img_7356

2009 оны 3-р сарын 4-ний өдөр. Австри улс, Инсбрук хот 04 :24

Сая унтаж байгаад гэнэт сэрлээ, юу болж буйг сайн ойлгоогүй бөгөөд эргэн тойрноо мэдэрсний эцэст хар дарж зүүдэлснээ ойлголоо. Миний өрөөнд ямар ч хөшиг байгаагүйгээс гадна би ганцаараа байлаа.

Хүмүүс зүүднээс ирээдүйг уншиж болдог гэдэг, зарим хүмүүс зүүдэнд тухайн хүний санаа зовж буй асуудал урган гардаг гэж тайлбарлах нь ч бий.

Ийм зүүд зүүдлэхээр муу юм болдог, тийм зүүд зүүдлэхээр тийм зүйл учирдаг гэсэн янз бүрийн таамаг шиг зүйлүүд байдаг. Тэгвэл зүүд гэж яг юу вэ? Яагаад бид зарим зүүдийг санадаг, заримыг нь санадаггүй вэ? Яагаад зүүд гэж тийм үнэмшилтэй байдаг вэ?

DEJAVU гэж үгний гол утга юу вэ? Үнэхээр бид зүүдэндээ ирээдүйг хардаг учраас ийнхүү давтамж болдог болов уу?

- Би яг энэ үйлдлийг өмнө хийж байсан! гэж ямарваа нэгэн зүйл дахин давтагдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн үед хэлдэг шүү дээ! эсвэл тэр нь өмнө зүүдлэгдэж байсан юм болов уу?

Холын аян замд гарснаасаа хойш бараг 2 жил гаруй адил зүүд зүүдэлж байж билээ.

Сэртэл гэртээ эсвэл найзуудтайгаа Монголдоо байна гэнэ.

- Би энд юу хийж байгаа? уул нь дэлхийг тойрох гэж гарсан юмсан. Огт харилгүйгээр дуусгах бодолтой байсан юмсан! гэж гэрийхэндээ эсвэл найзууддаа хэлтэл,

- Зүгээрээ! чи бага зэрэг амарч аваад, буцаад хамгийн сүүлд туулсан улс руугаа очиж, тэндээсээ аяллаа цааш үргэлжлүүлэхгүй юу даа! гэж зөвлөж байсан санагдана. Тухайн үед үнэхээр бүх ажил унаж байсан тул тухайн сүүлийн цэг хүртлээ яаж улс орнуудыг давтахааргүй хүрдэг юм билээ! гэсэн төлөвлөгөө хүртэл зүүдэндээ хийж байсан санагдана. Энэ байдал визний гацаанд орсон Египетийн 8 сар гаруйн хугацаанд өдөр бүр зүүдлэгддэг байсан тул, нүдээ анихаар ямар зүүд зүүдлэх нь ойлгомжтой байсан юм.

Хэн нэг нь нас барж байна гэж зүүдлэхээр тухайн хүн урт наслах гэж байгаа, гэж тайлбарладаг тохиолдлууд ч байдаг шүү дээ! гэтэл сая гэнэт сэрээд зүүдээ санаж байгаа дээр бичихээр шийдсэн явдал нь миний саяны зүүдний учрыг та бүхнээс асууж ямар бодолтой байгааг асуух гэсэн юм.

Энэ явдал гадаадад болж байгаа бололтой.

Дөнгөж саяхан танилцсан Монгол найзуудтайгаа үдшийг зугаатай өнгөрөөсний дараа, бүгд өрөө өрөөндөө орж унтаж амрахаар шийдлээ.

Би өрөөний шалан дээрх гудсан дээрээ хэвтээд нүдээ аньтал хажуу айлын, эсвэл дээд айлд залуус гүйлдэж байгаа, хөл хөдөлгөөнтэй болж байгаа нь сонсогдлоо. Гэнэт миний хөлөнд юм хүрэх шиг болсон бөгөөд өндийгөөд хартал цонхны хөшиг хөдөлж байлаа. Өрөөнд ямарч салхи байгаагүй тул, яагаад хөшиг ийнхүү хөдөлж байгаа юм болоо гэж сайн хартал. Хөшигний цаана морь давхиж байгаа мэт харагдлаа. Нүдэндээ итгэхгүй дахин сайн хартал хөшигний цаад булангаас морь давхиж миний талд дөхөөд, дараа хөлөнд хүрч байгаа мэдрэмж төрлөө.

