Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Хэзээч бүү бууж өг. Асуудлын цаана гарахад бүх зүйл сайхан болдог жамтай.

Mugi wrote on 2017/12/05 - 23:54
#2

Сайн байна уу? Таныг өвчнөө ялаад ийм зориг шийдвэртэйгээр шинээр эхлэж байгааг харах үнэхээр сайхан байна. Үргэлж хүндэлж явдаг шүү. Одоо солонгост Хүүхэд гэр бүлийн чиглэлээр магистерт сурч байгаа юмаа. Таны номнуудыг авмаар байна. Таны араас олон мундаг залуу үеийнхэн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Та харин эрүүл саруул байж тэднийг чиглүүлж өгөөрэй. Бид салбар салбартаа хичээн ажиллах болноо. Хамтдаа энэ Их түүхт сайхан эх орноо гайхуулан амьдарцгаая

Ч.Энхжаргал wrote on 2017/12/09 - 15:32
#3

Сайн байна уу Амай ах аа?
Энийг заавал уншаарай гэж танаас хүсч байна.
Миний бие тантай адил Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуулийг төгссөн бөгөөд 2016 оны 5 дугаар сард мөн тантай нэгэн адил бөөрний архаг дутагдалд гэнэт орсон юм. Түүнээс хойш хүмүүсээс асууж сураглан бүхий л сайн гэсэн эмчилгээг хийлгэж үзсэн боловч нэгэнт ажиллагаагүй болчихсон бөөр эргэж хэвийн ажиллана гэж байдаггүй юм байна билээ. Ингэж явсаар бие улам доройтож 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс бөөр орлуулах эмчилгээ буюу диализын аппаратанд орж эхэлсэн. Тухайн үед Монголд улсын эмнээлэгт нь ор олдохгүй амьд явахын тулд хувийн эмнэлгийн үнэтэй диализ-д 7 хоногийн 3 өдөр нь ордог байлаа. Энэ үед миний гаргадаг байсан зардал гэвэл 1 удаагийн диализ ойролцоогоор 150к гэхээр сардаа уудаг эмнүүдтэйгээ нийлээд 2 сая орчим төгрөгний зардал гаргаж байсан ба залуу хүн хуримтлал үүсгэж хараахан амжаагүй байсан болохоор аав, ээж, ах, эгч, хамаатан садан, найз нөхөд, өмнө мөр зэрэгцэн ажилладаг байсан нөхөд, танил, нутгийн зон олон гээд бишгүй олон хүний туслалцаагаар хандив цуглуулж Франц улсад эмчилгээ хийлгэхээр 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсаа, гэр бүлийнхнээ орхин ганцаархнаа Франц улсыг нэг ч таних хүнгүй мөртлөө зорин ирсэн билээ. Диализын аппаратанд ороод яг 1 жил 3 сар болж байна. Одоо бол 7 хоногт 3 удаа диализын аппаратанд орон өөрт таарах цогцосын донор хүлээж байгаа юм.
Таны лайв видеон дээрээ хэлж байсанчлан Монгол улсад Цогцосын донорын хуулийг нь батлаж өгдөггүй мөн дээрээс нь диализын аппарат нь хүрэлцээ муутай, бүр зарим аймгуудад аппарат байдаг ч үгүй үнэхээр манай улсын эрүүл мэндийн салбар даанч дэндүү өрөвдөлтэй. Мөн манайхан эрхтэн шилжүүлэх хагалгаа хийдэг л гээд байдаг хагалгаа хийгдсэний дараа нутагшуулах эмчилгээг нь сайн хийгээгүйн улмаас асар олон хүмүүсийн шилжүүлж суулгасан бөөр нь эргээд ажилгүй болж зарим нь нас барж, зарим нь буцаад диализын аппаратандаа орж эхэлсэн тохиолдол мэдэх юм байна.
Тиймээс яг юу хэлэх гээд байна вэ гэхээр хамгийн гол нь сэтгэлээр унаж хэзээ ч болохгүй шүү ах минь. Мөн элдэв бусын шалдар булдар ардын эмчилгээ, өвс ургамал, сүлжээний эм тариа энэ тэрт ерөөсөө мөнгө төгрөгөө битгий үрээрэй. Биед чинь улам муугаар нөлөөлнө үү гэхээс биш сайн зүйл нэг ч байхгүй. Диализын аппарат муу л гээд байдаг зөндөө олон хүнийг эрүүл хүн шиг явуулж чадаад л байна шүү дээ.
Асууж тодруулах зүйл байвал холбогдож асуугаарай. Хамгийн гол нь хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байдаг юм шүү!
Алс холын Франц улсын Бордо хотоос

Munkhbat Otgonbayar wrote on 2017/12/09 - 17:08
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.