Сайн байна уу? миний энэ тэмдэглэл ”Монгол Бадарчин” цувралын эхний бүлэг болох ”Гайхамшигт Ертөнц” номонд орж байгаа тул түүнийг авч уншаад блогийн зургуудтай хослуулж, миний аялалыг илүү сайн мэдрээрэй! Баярлалаа.

DSCN0643

20080829-IMG_1572

20080829-IMG_1573

20080829-IMG_1574

20080829-IMG_1575

20080829-IMG_1576

20080829-IMG_1577

20080829-IMG_1578

20080829-IMG_1579

20080829-IMG_1580

20080829-IMG_1581

20080829-IMG_1583

20080829-IMG_1584

20080829-IMG_1585

20080829-IMG_1586

20080829-IMG_1589

20080829-IMG_1590

20080829-IMG_1591

20080829-IMG_1592

20080829-IMG_1594

20080829-IMG_1595

20080829-IMG_1596

20080829-IMG_1597

20080829-IMG_1598

20080829-IMG_1599

20080829-IMG_1601

20080829-IMG_1602

20080829-IMG_1603

20080829-IMG_1604

20080829-IMG_1605

20080830-IMG_1606

20080830-IMG_1607

20080830-IMG_1608

20080830-IMG_1609

20080830-IMG_1610

20080830-IMG_1611

20080830-IMG_1612

20080830-IMG_1613

20080830-IMG_1614

20080830-IMG_1615

20080830-IMG_1616

20080830-IMG_1617

20080830-IMG_1618

20080830-IMG_1619

20080830-IMG_1620

20080830-IMG_1621

20080830-IMG_1622

20080830-IMG_1623

20080830-IMG_1624

20080830-IMG_1625

20080830-IMG_1626

20080830-IMG_1627

20080831-IMG_1628

20080831-IMG_1629

20080831-IMG_1630

20080831-IMG_1631

20080831-IMG_1632

20080831-IMG_1633

20080901-IMG_1634

20080901-IMG_1635

20080901-IMG_1636

20080901-IMG_1638

20080901-IMG_1639

20080901-IMG_1640

20080901-IMG_1641

20080902-IMG_1642

20080902-IMG_1643

20080902-IMG_1644

20080902-IMG_1645

20080902-IMG_1646

20080902-IMG_1647

20080902-IMG_1648

20080902-IMG_1649

20080902-IMG_1650

20080903-IMG_1651

20080903-IMG_1652

20080903-IMG_1653

20080903-IMG_1654

20080903-IMG_1655

20080903-IMG_1656

20080903-IMG_1657

20080903-IMG_1658

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Гайхалтай. Үнэхээр уншиж байх хоорондоо маусаа байдгаараа атгачихсан сууж байна :-p
Монголоор цагаан сар болох гээд л, ойрын хэдэн өдөр нэлээн сэрүүхэн байна.
Нээрээ л бүгчим халуун үед үхтлээ даарахыг хүсдэг шүү :D Амжилт хүсье!

