөхөн болсон байна даа.

Миний Шэнгэний виз өнөө маргаашгүй дуусч байгаа тул маргаашнаас яаралтай замд гарах хэрэг болж байна. Хорват 10 хонгын аялах визний хугацаандаа дараагын улсын визийг авч, бас тус улсын талаар судлаж амжих болов уу даа.

Орондоо ганцаараа хэвтээд интэрнэтээр Эх орны амьдралын талаар мэдээ унших гэхээр дандаа харалсан мэдээ байдаг. Амьдрал үнэхээр тийм муу болоод байгаа юм байна даа.

Бид яана даа ?

Маргааш дахиад харанхуйгаар замд гарна. Уул нь дөнгөж Лжублжана хоттой танилцаад, найз нөхөдтэй болж дасаж байсан юмсан. Дахиад зам дээр хаа хүрэх хэрхэн зохицох гэж бодохоос дургүй хүрж байна. Ядахнаа миний өмнө эдгээр замууддийг туулсан хүний мэдээлэл гэж байхгүй. Гадны аялагчын мэдээлэл уншъя гэхээр тухайн хүний хувын амьдралын онцлог нь Монгол надаас шаал өөр юм.

Угаасаа барилга байшингийн соёлтой хотод өсөөгүй болохоор тэдгээр залуусын тэмдэглэл надад ерөөсөө хүрэхгүй юм, нөгөөтэйгүүр тэд бусаддаа шинэлэг мэдээ мэдээлэл хүргье гэж бодохгүй байгаа нь харагдах юм, тэртээ тэргүй өмнө олон хүмүүс аялаад албан ёсны тайлангуудаа тус улсын хэл дээр хийгээд баталгаажуулсан юм чинь.

90 оны үэд Соц систэм нурах үэд хуучны Югослав задарч өнөөгийн байдлаар 7 хэсэг болж бутарсан гэсэн, тэр болгны виз авах гэж бүүр их ажил болох байхдаа.

Залхуураад шууд Украйн Орос тэгээд Казахстан руу явчихмаар л байна, даанч нэгэнт энд ирсэн юм чинь Нэгэн улс байж байгаад задраад дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энэ бүсэд гарсан хамгийн аймшигтай иргэний дайний талаар мэдээлэл цуглуулмаар байна.

