images1

2009 оны 2 сарын 18. Франц улс, Парис хот. Сар шинэ болоход 7 хоног үлдлээ.

Өнөөдөр холын замд гарсан боловч, бүтэлгүй буцаад Парис ирлээ.
Найзынхаа кино дундаас маш сайн кино оллоо.

КД клубаас гадна саяхан нээсэн ОUUТ буландаа бас энэ киног үзэхийг зөвлөж байна.

Монголын бодлого хэрхэн явагдаж байгааг би мэдэж байна.

Гэтэл Дэлхийн хэмжээний бодлого явуулдаг хүмүүсийг маш тодоор үзүүллээ.

МУИС-ийн Олон улсын харилцааны 3-р курсынхан одоо ийм дайны киног шууд ойлгодог болсон байх ёстой. Намайг Их сургуульд сурч эхэлж байхад Монголын Олон Улсын харилцааны шинэ нийгэм, Комуньзмын дараахь нийгэмд хэрхэн улсаа авч явах вэ ? гэсэн анхны номууд гарч эхэлж байсан. Зарим хичээлийн багш нар – Тийм юм байна лээ ! гэж шинэхэн олсон мэдээллээ бусадтай хуваалцаж байсан. Бид үнэхээр шинэ байсан.

Миний өмнөх төгсөлтөд зааж байсан багш нар нь гол төлөв Комуньст улсуудад боловсрол эзэмшсэн байсан тул шинэ нийгмийн мэдээллээр хомс байсан.

Намайг төгсснөөс хойш 6 жил гаруй болсон юм чинь Залуусын чанар дээшилсэн байх ёстой.

Манай харилцааны дээд сургууль бусад сургуулиудын чанрын уналтыг бодвол хамаагүй чанартай үлдэж чадаж байсан, учир нь бусад сургуулын оюутнүүдад заасан хичээлээ мэдэж байвал ячиж болж байсан бол, манай сургуулийн төгсөгчид зөвхөн мэдээллээс гадна дипломат ёсны талаар, хүмүүжигдсэн тул байгаа байдлаараа хамаагүй өөр байсан.

Харилцаа төгссөн ямарч залуу бусад салбарын ажлыг чөлөөтэй хийж, хүмүүсийн дунд байр сууриа чөлөөтэй олж чаддаг. Хэлний мэдлэг сайн тул шин э мэдээлэл олох боломжоороо жирийн залуугаас мэдсэн хэлнийхээ тоогоор өргөн боломжтой байсан.
Би Их сургуульдаа сүүлээсээ жагсдаг байсан, миний дүн хэзээ ч өөдөлж байгаагүй.
Яагаадын бүү мэд.
Заавал мэдэх ёстой 5 нь Франц болоход миний толгой шууд эргэсэн.
Монгол, Орос, Япон, тэгээд өдөр тутмын хэрэглээ болж байгаа Англи.
5 дахь хэлний талаар бодмооргүй байсан.

Гэтэл өнөөдөр аялж байхдаа Тав дахь хэлээ сайн сурахгүй яваа гэдгээ ойлгож байна.
Хүний мэдлэг гэдэг бол юм ойлгох чадвар гэсэн үг.

Нэг хэл мэдэж байвал нэг тархитай, 2 хэл мэдэж байвал 2 тархитай, Гурав бол Гурван тархитай Харин 4 хэлийг мэдэх юм бол 5 тархитай, гэх мэтчилэн хүний сэтгэх чадвар ихсдэг юм.

Хэлийг зөвхөн өөрийгөө тайлбарлах гэж сурдаг хүн байдаг бол, Тухайн хэлээр ярьж буй хүн юу хэлэх гээд байна гэж сурдаг хүн нь жинхэнэ мэдлэгтэйд тооцох юм.

Миний өнөөдөр санаал болгож байгаа энэ киног хүн бүрт зориулаагүй юм шүү !
Нуршуу, толгой эргэмээр, гэхдээ энэ талаар мэддэг хүмүүс олж үзвэл их зүйлийн талаар ойлгох болно.

