ai_1725

2009 оны 3-р сарын 2-ны өдөр. Швейцарь улс, Гларус хотоос холгүй.

Өнөөдөр нулимс No.6-г дусаалаа.

Шөнө дунд санаандгүй олсон нэгэн киног үзээд, тухайн киноны онгодыг, тухайн киног хийсэн хүмүүсийг, тухайн кинонд тоглосон жүжигчдийг үнэхээр хүндэлж, Толгойгоо бөхийлгөмөөр санагдлаа. Би энэ хорвоод ганцаараа биш юм байна. Надтай адил сэтгэж, бидэнд тохиолдож буй зүйлийг ойлгож байгаа хүмүүс байдаг юм байна.

Анх хэдэн сарын өмнө өөрийнхөө Монгол дууны ВИДЕО шалгаруулалтандаа шинэлэг видео хайж байхдаа энэ киноны дууг олсон юм. Тухайн үед өөрийнхөө шинэ буланг Монгол үндэсний сайн чанарын хөгжмөөр эхлүүлэх хүсэлтэй байсан ч, ардын урлаг шалдаа бууж байгаа үндэстэнд олигтой авах зүйл байсангүй. РОК ПОП, ХИП ХОП дууны клипний чанар хамаагүй сайн байлаа.

Интернэтээс нэлээд их хайсны эцэст Алтан Ураг хамтлагийн нэгэн шинэ клипийг олсон юм.

Ая, хөгжим, найруулга, дундуур нь уншиж байгаа шүлэг миний зүрхийг шууд чангаллаа.

Энэ юу вэ?

Бид ийм түвшинд уран бүтээл хийдэг болсон гэж үү?

Яалт ч үгүй өөрийнхөө видео булангаа энэ хөгжмөөр эхлүүлж билээ.

Тухайн киноны талаар нэг их хайж сонирхсонгүй. Монголд байгаа найз нар маань сүүлийн үеийн дэвшилтэт технологи, интернэтийн тухай мэдээлэл өгнө үү гэхээс соёл урлагийн талаар мэдээллийн цахилгаан /тог/ тасарсан байсан юм.

Өчигдөр Цюрих хотод эхний хэсгийг нь үзсэн боловч дуусгаж чадаагүй юм.

Ineehuu.com дээр байсан ч чанар, хурд дутагдаж, гарч буй жижигхэн цонхонд бүрэн таашаал авсангүй. Харин өнөөдөр сайн чанартайгаар чихэвчээ зүүгээд, гэрлээ унтрааж дэлгэц дүүрэн үзээд үнэхээр биширлээ.

Би дэлхийг тойрох аяллаа эхлүүлж байхдаа ганц ч дусал нулимс гаргахгүй гэж амлаж байж билээ. Өөрийн зургаан жил гаруй ажилласан студийнхээ бүх тоног төхөөрөмж, хэрэглэлүүдээ зарж бусдыг нь тараагаад, буцах алхам байхгүй болгохоор шийдсэн юм.

Арай гэж дэлхийн олон орноос цуглуулсан өөрийн Пянзны цуглуулгаа найз нөхөддөө бэлэглэхийг нь бэлэглэж, зарахыг нь зарсан.

Эргэж харах зүйл байхгүйгээр.

Амьдрал санасанаар болдоггүй тул, мэдээж нулимс дусаасан.

Гэхдээ өнөөдөр НУЛИМС 6-г дусаасандаа огтхон ч харамсахгүй байна.

Би Монголын сүүлийн үеийн кинонуудад дургүй болоод удаж байна, хэдийгээр тоглож буй жүжигчид нь хичээж байгаа ч хэтэрхий халтуурны, төхөөрөмж муу, хөгжим чанаргүй дээрээс нь видео зураглаач, продюсерүүдийн ургуулан бодох чадвар, түүнийгээ хүргэх авъяас яалт ч үгүй дутагдаж байгаа юм. Монголын шинэ үеийн Кино продакшний хүмүүс мөнгө бодохоо болиод үнэхээр нэрээ үлдээх чанарт анхаарч эхэлбэл. Манай ахмад үеийнхний киног үзэхэд чанар нь шал өөр байдаг шүү дээ! Аль 20-30 жилийн өмнө тийм чанартай кино хийж байхад өнөөдрийн ийм өндөр техник, төхөөрөмж бололцоог ашиглаж чадахгүй байна уу? эсвэл залхуураад халтуурдаад байна уу?

Өнөөдрийн үзсэн киног би эхний мөчөөс хараад л видео зураглаач, найруулагч, хөгжмийн инженерүүд барууны кино урлагт ажилладаг хүмүүс байна гэдгийг мэдсэн. Харин кинонд тоглож буй Монгол жүжигчдийн авъяас чадварт би үнэхээр биширлээ.

Энэ кино ОСКАР авах юм бол би гайхахгүй. Тэгэх ёстой гэж бодно.

Тус кинонд тоглох жүжигчдийг сонгосон Кастинг директорт /casting director/ баяр хүргэх хэрэгтэй болов уу.