Нэг улсад амьдарч, биэ биэнтэйгээ ахан дүүс байсан хүмүүс нэг л өдөр ГЭНЭЦИДЭ буюу яс угсаагаар устгах ажилд гар биээрээ оролцдог ! хүн гэж тэнэг ч юмдаа, ерөөсөө алдаанаасаа суралцан гэж байхгүй. Хорват гэж ямар улс байгаа болоо ? Хүмүүсийн ярьж буйгаар сүүлийн хэдэн жилд эрс хурдацтайгаар хөгжиж байгаа гэх юм. Өнгөрсөн жил тэрбум долларын ашгийг жуулчилаас авсан гэсэн. Гайгүй л байх, гэхдээ л огт хүн мэддэггүй тийм газар мөрөө гаргах болж байна. Холын замд гарахын өмнөх өдөр яагаад ч юм хамаг биэ сонин оргиод амьсгаа бачуурахад байдаг болж. Дахиад шинэ хүмүүстэй танилцан, нөгөөл адил асуултуудад нь хариулах хэрэг гарна. Тэд ямар намайг өдөр бүр аялж шинэ Хүмүүсд өөрийгөө танилцуулж байна гэж ойлгох биш. Австри дахь Монгол залуустай уулзах үэд ч ялгаагүй нэг нь асуулт тавьсны дараа, нөгөөх нь ирж дахиад л адил асуулт асууж байсан. Зарим үэд 5 удаа адил асуултанд хариулаад сүүлдээ – болиоо ! гэж хэлэх үэд – Юу нь сүртэй юм ганц асуултанд хариулчихад амнаас юу унахын ? гэсэн харцаар харж байсан санагдана. Маргааш Лжублжана хотоос тэнгисийн эрэг дээрхи Италийн Триэстэ хотод нэг хоноод тэгээд доошоо эргээ дагаж Хорват улсруу хөдлөх бодолтой байна. Зарим үэд зам дээр гараад хэдэн цагаар зогсох, бүр майхнаа тэрүүхэнд зоогоод 11 сарын хүйтэнд гадаа хонож байсан удаа ч байгаа. Энэ бол аялын үнэ цэнэ. Намайг зөвхөн жаргаад зугаалаад байна ! гэсэн бодолтой Хүмүүс өнөөг хүртэл байгаа гэж бодохоор. Аргагүй байхалдаа аялж ядарч үзээгүй болохоор зовлон мэдэхгүй байгаа. Хүний нутагт ядарч өлсөж үзсэн Монголчууд намайг маш дотноор хүлээн авч – Өлсөж цангах, хүний гэрт амьдрахын зовлонг мэднээ ! манайд байхдаа хүний хүн гэлтгүй чөлөөтэй байгаарай, хөргөч ухаж өлссөн үэдээ юм авч идэж байгаарай ! гэж Монголчуудаасаа сонсоод баярлаж байж билээ. Үнэхээр хүний гэрт байх хэцүү шүүдээ, дуу чимээ гаргаж болохгүй, өлссөн үэдээ хөргөгчөө ухаж болохгүй өөрийг хүлээн гээд л. Гэртээ ганц хоног ч болов харих юмсан. Өдөр тутам ач холбогдолгүй, сэтгэлд хүртээлгүй зүйлийн талаар дөнгөж танилцсан хүмүүстэй ярилцахаас залхаж байна. Дээрээс нь ВИЗ, санхүү, тэгээд нутгийн Хүмүүсийн аашийг нь олох гэж огт тайван байж болохгүй байна. Хүн гэж сонин амьтан дандаа өөртөө байхгүй зүйлийн талаар мөрөөдөж байдаг. Намайг дэлхийг тойрч буйд атаархаж байгаа Хүмүүс зөндөөу, тэд өөртөө байгаа зүйлийн талаар боддог болов уу ? Ядарсан үэдээ гэртээ хариад унтчихаж болон, хүссэн үэдээ хоолоо хийж идээд, гэр бүл найз нөхөдтэйгээ уулзаад л. Өглөө бүр ажилд явахын сайхныг би бүгдэнд тайлбарлаж өгөх юмсан. Би ажил хийх дуртай, гэхдээ миний мэддэг дуртай ажил байх ёстой. Учир нь ямарваа нэгэн ажил хийх зуураа өөрийгөө хөгжүүлж, илүү сайн болгохыг хичээдэг тул. Гэхдээ ажлаасаа шалтгаалах байхалдаа. Огт дургүй, мэддэггүй ажилдаа орсон бол тэгээд цаг хүлээж суун гэдэг том там шүүдээ. Хоёр хонгын өмнө шинэ найзуудтай бааранд ширээний хөлбөмбөг тоглож үзлээ. өмнө энэ тоглоомыг огт сонирхдоггүй байсан, харин энэ удаа сонирхолтой байлаа. Бусдын тоглож буйг видэо дээр бичээд үзэх үнэхээр сонирхолтой юм байна лээ.