Зөөлөн хөшиг хөлөнд хүрч байсан бөгөөд, түүнээс цочсон би гэнэт босож өмдөө өмслөө.

Өмнө ийм байдлаар сүнстэй учирч байсан тул бага зэрэг айсныг хэлэх үү.

Энэ бүхэн яг бодит мэт байлаа. Юун морь, хаанаасаа энд байдаг билээ? Яагаад бүхлээрээ харагдахгүй ийнхүү хийсэж буй хөшигний дүрсэнд харагдаж байдаг билээ? гэж бодоод хувцсаа дөнгөж өмсөөд зогстол цонхны цаана Монгол залуу цус нөжиндөө баригдсан хүрээд ирлээ.

- Чиний наад нүүр чинь яасан юм бэ?

Хамар амаар нь дүүрэн цус нь тэрээр зодолдсоныг илэрхийлж байлаа.

- Би сая Клубын тоглолт хийж байгаад ийм юм боллоо.

Яагаад ч юм тэр залуугийн царай сайн харагдахгүй байсан бөгөөд, лав миний дотны найз нарын хэн нь ч биш байлаа. Дөнгөж өнөөдөр танилцсан залуу бололтой. Тэгээд бүгд өрөөндөө амрахаар орсон байхад энэ залуу ганцаараа юугаа хийж хаашаа явдаг байна аа? гэж бодож байх хоорондуур миний өрөөнд танил 4-5 Монгол залуу ороод ирлээ.

Цонхны цаана нөгөө ганц залууг дагаад 20-иод залуус ирлээ.

Гартаа мод, шил барьсан тэд энэ залууг зодох гэж ирж байгаа нь ойлгомжтой байлаа.

Ганц залууг бүгд бүслээд зодоон эхлэх үед, манай хүн тэнд мөчөөгөө өгөхгүй байгаа нь харагдаж байлаа. Би тэрхүү зодоон эхлэх мөчид өрөөнд байгаа Монгол залуус руу

– Яах уу? гэсэн харцаар харлаа.

Энэ бүх зүйл маш хурдан болж өрнөсөн бөгөөд миний дотор гал дүрэлзлээ.

- Энэ залуу миний найз мөн юм уу? Саваагүй юмнаас болж энэ зодоонд орж байгаа юм биш биз? эсвэл үнэхээр энэ залуугийн буруу биш бол яанаа? Гэхдээ л ганц Монгол залууг хүний хүмүүс бүслээд байхад яаж зүгээр харж зогсох вэ? Тэрээр шөнө дунд өрөөнөөсөө гарч явах хэрэг юу байсан юм болоо? гэж бодоод

- Гарт барих зүйл байна уу?

гэж бусдаас асуугаад гэнэт зүүднээсээ сэрлээ.

Тэр өрөөнд байсан Монголчуудын дунд таалагддаг охин бас зогсож байсан санагдана, түүний өмнө өөрийнхөө мууг бас харуулмааргүй байсан ч байж магад. Тэр охиныг ямар царайтай байсныг ч анзаараагүй. Зөвхөн зүүд – Энэ бол чиний таалагддаг охин чинь шүү! гэж мэдээлэл өгсөн мэт.

Би аялж байх явцдаа биедээ ганц ч зэвсэг авч явж байгаагүй юм. Ширэнгэн ойгоор алхах үедээ л амьтан үргээхээр мод барьж байсан бөгөөд цүнхэнд хадгалдаг Swiss хутга нь биеэ хамгаалахад ямар ч ач холбогдолгүйг ойлгосон юм.

Гвиней улсад майхандаа унтаж байлаа, гадаа дайсагнаж байсан хоёр залуутай уулзах гэж гарч байхдаа анх удаа л энэ хутгыг гартаа мэдэгдэхээргүйгээр атгаж байсан юм. Гэхдээ дэлгэх үед буцаж хуруу огтлох аюул байдаг тул, тэдгээр залуустай зоригоороо, хэл амаа ололцохоос өөр арга байгаагүй юм. Хүн зэвсэгтэй болохоороо зориг орж, муу үр дагаваргүй асуудлыг шийдэж болох зүйл дээр толгойгоо бус хүчээ зориулахыг хичээдэг юм.