Зарим хүмүүс энэ киногоор Монголыг муугаар үзүүллээ гэж дүгнэж магад, тэгвэл өдөр тутам байгаа бодит байдал үүнээс хэдэн зуу дахин аймшигтай байгаа шүү дээ! Бид л сайхныг нь олж хараад байгаа болохоос биш.

Энэ кино Монгол хүний ухаангүйгээр бүтэхгүй байсан нь ойлгомжтой. Киноны төгсгөлд гарч буй нэрсийн дунд AGI DAVAACHU гэдэг хүний агуу авъяас энэ киног үнэн бодит болгосон болов уу. Энэ хүний талаар мэддэг хүн байвал мэдээллээсээ хуваалцаач, би хүний нутагт тийм төрлийн мэдээллээс хоцорч байна.

Хэрвээ миний энэ тэмдэглэлийг уншиж байгаа та энэ киног бүтээхэд оролцсон хүмүүсийн аль нэгнийг нь таньж мэддэг бол миний өмнөөс талархаж буйг минь илэрхийлж, Монгол ёсоор бөхийн ёсолж байна гэж дамжуулна уу!

Би Европд орж ирсэн цагаас миний тэмдэглэлүүдийг уншдаг ямар том сүлжээ байгааг мэдэрсэн тул, өөрийнхөө тэмдэглэлүүдээр тухайн хүмүүст олон зүйлсийг мэдрүүлэхийг хичээж байгаа билээ.

Зарим хүмүүс энэ киног үзээд ойлгохгүй байж магад, эсвэл гүйлгэж үзээд нэг их сэтгэлд хүрэхгүй байж ч магад. Тэгвэл сүүлийн 20 жилийн хугацаанд би анх удаа Монгол кинонд бүх анхаарлаа хандуулж, тухайн найруулагч, жүжигчдийн хэлэх гэж буй зүйлсийг хараа салгалгүй харж, тунгааж үзлээ.

Өөрийн тэмдэглэлүүддээ би Монголынхоо Кино урлагийг хамгаалж, хөгжүүлэх хэрэгтэй гэж байнга заадаг. Учир нь киноны тусламжаар ард түмнээ боловсруулж хөгжүүлж болох юм шүү. Түүнээс биш барууны, хөрөнгө мөнгөтэй л бол бүх зүйлийг авч болно гэсэн хичээлийн дараа юу болдгийг сүүлийн 19 жилийн эх орныхоо түүхээс харж байгаа байх.

Та өнөөдрийн энэ тэмдэглэлийг уншиж эхэлсэн цагаас ямар киноны тухай яриад байнаа гэж бодож магад.

ХАДАГ буюу латинаар KHADAK гэж нэртэй кино юм.

Бид ийм кино дахин дахин хийж зөвхөн өөрсдийгөө бус хүн төрөлхтөнийг юу болоод байгаа талаар зааж болох юм шүү!

Энэ киног маш анхааралтай үзээрэй! Ойлгохгүй бол дахин үзээрэй!

Хэрвээ дахин үзээд ойлгохгүй байвал таны амьдралд нэг л юм биш байна!

Кинонд гарч буй зарим зүйлсийг би өөрийнхөө ойлгосноор тайлбарлахыг оролдоё.

1. Монголчууд бид байгаль дэлхийгээ шүтдэг шүү дээ. Түүнийгээ шашинтай андуурч ойлгоод байх шиг байна. Үндэсний түүхэн дэх бүх философи нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах юм бол бид оршин тогтноно.

Киноны дундуур залуу суурин амьдралтай болсон үед байрных нь гадаа гурван хүн Христийн шашиныг сурталчилж байдаг. Би Христийн шашинтай олон улсуудаар явсан, энэ шашиныг ч судалсан. Агуу энэрэнгүй сайхан шашин санагдсан. Бие биенээ хайрлах, нүгэл хийхгүй байх гэх мэт олон сургаалиуд нь өнөөгийн хүний нийгмийг солиорлоос хамгаалж байгаа юм гэж хэлж болно. Гэхдээ зарим үед хүний оюун санааг удирдаж боолчлох бодлого явуулдаг тал их бий. 90-ээд оны үед бидэнд учирсан ЗАХ ЗЭЭЛ гээд байгаа бэршээлийн үед өлсгөлөн, ядуурал манай орныг бүхлээр нь эзэмдсэн, тухайн үед анхны Христийн номлогчид Монголд ирж байсан. Тэднийг бүгдийг нь нэг тогоонд оруулмааргүй байна, зарим нь үнэхээр сэтгэлээсээ тусалж бидний хэцүү амьдралыг давах гарц болж байсан, гэтэл зарим нь шашиныг буруу аргаар сурталчилж хүмүүсийг захирч байсан.

Өнчин, өлсгөлөн хүүхдүүдийг хооллох нэрийдлээр цуглуулж,

- Хэрвээ Исүс Христэд итгэдэг гэвэл хоол өгнө! гэж оюун санааг нь удирдаж байсан.

Хэдийгээр Христийн шашины тусламжтай тэдгээр хүүхдүүд хоолтой, байртай болж байсан ч, Хүн гэдэг адгуусын хамгийн наад захын хэрэгцээ болох өлсгөлөнгөөр хүнийг удирдаж байсан нь хэзээ ч мартаж болохооргүй нүгэл байсан юм. Хоолны төлөө хүн юу ч хийхэд бэлэн байдаг шүү дээ.

