syr5

2016 оны 5 сарын 9
Хаана: Хүн Төрөлхтний хамгийн эртний төрөл угсаа, соёл иргэншил, 810 жилийн түүхт, Нүүдэлчин овог аймгуудын Ураг, нутгийг нэгтгэсэн, Их Эзэн Чингис Хааны, Тусгаар Монгол Улсын, Шинэ нийслэл Улаанбаатар хот.


Хүн төрөлхтний өнө эртний соёл иргэншилт, Сири улсын ард түмэнд энэ өдрийн мэндийг , Бүгд найрамдах засаглалт Ардчилсан Монгол улсын иргэн, Бат овогтон Жамбалсүрэнгийн хүү Золбаяр (Амай) миний бие алс холын Үзэсгэлэнт Монгол нутгаас , интернэтийн сошл гэх сүлжээг ашиглан Та бүхэнд илгээж байна.
Хүн төрөлхтний энэ цаг үеийн хамгийн аймшигтай, бас харамсалтай иргэний болон түрэмгийллийн дайнд нэрвэгдсэн Сирийн ард түмний өдөр тутмын уй гашуудал, зовлон зүдгүүрийг миний бие төсөөлж ч чадахгүй байна.

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”
(Юмыг хөнжимтэй унших зүгээр байдаг)

SYRIA-CONFLICT-ANNIVERSARY-ASSAD-FILES
Ийм аймшигтай зүйл болж буйд чин сэтгэлээсээ, гүнээ харамсаж байна.
Арван жилийн хугацаанд туулж, үзсэн 86 улсын, аль улсад иргэд нь хамгийн зочломтгой, сайхан сэтгэлтэй санагдсан бэ? гэж Монголчууд маань надаас асуух бүрт – Сиричууд байсан гэж одоо хүртэл хариулсаар байгаа.

DSCN9965
Монгол Үндэстнийхээ төдийгүй, Хүн төрөлхтний газар тариаланг эзэмшихээс өмнөх үеийн, Нүүдэлчин угсаатны түүхэн дахь хамгийн алс бөгөөд хүнд хэцүү замыг туулсан залуу, Монгол хүн, Сири улсад сайхан сэтгэл, амар амгалан хамгийн их байгааг зочилох үедээ мэдэрсэн юм.
2006 оны аяллын үед Европоос Африк явах замд Араб угсааны, Лалын болон Христийн шашинтангууд хамт, эвтэй найртай амьдардаг Сири улсыг мартахын аргагүй.

DSCN0013
2006 оны 2 сарын 10-нд…
Аз жаргал, ганцаардал, баяр баясгалан, аюул, гэгээрэл, өвчин, тэсвэр тэвчээр, амжилт, зовлон, гэр бүл, овог аймаг, төрөлтөн, нэгдэлтэн, холбоотон, унсаатан сайн, муу, зөв буруу, хөгжил, мөхөл, Амьдрал.
ХАЙР…
Энэ бүхнийг ойлгох гэж бэдрэн яваа Монгол үндэстний залууд Хүн чанар, сайхан сэтгэл гаргасан, Сирийн ард түмэнд гүнээ талархаж явдагаа чин сэтгэлээсээ илэрхийлмээр байна.

DSCN0229
Миний хайрласан, сайхан сэтгэлт хүмүүсийн Сири улсад одоо болж буй үйл явдуудыг өдөр бүр Олон улсын мэдээллээс хараад, маш их гайхаж, үнэхээр их харамсаж байна.

DSCN0021
Аялж үзсэн гадаад улсуудаас хамгийн сайхан хүмүүстэй улс гэж бодож байсан Сири улс юугаан буруу шийдэж, иргэний аймшигт дайнд орсон юм бол оо гэдгийг ойлгох гэж би “өдөр бүр” шаналан бодож байна.
Үнэхээр харамсалтай.

refГазар зүйн онцгой байршилтай Сири улсын газар нутаг руу Дэлхийн шашинууд, угсаатнууд, өмч хөрөнгийн шуналтнууд байнга дайралт хийдэг болохоор байнгын сонор сэрэмжтэй байх ёстой улсад, тухайн үед хүмүүс өндөр хөгжилтэй гэх орнуудаас Амар амгалан амьдарч байсан нь намайг бишрүүлсэн.

DSCN0129
Дэлхийн том мөнгө, ашиг сонирхлын гол цэг болно гэдэг нь, давж гарахад хэцүү даваа. Гэхдээ өнө эртний соёл иргэншил өнөө цаг хүртэл оршин ирсэн ард түмэн бол алдаатай оноотой түүхээсээ сургамж авч, ирээдүйгээ бүтээх чадалтай улс үндэстэн билээ.