Олон улсын харилцаа, сэтгэлзүй, бизнэс том хэмжээнд хэрхэн явагддаг гэдгийг сайн мэддэггүй юмаа гэхэд гадралдаг хүн байвал энэ кинон дээр гарч буй Өнөөгийн Дэлхийн Олон улсын харилцаа хүмүүсийн талаар мэдээллийг олж харж чадаж байвал доор санал дээр бусадтай юу ойлгосноо тайлбарлан уу ?

Би энэ сэдвийг эхлүүлээд хэдхэн түлхүүр хэлье.
1. Киноны дунд нэгэн хүлээн авалт дээр Гол дүрийн Амэрик залуу хэдэн Азиуд дээр очиж инээдмийн гэмээр юм хэлэхэд, тэд инээхгүй байгаа, Үүгээрээ – Та нар хөгжиж байна, тоолж чадаж байгаа учраас, гэхдээ та нарын тархи задарч амжаагүй байна ! гэж ойлгуулж байгаа юм.

2. Киноны турш Бүх Газрын тосны бизнэсийг Хятадууд авч байгаа тухай гарна. Би аялсан Африкийн ихэнх орнуудад Барууны олборлолт үйлдвэрүүдийг хятадууд худалдаж авч байсан.
Нутгийн хүмүүс ч үүнд дуртай байсан. –Яагаад гэж асуутал. Амэрик Европүүд их дээрэнгүй байдаг юм. Харин хятадууд бидэнтэй ижил түвшинд харилцаж, наад захын хэрэгцээтэй зүйлүүд дээр тусалдаг юм. Тэр Европчууд соёл боловсрол гээд байдаг юм, хүн юмчин эхний ээлжинд идэх хоол, өмсөх хувцас хэрэгтэй биздээ ! гэж хариулж байсан.

3. Уг кинонд анзаарагдсан дараачийн сонирхолтой зүйл бол Арабын хааны хүүг- Хаан болмоор байна уу ? гэж өдөн хатгал хэрхэн хийж байгааг хараарай ! тэгээд Эх орноо улам бүр доош оруулах гэрээнд орж байгаа юмдаа ! Шунал тачаалхун чанар, болон өөрийнхөө ахыг хүртэл алуулж байгаа.
Аялж байх явцдаа хамгийн их анзаарсан зүйл бол 1 дүгээр ертөнц 3 дугаар ертөнцийг аль болох гоё амьдрах тухай заах гэж хичээгээд байна. Тэр гоё амьдрал гэдэг нь машин, хувцас мөнгө . Үунд сохорсон улсууд энэ тансаг хэрэглээний төлөө байгаа бүхнээ өгч байна. Улс өөрийн хүчээр боловсрох гэхээр хажуугийн таашаал нь барьж идээд. Байнга мөнгө олж хүссэн зүйлээ авах тухай бодсон иргэд урагш алхуулахгүй байна.
Гэр бүл, хайр сэтгэл, халамж гэсэн зүйлүүд зарим хүний арын жагсаалтанд орсон.

Ингээд КД клубын гишүүд дээр ОУУТ булангийн уншигчдыг урьж байна.

Бага зэрэг өөрийн тухай
Бид боловсрох хэрэгтэй байна. Машиныг гадна өнгөөр нь бус дотор нь байгаа мотороор нь мэддэг болмоор байна. Манай сургалтын систэмд боловсрол гээд нээх том ТАМ гэсэн ойлголтыг залуусд өгж байгаа тул, сургуулиа төгсөөд энэ муу номноос салъя даа ! гэсэн нуруугаа маажсан залуустай.
Сургуулиа төгсөөд – Хөөх би бусдыг бодвол энэ , энэ талаар мэдлэгтэй юм байна шт, үүнийгээ дахин цаашаа болговол ямарч нийгэм, ямарч ажилд хөлөө олоод амжилт гаргаж болох юм байна шт ! гэж ойлгосон залуу байвал эмайлээ өгөөрье !

