2009 оны 3 сарын 1 ний өдөр. Швейцарь улсын Цюрих хот.
Түр хугацаанд бичлэг хийх завгүй байлаа.
Нэг дор ийм олон Монголчуудтай таарснаас толгой дох бодлоо цэгцлэх арга барил үгүй болсон.
Өмнө нь Англи, Орос, Монгол хэлүүдээр тэмдэглэлээ бодож, бичиж байсан бол сүүлийн үед цэвэр Монгол хэлээрээ сэтгэж эхэлж байх шиг байна. Өглөө босоод Монгол хэл, унтахад Монгол хэл, өдөр бүр таарч байгаа хүмүүс Монголчууд. Энэ байдалд орох ийм хэцүү байна гэж санасангүй.
Африк болон Европийн орнуудад Монгол хэлээрээ ярих юмсан, Монголчуудтайгаа уулзах юмсан гэж мөрөөдөж, Монгол хүний сургаар баярлаж байсан би яг цагаа тулахад шал өөр хүн болсон нь анзаарагдлаа.
Хүмүүс хоорондоо яг юу ярьж байгааг үг бүрчлэн ойлгож, хүний хэлж буй үгийг бус, бодож буй санааг ойлгох ямар сайхан юм бэ!
Гэхдээ л…
Шиний нэгний өдөр Монголчуудтай уулзаж найрын дуу эгшиглүүлж байх үед, яалт ч үгүй бусдаас хөндийрч өрөөний үүдний хавьцаа зогсож тэднийгээ хараад гайхаж билээ.
Би ямар өөр, зожиг болсон юм бэ?
Өөрийгөө зөв илэрхийлж чадах болов уу гэж санаа зовж байлаа. Зогсолтгүй аялах замдаа мянга мянган гадаад хүмүүстэй уулзаж байсан бөгөөд тэдний хажууд өөрийгөө Монголоор авч үлдэх амар байсан юм. Гэтэл Монголчуудтайгаа уулзаад Монгол байх хамаагүй хэцүү гэдгийг ойлголоо.
Магадгүй би өөрөө ТӨӨРСӨН МОНГОЛ болж эхэлж байгаа юм болов уу?
Таарсан хүмүүстэйгээ сайн танилцахыг хүсдэггүй, идэж буй хоолны амтыг мэдэрдэггүй, түр байрлах газартаа тухтай сайхан унтаж амрах тухай боддоггүй тийм сонин хүн дүрстэн болж байх шиг байна.
Яах уу?
БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хоолой чичрүүлэн хэлэх юмсан. Даанч боломж, цаг алга, танилцсан хүнтэйгээ уртаашаа сар болно, тэгээд л замдаа гарна. 247 гэж хэлсэн хүнээс салаад явах хэцүү тул анхны өдрөөс сэтгэлээ барьж хатуу ярих болсон байна.
Хааяа гэр лүүгээ ярьж Аав, Ээж, Ах, Дүүдээ л нэг сэтгэлээ нээх юм, гэхдээ утасны цаана миний амнаас гарч буй авиаг сонсож байгаа болохоос миний нүдэнд цийлэгнэж буй нулимсны анхны чийгийг харж мэдрэхгүй байгаа шүү дээ.
Монголоос л явж байвал яасан ч яахав гэсэн Монголчуудтай зөндөө таарч байсан,
- Та нар нэг л өдөр, шөнө дунд Эх Орны дуудлага нутаг буцахыг уриалж байгааг сонсох болно.
Амьсгаа бачуурч, байгаа орчиндоо амьдарч дасаж чадахаа болино.
Тэр үед л Эх Орон гэж ямар сайхан газар төрж, өссөн юм бэ гэдгээ ойлгоно.
Надтай таарсан гадаадуудад би байнга Эх орныхоо тухай ярьдаг байсан бол сүүлийн үед Монголчууддаа энэ бодлоо хуваалцтал тэд бас дуртай байгаа нь анзаарагдсан.
Мавритани улсад усан онгоц хайж долоо хонож байхдаа, буудалласан айлд байсан хуучин CD дээр Транc дуунуудыг сонсоод, ганцаараа хөлсөө гартал бүжиглэж билээ. Хоёр гурван цаг дахин тавиад бүжиглээд л байсан, ямар ч салхигүй 40 хэмийн халуун өрөө байсан ч хамаагүй, үсрээд, мэддэг хэдэн хөдөлгөөнөө хийгээд л… Нүдээ аниад Улаанбаатар хотын клубууд, гудамжууд, хүмүүсийг яг өмнө байгаа юм шиг төсөөлөхийг хичээж билээ. Өдөр бүр өөрийгөө толинд хардаггүй тул Харуудын дунд хар шиг, Цагаануудын дунд Цагаан шиг яваад сурсан байлаа.