DSCN9972
Өөрийн олон сая хүнээ алдаж, харь нутагт цөлсөн энэ дайн нэг өдөр дуусах нь мэдээж. Ямар аймшигтай он жилүүд гэнэт нүүрлэв ээ.

DSCN9986
Яаж, хамгийн богино хугацаанд Төр улсаа төвшитгэж, энх тайвныг тогтоож, энгийн амьдралдаа эргэн орох вэ? гэсэн бодлыг Сиричууд оюун санаандаа байнга бодож байгаа байх.
Мөнхийн дайн гэж байхгүй тул амар амгалан, сайхан амьдрал эргэж ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй.
Өөрийн газар нутаг, үндэс угсаа, хэл соёл, Хүн төрөлхтний сайхан түүхтэй, Сирийн өнө эртний соёл иргэншилд 4 жилийн хүнд хэцүү үе, сургамж л болдог жамтай.

DSCN9974
Сири улсад болж буй дайнтай төстэй гашуун үйл явдал манай улсын түүхэнд бас болж байсан юм.
“Монголын шашны иргэний дайн”.
Гаднаас нөлөө орсон, Буддын шашны хоёр урсгалын хоорондын мөргөлдөөнөөс болж, нэг үндэстэй зөндөө олон Монголчууд, гэр бүлүүд амь насаа алдаж, зарим өнө эртний овог аймгууд маань устах аюулд хүрч байсан. Тэгээд дайн дууссан.
Тэр үед, бие биенээ шашнаар ялгаваралан, дайсагнадаг байсан хүмүүсийн үр сад, бид өнөө цагт Монголдоо амар амгалан, эвтэй найртай, нэг бүл болон амьдран сууж байна.
Түүхээ сайн судалж, Энх тайвны тусын тулд хойч үедээ уламжлах ёстойг ахмадууд нь залуу үедээ захидаг уламжлалтай Үндэстэн билээ бид.

DSCN0140

Энэ цаг үеийн шинэ төрлийн зэвсэг болох мэдээллийн терроризмыг ашиглан, улс орнуудыг хагаргаж, дайн өдөөж, эзэлж, устгаж болдог болсныг бүгдээрээ харж байна.

syria
Үнэнийг худлаа, Худлааг үнэн болгож байна…
Манайх танайх гэх юмгүй, ахан дүүс бие биендээ дайсагнах ямар аймаар бөгөөд харамсалтайг би бас Дэлхийн олон орны амьдралыг туулаад ойлголоо.

DSCN9940
10 жилийн хугацаанд, Дэлхийн 86 улсын олон зуун хот, суурингийн, олон мянган гэр бүл, хүмүүстэй уулзаж, учирч, ойлголцсон надаас -Сири улсад гарц байна уу гэж асуувал.
Гарц бол байна.
Юуны түрүүнд бие биенээ уучлах хэрэгтэй байна гэж хариулна.
Алдаж ондог хорвоо шүү дээ.
Амьдралаа эргүүлэн босгоно гэдэг амаргүй ч, хайртай хүмүүсийнхээ төлөө, эх орон, сайн сайхны тулд хэцүү юм гэж байхгүй, тийм ойлголт ч байхгүй ёсгүй.

DSCN9993
Та бүхэн Дамаскус, Хомс, Аллепо, Хамагаа эргэн сандаа?
Хажуугийн гудмын, талхчны үнэр.
Ганцыг идээд цадаж, ханадаг чихэлэг жигнэмэг…

DSCN9952
Гурил, мах, ногоогоор хийсэн төрөл бүрийн амтлагчтай гоё хоолууд.
Дуу хөгжим, бүжиг,
Цайны амт.

DSCN0042
Сэтгэлийн хорсол, гомдлоо тайлах нь хэцүү боловч, эргээд хамт амьдрахад энэ л чухал байх.
Ямар гоё улс, хот, тайван амьдрал дайны үнсэн товрого болсон байна аа.
Танай бүсээс ирж буй зургууд хараад, үнэхээр итгэхгүй байна.

refugees
Дэлхийн дайнуудын дараа, хүмүүс нь эргэж нэгдээд тайван амьдрал, орчноо эргүүлэн бүтээсэн түүх Хүн төрөлхтөнд зөндөө байгаа шүү дээ.
Инээд баяр бялхсан, хүүхэд балчирууд айдасгүй хамт тоглож, хөөрөлдсөн аюулгүй тайван гудмууд миний сэтгэлд мөнхрөн үлджээ.

