train

Монгол соёлын галт тэрэг

2010 оны 6 сарын 12

Улаанбаатар хот.

Дэлхийгээр бадарчлахын гол зорилго бол хөгжлийн нууцыг олох, эх орныхоо сайн сайхныг гадныханд мэдрүүлэх, шинэ сонин хачин бүхнийг  Монголдоо авчирах, шинийг бүтээхэд оршиж байгаа юм.

Өнөөдөр та бүхэнд танилцуулмаар байгаа дараагийн нэг төсөл бол “Монгол соёлын галт тэрэг”.

MB4 nom poster

Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

Дэлхийн хамгийн урт төмөр зам Москва- Улаанбаатар- Бээжингийн чиглэлд тогтмол явдаг билээ. ОХУ, Монгол улс, Дундад улс гурвуулаа өөр өөрийн галт тэргийг Транс Монголия замаар явуулдаг.

Гурван улсын галт тэргүүд бүгд хүйтэн дайны үеийн бараан ногоон өнгөтэй, үзэмж тааруу, бас хоцрогдсон харагддаг.

Надад нэг санаа байна!

Дэлхийн хамгийн урт замд, хамгийн олон хот сууринг дайрч, олон зуун мянган хүний өмнүүр байнга өнгөрдөг Монголынхоо галт тэргийг өвөрмөц, бусдаас сонин содон зурж, будаад, аялал жуулчлалын сурталчилгаанд зориулж ашиглабал ямар вэ?

Галт тэрэг бүр өөр өөрийн өнгө төрх, утга санаа илэрхийлсэн гоё зурагтай. Дорнод тал, Говь, Алтай, Хангай, Хөвсгөлийн байгалийн гоо үзэсгэлэн, ан амьтадын онцлогуудыг шингээсэн урлагийн бүтээлүүд байгаасай.

Хажууд нь зогсох хүн бүр зураг даруулж, интернэт гэх сүлжээнд Монголын төмөр замыг, Монголыг үнэгүй сурталчилах ашигтай тал бас байгаа шүү дээ.

Евроазийн дундуур өнгөрөх, Монгол загвартай галт тэрэг Та бүхэнд төсөөлөгдөж байна уу?

Дэлхийн ихэнх улсад графити гэх зургийн төрлөөр галт тэрэг, метрог чөлөөт уран бүтээлчид будсан байдаг. Зөвшөөрөлгүй, нууцаар, мэргэжлийн бус хүмүүс зурсан байдаг тул үзэмж тааруу, утга санаа байхгүй, тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг ч бууруулдаг.

Харин бид тодорхой төсөв гаргаад, төсөл зарлаад, Монголын шилдэг зураачдаар галт тэргүүдээ аялал жуулчлалд зориулж зуруулж, будуулах юм бол, Дэлхийн олон хүний сонорт хүрэх Монголын сурталчилгаа болох билээ.

90-ээд оны сүүл үед, Монголын анхны  графитчдийн нэг Анз гэж залуугийн санаачлагыг дэмжиж, төв талбайн урьдах Ленины төвийн хажууд графити урлагийн анхны, албан ёсны ханыг байгуулалцаж байлаа. Дараа нь төмөр замын ханыг зөвшөөрлийн дагуу будах ажилд зохион байгуулагч болон оролцож байсан туршлага надад байна.

Сүүлийн жилүүдэд Монголын залуус зургийн урлаг, графити, комикс чиглэлээр илүү сайн мэргэшсэн тул “Монгол соёлын галт тэрэг” төслийг дэмжээд оролцох мэргэжилтнүүд олон болсон байгаа.

Миний санаачлагыг дэмжин, Галт тэргийг ямар загвартай, ямар утга санаа өнгө төрхтэй будвал, Дэлхий дахинаа Монголоо сурталчилж болох вэ? гэдэг дээр санал бодол, зургийн загвараа илгээнэ үү?

Сонирхолтой загвар, зургуудтай болбол Монголын төмөр замын удирдлагад энэ өвөрмөц санаагаа санал болгож, зураачдаа оролцуулаад Монголын урлагийн том бүтээлийг Дэлхийд хамт гаргахыг уриалж байна.

Монголын төмөр замын удирдлага ч гэсэн миний энэ шинэ санааг хүлээн авч, төслийг хариуцан гүйцэтгэх боломж олгохыг хүсч байна.

Юу гэж бодож байна?

Дэмжээрэй.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.