zeitgeist-dvd1

2009 оний 3 сарийн 24 ний өдөр.

Өнөөдөр маш ядарч байж байрлаж буй айлдаа ирлээ. Өглөөжингөө Хорват улсын виз авах гэж Америк Европын визнээс дутахааргүй юм боллоо. Яагаад? Яагаад гэвэл Монгол улсын иргэн тул, яагаад гэвэл Монголын Албаны Паспорт, Албан нот бичиг ямар ч үнэ цэнэгүй тул, яагаад гэвэл 800 жилээс хойш хүн төрлөхтөнд гийгүүлж, хүндлүүлж, яриулахаар юу ч хийгээгүй тул.

Эверэстийн өндрийг давах, Сансарт нисэх, миний одоо хийх гээд тамаа цайгаад байгаа Дэлхийг тойрч бадарчлаад, үзсэн харснаа өөрийн хүмүүсдээ хүргэх гэж буй ажил нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд аль дээр хийчихсэн өдөр тутмийн зүйл юм.

Төр засаг нь эх орныхоо, иргэдийнхээ төлөө зөв бодлого явуулж, иргэд нь бие биенээ хүндэлж зөв амьдрах хууль эрх зүй, ёс зүйн дүрмүүдээ биечлэн бүтээгээд эхэлсэн улс, үндэстэнүүд нэгдүгээр ертөнц рүү шууд үсрэлт хийж гарч байхад амиа бодсон, хүний мууд дурласан, амарыг бодож залхуурсан үндэстэнүүд улам бүр доошилж, шалбаагнаас гарах гэсэн хэдхэн хүн бусад дээрээ гишгэн нэг зогсож байгаа явдал зөвхөн Монголд байгаа юм биш шүү!

Яах вэ? гэсэн асуулт миний толгойд өдөр бүр орж ирж байна. Цалингаа аваад дэлхийн хүссэн улс руу виз болон санхүүгийн бэрхшээлгүй аялж чадаж байгаа, эрүүл мэнд, боловсрол, хоол хүнсэндээ санаа зовохгүй байгаа улс үндэстнүүдийг харах болгонд, бид хэзээ ингэж сайхан амьдарч эхлэх болоо гэж дотроо мөрөөддөг болоод нэлээд удаж байна.

Бид дэлхийн хөгжлийг эхнээс нь авахуулаад судлаж, суралцах хэрэгтэй гэсэн бодолтой байна, 90 оны хөшиг нээгдсэний дараах өндөр хөгжилтэй орны соёл гэв гэнэт гарч ирсэн юм шиг бодохоо болъё! Харин хийж бүтээсэн зүйлсийг нь юунаас болсоныг нь мэдье. Барууны хотын соёлыг бид биширч шууд дууриаж барилга барьдаг, багана хана, хээ угалз гээд. Гэтэл тэрхүү соёлын хөгжлийн том түлхэц нь Шашин байсныг би өмнө мэдээгүй байж.

Социализмын үед Монголын төрийн шугамаар гадаад явж буй хүмүүст тусгай сургалт явуулж хэрхэн халбага, хутга, сэрээ барихыг хоногийн дотор заадаг байж, тэгээд хүний нутагт угаасаа дасаагүй соёлыг дуриах гэж хамаг анхаарлаа зарцуулж, ихэнх нь хоолонд ч гар хүрэлгүй өнждөг байсан гэсэн. Тэр хүмүүс угаасаа жирийн амьдралдаа энэ бүхнийг хэрэглэж сураагүй байсан юм чинь аргагүй шүү дээ. Түүнийг нь нэг бол маш сайн дэс дараалалтай заах ёстой байсан юм эсвэл зүгээр – Монголчуудын хүлээн авалтанд савхыг бас нэг сонголт болгон уу гээд хүсэлт гаргачих байсан юм. Миний хэлж байгаа нь тэрхүү халбага савх биш гэдгийг ойлгоорой! Юмыг дууриах бус ойлгож мэдэж, мэдэрч хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм шүү.

Вена хотод оюутнуудтай хийсэн уулзалт дээр харилцан яриа өдөх гэтэл амжилт олоогүй юм учир нь миний хэлэх гээд байгаа зүйлийн цаад утгыг нь ойлгохыг хичээхгүй тухайн өгүүлбэрт байгаа үгээр нь нээнтэглээд байсан санагдаж байна. Тэмдэглэл дээрхи коммэнт ч гэсэн адил.

КД клубийнхандаа би кино сонгох гэж нэлээд цаг зав гарзаддаг гэдгийг ойлгож байгаа байх. Хэрэгтэй хэрэггүй олон кино шилж ялгаж үзээд, тэдгээрээс Монголынхоо залуусд аль нь дээр вэ? гэдгийг л тавиж байгаа юм шүү.