Хүн бурханыг хайрлах, болих нь тухайн хуний дотоод сэтгэлийн асуудал тул түүнд тулгаж байгаа нь мухар сүсэглүүлж буй явдал юм.

Монголчууд бид эв нэгдэлтэй нэгэн үндэстэн, шашин шүтлэгээс үл хамааран хамтдаа байж чадсан тул түүхэндээ хүчтэй байсан юм. Их гүрний түүхэнд Тэнгэр шүтээнээс гадна Христийн, Исламын, Буддын шашинууд нэгэн зэрэг оршиж байсан юм шүү дээ!

Христийн шашины БИБЛИ гэж ариун номонд, БУРХАН Адам Ева гэдэг анхны хүнд захиас үлдээсэн байдаг, түүндээ:

– Модонд ургаж буй Алимыг бүү хөнд гэдэг!

Өнөөг хүртэл хүмүүс алим гэж яг юуг хэлээд байгааг сайн ойлгодоггүй юм.

Би Монгол шашинтны хувьд Тэрхүү АЛИМ гэдэг нь БАЙГАЛАА ХӨНДВӨЛ СӨНӨНӨ! гэж ойлгох байсан. Их Усан үерийн тухай бас БИБЛИ ариун номонд байдаг. Өнөөдөр нүүрлээд байгаа цаг агаарын дулаарлаас болж усан доор живэх тухай хуучны домог бус ирээдүйн зөгнөл гэж яагаад ойлгож болохгүй гэж! Монголын нэг домгонд хүртэл их үер Говьд болж нэгэн газар хамаг амьтад аврагдсан тухай байдаг санагдана.

Энэ кинон дээрх байгаль дэлхийгээ дэлбэлж байгаа дүрслэлээр Дэлхийн сүүлчийн нүүдэлчид, байгаль дэлхийгээ хамгаалах ёстой гэж боддог хүмүүс, өнөөдөр бусадтай нийлсэн байгааг харуулж байна.

Өнөөдөр хүмүүс ядуурал, өлсгөлөн, солиорлын үр дүнд байгаль, дэлхий болон бие биенээ худалдаж сайхан амьдрахыг хүсэж байна. Тэр сайхан амьдрал нь зөвхөн мөнгө, эд хогшил, тэгээд ганцаардал.

Манайд өмнө нь тэр болгон гардаггүй байсан элдэв малын өвчнийг бодсон ч тэр.

Нүүдэлчид малгүй болж хот руу нүүх үед тухайн газар нутгуудад алт болон төрөл бүрийн уурхайнууд нээгдэж эхэлж байгаа шүү дээ! Өнөөдөр Хөвсгөлийн газар нутаг руу хүрч байгаа гэж сонссон. Тухайн хүмүүс мал аж ахуйгүй тул хотын гэр хороололд хөглөрч, хашаанд уясан нохой шиг хоолны мөнгөний тухай бодож байна шүү дээ.

Ингэж сохорсон ард түмэн цаашаа яанаа?

Манай нэг танил ахыг санаж байна. Хөдөө хээр нүүдэллэж, малаа маллаж амьдарч байсан хүн, аргагүйн эрхэнд хот руу нүүснээс болж сэтгэл санааны хямралд орсон байсан. Эрх чөлөөгүй хэдхэн метр хашаан дотор өдрийг өнгөрөөж, унах унаагүй тул нийтийн тээврийн мөнгө олох гэж амьдралынхаа өдрийг барж байсан.

Уг кинонд гарч буй зураглал, дууны найруулга нь миний өмнө зөвлөж байсан BARAKA болон бусад кинонуудтай адил маш чанартай байсан.

- Дахиад төмс үү? гэдэг үгийг уран бүтээлдээ ашиглах юмсан.

Бүгд Алим идээд хэнийг ч сонсохгүй байгаа тэр мөчийг санаарай!

Залуу ганцаараа – Байдал болохгүй байна! гэж хэлээд байхад огт сонсоогүй юм шиг алимаа идээд л. БИД АЛИМ ИДДЭГ ҮНДЭСТЭН МӨН ҮҮ?

Байдал ийм болсон байна, намайг хөндөөгүй л бол бусдыг яасан ч яахав! гэсэн амиа хичээсэн бодлоо яаж орхих вэ?

Дахин нэгэн дэлбэрэлт болох ёстой юм уу?

Модны хажууд барилгууд байгаа зураглал үнэхээр гайхамшигтай. Бидний ирээдүй!

Энэ киног үзэхийг зөвлөх бус, та бүхнээс гуйж байна.

Хэрвээ танд ямарваа нэгэн зүйл харагдсан бол түүнийгээ коммэнт дээр бичиж, бусадтайгаа хуваалцъя. Магадгүй бусдын хараагүй зүйлийг харсан ч юм билүү.