Зарим таарсан Монголчууддаа Эх орныхоо дурсамжуудыг ярих гэж оролдсон боловч гайхсан харц угтаж байлаа.
- Юун тэр Монгол зонгол, энд гоё байна. Мөнгө байна.
Тэр хүмүүс амьдралыг сайн ойлгоогүй байна уу?
Европ болон өндөр хөгжилтэй орнуудад анзаарагдсан зүйл бол ганцаардал. Би амьдралын эрхээр ганцаардаж байгаа бол эд нар өөрсдийн хүслээр ганцаарддаг юм байна. Амьдралын сайхныг мэдэрч хүссэн бүхнээ хүдалдаж авахын тулд уйгагуй ажиллаж, нэг өдөр сэрээд ганцаараа байгаагаа ухаардаг юм байна.
Парис хотод Валентины баяраар бааранд орсон минь санагдаж байна.
Хүмүүс ганцаардлын шаналгаанд байгаагаа өдөр тутам мартдаг боловч, Валентины баяр, Зул сарын баярын үед л, тэр нийт хамт олон, дотны хүн гэдэгт сэтгэл сэргэдэг бололтой.
Бааранд орсон цагаас охидууд нүд харцаараа өдөж, бие биетэйгээ өрсөлдөж жилд ганц болдог Валентины баярыг л ганцаараа угтахгүй юмсан гэсэн нүдэн дэх харц нь тод байсан юм.
Дөнгөж танилцаад удаагуй байгаа хүндээ сэтгэлээ нээтэл ярих юм бол тухайн хүн гайхан, ойлгохгүй ч байж магад, зарим нь шууд зугтана. Өнөөдөр өөрийн БЛОГ-той тул бодож буй зүйлүүдээ бичиж байнга уншдаг найзууддаа сэтгэлээ нээж байгаа боловч, ийм блоггүй хүний нутагт байгаа хүмүүс яадаг бол оо? Ганцаардсан үедээ, сэтгэгдэл зовлонгоо хуваалцах хүнгүй газар ганцаараа ямар байдгийг би нэг удаа аймар мэдэрч байсан. Нэг шил GIN аваад ёроолыг нь харж байсан. Хүн гэдэг бол нийгмийн амьтан. Үзэл бодлоо илэрхийлэх, хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцах гэдэг адгууснаас ялгарах зүйл байдаг бөгөөд энэ чухал зүйлээ анзаарахгүй явдаг хүмүүс нэг л өдөр амьд цогцос болсон байдаг юм.
Би өдөр тутмын амьдрал, хоол унд, унаа тээвэртээ санаа зовдог байхдаа тэмдэглэлүүдээ тогтмол хийхийг хүсдэг байсан, гэтэл өнөөдөр бүх зүйл амар болсон үед улам залхуу болсон байх юм. Гэхдээ тэмдэглэл бичнэ гэдэг тийм амар биш шүү! Зүгээр суугаад л тэмдэглэлийг бичдэг гэж боддог хүмүүст өдрийн тэмдэглэл бичиж эхлэхийг зөвлөж байна. Тэр үед ямар хөдөлмөр хийж байгааг ойлгох болно.
Хүмүүс миний хийж буй зүйлийг аялал, зугаалга гэж ойлгоод байгаа хэвээр. Би БАДАРЧИЛЖ байгаа юм шүү. Шинэ мэдлэг, мэдээлэл олж бусаддаа хүргэдэг Монголын эртний ёс заншлыг дагаж байгаа юм шүү. Залуу үе мэдэхгүй байж магад, түүхийн номноосоо олж уншаарай. Би дуртайдаа амь насаараа дэнчин тавьж огт жуулчлал хийх хүсэл төрөхөөргүй газар, орчинд явж байгаа юм биш. Өөрийн ухаанд шинэ мэдээ, мэдээлэл суулгаж та бүхэнтэй хуваалцаж байгаа юм шүү.
Аялж байх явцдаа Гадаад Монголчууд, Төөрсөн Монголчууд, Жинхэн Монголчуудтай таарч байна. Аялал эхэлснээс хойш албан ёсоор хэдхэн удаа Монгол айлд ӨРТӨӨЛЖ байсан ч, Монголын ёс заншил уламжлал ямар гайхамшигтай гэдгийг улам сайн мэдэрсэн юм шүү!
Мэдээж сайны хажуугаар саар зүйлүүд байгаа ч би өөрийнхөө оюун санаанд зөвхөн сайн хүмүүсийг хадгалж дурсаж байх болно.
