post Категори: 51.2 Франц 2 / France 2 / post 2 Сэтгэгдэлтэй post2009/02/18 | 6,072 Үзсэн

img_4384

2009 оны 2 сарын 18 ны өдөр. Франц улс Парис хот.

өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн видэо бичлэгүүдийг цуглуулж өөрийнхөө ОУУТ буландаа тавьж байхаар шийдлээ.

Энэ булан нь байнга шинчлэгдэж байх боловч, блогны нүүрэн дээр гарахгүй болно. ОУУТ буланд байнга зочилж байх хүсэлтэй хүмүүс блогны баруун буланд байгаа ОУУТ гэдэг хуудсыг нээж шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг үзэж байх болно.

өнөөдөр эхний бичлэгээ тавьхдаа хүний эрхийн асуудал сүүлийн үэийн Тэррортой тэмцэх тухай ярьж байхдаа зөрчиж байгааг хэлэх гэсэн юм. Саяхан Английн визанд орж байхад, ямарч урьдчилан мэдүүлгүй яг виз авахын өмнөхөн нэгэн цаас өгж байсан бөгөөд, түүнд гарын үсэг зурахгүй бол визанд татгазан гэсэн байлаа.

Хүнд гарын үсэг зурах больх сонголт өгж байгаа юм шиг боловч, визанд орж УК явах хүсэлтэй байгаа юм чинь гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон.

Би Монгол улсын иргэн, Монгол улсын үндсэн хуулинд Улс иргэнийхээ эрх, амь насыг хамгаалхаас гадна хувийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл би өөр улсын визанд ороход миний эрх зөрчигдөж байсан юм.

Хоёр улсын хооронд иргэд зорчих тохиролцоо байж магад, үгүй ч байж магад гэхдээ уг цаасан дээр бичсэн шиг – Таны бөгөлсөн матэриалыг би янз бүрийн ажилд ашиглаж болно! гэсэн байсан.

Би УК визанд орохдоо өөрийн хувийн нууц, тэр болгон хүнд хэлдэггүй нууцлалаа өгөхдөө Танай улсад ямарваа нэгэн аюул учруулахгүй гэдгийг л нотолж, Тэррор, гэмт хэрэг, хууль бус цагаачлын үэд л түүнийг ашиглж болох тухай бодож байтал, энэхүү цаасан дээр гарын үсэг зурснаар УК орох гэсэн биш өөрийн тухай мэдээллээ хаа хамаагүй хүмүүсд ашиглуулах зөвшөөрөл өгч байгаа болдог.

Би аялсан олон орнууд дотроос анх удаа Миний Хувийн нууцлалд халдсан хэргийг харсан.

Өөр аль ч улс, зүгээр визанд мэдүүлж байгаа мэдээллийг өөр зориултаар ашиглан гэж цаасан дээр гарын үсэг зуруулж байгаагүй.

Манай хуульч хүнээс энэ талаар асуутал, миний эрхээ хамгаалуулах тал дээр санаа зөв боловч, хэтэрхий том асуудал ярьж байна гэж хариулсан. Монголд УК визанд орж буй хүмүүс, бизнэсмэнүүд ийм цаасан дээр гарын үсэг зурж байгаа болов уу? Монголын бизнэсийн үйл ажиллгааны талаарх мэдээллүүд гадны байгуулгуудад чөлөөтэй очиж, одоо гарын үсэг зурснаар бусад салбрууд ашиглаж болж байгааг юу гэж бодож байна?

Хоёр улсын хоорондын гэрээ, тохиролцоо гэж яг юу байна? Энэ асуудлыг дахин лавлаад үнэхээр Монгол хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг ОЛОН УЛСЫН хууль тогтоомжноос шалгаад өгөх боловсролтой хүн байна уу?

Нууцлал гэдэг бол хувь хүний, улс орны аюулгүйн баталгаа юм шүү!

Нээсэн ном шиг бодлогтой улсуудыг удирдах амархан байдаг юм шүү!

Ингээд эхний видэо нь АЛЖАЗЭРА ТВ-ийн Хүний эрхийн зөрчигдөж байгаа сэдвээр ярилцаж байна. Бид СиНН, ББСи, ОРТ гэсэн том мэдээллүүдийг ямарч хяналтгүй Монголд нэвтрүүлсэн, тэгвэл мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд өнөөдөр хүчээ авч байгаа АЛЖАЗЭРА ТВ-г бас оруулах хэрэгтэй болов уу? Учир нь энэ тв-ийн мэдээ нь хэт нэг талыг баримталдаг гэж ярьдагч, мэдээллийн хоёр туулийг мэдэж байвал түүний дунд дүн шинжилгээ хийх боломж олдох юм шүү!