Кирилл рүү хөрвүүлсэн Намухай

Horaayy..there are 32 comment(s) for me so far ;)

#1

ХАДАГ КИНО ХИЙГДЭСНИЙ ДАРАА ДАМЧАА ГУАЙ БИДЭНД ЛЕКЦ ОРЖ БАЙГААД КИНО ХИЙСЭН ЗУРАГ АВАЛТ, БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ ГЭЭД БҮГДИЙГ ЯРЬЖ БАЙСАН.
ХАМГИЙН СҮҮЛД НЬ ХЭЛЭХДЭЭ МОНГОЛ ЗАЛУУС ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ САЙХАН УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ ЧАДНА. ГАНЦХАН ТЭДНИЙГ ДЭМЖИХ ДЭМЖЛЭГ Л ХЭРЭГТЭЙ ГЭЖ БАЙСАН. ХАДАГ КИНО БОЛ ХАНГАЛТТАЙ ДЭМЖЛЭГ ДЭЭР ХИЙГДСЭН УРАН БҮТЭЭЛ БОЛОХООР САЙН БАЙХААС Ч ӨӨР АРГАГҮЙ.
ГАРСАН ДАРУЙДАА КИНОНЫ ОЛОН НААДМААС ШАГНАЛ АВСАН ГЭЖ БАЙСАН.

ТАРЧЛААН wrote on 2009/03/02 - 10:17
#2

Sain uu? Tarchlaan! En kinond oroltsson humuus bolon buteesen humuusdee holboj uguh arga baigaa bolvuu? Bi kino butsen tuuhiin talaar iluu ihiig eh bulgaas n medmeer bain!

amai wrote on 2009/03/02 - 10:27
#3

sxan kino. sain ch buteel bolson sanagdsan shuu

erdene_n wrote on 2009/03/02 - 12:39
#4

үзнээ

j wrote on 2009/03/02 - 15:43
#5

САЙН САЙН.
КИНО ПРОДЮССЕР НЬ ГЭЭД С.БЯМБА ГЭЖ ХҮН БАЙСАН.ТЭР ХҮНИЙГ ТАНИХГҮЙ.
ДАМЧАА ГУАЙГ Л ТАНИНА. МАНАЙ СУРГУУЛИЙН БАГШ.
ӨӨРИЙГ НЬ ЗОРЬЖ ОЧООД ТУХТАЙ ЯРИУЛВАЛ БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТУХАЙН ҮЕД КИНОТОЙ ХОЛБООТОЙ ОЛОН МЭДЭЭЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУВГУУДААР ГАРЧ БАЙСАН.
КИНОНД ОРОЛЦСОН БҮХ ХҮН ӨӨРИЙН ХЭМЖЭЭНД ЯРИЛЦЛАГА ЭНЭ ТЭР ӨГСӨН БАЙСАН.
ЖИШЭЭ НЬ Л ГЭХЭД http://baganuur.mn/index.php?option=com_content&task=view&id=33&Itemid=2

ТАРЧЛААН wrote on 2009/03/02 - 16:21
#6

Mongol kino zohiol, nairuulga, tehnologi muu baidag. Harin say garsan Erdenebulganii nairuulsan Uhej ul bolno-Chingis haan kino sain boljee.Delhiid odoo Korea, China history kino, medeej Holliwood terguulj baina

D.Sukhbaatar wrote on 2009/03/02 - 17:47
#7

Ene kinog uzye baiz, erteed aawiind haragdaad baisan, uzyee, uzehees oor argagui bolgochihloo.

tengis wrote on 2009/03/02 - 17:49
#8

http://www.khadak.com/ geed site n bn. Tend contact info bj magadgui.
Bi ene kino-g german hel deer uzsen. Europoor ongorson jil bas uzuulj bsanshdee. Zun bsan shig sanagdaj bn.
Germanaar uneheer orchuulah, duu oruulahiin gaihamshigiig uzuulsen bn lee.

Sansar wrote on 2009/03/02 - 19:56
#9

olj uznee

bayaraa wrote on 2009/03/03 - 14:13
#10

hello.sain yavj bna uu?hezee laos ulsad ailchlah ve?ireed yavtsan uu?

hongoroo wrote on 2009/03/03 - 16:11
#11

http://ineehuu.com/readarticle.php?article_id=1725

uzeegui humuus baival endees uzej bolj bn lee

mongolchuudiin nutag ustaigaa holbootoi, uul usaa shutej irsen mongol yosiig ih l nariin haruulsan bn lee, hun baigali 2 neg amitai, baigali ooroo uul us tenger hun geed bugd hoorondoo hichneen nariin holbootoi geh metchilen, kinonii heseg burd mongoltoi holbootoi bidnii bagaasaa sonsoj baisan asar jijig zuiluudiig yr ni bugdiig bagtaasan sanagdsan, mongol mori ezenee hodoo heer hayaad yavdaggui, mongoliin boogiin shashin, etseg ovgodiin suns geed, kinonii zohioliig bichsen hun mongoliin talaar asar gunzgii medlegtei hun l iim kino hiisen bj taarna, end neg l um bolohgui bnaa gedeg bol yag l uneheer tsohon temdeglemeer ug bn lee

iimerhuu sedevtei kinonuud tsaashdaa sain hiigeed baival manaihan hollywood n kinonuudiig negent guitsej chadahguigees hoish ene toroldoo, baigali hun 2n holboog haruulsan, uzegchided message ilgeesen iimerhuu kinonii toroldoo nileen hol yavj bolmoor um shigee

alchemist wrote on 2009/03/03 - 20:47
#12

bible gardag alimiig humuus idseneer buruu zuiliig hiih bolson gedegiig haruulsaniig amai sain anzaarsan baina, eh ornoosoo hol baij eh zuiliig tungaan bodoj haritsuulj baigaagiin huvid khadak kinog sain oigojee, minii huvid nadad taalagdsan gehdee tudiilen sain oilgoogui baij. mongoliin niigmiin uurchlultiig haruulsan kino baisan, haruulsan helbern uvurmugts. harin