xvv wrote on 2009/02/19 - 12:30
#2

mongold ired yu hiih tolovlogootei bn

otgonbat wrote on 2009/02/19 - 23:44
#3

Эрх чөлөөнд хүрэх зам
2008 оны 9 сарын 2 –ны өдөр. Мавритан улс, Nouakchot
Өглөө нүдээ нээгээд хаа байгаагаа мэдлээ. Дахиад л бөгчим шөнө. Хэзээ нэгэн цагт хүйтнээс болж хамаг биеэ агшааж , толгойгоо хөнжил дотор хийж биеэ амьсаглаараа дулаацуулах юмсан.
3 хан өдөр л ижил зүйл өглөө болгон хийхээс залхаж эхэлж байна уу даа? Байнга аялаад байхаар тархи нүүдлийн шинжтэй болдог юм шиг байна. Нэг газартаа тайван сууж чадахгүй , дээрээс нь хүсэн хүлээж байсан Европ , Ибиза арал , царайлаг охидууд наран шарлагын газар толгойноос гарч өгдөггүй.
Мавритан соёл , ёс заншилаа хадгалсан улсын хувьд маш сайхан ч би огт идээшиж чадахгүйгээ ойлгосон. Хэнийг нь мэдэхгүй , хөгжим нь сайхан боловч өдөр бүр сонсоод байхааргүй. Тэгээд Ислам шашин маш эртний дүрмүүдийг дагсан хэвээрээ байсан тул над шиг харийн хүнд зай олдохгүй байлаа.
Босоод , нүүр гараа угаана , цайгаа ууна , болбол усанд орно. Өглөө босоод ийм төдийхөн төлөвлөгөөтэй амьдралаар яаж зарим хүмүүс амьдарч чаддаг байнаа? Ялангуя залуу хүмүүс!
Гарцгүй боллоо! Гэсэн үг толгойд эргэлдсээр байлаа. 2 жил хагас гаруй Африкийг туулах гэж зүтгэлж байсаар , хамгийн сүүлийн улс болох жуулчны диваажин , энх тайван Мороко улсруу орж чадахгүй байдаг. Гадныханд хэлхээр намайг лаг доогуур авч үзэж байгаа шүү!!
Чи тэгээд Элчин Сайдын Яамаар дамжуулж хэлүүлж болдоггүй юм уу? Бүхэл бүтэн Африк тивийн 50 гаруй улстай гадаад харилцаа , худалдаа эрхлэх чадваргүй тийм улсын иргэн гэдгээ хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байсан юм. Энэ тивд гацхан байдаг Элчин Сайдын Яам нь Араб Египт улсад байрлаж , бусад улстай болж буй мэдээллийг Улаанбаатар хотыхонтой адил Барууны хэвлэл мэдээллээс авдаг.
Хэн нэг нь муу хүн шүү !! гэж хүнээр хэлүүлээд шууд игэхээр мэдээллийн хяналтанд орсон.
Яаж ч байсан гандан буурахгүй !! Шаардлагтай бол өдөржин үүдэн дээр нь гүйж , яаж ч байсан эндээс замаа үргэлжлүүлнэ.
Хотын усан боомт дээр ирээд бусад усан онгоцны компаниудыг лавллаа. Бүтэлгүй.
Энэ хот сууринд цаг гэж яг л зогссон мэт. Нэг л худалдааны гудамжаар дэлгүүр хэснэ. Тэглээ ч юм авахгүй юм чинь ямар ч шохоорхох , төлөвлөх гэсэн хүсэл байхгүй.
Зах дээр анзаарсан зүйл бол. Гар утаснуудын хөгжил байлаа. Би аялж байхдаа байнга шинэ технологи сонирхдог байсан ч сүүлийн үед юу болоод байгааг ойлгохоо байлаа.
PGGS, TGB юу юу ч гэлээ хар мянган шинэ нэрнүүд гарсан байлаа. Хуучин Монголдоо байхдаа дөнгөж GPS , Memory stick энэ тэрээ үгнүүд цээжилж эхэлж байтал өнөөдөр тэр нь тоогоо алдаж. Blue ray гэж DVD дээр 40 GB бичлэг хийдэг болсонг юу гэж ойлгох вэ? Ганц CD тэй төстэй зүйл дээр HARD DISK багтаж байдаг.
Танил интернет дээр олчиж дахин кино үзлээ. Ямар аз болж энд кино байнаа!! Өдрийг ямар ч үр дүнгийг өнгрөөж гарлаа. Зав зайгаараа Грег …… -ийн Монголоор аялсан тухай ном шагаагаад.
