cheap-calling-to-switzerland-flag1

2009 оний 2 сарийн 22 ний өдөр. Швейцари, Гэнэва хот Монголын Элчин Сайдын Яам.

Парис хотоос гараад 3 өдөр болж байж аялынхаа 53 дахь улсад хөл тавилаа.
Монголоор Швэцари улсад аль 11 сарын дундуур визанд орж туулах байсан боловч, визний мэдүүлэг бичиг баримт гээд над шиг аяны хүнд хэцүү байсан тул буцаж Мороко орж визаа шинэчилсэн билээ. Европд орж ирээд дахин Swiss визанд өргөдөл өгөх бодолтой байсан ч 12 сарын 13 ны өдрөөс Swiss улс нь Шэнгэний виз хүчинтэй бүсэд орсон байлаа. 

Францын Грэнобл хотоос шинхэнэ найзуудтайгаа унаанд суугаад удалгүй, ямарч хилийн шалгалтгүй Гэнэва хотод хүрчихдэг. Европийн улсууд эдийн засгаа сайжруулж, ижил түвшингийн улсуудтай визгүй зорчдог болгож байгаан над шиг аяны хүнд үнэхээр сайшаалтай билээ.
Хэдхэн жилийн өмнө дэлхийг тойрох гэж явсан бол энэ олон жижиг улсуудын виз авах гэж тамаа цайлгах байсандаа.

Монголынхоо Элчин Сайдын Яамны гадаах тугаа хараад үнэхээр гоё байлаа, ялангуяа гадаа барьсан Монгол гэр намайг хэн билээ гэдгийг дахин санагдууллаа.

img_7014

Амралтын өдөр таарсан бөгөөд, нэгэн Элчин Сайдын яамны айл намайг Дэлхийг тойрч явааг мэдээгүй хэрнээ сүүтэй халуун цайгаар дайлж, холын бадарчинг гэр бүлийн хамт үдийн хоол идэхийг урилаа.

Өөрийн гал тогоогүй, хоол хийх боломжгүй хүн ямар байдгийг цөөхөн Монголчууд санаж яваад баяртай байна. Монгол хүн байхын хамгийн наад захын соёл бол Чингис гэж цээжээ дэнслэх бус холын аянгаас орж ирсэн зочинд халуун цайгаар дайлах ёслол билээ.
Хэрвээ бид биэ биэнийхээ зовлонг энэ түвшинд ойлгож, ухаарч чадахгүй байгаа бол яаж цааш улс орон, соёл энээ тэрээ гэж явах гэж байгаа юм бэ ?

Миний аялсан орнуудын тоо сүүлдээ толгойд эргэлдэж эхэлж байгаа мэт.
45,23,7 гээд.
Намайг аялж байгааг та бүхэн сонсоод атаархдаг байж магад, гэхдээ би Гэртээ, Эх орондоо амьдарч, өдөр бүр виз, бичиг баримтанд санаа зовохгүй, эх хэлээрээ ярьж байгаа Монголчууддаа атаархаж байна.
Тиймээ, Эдийн засаг мань одоохондоо сул байна, гэхдээ бидэнд хөгжих хүсэл байгаа шүү ! түүнийгээ зөв зохион байгуулж чадвал. Аялын явцдаа өдөр бүр, хот болгонд байшин , машин, элдэв тэхнологи харж байна гэхдээ энэ бүхэн минийх биш, би энд ямагт Гадаад байх болно.

Харин гэртээ …

Хүний нутагт дандаа ганцаараа байх хэцүү юм. Хэдийгээр коммэнт бичиж байгаа найз нөхөд гэр бүлүүд байгаач, тэд надад хоол хийж өгч, дулаан ор засч, аялд тулгарч буй ганц ч асуудалд тусалж чадахгүй шүүдээ. Яалтачгүй сэтгэлийн дэм намайг цааш явахад хүч өгж байгаа байх

Үзсэн харсан бүх зүйлээ цээжилж бичиж үлдээх гэдэг ямар хэцүүг огт тэмдгэл хийдэггүй хүн мэдэхгүй байх. Сүүлдээ будилж эхэлдэг юм байна. Маргаашийн санхүү унаа хоол унд хаяг гээд давхар асуудлуудын хажуугаар энэ тэмдэглүүдийг арай гэж бичиж амжиж байгааг хэн нэг нь анзаарсан болов уу

Хүмүүс намайг гадаадаар аялж жаргаж явж байна гэж боддог бололтой. Зарим нэг коммэнт дээр Баян айлын хүүхэд хэсэж байна! гэсэн байсан. Миний Аав МУИС-ийн проффэссор хүн, Ээж эдийн засагч, бидэнд учиргүй тэгтлээ хуримтлуулаад баяжсан зүйл байхгүй. гагцхүү энэ аялыг цааш явахад шаардлагтай гэсэн зүйлүүдийг л гэр бүл найз нөхдийн хамтын хүчээр хийж байгаа юм. Чадаж байгааг харж байгаа байх.