Anar wrote on 2009/03/04 - 16:37
#13

s.uu amai sain ywj b.uu bi chinii site-ruu ehnii udaagaa l orj b.a tegeed chinii temdeglel bichleguudiig unshaad setgel ih hodolloo bas chinii zorig zurhiig chini bahdan bishirch b.a and mini. Hadag kinonii tuhai chi s.han bichjee gehdee and mini chi neg zuil oilgooroi bi kinochin hun tiim bolhoor onoodoriin kinochidiig muulhaar setgel tawgui boldog yum chi zow oilgono biz dee. bidnii heden nohod chadlaaraal kino hiih gej oroldoj b.a magadgui muu hiij b.j bolh yum aa gehdee hiihgui b.gaagaas l deer biz dee. bi hezeech ahmad kinochidoo muulj b.gaaggui gehdee ahmad uy maani bid nees hed dahin ih ortogoor kino hiij b.san yum getel odoo bid usreel 60 mygan $ bahtaaj b.a shuu dee hadag kino 7-10 say $-n ortogteigoor butsen say, mynga 2-n hoorond ih zoruu b.ga shuu dee. bi mongond buh buruug ogoh gej b.ga yum bishee mongoliin kino hogjihiin tuld buh zuilee shineer ehleh heregtei b.a uzwer uilchilgee mergejilten uran buteelchit geed bugd l shine tuvshind garch ireh heregtei b.a ydaj l huuli bus kinonuudiig tv-geer gargahaa bolij kino taetraar gargaval uzwer hogjino geh metchilen bidend hiih zuil ih bii. za and mini tsaashdiin ayn zamd chini saad buu tohioldog etseg tengeriin amaglan zaya chmaig iveeh boltugai

2lga wrote on 2009/03/06 - 13:50
#14

Uneheer gaihaltai kino bolson bna lee. Neg horom, neg ugiig ni l sonsolgui uzchihvel haramsmaar met “shimtei” buteel bolson bna lee

MONGOLHUU wrote on 2009/03/06 - 15:43
#15

sain uu. khadag kinond togolson 2 huniig medeh yum bna. B.Tsetsgee odoo UBS MUSIC-d hutlugch hiij bgaa, harin ahad ni togoldog huniig BAT-ERDENE gegeg barimalch bgaa yum.

tot wrote on 2009/03/10 - 20:29
#16

Миний бодлоор энэ киног юу гайхалтай болжгож байна вэ гэхээр мэдрэмж. Хамгийн сонин нь гадаад хүний мэдрэмж байгаан. Гадаад хүн мөртлөө Монголын одоогийн ситуацыг мэдрээд юм бүрээс чимх чимх болгож хуурчихсан байгаамлдаа. Хамгийн энгийн жишээ л гэхэд нөгөө айхтар Хонгор сумын хэрэгийг хүртэл эвлэгхэн оруулчихсан л байгаа байхгүй юу

ben wrote on 2009/03/11 - 03:08
#17

Hi ene kinoni gol durin ahig Batzul gdg shude Bat epdene ntr gd xudla medelel biti tsatsad bgache 10n jilde shuleg bichdeg lag aviyastai ah bsn halti meddeg blhor kino ni tengist garch ehlehed n shud uzsen tgsen chn buh humus l ymar teneg kino we yu vzchwe gj bsn ndad bl uneher l aguu urlagin butel shig sanagdaj bsn ter ved yagad busad humus ingej helj bhad ndd yagad tim goe agu medremj torj bsna gaihaj bla Amai ahin bichsen bichlegig unshad oorigo bishirle kkkk

Hadag wrote on 2009/03/11 - 19:44
#18

O tin bas ene kinoni zurag awalt ni darhand higdsen erni ternes hoish darhand kinoni zurag awalt ih higdeh bolson bnale zurag awahad uneher sn background blj chadj bga bh Batzul ah ooroo bas darhanih darhani neg kinond bas chadwarlag sain togloson neg anginhan gdg kino bga

Hadag wrote on 2009/03/11 - 19:55
#19

“hadag” duu mini ! sain unshij sur ! ahad ni togolson khuniig helsen yum. ternees gol duriin jujigchiniig yor bicheegui !

tot wrote on 2009/03/14 - 12:33
#20

Энэ чинь Монгол кино биш шүү дээ. Яг л “Сүхбаатар” киног манайхан монгол кино гэж андуурдагтай адилхан юм болоод байна. Монголд зурагийг нь аваад Монгол жүжигчид тоглосон болохоос гадаад кино шүү дээ. Харин Монгол талын line-producer-аар нь ажилласан Бямбаа гэдэг ахыг би танина. “Урлагийн зөвлөл” гээд байдаг даа, тэндээс сураглавал утас, хаягийг нь олж өгч магадгүй… Аялалд чинь амжилт хүсье.