Хэрвээ архи уусан байх юм бол бас адил цусан дахь спирт, адреналин ихсэж улам бүр зориг оруулна.

(Адреналин гэж уг сүүлд орж ирсэн, Монголоор цус хөөрөх гэдэг)

Үнэхээр тэр залуу саваагүйтэж яваад бусдыгаа хэрэгт оруулж байгаа бол яанаа? өмнө нь би саваагүй найзаас болж хэрэгт орж байсан юм.

Тэр хөшигний цаанаас давхиж ирсэн морь намайг сэрээгээгүй бол гадаа тэр залуу ганцаардах байсан байх. – Босоорой! найз чинь хэцүүдэж байна! гэж анхааруулсан мэт.

Тэгээд магадгүй Монгол хүн тул морины дүрс харагдсан байх.

Зарим үндэстнүүд буруу зөвийг асуулгүй нэгнийгээ хамгаалах тэмцэлд нэгддэг шүү дээ! Харин бид? Би олон тохиолдолд асуудалд орж байсан бөгөөд, тухайн үед найзуудаа энэ асуудлаас холуур байхыг хүсэж байсан юм. Миний өмнөөс хэн нэг нь хохирвол яана? гэж бодсоноос. Гэтэл зарим залуус өөрийн тэнэгээс болж цуг яваа хүмүүс, найз нөхдөө хэрэгт унагачихаад юу ч болоогүй юм шиг байдаг шүү дээ!

Би хүний нутагт сүүлийн 3 жил хагас гаруй явж байх үедээ ямагт ганцаараа, ямар ч тусламжгүй шүү! гэж өөрөө өөртөө сануулж байсан юм. Гэхдээ хэзээ ч айж байсангүй.

Харин энэ удаа зүүдэндээ хурдан шийдвэр гаргаж амжилгүй сэрлээ.

Та нар яах байсан бэ?

Бид үнэхээр бие биенийхээ төлөө амиа өгч чадах уу? Бид эв нэгдэлтэй, эрч хүчтэй нэг үндэстэн болоход юу хэрэгтэй вэ?

Энэ тал дээр юу бодож байгааг асуухаар ийнхүү шөнө дунд компьютэрээ асааж тэмдэглэлээ бичлээ. Хариулаад, энэ зүүдний учрыг тайлбарлах гэж оролдоорой!

Харин би буцаад унтлаа.

Horaayy..there are 26 comment(s) for me so far ;)

#1

Sain yvj bna uu.Chinii aylaliin 55 uls Avstrid tavtai moril uu.Ayn zamdaa sain yvj bna uu.Salzburg.Graz,Linz,Wien zereg hotuudiig zaaval uzeerei.Cham amjilt husie.

bayar wrote on 2009/03/05 - 17:41
#2

sain uu? Bi Austria ulsiin linzed amidardag chamaig delhiig toirch bgaag sonsch bas temdegleliig chin ih unshdag shvv getel minii baidag gazar hvreed irdeg goe ymaa martiin 8nd chi wiend neg ym zohioh gej bga gej duulsan amjilt hvsie ajiltai bolhoor ochij chadahgvi baihaa harin zvvdnii chin

Shuuderdusal wrote on 2009/03/05 - 17:56
#3

huwid gewel hen negen chamaas tuslamj guih ymuu eswel guij magadgvi l ym gehdee tiim notstoi baidal vvsehgvi baihaa zvvdend chin mori garch bgaa ym chin law l muu hvn bish baihaa neeree chi nadad neg zowolgoo ogooch Bi end Austriad bga mongolchuudaa neg websitetai bolgii gej bodood neg site hiisen ym l daa

Shuuderdusal wrote on 2009/03/05 - 17:56
#4

getel end bga mongolchuud maani neg ih toohgvi ym yagaad??? bi medehgvi bna oor site ntr baihgvi getel yagaad ug ni zurgiin tsomog Forum ntr geel hiisen ymaa chi ooroo neg orood haraarai