Орой гэртээ ирхэд өөр айл оройн хоолонд урьсан байсан бөгөөд , болдоо өөрчилж гэртээ төмпөнтэй хоол авчирлаа. Өрөөний голд хэвсэн дээр сонин тавьж байгаад дээрээс нь төмпөнтэй хоолоо тал бүрээс нь гараараа идэж гарлаа. Эндхийн ёсонд хоолны өмнө гараа угаахгүй байх нь бусдыгаа хүндлээгүйтэй адил. Нэг тавагнаас бүгд хоол идэж байгаа тул. Монголчууд бид нэг тавагнаас иддэг ч , ширхэгийн хоол илүү давамгайлсан байдаг шүүдээ.
Манай гэрийг мандаг залуу нөгөө Loran , Аллахын тухай яриж , Ислам бол агуу шашин гэж тайлбарлаж байгаа бололтой зүйлүүдийг яриад байлаа. Би аялалынхаа явцад жинхэн Араб соёл , жинхэн ислам шашнаар амьдарч биеээрээ мэдэрсэн тул , сайн талуудыг Монголынхоо соёлтой адил гэж хэлж чадах юм.
Уран зохиол шүлгэндээ байгалийн сайхныг магтан байгаа , дуундаа бүсгүйн хөөрхөнийг биширч байгаа нь үнэхээр гайхалтай. Манай гадаад харилцааны салбартаа яаралтай Араб судлал , Араб ертөнц , Ислам ертөнцтэй харилцах шинэ бодлого боловсруулах хэрэгтэй. Бидэнд тэрнээс сурах , сургамж авах зүйл маш их байсан.
Би Араб , Ислам улсуудад Эдийн Засаг , Компьютерийн чиглэлээр оюутанууд явуулах хэр зөв бол оо? Харин хэл соёл судлал , урлаг , улс төр , шашин судлараар залуучуудаа явуулж тархийг нь задлах нь илүү зөв болов уу? Тэр техник техналоги , компьютер зэргийг Япон , Солонгос , Америкруу явуулна биз. Бидэнтэй адил хоцорч яваа дэлхийн олон улсруу оюутнуудаа энэ чиглэлээр сургахаар явуулж хайран цаг , хөрөнгөө бараж байгаа болов уу?
Өнөөгийн Монголтой адил боловсролын системтэй тийм сул улсруу Монголынхоо боловсрох хүсэлтэй залуусаа явуулснаар тэнд улам бүр хөглөрхийн нэмэр шүүдээ. Тэгснээс эх орондоо тэр бүхнийг сурсан нь хамаагүй дээр , шинэ мэдээ мэдээллийг яадахнаа төрлөх хэлээрээ , найз нөхдөөсөө ч болов мэдэх давуу талтай шүү дээ.
Бид хоёр цагийн барж суух явцдаа би түүний хэрэглэж буй тамхыг нь үзлээ.
Бүх Мавританчууд ийм дүнсэн тамхи биедээ авч явдаг. Гансаа нэг карманд нөгөө кармандаа дүнсээ хийнэ. Бага багаар дүнгээр дүүргэж татаж гарна.
Манай өвөөгийн таддаг тамхитай төстэй байсан бөгөөд сорож үзэхдээ хиймийн хичээлийн анхны дүрмийг мартсан байлаа. Ямарваа нэгэн зүйлийг үнэртэх гэж байгаа бол бага багаар гараараа өөрлүүгээ сэвж , эхний ээлжинд турших ёстой гэж. Харин би зүгээр тамхи шиг сорцон чинь тархинд шууд цус харвах шахлаа . Яаййй.
Нус нулимс ханиад.
Өмнө нэг удаа ийм байдалд орж байсан санагдана. Малавь улсад тамхны ургамал ургуулдаг ферми дээр очиж навч хураалцаж байлаа. Хажууханд байсан хатаасан хавчнаас саваагүйтэж тамхи сигар орооодог юм болоод ….. хоёр хөлний өвдөг нэгэн доор чичирч өвдөж байсан.
Нутгыхан инээлдэж – энэ тамхийг эхлээд хатаагаад бид экспортолдог юм. Тэнд үйлдвэр дээр нь цэвэр никотинийг нь багасгаж байж тамхинд оруулдог юм.
Дараа хэлсэнд баярллаа.
Монголчууд хамрын тамхийг таарсан хүнтэйгээ мэндлэхийн зуур солилцдогтой адил соёл юм байна гэдгийг ойлогсон. Гансаа хувуулцахгүй дүнстэй уутаа солилцож байсан.
Маргааш 3-ны өдөр.
Хэрвээ тэр Канары аралруу яваж буй усан онгоцыг бариж чадахгүй л бол энэ улсад мөнх гацах болно.
