20160630_222656[1]

2016 оны зуны нэгэн өдөр Ээжийн нутаг, Архангай аймгийн Өөлдийн Өлзийт сум руу очихоор, хотоос нэлээд оройтож гарлаа. Монголын сум аймгийн хүмүүстэй уулзалт зохиож, өөрийн хийж буй ажилуудаа танилцуулж, бодлоо хуваалцаж, тэдний санал бодлыг сонсож судалгаа руугаа явж байв.

Улс орноо бүрэн мэдэрмээр байвал, хот, хөдөө, төв, зах, гадаад дотоод гээд маш олон талаас нь Монгол Үндэстэн, Тусгаар Монгол улс, Монгол хүнээ харж, ойлгож сурах хэрэгтэй, тэгэхийн тулд бүгдэнтэй нь ярилцах шаардлагатай.

Хотын бөглөрөөг арай хийнэ даваад, ШШШ өнгөрөөд явж байтал, замаас зайдуу зүлгэн дээр аялагч байрын хүн, хажуудаа нохойтой сууж байгаа харагдаад өнгөрлөө.

Хэн юм бол оо? Яасан юм бол оо? гэж бодоод хээрийн зам дээр машинаа ухраагаад, харалдаа нь зогслоо.

Хувцас, цүнхээр нь харвал аялагч, нохойнд нь зүүсэн байгаа оосорыг нь харахаар манайх биш, Монголжуу царайтай бүсгүй намайг хараад, -Сайн байна уу гээд хүрээд ирлээ.

-Сайн сайн, Сайн байна уу? хаа хүрч яваа?

-Ээжийнхээ нутаг Ховд руу Хотоос гараад явж байна. Тантай энд таарсандаа маш их азтай байна, сүүлийн үед тантай холбогдох гээд огт болохгүй, захиа бичээд ч хариу байхгүй. Таны найзаар Тан руу яриулахад амжихгүй гээд, таараагүй, харин зам дээр сууж байтал та өөрөө хүрээд ирдэг.

Нээрэн, хэд хоногийн өмнө манай нэг найз над руу ярьж, аялах сонирхолтой, төлөвлөгөөтэй нэгэн хүн чамтай уулзаж, ярилцахыг хүсч байна гэхэд – Хөгшин нь үнэхээр амжихгүй байна, ихэнх уулзалт, ярилцлагуудаа зогсоосон, хот хөдөөгийн хооронд юм судлаад яваад байна шүү дээ гэж хариулсан, тэр хүн нь энэ юм байна.

-Би Лүнгээс баруун тийш Өгий нуурын зүг эргэнэ, харин чи тэнд нүүдэлчдийн хаянд майхнаа барьж хоноод, үүрээр Хар Хорингийн замаар аялаа үргэлжлүүл гэж зөвлөхөд, баяртай нь аргагүй зөвшөөрөв.

-Нохой чинь өлсөж, ам нь цангасан байгаа даа гээд ус жижиг саванд хийж өглөө, бас яагаад ч юм нохойндоо авсан ясаа оруулахаа мартаад машинд байсан болохоор, түүнийг бас өглөө.

Зоригт Монгол бүсгүйг Хамгаалагч нохой под хийгээл явчихлаа.

Арын суудлын хооронд нохойгоо оруулаад, шинэ танил хажууд нь суулаа.

Миний номуудыг уншсан, аялах хүсэл төрсөн, тэгээд анхныхаа аяллаа Монгол нутгаар нохойтоогоо хамт хийж, Ээжийнхээ нутагт очоод эргэж ирнэ, замд сар гаруй зарцуулна гэх үед би –Айхгүй байна уу? Эрэгтэй хүн ч яахав, эмэгтэй хүн ганцаараа ингээд явах ямар байна? гэж асуулаа.

-Та тэр холын тийм аюултай газар нутгийг туулж чадаад байхад Монгол хүүхэн би Монголоороо яагаад чөлөөтэй аялж болохгүй гэж.

Нээрээ, Дэлхийн энэ цаг үеийн хамгийн амар амгалан улсад амьдарч байгаа Монголчууд яагаад эх орондоо эрх чөлөөтэй аялж, Монголынхоо сайхныг мэдэрч, юм үзэж, нүд тайлж, тэсч, тэмцэж, сурч, мэдэрч, амьдралаа хөндлөнгөөс нь харж, бясалгалын замд цаг хугацаа зарцуулж болохгүй гэж.