Аяллын 53 дахь улс Швейцарь надад маш өвөрмөц санагдлаа. Анх удаа би маргаашийн хоол, очих хаяг, унаанд санаа зовохгүй байж үзэж байна. Анх Женев хотод буугаад Элчин Сайдын яамандаа байрласан цагаас авахуулаад энэ улсад амьдарч буй Монголчуудтайгаа уулзаж цааш замдаа өртөөлөх бүх айлуудыг товлож өгсөн байлаа. Дараагийн улсын нийслэл Вена хот хүртэлх бүх байрлалуудад ӨРТӨӨЛӨХ хаягуудыг бий болгож өгсөн Монголчууддаа, Швейцарь дахь Монголчуудын холбооныхондоо болон СЭЛЭНГЭ-д маш их талархаж байгаагаа хэлмээр байна.
Бизнесийн аялал биш гэдгийг мэдэж байгаа Монголчууд маань хаа таарсан газар санхүү болон бусад төрлийн туслалцаа үзүүлж эхэлж байгаа нь үнэхээр бахархууштай.
Би өмнө туулсан амьдралын хэцүү зам, шалгуурууддаа ганцаардаж, өвдөж шаналж байсан ч хэзээ нэгэн цагт Монголчуудтайгаа уулзаж тэднийхээ эв нэгдэл, хамтын хүчин дээр бага ч болов амарч дараагийн хүнд зам руугаа орно гэдгийг мэдэж байсан юм.
- Сайн хоол идэж ав!
- Энэ эмнүүд, витаминуудыг өдөр бүр хэрэглээрэй! Эрүүл байж аяллаа дуусгах ёстой шүү!
- Миний дүү, ах нь бага ч болов мөнгө орхиод явлаа! Хоол авч идээрэй!
- Чиний хийж буй зүйл бидэнд маш их хэрэгтэй байгаа шүү! Гутарч болохгуй шүү!
- Ах нь нэг хацар дээр нь үнсээд нутагтаа буцахаар чинь нөгөө хацар дээр чинь үнсье!
- Холын аяны хүн тухтай амарч авах нь чухал, хөргөгчинд хоол байгаа, хүссэн үедээ юм идээрэй, би хүний гэрт байхын зовлонг мэднэ.
- Чи наад тэмдэглэлүүдээ бичээд байгаарай! Маш олон хүнд хэрэгтэй шүү! Бид чамайг ажлаа зогсоохгүй байх тал дээр бүхнийг хийнэ!
- Миний дүү даарч байна уу? Бидэнд шив шинэ куртка байгаа үүнийг аваад дулаахан цаашаа аяллаа үргэлжлүүлээрэй!
- Чиний камер чинь нэлээд хуучирсан байна, тиймээс бид шинийг авч бэлэглэж байгаа юм.
- Чи яаж ингэж өдөр бүр замд гарч байна аа? Тэгээд цааш дахин удаан хугацаагаар явна! Тэснэ шүү.
Дээрх үгс бүгд Монголчуудынх! Бид нэг NATION биш, бид нэг ҮНДЭСТЭН. Тиймээс бие биенээ нэрээр нь бус ах, эгчээр дууддаг юм. Швейцарь улсад хөл тавьсан мөчөөс энд байгаа Монголчууд бие биендээ ямар сайн, тусч эв нэгдэлтэйг мэдэрлээ. Энэ улам бур хүчтэй болох байх гэдэгт итгэлтэй байна.
Хүний нутагт амьдарч буй Монголчууд, дэлхийг тойрч буй надтай адил ганцаардал хүний соёлын дарамтыг мэдэрдэг тул ийнхүү бие биенээ дэмжих туслахын ач холбогдлыг ойлгосон бололтой.
Швейцарь улсад байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй бүх Монголчууддаа сар шинийн мэнд хүргэж, хэзээ нэгэн цагт Эх Орондоо эх хэлээрээ ярьж, Аав, Ээж, ахан дүүстэйгээ ойр амьдарч, Монголынхоо сайхан зүлгэн дээр эрх чөлөөтэй хэвтэхийн ерөөлийг дэвшүүлж байна.
Бид түр хугацааны эдийн засгийн хямралыг давах л болно.
Тэр үед Эх Оронд маань амьдрал сайхан болж, хөдөлмөрлөж авсан цалингаараа залуу дэлхий ертөнцийн улс орнуудаар ямарч бэрхшээлгүй зочилж байх болно!
Би итгэж байна.
Харин та?
