huvsgul
2018 оны 2 сарын 23 ны 04:05
Улаанбаатар.

Нэгдүгээр эмнэлэгт хэвтээд хоёр дахь шөнөө өнгөрөөж байна.
Нойр хүрэхгүй элдэв бодлууд эргэлдээд санаа амраадаггүй ээ.
Амьдралаа эхнээс нь авахуулаад бүгдийг нь дахин дахин бодсоор.
Яг юуны төлөө амьдраад байна аа?
Өглөө шинжилгээний хариу тааруу гарсан бөгөөд долоо хоногт хоёр удаа апаратанд ордог байсныг гурав болгох шаардлагатай гэж эмч хэлж, хөдөлгөөнгүй хэвтэх өдрийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.
Хүссэн үедээ Дэлхийн аль ч өнцөгт хүрч чаддаг байсан залуу нэг л мэдэхэд гэр эмнэлэг хоёроос хол явах чадалгүй болжээ.
Өдөр бүр хөтөлдөг байсан тэмдэгллээ ч бичих тэнхээгүй болж.
Өвдөж шаналах үе улам бүр ихсэж, хаяа энэ бүх тэмцэл утгагүй санагдаж байна.
Өдөр хоног хоосон өнгөрөөж байгаа мэт.
Гэхдээ бууж өгөхгүй ээ.
Хайртай Аав Ээж, Эмээ, Ах дүү нарынхаа төлөө тэсээд, тэмцээд л байх хэрэгтэй.
Хийх зүйл ямар их байна аа гэж бодох боловч хүч зориг үгүй болжээ.

1 person has left a comment

#1

Харамсалтай байна.харамсалтай байна. Өөр шиг чинь эрч хүчтэй 2 нүүргүй бэртэгчин биш залуучуудаар Монгол дутаж байна. Цаг үе баатрыг төрүүлдэг хүссэн хүн нь баатар болж чаддаггүй. Та бол баатар шүү.Таныг дагаж дэлхийг тойрсон мэт л санагддаг. Одоо хандив цуглуулбал яасан юм бэ. Саndy-гээр нэгдье гэх мэт ачаалал багатай хандивыг өрнүүлбэл яасан юм бэ. Ойр дотныхондоо хэлээрэй. Эхлээд амьд үлдэх нь чухал биз дээ.

enke wrote on 2018/02/25 - 23:36
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.