Өнөөг хүртэл Дэлхийг тойрч яваа гэсэн нээх сүрлэг нэртэй боловч ивээн тэтгэлэг, төрийн болон хувийн албан газруудаас бодит дэмжлэг байхгүй хэвээрээ байгаа шүү. Зарим хүмүүсийн хардалтыг үгүй болгохын тулд үүнийг хэлж байгаа юм.

өнөөдөр хөл тавьсан 53 дахь улс Швейцарийн тухайд гэвэл товчхон хэдэн зүйл бичье. Та бүхэн миний аялсан улс орнуудын энхний мэдээллээ цааш өргүүлж, илүү өргөн мэдлэг олоосой гэж би хүсэж байна.

Швейцари улсьн Баруун Европд оршдог бөгөөд газар нутгаараа Монголоос 38 дахин жижиг буюу 41 мянга орчин км/кв. харин Эдийн Засгаараа Европд төдийгүй дэлхийд тэргүүлдэг юм.
Франц, Итали, Австри, Гэрман, тэгээд нэрлэхэд хэцүү Лихтенштейн улсуудаар хүрээлдэгддэг Алпийн улсын дунд оршдог улс. Албан ёсны 4 хэлтэй Франц, Гэрман, Итали тэгээд Романш. Романш гэж хэл сонсож байгаагүй гэхдээ Латин хэл бололтой.

Монголын Хөвсгөл нуурыг Swiss тэй харьцуулаад байдгийг одоол нэг харьцуулж үзье.

өнөөдөр Интэрнэт гэж гайхамшигтай мэдээллийн сан байхад бүх тодорхойлтыг бичих гэж оролдсонгүй, шаардлагтай гэвэл та нар өөрсдөө илүү сайн сонирохоорой.
Швейцари улсыг мэддэггүй хүн ховор болов уу. Зарим хүмүүс Шведтэй андуураад байдаг тал бий.
НҮБ-ийн 2 дахь төв штаб Гэнэва хотод байрладаг
Улаан Загалмайн төв.
Миний аялалдаа байнга авч яваа SWISS Арми хутга
Swiss шоколад.
7.6 сая хүн амд ноогдох УНБ-ээрээ дэлхийн эхний хэдэд ордог.
Бас нэг санаанд орж ирж байгаа зүйл бол, хэдэн жилийн өмнө Ватиканд зочилж байхад хамгаалтын цэргүүд Swiss арми байдаг гэж байсан, Яагаад юм болоо ?

Энэ улс өөрийнхөө түүхээ 1291 оноос тоолдог юм байна.

Намайг аялж байхад Swiss улсаад олон уншигч эмайл бичиж байсан бөгөөд, энэ удаан хугацаа туулж байж энд ирсэн юм чин уулзах хүсэлтэй байгаа бух Монголчуудтайгаа нэгэн өдрийг өнгөрөөх бодол төрж байна.

Swiss улс дахь Монголчуудын хүрээ ! Цагаан Сараа хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байнаа ?

Дөнгөж ирсэн тул бага зэрэг амраад авах хэрэгтэй байна.
Дараагийн бичлэг хүртэл….

Horaayy..there are 24 comment(s) for me so far ;)

#1

Ter ger yaasan hoorhon haragdaj bn aa,

Naana chin nileen olon Mongolchuud bdg bh, yutai ch Africa r yavj bsniigaa bodvol odoo ch Mongolchuudiin tsaraig haritsangui olon harah bolomjtoi, ter ch buu hel tsagaan saraa buuz, niislel salat aa idej, aild temdegleh gj bgaa chin saihan hereg, Mongold gertee suuj baigaa zaluu chamd ataarhaj, chi ted nart ataarhaj hehe, hun bhgui umaa l husdeg gj unen shu, gehdee chi olon hunii baharhal, bas olon hunii yarianii sedev bolj bgaagiinhaa huvid geree sanalgui harin ch oorooroo baharhaad uramtai yavaarai

alchemist wrote on 2009/02/23 - 07:06
#2

za amjilt .er hun sanasandaa gedeg sanasan zuil buhen chin setgegchilen buteh boltugai

usukhuu wrote on 2009/02/23 - 10:05
#3

dem demendee l gediin. yamar ch bsan aylalaa urgeljluuleel ywaad bai.