Дэлхийг тойхох гэдэг Монгол хүний хувьд Банкнаас мөнгө зээлсэнтэй адил. Оршин байгаа улсаасаа дараачын улсын визыг баталгаатай авахгүй бол , тус улсынхаа хар дансанд орж цагаачлалын хуулыг зөрчсөн болно. Буцаад алхья гэхээр тэнд байсан виз аль хэдийнээ дуусчихсан. Байнга нэгийг нь нөгөөхөөр орлуулсаар байгаад 3 жилийг ардаа орхилоо. Дахиад инэгж явхаас ядарч байгаагаа нуугаад яахав. Хаана ч очсон тайван байж болохгүй. Хурдан гэртээ хариж , хэн нэгний нүдний буланд багтахгүй байх юмсан. Хааяа тусгай албаныхан хүртэл гудамжаар яваж байхад шалгана. Хөгжилтэй орнуудын тагнуулын албаныхан өөрсдийгөө тагнуулч гэж харагдуулахгүйн тулд аль болох тэнэг юм шиг царайлдаг бол , хөгжилгүй орны тусгай гээд байгаа хүмүүс өөрийгөө ажилийг хамгаас чухал гээд ойлгоцон. Хувцасаа хүртэл тагнуулчин шиг өмсөхийг нь яана. Хуучин кинонууд их үзээж тагнуулын ангид орсон юм шиг.
Мавритан улсад цэргийн төрийн эргэлт гараад , байдал тайван байгаа юм шиг боловч гэнт дэлбэрч болно. Энэ улсад байгаа Араб гаралтай цагаан Мавританчууд төр бариж байгаагаас болж , хар аристан 4 өөр омгыхон тэднийг үзэхгүй , тэгээд бие биетэйгээ муу.
Кенид болсон сонгуулийн дараах иргэний дайныг хэн ч ийм байна гэж цөсөөлөөгүй шүү дээ.
Зүүн зүгт Алжер улс. Дотооддооо байгаа гадаадуудын эсрэг алан хядах ажилгаандаа самарсан улсууд юун надад виза өгөхтэй билээ. Саяхан нэг том байшин дэлбэлж орхисон. Миний танилцаж байсан Тунис залуу – Чи Алжер яваад хэрэггүй шүү. Тэнд нэг цэргийн ангийн 3000 хүний хоолойг нэг өдөр огтолцон байсан. Хэрвээ али нэг байранд террористууд байна гэвэл цагдаа нар ирээд эхлээд пуужингаар шүршиж дараа нь хэн байгаа нь шалгадаг юм. Гэх мэтчилэн үнэн худлаа нь мэдэгдэхгүй зүйлүүд яриад байлаа. Өөрөө тэр нутгаар явахдаа үхтлээ айснаа ч яриж байсан.
Арамас компаний үүдэн дээр ирээд хаалгыг нь тогшлоо.
- Аа , чи хүрээд ирэв үү? Бид чиний тухай асуусан бөгөөд арай гэж зөвшөөрөл авсан. Би тухайн өдөр бүх цүнхээ баглаад эцэсийн замдаа яваж байгаагаа мэдсэн юм шиг байсан тул , туслах залуу намайг дагуулаж шууд усан онгоц дээр очихоор боллоо. Усан онгоц хөдөлхөд 2 цаг гаруй дутуу байсан бөгөөд , би тайван байлаа.
Бид хоёр алхаад боомтын үүдэн дээр очитол хамгаалалтыхан – Уучлаарай энэ бүс хамгаалалттай нутаг тул далайчны цэнхэр паспорт эвсэл цагдаагын газрын зөвшөөрөл хэрэгтэй гэж зөрж зогослоо.
Хэдэн минутын өмнө Африк тивээс гарч Европ соёл иргэншилрүү алхах тухай өөрийн мөрөөдөлдөө оруулж , далай эрэг дээр гоо сайхан охидыг хараг тэр бодол бага багаар замхарч эхэллээ. Арамас нь хэдийгээр намайг усан онгоцондоо суулгахыг зөвшөөрсөн ч , Марвитани улсын хуулийг дагахаас уур аргагүй байлаа. Найз Абдэлрахман – Уучлаарай би яаж ч чадахгүй нь , тэр бичгийг нь би өөрөө хөөцөлдөөд үздээ ! би чадах бүхнээ хийсэн шүү гэлээ. Би буцаж цагдаагын өрөөнд орж – Тэр зөвшөөрөл авах хүн хаана байдаг юм?
Гараад үүдэнд таксинд сууж суурингийн төвруу яаралтай хөдөллөө. Би тэрхүү бичгийг хаанаас авах юм бэ? өгөхгүй бол яах уу? Авсан ч усан онгоцноосоо хоцорвол яанаа ? гэсэн айдас дунд байлаа.