Ж.Батбаатар wrote on 2009/03/14 - 17:20
#21

HI amai sain yavj bn uu, gol duriin jujigchin zaluug ni tanina. Batzul. Urlagiin avyastai zaluu gehdee enjineer bolohoor surj bgaa. holboj ogj boloh yum. Jujigchin zaluu sonirhson zuiliin chni talaar iluu ihiig helj uguh baih . Good Luck

Amaraa wrote on 2009/03/23 - 16:42
#22

Шинэ үеийн монгол кинонуудаас шал өөр кино үнэхээр гайхалтай.Xүн гэдэг байгалиасаа тасрах ёсгүй ялангуяа монголчууд.Уртын дууг балкон дээрээ дуулаад зогсож байгаа эмээ,дараа нь тэр эмээ нас барж байгаа,бас 12 12 12 гэж байгаа гээд л заавал үзэх ёстой кино.Энэ киног үзээд ойлгосонгүй гэх хүмүүстэй олон тааралдаж байсан.Гэхдээ энэ чинь одоо болоод байгаа зүйл шүү дээ.

henchmedehgui wrote on 2009/03/26 - 13:57
#23

hi amai sain yvj baina uu? bi hadag kinog uzeegui. gehdee producer-g ni hiisen Od gedeg mgl germanii erliiz huniig sain tanina shuu. husvel bi e-mail-g ni ugch bolnoo. nadruu mail bicheerei

naranbat wrote on 2009/03/26 - 17:31
#24

Эцэг тэнгэр, эх дэлхий, энгүй олон амьтад, энх ургамлууд, эх орон, ээж аав, энэ бие… бидний хоорондын шүтэн барилдлага аль хэдийн алдагджээ. Ёстой л Хадаг кинон дээр гардаг шиг “Энд нэг л юм буруу байна”… энд нэг л юм буруу байна.

Энд нэг л юм буруу байна…

Хайртай wrote on December 4, 2008 – 4:07 pm гэж http://www.amai.mn/archives/2424 энд бичиж байснаа санав…

Hairtai wrote on 2009/03/29 - 20:01
#25

Ayan zamdaa sain yavj bgaa biz dee, temdegleluudiig chin unshij ehleed 1 jil garan bainga unshij bgaa gehdee setgegdel eroosoo uldeedeggui bsna yum say Hadag kinonii talaar bichsen zuiliig chin haraad bas setgegdelee huvaaltsmaar sanagdlaa. Kino uneheer sain bolson bas uneheer zurh shimshirmeer uneniig haruulsan bn bilee odoo bidnii medeh Mongoliin maanai saihan baigali yag l tiim torhtei bolson bgaa bas Mongol hun malgui bol amidralgui gedgiig bur yas mahad tultal haruulsan bsan odoo bichij baihdaa ch bas bodogdood setgel ovdoj bn tegeed er n Mongoliinhoo ireeduid ih l sanaa zovsondoo, odoo ashigt maltmalaa gargaad l darui ur dung n haraad l saihan amidrana gesen oilgoltiig humuust ogch huurch bn ene n humuusiig hodolmorlohguigeer belen zuild surgaj ireeduin ur dung n bodohgui gazar uhaj alt olood l saihan amidrah tosoololiig bii bolgoj hii hooson mongo bodson tolgiotoi humuusiig mash iheer bii bolgoj bndaa, bas meddeg yaridag humuus baivch massiig hamarch chadahgui bn medeej zarim talaar hogjij bolovsorch bgaa ch uneheer l NEG L YUM BOLOHGUI BGAAD BNDAA manai sain sain uhaantai bolovsroltoi zaluuchuud olon bgaa gadaad dotoododgui surch bgaa ch massiig hamarch olon niitiin tolgiog tsenegleh yamar ch systemgui bolchihson bgaa yumdaa ingeed yarihaar uls tortei holboj tor ajilaa hiihgui gej heleh ch bas hariltsan boditoor oor oorsdodoo dugnelt hiij hamgiin jijig engiin asuudal deer hun neg burchlen eh oronch handah setgelgeeg suuriluulj Mongol hun HEL HIL MAL 3gui bol orshin togtohgui gedgiig oilguulah l heregtei bn daa onoog hurtel manai ulsiin orshin togtnoson nuuts bol nuudelchinii irgenshil gedgiig sain oilguulj iluu bolovsrongui baidlaar hogjuuleh arga zamiig haih n chuhal gej boddog yum. Harin odoogiin baidlaar ami amia bodsoor arai l heterch bgaa yum shig sanagddag yum iim tsoohon hun amtai biaj hun bur amia bodvol ulam l hetsuu bolnoodoo tiimees meddeg chaddag buhnee meddeggui chaddaggui humuustee surgaj surtalchilahgui bol manai uls baigall bolood hun hunee hairlah setgel zuin dutagdald orood bndaa, joohon bhad UULS USNII UR SAD geed kino garaad l uzeed uildag baij bilee “Mod hair gamgui horoodoj unagaagaad l, eej n bi emuu baij huuhduudee shuvuunii ondogt suudree unagalaa gej zemleed l,.,” teruun shig urlagaar yalanguya KINOgoor (busad buh urlagiin salbar, medee medeelel, TV, internet) damjuulj baigalia eh ornoo hun hunee hairlah ninjin setgeliig olgoh heregtei baih gej bodoh yum, etsest n helehed cham shig urlagiinhan yumuu olon niitiin ulger duurailal boldog humuus niigmiin tolovshild yalanguya osvor nasniihand ih noloololtoi bdag bolohoor temdeglelee bainga bichij bgaarai medeelel ogohoos gadna setgel hodolgoh talaas bas humuujil surgamj olgoh baidlaar bichij bval zugeer yum shig medeej mash hetsuu bdag bas ih hodolmor gargadag baih gehdee ene buh hiij bgaa zuil chin busdiin toloo hiij bgaa gej bi boddog yum tegeed ch hun bur l netees medeelel avch bgaa za tegeed busad zaluusiig urialj Mongoldoo butsaj ochood uzej harsan zuilee setgel haramgui busadtai huvaaltsaarai ter NEG L BOLOHGUI BGAA ZUILIIG shiidehed n tuslaarai gej erooe!!! Sain saihan buhniig huseed eh bolson Mongoliin chin hoh uuls, gol moron, etseg ovgodiin chin suns tushij chamtai hamt yavaa shuu geed urgelj zorigtoi shantralgui zorilgoo amjilttai bieluulehiig husen erooe, Mongol oron min hogjih bolnoo:) Tiimee, hehehe.,.,.