ТАРЧЛААН wrote on 2009/02/23 - 10:08
#4

Za sain yawj baina yy? Shantrah yum baihgui bizdee>, Antraktida Arctik aa baiy gehed yamar ch bsan Amerik tiv duusgaad irne shuu!AMAI

Kraken wrote on 2009/02/23 - 12:15
#5

За тэгээд сар шинэ дөхөж байна. Сайхан монголчуудтайгаа дурсамжтай шинэлээрэй. :)

Pearle Deppsu wrote on 2009/02/23 - 12:15
#6

sain yavaarai amlilt hysie chamtai hamt l ayalaad bgaa shyy

j wrote on 2009/02/23 - 16:33
#7

sn yvj bnauu,amjilt husie!batsaj francad ireh uu/lyon/herev irvel mongolchuudaa tsugluulj boloh ym,lyond 30 garui mongol bdag bugd ajil toroltei togtson humuus,herev husvel hariu yaraltai bichne uu? hundegtsen tuya/Roanne/

tuya wrote on 2009/02/23 - 19:45
#8

Oo Switzerland-d tavtai moril,
Welcome – Willkommen – Bienvenue – Benvenuto

Yag ingeed l gudamj talbaid zam, temdgee olon heleer bicheed tavichihsan bgaa biz.
Nordschweiz orohu? Zurich, Bern ed narluu. Zurich chin clubbing-raa nertei shuudee. Tegvel hel duulgaarai.
Negent iishee irsen yum chin Liechtenstein orood yavbal zugeer gej bodjiino.

Sansar wrote on 2009/02/23 - 23:08
#9

sain bna uu Amai?ene saihan bituunii odor yag ene hotod bj bidentei yariltsaj olon saihan zuil yarij tailbarlaj ogsond mash ih bayarlalaa.ingeed tsaashdiin chini aylald amjilt husey.ayan zamdaa sain yavj hussen zorisondoo hureerei gej erooe. Undraa

undraa wrote on 2009/02/25 - 08:06
#10

sain bn uu

mn wrote on 2009/02/26 - 16:07
#11

Зүгээр ээ. Яагаад бэрхшээл хүн бүхэнд харилцан адилгүй тулгардгийг мэдэх үү? Яагаад гэвэл: аливаа саад бэрхшээлийг даван туулж чадах хэмжээнийх нь цар хүрээгээр л гарч ирдэг юм ш дээ. За тэхээр юу ч тохиолдсон хэзээ ч, хэзээ ч хэзээ ч бүү бууж өг.

Interests_Policy_Security wrote on 2009/02/26 - 21:14
#12

Sain uu? Amai, bi uuriin chin bichleg temdegleliig bainga orj unshdag ch anh udaa comment bichij bna. Chinii bichlegiig anh sonirhoj unshdag bsan ch odoo bol bi endees busad oron, ard irgediin tuhai olon sonirholtoi medeelel abhaas gadna bichleg bvrees chin asar ih tevcheer, eh oron vndsen soyloo gesen aguu vnetei sanaag olj hardag yum shu. Za amjilt Amai min, altan shar zan tani ulziitei baig!

oyun wrote on 2009/02/27 - 15:24
#13

Hi Amai tanii bichleg buriig unshdag ch 1 ch udaa comment bichij bgaaguig mini uuchlaarai. Gehdee ene udaa genet bi tanii yvahiin omnoh oroin party-nd, cockteil-nii duudlaga hudaldaagaar ylsan emegteid ataarhaj orhiloo. Tani shig iim ih erch huch, husel zorilgodoo tuushtai, zorigtoi zaluugiin unseltiig avsan ter ymar aztai emegtei ve… Tani shig zaluus
Mongoliin mini ireedui geheer baharhal torj bgaag mini huleen avna uu.