Кирилл рүү хөрвүүлсэн Намухай
March 1, 2009
| 3,271 Үзсэн 





















Horaayy..there are 20 comment(s) for me so far ;)
Hooh! Barag anh udaa Amai-iin shine niitleliin ehnii setgegdel bichigch bolj baih shg baina. Europe-d baigaa Mgl-chuudiin tus dem chamd yaamr iheer setgeliin tenhee, bas busad bololtsoog olgoj, nemj ugch biagaag harahad taatai bainaa. Bi bol mgl-oos blog-iig chn unshdag. chamd urgelj az, odiig husdeg shuu, terte tergui sain saihan zuil chamtai bainga hamt baih bolno. Itgeerei, chamai gsn, chinii niitleliig unshdag ene olon hunii sain sanaj bui setgeliin ih huch chamd yamar negen baidlaar sain energy-iin ursgal bolj ochsoor baih bolno. Ter buhen aylaliin chin azguitel har muu buhnees chin sergiilj baih bolnoo.
za tegeed amjiltiig husye dee
Tengis,
Амар байна уу
Таныг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монгол хүн бүр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Харин миний хувьд Бидний хэдэн Монгол яагаад нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө ажиллаж, амьдарч болохгүй байгаа юм бол гэж үргэлж л бодох юм. Гэхдээ Таньтай ийм сайхан сэтгэлтэй хүмүүс таарсанд би их баярлаж байна. Switzerland ulsад амьдарч байгаа Тэдгээр Монголчууддаа АЗ ЖАРГАЛ, ХЯЗГААРГҮЙ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ. Ингээд та над руу дансныхаа дугаарыг илгээнэ үү. Таны энэ сайхан хүсэл зорилгоо биелүүлэхэд жоохон ч гэсэн туслах гэсэн сэтгэлийн минь хүлээн авна уу.
Хүндэтгэсэн,
Хулан.У
Sainu. Chini tsashdin aylald chin amjilt husey. chi uneher mongolchudda chuhal unetei 1 yosondo soylig damjulagch bolson bn shude. za inged zalu duu chamda amjilt husey. erul enhig husey, burhan chamaig iveeg.
amarhan sain yavj bnu? tiime bi ch bas itgej bn. itgel bval bugd bolno. magadgui bi ene ueig uzej chadahgui ch bj magad ch gehdee gants amidarsaniih huuhduuddee buyan bolod uhnee gj
Sain bna uu? Bi neeh olon nuurshsan yum bichmeergui bna aa! Minii yu bichih n barag l todorhoi mun ilerhii biz ee! Ymartai ch ta mongoliin bas negen baharhal bolj huvirch bgagaa medehgui yvaa biz! Baharhal ene ugnii tsaana mash tom aguulga baigaa! Za iim l bna! Tanid hamgiin sain saihan buhniig chin setgeleesee hunsen eruue!
Ene zurag deer garsan Ganzorig, Jimsee nartai holbogdoh gesen ium. Email bichne uu. Bagsh ni Amerikt baina. education_mgl@yahoo.com
Mun blog hotlogch Amai-d aialal-d ni amjilt husie. Mash saihan aialal baina.
Battogtokh-oos
аа яа яа чиний хүссэн бүхэн биелэг
I always assist you. Take care and be happy
Hi.Ene odriin mend!Aylal chin eedreetei ch gsn amjilttai vrgeljilj bgaad bayrtai bnaa.Mongolchuud maani ene metchilen bie biendee tusalj,bie biendee dem bolj bval ymar goe ve!Ymar ch noxtsol bdald bsan gesen Ex oron gedeg vnet zviliig vrgelj sanaj yvaasai gej xvsej bnaa. Zaluu nas ed xorongo xvch charmailt geed olon zviliig zoliosolj Mongoliinxoo Zaluuchuudad ixiig medvvlj xvsel ermelzleliig ogch bgaa chamd bayrlalaa.Anx zorison zorilgodoo bat bielvvleed Mongoliinxoo zaluuchuudad vlger duurial bolooroi.Amjilt. Mongol uls maani xogjin devshix boltugai!