Shuuderdusal wrote on 2009/03/05 - 17:58
#5

mori nisej orj irsnig unshad sunstei baishin baisan bolovu gej bodlo.tegtel neg zaluug zodoh geed olon zaluchud orod irle geheer suns ene ter geh bodol alga bolchlo.mini huvid baidag l zuud bn.neg ih ach holbogdol uguud hereggui baih.hun zunduu l har darj zuudelj baidag ter bur muu ym tohiolddoggui shd.
hunii olon gantsa baridaggui gedeg biluu tiim ug baidag daa.olon humuus zereg neg hunluu davshlaad baival muuhai l daa.ter humuus gants zaluuru davshlah shaltgaan baisan l baih.
bi bol ter zaluug tegj olon hund zoduulad baihig harj tevchihgui baisan.bi emegtei bolohor erchuud shig zodoldoj chadahgui gehde zugeer haraad zogsohgui baisan.yagad gevel nadad zorimog shiidemgii zan baidag.mongolchuud bidend neg negnige hamgaalah umuuruh tiim sovesti dutagddag ,neg bodlin har amia hoohoilson yavdal bizde.harsan ch haragui ym shig tiim bertegchin zan gargadag.tehed gadnihan yadag bile negnige hamgaalaad buun ym boldog shu de.bid iim archagui zantaiga baival hussen ch hol yavj chadahgui.
saein zuudend chamaig ter zaluug hamgalad zodoldosoi gej bodson chin tegelgui chi serchiv bololtoi.xe xe.
gehde yamar uchirtaig n medelgui yu yugui zodoldod unah n haasha ym.herve chi ter zalug hamgalahgui bol zoduulad uhchihvel bur ch muu ym bolno bizdee.minii bodol iim l bn.

buya wrote on 2009/03/05 - 18:55
#6

To see a horse in your dream, symbolizes strength, power, endurance, virility and sexual prowess. It also represents a strong, physical energy. You need to tame the wild forces. The dream may imply that you have been horsing around. Alternatively, the dream indicates that you need to be less arrogant and “get off your high horse”.

To see others fighting in your dream, suggests that you are unwilling to acknowledge your own problems and turmoil. You are not taking any responsibility or initiative in trying to resolve issues in your waking life.

To see your friends, saddened and troubled, in your dream, signifies sickness and distress upon them.

alchemist wrote on 2009/03/05 - 20:26
#7

mongolchuudiin huvid bid negdej negnee omooroh tal deer tiim um hezee ch bhgui l dee, bi olon tohioldol deer harj bsn, 10 mongol zaluugiin derged neg mongol emegteig olon hujaa deerelhej ug heleer doromjilloo, buur tsohiloo gehed ter 10 mongol zaluugiin hen ni ch omoorhgui, oort hamaa bhgui umand oroltsood hereggui gej boddog, magadgui tanil tal naiz nohod ni bol gar hodloh l bh, ternees ene mongol hun shu geed tuunii toloo um hiine gej bhgui ee, hujaa huniig oor gazar olon gadaad hun zodoj bhiig bas neg hyatad hun harval diilehgui ch gesen zaaval ter hunee omoordog um, manaihan bol tiim um bhgui eee, bi uuniig l lav battai heleh um bn, zaaval zodoldoj bgaa negnee bish, yr ni biy biydee tuslah tal deer ch hoirgo shdee, train station deer ch umaa daahgui hetsuudej bgaa mongol huniig haraad gar hooson hajuugaar ni onogrch bgaa mongolchuud ch bas tom haraad l ongorno uu gehees hezee ch tuslay gesen setgel bdggui l um daa, ugaasaa iim um uu, iim bolchihson um uu buu med.

bid ev negdeltei baihiin tuld mongol hunee l hairladag boloh heregtei bh daa, busdiig ehleed uzen yadah bish ehleed dotroo biy biyniigee hairladag bolchihood daraa ni daisnaa uzen yaday