Би түрүүн бичсэн шиг, Их Сургуульдаа сурлагаараа араас жагсдаг байсан. Гэхдээ би мэдээлэл олж авах ёстойг ойлгож, програмаас гадуур өөрөө элдэв зүйлийн талаар уншдаг байсан.
- Танай дүү чинь яагаад дандаа гэртээ суугаад байдаг юм ? гэж манай ахын найзууд ахаас асуудаг гэж нэг өдөр Ах надад хэлэхэд, би юу гэж хариулах аа мэдэхгүй байсан.
Гэртээ ганцаараа байхдаа зурагтын мэдээний сувгуудыг эргүүлнэ, эсвэл аавын номын санд элдэв ном хайж уншина. Хэрвээ Ахдаа – Би гэртээ сууж, гадаад ертөнц, болон номын дотроос мэдээлэл хайж байна гэж хэлбэл маш сонин сонсогдох байсан байх.

Харилцаагаа төгсөөд би хүссэн зүйлээ хийнэ шүү ! гэж гэрийхэнтэйгээ тохиролцсон байсан ч, төгсөөд дипломаа авсны дараа буцаад Удирдлагийн Акадэми, Соёл урлагийн Их сургуульд элсэж байсан юм. Эхлээд Удирдлагийн Сургуулийн хичээлийн хуваарийг нь гаргуулчихаад, СУИС-ийн хичээлийн крэдиттэй хослуулсан юм.

Даваагаас Пүрэв гариг хүртэл Удирдлагт яваад, дараа нь Баасан, бямбад СУИС-ийн крэдитүүдийг зохицуулсан юм.
Би Их сургууль төгссөн байсан тул СУИС-ийн бусад оюутнүүдтай цуг суух шаардлаггүй, харин СУИС-н бакалавр дайны мэдлэгтэй болоход шаардлагтай хичээлүүдийг боломжоор нь цагийн хуваарьт оруулсан юм. 6 өдөр өглөөгүүр хичэээлд явж, орой өөрийн шинэ уран бүтээл « ИНДИГО« цомгон дээрээ ажилаж байсан тул нэлээд ядарсан. Сүүлийн цомгийн хурд бусад бүтээлүүдээс ялгарч байгаа.
Тэгээд нэг өдөр Сүпэр сэнсаац болж эмлэгт хэвтэж байдгиймдаа.
Ядаргаанаас биш, гудамжинд болсон ослоос биш.

Яасан байж болох уу ? 2004 оны 11 сарын үэд !

Амьдрал зэвүүн, гэхдээ туулж чадах юм бол инээмсгэлж болно.
Дагаж явах юм бол төөрнө.
Дагахгүй бол алдана !

Дэлхийд хамгийн хурдан хөгжсөн улс бол Амэрик.
Түүнийг шүтэж, баяр хүргэхээс өөр аргагүй.

(масс мэдиа), (олон нийтийн хэвлэл мэдээлэл) гэдэг хоёр үгний уртыг анзаарч байна уу ? бидний хэл зарим үэд хэтэрхий больх шүү !
Олон зуунаараа хөгжүүлж, хадгалж ирсэн Монгол хэлээ хэлж байгаа юм биш, Монгол хэлийг цааш шинэ нийгэмд оруулах ёстой сэхээтнүүд ажлаа хийхгүй байгаагаас болж.
Нэгэнт шинэ нийгэм ирсэн юм чинь шинэ үгнүүдийг биэ болгох хэрэгцээ аль хэдийнээ байна.
Залуус Монгол хэлээрээ биэ биэнтэйгээ ярьхаас ядарч байна ! гэж хэлж байхыг сонссон уу ?
Мэдээж гадаад хэл шинэ орчинд маш хурдан зохицож байхад бид юу ч хийхгүй аль дээр зохиосон үгээ хооронд н нийлүүлсээр. Компьютэр гэсэн товч үгээр дэлхий дахинаа юу хэлж байгааг ойлгож байхад Монголоор Цахим Тооцоолох Машин ! гэж орчуулж байгаамдаа !
Албан ноот, бичиг баримт дээр бол болж байна, гэтэл түүнийг өдөр тутам иргэд нь хэлэх гэхээр хэл орооцолдно. Тэгж байгаад Машин гэж үг нь бас тайлбар хийгдэх хэрэг гарна. Машин гэдэг бол Тээврийн хэрэгсэл гэсэн ойлголттой хөдөөний сайхан залуу Цахилгаан тооцоолох машин, Компьютэр хоёрыг буруу ойлгох эсвэл бүр огт ойлгохгүй байна шүүдээ !

