2005 оны 11 сарын 22

Монгол Бадарчин 1-р аян. 3 дахь улс, Шведийн вант улсын хөдөөгийн Арбога сууринд

DSCN1649

Монголд надтай хамт ажиллаж байсан Анна гэх Швед найзынхаараа замаараа зочиллоо.

Шведийн Р3 радиогийн сэтгүүлчээр ажилдаг тэрээр, нэгэн сургуулийн багшаас сурвалжлага авна гээд өөр хотруу ажлын унаагаар явахдаа намайг дагуулж явлаа. Шууд нэвтрүүлэгээ явуулах зориултын радио станцтай үүргэвчийг сэтгүүлч найз үүрээд, товолсон цагт шууд ярилцлага нэвтрүүлгээ хөтөллөө.

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

DSCN1646Р3 нь Шведийн ардын радио учир улсын нийгмийн сангаас санхүүждэг. Радиогийн гол зорилго бол чанартай сайн мэдээг сонсогчдод цаг тухайд нь хүргэх.

DSCN1705

Сургуулийн удирдлагад намайг танилцуулаад, Монголоос яваа гэх үед тэд маш их гайхан сонирхлоо. Хоёр хөршөөс цаад нутагт Монгол хүн, Монгол соёл иргэншил, Монголын юм бүхэн онцгой, өвөрмөц, эртний юм шиг санагддаг гэсэн.

-Та манай сурагчдад өөрийн Дэлхийг тойрох судалгааныхаа талаар ярьж, Монголоо тайлбарлаж өгөх боломжтой юу гэхэд татгалзах зүйл байсангүй.

2 хоногийн дараа нийтийн тээвэр, галт тэрэг ашиглаад жижиг сууринд дахин ирлээ.

Сургууль нь гадна тоглож харайх том тайлбайтай, том цонхтой, хоёр давхар урт  тойпуун башин. Төв үүдээр орж, хичээлийн эрхлэгчийн өрөөнд зочиллоо..

Уулзалтын цаг болж, сурагчид цугласан байсан тул удалгүй яриагаа эхлүүллээ

DSCN1694

Швед хүүхдүүдийн хувцас, одоо цагийн Дэлхийн олон нийтийн мэдээллийг атгасан Америк загвартай. Тийм хувцас өмсөж байна гэдэг тэр соёл иргэншлийг дагаж байна гэсэн үг шүү дээ. Манай сургуулийн насны хүүхдүүд бас ийм болсон байгаа.

DSCN1695

Манай улс дунд сургуулийн дүрэмт хувцасыг чөлөөтэй болгосон нь маш буруу шийдвэр байсан. Дүрэмт хувцастай байхад илүү дутуу зүйлд санаа зовохгүй амар байсан, харин чөлөөт хувцаслалттай болсон цагаас сургуульд явна гэдэг хувцас хунраас авахуулаад төвөгтэй болсон.

Швед хүүхдүүд англи хэл цэвэр мэддэг тул миний ярианы туршлага сайнгүй байсан болов уу.

Олон төрлийн газрын зураг өлгөөстэй, фламастераар зурдаг самбар, төрөл бүрийн шугамнуудтай дараагийн нэг ангид нутгийн хүүхдүүдийг Монгол хүнтэй уулзуулах ажил бэлэн болсон байлаа. Цэвэрхэн анги байна.

Монгол хүн бүр цээжээрээ мэдэх ёстой үндсэн зүйлүүдийг Шведийн дунд сургуулийн хүүхдүүдэд англиар ярьж өгөхөд бүгд гайхсан байлаа. Миний ярьсан зүйлээс үү? Монгол хүн анх харж байгаагаас уу?

Европт Монгол гэсэн үг өөр өөр үед өөр өөр утга агуулдаг гэсэн.

Хүн төрөлхтний түүхэн тодорхой цаг үеийг жолоодож явсан болохоор ном зохиолд нь бичигдсэн байдаг, бас бага байхад нь –Монгол ирлээ шүү гэж айлгадаг байсан дурсамж. Зарим хүмүүс доктор Дауны нээсэн өвчний нэртэй андуурах тохиолдол ч байгаа.

Дайчин “зэрлэг” Монголын нэг нь жирийн барууны хувцасласан, эх орноо сурталчлаад явж байгаа нь сонин байгаа нь ойлгомжтой.

Нэг хэлийг олон төрлийн цагаан толгойгоор тэмдэглэн үлдээсэн эртний аугаа Үндэстэн гээд далбаан дээрх Соёмбо үсгээ үзүүллээ.

DSCN1645

Хонх дуугарч, хүүхдүүд алга ташиж баярласнаа илэрхийлээд, босоод тарлаа. Ганц хоёр хүүхэд ирж Монголын тухай асууж байна.

Сургуулийн хичээлийн эрхлэгч намайг дагуулж, хоолонд орохыг санал болголоо. Сургуулийн гуанз нь маш тохилог, цэвэрхэн, хүүхдүүд нь хоолоо сонгож идэх боломжтой юм байна.

Би шарсан сосиск будаатай авлаа.

DSCN1690

-Хүүхдүүд манай улсад үнэгүй өдрийн хоолтой, харин багш нар хоолны мөнгөө төлнө гэж нэг багш нь хэллээ. Хоолны амт дажгүй гоё санагдлаа.

DSCN1692

Хүүхдүүдийн шуугианд хоолоо идэж дуусгаад, хичээлийн эрхлэгчийн хамт сургуулийн коридороор явлаа. Хоёр талаар шалан дээр суусан хэсэг хүүхэд байна. Хажуугаар нь өнгөрөхөд  хүндэтгэл үзүүлж мэндлэх нь харагдахгүй байна.

