liechtenstein-flag

2009 оны 3-р сарын 3-ны өдөр. Liechtenstein улс.

Өнөө өглөө Сүхээгийнд сэрээд явах бэлтгэлээ хангаж эхэллээ.

Би хүмүүст тэдийд явна энээ тэрээ гэж хэлдэггүй бөгөөд нэг л мэдэхэд замдаа гарна.

Миний хүнд хэцүү аянд өртөөлж, хүлээж авсанд талархал илэрхийлээд замдаа гарлаа.

Замын унаанд дайгдаж Ruti-гээс Glarus, тэгээд Sargans орлоо. Тэндээс автобусанд сууж Liechtenstein улсын нийслэл Vaduz руу хөдөллөө. Газрын зургаас хэр зайтай байгааг мэдэхэд хэцүү бөгөөд, замд явж байтал Монголын далбаатай төстэй туг харагдаж эхэллээ. Сайн хартал хөндлөнгөөрөө цэнхэр, улаан зурвастай туг байлаа.

Энэ улс маш жижиг тул хил нэвтэрч байгааг огт мэдэлгүй шинэ улсад орсон байлаа.

Өмнө нь ийм улс байдаг тухай огт сонсож байгаагуй бөгөөд, та ч гэсэн газрын зурган дээрээс олохыг хичээгээрэй! Европын холбоонд элсээгүй, Евро мөнгөн тэмдэгт ашигладаггүй хэрнээ Шенгений гэрээнд багтдаг, нэг хүнд ноогдох ашигаараа Европдоо өндөрт тооцогддог улс юм байна.

160 км квадрат газар нутагт 35000 хүн ам амьдардаг гэсэн. Тэдний 30 хувь нь гадаадууд.

Энэ улсыг тэр болгон газрын зураг дээрээс олж харахгүй бөгөөд Швейцарь, Австрийн завсарт уулсын дунд оршдог юм байна. Өмнө очиж байсан Андорра гэж улстай төстэй санагдлаа. Жижигхэн хотод автобуснаас буухад нийслэл Vaduz гэж хэллээ. Энэ Вант улс нь Ардчилсан Парламенттай юм байна.

Албан ёсоор 54 дахь улсаа аяллынхаа дэвтэрт бичиж байгаа боловч 1 сая 500 мянга гаруй км квадрат газар нутагтай харьцуулах гээд оролдсон боловч болсонгүй. Өнөөдөр байрлаж байгаа газраас Австрийн хил рүү 10 алхаад л хүрнэ гэсэн. Маргааш Австри улс руу хүлгийн жолоо залах төлөвлөгөөгөө боловсруулж эхэллээ.

Vienna хот дахь Монголын оюутны холбооны залуус Мартын 8-ны өдрийг хамтдаа тэмдэглэх урилга явуулсан тул, Монголчуудтайгаа байх боломжийг алдахгүйн тулд нэлээд шургуу явж 55 дахь улсын нийслэл Vienna хотыг дайлах бодолтой байна.

Кирилл рүү хөрвүүлсэн Намухай

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

Mongol Ulsiin Nutag devsger 1saya 500 gaad km bish! 1,564,116 km2 uchraas 1saya 500 garui gej bichikh kheregtei bolov uu! Mongoliin gazar nutgiin khemjeenii tukhai Mongolchuud maani 1saya 500 myanga l gej bicheed baikh yum. End Minii durgyi khyreed baidag yum aa! Zovoor oilgooroi! Bichilgyi yldeesen 64,116km2 gazar maani Palestinaas tom sanagdaad baigaa yum daa! Tegtel ter khymyyr tiim gazriin tuluu yaj ykhen khatan baildaj baigaa bilee dee! Bid bichvel yag 1,564,116 km2 gej biochikh kheregtei esvel 1 saya 6oo myanga gej bichikh khkheregtei bolov uu! Bi buruu yariad baina uu esvel!

Khangai wrote on 2009/03/04 - 06:59
#2

Amai chamtai e-mail hayagaar hariltsval ymar hayagaar hariltsah ve .

Moggi wrote on 2009/03/04 - 13:09
#3

дуулж л байсан улс байна газрын зураг дээр харин байдаг үгүйг нь дараа үзнээ

j wrote on 2009/03/04 - 13:28
#4

1-н бичсэн тэр үлдээд байгаа 64116м кв нь энэ улсаас чинь 400 дахин том байдаг байна ш д

j wrote on 2009/03/04 - 13:31
#5

Amai ayalald chini amjilt husye. comment uldeegeed bdaggui ch baingiin unshigch. suuliin uyed yaagaad bichleg chini iim jijig font-oor garaad bn aa. unshih geed buur nud uvdchih ym. huuchniihaa fontoor bichhiig husye

Zoloo wrote on 2009/03/05 - 15:43
#6

negtee duhuj baigaa yum baina, cheheer dairahuu? End 12 myangan mongolchuud amidardag shuu dee.

urnaa wrote on 2009/03/06 - 01:57
#7

sainu amai! ene minii anhnii uurt chin bichij bga setgegdel,anh nairamdal dr uuriig chin harj bsn,daraa ni olon ch dairaldah bolson,heseg udalgui humuus amaig delhii toirohoor yavsoon gej bsn,odoo ali hediin urt hugacaa ungurch dee… yamarch bsn uuriig chin mash ih uneldeg shuu! um mani padme hum! B

B wrote on 2009/03/09 - 01:27
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.