Дээр бичсэн Гадаад хэл сурах нь Монголын залуу үэ гадаад дотоод мэдээллийг боловсруулж, өөрийн дүн шинжилгээ хийх боломжтой болно гэсэн үг, гэхдээ үндэснийхээ хэлээ надшиг мартаж байгаа бол бүх юм буруу тийшээ явж байгаагийн шинж.

Орос хэлний Ах, Дүү гэдгээс гадна дотны хүн гэсэн үгийг илэрхийлдэг БРАТ гэж үгийг – Оросууд биднийг Брат гэж байна, тэр нь Ах гэж ч арай хэлээгүй байхаа, дүү гэж байна ! гэж орчуулсан хүмүүсд баяр хүргэхээс өөр яахав.

Үндэстнээ хүний өмнө бөхийлгөдөг болгосныг ойлгосон болов уу ?
Одоог болтол Ах нар гэж ярина.

Зах ЗЭЭл гэж аймшигтай орчуулга хийсэн хүн нийгмийн ёс зүйн хороо гэж байдагсан бол асуулга хийлгэх сэн.

Комуньзм нураад чөлөөт эдийн засагт шилжснийг оросууд Риночниэ Отношэниэ тайлбарлаж орчуулбал худалдаа наймаа чөлөөтэй болж байна гэж хэлж байсан юм.
Гэтэл манай сэхээтэн хүмүүс Оросд Их сургууль төгссөн юм байх, ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦАА гээд орчуулаад сүүлийн 19 жилийн нийгмийн амьдралыг нэрэлсэн юм.

Хэдийгээр РИНОК гэдэг нь орсоор ЗАХ гэж бас хэлж болох авч, Монголчуудын ойлголтон тэр үг нь Харц ах дээр гарч наймаа чөлөөтэй хийж болно гэж ойлгон биздээ.

Харин тэр ЗЭЭЛ гэж үгийг хэн хаанаас олж авсан юм бүү мэд.
Дандаа зээл ярин,Яагаад ЧӨЛӨӨТ БүТЭЭЛ-ийн нийгэм гэж нэрлэж болоогүй юм болоо ?
Бүтээл гэдэг нь тухайн үэд МОДНЫ биш байсан байхалдаа, Комуньст бүх ухуулганд Бүтээл, Бүтээлч гэсэн өгнө үүд байдаг тул.

Хамгийн том алдаа нь Тухайн үэийн шинчлэлийг хийж эхэлсэн хүмүүс Дөнгөж Комуньзмийн сэтгэлгээнээсээ гарч амжаагүй байсан тул, энгийнээр КАПЬТАЛЬЗМ гэдэг зуун жилийн өмнө үсрээд гарсан нийгэмрүүгээ буцаж ирж байна, бид 100 гаад жилээр хоцорч байна ! гэж хүлээн зөвшөөрсөн бол Угийн бардам дээрээс нь бичиг үсэг тайлагдсан ард түмэн шарандаа Юм хийх байсан ч юм билүү ?

Бидний амьдарч байгаа нийгмийг КАПЬТАЛЬЗМ гэдэг юм шүү !
Сайн ойлгож аваарай ! Аав Ээж, Өвөө Эмээдээ ч хэлж болно.

Хүмүүс хөрөнгөтэй болохын тулд амьдралаа авч явдаг хүний нийгмийн энгийн сэтгэлгээнд шилжиж байгаа юм. Хүн ухаан зарж хөдөлмөрлөвөл амжилтанд хүрдэг нийгэм.

Гэхдээ цагаанд хар байдаг шиг, Капьтальзмд муу талууд их байна. Цэвэр хөдөлмөрөөрөө, ухаан авьяасаараа хөрөнгөжих боломжийг өгөхгүй байна. Заавал нэг булихаа хийж байхаар бид өөрсдөө зохион байгуулагдаад байна.

Дунд сургууль, Их сургуульдаа сайн сураад, Мастэр хийхэд ямарч арын хаалга, дугтуйтай захиагүй ажил олж, амьдралаа авч явж болдог юм байна ! гэж итгэх итгэлийг залуустаа өгмөөр байна, боломжийг нь ч биэ болгомоор байна.