Монголдоо байсан бол СиС, РАЛЛЫ эсвэл РЭД АЛЭРТ тоглодог найзуудаа дуудаад ОЛИМПЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН зохион байгуулах юмсан. Тэгээд тухайн тоглолтын бичлэгийг хийгээд хадгална. 10-20 жилийн дараа тэдгээр найзуудын хэдэн хажууд байгаа ч билээ, тэгээд хамт сууж байгаад залуу үэийн сонирохдог байсан тоглоомын бичлэгийг үзээд хэн хэрхэн тоглож байгааг хараад л. Гоё байх болов уу. Тухайн үэд тэрхүү тоглоом нь бидний хувьд хуучны ТЭТРИС шиг санагдах байх. Маргааш дахиад замд гарна. Ядаж байхад миний замын ганц найз www.amai.mn мань ажиллаж өгөхгүй, хорвоо ертөнцтэй холбоосыг тасалсан мэт санагдаад байх юм. Монголд интэрнэт компаниудтай харьцдаг хүн байвал асуугаад өгөх боломж байна уу ? Та нар ч гэсэн анзаарсан байх гэнэт ажиллахаа болиод алга болчих юм ! Европийн холбоо Шэнгэний бүсээс гарахын хүслэн болсон Монгол надаас өөр хэд байгаа болоо ? хил хязгаараа тэлснээс болж улс хоорондын ялгаа гэж байхгүй болсон мэт. Хотуудыг нь хооронд нь ялгах гэдэг бас нэг ажил. Барилга байшин харж баясдаг сэтгэлгээ аль хэдийнээ үгүй боллоо. Харин энэ бүхнийг бүтээсэн тэрхүү соёл иргэншилт Хүмүүсийг нь илүү судлах нь чухал санагдаж байна. Дэлхий дээр хүний гаднах төрөхөөр ялгаварлан үзэх үзэл өнөөг хүртэл байсаар л байгаа. АНУ-д байхад Амэрик цагаан, Европ цагаан, тэгээд хоольцдоо цагаан гээд араас нь АЗИ, АФРИК, Латин гэх мэтчилэн зэрэглүүд байдаг санагдсан. Европд БАЛКАН-ий Хүмүүсийг бас бага зэрэг дор хардаг юм шиг байгаа, харин Балкан руу орж ирэх үэд өмнө анзаараагүй нэгэн зүйл бол намайг АЗИ царайтай тул өөрсдөөсөө дор үзэхийг оролдож байна. Цаашлаад АЗИ-руу орвол бас л байдал өөрчлөгдөх байх. Азиуд гадны азиудыг бас үздэггүй шүүдээ. За за, хөгжимөө тавиад унтлаа. Хөгжим гэснээс би өөрийнхөө тэмдэглүүдийг ИНТЭРНЭТ РАДИО тавьж байгаад бичдэг юм шүү. I TUNE, WINAMP тоглогчтой бол интэрнэт радио гэдэг дээр нь, тавиад хүссэн стилийн дуугаа тавьж болно. Зогсолтгүй яваад л байна. Өөрийн дуугаа тавъя гэхээр бүгдийг нь мэддэг тул сонин биш. AMBIENTE эсвэл CHILL OUT радионуудаас сонгоорой.

Дараагийн бичлэг хүртэл баяртай.

Horaayy..there are 14 comment(s) for me so far ;)

#1

Sainuu,

Chi anhdagch shuu! Ehnii yum bolgon hetzuu. Hamgiin hetzuu afrikiig davaad garsan tul uldseniig chi amjuulnaa!

Amjilt!