DSCN9995
Гадныг бүү сонс, өөрсдийгөө, Ахмадуудаа, Улс оронд гавъяа байгуулсан алдартнуудаа сонсох агуу их ухаан Сиричуудад бий гэдэгт иргэдэг.
Манайх, танайх гэхгүй Нэгдсэн, амар амгалан Сири улс ямар байсныг дайны дунд үзэн ядалтаар өссөн залуу үед тайлбарлаж өгвөл ухаалаг ард түмний удам, ойлгож ухаарах нь дамжиггүй.
Аль болох хурдан бие биенээ уучилж , энэ аймшигтай дайнд орсон алдааг давтахгүй гэж ойлголцох хэрэгтэй.

DSCN9988
Олон улсын хэвлэл мэдээлэл, Сири улсын тухай бодит байдлаас өөр, муу ойлголтуудыг надад суулгассан байсныг 15 дахь улс руугаа анх нэвтэрч, аялаад ойлгосон билээ.
Лалын хэт даврагсад гэх нэр томъёотой хүмүүсийн улс гэж бодоод, танай хил дээр бага зэрэг айж байсан аа санаж байна.
Гэтэл…
Үнэн хэрэгтээ Дэлхийд ховор таарах, хүн дүрстийн нэг аймгийн сайхан сэтгэлт хүмүүсийн овог угсааны нутаг байсан.

DSCN0126
Цөлөрхүү байгалийн орчинд дасан зохицсон, Араб гаралын өнө эртний хүмүүсийн соёл иргэншил намайг алмайруулсан. Араб хүний сэтгэлтэй холбогдвол ямар энгийн бөгөөд сайхан зан чанаруудаа хадгалж үлдсэн соёл иргэншил болохыг хараад баярлаж байсан.
Олон жил эх нутгаасаа дайжаад, Сири улсад орогнож байгаа Палестин хүмүүстэй ч танилцсан. Монгол улс 1976 онд Арабын Палестинчуудын Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоож байхдаа, ямар хүмүүстэй Монголчууд бид найзлах гэж буйгаа мэдэж байсан ажээ.
Манай болон Та бүхний Улсууд олон мянган жилийн соёл иргэншлүүдийн налалцал байжээ.

MONGOLIA

Хүн төрөлхтний, энэ цаг үеийн хамгийн хэцүүг туулж байгаа Сирийн ард түмэнд яаж туслах вэ, гэж би байнга бодож байна.
Сирийн дүрвэгсдийн лагеруудын бичлэгүүдийг харж байхнээ ихэнхдээ берзентэн эсвэл даавуун майхнуудад амьдарч байна. Усны, хүнсний, саяхан болсон бөмбөгдөлтийн уршгийг бас мэдэрч байна.
Хоол хүнс бага хүртэж байгаа Сирийн ард түмний үр сад, багачуул энэ аймшигт дайны уршгаас хамгийн их ядарч туйлдсан байгаа нь мэдээж.
Холын замын дараа эх орондоо ирэн, ядарсан Сирийн ард түмэнд “Сирийн Анд” гэдэг төслийг зохион байгуулах хүсэлтэй буйгаа энэхүү захиагаар илэрхийлж байна.
Монголчууд: “Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ” гэж ярьдаг юм.
Монголоос Та бүхэнд юу хэрэгтэй бол гэж бодож, Монгол гэр хэмээх гайхамшигт сууцыг Сирийн дүрвэгсдийн газар Өөрийн биеээр хүргэмээр санагдаж байна. Чадвал 9 ширхэгийг.

g3
Би өөрийн хөрөнгө мөнгө гэх зүйл 4 номоос минь өөр бараг байхгүй. Гэхдээ Монгол тоонот гэрийн мөнгө босгож, Сири улсын дөрвөгсдийн байршилд, хүргээд өгөх хүсэл эрмэлзэл, боломж, чадал бол надад байна.
Монгол гэр гэдэг бол Манай Нүүдлийн соёл иргэншлийн өвөг дээдсээс, өнөөг хүртэл хэрэглэж, дэлхийн хамгийн эрс тэс цаг агаарын орчинд энх сайхан амьдарч байгаа гэр орон маань юм.

g5
Тэрхүү гэрийн хана нь өвөлжин хэрэглээд, хавар нь хаядаг, үр шимт хонины жинхэнэ ноосоор бүтээгдс эн болохоор янз бүрийн цаг агаарт дасамтгай.
Амьд.
Халуун өдөр тэлээд хүйтэн өдөр хумигддаг, Дэлхийн хамгийн экологийн цэвэр ханатай гэр гэж Монголчууд бид бахархалтай ярьдаг юм.
10-30 хүнийг хүлээгээд авчихдаг, 2 цагийн дотор дэлхийн ямар ч цаг агаартай, орчинтой газар угсарч босгож болдог, манай өвөг дээдсийн технологийн дэвшил нь Гэр гэх дугуй хэлбэртэй байгууламж юм.
Миний илгээхийг хүсч байгаа 9 гэрийг Хүүхдийн цэцэрлэг, амралтын газарт шилжүүлбэл хамгийн зөв байх болов уу гэж бодож байна.
Хажуудаа эсвэл үүдэндээ агааржуулагч, цонхтой байр, майхнуудыг бодвол Монгол гэрийн агааржуулагч нь Дээрээ юм. Түүнийгээ бид цонх гэхгүй, “Тооно” гэж дуудна. Байгалийн модон рамтай, ноосон ханатай, дугуй хэлбэртэй гэрт агаарын солилцоо хамгийн сайн байдаг юм.
Хүүхдүүд хүч тэнхээ авахад Монгол гэр хамгийн сайн эм нь болно гэж итгэж байна.