Монголд байдаг нэгэн том асуудал бол хэн нэг нь хүчинд гарахаараа бусдыгаа, өрсөлдөгчдөө унгахыг оролддог. Тухайн хүн нь хийж буй зүйлдээ сайн байсан ч, хүний санаа бодлыг авч тусгахыг хүсдэггүй.

-Миний хэлснээр яв! гэж тулгадаг.

Миний Аав надад багаас нэг зүйл зааж өгсөн, өнөөдөр ч гэсэн хааяа хэлдэг. -Юмыг ухаалаг, холыг харж тайван хий!.

Тэгээд энэ холыг харах ухаанд нэгэн хичээл суусан юм. Тэр нь хэзээд өрсөлдөгчөө дэмж, тэр хөгжиж байж чи хөгжинө. өрсөлдөөнгүй болбол чи залхуурч эхлэнэ. Тэгээд төөрнө.

Миний салбарт өрсөлдөгчид гарч ирж байсан, Миний хийж байсан ажлыг яг дууриах гэж оролдсон. гэхдээ ямарваа ажлыг хийх тэхник гэж байдаг тул, түүнийг сураагүй, туулаагүй хүн бол зөвхөн хараад дууриах маягаар хийдэг юм. тэгсэн ч гэлээ би тэднийг дэмждэг байсан. тэд хөгжиж байж л би хөгжин гээд.

Нэгэн өдөр тэдний үйл ажиллагаа явуулдаг хөгжмийн нэг хэсэг нь эвдрээд цааш яахаа мэдэхээ больсон байсан, тэр үэд би Японд байхдаа бүтэн өдрийг зарцуулж байж арай гэж тэр хэсгийг нь олоод өөрөө худалдан авч, тэдэнд өгж байсан. Гэхдээ тэднийг өөрийнхөө доор байна гэж үзүүлэхгүйн тулд тухай хэсгийг авсан үнийг төлүүлсэн. өрсөлдөөн бидэнд хэрэгтэй! гэхдээ зөв, цэвэр өрсөлдөөн.

Үүн дээр, үнэхээр юм хий, хийж байгаа, хийсэн тэр чадалтай хүмүүсээ тод харж, дээш татмаар байна.

Сайхан үг хэлсэн болгон сайн хүн байх албагүй.

Залуусдаа захихад – Зөвхөн диплом авч ханан дээрээ хадхын тулд сурах бус, өдөр тутам хажууд, ажилдээр, амьдрал болж буй үйл явдлыг бусдаас илүү ойлгохын тулд сурцгаая.
Мэдээллийг Хард Диск, РАМ, тоохгүй байх зэргээр хуваарилж суръя !

Ноднин зун Африкийн улсуудаар аялж байхад хэд хэдэн улсад хүнсний, будааны үнэ өссөнөөс болж амьдралаа авч явж чадахгүй байгаа хүмүүс бослог гаргаж, иргэний дайны түвшинд хүрч байсан.

Гол шаардлаг нь Төр засгаа үндэснийхээ үйлдвэрлэл, иргэдийнхээ амжиргааг анхаараачээ гэж байсан.

Харамсалтай нь Төр засагт байгаа хүмүүс өдрийн хоолгүй гэр бүлээ тэжээх мөнгөгүй байхын зовлонг мэдэхгүй байсан тул, эсэргүйцлийг цэрэг цагдаагийн хүчээр дарж байсан. Бидний байдал тэгтлээч муудаагүй байна шүү!

Одоохондоо!

Амэрик улсад арьс өнгний үзэл ихтэй,

Зөвхөн цагаанууд харуудыг бус, эсэргээрээ бас.

Мэдээллийн эх сурвалжийг байнга харж дүгнэлт хийж байхыг анхаараарай! тэр болгон зөв байх албагүй ч дүгнэлт хийх боломж олдох юм. энэ нэвтрүүлгэд үндсэрхэг үзлийн тухай гарч байгаа бөгөөд, өнөөгийн Амэрикийн эдийн засгийн хямралын дараа байдал ямар аймшигтай болж болохыг урьдчилж харж болох байх.