Hundetgesen,
Hulan.U

hulan wrote on 2009/02/28 - 11:28
#14

Сайн байна уу?
Нилээн хэдэн жилийн өмнөөс чиний аялалд гарч байгааг дуулж байснаас хойш 53 дахь улс дээрээ явж байгааг чинь сонсоход таатай байна. Аялалийн тэмдэглэлийг чинь урьд нь уншиж байсан ч нэг хэсэг домэйн чинь болохгүй байснаас хэсэг мартагдсан байснаа саяхнаас дахин уншиж байна. Үнэхээр аяны замд, ялангуяа үүргэвчтэй аялаж байгаа хүний хувьд тэмдэглэлийг төгс хөтлөх боломжгүй гэдгийг өөрийн биеэр амссан учраас маш сайн ойлгож байнаа. Чиний аялалийн талаар өөрийн сэтгэгдэлээ хэлмээр санагдлаа /энэ бол зөвхөн миний хувийн бодол юм шүү/ Дэлхийг үүргэвчтэй тойрсон анхны Монгол хүн болно гэдэгт чинь итгэл дүүрэн байна. Харин аялалын чинь утгын хувьд энэ бол зөвхөн чиний хувийн амжилт, хувийн аялал болчихсон юм биш үү. Зохион байгуулалтын тал дээр ажил зохиогоогүй болхоор ивээн тэтгэгч байхгүй байгаа юм болов уу. Заавал гинжин хэлхээ гэж байхаар тодорхой хугацаанд аялалаа нэг газар зогсоогоод Монголдоо ирж шоу зохион байгуулж ивээн тэтгэгчтэй болж илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг бусад монголчууддаа хүргэх боломжийг нээхгүй юм уу. Нэгэнт 53 улсаар асар олон бэрхшээлийг даван туулж хувийн амжилт тогтоосноос хойш хэн ч чиний энэ амжилтийг үгүйсгэхгүй шүү дээ. 25-н Алтай ивээн тэтгэгчдийн мөнгөөр олон улсаар онгоц, машинаар аялсан ч гэсэн түүний аялалын талаархи видео тэмдэглэлүүд хүн болгонд хүрч, дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг өгсөн шүү дээ. Ганцаараа аялалснаас 2-уулаа аялвал дээр юм биш үү. Зөвхөн ганцаараа дэлхийг тойрсон монгол хүн болох гэж зүтгээд байгаа биш гэж ойлгож байна. Фото тэмдэглэлээс видео тэмдэглэл илүү их мэдээлэлийг хүргэнэ гэж бодож байна.
За ямартай ч өөрийнхөө үзэл бодол, хүсэл сонирхолын төлөө хүчтэй тэмцэгч чадалтай залуу чамд атаархаж буйгаа хэлмээр байна. Мөн асар их амжилтийг хүсэн ерөөе.

Ganaa wrote on 2009/02/28 - 13:19
#15

Sain baina uu? Tand negen medeelel hurgeh yumsan ( tany ayalald tus bolj magadgui bolov uu ). Ta ene site-ruu zaaval orj uzerei. http://www.couchsurfing.com CouchSurfing is a worldwide network for making connections between travelers and the local communities they visit!
hundetgesen Saran

Saran wrote on 2009/02/28 - 17:32
#16

zaluu mini amjilt husii yanii ene blogiig bi chadah yadhaaraa busdad taraaj unshaad vzhiig zovoldog shuu ooriig chin urgelj az hiimori dagaj baig

KC wrote on 2009/02/28 - 22:44
#17

sain uu Amai, Buh zuil sain baigaa gej naidaj baina.

Ter 14-t bichsen baigaa Ganaa gedeg zaluutai (uuchlaarai zaluu gechihlee, busgui ch baij boloh shuu) yerunhiidoo sanal niilj baina. Bi urdniihaa neg setgegdeld bichij baisan, Amai unshsan esehiig medehgui baina, gehdee medeejiin hereg chinii aylal undor utga uchirtai, saihan zuil ch gsn haritsangui chinii huwiin amjilt, huwiin zuil chin bolood baigaatai sanal niilj baina. Udahgui Show businessiin ih yertunts boloh USA-ruu orohoosoo umno jaahan gadagsh n surtalchilah, busdad medeeleh, delhii dahind surtalchilah ajilaa ehleh tsag odoo bolson ym bishuu, naiz nuhud blo unshigchidiin tuslamjtaigaar uuniig hiih bolomjtoi gej bodoj baina. Internet-d holbogdoh bolomjoor homs bdagiig oilgoj baigaa. Ene talaar bodoj uzeerei, iluu sanaa onoo heregtei bol ene talaar tusd n neg niitlel hiisen ch boloh shuudee,

za chamd az amjiltiig husye dee.