ger
Ус хөлдөхөөс хойш, хасах 60, 70, нэмэх 50,60-ын цаг агаарын өөрчлөлтийг нэг жилийн дотор туулдаг нутагт, Хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлийн нэг “Нүүдэлчид” одоог болтол Монгол гэртээ амьдарсаар байна.
Дотроо үнэхээр тухтай. Хүйтэн өдрүүдэд голд нь гал түлчихнэ, халуун өдрүүдэд гэрийн хаяа буюу доод хэсгээ цонх шиг нээхэд, гэрт салхи татаад явна. Физикийн хуулийг анх ажиглаад ойлгосон өвөг дээдсийн маань ур ухаан шингэсэн Монгол гэрээ Та бүхэндээ хүргэмээр байна.
Бас, нүүдэлчин соёл иршэншилд, хүүхдийн оюун ухааныг амраадаг, тэлүүлдэг тоглоомууд олон байдаг. Хийх юмгүй бол хүүхдүүд бодлын ядаргаанд орох нь элбэг. Нүүдэлчдийн тэрхүү тоглоомууд нь Сирийн ирээдүй болсон хүүхдүүдийн байгалийн утга учир, эд юмсын харилцаа холбоог ойлгох ухааныг хөгжүүлнэ гэдэг гарцаагүй.
Нүүдэлчин соёл иргэншлийн Монголчууд бол байгалиа хайрлаж, хамгаалж, хойч үедээ сайхнаар нь өвлүүлнэ гэдэгт итгэлтэй Тэнгэр шүтээнтэй хүмүүс.
Хүн гэдэг амьтан бол байгалийн олон хүчин зүйл, орон зайтай харилцдаг тул, Амьд судастай Дэлхий ээжээ хайрлаж, сэтгэл зүрхээрээ , Тэнгэр эцэг , Дэлхий ээж, өвөг дээдсийнхээ сүнстэй холбоотой байхыг захидаг соёл иргэншил.
Бидний дунд Бөөлдөг, Буддын гүн ухааны сургаалийг нь дагадаг.
Лалын болон Христийн урсгалуудад мөргөдөг Монголчууд байна.
Биднийг бүтээсэн, Их Эзэн Чингис Хааны хамгийн чухал зарлиг нь Хүнийг шашнаар нь ялгахгүй байх цааз юм.
Намайг дэмжих олон гэр бүл, найз нөхөд, Монголчууд байна.

IMG_7760
Байнга инээсэн.
Тайван.
Гэр бүлсэг.
Тусч.
Сайхан сэтгэлтэй.
Дэлхийд ховор таарах улсыг би сайн санаж байна.
Амар амгалан Сири улсыг Аав Ээж, гэр бүлдээ үзүүлэх юм сан гэж бодож байсан юмсан.

DSCN9950
Аав, Ээж, Өвөө, Эмээ ахмадуудаа дээдэлсэн, балчир хүүхдүүдээ хайраар эрхлүүлсэн, үзэсгэлэнт сайхан байгальтай, эртний хот, захтай, сайхан дуу хуур, бүжигтэй, амтат гоё хоолтой тийм сайхан улс байсныг би санан дурссаар байх болго. Ямар сайхан улс вээ гэж би танилцсан хүн бүрийн амьдралыг хараад бодсон.

DSCN0217
Танай үндэстний бүх юм сайхан болно гэдэгт итгэхийг хүсч, бодож байгаа олон хүн бий. Энэ мөрөөдөл, сайхан сэтгэлт иргэдтэй, амар амгалан амьдралтай Сири улсыг дахин сэргээхэд тарни болно.
Энэхүү захиаг уншиж байгаа, Сири улсын нийгмийн ажилтан, дөрвөгсдийн асуудлыг хариуцсан хүн байвал, надтай “Friends of Syria” гэдэг фейсбүүк хаягаар холбогдоно уу.
Сири улсад Энх Тайван эргэн мандах болтугай.
Хурай Хурай Хурай…
Facebook: Amai- Амай
Энэхүү захиаг Араб, Англи хэлэнд орчуулж өгч тусална уу.

DSCN0081

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.