alchemist wrote on 2009/03/05 - 20:38
#8

sain bnuu? ayn zamdaa sain yvj baina uu…uuriin chine temdegleluud bolgoniig amtarhan unshdag shuu…uchir ni yum uzsen hunees negiig duulmaar sanagddag yum…zuudnii tuhaid gevel bi uuriinhuu zuudiig zuntei gej boddog yumaa….hun bolgon l uur uuruur tailbarlah baih…minii huvid ene zuudiig tailbarlavaas: suns ad zetgertei ogt holboogui met sanagdlaa …mongol huniig aztai baina geheer moritoi baina shuu gej heldeg sanaj baina…tegheer ter mori yaagaad chamaig sereewee…uchir ni chamaig gentiin yumnaas hamgaalah dohio uuriin chine tuhain uid medreh serel medremjiig chine ilerhiilj baigaa met…harin tsus bol ymarch baisan sainii yor bishee tegheer chi dandaa mongolchuudiig zuudelsen….ene bol nutag negtnuudiin hoorond boloh uil yvdliig chine haruulj bui met…ingeheer chamd zuwuluhud odoo boloh uulzalt,.. nutag negtnuudtei hamt baihdaa hen negentei uzel bodol zurchildvul tuhain uzel bodliig ni hundetgeed unguruurei…turuulj duugarsan huhuunii am hezeed hulddug shuudee…buh yum saihan bolj ungurwul tsaash davarj bitgii huurtsugluurei gej helj bui yum shig sanagdlaa….tegheer altan dundajiig bariarai…yum ihedvel zaaval neg talruugaa dalbiidag shuu dee….ingeed minii helsen sanaag zuwuur oilgohiig huseerei …chinii zuudiig say unshij baih ytsdaal ene buh zuiluud minii nudend haragdsan yum shuu…za tegeed uuriin dotood duu hoolio..zun sovingoo sain medreerei bitgii gej helj baigaa bol bitgii l hiigerei …ingeed tsaash urgeljleh altan shar ayn zamd tani saad todgor buu garag….husel buhen chine saadguigeer bieleesei gej husii..amai eruul baigaarai gol ni eruul…..amjilt

star_axe wrote on 2009/03/05 - 21:19
#9

hi Amai.sain yavaad bga bizdee.mash hurdan ayalj bn shuu.sayahan manaid 53 gej bsan odoo 55 dahi bolloo.chinii temdegleluudiig bainag unshij bga.sonirholtoi yumaa.AMAI>AMAI.AMJILT.Sara.

sd wrote on 2009/03/05 - 23:09
#10

mongolchuud ugaasaa bie bieniihee tuluu u ch hiideggui shuu dee. tamiin togoi l gesn ug…

bayaraa wrote on 2009/03/06 - 12:20
#11

Za Amaidaa amjilt husie. Chi uneheer Mongol hunii er zorig, setgeliin hat haa hurdegiig haruulj baigaa hun shuu. Iim hetsuu nohtsold iim zorigtoi shiid gargaad, ingeed yawj baigaa chin uneheer galzuu. Chi namaig sain medehgui baih. Bi chamtai UNDP-giin neg tosliin barimtat kinond duu hiij baihdaa Bilgeetei tsug suuj baihad chin taniltsan. Tegeed udaagui chi yawsan baih aa. Za tegeed naizaa. Chamd amjilt husie. Horwoo delhiig tanij, galzuu aylal hiij baigaa chin uneheer saak shuu. Chamaih hundelsen Miyegombo

Miyegombo wrote on 2009/03/06 - 15:14
#12

bi zuudend itgedeg zuud zaaval tuhain hund yamar neg zyil heldeg gej boddog, magadgyi tsus haragdaj bga bolhor muu yum bolohiig zugnuj bj magad tegeed taalagddag emegteidee zorigtoi haragdahiin tuld orj bnaa gedeg chini neg emegteigees bolj tuhain asuudald chi orootsoldoj magadgyi ch yum shig gehdee zuud tugsuhduu chi ter zodoond orj amjagyi bolhor magadgyi chamaig ter muu yavdlas zailhiij chadahiig haruulj bj bolno shu de, bas mori uzegdene gedeg chini chi hiimoritoi yavaa hereg bh, tegeed l az hiimori chini muu yumnas zailuulah ch yu yumu -za minii huvid iimerhuu tusuulul buuj bna uur ch bj boloh l yum, harin ev negdliin tuhaid undesten gedeg chini hariin orond bie bieniihee tuluu temtseh l yostoi ene bol ih chuhal bid nar l bie bienee gehgyi bol hari orond hen ch hunii huniig hamgaalj evii hurhii gehgyi shu de