Хүн ямарваа нэгэн зүйлээс айхаараа ямар болдог тэр бүх шинж чанарууд илэрч байлаа. Такси цагдаагын газрын гадаа намайг буулгааж , би дотогш гүй ороод цагдаагын даргыг асуулаа. Эхний цагдаад болсон үйл явдлаа тайлбарлатал түүнээс хэтэрсэн асуудал байсан тул дараагын даргаруу залгалаа. Тэнд хэдэн хүн оочирлож байсан бөгөөд хүлээж байгаад бас л учир нөхцлөө тайлбарллаа. Би мэдэхгүй энэ асуудал дээр дээд даграас асуух хэрэгтэй.
Өрөө нь аль нь вэ? Одоохондоо байхгүй байна , ирхээр нь асуу. Миний усан онгоц хөдлөх гээд байна шдээ !! хэрвээ би түүнд амжиж суухгүй бол эндээс хаашаа ч явхаа мэдэхгүй байна. Маш чухал хэрэгтэй байна шүү дээ!! гэхэд . Хүлээ гэсэн бол хүлээ гэлээ.
Жижиг байрныхан коридорт хөлөө савчин суухдаа , боомтонд дээр байгаа усан онгоц хөдөлхөд хэдхэн минут дутуу боллоо яахуу гэж бодтол дарга нь ороод ирлээ.
Миний хажуугаар зогсохгүй өнгөрсөн бөгөөд , араас нь очих гэтэл нарийн бичгийн бололтой цагдаагын цолтой залуу – Байж бай! Би эхлээд танилцуулья , дараа нь чамайг дуудья гэлээ.
Миний аялал надаас маш олон шалгууруудыг авч байсан. Энэ удаа ч гэсэн надаас тэвчээртэй бодолтой байхыг анхааруулсан юм.
Гадаа коридоорт сууж байхдаа юу хэлхээ маш сайн цэгцэлсэн бөгөөд , өрөөнд нь орох үедээ шууд тухайн хүн рүү өөдөөс нь гараа өгөж очлоо.
Хүн гар барих гэж байхад үгүй гэдэг хүн ховор. Гар барихдаа хатуу ч биш , сул ч биш яг тавыг нь тааруулаад атгалаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд . Та ангилиар яридаг уу? Миний Франц гэж Бонжуртайгаа л байна гэж яриагаа эхэллээ.
Илэн далангуй , ахмад тэгээд дээд албаны хүнтэй яриагаа өдөж эхэлхэд түүний хүйтэн дарга харц үгүй болж – Ямар ажилаар яваа ? гэж сонирхон асуулаа.
Би холын Монголоос Дэлхийг тойрч , үзсэн харсан улс үндэстнүүдийнхээ талаар бичлэг хийж байгаа сэтгүүлч гээр юм. Өнөөдөр танай улсаар аялсныхаа дараа усан онгоцондоо сууж , Канарын арал орох байтал боомтруу орох зөвшөөрлийг таниас ав гэж байна гээд өөрийн аялалын зурагтай хуудаснуудаа үзүүллээ.
Bi holiin Mongoloos Delhiig toirch, uzsen harsan uls undetnuudiinhee talaar bichleg hiij baigaa setguulch geheer yum. Unuudur tanai ulsaar ayalsniihaa daraa usan ongotsondoo suuj, Canariin aral oroh baital, Boomtruu oroh zuvshuurliig tanaas av gej bain.
Uuriin ayaliin zuragtai huudsuudaa uzuullee. Нэг л юм буруу хийснээ анзаарлаа. http://www.amai.mn/%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d1%85-%d0%be%d1%80%d0%bd%d1%83%d1%83%d0%b4
Минй аялалын тухай зурагны 4-5 дугаар нүүр нада маш их бэрхшээл авчир байгаа юм. Учир нь 4-р нүүрний сүүлийн зураг дээр би Изриалд байгаа , харин 5 дахь хуудсаны эхэнд Палестинд байгаа. Өмнө Суданы визанд сүүлийн удаа өргөдөл өгч байхдаа Изриалын зургыг өөрчилж Египт болгож байсан санагдан. Харин энэ удаа бүх аялалын зураг Израйлтай хамт байлаа. Дарга анзаарч харсангүй ,тэр олон улсуудын зураг дотроос нэг улсыг олж харах хэцүү шдээ.