Монголд улс төрч байх маш хэцүү, нэг бол ухаантай байсан ч тэнэг юм ярина, эсвэл тэнэг байна.

Ард түмний боловсрол сүүлийн үэд маш дордсон тул, арай гайгүй гэсэн хэдэн улс төрчид тэдэнд ойлгомжтой ярьх гэж тамаа цайн, Харин угаасаа улс төр, мэдээлэл гэж юу байдгийг мэддэггүй хүн улс төрд ороод нээх сайхан бодлуудаа ярьж гарна. Хүмүүс ч түүнд итгэн. 2004 оны ИХ-ийн сонгуулийн өмнөхөн санагдана.

Гадаа машиндаа суугаад радио сонсож байтал ИХ-д нэр дэвшигт хэнч билээ нэг нэр хэлсэн санагдана. Тэгээд тэрээр ИХ орвол юу хийх тухай ярьж гарлаа.

1. Монголчууд бидэнд хөгжих боломж их байна. Жишээлбэл би судаллаа. Монголчууд өнөөдөр заавал гадаадад гарч ажиллахгүй гэртээ интэрнэтийн тусламжтай ажлаа хийж болох юм байна. Өвлийн хүйтэнд гэртээ ажилна гэсэн үг.

Амэрик Монголын цагийн зөрөө өөр тул бид Энэтхэгүүдтэй адил интэрнэтээр 24 цагийн үйлчилгээ явуулдаг аргийг нь хэрэглэх хэрэгтэй. Амэрикт шөний цагааар хүмүүс амардаг тул, ажилчдыг Энэтхэгээс холбодог юм. Гээд залж гарлаа.

Юу? бид Энэтхэгийн түвшинд хүрэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургууль, боловсролын зэрэгтэй байх хэрэгтэй, манай дипломыг хүлээн зөвшөөлдөг улс цөөнө. бас интэрнэт сүүлийн үэийн цахим төхөөрөмжөөдийг хүмүүсдээ таниулсан байх хэрэгтэй. тэгээд Амэрик гэж юу байдгийг, дэлхий дахинаа юу болж байгааг талхны үнэ боддог ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Тэгээд дараан ийм олон улсын шинж чанартай төслүүд ярьх нь зөв. Тухайн үэд интэрнэтээр үүнийг сонсоод -Үүнд итгэж байгаа хэдэн хүн байгаа болоо! гэж гайхсан.

Тэрээр Хөгжлийн тухай ярьсан нь үнэхээр гайхалтай байлаа.

Хэдийгээр бид байнга хөгжих тухай ярьж байгаа боловч юуны түрүүнд СЭХЭХ хэрэгтэй байна. Эмнэлэгт хүн хэвтээд хагалгааны дараа сэхдэг, дараан Тогтворжих хэрэгтэй, тэгээд дараа нь Хөгжих тухай ярьх хэрэгтэй.

Гагцхүү эхний хоёроо зөв хийхгүй бол дараачийн нийгмийн өөрчлөлтөд бид дахин бантан хутгах болно.

Дахиаад шинээр нийгмээ боловсруулах хэрэг гарна. Монгол хүний үнэт зүйлс гэдэг жаран жаранаар тунхаглах үндэсний бодлог үнэт зүйлийн тайлбар гаргавал, Комуньзм, Капьтальзм тотальтар алинд ч хүмүүсийн сэтгэлд нэг л зүйл байсаар байх болно. Тэрийг хэнч өөрчлөх эрхгүйгээр.

Сэхэх гэдэг нь БИД ХЭН БЭ? Бидний үндсэн хэл соёл гүн ухаан гэж юу вэ?

энэ зэргийн Монголын нийгэм хоорондоо тогтвортой харилцах тэрхүү суурийг нь тавьж өгөх хэрэгтэй.

Комуньзмийн үэд Монгол залуусыг гадаад сургаж байгаа гэж үндсэн соёлыг уусгах гэж оролдсон, харин бүрэн амжилтанд хүрэлгүй, тэрхүү үндэсний гэсэн үзлийг нь илүү дэвэргээд орхисон. Хүн болгон жинхэнэ Монгол.

Энэ үгний утгийг, цаад санааг ч ойлгохгүй Чингис л ярина.