ES wrote on 2009/03/06 - 18:48
#13

amai hun yanz buriin l zuud zuudelj baidag.uchirgui ach holbogdol uguud hereggui bizde.zarim zuud bielegdej zugnuh tal bii.gevch ihenx n bielegddeggui.chi uuru l biee aytaihan avch yavad zun bilgee dagaad yavbal gaigui bizde.muuhai sanagdsan bol um daarii dudaari duuri duuri suuhai geed maani unshchih.
mongolchuudin neg negende tuslah demjih tal deer uneheer taaru shu,setgel emzeglemeer…
malaizid zevuun bagindagin zahialgar aluuldag altantsetseg biluu ter emegtei uneher uruvdmuur.aav n ter hergiin talaar zunduu huutsulduj tur zasgiin udirdlaguudas tuslamj huseed nugu hed n oligtoi hudulj uguugui shd.neg bodlin archagui bga ym shu.tur zasag n uurin ulsinxa irgedin erx ahig zurchigduh hamgalah tal deer boditoi ajil hih estoi bizde.7-1nd amia aldsan 5n hun bn asuudal n yu bolj bgan buu med.manaihan neg bodlin sonin humus shu.ug n burutnig n olj ug ged jagsaal tsuglaan higed shahalt uzuleh heregtei bgaan.

buya wrote on 2009/03/07 - 11:19
#14

Hi sain yabj bna uu Amai bi Enkhee bna chamd amjilt husie bas udahgui eh orond chine boloh yaruu aldart er tsergin bayarin gal haluun mendig debshuulj bna ih zuilig uzeed eh orondoo esen mend ireerei namaig tanihgui bol Sierra-leonig sanaaraai bid als holin huni nutagt bagahan hugtsaand saihan taniltsaj baisan shu de za tegeed zutgeed baigaarai yamarch baisan zorisondoo l hurdeg yum shu chini ard eh oron chine huleej baigaa shu gedgig buu martaarai bas bolgoomjtoi yabaarai AMJILT HUSIE KHUNDETGESEN D.ENKHEE

Enkhee wrote on 2009/03/10 - 13:59
#15

Alivaa undesten ev negdel hedii sain bna ter hemjeegeeree hugjij devshdeg yum shig bgaam aa Mongolchuud bid delhiin hugjiltei huchirheg oron bolohiin tuld teden shig biye biyenee hairladag hundeldeg bolj bj l uragshaa hugjinu.Manai zaluus yag unuudruus ehlen uursduusuu ene uurchlultiig hiitsgeeye.Ene zuud mongol zaluuchuudiig ev negdeltei ah duus met biynee harlahiig sanuulj bgaa bish gej uu? Bid 1 undesten, bid ahan duus shuu dee… gej uulga alsan bsan ter temdeglel mash ih setgel hudlugsun shuu.Tiimee bid hezee mongolchuudiigaa biye biyenee harlah yum be? Amiddaa biye biyenee harla humuusee!!!

lhagvaa wrote on 2009/03/13 - 12:50
#16

Zuud zarimdaa ih zuiliig heldeg, hezee hoino uchirni oldohni bii, horvoo gedeg ih sonin ,…

Maliish wrote on 2009/03/17 - 20:50
#17

chamd amjilt xysii chamaig yrgelj dejideg shyy mon chamd bi ataarxdag yagaad gevel bi cham shig ayalaxiig mash ix xysdeg za amjilt xysii ex nutag gazar shoroo axan dyys etseg ovogdiin syns chamaig yrgeljid xarj xandax bolno

batnyam wrote on 2009/03/29 - 18:50
#18

yu ve bi uuriinhuu zyydiig tailj chadahgyi shanalj bhad yaj chinihiig tailah yum be yadaj bhad udaa dara zyydleed bna.Gehdee chi ilyy urgun hyreetei bodoj setgedeg bolson bna shy yamarch l bsan chi chadnaa l gemeer bna uur yum heleh tenhel algaa.Ingehed chi zyyd chin yrgeljilsen bol ter zaluud tuslah bsan bolov uu esvel neg shaltag garch ireed ta hed bolih bsan bolov uu gej bodoj yzsen yy yrgeljlyyleed bodoj yzev yy.Yamar ch bsan unudur taniltssan mgl zalu mun deed ailiin shuugian chamd ih l nululj de yamar neg yumiig halit bodogduuljee gej l helmeer bna uuruur helbel chi zurvas l uuruu ch medelgyi uridiin yamar negen duu shuugian shine tanil geh met dursamjuda halit l bodson tegeed l untsan bh zarimda duu sonshoor tuhain yed bolj bsan yavdal sanagddag shde yag l teren shig deed aild irj bga hymysiin shugian ter shine tanil yag l tiim dursamjig chamd sergeesenn bh.