Чукча хөршийндээ орж ирээд

- Хуй, тэр чиний шүтээд байсан BEATLES гэдэг хамтлаг чинь шаал дэмий дуутай юм байна лээ шт

- Чи яасан тоглолтыг нь үзсэн юм уу?

- Найз дуулж өгсөн юм.

Энэ онигооны цаад утгыг ойлгохыг хичээгээрэй! Юмыг маш сайн чанартайгаар хэрэглэх нь маш чухал юм шүү. Тэгж байж бүрэн таашаал авах юм. Өнөөдрийн буландаа сонгосон кино бол ZEITGEIST бую ЦАГ ҮЕИЙН ОНГОД.

2009 оны 1 сарын 21-ний өдөр. Португал улсийн Порто хот.

Миний хүнд аялалд гэртээ өртөөлсөн 8 дахь өртөө айл Хуягаагийнд.

img_6057

Бид гурав зурагтаар Америкийн шинэ ерөнхийлөгч Б.ОБАМА-гийн анхны үгийг сонсож суулаа. Тэр хоёр англиар бүрэн ойлгохгүй байсан тул намайг орчуулж өгөхийг хүслээ. Би өөрөө ч яг юу яриад байгааг ойлгохгүй нэг хэсэг суулаа. Гадаад хэл сурна гэдэг өөрийнхөө хүссэн зүйлээ хэлэхэд бус, тухайн хүний хэлж буй үгний цаад санааг ойлгоход оршдог тул энэ шууд нэвтрүүлгийг хамаг анхаарлаа хандуулан үзлээ. Одоогоос 4 жилийн өмнө ерөнхийлөгч Ж.БУШ-ийн хоёр дахь удаагийн үг хэлэх ёслолыг Чикаго хотод үзэж байхдаа, шоу бизнесийн хүний хувьд тайз засал, видео зураглал арга хэмжээ зохион байгуулж буй талаас нь илүү анхаарч байлаа. Харин энэ удаа Олон улс орноор аялж хүмүүсийн амьдрал, Олон улсын харилцааны талаархи мэдлэг өөр болсон тул хэлж буй үг бүрийн цаад утгийг олохыг хичээж гарлаа. Түүний гол уриа нь CHANGE! буюу ӨӨРЧЛӨЛТ байлаа. Америкийн амьдрал сайхан байхад юуг нь өөрчилдөг байнаа? гэж зарим хүмүүс бодож байсан байх, тэгвэл системийн ЯЛЗРАЛ-д гүн орсныг тэрээр өөрчлөхийг уриалж байсан юм. Би энэхүү бичлэгийг тавилаа, өөрийнхөө төлөө бус бусаддаа мэдсэн ойлгосон зүйлээ хуваалцахыг хүсдэг хүмүүсээс хүсэхэд, энэхүү бичлэгийн үгийг нь МОНГОЛООР орчуулж өгч тусална уу? Өнөөгийн дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг дараагийн дөрвөн жилд авч явах гэж байгаа хүн юу яриад байна, түүнээс юу хүлээх ёстойг хамтдаа мэдэцгээе. Монголд бараг хүн бүр л Англи хэлтэй гэдэг болсон ч, өдөр тутам энэ хэлээр ярьдаг хүмүүс шиг ойлготол насны зай байна.

Enehuu bichlegiig duushad bi neleed olon zuiluudiig dahin uuruus n lavlaj asuumaar sanagdlaa.
http://mongolchuud.blogspot.com/2009/01/blog-post_25.html
Mongol heleer orchuulsan bain!

2009 onii 1 sariin 24 nii udur Spainii Lleida hot.
Uchigdurhun taniltssan naizuud negen barimt kino uzhiig urilaa.
Bi Hollywoodiin super kinonuudaas barimtad kinond iluu sonirholtoi baidag yum. Uchir n ehniih n yu medreh yostoig zaaj ugdug bol barimtad kino n yu medreh yostoig uzegchided orhidog yum.

Ug kino duusah ued amisgaagaa buren neg avaad hoyor hongiin umnu OBAMA yu yariaad baigaag saya l neg oilgoloo. Obama-giin erunhiilugchid devshij yalj baigaag Afrikiin mash olon ulsuud demjij baisan buguud Het ih FANATIZM /Tahin shuteh/ talruu orj bainuudaa gesen aidas bas turj bailaa. Yu boldgiig tuuhiin olon jisheenuud helj uguh baih. Hun gedeg anh bie bolson tsagaasaa tegtlee uurchlugduugui bain, huuhed buteedeg hool iddeg huduldug zuiluudiig harval, tiimees tuuhiig sudlaj n ireeduig zugnuj boloh yum.