Инэгээд бид хэсэг сууд ярилцлаа. Дарга завтай , тэгээд шинэ зочингоос юм сонсох хүсэлтэй байлаа.. Би хэдийгээр яарч байсан ч юу ч болоогүй юм шиг л царайлж , тайван – За за , хүлээн авсанд баярллаа. Би явахгүй бол болохгүй нь , та надаа яаж тэр бичгийг өгөх боломжтой байна ? гэж асуулаа. Надад бичиг өгөх үгүй талаар бид юу ч ярилцаж амжаагүй байхад ийнхүү хэлсэнд тэрээр – Зааг , би чамайг манай нэг цагдаатай явуулья. Тэр очоод хэлээд өгнө гэлээ.
Ингээд бид яараад таксинд сууж яаралтай боомтруу хөдөллөө. Арай гэж үүдэн дээр нь очоод паспортоо өгтөл , цагдаагын газрын даргаас бичиг ? – Надаа бичиг өгөөгүй энэ хүнийг явуулсан юм гэхэд. Тэр хоёр хоорондоо нэгэн зүйл ярилцаж байснаа. – Заза , тамга дарлаа шүү гээд дарчлаа. Тамгаа даруулчаад гараад иртал цагдаа. – Хүе , чи таксиныхаа мөнгөө төлнө биздээ. – Өө тийшдээ. Түрүүвчээ уудалтал нутгын мөнгөнөөс юу ч байсангүй. Бүгдийг нь шавхаад зарчихсан нь буруутлаа. Тэгээд цүнхээ уудалж юу ч билээ дээ нэг зүйл дурсгаж орхилоо. Мавринтаниас гарсан тамгатай паспартоо аваад боомтруу ордог үүдэн дээр очитол хоёр хамгаалалтын цэрэг оруулахгүй гэлээ.
Би танай даргаас чинь тамга авсан одоо болоо шд.!! Тэр хоёр намайг яарч буйг мэдэж байсан тул ийнхүү цаг барин юм салгах хүсэлтэй байлаа. Миний паспортыг аваад тус боомтын аюулгүй албаны дарга дээр оруулж өгөөд намайг гадаа хүлээж бай гэлээ.
Цаг явсаар.
Чи ороод ирдээ. Жижиг өрөөнд нэгэн байцаагчын хувцастай хүн миний паспортыг нэг бүрчлн үзжээ. – Чи хаанаас ирсэн юм? – Монгол. – Энэд юу хийж байгаан? . Нөгөө яридаг зүйлээ эхнээс нь яриад. Би асуудал байхгүй , миний усан онгоц хөдлөх гээд байна! Гэж сандарсан хэлтэл нөгөө хүн шууд ханд авчлаа.
Намайг гараад хүлээж бай ! гээд туслахтайгаа ямар нэгэн зүйлийн талаар яриж гарлаа. Нутгыхны ярьдаг Араб хэлийг сайн ойлгохгүй байсан ч , цааш юу болох гэж байгааг гадарллаа. “Багшиш” гэдэг нь хахууль гэсэн араб үг .
Энэ үгийг мэддэг хүн нэг бол их хэмжээний мөнгө төлнө , эсвэл ямарваа нэгэн зүйлээс салах болно. Би энэ удаа багшиш гэж үгийг мэддэггүй болж царайлхаар шийдлээ. Гэхдээ тэр хоёр нада юу хүсч байгаагаа аль хэдийн мэдсэн байлаа. Хэлийг байга ч болов мэддэг байхад ямар сайхан юм бэ.
Ингээд гадаа сууж байхадаа яг үүнтэй адилхан явдал Москвад болж байсан санаанд орлоо. Москвагын галт тэрэгний буудал дээр цагдаа нар нь жинхэн мафиа болсон байдаг. Галт тэрэгний буудал дээр хүлээж сууж байхад ирдэггүй хэрнээ , яг галт тэрэг хөдлөх гэж байхад эсвэл галт тэрэгрүү яаран гүй байхад тэд зогсоогоод. – Уучлаарай би цагдаа байна , та бичиг баримтаа шалгуулна уу?гэнэ. Мэдээж шалгуулхаар өгөх үед. – Уучлаарай таны бичиг баримт асуудалтай байна. Та бидэнтэй цуг явах уу? . Ийм маягаар яарсан хүмүүсээс мөнгө салгадаг юм. Тэр өрөөрүү дагаад явах юм бол түр хугацаанд саатуулж байгаад суллана , харин галт тэрэг аль хэдийн явсан байна. Орсууд ийм байдлыг хараад яагаад юм дугардаггүй юм болоо?