uchral wrote on 2009/05/11 - 20:51
#19

bi ch bid ev negdeltei yu ygyi yu gedegt ergelzdeg magadgyi chi neteer bnga l orj bgam chin mongolinho talaar sonsoj l bga blgyi.Tegeed nad shig bodod terendee buhimddag l bh chi hedtei ve bi 29-tei getel bid yag ynendee iim zalu hymyys bj buhimdhaas tsaashgyi bga ni l namaig barag galzuuruulah shahdag.Ene heden uvguchyyl mongoliig bas bayalagiig huvaaj ideed hen negend belegleed duusah gej l bga sanagdaad bhiin yrgelj gehde hamgiin aimar ni ted uchiraa meddeg uvguchyyl idej uuh ilyy hen negniigee mun uuduus ni bosoh gesen hen negniig darhaa meddeg.Harin chi yaj bna sayiin zyyd shigee bodood l bh uu zyydendee hyrtel zunduu bodood bhiin yu hiij bgan bol geed l uruunuusuu yu gej garsiin ged l ……za za ajilaa hiie dee. tyr bye magadgyi uuriin zyydnii tailliig haij bgad genet chini sait ruu orson shige genet dara heze negen tsagt holbogdoh ch yum bily bye amjilt

uchral wrote on 2009/05/11 - 21:02
#20

zugeeree bodsonoo ch bas zuudeldeg yum shigee, bainga bodoj sanaa zovson bolohoor tuuniigee zuudlesen bailgui dee… harin ene shunu saihan zuud zuudleeree

SARNIITUYA wrote on 2009/07/29 - 17:18
#21

neg tuuh bichey!
Neg udaa bi disco barand yavj baisiin taalagddag ohintoigoo sain naiztaigaa bas bus humuustei. getel ter bar-nd bas oor heden mongolchuud gadniihantai muudaltsaad zodood baigaamuu hereldeed baigaamuu medegdehgui buland neg yum bolj baihaar n joohon durgui huresgeed baij baital gaigui namjiv. tegeed bi taalagddag ohintoigoo bujgiin talbai haviar ergeldeed butsaad hureed irtel nogoo zaluusiig zodoj bailaa uurlav ergeed hartal manai sain naiz geh huniig yag tsohij baihiig n bi harsiin. bi yu ch bodsongui guij ochood nogoodhiig hed heden udaa tsohij baital tsaanaas n davalgaa met baahan zaluus garch ireed namaig zogsoo zaigui bombordov. nadad ovdson barisan erthen terhen uedee baigaagui yamar ch baisan nileen ih tsus bolson gazar unaad ogloo. nogoo ohin maani ireed namaig tevreed avaad garsan. nadtai hamt yavj baisan nogoo zaluus maani zodoond oroltsohoos aisan bugd muna ( mod ) baritsan baisan gej baisan. bi nileen ih tsus aldsan bolhoor emneleg orood hamar hugarsan shud uursen zergiig medsen. daraa n bodood baihad zodoond oroltsoogui zaluu uhaantai sanagdaj bailaa. bi oroltsoogui baisan bol bi ev eruul untahdaa hamarnaasaa bolj zovohgui baih baisan yum. daraa n mongold irsnii daraa bid nar naizuudaaraa bas l party-dlaa bas l zodoon harin ene udaa manai naiz zoduullaa. bi yag hajuud n haraad l yum uugaad l zogsoj bailaa. tegtel daraa n manai naiz nadad uurlasan chi haraad l yu ch boloogui yum shig zogsoj baisaan gej baisan. hehe bas l sonin yavdal shuu. bi naizda haraad zogssniih n toloo uurlaagui bayarlaj baihad busad n namaig haraad zogssnii toloo uurlaj baidag

chiruto wrote on 2010/01/13 - 20:32
#22

Сайн уу?

Энэ их эртний бичлэг байна. Тиймээс миний комментийг уншихгүй байх магадлал өндөртэй боловч чиний зүүдний талаар бичихгүй өнгөрч чадсангүй. Би өөрөө их зүүдэлдэг хүн болохоор өглөө босоод дандаа зүүдэндээ дүгнэлт хийдэг юм. Зүүд өөрийн амьдарч байгаа орчин, бодож санаж явдаг зүйлтэй яахын аргагүй нягт холбогдоод байдаг юм. За тэгэхээр миний бодлоор чиний зүүдийг ингэж тайлах юм байна.