Миний хийж байгаа шиг Тэнгэрийн салхийг дагна гэдэг бол, эргэн тойрны хүмүүс, байгаль орчин, ертөнцийн сонин хачиныг анзаарч, хайж, судалж, зөн совингоороо мэдэрч, амьдралын хувь заяаны зааж буй зүг чиг, чиглэлийг алдалгүй дагаад явахыг хэлнэ.

Хаяа би бас төөрч, салаа замын голд ирээд гацна, хаашаа явахаа мэдэхгүй. Тэгээд яагад ч юм тухайн нутгийн хэн нэгэн сайн хүн нь ирж, очих газарт минь хүргэж, үзэх ёстой зүйлийг мэдрүүлнэ.

Аялынхаа туршид таарсан сайн хүмүүсийн тухай жолоо барингаа бодож байтал, Лүн сумыг өнгөрлөө.

Орхон голын гүүрийн өмнө, нүүдэлчдийн өртөөний харалдаа зогсоод, -Тэр айлд зочилоод, нөхцөл байдлыг ажаад, сайхан байвал майхнаа босгоод хоноороо. Лүнгийн уулзвар руу одоо яваад хэрэггүй, оройн цагаар дэмий. Харанхуйгаар явахаас сэргийлж, маш болгоомжтой, аяллаа сайн төсөөлөөд, тооцоолоод явах хэрэгтэй шүү гэж зөвөллөө.

-Бага багаар явсаар, зорьсон цэгтээ хүрэх сайхан байдаг. Өөрийн адал явдлынхаа талаар тэмдэглэл сайн бичээрээ. Ялангуяа ганцаараа удаан алхах үед хамгийн чухал санаанууд гарч ирдэг шүү.

Хол аяны хүнийг хоосон гартаа явуулдаггүй тул машины араасаа “Монгол Бадарчин” дөрөв дүгээр ботио гарын үсэгтэй дурсгаж, машинд байсан ундааг өгөөд, аян замыг нь ерөөгөөд, өөрийн замаа үргэлжлүүллээ.

Ямар сонин юм бэ? Та манай нохойд хоолыг нь бариад ирсэн байна шт. Бид хоёр хотын эцсийн буудал дээр буугаад энэ хүртэл алхасан чинь, миний нохой бүр хүчгүйдээд, хооллоогүй байсан гэж хэлсэн санаанаас гарахгүй байв. Тэр нохой нь ядраад суусан учраас би зогссон. Идэх хоолыг нь хүртэл бариад очсон. Сонин гэхдээ гоё юм.

Сүүлийн 11 жил гаруй хийж буй ажилууд хүмүүст хүрч, үр дүн нь бага багаар мэдрэгдэж байгаагийн илрэл энэ үйл явдал байв. 18-21 нассны Монгол залуус ертөнцийн хязгаар луу юм үзэж нүд тайлахаар аян замдаа гардаг болох мөрөөдлийн өдөр маань ойртсоор байгаа юм байна.

Би аялал, хол замын хэцүү бэрхшээлүүдийг өөрийн биеээрээ туулсан болохоор, надтай адил замд яваа хүмүүсийг мэдэрч, туслахын чухлыг сэтгэл зүрхээрээ хийдэг болсон байна.

Нүүдэлчид шиг.

Энэ бас л амьдралын сайн хичээл шүү дээ.

Монголын эмэгтэй аялагчдын нэг Ховд явсан тухай сонирхолтой тэмдэглэл байвал хуваалцаасаа.

Өөр хүмүүсийн нүдээр аялал, ухаарлыг хармаар байна шүү дээ.

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

сонин юмаа Амайгийн нөлөөллөөр аялагч болсон Отгонбат гэх залуугийн блогийг үзсэн. аялалын тэмдэглэл мөн чанарыг хайх хүсэл нь таалагдсан. Тэр залуу Амайтай учирснаар амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгдсөн юм боловуу даа. Би Амайг дөнгөж аялж эхэлж байхад нь блогийг нь уншиж хамт тэр цаг үеийг нь мэдрээд явахгүй яав даа гэж харамссан.одоо унших нь нээлттэй ч гэсэн маш их болохоор зав тэр бүр гарахгүй юм. сонирхохоороо нэг ороод уншаад байя гэж бодож байна.

aylah yamar baidgiig ul medegch wrote on 2017/01/06 - 14:28
#2

vneheer saihan mundag emegtei bn tani enehvv ehlvvlsen zvil zaluuchuudad iim noloololtoi bgad bi vneheer ih bayrtai olon mongol zaluust itgel naidwar zorig ogoj bgad tani bayrlalaa bi ch mon tani nomnig shimten unshdag unshigchiin neg

otgoo wrote on 2017/01/12 - 08:27
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.