DSCN1693

Тав дугаар ангийн бололтой хүүхэд албаар хичээлийн эрхлэгчийг мөрлөөд өнгөрөхдөө -Замаа хараачээ гэж онгироо хэлээр хэллээ.

Би гайхаад,- Та сургуулийн дарга хүн биздээ? Танай хүүхдүүд яагаад таныг хүндэлж, хажуугаар өнгөрөхдөө мэндлэхгүй, ингэж онгирч байгаа юм бэ? гэж би тэсэлгүй асуулаа.

-Биднийг жоохон байхад сургууль гэдэг бол дэг журамтай, бид багш нараа хүндэлдэг байсан. Буруу зүйл хийвэл багшдаа ганц нэг авахуулна. Багшаасаа айдаг байсан үе. Одоогийн хүүхдүүд хэтэрхий эрх чөлөөтэй. Одоо эднийг загинаж ч болохгүй хуультай шүү дээ, түүний үр дагавар нь энэ байна даа гэж дассан байдалтай, ба харамсан хэллээ.

Яагаад ч юм, мэдээллийн аюулгүй байдлаа алдсан 90-ээд оноос хойш болсон манай түүхэн үйл явдал санаанд орлоо. Манай Аав Ээж, Өвөө, Эмээгийн үед хүүхэд сурагчид, багшаа хүндлэн дээдэлж, зааж буй хичээлийг нь талархан сонсдог байсан даг, харин одоо замбараагүй байдал зөвхөн манайд ч байдаггүй аж.

-Бидний болон ахмадуудын үед хүн бүр улс орноо хөгжүүлнэ гэж сурч, хөдөлмөрлөж, тэмцэж байсан, харин одоогийн манай шинэ үе налайгаад, хялбар аргаар мөнгө олох, элдэв эд хогшилтой болох тухай л бодож байна гэж хичээлийн эрхлэгч хэлэх үед манай улс хотоо, үйлдвэрээ босгох гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан ахмад үеийн дараа ах эгч нарын үе гарч ирснийг саналаа. Гадны соёл шүтсэн, эд хогшил мөнгө сонирхсон маягтай..

Тэгээд их хулгай, дээрэм, хувьчлал нэртэй ардын өмчийн наймаа эхэлсэн.

Хичээл зааж сургаж буй хүнээ хүндэлдэггүй сурагчидтай сургуулиуд манайд бас байдаг. Хичээл эхлэхэд багшаа хүндэлж босдоггүй, зааж буй зүйлийг нь төвөг мэт хүлээн авдаг сурагчид хаа сайгүй байгаа. Миний хувьд гэрийн даалгавар хийдэг сайн сурагч байгаагүй ч багшаа хүндэлж, хэлж сургасан зүйлсийг нь ойлгож цээжлэхийг хичээж байсан. Тэр мэдлэг нь миний амьдралд одоо их хэрэг болж байна.Ирээдүйд ч хэрэгтэй.

Зөвлөлтийн буюу ардын засаглалт улсын ардын боловсролын хөтөлбөр бодлого аугаа байсан учир, тэр улс богино хугацаанд хөгжил, хүчээрээ дэлхийн оргилд гарсан. Түүний хуулбар, Монгол боловсролын хувилбарыг бид хэрэглэсэн бөгөөд Зөвлөлтөд амьдарсан миний хувьд хооронд нь харьцуулах боломж гарсан юм.

Зөвлөлт улсын алс хязгаарын Эрхүү хотын 19 дүгээр сургуульд сурч байхад, хүүхдүүдийн хоорондын харилцаа манайхыг бодвол хамаагүй найрсаг. Хичээлийн программ нь хүнд ч, сайн багш нартай тэдгээрийг ухаад, ойлгож байж харьдаг байсан.

Соёл урлагийн хичээл хөтөлбөрүүд сонирхолтой, чанартай. Чөлөөт цагаар, хичээл тараад төрөл бүрийн дугуйланд хамрагдана. Янз бүрийн зүйлд мэдрэмжтэй, чадвартай болж хүмүүжинэ. Цахилгаан техник, фото, дизайн, дуу хөгжим, жүжиг. Хүүхдүүдийн биеийн тамир эрүүл мэндэд зориулсан нөсөр том талбайнуудыг сургуулийн эргэн тойронд хадгалсан байсан. Өвөл зуны бүх төрлийн спорт хичээлтэй.

Хокей ч тоглоно, усанд ч сэлнэ, ахмад ядарсан хүнд туслана.

Зөвлөлтийн багш нар нь үнэхээр сэтгэлээсээ, хүүхдэд эрдэм сургая, сайн хүн болгож хүмүүжүүлэе гэсэн итгэл, сэтгэлтэй жинхэнэ сурган хүмүүжүүлэгчид байсан.

Төр нь багш нараа өөрөө бэлдэж, амьдрах орон сууц, цалин шагналыг нь сайн өгдөг байсан болохоор чанартай байх нь аргагүй байсан байх.

Харин тухайн үед Монголд ирэхэд байдал тун өөр байсан. Шилжилтийн үе таараад бүр өөр нөхцөлд сургуулиа төгөсөх болсон.

Энэ цаг үеийн хамгийн сайхан амьдралтай, хамгийн сайн боловсролын системтэй гэх улсуудын нэгийн дунд сургуульд зочилсон минь ийм байлаа.

Сайн цаг сул үеийг бий болгоно гэдэг энд болж байгаа бололтой.

Цааш замаа үргэлжлүүлье дээ…

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.