Буцаж дуудах үед би аль хэдийнээ шийдсэн байлаа. Цаг хархад аль хэдийнээ хоцорсон. Тэглээ ч энэ муу хоёр дурактай сайн хүн болж тогломооргүй болчихлоо. Ороод суух үед. – Чи энд юу хийж байгаан? – Аялж сурвалжлага хийж байна. Танай байгаль хүмүүсийн соёлын талаар тэмдэглэл бичиж байна. – Чи зураг дарж байга юу? – Мэдээж ямар ч жуулчин энд ирээд зураг дарна биздээ. – Чиний бүх зургуудыг чинь үзмээр байна . – Энэ үед гэнт пал хийчлээ. Пивтэй сууж байгаа зурагнаас илүү хотын гудамж болон зарим нэг цагдаагын зурагнуудаас айж эхллээ.
Мавритани улсад цэргийн эргэлт болсны дараахан ирэн байсан тул хотын төвүүдээр жипэнд пулимот зоосон 8 бүрэн зэвсэгтэй цэргүүд хотыг эргүүлдэж байсан юм. Хотын төвдөө арай бага зэвсэглсэн байсан бол шөнө дундуур харуудын дүүргээр харуул хамаагүй зэвсгэлсэн харагдсан юм.
Халит зурагнуудаа үзүүлхэд . – Чиний аппрат чинь гоё юм байна шд !! – Гүй ээ, хуучин , сүүлийн үед хамаагүй сайн аппрат гарсан. – Тэгвэл чи наадхаа нада өгчихлдөө !! – Болохгүй ээ, энэ миний биш , миний ажлын холхоор болохгүй , сүүлд хариуцлаг тооцно гэлээ. Цэргийн хүмүүстэй ярихдаа их ур ухаан зарах хэрэгтэй , тэдэнд хэд хэдэн үг их нөлөөлдөг юм. Ажлын , үүргээ биелүүлэх , хариуцлага гээд л . – Энд зураг дарж болохгүй шүү !! гэж хэлээд трээр миний паспортыг өглөө.
Би цүнхээ үүрээд гарсныхаа дараа боомтруу арж АРАМАС бичигтэй усан онгоц хайж гарлаа. Сүүлийн булан тойрход миний усан онгоц зогсож байлаа. 25 кг цүнхээ үүрээд яаран алхад гарлаа. – Зогс гэж хэн ч битгий хэлээсэй , би гүйж байна. Би усан онгцондоо ороод л замаа үргэлжлүүлмээр байна.
Маш хурдан явган алхалт хийж байх үед цаахан зогсож байсан хамгаалалтыхан ч дуудаж үзлээ , тэдэнрүү харж гараа даллаад инээмсэглээд алхалтаа улам хурдүүллаа. Сүүлийн хоёрхон цагч туулсан айдас , түгшүүр өмнө мэдэрч байл уу ч гэж бодогдлоо.
Усан онгоц улам томорсоор , хойд үүдэн дээр нэгэн залуу Абдэлрахманы хажууд зогсож байсан бөгөөд өөрийгөө туслах ахмад … гэж өөрийгөө танилцуул байх үед яаралтай усан онгоц дээр орох л тухай бодлоо.
Welcome to the Boat ! гэж хэлж байсан нь үнхээр сайхан сонсогдсон . Манай гэрт тавтай морил гэж ингэж сэтгэлээсээ хэлж байсан хүмүүс хөдөө л үлдсэн болов уу.
Усан онгоцруу тэр залуу дагаж орсон бөгөөд миний араас усан онгоц хаалгаа хааж байлаа.
- Чамайг бид удаан хүлээлээ шд. Чи хаашаа алга болчвоо ? дахиад 5 минут хүлээгээд замдаа гарья даа гэж бодож байлаа шд.
Тэрээр юм ярих байх хооронд би анх удаа сүүлийн 2 жилийнхаа хугацаанд Африк тивээс гарч байгаагаа ойлголоо. Тэгтлээ тэмүүлээд байсан усан онгоц даараа холдож буй Африк тивийг хараад , бөхийж ёсоллоо.
Миний нүдний өмнө бүх адал явдал , туулсан замууд өнгөрч байсан бөгөөд , энэ бүх шалгууруудыг давснаар би шаал өөр хүн болсоноо мэдэрлээ.
Аялалын хамгийн санруулж , яаруулсан , тэвчээр шалгасан нэг даваагаа давлаада гэж бодохын зайгүй задгай далайд анх удаа гарч байна даа гэсэн дараагын бодол толгойд орж ирлээ.
Намайг юу хүлээж байгаа болоо?
Энэ Африкаас залхаж байна , дандаа содон харагдан , диско парти ч гэж олигтой юм болдоггүй , чөлөөд цагаа өнгрүүлж болох зүйл ч байхгүй. Уйтгартай . Гэхдээ яаж ч байсан туулж чадсан юм шүү. Хэрвээ усан онгоцонд оруулахгүй гэсэн бол яах байсан болоо?
Аялал үргэлжилсээр