Бидний үнэт зүйл, соёл н дайчин байсан гээд үхтлээ зодолдож гарна. Хөгжилтэй орнуудын 20 хүрсэн залуус гадагшаа гарах болгонд Ээж нь нойргүй хондог тохиолдол маш бага, гэтэл Монголд чөлөөтэй амралтын өдрөө өнгрүүж, бүжиглэж Согу ууж өнгрүүлж болдоггүй. Заавал нэг сагсуу, дооёо юм ирж өдөж үзнэ.

тэрхүү дайчин гэдэг сэтгэлгээг яг онц хэрэгтэй, биэ биэнээ хамгаалах үэд мартахыг нь яанаа.

Бусад үндэстэнгүүд биэ биэнрүүн халдаж байхад бүгд нэгдэж хамгаалдаг бол, Манайхан ядаг гэж санана?

Тэгээд биэ биэндээ довондоо дээрэлхүү.

Бидний эвлэгдийн эхний алхам болох Монголын ард түмэн, ялангуяа юч ойлгохгүй байгаа залуу үэдээ Үндэсний соёл, гүн ухаанийг хэвлэл мэдээ, кино хөгжимөөр хүргэж эхлэх хэрэгтэй. тэгэхээс барууны мэдээ үзэж, барууны кино харснаар Манай залуус соёлтой болоод байгаа юм биш. Монголоороо БЯЛУУ гэж юу юм бэ гэж Уран зохиолынхоо хичээл дээр багшаасаа асууж доог болж байсан өөрийн тэнэг жишээг энд хэлье.

Энэ буландаа барууны хэвлэл мэдээллээр ард иргэд, дэлхий дахинаа хүмүүжүүлж байгааг үзүүлэх гэсэн юм.

Орж байгаа хүмүүс биэ биэнтэйгээ хэрүүл хийх тухай боддог хүмүүсд бус, эх орны амьдрал, дэлхийн хэмжээний асуудлууд дээр ямар байр суурьтай байх хэрэгтэй вэ гэдгийг ярилцаж асуух гэсэн юм.

Хэдийгээр Монголын дотоод мэдээ улс төржөөд лобьдсон бол, гадаадын мэдээг ядахнаа улс төржүүлэхгүй маш сайн хянаж, боловсруулж байж ард түмэндээ хүргэхийг мэдээллийхнээс гүйж байна. Юу болж буйг огт ойлгохгүй гадны мэдээг махшилж орчуулснаас болж Монголчууд мань юу ч ойлгохгүй байна.

Араб гэж улс байдаг. Африк гэж нэг тивээр овголсон улс, Амэрик Европ хоёр хил залгаа орчдог гэсэн бүдүүлэг ойлголттой болсон нь ард түмний буруу биш шүү!

Тэдэнд зөв мэдээ мэдээлэл, боловсрол олгох ёстой байсан хэвлэл мэдээлэл мань ажиллаж чадахгүй байгаагийн илрэл юм. Монголд ТЭНДЭР будилаантсан Нарны Гэрэл гэж хөтөлбөрийг саяхан болтол, нараар ажилдаг цахилгаан үүсгэвэрүүдийг нүүдэлчдэд хүртээх тухай төсөл юм байх гэж бодож байтал шаал өөр зүйл байлаа.

Би өөрөө Монголд юу болоод байгааг ойлгохоо болилоо. 90-ээд оноос хойш Аав өдөр бүр мэдээ уншаад яг яах гэж байгааг мэдэхээ больж байсан санагдана. Хуучин ямар дараг гарна, ямар бодлог явуулах нь урьдчилаад мэдрэгддэг байсан бол өнөөдөр хэн ч гарсан ялгаа алга гэхээр мэдээллийн төөрөгдөлд орлоо.

Ардчилал гэдэг зүйлрүү тэмүүлж бүгд эрх чөлөөгөө авч байна гэж бодож байсан чинь 5 ногооноор өөрийнхөө хоолны төлөө санлаа худалдахаар доор орсон байна. Энэ ардчилал уу? ЗАХ ЗЭЭЛ ҮҮ?

Үргэлжлэл бий

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

Нээрээ тийм шүү. Саналаа худалдана гэдэг үнэхээр тэнэг зүйл. Хэтэрхий ухамсаргүй байгааг харуулж байна.

Gegeenee wrote on 2010/03/05 - 11:09
#2

Амай минь, би чамайг биширч байна.
Хайрлаж бас залбирч байгаа шүү, чиний төлөө

Gegeenee wrote on 2010/03/05 - 11:13
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.