amai ajlaad ochij baigaa orondoo ingeed mongolchuudtaigaa uulzaad tednii jamar amidarch baigaag sain todorhoi blogdoo bichij baival gadaad garah gej baigaa mongolchuuddaa bolood haana amidral ni sain bolohiig medehgui töörch jvaa nutag negtenuuddee masch ich heregtei boloh baih. swissd ochison ail chini ganzorig ahiinh mönuu. ganzorig ah swissd masch olon hund tusalsandaa. tanii achaar angild duun sain baigaa schuu tanai ger buld olon hun bajrlaj jvdag schuu .otgoo bajraa 2 ni angilaas mendchilj baina
Sain baina uu Amai
Ooriin chin Mongoloo gesen setgel chin yamar aguu yum bee ta nadad bolood oshoo ochnoon humuust vlger jishee bolj bga shuu. Altan shar zam chin olziitei baig
cain uu.scamaig xaa jbaag shine uzceer l bna.shinii 7 daxi mongol örtöö ail gexeer shi sanaj bgaa bx.Bid shinii web sietiin ashaar 10 jiliin angiin bagshtaigaa xolbogdox jm schig bna.xarin jaj gedgee …shi ter scamdtai amerikaas mendshilsen Battogtokh bagsh-d xariu bishixdee minii bidnii schweiziin utas 0041764015425,bas 0041435411797geriin utas mön messenjer xajg :jims_913@yahoo.com g damjuulj ögööch .Tegeed ostreiched martiin 8nii partid urigdcan bna.caixan bajrlaarai.Daraagiin bishilt xurtel tur bajrtai.
Haaya ger luugee yrij aav eej ah duudee cetgelee neg neehed uneheer caihan baidag baih daa. Gehdee AMAI chinii nudend tsiilegneh nulimcni anhni chiigiig hairtai eej aav hoer chin cetgeliinhee gunees mederdeg gedegt bi xuvidaa ergelzehgui bnaa. J.Zolbayaraa chamd amjilt xvcie.
Bolor
tiime amai ahaa tani ene ugs uneher unen. mgl gun mgloro bh saihan shu de. tani aylald mash ih amjiltiig husen eruue. haa ch ywsam biye bodoj bgarai. eruul bj l ta bidend ene delhi ertuntsiin bidnii mglchudiin ter aguu ih uhamsariig hairlah bno shu de. uragshaaaaaa ta chadnaa.
bi 2 jul bolood harina gehdee gazraar haridag yum uu gesen sanaa baina
Sain baina uh? Sain yavj baina uh? Bi Urd ni mend amar meddeggui baisan chinii. Neg bichlegiig unshaad. Hunii amar mendiig ehleed asuuh ni zov yum baina gej oilgoloo. Amai,chinii. Bichlij baigaa zuiliig. Unshij ehelsnees. Hoish. Minii ertontsiig uzeh uzel, ih. Oorchlogdoj baina shui. Hun,ter tusmaa mongol Hun. Iim baih yostoi yum baina gedgiig unshih tusam oilgoj baina. Amjilt husie
төөрсөн монгол гэдэг шиг заримдаа өөрийгөө төөрсөн үедээ блогийг тань уншихад үнэхээр урам орж , итгэлтэй болдогоо дахин мэдэрлээ !
hehehe, TJ yag vnen.
Gehdee zojigiin tuhai bas busad humus ih gadaadjisan tuhai ih bichsen bna, er n bol zow l do gehdee ter bur complex reason bga, chinii minii bidnii medehgui zuiluud tuhain huwi hun burt bga uchir ter buriig shuumjleed bailgui bas busdiin amidraliin huwiin chanariig hundleh tal deer anhaarch bhiig husie, Because i’m against the extremism!!!
Hun bur adil baij bolohgui/albagui. Hun odor bur guriltai shol idehgui shu de, tuuntei yag ijil, hun bolgon geree/eh ornoo sanahgui baij bolno yagaad gewel hun burt saihan dursamj bhgvi bj bolno shude. So be it! Let it be brother…
Yutai ch bie sain bodoj setgel bodloo tsegtstei bailgaj busdiig hundelj niitech baij ayn zamdaa sain yawah heregtei shu de.
Chinii Gay, HIV/AIDS iin talaar niitleluud mash ih taalagdsan gehde iimerhu het vndesrheg vzel ru dawamgailsan zuil bol ach tustai bhiig helehed hetsv.
Hunii nutagt Biee sain bodooroi
Bi ch bas itgej bna. Eh orond mini shudarga yos togtono gedegt, Ulaanbaatar mini utaagui bolno gedegt, Shine tsah tsantstai bolno gedegt, Bogd uulaa nuhlene gedegt, 100 davhar baishin sunderlene gedegt, Mongolchuud 20 saya hurehiin tuluu zaluus ajillana gedegt, Zorigiin allagiin ezen ilerne gedegt bi itgej bna. /Narnii zamaar yavj bhad I believe gesen Zorig agsnii tsoolbor sanaand orj bna/
Yamar ch baisan manai xot 3 mongoltoi bolloo. Chinii bichseniig mash sain oilgojiino. Tsagaan saraa nigjer temdeglex olon Mongoltoi bolox yumsan gej bid moroodood l suujiina. Amjilt amjilt! End xuleej baina. Australia