erdene wrote on 2009/03/27 - 02:42
#2

Энэ бичлэгийг чинь уншаад коммент үлдээж, бодож байгаа зүйлээ бичье гэж бодлоо.Коммент бичиж байгаа хүмүүсээс би л бараг ганцаараа гэртээ харь гэж хэлж байгаа хүн болох байх.
Найз минь гэртээ хариа!
Чамайг эх орон чинь хүлээж байна. чи ч бас эх ороноо маш ихээр санаж бэтгэрсэн байна. (эх орон гэхээр ганцхан УБ гэж ойлгож болохгүй гэдэгийг мэдэж байгаа байхаа.) Чиний үзэж туулсан зүйл чинь хангалттай биш гэж үү (эхний хугацаанд). Өөртөө нэг зорилго тавиад тэрэндээ хүрнэ гээд өөрийгөө ингэж зовоох шаардлага байна уу? Амьдрал гэдэг чинь тависан зорилгодоо л хүрвэл сая нэг утга учиртай болдог юм биш шүү дээ. Замын дундаас аялалаа зогсоохыг, өөртөө буулт хийх чинь бас амьдрал гэнэ шүү дээ. Жишиж хэлэх зураг санаанд орохгүй байна. Гэхдээ хамагийн ойрын жишээ гэвэл форрест гамп дээр гардаг даа. сэтгэл зүрх нь шархалсан гамп Гүйгээд л байдаг гүйгээд л байдаг гүйсээр л байна. Хэдэн мянган хүн араасаа дагуулаад гүйгээд л байна.Цаг нь болоод гэнэт гүйхээ болиод гүйлтээ зогсоодог ш дээ. Ямар нэгэн цэгт хүрэх нь түүний зорилго биш байсан.
Монгол өчүүхэн бяцхан цөөхүүлээ гэдэг чинь хэнд ч ойлгомжтой шүү дээ, тийм болохоор дэлхий тэр чигээрээ монголыг мэддэг байх албагүй. Эцэсийн эцэст албаны паспорт чинь цагаа тулахаараа ногоон өнгөтэй л нэг цаас шүү дээ.
Гэртээ хариа! Гэртээ харивал хэн чамаас чи хаанаас ирсэн бэ хаашаа явж байна гэртээ хэзээ харих гэж байна тэгээд танай монгол хаана байдаг вэ та нар юу иддэг вэ тэнд цаг агаар ямар вэ гээд л элдэв янзын асуулт хэн ч тавихгүй. Гэртээ харьвал Хаа холдож хэн нэгэн чамаас юу байна л гэж асууна. Эсвэл чи тэнэг юм уу зам тавь л гэж хэлнэ хэхэ. Эцсийн эцэст чи л амар тайван байна шүү дээ.
Нэтээр уншсаар байгаад чиний толгойнд үүссэн монголын талаарх төсөөлөл бодит амьдрал дээрх монгол хоёр тэнгэр газар шиг ялгаатай байгаа.
Монгол тийм муу муухай болсон юм алга. Би сая гэртээ очоод цагаан сараа тэмдэглэчихээд ирлээ. Хүмүүс сэтгэл тэнэгэр сайхан тэмдэглэсэн. Ээж аавтайгаа эгч дүү хамаатан садантайгаа ширээ тойрон зүгээр л суух хамагийн сайхан жаргалтай мөч.
Монгол хүмүүс муудаад хүний мөсгүй болоод монгол улс сүйрэх гээд байгаа юм алгаа. Хүн бүр өөр өөрийн амьдралаа хөөгөөд явж байна. Сайн нь ч байна саар нь ч байна. Хөдөө газар малчид малаа хариулаад л мал төллөөд л амар сайхан сууж байна. Баар саваар охидууд голцуу нэг юм уугаад л сууж байна. Хотоор дүүрэн хөдөөнөөс шилжиж ирсэн хүмүүс ажилтай нэг нь ажилаа хийгээд л амьдарч байна. Ажилаа тарч ирээд л бүгд олон ангит киногоо амтархан үзэж байна. энэ бүхнийг бичдэгийн учир нь жирийн энгийн амьдрал үргэлжилж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Чи өөрийн биеэр очиж л үүнийг мэдэрнэ.
Тийм болохоор гэртээ харь. Гэртээ хариад нэг уулан дээр гарч суу. Юу ч бодолгүй юу ч саналгүй алсын бараа ширтэж суу. Салхины исгэрээн сонс.жаргах нар мандах сарыг хар.
ингээд сууж байхаар өргөн уудам далай мэт газар нутагаа харж байгаль дэлхийгээ хайрлах хайр өөрийн эрхгүй төрдөг юм
Монгол хүний сайхан уужуу сэтгэлээ мэдэр.
Бүх юм чинь өөрийн цаг хугацаатай шүү дээ. Цаг нь ирэхээр угаасаа бидэнд дэлхий улс орноор хэрэн тэнэх боломж ирнэ.
за баахан учир авцалдаагүй олон юм биччихлээ.
Хүний хамагийн том зовлон чинь эцэсийн эцэст өөрийгөө л ямар нэгэн байдалаар зовоох шүү дээ. Ингэж хэрэн хэсч өөрийгөө битгий зовоо. Сүүлдээ өөрийн зовлонгоосоо болоод бусдад гомдох туних болно.
Чамайг гэнэт шийдээд гэртээ хариж амарч алжаалаа тайлах тэр бэлэг дэмбэрэлтэй өдөрийг хүлээж байна.
хүндэтгэв

khishge wrote on 2009/03/27 - 05:29
#3

аан тийм би чамд Пүүжээ баримтат киног зөвлөмөөр байна
http://www.youtube.com/watch?v=OzaWXGxnlto
ийшээ орж үзээрэй. их юм мэдэрч ойлгох байхаа

khishge wrote on 2009/03/27 - 05:40
#4

amai chamd bi bayrldag shuu chi unheer zaluu hunii erch huchiig mongol zaluustaa haruulj bgaad chamaar ih baharhaj bnaa irheer chine saihan huleej avnaa bid mongolchuud chadaltai shuu buhniig chadan chamd amjilt husii uragshaa

sodoo wrote on 2009/03/27 - 06:57
#5

Сайн уу Амай. Хэд хоног жаахан ч болов амарч биеээ тэнхэрээж чадсан уу.Наана чинь бас л хүйтэн харагдаж байна даа. Биеээ сайн бодож яваарай. Уул нь дулааны цаг ирж л байна.