250 сая өөр шашин, үзэл бодол итгэлтэй хүмүүсийг нэгтгэж байсан Амэрикан Дрэам гэдэг үгүй болж эхэлж байгаа өнөө үэд Үүнээс цааш юунд хүрж болохыг бодоорой. Улс орныг хэцүү үэд нэгтгэх арга байдаг бөгөөд тэр нь Нэгдсэн дайсантай болох. Тэр нь хэн байх болоо? ИРАН? ХЯТАД? Вэнэсуал?

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#2

Бүгдийг нь уншлаа. Юм бүхэн тэр чигээрээ сайн бас муу байдаггүй шүү дээ. Гэхдээ чам шиг сэтгэж боддог мөрөөддөг залуус монголд олон байгаа . Тиймээс бид ирээдүйгээ одоогын байгаа байдлаас Монголоо салгаж чадах байх гэсэн итгэлтэй байдаг шүү. Амжилт!!

Hiko wrote on 2009/02/18 - 15:59
#3

Sain uu? Amai saihan amarsan uu? ybah chini yiu bolson be? nogoo utasruugaa zalgaarai! tur bye

Xacap wrote on 2009/02/18 - 16:59
#4

Manai bagsh sayahan lab meeting deer helsen taanaas baclabruud bishee ta nar oor oor chigleer mergegjij baigaa yagaad ta nariig tsugluuj negeer chin yariuldag gej bodoj bna. hun hamgiin gol ni yumiig surah arga baril bolon hunii yu yarih geed baigaag oilgodog chadbartai boloh heregtei gesen. yag meregshin chigleeree ta nar ajilj chadahgui tiimees ta nar yamar neg yumiig mash hurdan surah arag bariliig sain surah heregtei gesen.

hohtolbo wrote on 2009/02/18 - 21:44
#5

Amai and mine uuchlaarai! Ene udaad shaltgaanaar uulzaj chadahgui bolloo. Chamtai uulzii gej ih hussen umsan. Tegehdee hezee negen tsagt uulzah bailgui dee. Chinii ayan zamd ondoroos ondor amjilt husii! Mongoldoo ochood ihiig butgeerei!

Xacap wrote on 2009/02/18 - 21:54
#6

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Доорхи таны бичсэн зүйлтэй 100% санал нийлдэг бусад маань ч ийм бодолтой байдаг байх гэж итгэдэг мөн та 先輩 учраас таны бичлэгүүдээс ихийг ойлгож авч байгаадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. いつもがんばってください。
Surguuliaa tugsuud – Huuh bi busdiig bodvol ene , ene talaar medlegtei yum bainsht, uuniigee dahin tsaashaa bolgovol yamarch niigem, yamarch ajild huluu olood amjilt gargaj boloh yum bainsht ! gej oilgoson.
chimidee_d@yahoo.com

Interests_Policy_Security wrote on 2009/02/18 - 23:05
#7

aagiis53@yahoo.com Amai olon ulsiin harilcaanii talaar iluu sain medey gevel yamar nom esvel yag yu iluu ih tulhuu harah shaardlagatai ve? bolomjtoi bol helj tus boloch. bi odoo ayalal juulchlaliin angi bi busad surguuliud yamar programar yamar nom ashiglaj suralcdagig medehig ih husdeg. hervee medvel bi ooroo olood sudlad surch bno. jishee ni bi ooroo olon ulsin harilcag sonirhdog bsan yum. bi ene angid suralcaj bga oyutnudtai ijil tuvshini medlegtei bolohin tuld ooroo bie dagad beldey gj bodoj bga. zaaval ih surguulid surch mongo tsag zava urj bhar ooroo bie dagad beldevel zuger yum shig. hervee surguuliud ene tal der hamtarch ajillad odoo himin angin huuhded ayalal juulchlal yu ve gesen eronhii neg lekc ene ter orj bval zarimdaa zuger yum shig sanagddag. gehdee ene ni denduu onoliin bus hund oilgomjtoi amidrald heregtei talas ni tailbarlaj ogvol zuger. er ni bagsh nar ugasa nomon derh yumig l yaridag yum chin ooroo unshad oilogchihoj boloh blgui de. zaza olon yum yarichihlaa. bayartai. ayan zamda sain yavarai

otgonbat wrote on 2009/02/19 - 22:43
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.