Ingeed ZEITGEIST buyu TSAG UEIIN ONGOD kinog uzhiig uriaalj bain.
2007 ond anh interneteer unegui tsatsagdaj DVD geer garsan ene kinoog dor hayaj 60-aad saya hun uzsen gesen toonuud baisan.
Ene bol mash tom too yum. Uls tur, shashin, gadaad dotood bodlogiig Peter Joseph gedeg hun uuriin zugees tailbarlahiig hicheesen bain.

Uuriinhuu bulan deeree internetiin huvilbaruudiig n tavij mash tuhtai suuj uzhiig uriaalj bain. Noli orchood irhed gol sanaa n oilgogdhoo bolidog tiim anhaaral shaardsan kino shuu.

Harin kino uzsnii daraa hesguud deer garch bui zuiluudiin talaar sanal bodloo huvaaltsaj metgeltsii. Hervee yu yariaad baigaag oilgohgui baival helnii tuvshingee deeshluuleh esvel medlegiin tuvshingee deeshluuleh shaardlagtai yum bain gej uuriiguu dugneeree !
Yum buhen n unen gej itgej bolohguig anhaaraarai!
Bi huvidaa show biznesd ajillaj baisnii huvid video bolon chimeenii tuslmjtai hunii oyun sanaand nuluulj boldgiig sudlaj baisan yum.
Kinonii dunduur garch baigaa dursleluud, chimeenii effectuud n oyun sanaag tranced oruulj helii gesen zuilee gipnozdoj baigaa taluud anzaaragdsan. gehdee medleg oyun sanaagaa shalgah tom shalguur boloh bolvuu.

Zeitgeist negdugeer hesgiig ene tovch deer daraad GOOGLE videogoot uzej bolno.

http://video.google.com/videoplay?docid=-594683847743189197

Zeitgeist kinonii hoyordugaar hesgiin end darj uzeeree.

http://video.google.com/videoplay?docid=7065205277695921912


negen heseg. oros hel deer.

Ene kinonii alban yosnii web huudas
http://www.zeitgeistmovie.com/

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

hej, komentiin anhdagch ni bolsodnoo bayartai baina oo:) Polishid hureed ireechee geed l bihcsen chini tag bsan, bolomj ni boloogui l baih l daa. za yahav zugeeree…neeree ter buh yumnii undes ni shashin bsan gesen ni ih taalagdsan shu…todruulbal Protestant shashintai gazar ni soyol, hogjliinhoo huvid arai deed tovshind biadag gesen.Aaa tiin herev Sirya oroh bol tend minii sain arab naiz baigaa shuu…ug ni uulzval sain hun. mongold neleed hed ochij bsan.za tegeed amjit:0

Gana wrote on 2009/03/26 - 06:49
#2

Наанаа хэд хоног амрахгүй яасан юм бээ

Галдан wrote on 2009/03/27 - 07:51
#3

ZEITGEIST-iig vzseen gehdee ihnii hesegt gardag shashnii tal deer minii huvid surug bodoltoi bna. tend helegdsen burhadiig net-eer haij vzhed medeelel n zurj bsan(25nd tursun geh met) er n mash olon zuil n taarahgui guivuulagtai bnlee.

ochkii wrote on 2009/03/27 - 13:15
#4

Zeitgeist ийг үзсэн. Тэр киноны Бурхан бол ерөөсөө л нар гэдэгтэй би санал нийлж байгаа. Надад бас баримтат кино их таалагддаг. Амай Inconvenient Truth гэдэг кино үзсэн үү. Дэлхийн дулаарлын тухай уйлмаар кино доо. Ер нь дэлхийгээр тойрч байгаа хүний хувьд дулааралын талаар өөрийн ажигласан, мэдсэн зүйлийн талаар сэтгэгдэлээ бичээч гэж хүсье.

Batka wrote on 2009/03/27 - 20:41
#5

Sain yavj baina uu?
Zeitgeist urd omno sonsoj baisangui uzlee. Nileen sonirholtoi sedev hondson yum baina.
Saya suuliin huvilbar n 3n sariin 6n garsan yum baina..Za ter shashin en ter ch yahav unen ch baij boloh ugui ch baij boloh.
Delhiin en ediin zasagiin hyamral harin nileen sonirholtoi yum. Bayarllaa ayan zamdaa sain yavaarai.

guree wrote on 2009/04/01 - 23:02
#6

Sain uu Amai,

Zeitgeist gej kimog uzlee. Urid ni uzeegui bsn yum bna. yumiig bas arai uur untsuguus harah bolomjiig olgoson kino bna. Gehdee 100 huvi itgej bas bolohgui l bh. yamarch bsn dugnelt hiiy gej bodogdloo.
Sanaa ugsund bayarlala :)

chinii bas negen Fan

Tsetsegee wrote on 2009/08/09 - 09:35
Both comments and pings are currently closed.