Zolzaya wrote on 2009/04/20 - 18:16
#26

Тэр уншдаг шүлэг бол модернист фронтын командлагч хэмээх өвөрмөц нэртэй шүлэгчийн шүлэг
Галсансүx

http://krilleer.blogspot.com/

NIRUN wrote on 2009/04/30 - 18:17
#27

Сайн байна уу? Энх мэндийн айлтгалыг минь хүлээн авна уу!
Цаг хугацаа их хурдан юмаа таны энэхүү учирлалыг анх уншсанаас хойш бараг хагас жил болжээ. Цаг зав гарган сэтгэгдэл үлдээхийг ихэд хүсч байсан авч цай уухын зуур мутарлаад үлдээх зурвас биш тул боломжит мөчийг хүлээсээр тун удаж. Саяхан нэг анд маань энэ бичлэгийг тань уншсанаа хэлэхэд анх уншиж байсан сэтгэгдэл маань сэргэх шиг болов. Юун түрүүнд их хүн төрөлхтөний оюуны бүтээл бүхнийг элдэв үзэлд баригдалгүйгээр, залуу хүний сийрэг ухаанаар, орчлонг таних улмаар өөрийг нээх гэсэн гэгээн хүслээр тольддогт тань талархал илэрхийлье. Тийм нэгэн сэтгэлийн үзүүрт та бидний бодол санаа, үзэл зовнил учиг зангилагджээ. Би энэхүү “Хадаг” хэмээх киноны Баагий хэмээх өсвөр насны хөвгүүний дүрийг урлахыг хичээсэн нэгэн байна аа. “Ирээдүйд хүмүүс үггүй ярьдаг юм билээ” гэж инээдмийн нэгэн кинонд өгүүлэхэд чих сортойж, сэтгэл бахдаж байсан нь алс хэтийнх мэт бодогдож байсан авч “МӨДХӨН ИРНЭ ЭЭ” гэсэн сэтгэлийн гал асааж өгсөнд тань баярлалаа. Хадаг киноны талаар гэвэл хүн бүхэн өөр өөрсдийн 3дагч нүдээрээ нээж болох юм гэсэн нийтлэг багц хариултыг найруулагч маань ч хэлдэг юм л даа. Яагаад гэвэл энэ Монголынх ч биш Германых ч биш яг үнэндээ уран бүтээлийн эрх чөлөөгөөрөө Дэлхийн кино юм. Гагцхүү энэхүү олон төрлөөр угсарч болох оньсыг Монгол гүн ухааны үндэс сэдлээр Бельги ноёнтон Петер Брозенс, Америк хатагтай Жессика Вүүдворф нар чин сэтгэлээс, бүхий л оюунаа асган зохион найруулж, туурвисан зохиолыг нь Монгол ухаан, Монгол цуст Б.Дамчой, Д.Цэрэндарьзав тэргүүтэй Монгол киноны ангид-ууд, харь түмдэд чадвараа гайхуулсан Д.Ариунсайхан хэмээгч ахаас удаатай Монголын кино урлаач нар бүтээж чадсан нь нандин. Та бидэнд төрж буй энэ ижилхэн сэтгэл зүй, энэ зангирч буй нулимсыг нэгд хураагаад даянд түгээсэн тэдэнд ерөөлийн дээдээ өргүүштэй.(Дээрх үгүүлбэрүүдэд өөрийгөө багтааж зүрхлэхгүйг минь болгоогоорой.) Өөрт минь төрсөн сэтгэгдлээс асар их эмгэнэл, өөрсдөө бүтээгээд өөрсдөө устгадаг солиорол, яг ижилхэн атлаа биесээ танихгүйн төөрөгдөл, ариун цагаан хайрын шаналал, би үзлийн харанхуй ангал, бишүүдийн дундах чин бишрэл, үгүйсгэлүүдэд үүрдэжсэн үнэн, үнэний дурлал, худлын үзэн ядалт, хорвоо хүн хоёрын нэгдэл, хүүхэд эхээ алсны гашуудал, маргааш байдаг ч бид дуусдгийн хяслан, хүн мартаж чадах ч байгаль эдгэж чаддаггүйн харуусал гээд хар аяндаа түрэгдэх эцэс төгсгөлгүйн үер урсгалан эхлээд цээжинд халгиад улмаас шүүрч задарна. Ерөнхийлөн үзлээ ч ерөөс цэгцлэгдэшгүй хүний үйлийн үр (буддын үзэл ёсоор) өөрөө өөртөө тусаж буйн л жир үгүй, аминчхан атлаа энэрэхүйн утга арвинтай хариулт энэ кинонд дуулагдах шиг. Цаашид ухаарч бодох, ихийг мэдэх хүсэл бадрааж, цаг хугацааны бодит хэмжүүр олгосон энэхүү кинонд, тэр дундаас хорвоог мөнх бусыг ухааруулан одсон дэлгэцийн өвөөдөө би хайртай. Цаг хугацаа их хурдан юм аа(урьд дурдсан). Амай ахаа! universe-ээ нэг эргээд, хоттой малаа бас нэг харчихаад universe-al болчихоод гэртээ эртхэн хариарай. Урдах бэрхшээл бүхэн маань хөгжих, гэгээрэх боломж юм гэдгийг ухамсарлахад хэрэгтэй юм билээ шүү. Таны аялал Сидхартагийн хааны ордноо 29 настайдаа орхин гарсан их даяанчлалтай агаар нэгэн санагдана. Хэлэх бодрол их байвч хэмжээ хязгаартай юм даа, хорвоо. Газар үзэж, юм сурах машид чухаг ч энэ бие үгүй бол ухаарал бүхэн тань хумхын тоосноос ялгалгүй гэдгийг санаарай! Аян замын ерөөл хурайлъя! Итали улс, Перужа хот.