Hiko wrote on 2009/02/20 - 14:38
#4

За бичсэн шүү. Би эхлээд уншаагүй шууд л бичиж эхэлсэн чинь салж чадахгүй зөндөө урт юм биччихлээ. Тэр усан онгоцдоо суухад чинь бурхан минь ямар их баярллаа ваа. Яг л адал явдалт зохиол уншиж байгаа мэт. тэгээд би залхуурсан даа ч биш шүү. Надааыг ингээд крил болгоход хүмүүс унших болов уу яхын бол. Нээх ялгаагүй байх байхдаа гэж бодлоо. Юу ч л гэсэн хэлсэн амандаа хүрж нэг ч болтугай тэмдэглэлийг чинь крил болголоо. Их сонирхолтой байснаа дашрамд нь хэлчье. Их ч айлаа , санаа зовлоо.
http://hikono.blog.gogo.mn/entry/ff8080811f909148011f9273bfa800bb/

Hiko wrote on 2009/02/20 - 14:47
#5

deer hunii helsenchlen bi bas mouse changa tgatsan garni huls gartsan amjih boluu geedl unshij garlaa shde heehhe….yag iimerhuu yumnii daraa ineed hureel bie hungurul saihan boldog shuu za amjilt,

aaaaaaaaaa wrote on 2009/02/20 - 15:13
#6

neg yum sanuulhaa martchij heeh Amai Vsee odoo zasuulaaa urt us chn arai bish ee …….odoo joohon ungutei yaviii shuuu huuu Vsee neg saihan zasuulchih…tgeel aylaal bj de

aaaaaaaaaa wrote on 2009/02/20 - 15:27
#7

hiko-d bayrlala.ehelj harsan bol hikogin kirill deer bichsenig ehelj unshdag baij.latinar bichsenig unshihad johon tuvugtei shuu.
amai estoi shalguur shaardsan yavdal bolson bn shd.xe xe
amjij suugagui bol uur hurmer ym bn te hetsu ch yma da gehde adal yavdaltai yma.

buya wrote on 2009/02/21 - 13:30
#8

Амай чамд амжилт хүсье чиний аялалийг уншаад үнхээр бахархах сэтгэл төрж байна

KC wrote on 2009/02/21 - 18:53
#9

sain uu Amai mash sonirholtoi uneheer tevcheer shaardsan asuudaltai tulgarchee. za usan ongotsondoo amjij suusan ni yamai daaaaaaaaaaaaa……

bayaraa wrote on 2009/02/22 - 08:42
#10

usan ongotsond orood haalgaa haagdaj bgag chini barag sonsloo shde. chi uneheer ortol bichsen bnashu. buunu bayar bollooshd. hehe. amjilt husie

tsogt wrote on 2009/08/17 - 13:06
#11

Eo eo yacan ongotsnii xaalgiig chamtai xamt xaan bj neg amucgaa ablaa omnooc chin barag yxtlee candarlaa

Oyun wrote on 2014/06/13 - 20:41
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.