Чиний аян замын тэмдэглэлүүдийг уншаад байхад чи Монголоо гэсэн сэтгэлийг байнга тээж явсан гэж ойлголоо. Байнга тээж явсан бодол зүүдэнд орохгүй байна гэж байхгүйдээ. Чи яахуу бодсоор л бадарчилсаар явж байж. Гэтэл энэ зүүдийг зүүдэлсэн тэр өдрөөс Монгол орон минь үнэхээр Монгол хүмүүстээ зодуулсан мэт нурах замдаа орсон байж магад. Зодуулсан Монгол залуу бол Монгол орон. Учир нь энэ залуу ирэхээс өмнө морь чамд сэрэмжлүүлэг өгсөн. Чамайг сэрээчээ, чиний тусламж Монгол оронд хэрэгтэй боллоо гэсэн дуудлага. Харин тэр зодох гэж дайрч буй олон монгол залуус бол Монгол орныг минь буруу замд нь хөтөлж буй овилгогүй муусайн нөхдүүд гэж би бодном. Монгол эх орон минь үнэхээр чам шиг чин сэтгэл тээсэн олон залуусыг янз бүрийн сигналаар дуудаж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

За чиний зүүдийг яг таг тайлаагүй, чиний санаанд хүрээгүй байж болох боловч, санаа аваарай.

Би зөвхөн өөрөө өөрийнхөө зүүдийг тайлахдаа маш сайн боловч хэзээ ч хүний зүүдийг тайлахыг хичээж байгаагүй билээ. Гэхдээ чиний зүүд маш сонин байсан, бас дээр нь чиний нөхцөл байдал, бодож санаж яваа зүйлс бичлэгүүд дээр чинь ил байсан тул ийнхүү тайлахад нэмэр болсон тул өөрийн хэмжээнд оролдлого хийсэн минь энэ билээ.

Dreamer wrote on 2010/04/15 - 06:56
#23

Мөн чиний шийдвэр гаргах гээд оролдож байгаа тэр мөчийг тайлбарлахаа мартсан байна. Чи үргэлж Монголоо аврах эсэх тал дээр байнга эргэлзэж, нэгийг бодож явдаг бөгөөд одоогоор ямар нэг эцсийн шийдвэр хараахан гаргаж амжаагүй яваа байх.

Яг энэ мөчийн тайлбар үнэн зөвийг гагцхүү чи л мэднэ. Үүнийг би зүүднээс чинь таасан л болохоос яг тийм байна гэж хэлээгүй уу. Харин нарийн учрыг чи өөрөө л мэдэж байгаа байхаа.

Dreamer wrote on 2010/04/15 - 07:18
#24

sain bna uu bi say tanii zvvdelsen zvvdiig shini unshlaa minii bodloor genet mori davhij irj bna gedeg chini mongol hvn morio deedelj hairal yavdag shvv dee ter mori chini mongolchuudiig toloolj zvvdend chini irsen baih harin mongol zaluu tsus nujinduu holildson uchir ni bidnii mongol uls hariihand deerlhvvlj yag zvvd shig chini tiim zvil boloh gej bgaa yum shig sanagj bna jisheen tsumiin hog hayagdal uul uurhai in ter geed gadaadiihan heterhvv ih mongolruu haldaj bgaa bizdee tegeedl ene bvgdiig zugnuj tanii zvvdend orj irsen baih gej bodoj bna tus bol sainii dohio bish ireedvi mongol tanii zvvdend ordon ter zaluu shig gantsaardaj deerlhvvleh gej baigaa yum bish biz gesen aidas bas bolgoomjlol minii setgeld turuh baina daa mongolchuud bid negiig bodoh tsag bolson baih gej bi bodoj bna ene uvaigvi uls turchduusl bvh yum vvdeltei ene zahiag ushsan hvn my mailruu hariu bicheerei sanal bodloo huvaaltstsgaag buruu aldaatai bichsen bol uuchlaarai jaahan yarchlaa

enkhoch wrote on 2011/08/01 - 02:48
#25

scary roooooooooom!

prisoner 627 wrote on 2012/02/03 - 16:13
#26

сайн уу би нэг муухай зүүд бараг сар гаран зүүдлээд байна аа баас нь халиж байгаа жорлон зүүдлүүл яадын болоо энэ сонсоход их муухай байгаа ч нэг л учиртай байхаа гэж бодоод байна аа хэлж тус болооч

bibi wrote on 2013/04/08 - 16:20
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.