Нээрээ энэ сайт чинь заримдаа алга болоод байх юмаа.Энийг нэг тийшээ болгоноо.Амлая.

Хишгээ Наад хүн чинь буцах байсан бол аль Африка-с буцах байсан байх.

Амай Чи энэ хүртэл явж чадсан юм чинь битгий элдэв юм бодож сэтгэлээ бас зовоогоорой. Ази руу ороод иовэл бас арай гайгүй болох байх. Амай Чи эр хүн шүү.

Галдан wrote on 2009/03/27 - 07:43
#6

Bi saya ter Puujee hemeeh barimtat kinog uzlee. Ooriin erhgui zurh min shimshirch bn. Amidral gedeg unheer hatuu gedgiig ulam l oilgoloo. Amidral monh bish ni haramsaltai. Amai uuniig uzegui bol zaaval uzerei. deer comment der tavichihsan bga. Herveee bolomjtoi bol ene talaar setgegdlee bicheerei gj husii. Husvel bicheerei.

otgonbat wrote on 2009/03/27 - 08:27
#7

Нэгэнт зорьсон шантрахгүй шүү….эргээд тэрийг үзсэн бол гэсэн бодолгүй болоод эх орондоо сэтгэл тэнэгэр хариарай…чамаар бахархаж байнаа…бас монголд очоод энэ бүхнээ нэгтгэн ном болгон гаргана гэж ч итгэж байгаа шүү…алхсаар алхсаар…

Байгаль wrote on 2009/03/27 - 08:57
#8

gertee hariad neg honog amraad uz l deee. ? chi butsaad l aylalaa sanah bolno. chi omnoh tolovloson alhamaa duusgahaas naash setgel chin amrahgui gdg ni todorhoi. zorigtoi uragshaa gishge. chamd bidnii hiij chadaagui alham baigaa bolohoor anh ehelsen shigee oortoo itgeltei bai.. odii hurtel oortoo itgeltei baigaa shigee bidnii mederch chadaagui ziuliig bidend medruul. hurai

org wrote on 2009/03/27 - 09:00
#9

chi odoo gertee hureed irj bolno l doo. chi uzseneeree l uldene. chinii uzeeguig uzsen hun yu ch gej uzseneeree tailbarlaj magad… ooroo 13r zuund butsaad ochood uz. chamaig, chinii temdeglel chin herev ulddeg yum bol sanana. chinii araas butsaad bidendee ireesee gesen setgel ard chin l hotsorno… huleesen setgel zondoo baigaa gedgiig chi medehgui aylaj baih bolno. Marco Polo, Plano Carpini ednuus etssiin etsest cham shig sain duraaraa yavsan humuus yum u. er ni ted gantshan aylsan ni yum u? zamiin dundaas butsaagui, temdeglel uldeesen ni l ted bolohoos zondoo olon tenuulchid irj baisan l baij taaraa. buu shantar. buu ald. hrv hrgt bl chdh chngr dmjn. Chamaar baharhdag shuu.

org wrote on 2009/03/27 - 09:15
#10

Sainu Amaa? Ayan zamdaa sain yubj ih zvil vzej saihan medee bidend duulgaj SAIHAN MONGOL ZAlUU gej yubaad chin baharhaj bna! Deerh hvmvvsin bichdeg vnen shvv! Ooroo sain bodoj vzeeree EH ORONDOO harih EEJ AAB tai gaa uulzah talaaraa! Amdraliin utag uhcir hamgiin chuhal n yu yumbee gej sain bodoroo Haramsahgviree amdarana shvv! Hubin zvgees hehed Bi mon gadaad 4 jil gariu suraad bas yum vzlee surlaa nada mon hetsvv baisan odoo ch mon tun udahgvi Bi togsood eh rndoo harj jinhen ergen hvn shig amdarch oriin amdaralaa zohionoo! Eh ornooroo saihan teneh bashvv saihan shvv!!! ZA Amai ooroo siahan bodood hariugaa bicheree