Tengis

tengis wrote on 2009/03/01 - 19:45
#18

Sainuu AMAI.sain yavj bna u?ayan zam chini aljaalgui sain bga bizdee.manai genev hotod ireed setgegedel her baisan be bituunii uduriig bid bugderee saihan unguruusun shuu.mongoloo gesen setgel chini uneheer ih taalagdsan shuu.tsaashdiin chini ayalald undruus undur amjilt husij altan shar zam tani ulzuutei bh boltugai gej eruue.Sara.

sd wrote on 2009/03/02 - 04:16
#19

sain bn uu…

Uunii umnu als ornuudaar ayalj yavaa chamd amjilt husiye.

Geneva-d ene jiliin, 2009 onii tsagaan saraar ersen u te? Be medsengui,

Ayalaliin yavtsad ih olon Mongolchuudtaigaa uulzsan bh da, Bugded ni busad uur ornuudad amidarch bga Mongolchuudiinhaa umnuus mend hurgeerei…

Amjilt…

Ulzii wrote on 2009/06/03 - 04:13
#20

Zoloo,

Chi minii bichsen comment-uudiig er n unshdag ch yumuu guu ch yumuu buu med.
Yamar ch baisan bi chinii barag buh bichleguudiig chin unshisan ba er n bugd l mash iheer setgel hudlugdug, yalanguya africa-iin ornuudaar yavsan tuhai temdegleluud uneheer gaihaltai, aimshigtai, setgel hudulmuur bas uruvdmuur bolson gedgiig ontsolmoor bna. Magtaaliin hajuugaar zemlel maygiin neg zuil helmeer sanagdaad bh yumaa.

Yu geheer suuliin ueiin bichleguudees yag neg heviin barag negees n nuguuduu copy paste hiigeed tavitsan yum shig uguulbruud togtmol (bur het iheer) unshigdah bolloo. Ta nar medehgui bna, bi zovjiino, nadad hetsuu bna g.m ugsuud l bainga ar araasaa huvruud bh bolloo. Chamaig tuhtai orchind taivan suugaad nairuulga bolon utga sanaan deeree saitar ajillaj dahin dahin bolovsruulj bichih bolomjoor homs bgaa gedgiig oilgoj bna, mun ene buh bichlegnuudee tsever dotood setgel, emotion-ii ilerleer bichihdeg bh gej bodoj bna bas oilgoj bna. Hetsuu uedee hetsuu bgaagaa helelgui yahav, hend ch hamaagui ene tuhaigaa setgelee neetel yariltsahiig huseh ue blgui l yahav, gehdee tiim bichlegiig tusd n “garchiglaj” bgaad bichsen n deer yum bolvuu gej bodoj bna. Tiim amarhan saihan bish bgaa gedgiig chinii bichleguud ilhenee heleed ugdug uchir dahin dahin ene talaar heleed bh shaardlagaggui bhaa. Ene n chinii bichleguudiin huchiig sulruulaad bh yum bna shuu dee.

bi wrote on 2009/06/04 - 02:26
#21

bi ger buliin hamt amidardag londond

bayarzul wrote on 2009/09/13 - 10:47
#22

amjilt

bayarzul wrote on 2009/09/13 - 10:47
#23

aylaliin urt zamd olon hund berh zuil tohioldoh n medeej gevch mongol hun zorigtoi zovhi ni uuduu yavah estoi nz mini amjilt tanii ard mongoliin zaluuchuud amjilt husen bn amjilt

altaa wrote on 2009/09/20 - 18:22
#24

mmmmm, geree sanahgui hen bhaw de, gehdee l omno helj bsanchlan, neg ingeedo lon jil yawad butsad gertee ulsda harih hetsv shu, you will see what i mean, they will not welcome you so much, which feels horrible, then you will think that the foreigners were more welcoming then your own people, so get strong from now on babe! Everything is fine and lovely everywhere!!!

ariunaa wrote on 2009/12/29 - 00:41
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.