Batregzen wrote on 2009/10/27 - 12:07
#28

http://www.megavideo.com/?v=ZHI7RSUJ
endees shuud uzej bolno

amai wrote on 2009/11/20 - 01:30
#29

Vneheer mongol hvn bvhen vzej uhaarah estoi kino bn lee ter baagii gd ah ih chadvarlag aviyastai ireedvitei hvn bn lee. hvmvvsee ene kino vzj uchriig sain oilgooroi oilgooogvi 1ni vneheer… iim shvv

The moon wrote on 2009/11/27 - 00:58
#30

Khadak. Minii bodloor Peter Brosens omno n Turmunkh-tei hamt hiij baisan State of Dog kinonihoo style-iig dawtsan met sanagdsan. Shineleg zuil baga baisan geh uu dee. Gehdee serel medremjiin huwid medeej oor kino l doo. Manaihni style bish yum chin argagui shuu dee. Shuluuhan helehed hotin zaluusin uzej oilgoh kino shuu dee. Euro style. Bas neg yum nemj helhed deer veiinhen lag hiideg baisan odooni zaluus gej bugd muultsgaadag. Gewch ulsin mongoor hiih, huwiinhaa mongoor hiih 2 tenger gazar shig yalgaatai shuu dee. Ene metchilen yariwal asuudal zondoo l baina. Minii bodloor odooni kino hiigeed baigaa zaluust delhiin jishgeer 5 say dollar ogood sain kino hii gewel iimerhuu kinog hiij l orhino. Uneheer teneg l bish bol. Gewch manai ali ch company iim hemjeeni mongo gargah setgel bogood chadal muu l baigaa shuu dee. Er n bol iimerhuu. Byambasurengiin ch kino enentei tostei shd. Za tegeed Amai naizdaa amjilt husie. Chi uneheer mundag zuil hiij baigaa shuu. Amidral cool gedgiig chi ene tom aylalin daraa heneer ch heluuleltgui oilgoh bailgui dee. Chamaar baharhdag shuu naizaa.

Miyegombo wrote on 2009/12/22 - 04:39
#31

bi ene kinog 3 jiliin omno, Americ oyutan, professor uudtai hamt American center for Mongolian Studies-n Film Series-t uzj bsn.Bid nart yag ene kinog hiiltssn neg egch uzuulj huwiin sanaluudig asuuj bsn, ter ued bi MUIS-hariltsaaini 3r kursin oyutan bsn unendee yu ch oilgoogui, odoo harin joohonl oilgoj ehelj bnaa, ta http://www.mongoliacenter.org-luu orj asuuj ene kinog buteegchidtei holboo togtooj boloh bh gj bodj bna, AMJILT

Otgoo wrote on 2010/02/05 - 17:52
#32

bi amaigiin mongol badarchin nomiig unshsan. goy bolson bna lee

bilguun wrote on 2013/02/22 - 18:06
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.