BAZIK wrote on 2009/03/27 - 14:29
#11

Гэртээ харих талаар битгийн зөвлөж хүний сэтгэл санааг хоёрдуулаа. Тэрний оронд урам өгч чадлаараа дэмж л дээ. Би чиний блогийг бараг аялалд явснаас чинь хойш л уншиж байгаа. Зарим нэг зүйл дээр санаа нийлэхгүй эсэргүүцсэн сэтгэгдэл үлдээдэг. Чамтай уулзаж ярилцаж байгаагүй болхоор чамайг би танихгүй. Гэхдээ бичлэг бүрийг чинь унших тусам бага багаар таньдаг болж байна. Чиний тухай бодол өөрчлөгддөг юм. За тэгээд сэтгэл санаагаараа чамайг ямар ч байсан дэмждэг шүү. Ойрын хугацаанд мөнгөтэй болохоороо хандив өргөнөө амлъя. Сэтгэлээсээ шүү гол нь. Би ч бүр багадаа баруунд гарч шөнийн ээлжинд барилга, эмнэлэг, сонин хэвлэлийн үйлдвэр гээд хар бор ажил хийж хараалгаж% ерөөлгөж, тэнд байх, Азн байхын зовлонг амссан гэхдээ би Монгол болхоороо бүх ажилыг бүгдээс дээр хийдэг байсан. Надтай хамт Араб, Африк, Солонгос, Хятад, Польш зэрэг улсуудаас надаас ах хүмүүс ажилладаг байсан боловч 18 тай надаас хүчээр дутуу, залхуу, сэтгэлгүй ажилладаг байсан. Би хүний нутагт хар ажил хийснээрээ бахархахгүй ч хүний хүмүүсээс хувь илүү ажиллаж гайхшруулж чадсан Монгол цусаараа бахархаж байсан юм. Анд минь Урагшаа чи Монгол шүү, дэлхийг өмнөө сөхрүүлж явсан мах цусны тасархай өдийн хол явсан юм, илүү хол явах болноо хө.

Batka wrote on 2009/03/27 - 21:03
#12

Hi Zolbayar,

Well done and congratulations on your achievements so far!

Could you tell us when you are returning to Mongolia? We have got BBC coming to Mongolia in April and July this year and interested in meeting you.

Please let us kmow,

Thanks,

Goyo

Goyo wrote on 2009/03/31 - 22:18
#13

Amai hunii gazar hiimoritoi hunii eviig ali boloh olj yavaa. Zaluu hun 20 hedteidee ingej mash adal ayvdaltai aylj adal yavdal uzeh mash chuhal ene aylal chine Mongold barilga deer ajillaj baigaa injineer zaluugiin hodolmortei tentsuu mash tom ajil gedgiig uhaarah heregtei. Bidnii ovog deedes nuudelchid selem jad bolson dundad zuund evrop aziig heren hesch aylj nuudelchin zam moroo uldeej baisan tuuhiig sanagtun. Tolgoi oodrog huch chadlaa mederch yav. Chi harin oirnoos neg ulsad jaahan 1-2 sar suurishimal maygtai tur ajil hiigeed ooriigoo jaahan amraa. Tegeed aylahad biye chine sain tseneglegdsen heden 1000km tuulhad belen baih bolno. Amjilt! Altan shar zam chamaig urgelj iveeg!

Orgio wrote on 2009/04/02 - 03:55
#14

ХҮМҮҮС ЧАМАЙГ ЮУ ГЭЖ ЯРЬСАН Ч БОЛНО. ЯМАР НЭГ ХЭМЖЭЭГЭЭР САЙН МУУГААР ЯРЬЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ ШҮҮ. ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД ӨРТӨЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ЯРИХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ХАРИН МУУ ШҮҮ. ОДУУД ХҮРТЭЛ АЛБААР ХҮМҮҮСЭЭР МУУ САЙН ЯРИУЛАХ ГЭЖ НҮДЭНД ӨРТӨЖ РЭЙТИНГЭЭ ӨСГӨДӨГ ШД. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Enkhbat wrote on 2009/04/03 - 13:16
Both comments and pings are currently closed.